Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 21

 

*******, ******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                                   Даргалагч,

                                  Ерөнхий шүүгч                      Б.Батзориг

                                  Шүүгчид                                 Я.Туул                                       

                                                                                 Д.Буянжаргал

                                 Оролцогчид:

                                  Прокурор                                 Э.Гантулга        

                                  Шүүгдэгч нарын өмгөөлөгч    Д.Даваахүү                                        

                                             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж, Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 08 тай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч нарын давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн ******* сум дахь Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт , нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн *******  тай, 150/2018/0007/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2018 оны 02 сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн ******* аймгийн харьяат, ******* оны 12 сарын 19-ний өдөр төрсөн ******* настай, а боловсролтой, мэргэжилгүй, ам бүл , эцэг эхийн хамт Сэлэнгэ аймгийн ******* ******* ******* тоотод оршин суух, хэрэгт холбогдохын өмнө ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай :

Шүүгдэгч: Монгол улсын иргэн аймгийн харьяат, оны 08 сарын 24-ний өдөр төрсөн, настай, эрэгтэй бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн ******* ******* ******* тоотод оршин суух, хэрэгт холбогдохын өмнө ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай                      :

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч *******, ******* нар 2017 оны 08 сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* ******* ******* ийн нутагт байрлах иргэн Ж. гэрт нэвтэрч ширхэг мөнгөн аяга, хонины мах зэрэг эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд 08 тай шийтгэх тогтоолоор шүүгдэгч , нарыг хулгайлах гэмт хэргийг хамтран хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 зүйлийн 1.-д заасныг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******ыг 01 жил 01 сар, Эрүүгийн хуулийн 6.7 зүйлийн 1.-д заасныг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******г 01 жил 01 сарын хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Би өөрийн амьдардаг байшингийн тамбарны цонхыг хагалж орсон. Тухайн үед бид хөдөө зуншиж байсан. Ойрхон болохоор оройдоо буцна гэж бодоод түлхүүрээ авалгүй Дэрст булангаас ирсэн. Гэрт орсны дараа манай дүүгийнх зарим нэг юмаа манай гэр рүү зөөж оруулсныг мэдсэн, тэднийд дүү Отгондаваагийнд өгсөн мөнгөн аяганууд байдгийг санаад түүнийг хулгайлах санаа төрсөн. ******* байшин руу ороогүй. Би өөрөө орсон. Би өөрийн бурууг ойлгож гэмшиж байна. Ломбарданд учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Миний хувьд өөрийнхөө байнга амьдардаг гэрийнхээ цонхыг хагалж орсон болохоор миний үйлдсэн хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж оногдсон ялыг тэнсэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Би 2017 оны 8 сарын 25-ны өглөө Сэлэнгэ аймгийн ******* ******* ******* тосгоны төвд 5-н байшингийн тэнд явж байгаад тай таарсан юм. ... байшингийнхаа цонхыг хагалж орсон, яаж юугаар хагалсныг би хараагүй, шил хагарах чимээнээр цонхыг нь хагалчихлаа гэж мэдсэн юм. Би байшин руу нэвтэрч ороогүй. гэрээсээ гарч ирэхдээ махнаас гадна мөнгөн аяга аваад гарч ирсэн. Би өөрийн ах гийн иргэний үнэмлэхийг гэрээс нь авч тэр мөнгөн аягануудыг бид хоёр Хөтөлийн 4-р байрны ломбарданд тавьсан. Би өөрийн бурууг ойлгож гэмшиж байна. Ломбарданд учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Иймд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж оногдсон ялыг тэнсэж өгнө үү. Жич: Ломбарданд мөнгө төлсөн баримтыг хавсаргав. Шүүх хуралд өмгөөлөгч Д.Даваахүүг оролцуулах саналтай байна гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Даваахүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хэргийг зүйлчилсэн зүйл анги дээр маргахгүй. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 заалтад  шүүгдэгч ******* 54.000 төгрөг, ******* 54.000 төгрөг иргэний нэхэмжлэгч “Хөтөл Эмүжин” ХХК-д төлнө гэж шийдвэрлэсэн. Шүүх хурал дууссаны дараа шүүгдэгч нар иргэний нэхэмжлэгч “Хөтөл Эмүжин” ХХК-д хохирлын мөнгийг төлсөн боловч тухайн үед хохирлыг барагдуулсан талаар баримт бичиг үйлдээгүй байсан. Тухайн үед шүүхийн шийтгэх тогтоолд хохирол, төлбөрөө барагдуулаагүй мэтээр тусгагдсан байсан. ...Иргэний нэхэмжлэгч “Хөтөл Эмүжин” ХХК-д Хохирол бүрэн хэмжээгээр төлөгдсөн, хэрэг гарсан нөхцөл байдлыг харгалзан үзээд ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Сэлэнгэ аймаг ******* сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 08 тай шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. ...Шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1. дахь хэсэгт заасныг баримтлан хөнгөн ял шийтгэл оногдуулсан. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүнд ангиллын гэмт хэрэг учраас хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн суллах таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй юм. Иймээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Тодорхойлох нь:

Шүүгдэгч *******, ******* нар 2017 оны 08 сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* ******* ******* ийн нутагт байрлах иргэн Ж. гэрт нэвтэрч ширхэг мөнгөн аяга, хонины мах зэрэг эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн ******* сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд 08 тай шийтгэх тогтоолоор шүүгдэгч овогийн , нарыг хулгайлах гэмт хэргийг хамтран хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч *******, Д.Алтан хүү нарыг 01 жил 01 сарын хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

*******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу  тэдэнд холбогдох эрүүгийн *******  тай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

*******, ******* нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч /хх-ийн 5-7, 106-110-р ху/, иргэний нэхэмжлэгч /хх-ийн 106-110-р ху/ нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, гэрч /хх-ийн 15-16-р ху/, /хх-ийн 18-19-р ху/, /20-21-р ху/, /хх-ийн 22-24-р ху/, /хх-ийн 25-р ху/, /хх-ийн 26-27-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Сэлэнгэ аймгийн ******* ******* Үнэлгээний комиссын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 81 тай акт /хх-ийн 10-р ху/, “Хөтөл-Эмүжин” ХХК-ийн 2017 оны 08 сарын 25-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ /хх-ийн -р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх тэдний гэм буруугийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан байна.

Шүүгдэгч *******, ******* нар болон тэдгээрийн өмгөөлөгч Д.Даваахүүгийн зүгээс гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар ямар нэгэн гомдол хүсэлт гаргаагүй бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1-д …Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, гэмт хэргийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно…”, 6.7 зүйлийн 1.-д “…энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс агүй ял оногдуулах…” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг хөнгөрүүлж ял оногдуулсан байх тул  тэднийг төлөөлж давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Д.Даваахүүгийн гаргасан “…шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялын хэмжээг асгаж өгнө үү…” гэсэн гомдлын үндэслэлийг хангах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Харин *******, ******* нар нь иргэний нэхэмжлэгч “Хөтөл Эмүжин” ХХК-ийн нэхэмжилсэн 108.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь тус компанийн албан ёсны тодорхойлолтоор /хх-ийн 12, 125-р ху/  нотлогдож байх тул энэ талаар магадлалд дурдах нь зүйтэй байна.

Иймд Сэлэнгэ аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 08 тай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, ******* нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.9 дүгээр зүйлийн 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 08 тай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, ******* нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. *******, ******* нар нь иргэний нэхэмжлэгч “Хөтөл Эмүжин” ХХК-д 108.000 төгрөг төлж барагдуулсан болохыг дурдсугай.

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 0 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                                        ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                             Я.ТУУЛ

                                                                                      Д.БУЯНЖАРГАЛ