Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 212

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 24 өдөр

       Дугаар 151/ШШ2017/00212

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, Барилгын 60 айлын задгайд оршин суух, 32 настай, эмэгтэй, Далай ээж овогт Даваацэрэнгийн Нямжаргал /НГ85101566/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, Номт 1 дүгээр баг, Соёмбо хотхон, 1 байр 1 тоотод оршин суух, 36 настай, эрэгтэй, Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Анхбаяр /НЮ81091174/-т холбогдох,

 

гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Нямжаргал, хариуцагч П.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Нямдорж нар оролцов.

 

                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Д.Нямжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлтээ цуцлуулж 2 хүүхдээ өөрийн асрамжид авмаар байна. Бид 2004 онд танилцаад 2006 оны 6 дугаар сарын 2-ны өдөр гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн. 2006 оны 05 дугаар сарын 18-ны өдөр охин А.Уянга, 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр охин А.Энхжин нар төрсөн. Гэр бүл салах болсон шалтгаан нь манай нөхөр архи уудаг болсон гэртээ ирдэггүй. Би өөр хүнтэй хамт амьдраад 2 жил болж байна. Тэгээд салъя гэж шийдсэн. 2012 оноос хойш тусдаа амьдарч байна. 2011 онд салаад нийлсэн. Тэгээд 2012 оноос таарч тохирохгүй бүр салсан гэв.

 

            Хариуцагч П.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2010 оноос хойш таарч тохирохгүй болсн. Хоёр хүүхэд маань манай аав, ээж 2 дээр байгаа. Хэн хэнийх нь харилцаа тохирохгүй тэгээд салсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

            Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Нямжаргал нь П.Анхбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх, гэрлэгчдийг эвлэрүүлэх 3 сарын хугацаа өгсөн боловч дээрх хугацаанд хэн аль нь эвлэрэх талаар идэвх санаачлага гаргаагүй гэрлэлт цуцлуулахыг хүсэж байх тул гэрлэлтийг цуцлав.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар зохигчид 2006 онд гэр бүл болж, гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор 2006 оны 6 дугаар сарын 02-ны өдөр бүртгүүлэн хамт амьдрах хугацаанд тэдний дундаас 2006 оны 5 дугаар сарын 18-ны өдөр охин А.Уянга, 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр охин А.Энхжин нарыг төрүүлж өсгөсөн болох нь гэрлэлтийн баталгааны хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар нотлогдон тогтоогдож байна. /хх-11/

 

Гэрлэгчид хоорондын зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалж 2012 оноос хойш тусдаа амьдарч, өөр гэр бүлтэй болсон, цаашид хэн аль нь хамт амьдрах хүсэлгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан арга хэмжээг авалгүйгээр тэдгээрийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Охин А.Уянга 11 настай, охин А.Энхжин 7 настай, зохигч асрамжийн талаар маргаагүй байдлыг харгалзан үзэж, түүнийг эх Д.Нямжаргалын асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч Д.Нямжаргал нь хүүхдийн тэтгэлэг авахгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч цаашид хамтран амьдрахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Далай ээж овогт Даваацэрэнгийн Нямжаргал, Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Анхбаяр нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2006 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин А.Уянга, 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин А.Энхжин нарыг эх Д.Нямжаргалын асрамжинд үлдээсүгэй.

 

3. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг авахгүй гэснийг тус тус дурдсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, эрхийг нь хамгаалах үүрэг хэвээр үргэлжлэхийг эцэг П.Анхбаяр, эх Д.Нямжаргал нарт үүрэг болгосугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Анхбаяраас 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Нямжаргалд олгосугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Эрдэнэцэцэгт даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.АЛТАНТУУЛ