Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 1728

 

 

 

 

 

 

 2020       10          02                                  2020/ШЦТ/1728

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхбат,

улсын яллагч Ц.Гантулгабат,

шүүгдэгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт О.А-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 03004 2395 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Б овогт О.

Шүүгдэгч О.А нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шархад архидан согтуурсан үедээ иргэн Ю.Д маргалдаж, улмаар зүүн гуян тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч О.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна”  гэв.

Хохирогч Ю.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 06 дугаар сарын 15-ны хөрш айл болох А.ийн гэрт очиж бид хоёр мөнгө нийлүүлж дэлгүүрээс нэг шил 0.5 литрийн архи авч, буцаж гэрт орж ирж уусан. Тэгээд би уусан архиндаа согтоод нэг мэдэхэд А.тэй маргалдаж байсан. Тэр үед А миний зүүн талын гуянд хутгалаад, өөрөө миний шархыг боож өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-10/,

Гэрч Ч.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...өнөөдөр би ажлаасаа 22 цаг өнгөрөөд гэртээ ирэхэд гэрт нөхөр Д нөхрийн дүү М нь согтуу байсан. Манай нөхөр 6 дугаар сарын 15-ны орой ажлаас ирэхэд зүүн хөлийнхөө гуяны ар хэсэгт хутгалуулсан байсан. Соронз тавиад, скочоор ороосон байдалтай байсан. Тухайн үед хэн хутгалсан талаар асуухад надад хэлээгүй. Өнөөдөр төрсөн дүү Мөнхтөгсөөс асуухад “танай гэрийн урд талын хашаанд байрлах А гэх эмэгтэй Далайбилэг ахын хөлийг хутгалсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11/

Яллагдагч О.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд хоорондоо маргалдаад би уурандаа гал тогооны шүүгээн дээр байсан хутгыг авч Д.ийн зүүн талын гуя хэсэгт хутгаараа нэг удаа хатгасан. Тэгтэл Д-ийн гуянаас цус гарахаар нь би шархыг нь боож өгтөл Д гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №7624 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. Ю.Д-ийн биед зүүн гуяны хатгагдсан шарх, зүүн гуя, шилбэний тархмал цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хатгах үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна. гэх дүгнэлт /хх-ийн 16-17/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 29/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 30/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч О.А нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шархадны 57 дугаар гудамжны 790-22 тоотод архидан согтуурсан үедээ иргэн Ю.Д маргалдаж, улмаар зүүн гуян тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч Ю.Д-ийн: “...2020 оны 06 дугаар сарын 15-ны хөрш айл болох А-ийн гэрт очиж бид хоёр мөнгө нийлүүлж дэлгүүрээс нэг шил 0.5 литрийн архи авч, буцаж гэрт орж ирж уусан. Тэгээд би уусан архиндаа согтоод нэг мэдэхэд А-тэй маргалдаж байсан. Тэр үед А миний зүүн талын гуянд хутгалаад, өөрөө миний шархыг боож өгсөн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ч.Н: “...өнөөдөр би ажлаасаа 22 цаг өнгөрөөд гэртээ ирэхэд гэрт нөхөр Дг, нөхрийн дүү М нь согтуу байсан. Манай нөхөр 6 дугаар сарын 15-ны орой ажлаас ирэхэд зүүн хөлийнхөө гуяны ар хэсэгт хутгалуулсан байсан. Соронз тавиад, скочоор ороосон байдалтай байсан. Тухайн үед хэн хутгалсан талаар асуухад надад хэлээгүй. Өнөөдөр төрсөн дүү М-с асуухад “танай гэрийн урд талын хашаанд байрлах А гэх эмэгтэй Д ахын хөлийг хутгалсан” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч О.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч О.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Ю.Д нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч О.А-т хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч О.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт О.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар О.А--ийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас илүүгүй цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар О.А-т нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, О.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл О.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР