Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 211

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 24 өдөр

 

        Дугаар 151/ШШ2017/00211

 

                                                 Төв аймаг

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

 

нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, Номт 5 дугаар байр, 5 тоотод оршин суух, Халимаг овогт Нямсүрэнгийн Саранчимэг /НЭ70052801/-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 2 дугаар баг, Дивизийн байр 21-3-33 тоотод оршин суух Боржигон овогт Дашдаваагийн Лхагвасүрэн /НЮ70070165/-д холбогдох,

 

зээлийн гэрээний төлбөр 13.353.430 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.Саранчимэг нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Д.Лхагвсүрэнгээс нийт 13.353.430 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч Д.Лхагвсүрэн нь 8.050.500 төгрөг өгөхөөр болж байна. Үүнийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч Д.Лхагвасүрэн нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: 8.050.500 төгрөг төлөхөөр боллоо. 1.050.500 төгрөгийг 2017 оны 3 дугаар сард багтааж төлье. Үлдэх 7.000.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 30-ны дотор төлж дуусгана гэжээ.

 

            Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.Саранчимэг нь хариуцагч Д.Лхагвасүрэнгээс зээлийн гэрээний төлбөр 13.353.430 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. /хх-1/

 

Нэхэмжлэгч Н.Саранчимэг, хариуцагч Д.Лхагвасүрэн нар нь харилцан ярилцсны үр дүнд нийт 8.050.500 төгрөгт эвлэрч, хариуцагч Д.Лхагвасүрэн нь “2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1.050.500 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 7.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар” эвлэрсэн болно.

Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хянан шийдвэрлэсэн тул мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Лхагвасүрэнгээс нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 223.450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Саранчимэгт олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

                       

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Н.Саранчимэгийн нэхэмжлэлтэй, Д.Лхагвасүрэнд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 5.302.930 төгрөгөөр багасгаж, үлдэх 8.050.500 төгрөгийг хариуцагч Д.Лхагвасүрэн нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1.050.500 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 7.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Лхагвасүрэнгээс нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 223.450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Саранчимэгт олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

    ШҮҮГЧ                                       Д.АЛТАНТУУЛ