Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 865

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч М.Очбадрах,

Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц Э холбогдох эрүүгийн 2002004100257 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, .... оны .. дүгээр сарын ..-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, . настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Велла салонд үсчин ажилтай, ам бүл 2 эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан .. дүгээр баг, .. дугаар байрны .. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн .. дүгээр хороо Голден Парк хотхоны .... түр тоотод оршин суух /РД:00000000/ урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ц Э.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ц.Э нь 2020 оны 7 дугаар сард Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс “өвс” гэх нэршилтэй Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухайн” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын /delta tethrahydrocannabinol/-ын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр түүж хууль бусаар олж авсан, түүж бэлтгэсэн,

Улмаар гялгар уутны хамт 0,0636 грамм жинтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын /delta tethrahydrocannabinol/-ын агууламж бүхий сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр 2020 оны 7 дугаар сарын 28-нд Баянгол дүүргийн ..  дүгээр хороо, “Голден парк” хотхоны ... байрны .. тоот гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Эг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан “...2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны Голден паркийн 301-22 тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэх мэдээллийг Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 18 цаг 10 минутанд хүлээн авч тэмдэглэл үйлдэв...” гэх тэмдэглэл /хх-ийн 2 тал/,

 

Хүний биед үзлэг хийсэн ”...Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: Үзлэг эхлэхийн өмнө Ц Э биед үзлэгийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан. Ц. нь шаргал өнгийн ханцуйтай цамцтай, түүний дотор талаар хар өнгөтэй, цээжний хэсэгт EMPORIO ARMANI гэсэн бичиглэл бүхий подволктой, доогуураа цагаан саарал өнгийн даавуун өмдтэй, түүний дотор талаар цагаан өнгийн дотоожтой, доогуураа цагаан ултай, улаан өнгийн кетэн гуталтай, түүний дотор талаар цагаан өнгийн оймстой байна. Биеийн өндөр 176 см, жин 62 кг, хар өнгийн урт загварын засалттай үстэй эрэгтэй хүн байх бөгөөд түүнээс архи согтууруулах, ундааны зүйл үнэртэхгүй байв. Хүзүүнд ямар нэгэн гинжгүй гарын бугуйнд цаггүй,гарын хуруунд бөгжгүй байлаа. Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны Голден паркийн 301-22 тоотод байх байшингийн цонхны хажуу талд тавьсан хөх өнгийн жинсэн өмдний карманд байсан гялгар ууттай байсан өвсийг хурааж авснаас өөр мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх бодис байхгүй. Ц.Э “Биедээ байгаа эд зүйлээ гаргаж ширээн дээр эмх цэгцтэй тавина уу” гэхэд өмдний баруун халааснаас шаргал өнгийн LG маркийн гар утсыг гаргаж ирснийг үзлэг хийхээр түр хураан авлаа. Утасны дугаар 99952729,1-4-5-2-8-7 нээх код, Ц.Э өмсөж явсан хувцас эд зүйлийг нэг бүрчлэн тайлж гарааг тэмтэрч үзэх байдлаар үзлэг явуулахад ач холбогдолтой эд зүйл илрээгүй болно. Нүцгэн биений үзлэгээр,”... Ц.Э өмссөн хувцас эд зүйлийг тайлж түүний биед ил харагдах гэмтэл шарх сорви шивээс байгаа эсэхийг тодруулахад: Биед шинээр үүссэн шарх сорви гэмтэлгүй, Ц.Э биед ямар нэгэн шивээсгүй болохыг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авлаа...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 3-5 тал/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-12 тал/,

 

