Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2022/0283

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2022/0283

Улаанбаатар хот

 “А-И” ХХК-ийн нэхэмжлэлтэй 

    захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “А-И” ХХК

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Л.Б

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба

Гуравдагч этгээд “А л” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны даргын 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 1/803 дугаар шийдвэр, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Л.Бын 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 517 дугаар дүгнэлт, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 1760 дугаар дүгнэлт, дээрх дүгнэлтийг үндэслэн хийгдсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах, хууль бус захиргааны актын үр дагаврыг арилгаж иргэн З.Э-А, Л.Г нарын улсын бүртгэлийг сэргээхийг даалгах 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 66 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, өмгөөлөгч Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э,

Хариуцагч Л.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Б.Б

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, өмгөөлөгч О.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2020/0481/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “А-И” ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар, тус газрын хяналтын улсын байцаагч Л.Б, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд тус тус холбогдуулан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны даргын 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 1/803 дугаар шийдвэр, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Л.Бын 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 517 дугаар дүгнэлт, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 1760 дугаар дүгнэлт, дээрх дүгнэлтийг үндэслэн хийгдсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах, хууль бус захиргааны актын үр дагаврыг арилгаж иргэн З.Э-А, Л.Г нарын улсын бүртгэлийг сэргээхийг даалгах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 7-ний өдрийн 66 дугаар шийдвэрээр: 

“...Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн  271.1.4-д заасныг тус тус баримтлан “А-И” ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Л.Б, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд тус тус холбогдуулан гаргасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны даргын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/803 дугаар шийдвэр, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Л.Бын 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 517 дугаар дүгнэлт, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1760 дугаар дүгнэлт, дээрх дүгнэлтийг үндэслэн хийгдсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах, хууль бус захиргааны актын үр дагаврыг арилгаж иргэн З.Э-А, Л.Г нарын улсын бүртгэлийг сэргээхийг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“... Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...“А-И” ХХК-ийн зүгээс хуурамч нотлох баримтыг үйлдэн хууль зөрчиж хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан үйлдлийг таслан зогсоосон болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн компанийг төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэлүүдийг хүчингүй болгосон хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь Захиргааны байгууллагын албан тушаалтан аливаа шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “...захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, 27.2-т “сонсох ажиллагааны мэдэгдлийг... хүргүүлэх”, 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар санал гаргах боломжийг хангасан байна” гэх эдгээр ажиллагааг хийж гүйцэтгэх хуулийн зохицуулалттай. Гэтэл улсын байцаагч Л.Б нь “А-И” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Лхамхүүгийн Галт, гүйцэтгэх захирлаар З.Э-Аыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгохдоо хуульд заасан сонсох ажиллагааг явуулаагүй байна.

Мөн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 517 дугаар дүгнэлтэд Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т заасныг удирдлага болгосон боловч тухайн удиртгал хэсэгт төрийн эрх бүхий байгууллагаас ирүүлсэн албан бичгийн дагуу хяналт шалгалт хийж байгаа талаар дурдсан байдаг, түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т заасны дагуу сонсох ажиллагааг хийхгүйгээр шийдвэр гаргах тохиолдол нь иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдол гаргасан байх, уг өргөдөл, гомдлыг хангасан шийдвэр гарч байгаа нөхцөл байдал байдаг. Гэтэл иргэн, хуулийн этгээдээс гаргасан өргөдөл, гомдол байхгүй байхад хуулийн уг зохицуулалтыг хэрэглэх боломжгүй.

Маргаан бүхий актын дүгнэлт хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5-ыг удирдлага болгосон, түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5-д захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бол” гэж заасан байдаг. Энэхүү заалтад дурдагдаж буй “захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай” Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т захиргааны хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа /цаашидзахиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа” гэх/ гэж заасан. Өөрөөр хэлбэл улсын байцаагчийн 517 дугаар дүгнэлтэд захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа мэт дурдсан нь үндэслэлгүй байна.

Учир нь хуулийн уг зохицуулалтыг хэрэглэхийн тулд шүүхийн шийдвэрт үндэслэнэ, гэтэл захиргааны хэргийн шүүхийн энэ талаар ямар ч шийдвэр гараагүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа гэсэн үндэслэлээр гаргасан улсын байцаагчийн дүгнэлт нь үндэслэлгүй болно.

Хэрэгт авагдсан баримтуудад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 3/36246, 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1/43415, 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Банк хадгаламж зээлийн хоршоодын өр барагдуулах албаны “эрх түдгэлзүүлэх тухай” албан бичгүүдийг Улсын бүртгэлийн байгууллагад явуулсан байх бөгөөд улсын бүртгэгч энэхүү албан бичгийн дагуу “А-И” ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг түдгэлзүүлсэн байсан” гэх тайлбар гаргадаг. Гэтэл 2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хориг тавих, бүртгэлийг түдгэлзүүлэх, түдгэлзүүлэх санал гаргах эрхгүй” гэж заасан. Иймээс дээрх албан бичгийн дагуу хориг тавих, бүртгэлийг түдгэлзүүлэх үндэслэлгүй юм.

Төрийн байгууллага, албан тушаалтан нь хуулиар өөрт олгосон эрх, үүргийг хэрэгжүүлэх бөгөөд өөрт нь хуулиар олгоогүй эрхийг хэрэгжүүлэх эрхгүй. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомж, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжуудад зааснаар “...тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, “...хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, “...иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” бол захиргааны акт илт хууль бус байдаг.

Захиргааны байгууллага нь өөрийн чиг үүрэгт хамаарах асуудалд шийдвэр гаргах, өөрийн зорилгод нийцсэн үйл ажиллагаа явуулдаг. Хуульд зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх чиг үүргийг гүйцэтгэдэг. Иргэн, хуулийн этгээд нь шүүхийн шийдвэрийн дагуу өр төлбөртэй байх, эсхүл байсан нь түүний бүртгэлийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх, хориглох хууль зүйн үндэслэл болохгүй (тухайн үеийн хууль тогтоомжоор).

Нөгөөтээгүүр гомдлын хоёрдугаарт дурдсан албан бичгийн дагуу хуулийн этгээдийн бүртгэлийн үйл ажиллагаанд хориг тавигдсан, хоригийг хуулийн хүчин төгөлдөр гэж үзсэн ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны явцад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хуулийн этгээдийн бүртгэлийн үйл ажиллагаанд тавьсан хоригийг цуцалсан тухай албан бичгийг 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр албан бичгийг явуулж байсан болох нь тогтоогдсон. Гэтэл хуулийн этгээдийн бүртгэл хориглосон, түдгэлзүүлсэн байх хугацаанд бүртгэл хийгдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж, зээлийн хоршоодын өр барагдуулах ажлын албаны 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 1/1523 дугаар албан бичгийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2992 дугаар дүгнэлт, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2490 дугаар тогтоолоор хуурамч болохыг тус тус тогтоосон” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь анхан шатны шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12-т “...гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасныг зөрчсөн дүгнэлтийг хийсэн. Шүүхийн шийдвэрт дурдсан прокурорын тогтоол хүчингүй болсон, уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллаагаа дуусгавар болоогүй болох нь тогтоогдсон. Тухайн хэрэгт холбогдуулж гарсан шинжээчийн дүгнэлтийг үндэслэж гаргасан шийдвэр хуульд нийцэхгүй. Өөрөөр хэлбэл улсын байцаагч дүгнэлт гаргахдаа Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 6 дугаар 19-ний өдрийн 2490 дугаар тогтоолыг үндэслэсэн, гэтэл Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2021 оны 2 дугаар сарын 1-ний 1/658, түүнчлэн Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Насанбатын 2020 оны 10 дугаар 7-ны өдрийн 100 дугаар “Гомдлыг хүлээн авч, прокурорын шийдвэрийг хүчингүй болгох тухай” тогтоолоор 180604028 дугаар хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа одоо хүртэл явагдаж байгаа энэ тохиолдолд улсын байцаагч дээрхийг үндэслэж шийдвэр гаргаж болохгүй. 

Үүний зэрэгцээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албанаас Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 1/803 дугаар албан бичиг хүргүүлсэн нь мөн үндэслэлгүй болж байна. Учир нь хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүсэлт гаргасан нь буруу байх тул прокурорын тогтоолыг үндэслэж шийдвэр гаргах нь үндэслэлгүй болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 66 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.

5.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1.“А-И” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Л.Гыг бүртгэсэн 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн, гүйцэтгэх захирлаар З.Э-Аыг бүртгэсэн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн бүртгэлүүдийг хийх үндэслэл болсон ШШГЕГ-ын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 1/1523 дугаар албан бичиг нь хуурамч болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2992 дугаар шинжээчийн дүгнэлт болон Баянзүрх дүүргийн прокурорын газрын мөн оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2490 дугаар тогтоолоор тус тус тогтоогдсон байх тул дээрх бүртгэлийг хүчингүй болгохыг шаардсан, мөн хүчингүй болгох тухай маргаан бүхий актууд нь хуульд нийцсэн төдийгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 1038 дугаар шийдвэрээр тус компаниас 963.518.500 төгрөг гаргуулж ТЕГ-ын харьяа УТОХГ-т олгохоор шийдвэрлэсэнтэй холбогдуулан нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны мөн оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 3/36246 дугаар албан бичгээр төлбөр төлөгч “А-И” ХХК-ийн шилжилт хөдөлгөөнд хориг тавьж, хариу ирүүлэхийг мэдэгдсэн, гэтэл хуурамчаар үйлдэгдсэн дээрх албан бичигт “…шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тул 2015 оны 3/36246 дугаар албан бичгээр түдгэлзүүлсэн “А-И” ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт хийх эрхийг сэргээхийг мэдэгдсэний дагуу дээр дурдсан бүртгэлүүд хийгдсэн байна.

Бүртгэлийг сэргээхийг мэдэгдсэн энэхүү албан бичиг хуурамч болох нь нэгэнт тогтоогдсон энэ тохиолдолд улсын байцаагч дүгнэлт гаргахаасаа өмнө нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигч Л.Г, гүйцэтгэх захирал З.Э-А нарт энэ талаар мэдэгдсэнээр нөхцөл байдал өөрчлөгдөхгүй, өөрөөр хэлбэл мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулсан эсэх нь, түүнчлэн дүгнэлтэд Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн чухам аль заалтыг баримталсан эсэх нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй.

2.ШШГЕГ-ын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 1/4251 дүгээр албан бичигт “…Тус албанаас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 3/36246 албан тоотоор хуулийн этгээдийн бүртгэлт өөрчлөлт хийх эрхийг түдгэлзүүлснийг сэргээх тухай албан бичиг явуулаагүй болно” гэжээ.

Иймд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10-т “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн бүртгэлийг хүчингүй болгосон маргаан бүхий актуудыг давж заалдах гомдлын хүрээнд хүчингүй болгох үндэслэлгүй.

3.Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 100 дугаар тогтоолоор прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахыг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт, хяналт тавихыг тус дүүргийн прокурорын газарт даалгаж шийдвэрлэсэн ч үндэслэл нь хуурамчаар үйлдсэнийг тогтоосон шинжээчийн дүгнэлттэй холбоотой бус харин “…хэргийн талаар нотолбол зохих асуудлыг бүрэн шалгаагүй, тухайлбал БНХАУ-ын хуулийн этгээд “Ж Ю Жтай” ХХК-ийг төлөөлөн БНХАУ-ын иргэн Ч В нь “А-И” ХХК-ийг Л.Гад 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээ хийж, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр худалдахдаа иргэн Э.Бт 6 сарын хугацаанд итгэмжлэл өгч, 155.000.00 төгрөгийн нийгмийн даатгалын татварын өрийг төлүүлсний дараа шилжүүлж, Ч.Бийг хууран мэхэлж, түүнд их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй байна. Түүнчлэн 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр “А-И” ХХК нь Монгол Улсын иргэн Д.Гад хууль ёсны дагуу шилжсэн эсэх, итгэмжлэлийг хэзээ, хаана, хэнтэй ямар байдалд хийсэн, шүүхийн шийдвэр, нийгмийн даатгалын хэдэн төгрөгийн өр төлбөрийг, ямар хугацаанд, хэрхэн яаж барагдуулсан талаарх баримтууд хэрэгт авагдаагүй, эрх шилжүүлсэн БНХАУ-ын иргэн Ч В гэгчээс мэдүүлэг тайлбар аваагүй хэргийг хаасан нь үндэслэл муутай байна…” гэж үзжээ.

Тиймээс шүүхийн шийдвэрийн нэг үндэслэл болсон прокурорын тогтоол дээрх байдлаар хүчингүй болсон ч маргаан бүхий актуудын үндэслэл болсон шинжээчийн дүгнэлт хүчинтэй байгаа энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 66 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Тгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                        С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН