Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2018/ДШМ/07

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Н.Батчимэг, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

прокурор Д.Галбадрах, шүүгдэгч А.Батбилэг, Э.Энхбаатар, З.Саранжаргал, Ц.Төрмөнх, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Майбаяр, Д.Тунгалаг, Л.Галбадар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2018/ШЦТ/10 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч А.Батбилэг, Э.Энхбаатар, З.Саранжаргал, Ц.Төрмөнх нарт холбогдох 201724000035 дугаартай эрүүгийн хэргийг эс зөвшөөрч шүүгдэгч А.Батбилэг, Э.Энхбаатар болон түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, шүүгдэгч Ц.Төрмөнх болон түүний өмгөөлөгч Л.Галбадар, шүүгдэгч З.Саранжаргал болон түүний өмгөөлөгч Ц.Майбаяр нарын давж заалдах гомдлыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүгч О.Однямаагийн илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ц.Төрмөнх нь Улаанбаатар төмөр замын Чойр өртөөний даргаар ажиллаж байхдаа Төмөр замын тээврийн ба хөдөлгөөний ашиглалтын аюулгүй байдлын журам болох Төмөр замын тээврийн тухай хуулийн 29.3-д заасан “Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй холбоотой ажилд зохих сургалтанд хамрагдаж, тухайн ажлыг гүйцэтгэх эрх авсан, эрүүл мэндийн хувьд тэнцсэн, 18 насанд хүрсэн иргэнийг ажиллуулна”, Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 2.14-д заасан “Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтан нь тогтоосон журмаар мэргэжлийн сургалтанд хамрагдаж мэргэжил дээшлүүлж, шалгалт өгч тэнцсэн байх”, Зам тээврийн сайдын 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 271 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт “Төмөр замын мэргэжлийн ажилтан ажиллах албан тушаалтны жагсаалт”-ын 3 дахь хэсэгт “Төмөр замын байгууллага, түүний салбар нэгжийн дараах албан тушаалд мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад төмөр замын тээврийн, үйлчилгээний, үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэжлийн боловсрол эзэмшсэн иргэн ажиллана. Үүнд: 3.6 Галт тэрэгний найруулагч, туслах найруулагч” гэсэн заалтуудыг зөрчиж төмөр замын мэргэжлийн бус Б.Баатаржаргалыг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр туслах найруулагчаар томилон ажлуулсаны улмаас 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 08 цаг 30 минутын орчим Улаанбаатар төмөр замын Сайншанд татах хэсгийн харьяа Чойр өртөөний солилцох тасгийн машинч А.Батбилэг, туслах машинч Э.Энхбаатар нар нь сэлгээний М62УМ дугаартай илчит тэргээр Говьсүмбэр аймгийн Шивээговь суман дахь Шивээ-Овоо өртөөний 1 дүгээр зам дээр вагон залгаж авах үйлдэл хийж байхад нь туслах найруулагч Б.Баатаржаргал нь авто угсраанд хавчуулагдаж амь нас  хохирсон,

 Шүүгдэгч З.Саранжаргал нь Улаанбаатар төмөр замын Чойр хэсэглэлийн Шивээ-Овоо өртөөнд галт тэрэгний найруулагчаар ажиллаж байхдаа Төмөр замын тээврийн ба хөдөлгөөний, ашиглалтын аюулгүй байдлын журам болох Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 16.17-д заасан “Галт тэрэг найруулагчийн үүрэг: г/Сэлгээний ажил гүйцэтгэж буй ажилтны болон хөдөлгөөний аюулгүй ажиллагаа, ачаа ба хөдлөх бүрэлдэхүүний бүрэн бүтэн байдлыг хангасан байхаар сэлгээний ажлыг зохион байгуулна”, Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.26-д заасан “Галт тэрэгний найруулагчийн үүрэг: г/Сэлгээний ажилд оролцож байгаа ажилтны хөдөлмөр хамгаалал, хөдөлгөөний аюулгүй ажиллагаа, ачаа ба хөдлөх бүрэлдэхүүний бүрэн бүтэн байдлыг хангасан байхаар сэлгээний ажлыг зохион байгуулах” гэсэн заалтуудыг зөрчиж туслах найруулагч Б.Баатаржаргалын ажил үүрэгт нь хяналт тавьж ажиллаагүйгээс 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 08 цаг 30 минутын орчим Улаанбаатар төмөр замын Сайншанд татах хэсгийн харьяа Чойр өртөөний солилцох тасгийн машинч А.Батбилэг, туслах машинч Э.Энхбаатар нар нь сэлгээний М62УМ-001 дугаарын илчит тэргээр Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоо өртөөний 1 дүгээр зам дээр вагон залгаж явах үйлдэл хийж байхад нь туслах найруулагч Б.Баатаржаргал нь авто угсраанд хавчуулагдаж амь нас хохирсон,

 Шүүгдэгч Э.Энхбаатар нь Улаанбаатар төмөр замын Сайншанд татах хэсгийн харьяа “Чойр” солилцох тасгийн туслах машинчаар ажиллаж байхдаа Төмөр замын тээврийн ба хөдөлгөөний, ашиглалтын аюулгүй байдлын журам болох Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.34б-д заасан “Өгөгдөж байгаа дохиог анхааралтай ажиглаж дохионы заалтыг тухай бүр биелүүлж байх”, 10.34в-д заасан “Зам дээр байгаа хүмүүс, сумны байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглаж байх”, мөн журмын 10.35-д заасан “машинч зүтгүүр хөдөлгөөнд оруулахын өмнө өгөгдөж байгаа дохио, радио холбоо, паркын 2 талын яригчийн холбоогоор товч давтан батална. Хэрэв машинч дохио ба захирамж зөв эсэхэд эргэлзсэн, сэлгээний ажлын төлөвлөгөөг мэдээгүй байгаа бол бүрэн тодруулж, магадласны дараа хөдөлгөөнд орно. Машинч сэлгээний ажил удирдагчийн тушаалыг радио холбоо, паркын 2 талын чанга яригчийн холбоогоор аваагүй, гар дохионы хэрэгслээр өгч байгаа дохио харагдаагүй нөхцөлд зүтгүүрийг хөдөлгөөнд оруулахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус  зөрчиж 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 08 цаг 30 минутын орчим сэлгээний М62УМ-001 дугаарын илчит тэргээр Говьсүмбэр аймгийн Шивээ-Говь суман дахь Шивээ-Овоо өртөөний 1 дүгээр зам дээр вагон залгаж авах үйлдэл хийж байхад нь туслах найруулагч Б.Баатаржаргал нь авто угсраанд хавчуулагдаж амь нас хохирсон,

Шүүгдэгч А.Батбилэг нь Улаанбаатар төмөр замын Сайншанд татах хэсгийн харьяа “Чойр” солилцох тасгийн машинчаар ажиллаж байхдаа Төмөр замын тээврийн ба хөдөлгөөний, ашиглалтын аюулгүй байдлын журам болох Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.34б-д заасан “Өгөгдөж байгаа дохиог анхааралтай ажиглаж дохионы заалтыг тухай бүр биелүүлж байх”, 10.34в-д заасан “Зам дээр байгаа хүмүүс, сумны байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглаж байх”, мөн журмын 10.35-д заасан “машинч зүтгүүр хөдөлгөөнд оруулахын өмнө өгөгдөж байгаа дохио, радио холбоо, паркын 2 талын яригчийн холбоогоор товч давтан батална. Хэрэв машинч дохио ба захирамж зөв эсэхэд эргэлзсэн, сэлгээний ажлын төлөвлөгөөг мэдээгүй байгаа бол бүрэн тодруулж, магадласны дараа хөдөлгөөнд орно. Машинч сэлгээний ажил удирдагчийн тушаалыг радио холбоо, паркын 2 талын чанга яригчийн холбоогоор аваагүй, гар дохионы хэрэгслээр өгч байгаа дохио харагдаагүй нөхцөлд зүтгүүрийг хөдөлгөөнд оруулахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус  зөрчиж 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 08 цаг 30 минутын орчим сэлгээний М62УМ-001 дугаарын илчит тэргээр Говьсүмбэр аймгийн Шивээ-Говь суман дахь Шивээ-Овоо өртөөний 1 дүгээр зам дээр вагон залгаж авах үйлдэл хийж байхад нь туслах найруулагч Б.Баатаржаргал нь авто угсраанд хавчуулагдаж амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Харчин овогт Ц.Төрмөнхийг төмөр замын, тээврийн хөдөлгөөний ба ашиглалтын аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүрэг бүхий хүн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Мөнхтойн овогт А.Батбилэгийг төмөр замын, тээврийн хөдөлгөөний ба ашиглалтын аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүрэг бүхий хүн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Урианхай овогт Э.Энхбаатарыг төмөр замын, тээврийн ба хөдөлгөөний ашиглалтын аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүрэг бүхий хүн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Боржигин овогт З.Саранжаргалыг төмөр замын, тээврийн хөдөлгөөний ба ашиглалтын аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүрэг бүхий хүн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Харчин овогт Ц.Төрмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Мөнхтойн овогт А.Батбилэгийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Урианхай овогт Э.Энхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Боржигон овогт З.Саранжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Төрмөнх, А.Батбилэг, Э.Энхбаатар, З.Саранжаргал нарт тус бүр оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Ц.Төрмөнх, А.Батбилэг, Э.Энхбаатар, З.Саранжаргал нар                                                                нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй,    иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг бичлэг бүхий Сиди-г хэргийн хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баттөмөр нь гэм хорын хохиролоо баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Төрмөнх, А.Батбилэг, Э.Энхбаатар, З.Саранжаргал нараас шинжээчийн зардал болох 740 000 /долоон зуун дөчин мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж шинжээч нарт олгож, гомдол эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч А.Батбилэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Миний бие 2016.12.29-ний өдөр осол гарсанаас хойш эрхэлсэн тодорхой ажилгүй жил гаран болсон. Банкны зээлтэй, ар гэрийн амьдралаа авч явдаг байсан. Тиймээс хорихоос өөр бусад ял шийтгэл оногдуулж өгөөч гэж хүсч байна гэжээ.

Шүүгдэгч Э.Энхбаатар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд 2-3 настай 2 хүүхэдтэй, эхнэр ажилгүй, банкны зээлтэй, ар гэрийн амьдралаа би өөрөө авч явдаг байсан. Осол гарсанаас хойш жил гаран ажилгүй байна. Одоо миний амьдрал маш хэцүү болоод байна. Ар гэрийн амьдралын байдлыг харгалзаж хорихоос өөр ялаар шийтгэж  өгнө үү гэжээ.

             Шүүгдэгч З.Саранжаргал давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10:21-д сэлгээ хийж байгаа хөдөлгөөнийг зөвхөн нэг ажилтан сэлгээг зөв гүйцэтгэх явдлыг хариуцсан найруулагч удирдана гэж заагаад, 10:22-д сэлгээний ажлыг найруулагч буюу туслах найруулагч гэж заасан. Энэ журмаар найруулагч ч удирдана, туслах найруулагч ч удирдаж болно. Иймээс энэхүү журмаараа би туслах найруулагчид буугаад дохио өгөөд тэргээ холбо гэж хэлэхэд холбогч тэрэгнээс буусан. Ингээд холболт хийгдэж машинст, туслах машинст нар кабин солих үед би бууж холболтоо шалгахаар очиход туслах найруулагч авто угсраанд хавчуулагдсан байсан. Уг туслах найруулагч нь 1 сар гаран дагалдсан, шалгалтын комисст шалгалтаа өгөөд 16 хонож байсан. Бие дааж үүрэгт ажлаа зохих ёсоор нь гүйцэтгэх хүн байсан. Энэ байдлыг харгалзан үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэж хүсч байна гэжээ.

                Шүүгдэгч Ц.Төрмөнх давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өртөөн дээр харамсалтай осол гарч үүний улмаас хүний амь нас хохирсон. Энэ асуудлаар анхан шатны шүүхээс хорих ял оногдуулсан. Миний хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэвч хуулийн зүйл заалт, Төмөр замын техник ашиглалтын дүрэм, Зам тээврийн сайдын тушаалыг зөрчсөн гэж буруутгасан. Үүнд мэргэжлийн хүн ажилд авах жагсаалтыг зөрчиж мэргэжлийн бус хүн ажилд авснаар буруутгагдаж байна. Энэ үйлдлээс болоод анхан шатны шүүхээс ял авч ажлаасаа халагдсан байгаа. Төмөр зам миний олон жил ажилласан байдлыг үнэлээд хөдөлгөөний техник хариуцсан ажилд томилсон. Энэ ажлыг хийж байх хугацаанд осол гарсан. Тиймээс нэг жилийн хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү гэж хүсч байна гэжээ.

Шүүгдэгч А.Батбилэг, Э.Энхбаатар нарын өмгөөлөгч Д.Тунгалаг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэн давж заалдах гомдол гаргасан байгаа. Анхан шатны шүүхээс энэ гэмт хэрэгт зөвхөн хор уршиг, хохиролд ач холбогдол өгч дүгнэсэн байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.6-д заасан зүйлүүдийг нотолж чадаагүй, мөн хохирол, хор уршиг хоёрын хоорондох шалтгаант холбоог зөв тогтоож чадаагүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлддэг гэмт хэрэг байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд болгоомжгүй үйлдлийг хуульчилсан байдаг. 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр сэлгээний М62УМ-001 дугаартай илчит тэрэгт машинчаар А.Батбилэг, туслах машинчаар Э.Энхбаатар нар ажиллаж байсан. Батбилэг, Энхбаатар нар зохих журмаар өртөөний жижүүрээс сэлгээний ажлын төлөвлөгөөг танилцуулсан. Давхар сэлгээний ажлын найруулагчаар З.Саранжаргал, туслах найруулагчаар Б.Баатаржаргал нар ажиллаж сэлгээний ажлыг удирдах үүрэгтэй байсан.

Машинч А.Батбилэг илчит тэргээ жолоодон 28 км цагийн хурдтай явж байгаад сэлгээний ажил гүйцэтгэхээр кабинаа солин тухайн холбогдох вагоноос 5 метрийн зайтай зогсоод найруулагч, туслах найруулагч хоёрт бууж дохио өг гэхэд туслах найруулагч Баатаржаргал бууж дэлгэсэн шар дарцагаар урагшаа дохио өгсөн. Энэ дохиог туслах машинч Энхбаатар мөн давтан хэлсэн бөгөөд хариу дохиог ойлгож хүлээн авснаа илэрхийлж илчит тэрэгний шүглээр давхцал хийж урагшаа хөдөлсөн. Ингээд 3 метрийн наана дахин зогсож лавлахад туслах найруулагч дэлгэсэн шар дарцагаа өргөж дохио өгсөн хэвээр байсан тул дахин шүглээр давхцал хийж хөдөлгөөнд оролцсон. Кабин солих үед найруулагч Саранжаргал буугаад туслах найруулагчийг авто угсраанд хавчуулагдсан байгааг хэлсэн. Ингээд илчит тэрэгнээсээ буугаад харахад туслах найруулагч хөдөлгөөн хийж байсан илчит тэрэгний өмнөөр хөндлөн гарах үйлдэл хийх явцдаа авто угсраанд хавчуулагдсан байдалтай гарт нь дэлгэсэн шар дарцаг нь бариастай байсан. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад цугларсан бичгийн баримтыг харахад Батбилэг, Энхбаатар нарын ямар болгоомжгүй үйлдлээс болоод энэхүү осол гарсан талаар нотлогдож тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл туслах найруулагчийн хөдөлгөөн хийж буй илчит тэргэний өмнүүр гэнэт гүйхийг мэдээгүй байхаас гадна түүний ямар хөдөлгөөн хийж байгааг илчит тэрэгний кабинаас харах боломжгүй. Өөрөөр хэлбэл кабинаас харагдах орчин хязгаарлагдмал, илчит тэрэг ойртох тусам харагдах орчин хязгаарлагддаг байгаа.  2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Төмөр замын тээврийн хөдөлгөөний ашиглалтын аюулгүй байдлын журмыг зөрчсөн гэх зүйл нь нотлогдож тогтоогдоогүй.

 Төмөр замын тээврийн хөдөлгөөний ашиглалтын аюулгүй байдлын журмын “Сэлгээний ажлын удирдлага ба бүрэлдэхүүн” гэсэн хэсгийн 10.21-д сэлгээ хийж байгаа зүтгүүрийн хөдөлгөөний зөвхөн нэг ажилтан, сэлгээг зөв гүйцэтгэх явдлыг хариуцсан найруулагч удирдана гэж заагаад 10.22-т  сэлгээний ажлыг найруулагч буюу туслах найруулагч удирдаж болохоор байгааг шүүх анзаарсангүй. Миний үйлчлүүлэгч нарыг мөн журмын 10.34-н б, в, 10.35 дугаар зүйлүүдийг тус тус зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Туслах найруулагч илчит тэрэгнээс буугаад дэлгэсэн шар дарцагаар “урагшаа холбо” гэсэн дохио өгсөн бөгөөд энэ бүх үйлдлийг машинч Батбилэг, туслах машинч Энхбаатар нар анхааралтай харж өгсөн дохиог шүглээр давхцал өгч ойлголцон хөдөлгөөн хийсэн болох нь тогтоогдсон. Машинч, туслах машинчийн энэхүү үйлдэл нь Төмөр замын дохиоллын журмын “Сэлгээний гар ба дуут дохио” хэсгийн 6.3.5, 6.4 дэх хэсгийг баримталж ажилласан болох нь тогтоогдсон. Нэгэнт сэлгээний ажил гүйцэтгэхдээ дохиогоор ойлголцдог онцлог дүрмээ баримтлан туслах найруулагчийн дэлгэсэн шар дарцагаар урагшаа холбо гэсэн дохиог илчит тэрэгний шүглээр давхцал хийж хөдөлгөөн эхлүүлж холбох үйлдэл хийсэн байхад чухам ямар гэм буруутай үйлдлийг тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн нь ойлгомжгүй байна.  

 Иймээс Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2018/ШЦТ/10 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож А.Батбилэг, Э.Энхбаатар нарыг цагаатгаж шийдвэрлэж өгнө үү. Өмгөөлөгчийн хувьд гомдлыг А.Батбилэг, Э.Энхбаатар нарт танилцуулж гарын үсэг зуруулсан. Давж заалдах шатны шүүх хуралдаанд А.Батбилэг, Э.Энхбаатар нар гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд хорихоос өөр төрлийн ял оногдуулах талаар гомдол гаргасан. Хэрвээ өмгөөлөгчийн гаргасан гомдлыг шүүх бүрэлдэхүүн үндэслэлгүй гэж үзвэл А.Батбилэг, Э.Энхбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал зэргийг харгалзан үзээд хорихоос өөр төрлийн ял оногдуулах гомдлыг дэмжиж байна гэжээ.

Шүүгдэгч Ц.Төрмөнхийн өмгөөлөгч Л.Галбадар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс Ц.Төрмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жилийн хорих ял оногдуулсан нь анхан шатны шүүхийн шийдвэр нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн анхан шатны шүүхээс шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэн гомдол гаргасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Төмөр замын, агаарын, усан замын тээврийн хөдөлгөөний ба ашиглалтын аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг байгаа. Үүний үндэс нь тээврийн ба хөдөлгөөний, ашиглалтын аюулгүй байдлын журмыг зөрчсөн үйлдлийн улмаас эрүүгийн хуульд заасан хор уршиг бий болсон байх, энэхүү хор уршиг хийгээд үйлдэл, эс үйлдэхүй хооронд шууд шалтгаант холбоо байх шинжээр тодорхойлогддог хэрэг байгаа.

Мөн Ц.Төрмөнхийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүх хуралдаанд оролцсон шинжээч нар мэдүүлэхдээ Ц.Төрмөнх осолдогч Б.Баатаржаргалыг ажилд авсан үйлдэл нь уг осол гарахад нөлөөлсөн гэж үзэх боломжгүй. Ц.Төрмөнхийн буруутай үйлдлээс болж энэ осол гараагүй, осол гарахад шууд нөлөөлсөн гэж үзэхгүй, тавигдсан асуултын дагуу материалыг шалгаж үзэхэд журам зөрчсөн байна гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх шинжээчийн мэдүүлгийг үнэлээгүй байна. Монгол- Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг, МТЗ-чдын ҮЭ-ийн холбоо жил болгон хамтын гэрээг шинэчлэн баталдаг. Тухайн үед мөрдөгдөж байсан хамтын гэрээний 3.6-д батлагдсан орон тоонд мэргэжлийн бус ажилтанг шинээр авч ажиллуулсан тохиолдолд 3 сараас илүүгүй хугацаагаар дагалдангаар авч ажиллуулах гэрээ байгуулна гэж байна. УБТЗ хувь нийлүүлсэн бодлогын хувьд мэргэжлийн бус хүн авч ажиллуулахыг зөвшөөрч байсан. Үүнийг ҮЭ-тэй байгуулсан хамтын гэрээнд тусгаад дагалдангаар ажиллуулах хугацааг тодорхой зааж өгсөн байна.

Өртөөний даргаар ажиллаж байсан Ц.Төрмөнх энэ журмын дагуу үечилсэн сургалтанд хамруулаад, тодорхой хугацаанд үйлдвэрлэл, практик дээр дадлагажуулаад шалгалт авахад шаардлага хангасан байна. Үүний улмаас хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Төмөр замын техник ашиглалтын дүрмээр мэргэжлийн сургалтанд хамрагдсан байна гэсэн болохоос биш мэргэжлийн боловсролтой байна гэж шаардаагүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь төмөр замын тээврийн ба хөдөлгөөний, ашиглалтын аюулгүй байдлын журам зөрчсөн үйлдэл нь материаллаг хохирол, үүний хоорондох шалтгаант холбооны шинжийг шаарддаг. Гэтэл Ц.Төрмөнхийн үйлдэл нь хор уршигтай шалтгаант холбоо байхгүй. Баатаржаргалыг туслах найруулагчаар ажиллаж байхад осолдсон асуудалд Төрмөнх шууд нөлөөтөй гэж үзэх шалтгаант холбоо байхгүй байна. 

Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож Ц.Төрмөнхөд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрвээ өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэлгүй гэж үзвэл Ц.Төрмөнхийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжээд түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөн ялаар шийтгэж өгнө үү гэсэн саналтай байна. Ц.Төрмөнх нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тухайн байгууллагад он удаан жил ажилласан, ажиллах хугацаандаа олон шагналаар шагнагдаж байсан байдлыг харгалзан үзээд ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч З.Саранжаргалын өмгөөлөгч Ц.Майбаяр давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн давж заалдах гомдол гаргасан. Шүүхийн тогтоолд заасан заалт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн тогтоолд заасан заалт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байгаа үндэслэл нь Саранжаргалын хувьд өртөөний жижүүрээс техник захирамжийн акт авсан. З.Саранжаргал, Б.Баатаржаргал нар 216 оны 12 дугаар сарын 29-ний өглөө хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг аваад ажилдаа гарсан байдаг.

Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.21-д зааснаар найруулагч нь сэлгээний ажлыг удирдана, төлөвлөгөөг ажиллагаанд оролцож буй туслах найруулагч, машинч, туслах машинчид бүрэн танилцуулж тэдний ажил үүргийг хувиарлан өгсөн. Мөн журмын 10.22-д сэлгээний ажлыг найруулагч болон туслах найруулагч гүйцэтгэнэ гэж заасан байдаг. 10.21-д заасны дагуу энэ ажлыг удирдаад туслах найруулагчийг холбо гэсэн захирамж өгсөн байдаг. Туслах найруулагчийн холбох үүрэг нь ажлын байрны тодорхойлолт болон техник ашиглалтын дүрмээр тогтоогдсон байдаг. Туслах найруулагчийн өгсөн дохионы дагуу машинч нар холбох хөдөлгөөнийг үргэлжлүүлсэн. 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтээр холбох үед авто угсраа бүрэлдэхүүн хоёрын хооронд орж ажиллах талаар ямар нэгэн дүрэм журам, зохицуулалт байхгүй байна гэж дүгнэсэн байна. Үүнд уг дүрэм журманд Монгол- Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр зам байгууллага нь гаргах ёстой байтал гаргаагүй байна гэсэн саналыг тавьсан байна. Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.22-т сэлгээний ажлыг туслах найруулагч, найруулагч хоёрын хэн, хэн нь холбох үүргийг гүйцэтгэж болно гэж заасан. Үүнд холбогч холбох ёстой, найруулагч холбогчийн хажууд байх ёстой гэсэн хуулийн зохицуулалт байхгүй байна гэж тайлбарласан байдаг. Гэтэл анхан шатны шүүх шинжээчийн тайлбарт ямар нэгэн үнэлэлт өгөөгүй. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр зам нь Төмөр замын ангийн даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/35 дугаартай тушаал гарсан. Шинжээчийн дүгнэлтэд заасан дүрэм журам байхгүй байгаа учраас осол гарсан. Осол гарсны дараа дүрэм журам заавал шаардлагатай байна гэдэг үүднээс энэ тушаалыг гаргасан. Эдгээр баримтыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.26-д Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 16.17-д заасан “Галт тэрэгний найруулагчийн үүрэг” нь найруулагч, туслах найруулагчид аль алинд нь хамаарах бөгөөд найруулагч З.Саранжаргалын хувьд уг заалтуудад заасан багц дүрэм, ажил байдлын тодорхойлтод заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн байхад анхан шатны шүүх анхаарч үзээгүй.

Мөн осол гарах болсон үндсэн шалтгаан нөхцөл нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын тээврийн тухай хуулийн 29.3 зүйлийг, галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журмын 2.1.1-д тус тус заасан үүргээ хэрэгжүүлэлгүй зохих сургалтанд хамрагдаж, тухайн ажлыг гүйцэтгэх эрх авсан буюу эрхийн болон мэргэжлийн зэргийн үнэмлэхтэй иргэний авч ажиллуулна гэсэн үүргээ хэрэгжүүлээгүйгээс, мөн уг нийгэмлэгт мөрдөгдөж байгаа дүрэм журам, зааварт сэлгээний ажил гүйцэтгэх үед технологийн дагуу найруулагч, туслах найруулагч нар вагон болон холбох сэлгээний бүрэлдэхүүн хоорондын зайд орж гүйцэтгэх үйл ажиллагааны зохицуулалт байхгүйгээс шалтгаалж гарсан гэж дүгнэн, байгууллагыг буруутгасан байхад шүүх үүнд ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, үүнийг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй нь ойлгомжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан бөгөөд шүүхийн мэтгэлцээний явцад осолдогч, туслах найруулагч Б.Баатаржаргал нь мэргэжлийн бус хүн мөртлөө уг ажилд томилогдсон, мөн найруулагчийн өгсөн захирамжийн дагуу Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам, техник ашиглалтын дүрэм, ажлын байрны тодорхойлолт зэрэгт зааснаар сэлгээ хийж буй машинчийн бүрэлдэхүүнд өөрөө дэлгэсэн шар дарцагаар холбох дохио өгч хөдөлгөөнд оруулсан, хөдөлгөөнөө үргэлжүүлж буй илчит тэрэгний өмнүүр өөрөө гүйснээс болж авто угсраанд хавьчуулагдаж нас барсан болох нь тогтоогдсон. З.Саранжаргал нь Төмөр замын хөдөлгөөний удирдлагын журмын 10.22-т заасны дагуу Б.Баатаржаргалыг холбогдох захирамж өгөхдөө түүнийг мэргэжлийн бус хүн гэдгийг мэдээгүй, ийм эрсдэлтэй үйлдэл хийхийг урьдчилан мэдэх боломжгүй байсан. Үүнийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Батнасан тайлбарласан байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар гэм буруугүйгээр хор уршиг учруулсан гэж үзэхээр байна.

Иймд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2018/ШЦТ/10 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, З.Саранжаргалыг цагаатгаж өгнө үү. Миний үйлчлүүлэгч З.Саранжаргалын хувьд мөрдөн байцаалтын шатнаас эхлэн мэдүүлсэн мэдүүлэхдээ дүрэм журам, зааварт нь тусгайлан зааж өгөөгүй, өөрийнхөө ажлын байрны тодорхойлтод заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан боловч тухайн үед осолдогчтой хамт буугаад хажууд нь байж байсан бол энэ осол гарахгүй байсан болов  уу гэж бодож байсан учраас хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, гэмшиж байна гэж мэдүүлж байсан. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр мөн адил гэмшиж харамсаж байгаагаа илэрхийлж байна. Хэрэв өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзвэл З.Саранжаргалд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэх буюу хорихоос өөр төрлийг ял ононгдуулж өгнө үү гэсэн байр сууринаас З.Саранжаргалын гомдлыг дэмжиж байна гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эмнэлэгт хэвтэж байгаа тул өмгөөлөгчөөрөө дамжуулж хүсэлт өгсөн. Уг хүсэлтэд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өөрийн өмгөөлөгчөөр дамжуулж хүсэлт гаргах нь: Нэгдүгээрт давж заалдах шатны шүүх хуралтай гэдэг мэдэгдлийг хохирогч Баттөмөр надад албан ёсоор мэдэгдээгүй байж байгаад өнөөдөр хурлын тов мэдэгдэн гарын үсэг зуруулсан. Иймд тулгамдсан хуралд би сууж чадахгүй. Хоёрдугаарт шинжээчийн дүгнэлт албан ёсоор гарчихаад байхад найруулагч Саранжаргалын өмгөөлөгч Майбаяр гэдэг хүн талийгаач Баатаржаргал нь өөрөө гүйгээд урдуур нь орчихсон гэж хэлсэн үг хөгшин бид хоёрын  зүрх рүү хутга шаах шиг л болсон. Ингэж хэлчихээд тавлаж байгаа юм шиг хоорондоо юм яриад инээлдээд байсныг бүгдээрээ харсан шүү дээ. Эмэгтэй хүн бодвол үр хүүхэдтэй л байлгүй. Өөрсдийнх нь үр хүүхдэд ийм юм тохиолдсон бол яах байсан бол, ямар ч хариуцлагагүй, мэргэжлийн ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаад нь үнэхээр харамсаж байна. Эсвэл тэтгэврийн хоёр хөгшинг яаж ч доромжилсон яахав гэж бодсон байх. 25 настай залуу хүн ажил үүргээ гүйцэтгэж байхдаа үхье гээд хоёр вагоны хооронд хавьчуулагдъя гэж эрүүл ухаантай хүний ой ухаанд буухгүй. Иймд энэ мэргэжлийн ёс зүйгүй өмгөөлөгчийг дахин ийм үг хэлнэ гэхээс айж байна. Гуравдугаарт хэрэг гарсан эхний өдрөөс нь өртөөний дарга байсан Ц.Төрмөнх бидэнд санаа тавьж тусалж, дэмжиж, биднээс уучлалт гуйж хүнлэг сэтгэл гаргаж байсан болохоор гомдолгүй байна.

Харин машинч Батбилэг, туслах машинч Энхбаатар, найруулагч Саранжаргал нар нь ажлын хариуцлагагүй, хүн чанаргүй, хүний мөсгүй алуурчид тул хууль хяналтын байгууллага нь үнэн зөвөөр шүүж өгнө гэдэгт гүнээ итгэж байна гэсэн хүсэлтийг дамжуулсан байна. Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэж гарсан гэдэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 1-5 жилийн хорих ялтай. Шүүхээс энэрэнгүй байдал гаргаад шүүгдэгч тус бүрт 1 жилийн хорих ял оногдуулсан байгаа. Шүүхээс хохирол арилсан гэж үзсэн боловч хүний амь нас хохирсон тул хор уршиг арилаагүй байгаа. Хохирогч тал маш их гомдолтой байгаа. Хохирлын хувьд Төмөр замаас албан ёсны дагуу тэтгэмж олгосон. Ажлын байранд албан үүргээ гүйцэтгэж явж байгаад амь насаараа хохирсон гэх үндэслэлээр тэтгэмж олгосон болохоор хохирол арилсан гэж үзээд байна. Гэтэл хор уршиг нь арилаагүй байгаа. Батбилэг, Энхбаатар, Саранжаргал нар албан ёсоор уучлалт гуйгаад хохирлоо төлж барагдуулсан зүйл байхгүй.

Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн бүлэглэж үйлдсэн гэж байна. Шинжээчийн дүгнэлтийг үндэслээд үйлдэл болгон дээр шийтгэл оногдуулж байгаа болохоос биш Батбилэг, Энхбаатар, Саранжаргал үгсэж тохироод осолдогчийг амь хохирооё гэж тохирсон зүйл биш. Үүнд бүлэглэж үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй. Төмөр замын хөдөлгөөний ашиглалтын журмыг зохих ёсоор биелүүлээгүйн улмаас гэмт хэрэг үйлдсэн. Хэрвээ Батбилэг, Энхбаатар, Саранжаргал нар зогсоох арга хэмжээ авч галт тэргийг зогсоосон, найруулагч Саранжаргал туслах найруулагч Баатаржаргалтай хамт буугаад үйл ажиллагааг нь удирдаад чиглүүлээд явсан бол талийгаачийн амь нас хохирохгүй байсан. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэжээ.

Улсын яллагч Д.Галбадрах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгийг удирдлага болгон шүүгдэгч А.Батбилэг, Э.Энхбаатар, З.Саранжаргал, Ц.Төрмөнх нарт холбогдох эрүүгийн хэрэгт улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлд зааснаар Төмөр замын, агаарын, усан замын тээврийн хөдөлгөөний ба ашиглалтын аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар зүйлд тусгайлан зааж өгсөн. Төмөр замын ашиглалтын аюулгүй байдлыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг нотолсоноор анхан шатны шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гарсан гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд улсын яллагч болон анхан шатны шүүх дүгнэлт гаргасан байгаа. Мэтгэлцээн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр хангаж хэрэгжүүлэн шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна.

Шүүгдэгч Ц.Төрмөнх нь Улаанбаатар төмөр замын Чойр өртөөний даргаар ажиллаж байхдаа 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 161 дүгээр тушаалаар төмөр замын мэргэжлийн бус хүн болох талийгаач Б.Баатаржаргалыг туслах найруулагчийн ажилд авсан болох нь гэрч Төгсбаярын мэдүүлгээр нотлогддог. Гэрч Төгсбаяр нь би Баатаржаргалыг төмөр замын мэргэжлийн бус хүн байна гэж мэдсэн, энэ талаар өртөөний дарга Төрмөнхөд танилцуулсан бөгөөд дарга өөрөө ч мэдэж байсан гэж мэдүүлсэн байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Баттөмөр мэдүүлэхдээ талийгаач Баатаржаргал нь Дундговь аймгийн 10 жилийн дунд сургуульд орж суралцсан, 2008 онд сургуулиа төгсөөд Үндэсний биеийн тамирын дээд сургуульд элсэн орж 2012 онд Эрүүл мэндийн биеийн тамирын багш мэргэжлээр төгссөн гэж мэдүүлсэн.

Улаанбаатар төмөр замын Чойр өртөөний даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183 дугаартай тушаал, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн бакалаврын дипломын хуулбар зэрэг нотлох баримтаар мэргэжийн бус хүнийн төмөр замын туслах найруулагчийн ажилд авсан гэдэг нь нотлогдож байна. Төмөр замын тээврийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилд зохих сургалтад хамрагдаж, тухайн ажлыг гүйцэтгэх эрх авсан, эрүүл мэндийн хувьд тэнцсэн, 18 насанд хүрсэн иргэнийг ажиллуулна гэж заасан. Зам тээврийн сайдын 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 271 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын 3-т төмөр замын байгууллага, түүний салбар нэгжийн дарга, албан тушаалд мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага, төмөр замын тээврийн үйлчилгээний үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэжлийн боловсрол эзэмшсэн иргэн ажиллана гэж заасан байна. Үүний 3.6-д галт тэрэгний найруулагч, туслах найруулагчийг нарийвчлан заасан бөгөөд галт тэрэгний болон сэлгээний ажилтай шууд холбоотой ажлын чиглэлээр сургууль төгсөж, мэргэжил эзэмшсэн байхыг ойлгоно.

Ц.Төрмөнх нь Чойр өртөөний даргаар, Батбилэг машинчаар, Энхбаатар туслах машинчаар, Саранжаргал найруулагчаар ажиллаж байсан нь ажлын байрны тодорхойлолт, Төмөр замын тээврийн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журмаар тодорхойлсон бөгөөд Төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүрэг бүхий хүн мөн гэж үзэж байна. Батбилэг, Энхбаатар нар нь Төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүй гэж үзсэн.  Өөрөөр хэлбэл Батбилэг, Энхбаатар нар нь зөвхөн найруулагчийн өгч байгаа дохиог биелүүлэх үүрэгтэй байтал туслах найруулагчийн дохиогоор зүтгүүрийг хөдөлгөөнд оруулж Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.34-н б, в, 10.35-д заасан заалтыг зөрчиж талийгаач Баатаржаргалын амь насыг хохироосон болох нь Энхбаатарын яллагдагчаар өгсөн мэдүүлгээр нотлогдож байна. Энхбаатар нь яллагдагчаар мэдүүлэхдээ машинч Батбилэг нь найруулагч Саранжаргал, туслах найруулагч Баатаржаргал хоёрт хандаад бууж дохио өг гэж хэлсэн. Гэтэл туслах найруулагч кабинаас буугаад машинчийн талд очоод дэлгэсэн шар дарцагаар урагшаа холбо гэсэн дохио өгөхөөр нь би дохиог харж найруулагч холбъя гэсэн дохио өгч байна, холбъя гэж мэдүүлсэн байна.

Мөн Батбилэгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ энэ үед бие найруулагч, туслах найруулагч хоёрт хандан бууж дохио өг гэж хэлэхэд туслах найруулагч буугаад вагон дээр очоод шар дарцагаар урагшаа гэсэн дохио өгсөн гэж мэдүүлсэн. 2017 оны 09 дүгээр сарын 08-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 4,5 дахь заалтад хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар туслах машинч, машинч нар нь Төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүй болох нь дээрх нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэж байна.

Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 16.17-д галт тэрэгний найруулагчийн үүрэг гэдэгт сэлгээний ажил гүйцэтгэж буй ажилтны  болон хөдөлгөөний аюулгүй ажиллагаа,  ачаа ба хөдлөх бүрэл­дэхүүний бүрэн бүтэн байд­лыг хангасан байхаар сэлгээний ажлыг зохион  байгуулна гэж заасан. Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.26-д  сэлгээний ажилд оролцож байгаа ажилтны хөдөлмөр хамгаалал, хөдөлгөөний аюулгүй ажиллагаа, ачаа ба хөдлөх бүрэлдэхүүний бүрэн бүтэн байдлыг хангасан байхаар сэлгээний ажлыг зохион байгуулна гэж заасан. Шүүгдэгч Саранжаргал нь дээрх үүргээ гүйцэтгээгүй болох нь Саранжаргалын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, 2017 оны 09 дүгээр сарын 08-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 6 дахь заалтад заасан хариулт, хавтас хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдож байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр нь шүүгдэгч нарын яллагдагчаар байцаасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл гэх мэт нотлох баримтад үндэслэн гарсан тул үндэслэлтэй шийдвэр гэж үзэж байна. Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж байна. Мөрдөн байцаалтын шат, прокурорын хяналтын шат болон анхан шатны шүүх хурал дээр хуулийг зөв хэрэглэж шийдвэр гаргасан. Эрүүгийн хуулийг төсөөтэй болон буруу хэрэглэсэн зүйл байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Зам тээврийн яамны улсын байцаагч, Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журманд заасан мэргэжилтэн нарыг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар мэдлэг боловсролын байдал болон ажил албан тушаалд мэргэшсэн байдлыг урьдчилан гэрчээр байцааж, Төмөр замын аюулгүй ажиллагааны журам зөрсөн гэмт хэрэг дээр мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан шинжээч нарыг оролцуулж дүгнэлт гаргасан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1, 9.2 дугаар зүйл, 27.4, 27.5 дугаар зүйлийг үндэслэл болгон шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгч шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчиж шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгон шүүгдэгч нарт ял оногдуулсан гэж байна. Шинжээчийн дүгнэлтийг улсын байцаагч Итгэл гарын үсэг зурж тэмдэг дарсан, Батнасан, Өлзийхишиг нар Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар гарын үсэг зурж баталгаажуулсан. Анхан шатны шүүх хурал дээр 3 шинжээчийг оролцуулсан байгаа. Энэ нотлох баримтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх гэж байгаа. 38.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт өмгөөлөгч давж заалдах гомдлыг шүүхэд хүргүүлэхээс өмнө өмгөөлж байгаа хүндээ давж заалдах гомдлыг урьдчилан танилцуулсан байна гэж байгаа.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөд хөнгөн ял шийтгэл оногдуулж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байхад эрх зүйн байдлыг дордуулж цагаатгаж өгнө үү гэсэн байдлаар өмгөөллийн ажиллагааг явуулж байгаа нь өмгөөлөгч, шүүгдэгчийн байр суурь зөрүүтэй байна. Өмгөөлөгч Майбаяр давж заалдах гомдлоо шүүгдэгч Саранжаргалд танилцуулаагүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг зөрчиж байна. Энэ нь давж заалдах гомдол дээр гарын үсэг зуруулаагүй нь харагдаж байна. Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Төрмөнх, Саранжаргал, Батбилэг, Энхбаатар нарт тус бүр 1 жилийн хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дэх хэсгийг журамлан хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулахгүйгээр биечлэн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Яагаад анхан шатны шүүх хорих ял оногдуулсан бэ гэвэл  шүүгдэгч нар мөрдөн байцаалтын шат болон прокурорын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй. Анхан шатны шүүх хуралд дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байсан тул гэм буруугийн асуудлыг шийдвэрлээд шүүхээс гэм буруутайд тооцох захирамж гарсны дараа шүүгдэгч нар эцсийн үг хэлэхдээ үйлдсэн гэмт хэрэгтэй гэмшиж байна гэсэн байдлаар орж ирсэн. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хууль зөрчсөн зүйл байхгүй байна. Өмгөөлөгч Майбаяр миний үйлчлүүлэгч Саранжаргалыг мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар татаад, 2017 оны 05 дугаар сард яллагдагчаар татсан тогтоолыг прокурор хүчингүй болгож, 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар дахин яллагдагчаар татсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Яллагдагчаар татахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар хуулийг буцаан хэрэглээгүй гэж байна. Энэ асуудалд хууль буцаан хэрэглэх зүйл байхгүй.

Мөрдөн байцаагчийн Саранжаргалыг яллагдагчаар татсан тогтоол нь 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 196 дугаар зүйлийг ноцтой зөрчиж, Саранжаргал тухайн гэмт хэргийг ямар үндэслэлээр үйлдсэн, гэмт хэрэг гарсан цаг хугацаа болон холбогдох нөхцөл байдлыг бүрэн дурдаж өгөөгүйгээр яллагдагчаар татсаныг прокурор хүчингүй болгосон байгаа. Хохирлын хувьд Улаанбаатар төмөр замаас үйлдвэрлэлийн осол гэж үзэн хохирлыг төлж барагдуулсан. Шүүгдэгч нарын хувьд сайн дураараа хохирлыг төлж барагдуулсан зүйл байхгүй. Хүний амь нас хохирсон гэмт хэрэгт хор уршиг арилсан гэж үзэх боломжгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол дээр хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлээгүй гэж дурдаж өгсөн байгаа.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 30 000 000 төгрөгийг нэхэмжилсэн байсан. Хохирол нэхэмжлэх асуудлыг иргэний журмаар жич нэхэмжлэхийг анхан шатны шүүхийн тогтоолд тодорхой дурдсан байгаа. Тэгэхээр шүүгдэгч нар хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн баримт хавтас хэрэгт байхгүй байна. Энэ гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгддэг гэмт хэрэг байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгч болгоомжгүйгээр үйлдэгддэг гэмт хэрэг дээр хамтран оролцсон хэлбэрээр журамлаж гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх ёстой гэж яриад байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд хамтран оролцох хэлбэр гэсний 3 дахь хэсэгт гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэж байна. Тэгэхээр болгоомжгүйгээр үйлдэгдсэн гэмт хэрэг нь санаа сэтгэл, үйлдлээрээ нэгдсэн гэмт хэргийн шинж байхгүй. Тэгэхээр хамтран оролцсон хэлбэрийг яриад анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн гэж ярьж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч З.Саранжаргал нь Улаанбаатар төмөр замын Чойр хэсэглэлийн Шивээ-Овоо өртөөнд галт тэрэгний найруулагчаар ажиллаж байхдаа Төмөр замын тээврийн ба хөдөлгөөний, ашиглалтын аюулгүй байдлын журам болох Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 16.17-д заасан “Сэлгээ хийж байгаа зүтгүүрийн хөдөлгөөнийг зөвхөн нэг ажилтан, тухайлбал сэлгээний удирдагч /галт тэрэгний найруулагч/ удирдана”. Галт тэрэг найруулагчийн үүрэг: “г.Сэлгээний ажил гүйцэтгэж буй ажилтны болон хөдөлгөөний аюулгүй ажиллагаа, ачаа ба хөдлөх бүрэлдэхүүний бүрэн бүтэн байдлыг хангасан байхаар сэлгээний ажлыг зохион байгуулна”, Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.26-д заасан Галт тэрэгний найруулагчийн үүрэг: “г.Сэлгээний ажилд оролцож байгаа ажилтны хөдөлмөр хамгаалал, хөдөлгөөний аюулгүй ажиллагаа, ачаа ба хөдлөх бүрэлдэхүүний бүрэн бүтэн байдлыг хангасан байхаар сэлгээний ажлыг зохион байгуулах” гэсэн заалтуудыг зөрчиж туслах найруулагч Б.Баатаржаргалын ажил үүрэгт нь хяналт тавьж, удирдлагаар хангаж ажиллах үүргээ биелүүлээгүйгээс 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 08 цаг 30 минутын орчим туслах найруулагч Б.Баатаржаргал нь авто угсраанд хавчуулагдаж амь нас хохирсон гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь шүүгдэгч А.Батбилэгийн “...би туслах найруулагч найруулагч хоёрт хандаад бууж дохио өг гэж хэлсэн чинь туслах найруулагч буугаад вагон дээрээ очоод дэлгэсэн шар дарцагаар урагшаа гэсэн дохио өгсөн”, шүүгдэгч Э.Энхбаатарын “...машинч Батбилэг найруулагч, туслах найруулагч хоёрт хандаад бууж дохиогоо өг гэж хэлсэн чинь туслах найруулагч кабинаас буугаад машинч талд очоод дэлгэсэн шар дарцагаар урагшаа холбоё гэсэн дохио өгсөн”,  шүүгдэгчийн өөрийнх нь“ ... уг 5 вагонд 5-6 метрийн зайтай зогсох үед туслах найруулагч Баатаржаргал буусан ...би машинч туслах машинч хоёрын дунд хэсэгт байх цэнхэр хайрцган дээр сууж байсан” гэсэн мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлт зэрэг бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна.

 Харин шүүгдэгч Ц.Төрмөнхийг төмөр замын мэргэжлийн бус Б.Баатаржаргалыг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дагалдан туслах найруулагчаар авч ажлуулсаны улмаас 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 08 цаг 30 минутын орчим туслах найруулагч Б.Баатаржаргал авто угсраанд хавчуулагдаж амь нас нь хохирсон гэж буруутгаж байгаа боловч мэргэжлийн бус хүн ажилд авсан асуудал нь туслах найруулагч Б.Баатаржаргалын амь нас хохирсон үйлдэлдтэй шалтгаант холбоогүй байна. Түүнчлэн Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг, МТЗ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2016-2017 оны хамтын гэрээний 3.6-д заасан “Батлагдсан орон тоонд мэргэжлийн бус ажилтанг шинээр авч ажиллуулсан тохиолдолд 3 сараас илүүгүй хугацаанд дагалдангаар ажиллуулах гэрээ байгуулна” гэснийг зөрчөөгүй бөгөөд мэргэжлийн бус хүн ажилд авсан гэсэн үндэслэлээр түүнд ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан байна.

  Мөн шүүгдэгч А.Батбилэг, Э.Энхбаатар нар нь машинч, туслах машинчаар ажиллаж байхдаа Төмөр замын тээврийн ба хөдөлгөөний, ашиглалтын аюулгүй байдлын журам болох Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.34.б-д заасан “Өгөгдөж байгаа дохиог анхааралтай ажиглаж дохионы заалтыг тухай бүр биелүүлж байх”, 10.34.в-д заасан “Зам дээр байгаа хүмүүс, сумны байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглаж байх”, мөн журмын 10.35-д заасан “Машинч зүтгүүр хөдөлгөөнд оруулахын өмнө өгөгдөж байгаа дохио, радио холбоо, паркын 2 талын яригчийн холбоогоор товч давтан батална. Хэрэв машинч дохио ба захирамж зөв эсэхэд эргэлзсэн, сэлгээний ажлын төлөвлөгөөг мэдээгүй байгаа бол бүрэн тодруулж, магадласаны дараа хөдөлгөөнд орно. Машинч сэлгээний ажил удирдагчийн тушаалыг радио холбоо, паркын 2 талын чанга яригчийн холбоогоор аваагүй, гар дохионы хэрэгслээр өгч байгаа дохио харагдаагүй нөхцөлд зүтгүүрийг хөдөлгөөнд оруулахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус  зөрчсөн гэж буруутгаж байгаа боловч шүүгдэгч Э.Энхбаатарын “...туслах найруулагч кабинаас буугаад машинч талд очоод дэлгэсэн шар дарцагаар урагшаа холбоё гэсэн дохиог өгөхөөр нь би дохиог харж найруулагчид “холбоё гэсэн дохио өгч байна, холбоё” гэж албан ярилцлага хийсэн“, шүүгдэгч А.Батбилэгийн “ ...туслах найруулагч буугаад дэлгэсэн шар дарцагаар урагшаа гэсэн дохио өгсөн, энэ үед туслах машинчаар ажиллаж байсан Э.Энхбаатар холбогч урагшаа дохио өглөө гэж амаараа хэлэхээр нь би зүтгүүрийн дуун дохио буюу шүгэл дохио өгсөн“, шүүгдэгч З.Саранжаргалын “... би зүтгүүр дотор байж байхдаа ... туслах найруулагчид вагонд холбо гэсэн захирамж өгсөн “гэсэн мэдүүлэгээс  үзэхэд туслах найруулагч Б.Баатаржаргал нь найруулагч З.Саранжаргалын “вагонд холбо” гэсэн захирамжийн дагуу кабинаас бууж дэлгэсэн шар дарцагаар урагшаа дохио өгсөн бөгөөд түүний өгсөн дохиог туслах машинч Э.Энхбаатар хүлээн авч машинч А.Батбилэгт дамжуулсаны дагуу машинч вагоныг холбох үйлдэл хийсэн болох нь тогтоогдож байх тул холбогдох заавар, журмын заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч А.Батбилэг, Э.Энхбаатар нар нь дээрх заавар, журмуудыг хэрхэн яаж зөрчсөн болох нь тогтоогдохгүй, шүүгдэгч Ц.Төрмөнхийн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул тээврийн прокурорын газраас Ц.Төрмөнх, А.Батбилэг, Э.Энхбаатар нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох шинжээчийн зардал 740.000 төгрөгийг хувь тэнцүүлэн хуваахад нэг хүнд 185.000 төгрөг оногдож байх бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн 11.4, 11.6  дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийг цагаатгасан тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаас чөлөөлж, зардлыг төр хариуцахаар зохицуулсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар одоогоор батлаагүй, яаж зохицуулсан нь тодорхойгүй байх тул Ц.Төрмөнх, А.Батбилэг, Э.Энхбаатар нарт холбогдох зардлыг ИХШХШТХ-н дагуу жич нэхэмжлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Төрмөнх, А.Батбилэг, Э.Энхбаатар нарын өмгөөлөгчдийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч З.Саранжаргалын өмгөөлөгч Ц.Майбаярын гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2018/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 3, 7 дүгээр заалтуудыг дор дурьдсанаар өөрчлөн найруулсугай.

А. 1. Тээврийн прокурорын газраас Ц.Төрмөнх, А.Батбилэг, Э.Энхбаатар нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шүүгдэгч Боржигин овгийн Загдын Саранжаргалыг төмөр замын, тээврийн ба хөдөлгөөний ашиглалтын аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүрэг бүхий хүн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            Б.2.  Шүүгдэгч Боржигин овгийн Загдын Саранжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

           В.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Саранжаргалд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

           Г.7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Саранжаргалаас шинжээчийн зардал болох 740.000 /долоон зуун дөчин мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн хуваахад оногдох  185.000 /нэг зуун наян таван мянга/ төгрөгийг гаргуулж шинжээч нарт олгож, Ц.Төрмөнх, А.Батбилэг, Э.Энхбаатар нарт оногдох зардлыг Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Төрмөнх, А.Батбилэг, Э.Энхбаатар нар нь анхан шатны шийтгэх тогтоол гарсанаас хойш давж заалдах шатны магадлал гарах хүртэл хугацаанд нийт 57 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, тэдгээрийг сулласугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.