Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 1857

 

 

 

 

 

 

 

 

   2020        10           26                                  2020/ШЦТ/1857

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Ц.Гантулгабат,

Шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Н.Учралгэрэл нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1,2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Юмзав овогт Б.Бд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00000 2337 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

            Шүүгдэгч Б.Б нь архидан согтуурсан үедээ буюу 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны  нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн эхнэр Ш.Ануужинг “Хөргөгчинд мах, ногоо байхгүй” гэж хэллээ гэх шалтгаанаар маргалдаж, улмаар үснээс нь зулгаах, дагз руу нь цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн гэр бүлийн хамааралтай хүн болох  өөрийн эхнэр болох Ш.Ануужинг байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлааж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

            Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч П.Ануужингийн мэдүүлэг /хх-5-6/, хохирогч П.Анужингийн дахин өгсөн мэдүүлэг /хх-7-8/, хохирогч П.Анужингийн гурав дахь мэдүүлэг /хх-12/, гэрч О.Номингийн мэдүүлэг /хх-18-20/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №9580 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-24-25/, Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/83 дугаар тушаалын 2-р хавсралтаар батлагдсан “Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл” /хх-61-62/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний 2020/ЗШ1448 дугаартай шийтгэвэр /хх-51-52/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

            Шүүгдэгч Б.Б нь архидан согтуурсан үедээ буюу 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны  нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн эхнэр Ш.Ануужинг “Хөргөгчид мах, ногоо байхгүй” гэж хэллээ гэх шалтгаанаар маргалдаж, улмаар үснээс нь зулгаах, дагз руу нь цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн гэр бүлийн хамааралтай хүн болох  өөрийн эхнэр болох Ш.Ануужинг байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлааж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Ануужингийн “...Би 15 настайгаасаа хойш Бтэй хамт амьдарч байна суусан цагаасаа хойш намайг цохиж зодож хэл амаар доромжилж ирсэн. 2015 онд намайг болон хүүхдүүдээ зодоод байхаар нь цагдаад өгч байсан мөн 2020 оны 06 дугаар сард намайг зодоод баривчилгаанд явсан. Ер нь эрүүл согтуу ялгаагүй байнга цохиж зоддог. Хэрэг гардаг өдөр намайг гэрээс гарч зугтаасны дараа Б нь том хүү Баттүшигийг гал тогоонд оруулж байгаад гараараа нүүрнийх нь зүүн шанаа хэсэгт нэг удаа цохиж мөн гэдэс рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн гэж надад том хүү Баттүшиг хэлсэн. Би сүүлд 2020 оны 06 дугаар сард цагдаад өгч баривчилгаанд явуулж байсан. Би тэсэхээ больсон үедээ л цагдаад ханддаг намайг өмнө нь маш олон удаа цохиж зодож байсан. Байнга архи уудаг 7 хоногтоо 4-5 өдөр дараалж архи уудаг. Архи уусан үедээ хүүхдүүдээ болон намайг байнга цохиж зоддог. Миний толгой ар хэсэг буюу дагзны хуйх хавдсан тэгээд үсдүүлснээс болоод үс унаж толгой өвдөж байна. Том хүү Баттүшигийн толгой нь өвдөөд байгаа. Би хамгаалах байранд очихгүй учир нь Модны 2-т манай эмээ Алтанхуяг амьдардаг. Хэргээ шийдэх хүртэл бага охин Мөнх-Энэрэлийг аваад эмээгийнхээ гэр рүү явна. Би гомдолтой байна. Хуулийн дагуу Бд арга хэмжээ авч өгнө үү. ..” /хх-ийн 5-6/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Ануужингийн хоёр дахь удаагийн мэдүүлэг “...Манай нөхөр Б.Б нь 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гэртээ найз нартайгаа архи уусан. Тэгсэн манай гэрт ирсэн найз Сугарсүрэн нь эхнэртэйгээ маргаад байхаар нь би та нар айлд битгий хоорондоо маргаад бай наад асуудлаа гэр орондоо шийд гэж хэлсэн юм. Түүнээс болж манай нөхөр уурлаад намайг боогоод гар өчөөд 4 удаа хацар руу ээлжлээд алгадсан. Тэгээд би гэрээсээ гарч зугтаж гараад хадам аав руугаа утсаар залгаж хэлсэн чинь аав нь одоо очлоо гээд ирсэн. Тэгээд манай нөхөр биднийг одоо эвлэр гээд манай нөхөр надаас уучлал гуйгаад одоо аавыг явуулчих би ахиж зодохгүй гээд байхаар нь би хадам аавд хэлээд одоо гайгүй байхаа та харьж амар гэж хэлсэн юм. Тэгээд аавыг гарсны дараа нөгөө найз нараа дуудаад архи уусан. Би айгаад юу ч хэлээгүй орой 00 цагийн үед унтаж амарсан. Гэтэл өнөөдөр өглөө ахиад босоод хамт гэрт хоносон найзтайгаа архи уугаад байхаар нь одоо наад ууж идэхээ болихгүй юм уу гэсэн чинь намайг дуугай бай гээд байсан. Би ч өөдөөс нь гэрт хоол ундны юмгүй байгаа биз дээ гэхэд өлсөөд байгаа юм уу гичий минь гэхээр нь өлсөөд байна гэсэн чинь хоолоо хийгээд идээч гээд бидний хооронд маргаан гарсан. Гэтэл манай нөхөр миний үснээс зулгаагаад гараа тавихгүй доошоо дараад байхад нь хамт архи уусан байсан Отгондаваа салгасан. Тэгээд ахиад зодох гээд байхаар нь би гэрээсээ гүйж гараад гудамжинд явж байсан хүний утсаар цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд гэр рүүгээ явж байхад миний том хүү 8 настай Баттүшиг уйлаад гараад ирэхээр нь асуусан чинь аав зодсон гэж хэлсэн цагдаа ч ирсэн. Тэгсэн манай нөхөр хаалгаа түгжээд нээхгүй. Цагдаагийн алба хаагчийн шаардлага биелүүлэхгүй орж ирвэл өөрийгөө хутгална гээд байсан. Мөн цагдаагийн албан хаагч нарыг хэл амаар доромжлоод байсан. Миний толгой маш хүчтэй өвдөж байна. Баруун гарыг мушгиад байсан болохоор эвгүй болсон байна. Миний хүүгийн зүүн шанаа хавдсан байна. Толгой өвдөж байна гэсэн. Бид шүүх эмнэлэгт үзүүлнэ. Бид суугаад 10 жил болж байна. Энэ хугацаанд байнгын архи уудаг. Уух болгондоо агсам согтуу тавьж үр хүүхдээ зодоод байдаг. Байнга эд зүйлээ эвдэлдэг. Өнөөдөр бол ханын шкафны хаалганы шилийг хагалсан. Мөн ханаа балбаад шохой будгийг ховхлоод унагасан. Дандаа намайг ална гээд байдаг. Өнөөдөр бол өөрийгөө ална гээд гарынхаа судсанд дээр хутга барьчхаад байсан. Манай нөхөр дандаа намайг хүсээгүй байхад бэлгийн харилцаанд оруулдаг. Үгүй гэвэл зоддог, миний бөгс рүү байнга хийдэг, үснээс дараад бэлэг эрхтнээ хөхүүлдэг, өдөр шөнийн аль ч цагт хамаагүй өрөө түгжиж байгаад хийдэг. Мөн надад миний амыг барьж байгаад “Хараа нэртэй архи уулгаад уухгүй бол толгой дээр чинь дэвсэнэ шүү” гэж байсан. Би айхдаа ууж байсан. Мөн 2020 оны 06 дугаар сард баривчлах шийтгэл авч байсан тэрнээс гарч ирэхдээ “ахиад өгөөрэй би чамайг алнаа надаас салаад очих газаргүй байж гэж дарамталдаг” гэж хэлдэг. Би маш их айдастай байна. Дандаа зоддог...” /хх-ийн 7-8/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Ануужингийн гурав дахь мэдүүлэг “...2020 оны 06 дугаар сард та Б миний үснээс зулгааж гарын бугалга хэсэгт 3-4 удаа цохсон.Тухайн үед нөхөр архи уусан согтуу байсан. Би тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоогүй...” /хх-ийн 12/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд  гэрч О.Номингийн “...Б, Ануужин  хоёрын гэрт би нөхөр хүүхдийн хамт байж байсан. Б, Сугарсүрэн,Отгондаваа нар архи ууж байсан ба би тухайн үед явлаа гээд гэрээс нь гарсан. Би буцаж гэр рүү нь ороод утсаа авах гэхэд Б эхнэр Ануужинг зодсон байсан. Ануужин уйлчихсан, маш их айсан байдалтай байсан. Үс нь сэгсийж зодуулсан байдалтай байсан. Б.Б нь байнга архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Хэрэглэсэн үедээ эхнэр Ануужинг дарамталж зоддог. Өмнө нь би Ануужингаас өөрөөс нь нөхөр Бд хэд хэдэн удаа зодуулсан гэж ярьж байхыг нь сонсож байсан...” /хх-18-20/ гэх мэдүүлэг,

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын                 25-ны өдрийн №9580 дугаартай “...Ш.Ануужингийн биед тархи доргилт, хүзүүнд зулгаралт, бугуйн үений зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” /хх-61-62/ гэх мэдүүлэг,

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/83 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-51-52/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Бгийн “...Би дээрх ялыг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр таньдаг дүү Сугарсүрэн, Отгондаваа нартай хамт гэртээ 2 шил архи уугаад эхнэр Ануужинтай маргалдаж, толгой хэсэгт нь гараараа 2-3 удаа цохсон. Би өмнө нь эхнэрээ 2-3 удаа зодож байсан. Би сүүлийн 1 жилийн хугацаанд их ойр ойрхон давтамжтай архи уудаг байсан. Би 7 хоногтоо 1 удаа архи уудаг байсан. Нэг уухаараа 2-4 хоног дараалж архи уудаг байсан...” /хх-35-38/ гэх мэдүүлэг зэрэг болно

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд Б.Б нь архидан согтуурсан үедээ буюу 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны  нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн эхнэр Ш.Ануужинг “Хөргөгчид мах, ногоо байхгүй” гэж хэллээ гэх шалтгаанаар маргалдаж, улмаар үснээс нь зулгаах, дагз руу нь цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн гэр бүлийн хамааралтай хүн болох  өөрийн эхнэр болох Ш.Ануужинг байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлааж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1,2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 3 сарын хугацаанд сар бүр 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. 

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга 1.1.зодсон, 1.2.харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр,

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт:... энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл  хорих ял оногдуулахаар заагаагүй  гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж хуульчилжээ.

 

          Шүүгдэгч Б.Бгийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт  хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.

 

          Шүүхээс шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг арилсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.       

 

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Бгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь  заалтад зааснаар шүүгдэгч Б.Бд хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ

 

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон 8 хоногтой, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Юмзав овогт Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хийсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

          -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгосон, тэнссэн шийдвэрийг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгийн цагдан хоригдсон 8 хоногийг эдлэх ялд оруулан торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор дүйцүүлэн торгох ялын 120.000 төгрөгийг ял эдэлсэнд тооцож, түүний эдлэх торгох ялын хэмжээг 330.000 төгрөгөөр тогтоосугай.

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 110.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

          7. Шүүгдэгч Б.Бд тэнссэн 1 жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох тус тус албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

 

          8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч албадлагын арга хэмжээг зөрчвөл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

 

          9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг тэнссэн хугацаанд хяналт тавихыг нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

          10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

          11. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          12. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА