Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 04

 

           Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл би Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэг нуур багт оршин суух, Б*******д овогт Э*******ийн М******* /РД:ПМ*******/-т холбогдох  гэм хорын хохирол 2757000 төгрөг гаргуулахыг хүссэн Ховд аймгийн Жаргалант сумын  Алагтолгой баг 10-11 тоотод оршин суух, Хар х******* овогт Сүхийн Ү*******ийн  нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч С.Ү******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 05 сарын 04-ний өдрийн 16 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн баруун талын засмал зам дээр Э.М******* нь согтуугаар  09-79 ХОЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж миний бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулж хуулийн дагуу шийтгүүлэн тэнсэж хянан харгалзсан. Э.М*******ийн үйлдлээс болж миний биед гэмтэл учирсан бөгөөд би өндөр настай хүний хувьд миний эрүүл мэнд одоо хүртэл сайжрахгүй байгаа төдийгүй байнгын эмчилгээ хийлгэж байгаа  болно. Цаашид гарах эмчилгээний зардал Д.М*******, Д.М******* нарын ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж байна. Миний бие нь эмчийн зааварын дагуу Тяньшигийн био кальци, Хитозоныг авч уудаг ба энэ кальцийн бэлдмэл нь ясыг бэхжүүлэх, төлжүүлэх, гагнах үйлчилгээтэй бөгөөд дээрх бэлдмэлийг курсаар хэрэглэж 2016 оны 08 сарын 30-ны өдөр 1197000 төгрөгөөр, мөн Флебозиа, трек совазимийн гель, ктеноль зэрэг эмийг худалдаж авахад 60000 төгрөг, мөн охин Д.М******* нь  намайг зам тээврийн осолд өртсөний дараагаар ажиллаасаа цалингүй чөлөө авч асарсан бөгөөд энэ хугацаанд буюу 2016 оны 05 сараас 2016 оны 07 сар хүртэлх цалин болох 1100000 төгрөг, мөн охин П.М******* нь намайг сахих гээд цалингүй чөлөө 2016 оны 05 сарын 04-ний өдрөөс 2016 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл авсан бөгөөд уг цалин 400000 төгрөг болж байгаа.

  Иймд хариуцагч Э.М*******ээс эм бэлдмэлийн мөнгө 1257000 төгрөг, охин П.М*******, П.М******* нарын ажилгүй байсан хугацааны цалин 1500000 төгрөг нийт 2757000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

        Хариуцагч Э.М******* шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 оны 10 сарын 27-ны өдрийн 2757000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие нь энэ мөнгөний тодорхой хэсгийг төлж хохирогчийг хохиролгүй болгохоор харилцан тохиролцоод 2017 оны 04 сард 400000 төгрөг 2017 оны 05, 06 сард үлдэгдэл 600000 төгрөг, нийт 1000000 төгрөгийг төлнө. Аав, ээж хоёр урьд цалингийн зээл авч өмгөөлөгчийн хөлс хохирогч С.Ү*******ид 5700000 төгрөг төлсөн. Одоо зээл олгох боломжгүй учир өөрийн биеэр ажил хийж төлбөрийг хугацаанд нь төлөх болно гэжээ.

           Нэхэмжлэгч С.Ү******* шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2757000 төгрөг нэхэмжилсэн одоо нэхэмжлэлийн шаардлагаа багсгаж 1757000 төгрөгнөөс татгалзаж 1000000 /нэг сая/ төгрөг нэхэмжилж байна гэжээ.

                                                              ҮНДЭСЛЭХ нь:      

            Нэхэмжлэгч С.Ү******* нь хэрэг хянан шийдвэлэх ажиллагааны явцад гэм хорын хохирол 2757000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 1757000 төгрөгнөөсөө татгалзаж 1000000 төгрөг нэхэмжилснийг   хариуцагч  Э.М******* төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

          Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

                                                        ЗАХИРАМЖЛАХ нь:     

           1.Нэхэмжлэгч  С.Ү*******ийн нэхэмжлэлийн шаардлага  1000000 /нэг сая/   төгрөгийг хариуцагч Э.М******* 2017 оны 04 сард 400000 /дөрвөн зуун мянга/ төгрөг, 2017 оны 05,06 сард 600000 /зургаан зуун мянга/ төгрөг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч  Э.М*******ээс улсын тэмдэгтийн хураамжинд төлбөл зохих  28550  төгрөгийн  50%  болох  14275 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

             4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

               5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.