Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 1865

 

 

 

 

 

 

   

2020        10          27                                     2020/ШЦТ/1865

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Улсын яллагч Г.Эрдэнэ,

Шүүгдэгч З.Д түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт З-н Д-д холбогдох эрүүгийн 2002 00426 0266 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

           Шүүгдэгч З.Д нь 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн орчимд Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол бодисын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт “өвс” гэх нэршилтэй ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авч улмаар тухайн өвс гэх нэршилтэй ургамлыг нийт 830.5119 грамм хэмжээтэй, мөн “өвс” гэх нэршилтэй ургамлаар хийж бэлтгэсэн буюу “шавар” гэх нэршилтэй бодисыг 0.1062 грамм хэмжээтэй тус тус 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 51Б байрны 63 тоот орон сууцны байранд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч З.Дын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-11 дүгээр хуудас/,

Хүний биеэс биологийн дээж авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Хүний биеэс биологийн дээж авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 4558 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. З.Д УШ96042154 2020.08.18 гэж хаягласан шээсний дээжнээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 53-55 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 4553 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан 0.5л-ийн хуванцар сав, дотроо бохирлогдсон шингэнтэй, /2 талыг нь цоолсон/, №2 гэж дугаарласан хуйлж ороосон 20-тын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, №4 гэж дугаарласан ургамал мэт зүйл, №5 гэж дугаарласан гялгар ууттай шавар  мэт зүйл 1 ширхэг, №6 гэж дугаарласан гаанс хэлбэртэй төмөр 1 ширхэг, №7 гэж дугаарласан 10-тын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, №8 гэж дугаарласан 50-ын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, №9 гэж дугаарласан цаасан хайрцагтай нойтон ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн №3 гэж дугаарласан тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас, №7 гэж дугаарласан 20-тын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, №8 гэж дугаарласан 10-ын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, №10 гэж дугаарласан гялгар ууттай үр мэт зүйл, №11 гэж дугаарласан хоосон гялгар уут зэргээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. №4 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 4.3472 гр, №5 гэж дугаарласан гялгар ууттай шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0.1062 гр, №9 гэж дугаарласан цаасан хайрцагтай нойтон ургамал мэт зүйлийн 826 гр, №10 гэж дугаарласан гялгар ууттай үр мэт зүйлийн цэвэр жин нь 0.1647 гр байсан ургамал мэт зүйлүүдээс 0.1 гр, шавар мэт зүйл болон үр мэт зүйлүүдээс 0.02 гр-г шинжилгээнд зарцуулав” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 59-67 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 4554 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Д.Бат-Оргил УЗ93031334 гэж хаягласан шээсний дээжнээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 74-76 дугаар хуудас/,

З.Дын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “... хувцасны шкафнаас гарч ирсэн чийгтэй хайрцагтай өвсийг 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Дарханаас Улаанбаатар явах замд ургасан байхаар нь түүж авчирсан юм. Бусад хэрэгслүүр нь бүгд минийх байгаа юм ... би өөрөө түүж авч өөртөө зориулж хадгалж байсан юм ... 2020 оны 08 дугаар сарын 16-ны орой 19 цагийн үед Д            архан хотод очоод шууд автовокзалаасаа алхаад гэрээс хураагдсан өвс гэх ургамлыг түүгээд дараа нь хамаатныхаа эгчийн гэрт ортол надаас өвс гэх мансууруулах үйлчилгээтэй ургамал үнэртээд байхаар нь нэг их удаагүй санаа зовоод цай уучихаад гараад явчихсан юм. Тэгээд би 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгаас буцаад автобусаар Улаанбаатар хотод ирээд нөгөө түүсэн өвсөө гялгар торонд хийж гэртээ ирээд гэрт цаасан хайрцаг байхаар нь дотор нь хийгээд хувцасны шкафт хийчихсэн байсан юм. Би өмнө нь мансууруулах ургамал гэх зүйл ямар хэлбэр хэмжээтэй байдаг талаар өмнө нь дуу, клип болон интернет орчноос мэдэж авсан юм ... 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр манай гэрийн тавцан дээрээс илэрч хураагдсан гялгар ууттай 8 грамм нунтаг өвсийг анх гэрчийн мэдүүлэг өгөх үедээ минийх биш Бат-Оргилынх гэж худал мэдүүлсэн байгаа. Тухайн үед би их айсан сандарсан байсан болохоор минийх биш Бат-Оргилын өвс байгаа юм гэж хэлсэн. Яг үнэн дээрээ бол манай гэрийн том өрөөний хувцасны шкафнаас илэрч хураагдсан хайрцагтай өвсний ирмэг буюу хатсан хэсгээс нь гялгар уутанд хийчихсэн. Тэгээд баригдахаас хэд хоногийн өмнө Бат-Оргил манайд ирэхээр нь хамт нөгөө хатсан өвснөөс хэрэглэсэн. Тэгээд бас би Дархан-Уул аймаг явахдаа 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр автобусаар биш замын жижиг тэргээр явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42, 43-44, 45-46 дугаар хуудас/,

Гэрч Д.Бат-Оргилын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... миний шээснээс ТНС гэх бодис илэрсэн үнэн. Би одоогоос 10-иад хоногийн 14 хоногийн өмнө өөрийн найз Дашнямын гэрт буюу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 51Б-63 тоотод найз Дашнямын хамт хэрэглэсэн. Тухайн үед Дашнямын гэрт өвс гэх ургамал байсан ... би гаднаас ямар нэгэн өвс ургамал авч ороогүй, тэр мансууруулах үйлчилгээтэй өвс гэх ургамал манай найз Дашнямын гэрт байсан ... харин сонирхоод л татчихсан ... Дашням цагдаагийн байгууллагад баригдсаныхаа дараа надад хэлэхдээ намайг өөрийг нь цагдаад бариад өгчихлөө гэж бодоод өөрийн гэрийн болкон дээрээс хураагдсан гялгар ууттай өвсийг Бат-Оргилын гээд хэлчихсэн гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

З.Дын мөрдөн байцаалтанд өгсөн “... дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94 дүгээр хуудас/,  

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор

Гэрч С.Золбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “ ... Миний хүү З.Д нь тайван дөлгөөн зантай, ахмад настай хүмүүсийг их хүндэлдэг, зөөлхөн зантай, зөв хүмүүжилтэй хүү байгаа юм ... ” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/,

Мэдээлэл технологийн сургалтын төвийн тодорхойлолт /хх-ийн 111 дүгээр хуудас/,

Ремакс про ХХК-й тодорхойлолт /хх-ийн 122 дугаар хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 131 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч З.Д нь 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол бодисын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт “өвс” гэх нэршилтэй ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн улмаар 830.5119 грамм хэмжээтэй өвс гэх нэршилтэй ургамал, 0.1062 грамм хэмжээтэй шавар гэх нэршилтэй бодисыг 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 51Б байрны 63 тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан шүүгдэгч З.Дын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-11 дүгээр хуудас/, хүний биеэс биологийн дээж авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-20 дугаар хуудас/, хүний биеэс биологийн дээж авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 4558 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. З.Д УШ96042154 2020.08.18 гэж хаягласан шээсний дээжнээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 53-55 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 4553 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан 0.5л-ийн хуванцар сав, дотроо бохирлогдсон шингэнтэй, /2 талыг нь цоолсон/, №2 гэж дугаарласан хуйлж ороосон 20-тын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, №4 гэж дугаарласан ургамал мэт зүйл, №5 гэж дугаарласан гялгар ууттай шавар  мэт зүйл 1 ширхэг, №6 гэж дугаарласан гаанс хэлбэртэй төмөр 1 ширхэг, №7 гэж дугаарласан 10-тын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, №8 гэж дугаарласан 50-ын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, №9 гэж дугаарласан цаасан хайрцагтай нойтон ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн №3 гэж дугаарласан тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас, №7 гэж дугаарласан 20-тын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, №8 гэж дугаарласан 10-ын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, №10 гэж дугаарласан гялгар ууттай үр мэт зүйл, №11 гэж дугаарласан хоосон гялгар уут зэргээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. №4 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 4.3472 гр, №5 гэж дугаарласан гялгар ууттай шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0.1062 гр, №9 гэж дугаарласан цаасан хайрцагтай нойтон ургамал мэт зүйлийн 826 гр, №10 гэж дугаарласан гялгар ууттай үр мэт зүйлийн цэвэр жин нь 0.1647 гр байсан ургамал мэт зүйлүүдээс 0.1 гр, шавар мэт зүйл болон үр мэт зүйлүүдээс 0.02 гр-г шинжилгээнд зарцуулав” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 59-67 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 4554 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Д.Бат-Оргил УЗ93031334 гэж хаягласан шээсний дээжнээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 74-76 дугаар хуудас/, гэрч Д.Бат-Оргилын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... миний шээснээс ТНС гэх бодис илэрсэн үнэн. Би одоогоос 10-иад хоногийн 14 хоногийн өмнө өөрийн найз Дашнямын гэрт буюу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 51Б-63 тоотод найз Дашнямын хамт хэрэглэсэн. Тухайн үед Дашнямын гэрт өвс гэх ургамал байсан ... би гаднаас ямар нэгэн өвс ургамал авч ороогүй, тэр мансууруулах үйлчилгээтэй өвс гэх ургамал манай найз Дашнямын гэрт байсан ... харин сонирхоод л татчихсан ... Дашням цагдаагийн байгууллагад баригдсаныхаа дараа надад хэлэхдээ намайг өөрийг нь цагдаад бариад өгчихлөө гэж бодоод өөрийн гэрийн болкон дээрээс хураагдсан гялгар ууттай өвсийг Бат-Оргилын гээд хэлчихсэн гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/, З.Дын мөрдөн байцаалтанд өгсөн “ ... дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч З.Дыг “Хуулиар хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэх, хадгалах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож шийдвэрлэлээ.

           Уг гэмт хэргийн улмаас хохирогчоор тогтоогдсон этгээд байхгүй, учирсан хохирол тогтоогдоогүй тул шүүгдэгч З.Дыг бусдад төлөх төлбөр гэж үзнэ.

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу Шүүгдэгч З.Д нь “Хуулиар хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэх, хадгалах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгож шүүгдэгч З.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас З.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулах санал, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ авхуулах саналыг тус тус гаргасан бөгөөд З.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн зүйлчлэл болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаагүйг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч З.Дын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлэг буюу Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлыг эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учрах хор уршиг ихтэй байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн зорилго болон шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Дд 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Дд оногдуулсан хорих ялыг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтлоо.

   Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримт нь Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд “дотроо бохирлогдсон шингэнтэй, 2 талыг нь цоолсон, 0.5 литрийн хуванцар сав, гялгар ууттай шавар мэт зүйл, гаанс хэлбэртэй төмөр, цаасан хайрцагтай өвс гэх нэршилтэй ургамал мэт зүйл” зэрэг эд мөрийн баримтыг устгах, хуйлж ороосон хорьт, аравт, тавьтын мөнгөн дэвсгэрт тус бүр 1 ширхэгийг Монгол Банкинд шилжүүлэхийг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар Тамхитай тэмцэх газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч З.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шүүгдэгч З.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д овогт З-н Д-г “Хуулиар хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэх, хадгалах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Дд 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар З.Дд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

            4. Шүүгдэгч З.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримт Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа бөгөөд уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан дотроо бохирлогдсон шингэнтэй, 2 талыг нь цоолсон, 0.5 литрийн хуванцар сав, ургамал мэт зүйл, гялгар ууттай шавар мэт зүйл, гаанс хэлбэртэй төмөр, цаасан хайрцагтай нойтон ургамал мэт зүйл зэргийг устгах, хуйлж ороосон хорьт, аравт, тавьтын мөнгөн дэвсгэрт тус бүр 1 ширхэгийг  Монгол Банкинд шилжүүлэхийг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар Тамхитай тэмцэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Дд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ХАТАНЦЭЦЭГ