| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2020/1100/Э |
| Дугаар | 1803 |
| Огноо | 2020-10-14 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 1803
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
улсын яллагч Л.Галав,
шүүгдэгч Ү.Бадрал, түүний өмгөөлөгч Г.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ү.Бадралыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 00000 2148 дугаартай хэргийг шүүх 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа замасканы үйлдвэр ажиллуулдаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо 1 дүгээр хэсэг 10 дугаар гудамжны 3119 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар СЛ90060815, Боржигон овогтой Үржээгийн Бадрал.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Ү.Бадрал нь 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ургах наран хорооллын 3-17 тоотод оршин суух настай Ш.Маралыг хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ү.Бадрал мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас насанд хүрээгүй хохирогч Ш.Маралын өгсөн мэдүүлэг /хх-19-23/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 9205 дугаартай дүгнэлт /хх-37-38/, Ү.Бадралын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-97-98/, шүүгдэгч Ү.Бадралын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-103/, шинээр насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бямбасүрэнгийн гаргасан хүсэлт 1 хуудас, эмнэлгийн тодорхойлолт 1 хуудас, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 2 хуудас зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ү.Бадрал нь 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ургах наран хорооллын 3-17 тоотод оршин суух настай Ш.Маралыг хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Ш.Маралын өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо “Ургах наран” хорооллын 3-17 тоотод төрсөн эх У.Уранжаргалын хамт амьдардаг. 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 08 цагийн үед төрсөн эх “ажилдаа явлаа” гээд намайг сэрээгээд хаалга дотроос нь түгжүүлсэн. Би ээжийг яваад 12 цагийн үед сэрээд ор дэрээ хураагаад гэрээ цэвэрлээд зурагт үзээд байж байхад 14 цаг 46 минутын үед төрсөн эх У.Уранжаргалтай яриад утсаа таслаад гэртээ үргэлжлүүлэн зурагтаа үзээд үсээ самнаад байж байхад 15 цагийн үед гэрийн хаалгыг эхлээд зөөлхөн нүдсэн. Тэгснээ гэнэт чанга нүдэхээр нь гайхаад хөл нь доороо сандал тавиад хаалганы дурангаар гадагш харахад эрэгтэй хүн байсан “хэн бэ” гэж асуусан чинь “СӨХ-өөс явж байна, доод айлаас чинь ус алдаад байна гэнэ, шалгая, наад крантыг чинь нэг хараад гаръя, хурдал ажил ихтэй байна” гэж хэлэхээр нь би гэрийнхээ хаалгыг нээж өгсөн. Тэгсэн чинь гартаа ямар ч багажгүй, дээгүүрээ цагаан эрээн өнгийн фудволктой, доогуураа хар өнгөтэй биеийн тамирын өмдтэй, бор арьстай, арзгар ултай гуталтай ах гэрийн хаалгаар орж ирээд эхлээд нойлын өрөө рүү орсон. Тэндээс гараад том жижиг өрөөний паар болон гал хамгаалагчийг үзсэн. Дараа нь намайг том өрөөнийхөө диван дээр суугаад зурагтаар кино үзэж байхад намайг диван руу хойш нь түлхэхээр нь би өөрийг зөрүүлээд түлхээд босоод “та яаж байна” гэж хэлэхэд “ах нь гарна, миний дүү ахдаа нэг зүйл хийгээд өг, тэгвэл би гэрээс чинь гарна” гэсэн. Тэгэхээр нь би “яах гээд байгаа юм бэ, та гаралдаа, ажлаа хийгээд дууссан биз дээ” гэж хэлэхэд тэр ах “би гарахгүй, ахын дүү хувцсаа тайлчих, ах нь нэг зүйлийг чинь харчхаад гарья” гэж хэлэхээр нь би шууд жижиг өрөө рүү орж утсаа авах гэсэн чинь тэр ах надад “хэрэв чи надад биеэ харуулахгүй бол би чамайг алчих юм уу” гэж хэлэхээр нь айгаад “манай эмээ ирж байгаа” гэж хэлээд гэр дотроо гүйж зугтаагаад том өрөөний цонхны дэргэд байж байхад нөгөө ах өмдөө тайлаад бэлэг эрхтнээ гаргаж ирээд гараараа бариад сэгсрээд надад “ахын дүү өмдөө тайлчих, хошногыг чинь харья” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “та цаанаа байж бай, би нойл ороод бөөлжөөдөхье” гэж хэлээд нойл ороод хаалганы бариулаас нь дотроос нь татаж байгаад худлаа огиулсан. Манай нойлын хаалга дотроосоо цоожлогддоггүй болохоор би дотроос хаалга татсан. Тэгээд нойлоос гарч ирээд гаднах хаалга руу зугтаад гарах гэсэн чинь нөгөө ах нойлын үүдэнд ирчихсэн зогсож байхаар нь би гарч чадахгүй гэдгээ мэдээд тэр ахад хандаж “манай эмээ ирж байгаа би таныг хэнд ч хэлэхгүй, та зүгээр одоо гэрээс гарчих” гэсэн чинь тэр ах гарах хаалганы үүдэнд хэсэг хэдэн минут зогсож байснаа “ах нь явлаа” гээд гаднах хаалгыг онгойлгохоор би үүд рүү очсон чинь тэр ах над руу эргэж хараад миний зүүн гарнаас бариад гар нь дээр нэг удаа үнсээд мөн дух, баруун хацар дээр нэг үнсээд “одоо хаалга тайлж өгч болохгүй гэдгийг ойлгосон уу, сургамж авсан уу, ах нь 2 давхар руу буулаа, хэрэв чамайг хүнд хэлэх юм бол ээжтэй чинь хамт алчихна шүү” гэж хэлээд явахаар нь би гялс гэрийнхээ хаалгыг хаагаад түгжээд төрсөн эх Уранжаргал, эмээ Бямбасүрэн нар руу ярьсан. Тэр ах намайг гэр дотор өмдөө тайлахгүй зугтаад байсан чинь миний баруун гарнаас чанга атгаад том өрөөний шалаар чирсэн. Тэр үед би хөл нүцгэн, богино юбкатай, богино ханцуйтай футболктой байсан. Тэр ах намайг өмдөө тайлсангүй гээд том өрөөний шалаар чирэхэд өмдөө тайлчихсан. Бэлэг эрхтнээ гаргачихсан байсан. Тэр үед би газраас босохдоо тэр ахын бэлэг эрхтэнд уруул орчим хэсгээр хүрсэн. Тэгэхэд нүүрэнд нойтон зүйл түрхэгдсэн. Тэгэхээр нь би нойл руу ороод бөөлжөөдөхье гэж хэлж ороод бэлэг эрхтний хүрсэн хэсгийг усаар норгож гараараа арчсан. Тэрнээс биш намайг өөрийнх нь бэлэг эрхтэнд хүрэхийг шаардаагүй. Миний биеийн аль нэгэнт өөрийнхөө бэлэг эрхтнийг зориудаар хүргээгүй. Харин өөрөө өмдөө тайлаад өөрийнхөө гараараа бариад сэгсрээд байсан. Тэр ах миний баруун гарнаас бариад чирсэн. Мөн диванд сууж байхад хоёр гараараа цээж хэсгээр түлхсэн. Жижиг өрөөнд байхад миний өмссөн юбкаг тайлах гэж оролдохдоо хоёр гуянд хүрсэн. Бусдаар биеийн аль нэг хэсэгт хүрээгүй, гарах гэж байхдаа баруун гарнаас бариад нэг удаа үнссэн, мөн дух, баруун хацар дээр нэг нэг удаа үнссэн” /хх-19-23/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 9205 дугаартай дүгнэлтэд:
1. Ш.Маралын биед баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
3. Ш.Маралын үтрээ болон ануснаас авсан арчдас наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй.
4. Ш.Маралын охин хальсанд гэмтэл тогтоогдсонгүй.
5. Ш.Марал нь ABO бүлгийн цустай байна.” /хх-37-38/ гэх дүгнэлт,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлтэд:
1. Ү.Бадрал нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Ү.Бадрал нь тухайн үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна.
2. Ү.Бадрал нь гэмт хэргийн үйлдлийн үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Ү.Бадрал нь өөрийнхөө үйлдлийг мэдэн удирдаж чадаж байсан байна.
3. Ү.Бадрал нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ү.Бадрал нь өөрийнхөө үйлдсэн хэргийг хариуцах чадвартай байна. Ү.Бадрал нь гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн ямар нэгэн өвчтэй болсон гэх баримт мэдээлэл үгүй байна.
4. Ү.Бадралд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.
5. Ү.Бадрал нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй. Ү.Бадрал нь болсон байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.” /хх-71-72/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ү.Бадралын яллагдагчаар өгсөн: “...Ш.Маралыг гэртээ ганцаараа байсан талаар нь мэдсэн зүйл байхгүй. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор сайн санахгүй байна. Тэр үед охин надаас 1 метр хүрэхгүй зайд зогсож байснаа “нойл орно гэсэн үү, үүдний гарах хаалга руу явна гэсэн үү” үүдний хэсэг рүү явахаар нь би араас нь дагаад явсан чинь охин над руу хараад чичрээд айсан маягтай байхаар нь би “тайвшир ахын дүү” гэж хэлээд хоёр гараараа мөр дээрээс нь бариад оронд суулгасан. Тэр үед миний эмэгтэй хүнийг мэдрэх, миний сэрэл хөдөлсөн үед охин надад “ахаа та намайг битгий зодож нүдээрэй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “юу гэж ах нь тэгдэг юм” гэж хэлсэн. Тэгээд орноос нь босоод дахиас 5 литрийн савтай уснаас уусан. Тэр үед миний ой санамж орж гараад биеэ бүрэн хариуцаж чадахгүй байсан. Тэр үед миний сэрэл хөдөлчихсөн байсан болохоор охинд “ах нь чамайг гэмтээхгүй, чи ахынхаа боовыг хөхөж үзэх үү” гэж асуусан. Охин “би тэгвэл нэг л хөхнө, та тэгээд гараарай” гэж хэлээд намайг бэлэг руу нь дөхүүлсэн чинь огиод нойл руу орсон. Нэг санах нь сандал дээрээ суучихсан байхаар нь би нэг удаа бэлэг эрхтэнд нь хүрсэн. Харин гэрээс гарахдаа охины духан дээр нь үнсэж байснаа санаж байна. Би охинтой бэлгийн харьцаанд ороогүй. Охинд өөрийн бэлэг эрхтнээ бариулаагүй. Би өөрөө бэлэг эрхтнээ аманд нь ойртуулахад охин огиулаад байсан. Бусдаар охины биеийн аль нэг хэсэгт өөрийн бэлэг эрхтнээ хүргээгүй” /хх-97-98/ гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-2-5/,
Хэргийн газрын схем зураг /хх-6/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-10/,
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-15-16/,
Нас тоолсон тэмдэглэл /хх-130/,
Шүүгдэгч Ү.Бадралын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-103/ болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ү.Бадралын 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ургах наран хорооллын 3-17 тоотод оршин суух настай Ш.Маралыг хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ү.Бадралд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч Ү.Бадралын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.
Насанд хүрээгүй хохирогч Ш.Марал, түүний хууль ёсны төлөөлөгч М.Бямбасүрэн нарын зүгээс нь гомдол саналгүй, нэхэмжилсэн зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Ү.Бадралд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн
хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангаж, түүнд оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон хувь хүний онцлогт хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх ёстой гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн шийдвэрлэв.
Түүнчлэн шүүх хялбаршуулсан журмаар Ү.Бадралд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулйн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3-д заасан хорих ял шийтгэлийг оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Мөн шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ү.Бадралд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн зүйлгүй, Ү.Бадрал нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар Ү.Бадралын цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялд оруулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Үржээгийн Бадралыг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Ү.Бадралд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар Ү.Бадралд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар Ү.Бадралын цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ү.Бадрал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ү.Бадралд урьд авсан хувийн баталгаа гарах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ү.Бадралд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС