| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2020/0165/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/165 |
| Огноо | 2020-10-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 2020/ШЦТ/165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
улсын яллагч Э.Ууганзаяа
шүүгдэгч Б.Д*******, Н.Б******* тэдний өмгөөлөгч Д.Н*******, П.Т******* түүний өмгөөлөгч Д.Э******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Б******* овогт Н*******ийн Б*******, Б******* овогт Б*******ы Д*******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Пгийн Т******* нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Д*******,Н.Б******* нар нь 2020 оны 08 дугаар сарын 21-ний орой хохирогч П.Т*******той “хадлангийн талбайгаас өвс хадуулахгүй” гэх шалтгааны улмаас хоорондоо маргалдаж П.Т*******ыг бүлэглэн зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч П.Т******* нь 2020 оны 08 дугаар сарын 21-ний орой иргэн Б.Д*******, Н.Б******* нартай хадлангийн талбайгаас болж маргалдах явцдаа Б.Д*******ыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн дугаартай хавтаст хэргээс:
1. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хавтаст хэргийн 11-12-р хуудас/,
2.Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 13-16-р хуудас/
3.Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 08 сарын 21-ний өдөр би найз О.А болон аавынхаа хамт сумын багийн нутаг Баян мод гэх газарт хадлангаа хийхээр очиход П.Т******* трактортойгоо өвс хадаж байсан. Бид 3 өмнөөс нь тулж очоод манай аав “ чи яагаад энэ талбайгаас өвс хадаж байгаа юм бэ, хадуулахгүй” гээд тэр хоёр маргалдаж байгаад П.Т******* трактор луугаа гүйж очоод лапатак авч ирээд аавын зүүн талын ташаан толгойн хэсэгт нэг удаа цохиод авсан.Дахиад цохих гэхээр нь би аавыг тэврээд авсан.Би асаалттай байсан тракторыг унтраахаар очоод тонгойж байтал П.Т******* ирээд “ чи миний техниктэй оролддог хэн бэ” гээд миний нүүрэн тус газар баруун талын нүд рүү цохисон.Дахиад цохих гээд далайхаар нь би урдаас нь бариад автал нүүрэн тус газар нь хальт цохигдсон...гэх мэдүүлэг / хэргийн 20-21-р хуудас/
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 08 сарын 21-ний өдөр трактороороо өвс хадаад явж байтал Н.Б******* 2 залуугийн хамт ирээд Н.Б******* миний хүзүүнээс заамдаад сэгсрээд байсан.Тэгтэл Б.Д******* гэх залуу нь миний малгайтай цамцны малгайгаар хоолой хүзүү ороогоод хоёр талаас татаад доогуур хөл рүү өшиглөөд байсан.Би хэсэг ухаан алдаад босоод сэрээд хартал Б.Д******* миний тракторыг бариад “ чамайг дайрч ална” гээд над руу чиглээд ухрахаар нь би гүйж очоод трактороо унтраагаад буухгүй болохоор нь нүүрэн тус газар нь солгой гараараа нэг удаа цохисон.Тэгтэл Н.Б******* миний араас нуруу руу цохисон. Би эргээд харахад Б.Д******* дахиад миний цамцны малгайгаар намайг боогоод би ухаан алдаад сэргээд хартал Б.Д******* миний тракторын чагтан тайлчихсан сууж байснаа миний дух руу цохисон. Миний духнаас цус гарахаар нь би айгаад трактортоо ороод лапатка бариад суусан... гэх мэдүүлэг / хэргийн 26-27-р хуудас/
Гэрч О.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 08 сарын 21-ний өдөр П.Т******* гэдэг хүн манай хадлангийн талбайгаас хадлан хадаад байна очьё гээд Б.Д******* бид гурав очсон.Н.Б******* ах машинаас буугаад П.Т*******той хэрэлдээд нэг нэгнээ заамдалцаад түлхэлцээд байсан. Б.Д******* машинаас буугаад тэр хоёрыг салгачихаад трактор луу очоод тракторыг ухраагаад унтраасан. Тэгтэл П.Т******* трактороосоо лапатак аваад Н.Б******* ахын нуруу руу цохисон. П.Т******* “ та нарыг дайрч ална “ гээд орилоод байхаар нь Б.Д******* тракторынх нь чагтан ыг тайлж аваад машиндаа суугаад бид нар явсан... гэх мэдүүлэг / хэргийн 38-39-р хуудас/
Гэрч С.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... би тухайн үед гэрийнхээ гаднаас харж байхад Н.Б******* машинаас буугаад П.Т*******ыг барьж авсан. Б.Д******* араас нь очоод хүзүү толгой хэсэгт нь гараараа хэд хэдэн удаа цохиж харагдсан.Би тэдэн рүү очих хооронд тэр гурав дээр доороо орооод ноцолдоод байсан.Намайг очиход салчихсан байсан... гэх мэдүүлэг / хэргийн 47-р хуудас/
Шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 701 дугаартай шинжээчийн... П.Т*******ын биед дух хүзүүний урд болон баруун хэсэгт зулгаралтууд, цээж зүүн дал, баруун гарын бугалга, баруун хөлийн шилбэ, зүүн гуя шилбэ, баруун ташаанд тус бүр цус хуралтууд, эрүүний зүүн хэсэг болон хоолой, зүүн гарын II хурууны 2-р үенд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, ямар зэвсэг болон дэс дарааллаар үүсгэгдсэн эсэхийг нарийн тогтоох боломжгүй. П.Т*******ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 59-60 хуудас/,
Шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 703 дугаартай шинжээчийн...Б.Д*******ын биед тархи доргилт, баруун нүдний ухархайн доод хэсэгт жижиг хий, зөөлөн эдэд хаван, баруун нүдний дээд доод зовхи болон шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, ямар зэвсэг болон дэс дарааллаар үүсгэгдсэн эсэхийг нарийн тогтоох боломжгүй. Б.Д*******ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 63-64-р хуудас/,
Шүүгдэгч Б.Д*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2020 оны 08 сарын 21-ний өдөр би найз О.А болон аав Н.Б*******ы хамт сумын багийн Баян мод гэх газарт хадлангаа хийхээр очиход П.Т******* трактортойгоо өвс хадаж байсан. Бид 3 өмнөөс нь тулж очоод манай аав “ чи яагаад энэ талбайгаас өвс хадаж байгаа юм бэ, хадуулахгүй” гээд тэр хоёр маргалдаж байгаад трактор луугаа гүйж очоод лапатак авч ирээд аавын зүүн талын ташаан толгойн хэсэгт нэг удаа цохиод авсан.Дахиад цохих гэхээр нь би аавыг тэврээд авсан.Би асаалттай байсан тракторыг унтраахаар очоод тонгойж байтал П.Т******* ирээд “ чи миний техниктэй оролддог хэн бэ” гээд миний нүүрэн тус газар баруун талын нүд рүү цохисон.П.Т******* түлхүүр аваад миний баруун нүд рүү цохиход би нүдээ дараад тонгойход миний зүүн нүдний дээд доод хэсэгт цохисон. Би түлхүүрийг нь булаацалдаж байгаад ганц нэг цохисон. Хаана нь цохисноо мэдэхгүй байна.Тэгтэл аав цаанаас ирээд П.Т*******ыг тэврээд авсан. Бид гурав дээр дороо ороод ноцолдсон... мэдүүлэг /хавтаст хэргийн 72-73-р хуудас/,
Шүүгдэгч П.Т*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2020 оны 08 сарын 21-ний өдөр буянт сумын багийн Баян мод гэх газарт трактороороо өвс хадаад явж байтал Н.Б******* 2 залуугийн хамт ирээд Н.Б******* Б.Д******* хоёр над руу дайрч ирээд миний цамцаар миний хоолойг боож хоёр хөл рүү ээлжлээд өшиглөөд байсан. Нэг мэдэхэд би ухаан алдаад дахиад сэргээд иртэл Б.Д******* миний трактор дотор сууж байхаар нь би очоод гараараа нэг удаа цохисон. Тэгтэл Н.Б******* миний нуруу руу цохихоор нь би эргээд хартал Б.Д******* дахиад миний цамцаар хоолой боогоод намайг ухаан алдуулсан. Ухаан ороод хартал Б.Д******* миний тракторын чагтан тайлаад зогсож байснаа миний толгой руу цохисон.Тэгэхээр нь би тракторынхоо кацинд орж суугаад лапатка аваад Н.Б*******ы нуруу руу цохиход Н.Б******* кабинд орж ирээд намайг 2,3 удаа цохисон... гэх мэдүүлэг / хэргийн 78-79-р хуудас/
Шүүгдэгч Н.Б*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр би 2 залуугийн хамт хадлангийн талбайд очиход П.Т******* трактороороо хадлан хадаж байсан.Тэгээд би талбайгаасаа хадлан хадуулахгүй гээд бид хоёр маргалдаад заамдалцсан.Тэгтэл П.Т******* трактор луугаа гүйж очиж суугаад “чамайг дайрч ална” гээд трактороосоо дугуйны лапатак авч ирээд миний зүүн ташаан толгойн хэсэгт нэг удаа цохиод дахиад цохих гэхээр нь би бариад автал миний гар луу цохисон.Манай хүү Б.Д******* ирээд тракторыг нь унтраах гэж байтал “ чи миний техниктэй оролддог хэн бэ? гээд манай хүүхдийн баруун нүдний хэсэгт цохисон.Би П.Т*******ыг татаад барьж байх хооронд Б.Д******* тракторын кардан ыг сугалж аваад тракторыг явах боломжгүй болгосон... гэх мэдүүлэг / хэргийн 84-85-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал:
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д*******, Н.Б******* нар нь 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт П.Т*******ыг хадлангийн талбайгаасаа хадлан хадуулахгүй гэж маргалдан түүнийг бүлэглэн зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, П.Т******* нь Б.Д*******ыг өөрийнхөө тракторт орж суулаа, миний техниктэй оролдлоо гэж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогджээ.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.Б*******, Б.Д*******, П.Т******* нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход “хууль ёсны”, “шударга ёсны”, “гэм буруугийн” зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг бүрэн нотлогдсон гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Н.Б*******, Б.Д******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан, шүүгдэгч П.Т*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч нар нь харилцан зодолдож бие биедээ хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Б*******, Б.Д*******, П.Т******* нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд хамаарч байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч П.Т*******ын... Н.Б*******, Б.Д******* нар нь надаас уучлалт гуйсан, тракторын шаланкаа буцааж авсан тул хохирол, гомдол санал байхгүй.. гэх хохирогч Б.Д*******ын... хохирол, гомдол санал байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү ... гэх хүсэлтүүдээс шүүгдэгч нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч П.Т*******, Н.Б******* нар анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 92-93-р хуудас/ ,шүүгдэгч Б.Д******* нь урьд 2007 оны 07 сарын 17-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын анхан шатны нэгдүгээр шүүхийн 94 дүгээртэй шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан нь хэргийн 91-р хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2007 оны 07 сарын 17-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Б*******ы хувийн байдлын талаар гэрч ын өгсөн...Н.Б******* нь даруу төлөв зантай, амьдралын төлөө зүтгэж байгаа жирийн л мон эр хүн.Эцэг эхээс 7-уулаа, айлын 2 дахь хүүхэд. Чандмань сумын дунд сургуульд 8 дугаар ангийг төгссөн.1984-1987 онд Нийслэлийн Налайх дүүргийн 014-р ангид цэргийн алба хаасан... гэх мэдүүлэг / хэргийн 48-49-р хуудас/
Шүүгдэгч Б.Д*******ын хувийн байдлын талаар гэрч ын өгсөн... Б.Д******* нь эцэг эхээс 9-үүлээ, манай хоёр дахь хүүхэд. Даруу төлөв зантай, хүнд гэм хоргүй хүн. сумын 10 жилийн дунд сургуулийн 9 дүгээр ангийг төгсөөд малчин болсон. Урлаг спортын авъяастай хүүхэд... гэх мэдүүлэг / хэргийн 48-49-р хуудас/
Шүүгдэгч П.Т*******ын хувийн байдлын талаар гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... П.Т******* нь эцэг, эхээс 8-уулаа, айлын том хүүхэд. Дорноговь аймагт цэргийн алба хаасан,бага наснаасаа ногоо тарьж амьдарч ирсэн. Хүнд их тусархуу, тогтуун тайван нийтэч зан ааштай хүн ... гэх мэдүүлэг / хэргийн 50-51-р хуудас/, Ховд аймгийн сумын багийн Засаг даргын тодорхойлолт, П.Т*******,Н.Б*******,Б.Д******* нарын мал тооллогын тодорхойлолт зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагджээ.
Шүүгдэгч П.Т*******, Н.Б*******, Б.Д******* нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдож байгаа ба анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т .. учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж, шүүгдэгч Н.Б*******, Б.Д******* нарыг мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Шүүгдэгч П.Т*******,Н.Б*******,Б.Д******* нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирлыг төлсөн, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал, зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Н.Б*******, Б.Д******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 480000 төгрөгийн торгох ялаар, шүүгдэгч П.Т*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч нарын ажил, хөдөлмөр эрхэлдэггүй байдал, мал, хөрөнгийн байдлыг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч нарт тайлбарлаж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн лапатка-1 ширхэг, дорцов-1 ширхэг зэргийг шүүгдэгчид буцаан олгох, шүүгдэгч нар энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б******* овогт Н*******ийн Б*******, Б******* овогт Б*******ы Д******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, С овогт Пгийн Т*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Б******* овогт Н*******ийн Б*******, Б******* овогт Б*******ы Д******* нарыг дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 480000 /дөрвөн зуун ная/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С овогт Пгийн Т*******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 /дөрвөн зуун тавь/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б*******,Б.Д*******,П.Т******* нарт оногдуулсан торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Н.Б*******, Б.Д*******, П.Т******* нарт тайлбарласугай.
5.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн лапатка-1 ширхэг, дорцов-1 ширхэгийг шүүгдэгч П.Т*******т буцаан олгож, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүгдэгч Н.Б*******, Б.Д*******, П.Т******* нарт оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Н.Б*******,Б.Д*******,П.Т******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНТӨГС