Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
Хэргийн индекс | 151/2017/00005/И |
Дугаар | 205 |
Огноо | 2017-02-21 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 205
2017 оны 02 сарын 21 өдөр | Дугаар 151/ШШ2017/00205 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Д.Алтантуул даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймаг, Баян сум, 3 дугаар баг, Цавчир, цагаан гол гудамж, 5 байр 1 тоотод оршин суух, 39 настай, эрэгтэй, Боржигин овогт Бадамын Очирваань /НВ78120314/-ийн
Ц.Ганчимэгтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Очирваань шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Цэндийн Ганчимэгтэй 2001 оноос хойш хамт амьдардаг байсан. Бидний дундаас 2002 онд охин О.Бямбасүрэн, 2007 онд хүү О.Тамир нар төрсөн ба эрүүл энх бойжиж байна. Эхнэр Ц.Ганчимэг 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өвчний учир нас барсан. Би хоёр хүүхэддээ тэжээгчээ алдсаны тэтгэлэг тогтоолгох гэтэл гэрлэлтээ баталгаажуулаагүйгээс тэжээгчээ алдсаны тэтгэмжид хамрагдах боломжгүй байна. иймд Ц.Ганчимэгтэй хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Очирваань нь талийгаач Ц.Ганчимэгтэй 2001 оноос хойш хамт амьдарсан. Тэдний дундаас 2002 оны 8 дугаар сарын 23-ны өдөр охин Очирваанийн Бямбасүрэн, 2007 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүү Очирваанийн Тамир нар тус тус төрсөн. 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Боржигин овогт Цэндийн Ганчимэг нь эмнэлэгт нас барсан. Одоо Очирваань нь хоёр хүүхэддээ тэжээгчээ алдсаны тэтгэмжид хамрагдах гэтэл Ц.Ганчимэгтэй гэрлэлтээ батлуулаагүйгээс болж дээрх тэтгэмжид хамрагдах боломжгүй болоод байна. Иймд талийгаач Ц.Ганчимэгтэй Б.Очирваанийг 2001 оноос хойш 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртлэх хугацаанд хамт амьдарч байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Очирваань нь талийгаач Ц.Ганчимэгтэй хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг нэхэмжлэлийг хангах үндэстэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Очирваань, талийгаач Ц.Ганчимэг нарын дундаас 2002 оны 8 дугаар сарын 23-ны өдөр охин О.Бямбасүрэн, 2007 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүү О.Тамир нар төрсөн болох нь тэдгээрийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна. байна. /хх 7-8/
Хэрэгт авагдсан Г№38, №0039591 дугаар бүхий хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, мөн Төв аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тодорхойлолт, Төв аймгийн Баян сумын 3-р багийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой нотлох баримт гэж үзэж, тэдгээрт бичигдсэн байдлыг үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Тэдгээрийн хамт амьдарч эхэлсэн хугацааг нэхэмжлэгч Б.Очирвааний тайлбар, гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн 2001 оноос тооцож, амьдарч дууссан хугацааг Ц.Ганчимэгийг нас барьсан өдөр болох 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөр тооцож тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Боржигин овогт Бадамын Очирваань /НВ78120314/ нь Боржигин овогт Цэндийн Ганчимэг /НВ72100701/-тэй 2001 оноос 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Б.Очирваань нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