Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 123

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ  даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч Ц.Б,

Нарийн бичгийн дарга М.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц-ын Б-д холбогдох 2028001760138 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, урьд

Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 15 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, ял хойшлуулсан,

Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 119 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял

Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 116 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял,

Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгөөр торгох ял,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, Ц-н Б,

 Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг Оюутын 1-40 тоотод гэртээ эхнэр Б.А-г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 06 дугаар сарын 18-нд архи уугаад эхнэртэйгээ муудалцсан. Тэгээд эхнэрийгээ зодсон. Агсан тавьсан нь үнэн гэм буруугаа хүлээж гэмшиж  байна гэв.

Хохирогч Б.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Б гэдэг хүнтэй гэр болж амьдраад 4 жил болж байна. Гэрлэлтийн баталгаа хийлгээгүй. Дундаасаа 1 хүүхэд төрүүлж өсгөсөн. Хамт амьдрах хугацаандаа Б архи их уудаг, архи ууж согтохоороо байнга агсан тавьж гэрээсээ хөөдөг байсан. Бид хоёр 2019 оны 11 сараас эхлэн тусдаа амьдарч байгаа. 2020 оны 02 сараас эргэж нийлэн хамтдаа амьдарсан юм. Б сүүлийн 4 сарын хугацаанд архи огт уугаагүй болохоор энэ хугацаандаа огт агсан гавьж, зодож цохисон зүйл байгаагүй байж байгаад өнөөдөр намайг зодсон. Өмнө нь 2016 онд анх гэр бүл болсны дараа согтуудаа миний толгой руу гараараа цохиж зодож байсан. Түүнээс хойш согтохоороо л гэртээ ирж их бага хэмжээгээр цохиж зоддог. Тэр болгонд нь би уучлаад өнгөрөөдөг хүнд хэлэхгүй чимээгүй өнгөрөөдөг байсан. Ер нь архи л уухгүй бол намайг зодож хэрүүл хийдэггүй хүн байгаа юм. Өнөөдөр өглөө би унтаж байгаад босох гэтэл Б чи муу хаачих гэж байгаа юм, ажлынхантайгаа банзалдах уу гээд шууд нүүр рүү цохисон. Босоод гараараа толгой руу хэд хэд цохисон. Би 2 гараараа нүүрээ хаагаад дарсан байхад хөлөөрөө миний гар руу дэвссэн тэгээд намайг ална гэж хутга авч бариад байсан. Тэгж байгаад зодохоо болиод суусан. Харин би боссон чинь үснээс татаад арагш нь хэвтүүлээд үсэн дээр өвдөглөөд байсан. Тэгж байгаад би одоо боль хоёулаа явж хүүхдүүдээ авъя гэж хэлсэн чинь зодохоо больсон. Би машин жолоодоод Б хажууд суугаад явж байхад миний нүүр рүү гараараа алгадаад хоёулаа үхье гээд машины хаазан дээр давхар гишгээд байсан. Би тормос гишгэсэн чинь огцом зогсоод Б машины урд шил мөргөсөн. Бид нар цааш яваад Гурвансайханы 6-20 тоотод очиж эгчийндээ би үлдлээ гэсэн чинь намайг буулгачихаад явчихсан.... гэжээ. /хх-9-10/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 380 дугаартай дүгнэлтэд: Б.А-гийн биед тархины доргилт, хуйх, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, 2 гарын сарвууны ар, баруун эгэм орчмын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ /хх-13-14/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-1/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-24/,

Түр саатуулагдсан хүний бүртгэл тэмдэглэл /хх-25/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-26/

Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-28-29/,

Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 116 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-30-32/,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-33-36/

Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 119 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-39/,

Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 15 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-40/,

 Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-42-45/,

Банк түүний харилцагч нарын мэдээлэл /хх-47-52/,

Хохирогч Б.А-гийн “...Ц.Б нь дахиж зодохгүй зовоохгүй гэсэн амаар болон бичиг хийн уучлалт гуйж А би зөвшөөрөөд эвлэрсэн...” гэх хүсэлт /хх-53/,

Шүүгдэгч Ц.Б прокурорт гаргасан “Яллагдагч Ц.Б миний бие хохирогч Б.А бид эвлэрсэн. Одоо хамт амьдарч байна. Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-58/,

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид хуульд заасан үндэслэл журмыг танилцуулсан тэмдэглэл /хх-59-60/,

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай  2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаартай Прокурорын тогтоол /хх-61/ зэрэг болно.

         Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид хуульд заасан үндэслэл журмыг танилцуулсан тэмдэглэл /хх-59-60/ зэрэг болно.

          Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.Б-ийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч Ц.Б-ийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ц.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаартай Прокурорын тогтоолоор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч Ц.Бөд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг Оюутын 1-40 тоотод гэртээ эхнэр Б.А-г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.А-гийн “...Би Б гэдэг хүнтэй гэр болж амьдраад 4 жил болж байна. Гэрлэлтийн баталгаа хийлгээгүй. Дундаасаа 1 хүүхэд төрүүлж өсгөсөн. Хамт амьдрах хугацаандаа Б архи их уудаг, архи ууж согтохоороо байнга агсан тавьж гэрээсээ хөөдөг байсан. Бид хоёр 2019 оны 11 сараас эхлэн тусдаа амьдарч байгаа. 2020 оны 02 сараас эргэж нийлэн хамтдаа амьдарсан юм. Б сүүлийн 4 сарын хугацаанд архи огт уугаагүй болохоор энэ хугацаандаа огт агсан гавьж, зодож цохисон зүйл байгаагүй байж байгаад өнөөдөр намайг зодсон. Өмнө нь 2016 онд анх гэр бүл болсны дараа согтуудаа миний толгой руу гараараа цохиж зодож байсан. Түүнээс хойш согтохоороо л гэртээ ирж их бага хэмжээгээр цохиж зоддог. Тэр болгонд нь би уучлаад өнгөрөөдөг хүнд хэлэхгүй чимээгүй өнгөрөөдөг байсан. Ер нь архи л уухгүй бол намайг зодож хэрүүл хийдэггүй хүн байгаа юм. Өнөөдөр өглөө би унтаж байгаад босох гэтэл Б чи муу хаачих гэж байгаа юм, ажлынхантайгаа банзалдах уу гээд шууд нүүр рүү цохисон. Босоод гараараа толгой руу хэд хэд цохисон. Би 2 гараараа нүүрээ хаагаад дарсан байхад хөлөөрөө миний гар руу дэвссэн тэгээд намайг ална гэж хутга авч бариад байсан. Тэгж байгаад зодохоо болиод суусан. Харин би боссон чинь үснээс татаад арагш нь хэвтүүлээд үсэн дээр өвдөглөөд байсан тэгж байгаад би одоо боль хоёулаа явж хүүхдүүдээ авъя гэж хэлсэн чинь зодохоо больсон. Би машин жолоодоод Б хажууд суугаад явж байхад миний нүүр рүү гараараа алгадаад хоёулаа үхье гээд машины хаазан дээр давхар гишгээд байсан. Би тормос гишгэсэн чинь огцом зогсоод Б машины урд шил мөргөсөн. Бид нар цааш яваад Гурвансайханы 6-20 тоотод очиж эгчийндээ би үлдлээ гэсэн чинь намайг буулгачихаад явчихсан... гэх мэдүүлэг /хх-9-10/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 380 дугаартай: Б.А-гийн биед тархины доргилт, хуйх, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, 2 гарын сарвууны ар, баруун эгэм орчмын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-13-14/, шүүгдэгч Ц.Б үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд хэн нэгнийхээ сэтгэл санаа, бие махбодь, эдийн засаг, бэлгийн эрх чөлөөнд халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульд тодорхойлсон.

Шүүгдэгч Ц.Б нь хохирогч Б.А-тай 4 жил хамтран амьдарсан, гэрлэлтээ баталгаажуулаагүй болох нь хохирогч Б.А “...Би Б гэдэг хүнтэй гэр болж амьдраад 4 жил болж байна. Гэрлэлтийн баталгаа хийлгээгүй.” гэх мэдүүлэг /хх-9-10/, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул гэр бүл гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодийн, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэсэн 4 хэлбэртэй байхаар хуульд тодорхойлсон ба шүүгдэгч Ц.Б нь эхнэр Б.А-г ажлынхантайгаа уулзахаар гадагшаа гарлаа гэх шалтгаанаас болж бие эрх чөлөөнд нь халдаж хохирогч Б.А-гийн биед тархины доргилт, хуйх, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, 2 гарын сарвууны ар, баруун эгэм орчмын цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн гэж дүгнэхээр байна.

Шүүгдэгч Ц.Б-ийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан “...Ц.Б прокурорт гаргасан “Яллагдагч Ц.Б миний бие хохирогч Б.А бид эвлэрсэн. Одоо хамт амьдарч байна. Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-58/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Ц.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэв. 

Шүүгдэгч Ц.Б нь Прокуророос санал болгосон 270 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын саналтай танилцан гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй байх тул  сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.А хохирол төлбөр нэхэмжлэхгүй талаараа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ц.Б-г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж хуульд заасан үндэслэл журмыг танилцуулсан тэмдэглэлээр шүүгдэгч Ц.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Ц.Б нь хохирогч Б.А-гийн бие эрх чөлөөнд халдаж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдснийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Ц.Б нь хувийн байдлын тухайд 39 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Өмнөговь аймаг Даланзадгад сум 7 дугаар баг Оюутын 1-40 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байсан болох нь Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-24/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-26/, Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-28-29/, Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 116 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-30-32/, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-33-36/, Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 119 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-39/, Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 15 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-40/,  Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-42-45/ зэргээр тогтоогдож байна.  

Шүүгдэгч Ц.Б-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ц.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Улсын яллагч шүүгдэгч Ц.Б-д 270 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын санал, дүгнэлт гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, прокурорын ялын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 270 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод  тус тус нийцнэ гэж дүгнэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Б өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-н Б-д 270 /хоёр зуун дал/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-н Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Шүүгдэгч Ц.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Ц.Б-с нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.А хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14  хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Ц.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