| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Буянжаргал |
| Хэргийн индекс | 148/2018/0002/Э |
| Дугаар | 22 |
| Огноо | 2018-02-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Нямдэлэг |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 22
******* холбогдох эрүүгийн
хэргийн тухай
******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалд шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч,
Ерөнхий шүүгч Б.Батзориг
Шүүгчид Я.Туул
Д.Буянжаргал
Оролцогчид:
Прокурор Д.Нямдэлэг
Шүүгдэгч С.
Шүүх хуралдааны нарийн бичгийн Э.Сувд нарыг оролцуулж, ******* аймаг дь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 07 тай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн давж заалд гомдлоор ******* ******* Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт овогт д холбогдуулан ялл дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн ******* тай, 148/2018/0002/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2018 оны 02 сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 02 сарын 27-ны өдөр ******* ******* ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, Ардчилсан намын дотоод сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны гишүүн ажилтай, ******* ******* ******* ******* ******* тоотод оршин суух хаягтай, урьд 2008 онд ******* аймаг дь сум дундын 1-р шүүхийн 2008 оны 09 сарын 02-ны өдрийн 122 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож 5 жил 01 сарын хорих ял авч байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуц чадвартай гэх :
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С. нь 2017 оны 12 сарын 0*******-ны өдөр ******* ******* ******* сум, Ардчилсан намын байранд зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх ******* холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд 07 тай шийтгэх тогтоолоор овогт ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.******* зүйлийн 2 дь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруул” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* зүйлийн 4, 7.******* зүйлийн 2.1 дэх хэсгүүдэд зааснаар ******* шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 0******* сарын хугацаанд гэмт хэргийн хор уршиг арилг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурьдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.5 1 дэх хэсэгт заасныг баримтлан Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1, 505 зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгчээс 405.000 /дөрвөн зуун таван мянга/ төгрөг гаргуулж, ******* ******* ******* ******* 8 , 2-155 тоотод оршин суух Боржигон овогт Хандсүрэнгийн Нарантуяад олгохоор, ялтанд урьд авсан хувийн баталгаа гарг таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С. давж заалд шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Миний буруугүйг нотолж, үнэн зөвийг хэлж өгөх гэрчүүд байхгүйгээр шүүх хурлыг явуулж, хохирогч гэж зохиомлоор гүтгэж, хүний үгээр надад шийтгэл оногдуулж, ялтан болгож байгаа мөрдөн байцаагч, прокурор, Сум дундын анхан шатны шүүхэд гомдолтой байна. Ялангуяа шүүхийн шинжээч эмч гэгч хохирогч Нарантуяа гэгчийн охины нөхөр цагдаагийн ажилтан болоод тэр үү нэг талыг барин энэ зохиомол хэргийг үүсгэн намайг хохироож байна. Иймээс дин мөрдөн байцаалт явуулж өгнө үү гэж хүсч өргөдөл бичив. Давж заалд шалтгаан:
1. Шүүх эмнэлгийн эмчийн дүгнэлт 12 сарын 0*******-ны өдөр анх эмнэлэг дээр үзүүлсэн эмчийн дүгнэлт магадалгаа 2 зөрүүтэй байсан. Үүнд: Ил гарсан шарх сорви хавдар байхгүй. Үүнийг анх дуудлагаар ирсэн цагдаа Баярмагнай гэрчилнэ. Хавдар шарх байх ёсгүй. Учир нь цохиогүй, гар хүрээгүй. Зураг Зт заасан газрын хананд битүү хүмүүс сууж байсан.
2. Гэрчийн мэдүүлгүүд дутуу байна. Үүнд: Тухайн өдөр үйл явдал болоход яг дэргэд байсан , ,, , , , , гэх мэт олон хүмүүсээс мэдүүлэг аваагүй. Авсан мэдүүлэг дотор зодсон цохисныг харсан хүн байхгүй. Ганцхан Саранчимэгийн “…цохих шиг болоод” гэдэг үгийг үндэслэсэн. Гэвч Саранчимэг нь гомдолтой гэх Нарантуяагийн өөрийгөө барьж хянаж чаддаггүй зан авирыг ашиглан өөрийн эрх ашгийн төлөөх аливаа үйлдэлдээ турхирч ашигладаг нь удаа дараа гэдгийг хүмүүс нотолно. Түүний дараа 2 давхарт Нарантуяаг ухаан алдаж унад Гэрлээ чи бид нарыг байгаагүй бол дээрээс нь дэвсэх байсан ш дээ гэж орилоод байсан. Үүнээс үзэхэд Саранчимэг нь худал мэдүүлэг өгсөн байх боломжгүй.
*******. Гэрчийн мэдүүлэг өгсөн Уламбаяр, Оюунцэцэг, Болор-Эрдэнэ нарын мэдүүлгүүд дутуу бөгөөд үүнд Нарантуяа нь ыг цохисон өшиглөсөн мөн Нарантуяа нь бусдаас мөнгө залилдаг гэдгийг ******* даяар мэднэ гэдгийг санаатайгаар оруулаагүй иргэн Нарантуяа нь энэ хэргээр шүүгдэж байсан гэдгийг хавтаст хэрэгт санаатайгаар дурдаагүй.
4. Хохирогч гэх Нарантуяагийн хэрэг үйлдэгдсэн гэх газрууд бүгд худлаа. Тэр ханан талд битүү хүмүүс сууж байсан.
5. Намайг баруун хацарт нь алгадсан гэдэг нь үндэслэлгүй. Зүүн гартаа зургийн аппаратаа барьж байсан. Хэрэв би алгадсан бол зүүн гараараа алгадаж баруун хацарт нь хүрнэ. Энэ бол худал. миний бие Шүүх эмчийн дүгнэлтийг эсэргүүцсэн бичиг хавтаст хэрэгт ороогүй нь мөрдөн байцаагч нь нэг талыг барьж ажилласан нь илт байна.
6. Миний бие Нарантуяад огт гар хүрээгүй, ажлаа хийж үүрэг даалгавраа биелүүлж байгаа биднийг ажилд саад бололгүй явуулж өгөөч гэдэг л шаардлага тавьсан.
7. Иймд 2018 оны 01 сарын 04-ний өдрийн 07 тоот тай ******* ******* Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Тодорхойлох нь:
С. нь 2017 оны 12 сарын 0*******-ны өдөр ******* ******* ******* сум, Ардчилсан намын байранд зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт ******* ******* Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1-д зааснаар ялл дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр тус хэргийг хянан хэлэлцээд 07 тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1, 5.******* зүйлийн 2 дь хэсэгт тус тус заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэн, ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.5 1 дэх хэсэгт заасныг баримтлан Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1, 505 зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгчээс 405.000 /дөрвөн зуун таван мянга/ төгрөг гаргуулж, ******* ******* ******* ******* 8 , 2-155 тоотод оршин суух Боржигон овогт Хандсүрэнгийн Нарантуяад олгохоор , ялтанд урьд авсан хувийн баталгаа гарг таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч С.ы гаргасан давж заалд гомдлын дагуу ******* холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:
С. нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч ийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 14-15, 90-95-р ху/, гэрч /хх-ийн 19-р ху/, /хх-ийн 22-2*******-р ху/, /хх-ийн 24-р ху/, /хх-ийн 25-р ху/, шинжээч /хх-ийн *******6-р ху/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 сарын 07-ны өдрийн №01 тоот дүгнэлт /хх-ийн 28-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэжээ.
С. нь давж заалд шатны шүүхэд “…Шүүх эмнэлгийн эмчийн дүгнэлт 12 сарын 0*******-нд анх эмнэлэг дээр үзүүлсэн эмчийн дүгнэлт магадалгаа 2 зөрүүтэй байсан. Үүнд: Ил гарсан шарх сорви хавдар байхгүй. Үүнийг анх дуудлагаар ирсэн цагдаа Баярмагнай гэрчилнэ. Хавдар шарх байх ёсгүй. Учир нь цохиогүй, гар хүрээгүй…” гэсэн үндэслэлээр гомдол гаргажээ.
Хэдийгээр ******* ******* Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байдлын хуудасны Хэсэгчилсэн үзлэг гэсэн хэсэгт …Ил шарх шалбархайгүй… гэж тэмдэглэгдсэн боловч /хх-ийн 29-р ху/ яаралтай тусламжийн үзлэгээр хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоодоггүй, зөвхөн үйлчлүүлэгчид үзүүлсэн тусламж, үйлчилгээ болоод зөвхөн тухайн үеийн эрүүл мэндийн үзлэг, үнэлгээг тэмдэглэдэг болох нь тухайн хуудасны Жич гэсэн хэсэгт ...Энэхүү эмнэлгийн тэмдэглэл нь шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн үзлэг, дүгнэлттэй адил бус болохыг анхаарна уу.
Энэхүү тэмдэглэлд үйлчлүүлэгчид үзүүлсэн тусламж, үйлчилгээ болоод зөвхөн тухайн үеийн эрүүл мэндийн үзлэг, үнэлгээг тэмдэглэнэ… гэсэн заалтаар батлагдаж байна.
Харин С.ы үйлдлийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 сарын 07 ны өдрийн
1.ийн биед тархи доргилт, толгойн баруун хэсгийн хуйх, зүүн бугалга, зүүн өвдгөнд зөөлөн эдийн няцрал,зүүн бугуйд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
*******.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниул тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй… гэсэн 01 тоот дүгнэлт /хх-ийн 28-р ху/, Шинжээч ын мөрдөн байцаалтад өгсөн “…2017 оны 12 сарын 05-нд үзлэг хийж, дүгнэлт гаргасан. ийн толгойн баруун хэсэг овойж хавдсан, зүүн бугалга овойж хавдсан, зүүн бугуйнд зулгаралт, зүүн өвдөг овойж хавдсан байсан, мөн ийн биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдсон. Эдгээр гэмтлүүд нь хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд буюу 2017 оны 12 сарын 0*******-нд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байсан. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлээр цохигдох, цохиул зэрэгт үүсэх боломжтой…” гэсэн мэдүүлэг /хх-ийн *******6-р ху/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
С. нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн “…Удаагүй нэг давхарт буугаад зогсож байхад С. нь цохих шиг болоод Х.Нарантуяа нь хана руу унаад газар унаад босож ирэхдээ “чи намайг цохидог, өшиглөдөг хэн бэ” гэж хэлээд орилж хашхираад байсан. …Хүмүүс С.ыг “…хоёр давхар луу гар...” гэж хэлээд гаргад араас нь Х.Нарантуяа гараад өрөөнд орж өргөдөл бичиж байхдаа ухаан алдаад унасан гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-2*******-р ху/, гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн “…С. нь 2 давхраас бууж ирээд одоо энэ Х.Нарантуяа гэх эмэгтэйтэй маргалдсан. Х.Нарантуяа нь ******* хандан “танай дүү чинь манай нөхрийг зодсон” гэх шиг хувийн маргаантай зүйл ярьж хэлж хэрэлдэж байсан. С. болохоор Х.Нарантуяа гэх эмэгтэйг гарг гээд түлхэж харагдсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлд заасан нотолбол зохих байдлууд нотлогдсон байх тул шүүгдэгч С.ы давж заалд гомдолд дурдагдсан “…гэрчийн мэдүүлгүүд дутуу, хохирогч гэх ийн хэрэг үйлдэгдсэн гэх газрууд бүгд худлаа, намайг баруун хацарт нь алгадсан гэдэг нь үндэслэлгүй, С. миний бие Шүүх эмнэлгийн дүгнэлтийг эсэргүүцсэн бичиг хавтаст хэрэгт ороогүй нь мөрдөн байцаагч нь нэг талыг барьж ажилласан илт байна…” гэх гомдлын үндэслэлүүдийг хүлээн ав боломжгүй гэж давж заалд шатны шүүх үзлээ.
Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолд хуулийн зүйл, хэсгийг тэмдэглэхдээ Хууль тогтоомжийн тухай хуулийн 28.6 зүйлд
28.6.Хуулийн төслийн бүтцийн хэсгийг дара байдлаар лана:
28.6.1.анги, хэсгийг ром тоогоор, эсхүл бичгээр;
28.6.2.бүлгийг бичгээр;
28.6.*******.зүйлийг араб тоогоор, ард нь “дүгээр”, эсхүл “” зүйл гэж бичгээр /1 дүгээр_зүйл.г.м/;
28.6.4.зүйлийн доторх хэсгийг баруун талдаа цэгтэй араб тоогоор /1.1. г.м./;
28.6.5.зүйлийн доторх хэсгийн доторх заалтыг баруун талдаа цэгтэй араб тоогоор /1.1.1. г.м/;
28.6.6.заалтын доторх дэд заалтыг үсгээр /1.1.1.а. г.м/... гэж заасны дагуу лаж бичих нь зүйтэй байна.
Иймд ******* аймаг дь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 тай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.ы давж заалд гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалд шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.9 дүгээр зүйийн 1.1., *******9.9 дүгээр зүйлийн 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.******* аймаг дь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 тай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.ы давж заалд гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2 дь хэсэгт зааснаар давж заалд шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш *******0 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
Д.БУЯНЖАРГАЛ