| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2016/00234/И |
| Дугаар | 01 |
| Огноо | 2016-12-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 01
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл би Ховд аймгийн Булган сумын Байтаг багт оршин суух, Б******* овогтой Б******* холбогдох 2000000 /хоёр сая / төгрөг гаргуулахыг хүссэн Ховд аймгийн Булган сумын Байтаг багт оршин суух, А******* овогт Б*******гийн Э*******гийн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Э******* миний бие нь 2016 оны 05 сарын 25-ны өдөр Б.Б*******ай аман болон бичгээр гэрээ хийж 69-93 УНҮ улсын дугааартай Primo маркийн машиныг 8500000 төгрөгөөр үнэ тохирч худалдсан бөгөөд уг мөнгийг 14 хоногт багтаан цалингийн зээл авч 2016 оны 06 сарын 10-ны өдрийн дотор 5845609243 тоот дансанд шилжүүлэхээр гэрээ хийсэн. Гэтэл Б.Батбаяр нь мөнгөө шилжүүлэхгүй 2 сар миний машиныг унаж байгаад авах боломжгүй боллоо машинаа буцааж ав гээд буцааж өгсөн. Иймд Б.Батбаяраас 2 сар машин унаж, ашигласаны хөлс 2000000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Батбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Э*******гийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 2000000 /хоёр сая/ төгрөгийг 2016 оны 12 сарын 20-ны өдөр 1000000 төгрөгийг бэлэн төлнө. Үлдэгдэл 1000000 төгрөгийг 2017 оны 02 сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах болно. Татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э*******гийн 2000000 /хоёр сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Батбаяр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Э*******гийн нэхэмжлэлийн шаардлага 2000000 /хоёр сая/ төгрөгийг хариуцагч Б.Батбаяр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Э*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 54950 төгрөгийн 27475 төгрөгийг Ховд аймгийн Булган сумын төрийн сангийн 160200941 тоот данснаас, 27475 төгрөгийг хариуцагч Б.Батбаяраас тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Э*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.