Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 908

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Б.Батнасан,

шүүгдэгч З.Н, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Зын Нд холбогдох эрүүгийн 1905033880000 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны техникч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүннарангийн 2 дугаар гудамжны 00 тоотО оршин суух хаягтай,

- урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 00 дугаар сарын 03-ны өдрийн 918 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Ооо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 441 дүгээр нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа, Б овогт З-ын Н

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч З.Н нь 2019 оны 07 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Л-ийн эзэмшлийн Рэдми нөөт-7 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэж 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТООРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Н мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Л-ийн:  

“...2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хөдөөнөөс ирсэн ангийн найзуудаа гаргаж өгчихөөд хотО үлдсэн хэд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад би гэртээ харихаар нэлээн согтуу алхаж яваад байрныхаа гадна очихО өөдөөс малгайтай цамцныхаа малгайг өмссөн залуу хүрч ирээд “ахаа тамхилаач” гэхээр нь би уг хүнд тамхи гаргаж өгөөд өөдөөс нь хараад, гар утсаа халааснаасаа гаргаж ирээд ярих гэтэл намайг түлхэж унагаагаад миний гар утсыг булааж аваад зугтаачихсан юм. Тэгээд би араас нь хөөж чадаагүй, хөл гар муутай болохоор гүйцэхгүй байх гэж бОоО цагдаад өргөдөл бичиж өгсөн юм. ...Миний алдсан гар утас нь Рэдми нөөт-7 маркийн гар утас байсан. Би гар утсаа 2019 оны 06 дугаар сарын сүүлээр Ялалтын орчим байрлах нэг шилэн барилгаас 750,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,

2. Хохирогч Б.Л-ийн дахин өгсөн:

“...Би мэдүүлэг өгснөөс хойш бүгдийг сайн бОсон. Тэр үед миний гар утсыг авсан залуу надаас тамхи асуусан. Тэгэхэд би тамхи гаргаж өгчихөөд өөдөөс нь хараад гар утсаа халааснаасаа гаргаад гэр лүүгээ ярих гэтэл миний гар утсыг тэр залуу булааж аваад гүйх гэхээр нь би тэр залуугийн хувцаснаас л барьж авах шиг болсон. Яг хаанаас нь барьснаа сайн санахгүй байна. Тэгээд татагдаад уначихсан байх гэж бОож байгаа. Тухайн үед анх мэдүүлэг өгөхдөө ямар ч байсан газар унасан болохоор түлхээд унагаачихсан гэж мэдүүлсэн байх. Ямар ч байсан тэр залуугийн хувьд надад гар хүрч, намайг цохиж зОсон асуудал байхгүй. Мөн тэр залуу намайг хуурч миний гар утсыг авч намайг залилсан зүйл огт байхгүй...” гэсэн дахин мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/,

3. Гэрч Х.Г-гийн:

“...2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр миний бие Баянгол дүүргийн 13 дугаар хороонд байрлах “О” нэртэй ломбардад ажлаа хийж байсан. Тэгэхэд 18 цагийн үед үл таних нэг эрэгтэй хүүхэд орж ирээд Рэдми нөөт-7 маркийн гар утас 270,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр уг утсыг 295,000 төгрөг төлөөд барьцаанаас чөлөөлж авсан. Уг утсыг З овогтой Н гэдэг хүн барьцаанд тавьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56-р хуудас/,

4. Шүүгдэгч З.Н нь “О” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар /ломбард/-т гар утас барьцаалсан талаарх баримт бичиг /хх-ийн 18-20-р хуудас/,

5. Иргэний нэхэмжлэгч Х.А-гийн:

“...Миний бие 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр фэйсбүүкээр үл таних эрэгтэй хүн Рэдми нөөт-7 маркийн гар утас зарна гэсэн пост явж байхаар нь холбогдоО уг утсыг авахаар болсон. Би уг утас зарах гэж байсан эрэгтэйтэй Баянгол дүүргийн Өргөө кино театрын баруун талд байрлах нэг ломбардны үүдэнд очоО нөгөө залуу надаас бэлэн 400,000 төгрөг аваад ломбард руу орж гар утсаа барьцаанаас нь чөлөөлж аваад надад зарсан юм. Уг утасны ажиллагааг нь шалгахад ямар нэг асуудал байгаагүй, надад гар утсаа зарахдаа үл таних залуу өөрийн маань утас гэж хэлсэн. ...Хар өнгийн Рэдми нөөт-7 маркийн утас байсан. ...Би гомдолтой байна. Гар утас худалдаж авсан 400,000 төгрөгийг нэхэмжилж байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/,

-“А” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 719/334 дугаартай “Рэдми нөөт-7 маркийн гар утсыг 600,000 төгрөгөөр” үнэлсэн үнэлгээний дүгнэлт, хохирол төлбөр баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тОруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд З.Н-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч З.Н нь хохирогч Б.Л-ийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг “Миний үйлчлүүлэгч гэм буруугийн асуудал дээр маргахгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч З.Нийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч З.Н нь 2019 оны 07 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Л-ийн эзэмшлийн Рэдми нөөт-7 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэж 600,000 төгрөгийн хохирол учруулсан нь:

- Хохирогч Б.Л-ийн “гар утсаа халааснаасаа гаргаж ирээд ярих гэтэл намайг түлхэж унагаагаад миний гар утсыг булааж аваад зугтаачихсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,

- Гэрч Х.Г-гийн “Рэдми нөөт-7 маркийн гар утас 270,000 төгрөгийн барьцаанд ...З овогтой Н гэдэг хүн тавьсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 55-56-р хуудас/,

- Шүүгдэгч З.Н нь “О” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар /ломбард/-т гар утас барьцаалсан талаарх баримт бичиг /хх-ийн 18-20-р хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч Х.А-гийн “фэйсбүүкээр үл таних эрэгтэй хүн Рэдми нөөт-7 маркийн гар утас зарна гэсэн пост явж байхаар нь холбогдоО уг утсыг авахаар болсон. ...нөгөө залуу надаас бэлэн 400,000 төгрөг аваад ломбард руу орж гар утсаа барьцаанаас нь чөлөөлж аваад надад зарсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/,

- “А” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 719/334 дугаартай үнэлгээний дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглээгүй боловч илээр авсан өөрөөр хэлбэл хохирогчид бие махбОийн болон сэтгэл санааны ямар нэгэн хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг салган авч, тэр даруй хохирогчоос зугтаах, зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаарна. Мөн дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр хууль бусаар үнэ төлбөргүйгээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, хууль ёсны өмчлөгчид хохирол учруулж байгаа үйлдлийг ойлгоно.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч З.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Хохирогч Б.Л-ийн эзэмшлийн Рэдми нөөт-7 маркийн гар утсыг иргэний нэхэмжлэгч Х.А-гаас хураан авч хохирогч Б.Л-д хүлээлгэн өгсөн. Шүүгдэгч З.Н нь иргэний нэхэмжлэгч Х.А-д хохирол төлбөрт 400.000 төгрөгийг төлсөн байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч З.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 19 хоногийг нэмж нэгтгэн нийт 9 сар 19 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, энэ хэрэгт цагдан хоригдсон 80 хоногийг эдлэх ялд нь оруулах тооцох гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг “Өмнөх ял шийтгэл эдлэх хугацаа нь дууссан, хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бага насны хүүхдүүдтэй зэрэг хувийн байдлыг нь харгалзан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, шаардлагатай гэж үзвэл үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг авч өгнө үү гэсэн” дүгнэлтийг гаргаж тус тус мэтгэлцэв.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч З.Н нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд 2 удаагийн бүртгэлтэй байх ба шүүгдэгч нь З.Н-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч З.Н нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, тус ялаас 1 сар 19 хоногийн хорих ялыг эдлээгүй болох нь ялын тооцооны тОорхойлолт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан.

Шүүхээс шүүгдэгч З.Н-ийг “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх Эрүүгийн хариуцлагын зорилгО нийцүүлэн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 19 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг 7 сар 19 хоногийн хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, цагдан хоригдсон 80 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 1905033880000 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч З.Н бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдав.