| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 145/2018/00156/и |
| Дугаар | 001/ХТ2018/01569 |
| Огноо | 2018-11-02 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2018/01569
Д.Ч-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 145/ШШ2018/00281 дүгээр шийдвэр,
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 204/МА2018/00012 дугаар магадлалтай,
Д.Ч-ийн нэхэмжлэлтэй
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ЕБ-ийн2-рСд холбогдох
1 045 078 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгч Ц.Болдмаагийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Д.Чшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ЕБ-ийн2 дугаар сургуулийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн тушаалаар сургалтын менежерийн ажилд 674244 төгрөгийн үндсэн цалинтай, 25 хувийн ур чадварын нэмэгдэлтэй ажиллахаар томилогдсон. Гэтэл 2 дугаар сургуулийн захирал Ц.Бминий цалингаас ямар нэгэн үндэслэлгүйгээр 2017 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сарын хугацаанд ур чадварын нэмэгдлийг сар бүр 15 хувь, 10, 11 дүгээр сар 10 хувийг хасч олгосон. 1-9 дүгээр сарын 135 хувь, 10-11 сарын 20 хувь, нийт 155 хувийн нэмэгдэл болох 1045078 төгрөгийг тус сургуулиас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ЕБ-ийн2 дугаар сургуулийн захирал Ц.Бшүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Боловсрол соёл шинжлэн ухааны яамын сайд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд, сангийн сайдын 2010 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 362/112/183 дугаар хамтарсан Шалгуур үзүүлэлт батлах тухай тушаалын хавсралт ЕБ-ийнсургууль, цэцэрлэгийн багш зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт гэсэн журам байдаг. Энэ хүү журамд гол барих, харах зүйл бол албан тушаал бүрийг шалгуурын дагуу үзүүлэлтийг баримталж шаардлага хангасан тохиолдолд цалингийн санд багтааж ур чадвар олгоно. Мөн ажлын үзүүлэлтээр нэмэгдүүлэх бууруулах хасах боломжтой гэж заасан байдаг. Үүнээс үзвэл ур чадвар нь тодорхой хугацаанд ажиллаж хагас бүтэн жилээр тухайн байгууллагын дотоод журамд заасан нөхцлөөр шалгуур үзүүлэлт хангаж амжилт гаргаж байж авах ёстой утга байна. Зэрэг дэв шиг олгогддог зүйл биш байна. Шинээр ажилд орж байгаа хүнд өмнө нь тухайн байгууллагад ажиллаж байгаагүй тохиолдолд ур чадвар тооцох боломжгүй. Ур чадвар бол цалин нэмэгдүүлэх журмаар хавтгайруулан олгодог зүйл биш юм. Нэхэмжлэгч Д.Ч-ийн хувьд 2017 оны эхэнд ажилд орсон цалин бага байна ур чадвар авна гэхэд нь хагас жилээр эрх үүсэх боломжтой эсвэл өмнөх оныхоо ажлын ур чадвар авна гэхэд хагас жилээр эрх үүсэх боломжтой эсвэл өмнөх оныхоо ажлын үр дүнгийн гэрээний дүнгээ аваад ир гэсэн. Нэхэмжлэгч яамнаас ирнэ гэсэн боловч ирээгүй. Санхүүгийн жилийн хувьд 2017 оны 01 дүгээр сар болон он эхлээд явж байгаа боловч хичээлийн жилийн хувьд дундаа орсон хамгийн ачаалалтай үе байсан тул ажлын ачааллыг харгалзан 10 хувиар ур чадвар олгож хагас жил буюу 7, 8, 9 дүгээр сард 15 хувийн, 10, 11 дүгээр сард 20 хувийн ур чадвар олгож ирсэн. Үүнээс үзвэл хариуцсан багш нартай ажиллаж байгаа ур чадварыг нь шат дараатай үнэлж ур чадварын хувийг өсгөж явсан. Журам дүрэмдээ нийцсэн гэж үзэж байна. Нэхэмжлэлийн хувьд ажилд томилсон тушаал дээр тогтмол нэмэгдэл ур чадварыг тавих ёсгүйг мэдэх албан тушаал хашиж байсан. Мөн яамнаас үр дүнгийн гэрээний биелэлтийн дүн авчирч өгөөгүй үед ажлын ачааллыг харгалзан 10 хувиар ур чадвар олгож хагас жилийн дотор 15 хувь, 20 хувь болгон шаталсан өсөлт бий болгосон байхад үгүйсгэж байгаад харамсалтай байгаач цалингийн цэсийг нийгмийн даатгалын дэвтэртэйгээ тулгаж үзээд ойлголцоно гэдэгт найдаж байна. Хэдийгээр ажлын шаардлага ихээр тавьдаг байсан ч ур чадвар ажлын ачааллыг цаг тухайд нь үнэлж явсан гэж үзэж байна. Хариуцагч талаас 7 дугаар сард гаргасан ур чадварын тушаалд заасан 15 хувийг 8 дугаар сард орхигдуулж бичсэн. 5 хувийн мөнгийг олгож болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төмөр-Очир шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Чнь ЕБ-ийн2 дугаар сургуулийн сургалтын менежерийн ажилд тус сургуулийн тушаалаар томилогдож 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн. Тус сургуулийн захирал нь ур чадварын нэмэгдлийн 10-15 хувиар олгож, бусад сургалтын менежерүүдэд ур чадварын нэмэгдлийг 20-25 хувиар олгож байсан байна лээ. Д.Чнь Улсын багшийн их сургуулийн математикийн ангийг төгсөж ирээд ЕБ-ийн2 дугаарСд математикийн багш хийж байсан. Мөн Мэргэд сургуулийн захирлын албыг хашиж байсан. Ажил мэргэжлийн хувьд туршлагатай хүн байгаа. Д.Чбагшийг ажил таслаж ажлаа муу хийж байсан гэх баримт байхгүй байна. Ямар учраас ингэж харилцан адилгүй үр дүн дүгнэж байна гэжээ.
Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 145/ШШ2018/00281 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ЕБ-ийн2 дугаар сургуулиас 115793төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Чт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 929285 төгөргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ЕБ-ийн2 дугаар сургуулиас 4695 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 29649 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 204/МА2018/00012 дугаар магадлалаар Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 145/ШШ2018/00281 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ЕБ-ийн2 дугаар сургуулиас 115793 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Чт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 929285 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ЕБ-ийн2 дугаар сургуулиас 1045078 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Чт олгосугай гэж, 2 дахь заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ЕБ-ийн2 дугаар сургуулиас 4695 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 29649 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ЕБ-ийн2 дугаар сургуулиас 29649 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 29649 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. гэж тус тус өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төмөр-Очирын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 29632 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Ц.Бхяналтын гомдолдоо: Магадлалыг зөвшөөрөх боломжгүй байна. Хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байсан тул давж заалдах шатны шүүхээс нэмж гаргуулах болсон 929285 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул улсын тэмдэгтийн хураамж 26853 төгрөг төлсөн болно. Давж заалдах шүүхийн шийдвэрт дараах асуудлууд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч 25 хувийг ямар журам шалгуур үзүүлэлтээр авах эрх үүсэж байгаа. Ур чадвар олгох 2010 оны 08 дугаар сарын 16-ны 3 Сайдын хамтарсан тушаалын “ЕБ-ийнсургууль, цэцэрлэгийн багш зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт” буюу үүний менежерийн шалгуур үзүүлэлтийг шинэ албан тушаалтанд яаж “Хангасан” гэсэн байдлаар тооцож олгож болох тухай. Нэхэмжлэгчийн энэ 25 хувийн ур чадвар нь ажилд томилогдсон тушаалтайгаа хүчинтэй хугацаагүй байх ямар эрх зүй байгааг нотлох дүрэм, журам тушаалын үндэслэл дээр байгаа зэрэг нь тодорхойгүй байгаа нь хүлээн зөвшөөрөхөд хүндрэлтэй байна. “Хөдөлмөрийн тухай” хуулийн 51 дэх зүйлийн 51.1 заалт нь хариуцагчийн тайлбартай утга нийцэх агуулгатай гэж үзэж байна. Шууд ажилд орох тушаалаар бүх нэмэгдэл хөлс тавигдахгүй, дотоод журам, гэрээ, мэргэжлийн ур чадвар үнэлэх тогтоох гэсэн агуулга нь шинээр ажиллаж байгаа хүнд шууд хувь олгоод явах эрх зүй байхгүй байна. Иймээс давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Д.Чнь хариуцагч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ЕБ-ийн2 дугаарСд холбогдуулан ур чадварын нэмэгдлийг үндэслэлгүйгээр багасгасан гэж үзэж, 1 045 078 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.
Тэрээр нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн тушаалаар сургалтын менежерийн ажилд томилогдож, 674 244 төгрөгийн үндсэн цалин, 25 хувийн ур чадвар авч байсныг сургуулийн захирал 2017 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сарын хугацаанд ур чадварын нэмэгдлийг сар бүр 15 хувь, 10, 11 дүгээр сард 10 хувийг хасч олгосон тул авах ёстой нэмэгдлийг гаргуулна гэсэн байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, Боловсрол соёл шинжлэн ухааны яамын сайд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд, сангийн сайдын 2010 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 362/112/183 дугаар хамтарсан Шалгуур үзүүлэлт батлах тухай тушаалын хавсралт, ЕБ-ийнсургууль, цэцэрлэгийн багш зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт гэсэн журмын дагуу ур чадварын нэмэгдлийг тогтоодог, зэрэг дэв шиг олгогддог зүйл биш, шинээр ажилд орж байгаа хүн өмнө нь тухайн байгууллагад ажиллаж байгаагүй тохиолдолд ур чадвар тооцох боломжгүй гэж маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу 115 793 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
Давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримтад тулгуурлан, ажилтны ур чадварын нэмэгдлийг тогтоосон ажил олгогчийн тушаал хуульд нийцээгүй талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг хангасан нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.
Ажил олгогч нь 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн а/02, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн а/38, 2017 оны 10 дугаар сарын 24-ний а/50 тоот тушаалыг гаргаж, ажилтан Д.Чд олгох ур чадварын нэмэгдлийг тогтоохдоо ЕБ-ийнсургууль, цэцэрлэгийн багш зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлтийн аль заалт хэсгийг үндэслэн, ямар шалгуураар, хэрхэн тогтоосон нь тодорхой бус тул тушаалыг хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу нэхэмжлэлийг хангасан нь хуулийн үндэслэлтэй болсон тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 204/МА2018/00012 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26 853 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА