| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Батзориг |
| Хэргийн индекс | 175/2018/0022/Э |
| Дугаар | 20 |
| Огноо | 2018-02-28 |
| Зүйл хэсэг | 20.14.2., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 20
******* холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Сэлэнгэ ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч,
Ерөнхий шүүгч Б.Батзориг
Шүүгчид Я.Туул
Д.Буянжаргал
Оролцогчид:
Прокурор М.Энхбаатар
Шүүгдэгч М.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 29 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ ******* Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай, 175/2018/0022/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* оны 07 дугаар сарын 11-ний өдөр ******* ******* ******* ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, хүний их эмч, эм найруулагч мэргэжилтэй, Улаанбаатар хот, ******* , , тоотод оршин суух, Улаанбаатар хотын “Арвинтан” эмийн сангийн эм найруулагч ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, 2014 оны 01 сарын 29-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 шүүхийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 193 дугаар зүйлийн 193.1 дэх хэсэг, 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар 3 жил, 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М. нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өглөө Сэлэнгэ ******* Алтанбулаг сумын хилийн боомтоор 42 нэр төрлийн эм, эмийн зүйлийг зохих зөвшөөрөлгүйгээр импортолсон гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх ******* холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 01 сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд 29 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 20.14-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хууль бусаар эм ... импортлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ыг 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжээр торгох ялаар шийтгэж шийдвэрлэжээ.
Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан №02 дугаартай эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 зүйлийн 5 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана”, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 зүйлийн 2 дахь хэсэгт “...таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” гэж заасан байхад хуульд заасан ялаас доогуур ял оногдуулсан нь үндэслэлгүй байна. Мөн ******* холбогдох хэргийг шийдвэрлэхдээ прокуророос 5400 нэгжээр торгох ялын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болохыг үндэслэл болгосон атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт түүний зүйл ангийг өөрчлөх талаар дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд ******* холбогдох Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 23-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив.
...Эсэргүүцлээ дэмжиж оролцож байна. Хэвлэмэл хуудасны хувьд дээд шатны прокурорын эсэргүүцлийн хэвлэмэл хуудсан дээр хэвлэж алдаа гарсан гэж үзэж байна гэв.
Шүүгдэгч М. давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон боловч тайлбар мэдүүлэг өгөөгүй байна.
Тодорхойлох нь:
Шүүгдэгч М. нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өглөө Сэлэнгэ ******* Алтанбулаг сумын хилийн боомтоор 42 нэр төрлийн эм, эмийн зүйлийг зохих зөвшөөрөлгүйгээр импортолсон гэмт хэрэгт Сэлэнгэ ******* Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх 2018 оны 01 сарын 23-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 29 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 20.14-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хууль бусаар эм ... импортлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ыг 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжээр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна.
Сэлэнгэ ******* Прокурорын газрын прокурорын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаартай эсэргүүцлийн дагуу ******* холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:
Шүүгдэгч М. нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч /хх-ийн 57-р ху/, гэрч /хх-ийн 62-63-р ху/, Л.*******баяр/ хх-ийн 64-65-р ху/, /хх-ийн 66-67-р ху/, шинжээч /хх-ийн 75-р ху/, шинжээч /хх-ийн 85-р ху/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №18-03-014 дугаар дүгнэлт /хх-ийн 82-83-р ху/, Эд мөрийн баримт тооцох тухай тогтоол /хх-ийн 29-р ху/, Эд мөрийн баримт хураан авах тухай санал /хх-ийн 30-р ху/, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 31-р ху/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-34-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул оролцогчдын зүгээс энэ талаар ямар нэгэн гомдол санал гаргаагүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 зүйлийн 2-д “…Эм, эмийн түүхий эд, био бэлдмэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ…” гэж заажээ.
Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч “Тогтоох” хэсгийн 2 дугаар заалтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ыг 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжээр торгох ялаар шийтгэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолд хуулийн зүйл, хэсгийг тэмдэглэхдээ Хууль тогтоомжийн тухай хуулийн 28.6 дугаар зүйлд
28.6.Хуулийн төслийн бүтцийн хэсгийг дараах байдлаар дугаарлана:
28.6.1.анги, хэсгийг ром тоогоор, эсхүл бичгээр;
28.6.2.бүлгийг бичгээр;
28.6.3.зүйлийг араб тоогоор, ард нь “”, эсхүл “дугаар” зүйл гэж бичгээр /1 _зүйл.г.м/;
28.6.4.зүйлийн доторх хэсгийг баруун талдаа цэгтэй араб тоогоор /1.1. г.м./;
28.6.5.зүйлийн доторх хэсгийн доторх заалтыг баруун талдаа цэгтэй араб тоогоор /1.1.1. г.м/;
28.6.6.заалтын доторх дэд заалтыг үсгээр /1.1.1.а. г.м/... гэж заасны дагуу дугаарлаж бичих нь зүйтэй байна.
Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 23-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2 дугаар заалтад өөрчлөлт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2., 39.7 дугаар зүйлийн 1.3., 39.9 зүйлийн 1.4., 2 дахь хэсгүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
, 1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 23-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2 дугаар заалтыг: “2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ыг 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
Д.БУЯНЖАРГАЛ