Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, тус шүүхийн А танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот *******р дүүргийн *******ийн ******* тоотод оршин суух Т овогт С.Б

Хариуцагч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын ******* дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Ж.Од хариуцагдах, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Дундговь аймгийн Сайнцагаан сумын ******* дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Хорооны доод газар эзэмшүүлэх тухай” *******0 дугаар тогтоолын иргэн Б.Ёад холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоолгох тухай”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, түүний өмгөөлөгч Д.Д, хариуцагч Ж.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Т, түүний өмгөөлөгч Д.Д, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.Б, түүний өмгөөлөгч Ц.О, нарийн бичгийн дарга Г.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ ... Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын 2012.11.27-ны өдрийн А/10******* дугаартай захирамжаар надад эзэмшүүлсэн, миний 198******* оноос хойш амьдарсан тус сумын *******-р багийн нутаг Авдрангийн хүнхэр гэдэг газрыг миний эзгүй, эмчлүүлж байх үед надад болон надтай тохиролцсоны дагуу 2014 оноос хойш уг газрыг эзэмшиж байсан У.Д, Ш.Б нарт ч мэдэгдэлгүйгээр Б.Ёд давхардуулан эзэмшүүлэхээр тус сумын засаг даргын 2016.11.18-ны өдрийн А/192 дугаар захирамжаар шийдвэрлэсэн нь илтэд хууль бус болжээ. Б.Ё МУ-ын Газрын тухай хуулийн *******1-р зүйлд заасан шаардлагыг зөрчин миний эзэмшлийн газрыг эзэмшихээр хүсэлт гаргасан байтал хариуцагч түүнийг хянан үзэгүй, эсхүл илтэд хувийн сонирхолдоо автан уг газрыг Б.Ёад эзэмшүүлэхээр эрх ашиг, сонирхлыг маань зөрчиж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно. Тодруулбал нэхэмжлэгч надад эрх олгосон Сайнцагаан сумын Засаг даргын 2012.11.27-ны өдрийн А/10******* дугаартай захирамж нь одоо ч хүчин төгөлдөр захиргааны акт юм.

... Мөн Дундговь аймгийн Сайнцагаан сумын *******-р багийн Иргэдийн нийтийн хурлын 2016.05.24-ний өдрийн хуралдаанаар “Авдрангийн хүнхэр” гэх газрыг Б.Ёад эзэмшүүлэх талаар огт хэлэлцээгүй байхад хэлэлцсэн мэтээр тэмдэглэл, тогтоол үйлдсэн нь хууль бус юм. Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр Дундговь аймгийн Сайнцагаан сумын Иргэдийн нийтийн хурлын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн *******0 дугаар тогтоолын иргэн Б.Ёад холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.  

Нэхэмжлэгч С.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Авдрангийн хүнхэрийг 198******* оноос эхлэн эзэмшиж байгаад 2014 оны 11 дүгээр сарын 9-нд У.Д, Ш.Б нарт газраа худалдаж, эзэмшүүлэх болсон. Гэтэл Б.Ё уг газрыг эзэмшиж гэрчилгээг авсан байсан. Үүнийг мэдээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2015 оны 8 сард би Б.Ёаас ангийн нийллэг болох гээд 400000 төгрөг зээлсэн. Б.Ё тэр даруй 120000 төгрөгийг буцаан авч, 280000 төгрөгийг зээлдүүлсэн. Барьцаанд нь хороогоо тавьсан. Хорооны газраа Б.Ёад зараагүй. Энэ хорооны газраа авч, Ш.Бт өгнө. Би 2012 онд эрүүгийн хариуцлага хүлээж, 2014 онд суллагдсан учраас газрын гэрчилгээгээ гаргуулж авч чадаагүй байсан юм. Одоо миний газар эзэмших эрх зөрчигдөж байх тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү, нэхэмжлэлээ дэмжиж байна” гэв.  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Бгийн Монгол Улсын Үндсэн хууль болон Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрх нь зөрчигдсөн учир нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлээ дэмжиж байна. Үйлчлүүлэгч Б нь 198******* оноос эхлэн 4 үеэрээ Авдрангийн хүнхэрийг эзэмшиж ирсэн. Үүнийг ч хариуцагч тодорхой хэллээ. 1991 онд Бд газар эзэмших гэрчилгээ олгогдсон боловч үрэгдүүлсэн учраас шүүхэд өгч чадаагүй юм. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/10******* тоот захирамжийн хавсралтаар Б нь Газрын тухай хуульд заасны дагуу Авдрангийн хүнхэр гэдэг газрыг эзэмшсэн бөгөөд энэ захирамж нь одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа юм. Энэ захирамжийг хүчингүй болгосон  шийдвэр гараагүй. Энэ нь Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Сайнцагаан сумын Засаг дарга, *******-р багийн иргэдийн нийтийн хурлын тоот тодорхойлолтоор нотлогддог. 2014 онд өөрийн эрхийн дагуу Ш.Бт эзэмшүүлэхээр иргэд хоорондоо харилцан тохиролцож гэрээ байгуулсан ч С.Бд эзэмших эрх нь байсан. Гэтэл сумын иргэдийн Нийтийн Хурал  энэ нөхцөл байдлыг шалгахгүйгээр, хууль ёсны эзэмшигч С.Б болон У.Д, Ш.Бт нарт мэдэгдэхгүйгээр энэ асуудлыг шийдвэрлэсэн. Газрын тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.******* дахь хэсэгт хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан байхад үүнийг зөрчиж олгогдсон. Иймээс энэ бол хууль бус тогтоол юм. Хэрэгт авагдсан гэрч Буян, Амаржаргал нарын мэдүүлэгт Ёад хорооны газар эзэмшүүлэх асуудлыг хурлаар хэлэлцээгүй гэж байдаг. Мөн тухайн үеийн иргэдийн нийтийн Хурлын даргаар ажиллаж байсан Ж.З Б.Ё нар нь ах дүү төрөл садангийн холбоотой хүмүүс юм. Сая Ё.Т эгч дүүсийн хүүхдүүд гэж мэдүүллээ. Гэтэл Ж.З шүүхэд гэрчээр асуугдахдаа ах дүү төрөл садангийн холбоогүй гэж мэдүүлсэн байдаг.

Энэ тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална. 4.2.5. зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6. бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 4.2.8.хууль ёсны итгэлийг хамгаалах, мөн хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2 дахь хэсгийн “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцоно”, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тус тус заасныг зөрчсөн. Газрын тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.1-д газар эзэмшүүлэх шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал тухайн иргэнтэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасан байдаг. Б нь амьдралдаа алдаж тодорхой хугацаанд эрүүгийн хариуцлага хүлээсэн. Түүний ял шийтгэлийн лавлагаанаас үзэхэд 2012 оны 11 сард Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шийтгэл хүлээж 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр суллагдсан байна.  Ингээд газрын гэрчилгээгээ авч чадаагүй байсан хэдий ч газрын төлбөрөө төлдөг байсан. Энэ баримт нь байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.*******. тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6. иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан үндэслэлээр маргаан бүхий тогтоол илт хууль бус байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сайнцагаан сумын ******* дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн *******0 дугаар тогтоолын иргэн Б.Ёад холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д захиргааны байгууллагын гаргасан акт, байгуулсан гэрээ нь илт хууль бус болох нэхэмжлэлд энэ хуулийн хугацаа үл хамаарна гэж заасныг хэлэх нь зүйтэй” гэв. 

Хариуцагч Сайнцагаан сумын ******* дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Ж.О шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Миний бие нь 2016 оны 05 сарын 24-ны өдрийн хуралд *******-р багийн БИНХ-ын нарийн бичгийн дарга байсан учир энэ ИНХ-аар хорооны доорхи газар эзэмшлийн өргөдлүүд, ОНХС-н саналыг хэлэлцэж эрэмбэлсэн. Энэхүү хурлаар Ёын ирүүлсэн өргөдөл хүсэлтийн дагуу Авдрангийн Хүнхэрийн хондонд газар эзэмшүүлэх талаар хэлэлцсэн. Уг хонд нь Бгийн эзэмшилд байсан ба 2009-2010 оны зудын дараа хороогоо буулгаж авсан байсан. Батөлзий нь Б.Ёад хондоо зарсан учир өөрийнх нь бичсэн хүсэлтийг харгалзан уг хурлаас шийдвэр гарсан. Энэ хуралд Ш.Б харагдаагүй. Энэхүү хурлыг болсоноос хойш эзгүй байсан Ш.Б манайх бууцыг авна гэж хэлдэг болсон. Намайг эзгүй хотод явахад хурал хийсэн байсан гэж Батцэцэг ярьж байсан. С.Б нь ШШГГ-аас гарч ирээд байж байхдаа Б.Ёад бууцаа зараад Багийн засаг дарга байсан Т.Бд бичиг хийж өгч байсан. Багийн дарга Т.Б нь Б.Ёад Бг өөрийн биеэр авч ир улаан нүүрээрээ уулзаж байж баталгаажуулна гэж шаардлага тавьснаар Б.Ё буцаж явж С.Бг авчирч суман дээр ирж уулзан зөвшөөрөл өгсөн. Үүнийг өрөөнд гарч орж байсан олон хүн харсан. С.Б ч өөрөө эрүүл саруул байсан. Энэ суманд малчин айл олон учир нэг малчин айлд өвөлжөө хаваржааны 2-оос илүүгүй бууц байна гэсэн шийдтэй. У.Дх Дөшийн Улаан толгойн баруун зүүн 2 бууцанд 2 ууланд нь хороотой. Ер нь С.Б нь хүнтэй хуйвалдан зальлан хийж байгаа хүн шүү дээ” гэжээ.    

Хариуцагч Ж.О шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “ С.Б нь уг хондны газрыг 198******* оноос хойш эзэмшиж байсан нь үнэн. 2009-2010 онд цаг зуурын бэрхшээл болж эднийх малаа бараад суурин бараадаж хондон дээр байсан хорооны модоо буулгаж авсан. Ийнхүү *******-аас дээш жил газар нь эзэмшилгүй байсан. Тухайн газрыг эзэмшигч нь өөрийн хашаа, хороогоо буулгасны дараа ******* жил газраа огт ашиглаагүй бол тухайн газар нь төрийн өмч болдог. Тийм учраас төр авсан. 2016 оны *******0 дугаар тогтоол гарахаас өмнө Б.Ё багийн засаг дарга Б дээр С.Бг дагуулан ирж газар худалдан авсан тухай учраа хэлж ярьж тохиролцоод ******* биенийхээ гарын үсгийг зурсан байдаг. Ингээд багийн иргэдийн нийтийн хурлаас Б.Ёын гаргасан өргөдөлд үндэслэн тогтоол гарсан. Уг хуралд 60 гаруй иргэн оролцсон. Ш.Б нь багийн иргэдийн нийтийн хурлыг үл ойшоож ямар нэгэн өргөдөл өгөөгүй байж 2017 онд хороо барьчихсан. 2016 оны 5 дугаар сард хурал болох өдрийн байдлаар Авдрангийн хүнхэрт хэн нэгний хороо баригдаагүй, мөн уг газрыг худалдан авсан талаар У.Д Ш.Б нар бидэнд албан ёсоор мэдэгдээгүй байсан тул У.Д, Ш.Б нарт энэ талаар мэдэгдэх шаардлага байгаагүй. Энэ өдрийн хуралд Ш.Б суугаагүй.  С.Бгийн хувьд 2 хүнд хорооны газраа зарсан юм шиг байгаа юм. Бидний хувьд хуулийг зөрчиж шийдвэр гаргаагүй. С.Б нь Б.Ёад газраа зарсан учир түүний өргөдөлд үндэслэн асуудлыг шийдвэрлэсэн” гэв.   

Гуравдагч этгээд Б.Ё шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Манайх 2006 оноос Бгийн нэхэмжлэлд дурьдсан Авдангийн хүнхэр гэх  газартай залгаа Хөшөөтөд нутаглаж байсан. Энэ хороо нь шипалан бөгстэй хорооныхоо модыг Бг ав гэж зүгээр өгч байсан. Үүнийг энэ хүн өөрөө мэдэж байгаа. С.Бд газрын урьдчилгаанд 2014 онд 400000 төгрөгийг өгсөн. Үүнд *******-р багийн Засаг дарга Б гэрч болно. С.Бд хороо газрын үнэнд урьдчилгаа 400000 төгрөг өгсөн. Баримт сум дундын иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн. Одоо улсын дээд шүүхэд хянагдаж байгаа. Ё миний нэхэмжлэлтэй, Дт холбогдох иргэний хэрэгт байгаа болно. С.Бгийн Сайнцагаан сумын *******-р багийн иргэдийн нийтийн хурлын 2016.5.24-ний өдрийн *******0-р тогтоолын Ё надад холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож өгнө.

Иймд энэ хэрэгтэй холбогдуулсан Сайнцагаан сумын иргэдийн нийтийн хурлын 2016 оны 5 сарын 24-ний өдрийн тэмдэглэл, тогтоолыг нотлох баримтаар авч өгөхийг шүүхээс хүсч байна. С.Б бид хоёрын хоорондын шүүхцэлдээд байгаа энэ маргаан нь захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэх маргаан биш гэмт хэргийн журмаар цагдаагийн байгууллага шалгах маргаан гэж нэг өмгөөлөгч хэлснийг бодоод байхад зөв юм шиг байна. Нэг газрыг 2 хүнд зарж залилан мэхэлсэн байдлыг нарийн шалгаж буруу зөвийг тогтоон залилан мэхлэгч этгээдэд хууртагдаж хохирсон өндөр настан миний хохирлыг барагдуулж өвөлжөөний газрыг олгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Т шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “ Миний аав Б.Ё нь 2014 оны 8 сард хорооны урьдчилгаа гэж С.Бд 400000 төгрөгийг өгсөн. Баримт дээр тухайн үед он сар өдөр нь бичигдээгүй.  Өнөөдөр С.Б мөнгө зээлсэн гэж ярьж байна. Энэ бол худлаа. Бидэнд хороогоо худалдсан. Тухайн үед багийн засаг дарга Б, манай аав, С.Б гурав уулзаж гарын үсгээ зурж баталгаажуулсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ж.З дарга бид хоёр эгч дүүсийн хүүхэд” гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Д шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд нэхэмжлэгч гэж хэн байх талаар тодорхой заасан байдаг. Нэхэмжлэгч Бгийн хувьд маргаан бүхий захиргааны акт нь С.Бгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн яаж хөндөж байгааг анхаарах нь зүйтэй байх. Шаардлагын хувьд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болон нэхэмжлэгч 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн *******0 дугаартай тогтоолын холбогдох заалтыг илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд хандсан байдаг. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа намайг эзгүй байхад уг газрыг эзэмшиж байсан У.Д, Ш.Б нарт мэдэгдэлгүйгээр Б.Ёад эзэмшүүлсэн нь *******0 дугаар тогтоол илт хууль бус болохыг баталж байна гэдэг. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн гаргаж байгаа тайлбараас үзэхэд 198******* оноос эзэмшиж байгаа гэж байгаа боловч эзэмшиж байсан гэдэг нь нотлогдож байгаа бичгийн баримт хэргийн материалд авагдаагүй байна. Албан ёсоор 2012 онд Дундговь аймгийн Засаг даргын захирамж гарч С.Бд хууль ёсны дагуу эзэмших эрх үүссэн боловч 2012 оноос 2018 он хүртэл өөрийн нэр дээр ямар нэгэн гэрчилгээ гаргуулж албажуулаагүй байдаг. Хуульд зааснаар газар эзэмшигч нь газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр тухайн газрыг эзэмшдэг. Гэтэл С.Б нь зөвхөн Засаг даргын захирамжийг үндэслэж өөрийгөө тухайн газрын эзэмшигч гэж үздэг. Хэрэгт байгаа баримтаас үзэхэд С.Б нь хоёр хүнд маргаан бүхий газрыг зарсан байна.  Ш.Б гэдэг хүнд 1000000 төгрөг 1 эр хониор тухайн газраа зарсан гэж тайлбарладаг. Гэтэл маргаан бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээгүй этгээдэд захиран зарцуулах эрх байгаа эсэх асуудал гарч байна. Өнөөдөр нэхэмжлэгч У.Д, Б нарт хорооны газраа зарсан, шилжүүлсэн гэж байгаа мөртлөө миний эрх ашиг зөрчигдсөн гэж яриад байгааг нь ойлгохгүй байна.  Ё.Т 2014 онд газрыг нь худалдаж авсан гэж тайлбарлаж байгаа боловч цаг хугацааны хувьд зөрүүтэй байдал байна.  2015 оны 8 дугаар сард буюу байх боломжтой цаг хугацаанд  Б.Ё гэдэг хүнд 400000 төгрөгөөр зарсан байдаг. Нэхэмжлэгч С.Б нь би Б.Ё гуайгаас мөнгө зээлсэн гэж тайлбарлаж байна. Мөн Б нь Б.Ё гуай 120000 төгрөгийг нь буцааж авсан ба үлдэгдэл 280000 төгрөгийг нь одоо болтол өгч чадаагүй гэж хэлдэг. Гэвч С.Б, Б.Ё хоёрын хооронд хийсэн бичгийн хэлэлцлээс үзэхэд хорооны урьдчилгаанд 400000 төгрөг өгсөн гэж бичсэн байдаг. Хүсэл зоригийн хувьд  Б.Ё гэдэг хүнд зарах сонирхолтойгоор мөнгө авсан байна гэдэг нь харагдаж байна. Өмнөх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь Б.Ё бид хоёрын хооронд бичгэн хэлбэрээр хэлцэл хийгдсэн гэж хэлсэн байдаг. Мөн шүүгчээс гэрч Бы мэдүүлгээс тодруулж Б.Ё С.Б нар хороо худалдсан бичгээ барьж ирсэн. Үүнийг нь үндэслэж хуралд асуудлыг оруулсан гэж байна. Энэ үнэн үү гэхэд Б үүнийгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл өнөөдрийн шүүх хурал дээр хэлцэл хийгдсэн зүйл байхгүй, энэ хорооны талаар огт яригдаагүй гэж тайлбарлаж байна. Б нь өмнөх шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбаруудаа үгүйсгэж байна. Энэ маргаан нь нэхэмжлэгчийн 100 хувийн буруутай үйлдлийн улмаас маргаан үүссэн. Иймээс гуравдагч этгээдийг буруутгаж болохгүй.

