Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/168

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга

Улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ

Шүүгдэгч З.*******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн  дугаартай, индекстэй хэргийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч З.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт 2020 оны 09 дүгээр сарын 13-ны шөнө С.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалд, түүний зүүн гуя хэсэгт хутгаар дүрж шарх үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч З.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөргүй, хохирогчтой сайн дураар эвлэрсэн гэх мэдүүлэг,

Шүүгдэгч З.******* нь 2020 оны 09 дүгээр сарын 13-ны шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт хохирогч С.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалд, түүний зүүн гуя хэсэгт хутгаар дүрж шарх үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын *******-ны өдрийн 746 дугаартай шинжээчийн...С.*******ын биед зүүн гуяны зүүн урд хэсгийн шархнууд гэмтэл тогтоогдлоо.Энэ гэмтэл нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. С.*******ын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 10-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 17-18-р хуудас/

Хохирогч мөрдөн шалгах иллагаанд өгсөн...2020 оны 09 дүгээр сарын 13-ны орой гэртээ байж байтал гадна машин ирээд З.******* намайг дуудсан. З.******* машинаасаа нэг юм аваад машиныхаа ард очоод намайг “чи Дөрвийн газраас нүүж зайл, би тэнд хашаагаа тат авна, муу хасаг минь чамайг ална шүү” гэж хэлээд миний зүүн хөлийн гуя руу юмаар хатгах шиг болсон. Миний зүүн гуянаас цус гарч байсан...Одоо ямар нэгэн зовиур байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй.. гэх мэдүүлэг / хэргийн 24-25-р хуудас/

Шүүгдэгч З.*******гийн мөрдөн шалгах иллагаанд өгсөн...2020 оны 09 сарын 13-ны орой лаасаа тараад С.*******ынд үхэр, мал асуух зорилгоор  очиход гэртээ ганцаараа байж байсан. 2020 оны 09 сарын *******-ний өдөр С.******* нь Махны үйлдвэр дээр архи уусан байдалтай илл байхаар нь “ харьж амар” гээд гарг  явуулж байсан. Би С.*******ынхаас гараад машиндаа сууж байтал С.******* ирээд машины хууд зогсоод байхаар нь айлгах санаатай машин дотор байсан тарвас идэж байсан хутгыг аваад гуя руу нь 3,4 удаа чичихэд зүүн гуя хэсэгт нь хутганы үзүүр 2 удаа орсон байсан.Тухайн үед бид хоёр аль аль нь мэдээгүй... гэх мэдүүлэг / хэргийн 34-35-р хуудас/  зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх иллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах иллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх иллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч З.******* нь  хутга хэрэглэж хохирогч С.*******ын биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлд заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Шүүгдэгч З.******* нь  хохирогч С.*******тай үл ялих зүйлээр маргалд түүнийг айлгах зорилгоор хутгаар зүүн гуя руу нь чичих явцдаа түүний зүүн гуянд шарх үүсгэж биед нь хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон ба шүүгдэгч З.******* нь хутгаар хүний гуя хэсэгт чичихэд бие махбодид гэмтэл учирна гэдгийг мэдэх боломжтой, түүнийг хүсч үйлдсэн  байдал нь тухайн хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч З.*******г хохирогч С.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан үйлдэл нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч З.******* нь  хохирогч С.*******ын зүүн гуя хэсэгт хутгаар чичсэний улмаас  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч С.*******ын... З.*******тай эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.... гэх хүсэлтээр /хх-58/ шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзнэ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч З.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-40/ тогтоогдож байна.

Шүүгдэгч З.*******гийн хувийн байдлын талаар гэрч ын өгсөн...бид 2014 оноос хойш хамт илл байгаа.З.******* Ховд аймгийн газрын даргаар илл байсан, одоо хувиараа Махны үйлдвэр иллуулж байгаа. Сүүлийн 3 жил ходоодны өвчний улмаас архи уугаагүй.…гэх мэдүүлэг /хэргийн 14-р хуудас/

Гэрч ын мөрдөн шалгах иллагаанд өгсөн... З.******* бид хоёр 1989 онд хуримаа хийсэн. 3 хүүхэд маань тусдаа гарсан. Даруу төлөв зан ааштай, хүнтэй зөв боловсон, харьцдаг. Ямар нэгэн муу зуршил байхгүй. 2019-2020 оны 2 удаа ходоодны хорт хавдрын хагалгаанд орсон. Одоо Дөрвийн газарт байх Махны үйлдвэр иллуулж байгаа ... гэх мэдүүлэг / хэргийн 15-*******-р хуудас/ З.*******гийн байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримт хэрэгт авагджээ.

Шүүгдэгч З.*******д  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан бусдөд төлөх хохирол төлбөргүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч З.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх иллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурд, хэрэгт эд мөрийн баримтаар хураагд ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах гэх тайлбар дүгнэлт,

Шүүгдэгч З.*******гийн өмгөөлөгч оос шүүх хуралдаанд: Шүүгдэгч З.******* нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа. Хохирогчид төлөх  хохирол төлбөргүй. Улсын яллагчийн санал болгосон  зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгөөр торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч З.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар торгох ялын 600000 төгрөгийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч З.*******д тайлбарл шийдвэрлэв.

Шүүгдэгч З.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх иллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурд, хэрэгт эд мөрийн баримтаар хураагд ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 1, 34.1, .2, .6-.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч З.*******д оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгөөр торгохыг ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч З.*******д тайлбарласугай.

5.Шүүгдэгч З.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх иллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурд, хэрэгт эд мөрийн баримтаар хураагд ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Мөнхзаяад даалгасугай.

6.Шүүгдэгч З.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-4******* дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч З.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн *******.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.ГАНТӨГС