Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 818

 

 

 

 

 

 

 

 

    2020        10         13                                   2020/ШЦТ/818

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Г.Ууганбаатар,

шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч П.Дэлгэр,

нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Нэмэгт овогт Г.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911025921036 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эгч, хүргэн, дүүгийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... тоот оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 303 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял оногдуулж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 307 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял шийтгүүлсэн,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 700 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.... дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 48 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын 1 хоногийг 8 цагтай тэнцүү байхаар тооцож, эдлэх ялаас 384 цагийг эдэлсэнд тооцож, нийт биечлэн эдлэх ялыг 116 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосон, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Нэмэгт овогт Г.А

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Г.А нь агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Г.А нь 2019 оны ... дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "...." гэх нэртэй худалдааны төвийн гаднах автомашины зогсоолд зогсож байсан тээврийн хэрэгслийн кабин дотроос хохирогч Т.Ч-ийн эзэмшлийн "Самсунг А50" загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Т.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би “....” ХХК-нд борлуулалтын түгээгч хийдэг ба 2019 оны ... дугаар сарын 01-ний өдөр Улсын Их Дэлгүүрийн хойно байрлах ...нэртэй дэлгүүрт ундаа буулгангаа өөрийн “Самсунг А50” загварын гар утсаа машин дотроо цэнэглэж үлдээгээд дэлгүүр рүү бараа зөөсөн. Ингээд бараа зөөж дуусаад утсаар ярих гээд машинд ороход миний гар утас алга болсон байсан. Тухайн үед машинаа түгжээгүй гараад машинаас ундаа зөөж байсан болохоор өөрөө хажууд нь байсан болохоор хулгайд алдана гэж бодолгүй машинд утсаа үлдээсэн байсан, ...Би хулгайд алдсан “Самсунг А50 загварын гар утсаа бүрэн бүтэн буцаан авсан тул одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12х/,

-хохирогч Т.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...Би хулгайд алдсан Самсунг А50 загварын гар утсаа бүрэн бүтээн буцаан авсан тул одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12х/,

- гэрч Н.Ш мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 оны ... дугаар сарын 02-ны өдөр 16 цагийн орчим бид нар Ш гэж дууддаг зүс таних Г.А гэж залуу нэлээн согтуу ирээд ах ганц утас зараад өгчих гэхээр нь үзсэн чинь “Самсунг А50” загварын гар утас байсан ба уг гар утасны дэлгэцийн шил нь хагархай байсан болохоор засварын хүмүүст үзүүлээд өгье гэж хэлээд А дагуулаад .... худалдааны төвийн 4 давхарт байрлах ... дугаар павилоны Б- гэж ахтай уулзуулсан. Б- ах үзээд утасны дэлгэцийн шил нь хагархай юм байна, засвар орох юм байна 150.000 төгрөгөөр л авбал авъя гэхэд А- заза заръя гээд Б- ахаас мөнгө авсан. А- надад хулгайн гар утас гэж хэлээгүй, ямар учиртай утас вэ гэж асуухад тэр хамаагүй ээ зүгээр зараад өгчих гээд согтуурхаад байхаар нь Б- ахад үзүүлээд уулзуулж өгсөн юм" гэх мэдүүлэг /хх-ийн 14х/,

- гэрч Р.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "2019 оны ... дугаар сарын 01, 02-ны үед Ш нэг залуу дагуулж ирээд ийм гар утас авах уу гээд надад хар өнгийн “Самсунг А50” загварын гар утас 250.000 төгрөгөөр зарна гэж үзүүлсэн. Уг гар утас нь дэлгэцийн доод хэсэгт шил нь хагарсан байсан болохоор би ийм үнэтэй авахгүй гэхэд яваад өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа эргэж орж ирээд 150.000 төгрөгөөр авчих та засаж янзлаад зарчихна шүү дээ гэхээр нь ямар учиртай гар утас юм бэ гэхэд Ш энэ залуу асуудалгүй гар утас гэсэн та ийшээ 150.000 төгрөгийг нь өгөөд л авчих гэхээр нь би мөнгийг нь тэр хамт байсан халамцуу залууд бэлнээр 150.000 төгрөгийг нь өгөөд гар утсыг нь худалдаж авсан. Одоо энэ гар утсыг хүлээлгэн өгч өөрийн 150.000 төгрөгийг авахаар хулгай хийсэн залуугийн ар гэртээ тохирсон байгаа учраас надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би мөнгө төгрөг нэхэмжлэхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 16х/,

- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 36х/,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7х/,

- эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 38х/,

- эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 39х, 40х/,

- хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 76х/ болон хавтас хэрэгт авагдсан

бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

2. Мөн шүүгдэгч Г.А нь 2019 оны 9 дүгээр сарын 11-нээс 19-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "...." зочид буудал доторх өрөөнд, Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ....тоотод хохирогч Г.С бусадтай хардан, суран бүсний арал хэсгээр толгойн тус газар нь цохих, гараараа болон хөлөөрөө өшиглөх зэргээр зодож биед нь "хамар ясны хугарал, баруун зүүн зулайд шарх, баруун бугалга, умдаг, гадна бэлэг эрхтэнд цус хуралт" бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Г.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 оны 9 дүгээр сарын 11-ний өглөө буудлаас гарахаас өмнө буудлын өрөөний орон дээр хоёр гарыг минь өвдгөөрөө дарж байгаад хаа хамаагүй эрчүүдтэй хардан, миний нүүрэнд зүүн гараараа маш олон удаа цохиж зодсоны улмаас миний хамар хугарч, зүүн хацар орчим хавдаж хөхөрсөн байгаа. ...Тэгээд маргааш нь Б гэрт бид нар архи уугаад зүгээр сууж байхад юу болсон юм мэдэхгүй хаа хамаагүй эрэгтэй хүний нэр хэлэн хардаж сэрдээд миний толгойг өөрийнхөө зүүдэг суран бүсний арлаар нь цохиж зодон хагалсан. Тэгээд тэр өдөр гэнэт намайг аргадаж байгаад унтуулсан байгаа. Тэгээд ямар ч байсан А- намайг суран бүсээр зодсоноос хойш Б гэрт гурав хоноод байхад А-, Б нар муудалцсан. Тэгээд тэр өдрөө Б-гийн гэрт бид хоёр хоноод маргааш өглөө нь явсан. ...тэндээс гараад би өөрийнхөө чихэнд байсан ээмгийг "...."-ийн хойд талд байдаг нэрийг нь санахгүй байна нэг ломбардад 100.000 төгрөгөөр тавиад бид хоёр Бичил хорооллын урд байдаг 247 нэртэй зочид буудалд нэг ортой, 304 дугаартай өрөөг авч орсон. Тэгэхдээ А- дэлгүүрээс нэг шил 0.75 литрийн Хараа нэртэй архи авсан бөгөөд намайг уухгүй гэсэн боловч А- ...нэг татчих, маргааш би чамайг хүргэж өгөх юм чинь зүгээр уучих, ...гэхээр нь би А-ийн авсан архинаас хувааж уугаад талд нь орж байхад А- дахин дэлгүүр орж архи авахаар болоод гарахдаа надад би дэлгүүр орж хүнсний юм аваад ирье, чи битгий яваарай чамаас гуйж байна гэж байгаад гарсан. Тэгээд орж ирэхдээ өөрийнх нь танил гээд хоёр эгчийн хамт орж ирсэн. Тэгээд бид дөрөв анх авсан өрөөнөөс гараад А-ийн хамт орж ирсэн танихгүй хоёр эгчийн авсан 1 давхрын 101 тоот өрөөнд орсон. Тэгээд бид дөрөв А-ийн сүүлд авсан архийг хувааж уугаад бараг дуусах гэж байхад А- намайг гаръя, өрөөндөө оръё гээд чирээд байхаар нь би за за гээд А-ийн хамт өрөөндөө орсон чинь А- өрөөнийхөө хаалгыг дотор талаас нь түгжин, зурагтын дуу чангалаад миний хагархай толгойн үснээс зулгаан газар унагаад, миний биеийн хаа сайгүй өшиглөн зодож байхдаа миний эмзэг эрхтэн рүү 2,3 удаа аль хөлөөрөө гэдгийг нь мэдэхгүй өшиглөсөн. Тэгээд А- намайг зодож байхдаа орон дээр гарч хэвтээд ...пизда минь миний хажуугаар орж хэвтээрэй гээд байсан. Би А-д зодуулсны улмаас босож чадахгүй хэвтэж байтал А- уусан архиндаа согтоод гэнэт хурхираад унтаад өгөхөөр нь би буудлын өрөөнөөс гарч такси барин гэр лүү гээ явж, ээжийгээ аваад буцаад А-ийн унтаж байсан буудал руу цагдаад дуудлага өгч бариулсан. Тэгээд тэр өдрөө цагдаад ирж өргөдөл гаргасан. ...Миний биед учирсан хамар ясны хугарал гэмтлийг А- Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “....” зочид буудалд байхдаа хаа хамаагүй хүнтэй хардан миний нүүрэнд гараараа хэдэн удаа гэдгийг мэдэхгүй байна нэлээн олон удаа цохихдоо учруулсан. Баруун, зүүн зулайд үүссэн шарх гэмтлийг Б- гээд эгчийндээ архи уугаад байж байхдаа өөрийнхөө зүүдэг суран бүсний арлаар маш олон удаа цохиж учруулсан байгаа. Харин умдаг, гадна бэлэг эрхтэнд цус хуралт гэмтлийг сүүлд орсон 247 нэртэй зочид буудалд байхдаа мөн шалтгаангүйгээр зодож өшиглөх явцдаа учруулсан байгаа" гэх мэдүүлэг /хх-ийн 126х/,

-гэрч Г.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Г.А нь манай төрсөн дүү байгаа юм. Харин Снь манай дүүтэй хааяа хамт яваад байдаг хүүхэн байгаа юм. Манай гэрт тэр хоёр яг хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна. Одоогоос cap гарангын өмнө байх тэр хоёр шөнө 02 цагийн үед Хараа нэртэй 0.75 литрийн архи авч ирээд нөхөр бид хоёртой хуваан уусан. Тэгээд байж байтал тэр хоёр хоорондоо юу болсон нь мэдэхгүй бөгс бөөрний хэрүүл хийгээд маргаад эхэлсэн. Тэгээд тэр хоёр манайхаас гараад гадаа хоносон бөгөөд маргааш өглөө нь С-гийн толгойг хагалчихсан гээд ороод ирсэн. Тэгээд тэр хоёр манайд 4 хонохдоо өдөр нь гэрт унтаад шөнө нь гэрийн хашаанд байдаг амбаарт ороод л унтдаг байсан. Тэгж байгаад манайхаас С-гийн толгой нь идээлээд байна гээд байсан бөгөөд би тэр хоёрыг хөөгөөд явуулсан. Тэгээд тэр өдрөөс хойш 2 билүү 3 хоногийн дараа тэр хоёр дахин манайд 0.75 литрийн Хараа нэртэй архи аваад ирсэн. Тэгээд манайд 4 хоноод явсан. ...А- би С-г зодоод толгойг нь хагалчихлаа гээд байсан. Тэрнээс өөрөөр зодолдсон асуудлыг нь би хараагүй" гэх мэдүүлэг /хх-ийн 130х/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 11397 дугаартай "...Г.С-гийн биед хамар ясны хугарал, баруун зүүн зулайд шарх, баруун бугалга, умдаг, гадна бэлэг эрхтэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх хамар ясны хугарал, шарх, баруун бугалгын цус хуралт гэмтэл нь үзүүлэхээс нь 4-7 хоногийн өмнө, умдагны цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх умдагны цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хх-ийн 135х/,

- шинжээч эмч О.Болороогийн "Үзүүлэгч Г.С-гийн биед үүссэн хамар ясны хугарал гэмтэл хөнгөн, баруун зулайн шарх нь хөнгөн, зүүн зулайн шарх хөнгөн, зүүн нүдний дээд, доод зовхинд хүрэн ягаан өнгийн шимэгдэж буй цус хуралт нь хөнгөн, баруун бугалгын дунд хэсэгт 12x5.5 см хүрэн ягаан өнгийн шимэгдэж буй цус хуралт нь хөнгөн, гадна бэлэг эрхтэн умдагт цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ, бусад гэмтэл нь дүгнэлтэд заасан хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл" гэх мэдүүлэг /хх-ийн 139х/,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 103х/,

- аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 110/,

- гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 112х/ болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Г.Аийн шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч Т.Ч-ийн жолоодон явсан тээврийн хэрэгслийн эд хөрөнгө байнга болон түр хадгалах зориулалттай агуулах болох кабин дотроос онгорхой байхад нь хохирогчийн зөвшөөрөлгүйгээр сэм орж хууль бусаар нэвтэрч  700.000 төгрөгийн үнэ бүхий "Самсунг А50" загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад заасан гэмт хэргийг, мөн хохирогч Г.С-г эр эмийн хардалтын улмаас буюу хувийн таарамжгүй харилцааны улмаас удаа дараа зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

               Шүүгдэгч Г.Аийн үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас хохирогч Т.Ч-ид учирсан хохирлыг тус хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад эд зүйлийг биет байдлаар нь буцаан өгсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. Мөн хохирогч Г.С- нь “гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

               Шүүгдэгч Г.Ад ял шийтгэл оногдуулахдаа хууль ёсны болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргүүдийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн тус бүрийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад төлөх төлбөргүй, урьд 3 удаа ял шийтгүүлж байсан хувийн байдлыг нь тус тус харгалзан үзэж үйлдсэн гэмт хэрэг бүрт тохирох ял шийтгэлийг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан журмаар нэмж нэгтгэсэн болно. Мөн түүний урьд шийтгүүлсэн ялын эдлээгүй үйлдсэн хэсгийг энэ тогтоолоор оногдуулсан хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг тогтоож, шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

 

               Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “... шүүгдэгч Г.Аийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь 2015 онд батлагдаж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн үед үйлдэгдсэн бөгөөд тус хуулийн ерөнхий 1.... дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтын хэсэгт  нэмэлт өөрчлөлт орохоос өмнө үйлдэгдсэн тул түүний эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү ...” гэсэн утга агуулга бүхий хүсэлт гаргасан болно.

 

               Шүүгдэгч Г.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг 2019 оны 9 дүгээр  сард үйлдсэн байх ба 2015 онд батлагдаж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий 1.... дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтын хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон тул өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.... дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн;” гээд, нэмэлт өөрчлөлт орохоос өмнөх тус хуулийн ерөнхий ангийн 1.... дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...”  гэж заасан байх ба уг хэсэгт зааснаар Г.Аийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь 2020 оны 9 дүгээр сард дуусаж байна. Гэтэл 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тус хуулийн ерөнхий ангийн 1.... дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.” гэж нэмэлт өөрчлөлт оржээ. Тиймээс Г.Аийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг нэмэлт өөрчлөлт орохоос өмнөх хуулийн зохицуулалтад хамруулан тоолох боломжгүй юм.   

 

               Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгт Г.Аийн хулгайн гэмт хэргийг үйлдсэн үйл баримтыг нотлох дүрс бичлэг хийгдсэн тул хэрэгт нь үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.... дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Нэмэгт овогт Г.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт,

мөн агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан тус тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Аийг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг журамлан Г.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн нэг хоногийн хорих ялд тооцон нийт 90 /ер/ хоногийн хорих ялд шилжүүлэн, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 9 /ес/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг журамлан Г.Ад энэ тогтоолоор оногдуулсан 2 /нэг/ жил 9 /ес/ сар хорих ялд, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 700 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 116 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн 1 хоногийн хорих ялд тооцон, нийт 14 /арван дөрөв/ хоногийн хорих ялд шилжүүлэн, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 9 /ес/ сар 14 /арван дөрөв/ хоногийн хугацаагаар тогтоосугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.... дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Г.Аийн цагдан хоригдсон нийт 265 /хоёр зуун жаран тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6  дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Ад шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.А нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхгийг хэрэгт нь үлдээсүгэй.

 

9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ     С.БАТГЭРЭЛ