Мөн У.Д, Ш.Б нарт мэдэгдэлгүйгээр маргаан бүхий газрыг бусдад шилжүүлсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлдээ дурьдсан байдаг. Хариуцагчаас энэ хүмүүст мэдэгдэх шаардлагагүй байсан гэж тайлбарласан. Учир нь 2016 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн иргэдийн нийтийн хурал хуралдаж тогтоол гарах үед С.Б гэдэг хүний эзэмшлийн газар дээр Ш.Б, У.Д нар хороо бариагүй, С.Бгөөс худалдаж авсан тухайгаа мэдэгдээгүй байсан. Шүүхийн хэлэлцүүлэгт Ш.Б багийн дарга Т.Бд хэлж байсан гэж байгаа боловч энэ нь ямар нэгэн байдлаар нотлогдохгүй байна. Гэрч Т.Баас энэ талаар нь асууж тодруулсан зүйл байхгүй. Тэгэхээр Т.Б, Ж.З гэдэг хүмүүсийн мэдүүлгийг үгүйсгэх нөхцөл байдал харагдахгүй байна. Иргэдийн нийтийн хурал хуулиар олгогдоогүй эрх хэмжээнийнхээ  хүрээнд  асуудлыг шийдвэрлэсэн гэж оролцогч нар ярьж байгаа боловч энэ тогтоолоор бусдад газрыг шууд эзэмшүүлээгүй. Тухайн хурлаас зөвхөн санал гарч Засаг даргад уламжилсан. Сумын Засаг дарга газар эзэмших захирамж гаргадаг. Хэрвээ иргэдийн нийтийн хурлын санал үндэслэлгүй гэж үзвэл сумын Засаг дарга захирамж гаргахгүй байх эрхтэй.

Мөн бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй тохиолдолд тухайн этгээдэд урьдчилан мэдэгдэж, тэдгээрийн саналыг аваагүй гэж нэхэмжлэлд дурьдагдсан байдаг. С.Бгөөс Б.Ёад худалдах талаар бичгээр хэлцэл хийгдсэн ба Б.Ё нь энэ тухайг эрх бүхий албан тушаалтанд мэдэгдсэн байсан. Тухайн үед Ш.Б, У.Д гэдэг хоёр хүн маргаан бүхий газар дээр хороогоо барьчихаад энэ газар бидний газар шүү гээд сумын удирдлагуудад хэлсэн байсан бол өнөөдөр энэ асуудлыг мэдэгдээгүй гэж буруутгах боломжтой. Гэтэл хэн хэн нь мэдэгдэх боломжтой байдал гаргаагүй учраас иргэдийн нийтийн хурлын тогтоолыг хууль бус байна гэж үзэх боломжгүй.  Иргэдийн нийтийн хурал яригдаагүй зүйл бичигдсэн, хуурамч тэмдэглэл үйлдсэн гэдэг байдлаар маргадаг. Тухайн үед иргэдийн нийтийн хурлын дарга байсан Ж.З, багийн Засаг дарга Т.Б, нарийн бичгийн дарга Ж.О нар энэ талаар ярилцсан гэдгийг тодорхой мэдүүлдэг. Харин хоёр гэрч яригдаагүй гэж хэлдэг. Гэрчүүдийн хувьд ямар ашиг сонирхлын улмаас 2 талд хуваагдаж мэдүүлэг өгөөд байгааг нь ойлгохгүй байна. Иргэдийн нийтийн хурлын тэмдэглэлийг гараар бичиж байгаад компьютер дээр бичихийг буруутгах үндэслэл байхгүй. Иргэдийн нийтийн хурал ямар хэмжээнд яаж явагддаг гэдгийг бид нар бүгд мэдэж байгаа. Ж.З гэдэг хүнийг Б.Ётай садан төрлийн холбоотой гэдгээр нь хардаж сэрдэж хувийн байдлаар асуудлыг шийдвэрлэсэн гэж хийсэн ажлыг нь үгүйсгэж болохгүй. Дээр дурьдсан үндэслэлүүдээр уг актад хууль бус байдал харагдахгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “ ... Гуравдагч этгээд Ш.Б миний гэр  бүлийн эзэмшилдээ нэхэмжлэгч С.Бгөөс худалдан авч, 2014 оноос хойш эзэмшин амьдарч хороо барьсан газрыг эзэмшигч /манай гэр бүл болон С.Б/-д мэдэгдэлгүйгээр Дундговь аймгийн Сайнцагаан сумын гуравдугаар багийн иргэдийн нийтийн хурлын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн *******0 дугаар тогтоол, Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/192 дугаар захирамжаар эзэмшиж буй газрыг маань иргэн Б.Ёад эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь илтэд хууль бус болжээ. Б.Ё Монгол Улсын газрын тухай хуулийн *******1 дүгээр зүйлд заасан шаардлагыг зөрчин бидний эзэмшиж буй газрыг эзэмшихээр хүсэлт гаргасан байтал хариуцагч нар түүнийг хянан үзээгүй, эсхүл илтэд хувийн сонирхолдоо автан бидний эзэмшиж буй газрыг Б.Ёад эзэмшүүлэхээр бидний эрх хууль ёсны ашиг сонирхолыг маань зөрчиж шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Тодруулбал нэхэмжлэгч С.Б өнөөг хүртэл хүчинтэй захиргааны акт болох Сайнцагаан сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/10******* дугаартай захирамжаар эзэмшиж буй газраа бидэнд худалдаж бид тус газрыг шударгаар эзэмшиж байтал ийнхүү бидний эрх, хууль ёсны ашиг  сонирхолыг илтэд зөрчсөн нь хууль зүйн  үндэслэлгүй юм.

... Иймд дээр дурьдсан үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дах хэсэгт зааснаар Дунгдовь аймгийн Иргэдийн нийтийн хурлын 2016 оны 5 дугаар  сарын 24-ний өдрийн *******0 дугаар тогтоолын иргэн Б.Ёад холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.  

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Энэ Авдрангийн хүнхэр гэдэг газрыг Цийн Д, Цийн Б, Дын С, Сын Б нар 198******* оноос эхлэн 4 үеэрээ эзэмшсэн. Би 2014 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Бд Авдрангийн хүнхэр газрын бууцыг худалдан авахаар тохиролцож 1 сая төгрөг, 1 эр хонь өгч энэ баримтаа нотариатаар баталгаажуулсан. 2014 оны 12 сард мал тооллогын үеэр багийн Засаг дарга Б, эмч П, жолооч Д нар манайд УАЗ-469 машинтай ирсэн ба энэ тухай лавлахад Бгийн нэр дээр захирамж гарсан байгаа, Б өөрөө авсны дараа танайх руу шилжинэ, өөр асуудалгүй гэж байсан. Тэр өдрийн хуралд миний бие өөрөө очиж суусан ба хурлын тэмдэглэлээс үзэхэд 11 цагт Хүүхэд хөгжил гэр бүлийн төвд хуралдсан гэж байдаг. Энэ бол худлаа. 2014 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Хүүхэд Гэр бүл, хөгжлийн төвд 4 багийн хурал болж 12 цаг өнгөрөөгөөд тарсан. Дараа нь манай баг тусдаа сумын тамгын газарт хуралдсан. Хуралдаанаар Ё болон Авдрангийн хүнхэрийн талаар огт яригдаагүй. Тиймээс энэ 2014 оны *******0 дугаар тогтоол болон тэмдэглэл хуурамч юм. Би багийн засаг дарга Зоригтбаатарт та ах дүүгийнхээ төлөө ажиллах гэж дарга болсон юм уу, аль эсхүл ард иргэдийнхээ төлөө ажиллах гэж дарга болсон юм уу, яах гэж худлаа ярьж байдаг юм бэ гэж хэлсэн. Миний бие худал ярьдаггүй. Энэ хүмүүс албан тушаалаа ашиглаж луйвар хийж байна. Энэ хүмүүсийг гэрчилгээгээ авснаас нь хойш 2 жил хөөцөлдөж байна. Б Ё нарыг өөр хоорондоо мөнгө зээлдсэнийг ч мэдээгүй. Нэхэмжлэлээ дэмжиж байна” гэв.    

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.О шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “ Ш.Бийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар ярихын өмнө С.Бгийн газар эзэмших эрхийн талаар ярих нь зүйтэй. С.Б нь 198******* оноос хойш энэ газрыг эзэмшиж байгаад Газрын тухай хууль шинэчлэн найруулсантай холбоотойгоор 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/109 тоот Засаг даргын захирамжаар Авдрангийн хүнхэрийг эзэмших болсон. Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолд С.Б 198******* оноос 2014 он хүртэл Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу эзэмшиж байсан нь тогтоогджээ гэж тусгагдсан байдаг. Энэ нь С.Бг тухайн газрыг 198******* оноос хойш эзэмшиж байсныг нотолдог бөгөөд шүүхээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин тогтоох шаардлагагүй юм. Мөн энэхүү засаг даргын захирамж нь хуулийн хүчин төгөлдөр байхад нь Газрын тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.******* дахь хэсэгт хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг зөрчиж багийн иргэдийн нийтийн хурлаас 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Б.Ёад давхардуулан эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Сайнцагаан сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/10******* тоот захирамж хүчингүй болоогүй байгаа нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын багийн Иргэдийн Нийтийн хурлын 2018.08.20-ны өдрийн 0******* дугаартай, Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын 2018.08.20-ны өдрийн 2/4*******5 дугаартай, Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2018.08.20-ны өдрийн 2/*******61 дугаартай албан бичгүүдэд тодорхой байдаг. 2014 онд С.Б нь У.Д, Ш.Б нарт газар эзэмших эрхээ шилжүүлэх асуудал гаргасан. Ингээд Ш.Б уг газарт хороо барьсан. Шилжүүлэн авсан Ш.Б нь энэ тухайгаа төрийн захиргааны байгууллагад илэрхийлж бүртгүүлээгүй хэдий ч иргэд өөр хоорондоо гэрээ хэлцэл хийсэн байсан. Энэхүү С.Бгийн газар эзэмших эрх зөрчигдсөнөөс болоод Ш.Бийн санхүүгийн болоод газар шилжүүлэн авах эрх зөрчигдсөн.  

Хэн нэгэн этгээд бичгээр газар авах тухай хүсэлтийг гаргаагүй, иргэдийн зүгээс ямар нэгэн шилжүүлэг хийх талаар хуульд заасан баримтыг ирүүлээгүй байхад уг газрыг Б.Ёад эзэмшүүлэхээр саналыг уламжилсан байна. Нийтийн эрх зүйн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн захиргааны байгууллагын үйлдэл, үйлдэл ажиллагаа нь албан ёсны баримтад үндэслэн хийгдэх ёстой. Сая хариуцагч багийн Засаг дарга Б, Б.Ё, С.Б нар харилцан тохиролцсон учраас үүнд нь үндэслэн хуралд асуудлыг оруулсан гэж байна. Энэ бол төрийн захиргааны байгууллагын албан ёсны үйл ажиллагаа биш юм. Мөн багийн иргэдийн нийтийн хурал өөрт үл хамаарах асуудлаар шийдвэр гаргасан. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйл нь бэлчээр түүнийг зохистой ашиглах, хамгаалах асуудлыг зохицуулсан байна. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан багийн иргэдийн нийтийн хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно гэж зөвхөн ашиглах эрхийг хуулиар олгосон байхад бүхэл бүтэн хорооны газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Гэтэл багийн иргэдийн хурал нь газар эзэмших эрхийг шилжүүлэх эрхтэй субъект биш. Газрын тухай хуулийн ************** дугаар зүйлд газар эзэмшүүлэх шийдвэр гаргах субъектүүдийг заасан байх бөгөөд хуульд зааснаар аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хийх эрхтэйгээс биш багийн иргэдийн нийтийн хуралд газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрхийг олгоогүй байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлд багийн иргэдийн нийтийн хурлын бүрэн эрхийг заасан байх ба үүнээс үзвэл энэ эрх олгогдоогүй байна. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-т өвөлжөө хаваржааны газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно гэж заажээ. Энэ нь Б.Ё С.Бгийн эзэмшлийн газраас дундаа хамтран эзэмших хүсэлт гаргасан тохиолдолд хэрэглэгдэх заалт юм. Гэхдээ мэдээж энэ тохиолдолд С.Бгийн зөвшөөрлийг зайлшгүй авах шаардлагатай. Гэтэл багийн иргэдийн нийтийн хурал өөрийн эрх хэмжээнд тохироогүй заалтыг барьж шийдвэр гаргасан байна. Мөн уг тогтоолд бичгээр өргөдөл гаргасан хүний ард бичгээр гэж бичсэн байна. Харин Б.Ёын хувьд бичгээр өргөдөл гаргаагүй нь эндээс тодорхой харагдаж байна. Нийтийн эрх зүйн хүрээнд хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн ойлголт байхгүй. Тиймээс одоо үйлчилж байгаа хууль хэрэглэгдэнэ. Маргаан бүхий тогтоолын гарчиг хэсэгт хорооны доод газар эзэмшүүлэх тухай гэж бичигдсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай байна. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлд зөвхөн ашиглах гэж заасан байхад эзэмшүүлэх гэж бүрэн эрхийн хүрээнээс хэтрүүлж шийдсэн байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д зааснаар хууль бус үйлдэл гүйцэтгэхийг Засаг даргад шаардсан мэт агуулгатай тогтоол гарсан. Учир нь С.Бгийн газар дээр Б.Ёад давхцуулж газар эзэмшүүлэх санал гаргаж үүндээ үндэслэн шийдвэр гаргуулахаар Засаг даргад уламжилж байгаа нь хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан гэж үзэх үндэслэл болж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар уг тогтоол нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй, эрх ашиг хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно.

Сайнцагаан сумын *******-р багийн иргэдийн нийтийн хурлын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн *******0 тоот тогтоолын Б.Ёад холбогдох хэсэг илт хууль бус болох нь тогтоогдсоноор С.Бгийн газар эзэмших эрх сэргэж цаашлаад Ш.Б хуулийн дагуу газраа шилжүүлж авна. Ийнхүү Ш.Бийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэнэ. Иймээс нэхэмжлэгч С.Бгийн болон бие даасан шаардлага гаргасан Ш.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Иргэний анхан шатны шүүхээс нотлох баримтаар гаргуулж авсан CD бүхий бичлэгийг судлуулах шаардлагагүй ба тус шүүхэд буцаан хүргүүлэхэд татгалзалгүй” гэв.                                                              

                                                          ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн харьцуулан судлаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.Бийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Нэхэмжлэгч С.Бгийн Дундговь аймгийн Сайнцагаан сумын ******* дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Хорооны доод газар эзэмшүүлэх тухай” *******0 дугаар тогтоолын иргэн Б.Ёад холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас Сайнцагаан сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/10******* тоот захирамжаар С.Бд олгогдсон газар эзэмшүүлэх тухай хувийн хэргийг нотлох баримтаар ирүүлэхийг шаардахад иргэн С.Бгийн эзэмшил газарт нэгж талбарын хувийн хэрэг үүсээгүй болно /хавтаст хэргийн 25-р хуудас/ гэж тодорхойлон ирүүлсэн байна.

Гэвч нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс “Авдрангийн хүнхэр гэдэг газарт  С.Б нь 198******* оноос хойш амьдарч, уг газрыг эзэмшиж байсан. Энэ газрыг эзэмшүүлэх Засаг даргын захирамж 2012 оны 11 дүгээр сард гарсан. С.Б нь 2012 оны 11 сард Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шийтгэл хүлээж, 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр суллагдсан. Ийм  учраас Авдрангийн хүнхэр газрын гэрчилгээг гаргуулж авч чадаагүй байсан юм” гэж баримтаар[1] нөхцөл байдлаа тайлбарладаг ба түүнчлэн Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/172 тоот захирамж  /хавтаст хэргийн *******5-р хуудас, ар тал/, мөн сумын Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2/4*******5 дугаартай албан бичгээс /хавтаст хэргийн 158-р хуудас/ үзэхэд анх С.Бд “Авдрангийн хүнхэр” нэртэй газрыг эзэмшүүлсэн Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/10******* тоот захирамж, түүний хавсралт /хавтаст хэргийн 60-61-р тал/ хуулийн хүчин төгөлдөр байна.

Тодруулбал “Авдрангийн хүнхэр” нэртэй газрыг эзэмшүүлэх эрх анх С.Бд үүссэн, тухайн эрх зүйн харилцаа дуусгавар болоогүй байх тул Дундговь аймгийн Сайнцагаан сумын ******* дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Хорооны доод газар эзэмшүүлэх тухай” *******0 дугаар тогтоолын Б.Ёад холбогдох хэсэг иргэн С.Бгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээр байна.  

Иймээс гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс гаргасан “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд нэхэмжлэгч гэж хэн байх талаар тодорхой заасан. Нэхэмжлэгч С.Бгийн хувьд маргаан бүхий захиргааны акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн яаж хөндөж байгааг анхаарах нь зүйтэй байх ...” гэх тайлбарыг нь хүлээн авах боломжгүй байна.

Нэхэмжлэгчээс “... 2015 оны 8 сард би Б.Ёаас ангийн нийллэг болох гээд 400000 төгрөг зээлсэн. Б.Ё тэр даруй 120000 төгрөгийг буцаан авч, 280000 төгрөгийг зээлдүүлсэн. Барьцаанд нь хороогоо тавьсан. Хорооны газраа Б.Ёад зараагүй ...” гэж, хариуцагчаас “... Б.Ё багийн засаг дарга Б дээр С.Бг дагуулан ирж газар худалдан авсан тухайгаа хэлж ярьж тохиролцоод гурван биенийхээ гарын үсгийг зурсан байдаг. Ингээд багийн иргэдийн нийтийн хурлаас Б.Ёын гаргасан өргөдөлд үндэслэн тогтоол гарсан” гэж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Миний аав Б.Ё нь 2014 оны 8 сард хорооны урьдчилгаа гэж С.Бд 400000 төгрөгийг өгсөн. Баримт дээр тухайн үед он сар өдөр нь бичигдээгүй байдаг. Өнөөдөр С.Б мөнгө зээлсэн гэж ярьж байна. Энэ бол худлаа. Бидэнд хороогоо худалдсан. Тухайн үед багийн засаг дарга Б, манай аав, С.Б гурав уулзаж гарын үсгээ зурж баталгаажуулсан ...” гэж тус тус тайлбар, татгалзлаа гаргаж маргана.  

Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтууд, маргааны үйл баримтын хүрээнд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан тайлбараас дүгнэвэл иргэн С.Бгөөс газар эзэмших эрхээ шилжүүлэхтэй холбоотойгоор үүссэн харилцаанд үндэслэн иргэн Б.Ёад “Авдрангийн хүнхэр” нэртэй газрыг эзэмшүүлэх саналыг багийн иргэдийн Нийтийн Хурлаас гаргаж, улмаар шийдвэрлүүлэхээр сумын Засаг даргад 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Хорооны доод газар эзэмшүүлэх тухай” *******0 дугаартай тогтоолоор уламжилсан байна.

2016 онд тус багийн Засаг даргаар ажиллаж байсан Т.Б  нь “... Б.Ё нь багийн иргэдийн нийтийн хурлаас өмнө надад хандаж Авдрангийн хүнхэр газрыг манайх авч байгаа гэсэн хүсэлтийг амаар гаргасан. Би Бгээс шилжүүлж авсан тухай баримтаа авчрахыг шаардсан. Ингээд Ё нь Бгийн гарын үсэгтэй түүнээс худалдаж авсан гэсэн бичгийг надад авчирч үзүүлсэн. Би Бгийн улаан нүүрийг харж байж шийднэ гээд буцаасан. Тэгээд дараа нь Б, Ё хоёр хамтдаа цуг ирээд тэр буцаасан бичгийг дахин надад үзүүлсэн. Би тэр хоёрын энэ бичиг /саналд/ нь үндэслэн багийн иргэдийн нийтийн хуралд санал оруулсан ... ” /хавтаст хэргийн 44-р хуудас/ гэж тухайн цаг хугацаанд болсон үйл явдлын талаар мэдүүлсэн бөгөөд энэ мэдүүлгээр тайлбарласан нөхцөл байдал, мөн С.Б, Б.Ё нарын хооронд мөнгө өгсөн, авсан гэх баримт /хавтаст хэргийн 166-р хуудас/, Б.Ёаас багийн Засаг дарга болон иргэдийн Хуралд гаргасан өргөдөлд /хавтаст хэргийн 77-р хуудас/ үндэслэн Дундговь аймгийн Сайнцагаан сумын ******* дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал иргэн С.Бгийн газар эзэмших эрхийг Б.Ёад шууд шилжүүлж буюу эзэмшүүлэхээр сумын Засаг даргад саналыг уламжилж шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно...”, *******8.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана” гэж тус тус заасныг зөрчсөн байна.

Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрх тусгагдсан, мөн энэ хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дах хэсэгт “... Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно” гэж зааснаас үзэхэд багийн иргэдийн Нийтийн Хуралд газар ашиглуулах санал гаргах эрхийг олгосон, харин газар эзэмших эрхээ шилжүүлэх болон газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргах эрхийг хуулиар олгоогүй байна.

Өөрөөр хэлбэл Сайнцагаан сумын ******* дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал нь иргэн С.Бгээс газар эзэмших эрхээ Б.Ёад шилжүүлсэн гэх асуудлыг хуралдаанаар хэлэлцэж, сумын Засаг даргад эзэмшүүлэх саналыг уламжилсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.******* “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6 “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж тус тус зааснаар илт хууль бус болох  үндэслэл болсон байна.  

Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шинэчлэн найруулсан, ийнхүү шинэчлэн найруулснаар өмнөх хуульд тусгагдсан байсан зарим зүйл, заалтууд тухайлбал, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.*******, 9.1.7 дахь заалтууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.*******, 47.1.6 дахь хэсгийн заалтад утга, агуулгын хувьд өөрчлөлтгүй бүрэн тусгагдаж зохицуулагдсан байх учир Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл, заалтад үндэслэн дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзлээ.         

Иймээс Дундговь аймгийн Сайнцагаан сумын ******* дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Хорооны доод газар эзэмшүүлэх тухай” *******0 дугаар тогтоолын иргэн Б.Ёад холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгөөс “Энэ тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 4.2.8, 1******* дугаар зүйлийн 1*******.2, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг зөрчсөн” гэх тайлбарыг гаргаж маргадаг ч маргаан бүхий тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийг дагаж мөрдөхөөс өмнөх хугацаанд гарсан байх тул Захиргааны ерөнхий хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй байсан болохыг дурьдах нь зүйтэй байна.

2.Бие даасан шаардлага гаргасан Ш.Бийн Дундговь аймгийн Сайнцагаан сумын ******* дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Хорооны доод газар эзэмшүүлэх тухай” *******0 дугаар тогтоолын иргэн Б.Ёад холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Гуравдагч этгээд Ш.Б, түүний өмгөөлөгчөөс “... 2014 онд С.Б нь У.Д, Ш.Б нарт газар эзэмших эрхээ шилжүүлэх асуудал гаргасан. Ингээд Ш.Б уг газарт хороо барьсан. Ш.Б нь энэ тухайгаа төрийн захиргааны байгууллагад илэрхийлж бүртгүүлээгүй хэдий ч иргэд өөр хоорондоо гэрээ хэлцэл хийсэн байсан. ... Энэхүү С.Бгийн газар эзэмших эрх зөрчигдсөнөөс болоод Ш.Бийн санхүүгийн болоод газар шилжүүлэн авах эрх зөрчигдсөн.  ... Энэ тогтоолын Б.Ёад холбогдох хэсэг илт хууль бус болох нь тогтоогдсоноор С.Бгийн газар эзэмших эрх сэргэж, цаашлаад Ш.Б хуулийн дагуу газраа шилжүүлж авна. Ийнхүү Ш.Бийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэнэ” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлана.

Маргаж буй захиргааны актын улмаас нэхэмжлэл гаргасан этгээдийн буюу гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, сэргээх үндсэн нөхцөл нь болох бөгөөд Ш.Бийн тухайд маргаан бүхий тогтоолын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь гуравдагч этгээд Ш.Б С.Б нарын 2014 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр гэрээ байгуулж мөнгө хүлээлцсэн гэх баримт нь /хавтаст хэргийн 118-р хуудас/ Газрын тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.1, *******8.2 дахь хэсгүүдэд заасантай нийцээгүйгээс гадна мөн Ш.Б нь эрх бүхий төрийн захиргааны байгууллагатай ямар нэгэн эрх зүйн харилцааг үүсгээгүй байна. Иймээс дээрх үндэслэлээр Ш.Бийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэн, түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.   

Мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Т нь шүүх хуралдаан дээр тухайн үед буюу 2016 онд багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар ажиллаж байсан Ж.Зтай эгч дүүсийн хүүхэд болохоо тайлбарладаг ба гэрч Ж.З нь 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө /хавтаст хэргийн 45-47-р хуудас/ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.2 дахь заалтыг зөрчиж мэдүүлэг өгсөн байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байсан болно.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.*******, 106.*******.2, 106.*******.12, 106.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2, 17 дугаар зүйлийн 17.1.10, Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.*******, 47.1.6 дахь хэсгүүдэд тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дундговь аймгийн Сайнцагаан сумын ******* дугаар багийн иргэдийн Нийтийн хурлын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Хорооны доод газар эзэмшүүлэх тухай” *******0 дугаартай тогтоолын иргэн Б.Ёад холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан Ш.Бийн “Дундговь аймгийн Сайнцагаан сумын ******* дугаар багийн иргэдийн Нийтийн хурлын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Хорооны доод газар эзэмшүүлэх тухай” *******0 дугаартай тогтоолын иргэн Б.Ёад холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

*******.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Б, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дундговь аймгийн Сайнцагаан сумын ******* дугаар багийн иргэдийн Нийтийн хурлаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Бд олгосугай.   

*******. Хэргийн оролцогч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ                              В.Ц

 


[1] Ял шийтгэлийн лавлагаа