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгахт тест ашигласан,”... Ц.Э 10 төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх тестийг ашиглахад ТНС-1 зураас Эерэг бусад нь бүгд 2 улаан зураас тодорч сөрөг гэж гарсанг баримтжуулан заасныг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл /хх-ийн 6-7 тал/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн “...хэргийн газрын үзлэгээр хураан авсан ногоон алаг өнгийн гялгар ууттай ургамал мэт ногоон өнгийн зүйлээс ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний газрын Химийн лаборторийн дүгнэлтээр мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй тул Ц.Э хүлээлгэн өгөв...” гэх тэмдэглэл /хх-ийн 19 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн Ц Э ТА97041932” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Цогт Энхзул ТА97041932” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвецид багтдаг болно...” гэх дүгнэлт/ хх-ийн 30-32 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цэнхэр бичиглэлтэй гялгар ууттай 2 ширхэг зүйлд хийсэн. “...Шинжилгээнд ирүүлсэн тугалган цаас, претка, тал претка, нимгэн цаас, ургамлын үлдэгдэл мэт зүйл, ”AN3697109” серийн дугаартай 10-тын мөнгөн дэвсгэрт, ногоон алаг гялгар ууттай ургамал мэт зүйл, өнгөгүй гялгар ууттай нунтаг зүйл тус бүр  нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн тугалган цаас, претка, тал претка,нимгэн цаас, ургамлын үлдэгдэл мэт зүйл, ”AN3697109” серийн дугаартай 10-тын мөнгөн дэвсгэрт, ногоон алаг гялгар ууттай ургамал мэт зүйл, өнгөгүй гялгар ууттай нунтаг зүйл тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг болно...” гэх дүгнэлт /хх-ийн 34-39 тал/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын “...Ц.Э нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна. Ц.Э нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ц.Э нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Ц.Э нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Ц.Э нь мансуурах донтой эсхүл мансууруулах сэтгэц нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна. Ц.Э эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 40-42 тал/,

 

Монгол Улсын байгаль орчны яамны зэрлэг олсны ургамлын тархацын талаарх мэдээлэл /хх-ийн 73-80 тал/,

 

Шүүгдэгч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Тогтоолтой танилцлаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 7  дугаар сарын эхээр наадмаас өмнө эхнэр маань гэрийнхэнтэйгээ хөдөө яваад ганцаараа байсан болохоор Дархан-Уул аймаг явж аав ээжтэйгээ баяраас өмнө нэг уулзчихаад ирье гэж бодсон. Гэртээ очиж нэг хоночихоод аав, ээжтэйгээ уулзаад буцаад хотруу явах гээд вокзал руу явж байтал замын хажуу талд Каннабис өвс ургасан юм шиг байхаар нь сонирхож үзээд хэдийг зулгаагаад халаасандаа хийчихсэн. Хотод ирээд цаасанд ороогоод нэг хэрэглэж үзтэл яг шарилж шиг муухай үнэртэй, хоолой хорсогоод байхаар нь энэ ер нь тэр каннабис ургамал биш юм уу, биш юм болов уу гэж эргэлзээд тэр чигт нь мартсан байсан. Харин 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдөр өвс байсан өмдөө өмсөхдөө  халаасанд байгаагаа санаад дахин нэг удаа цаасанд ороогоод татаж үзсэн. Надад хүмүүсийг яриад байгаа шиг тайвшрах гэх мэт мэдрэмж төрөөгүй, таалагдаагүй болохоор дахиж хэрэглэхгүй гэж бодсон. Би гэртээ муухай үнэр гаргахгүйн тулд гадаа гарч татсан. ...Би өмнө нь хар тамхи сэтгэцэд нөлөөлөх мансууруулах эм бэлдмэл бодис юу ч хэрэглэж байгаагүй. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм асуудал гаргахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2020 оны 7 дугаар сард аав дээрээ очиж уулзсан. Дарханы Вокзалын зам дагуу өвс ургасан байсан. Би жааханыг зулгаагаад сонирхож үзэх гээд авсан. Хэрэглэж үзэхэд муухай зүйл байсан. Тэгээд өөрийгөө илчилж бүх үнэнээ хэлсэн. Эхлээд нэг удаа хэрэглэсэн, дараа нь дахин хэрэглэхдээ баригдсан. Урьд өмнө мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж байгаагүй. ...Би буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна. Надад нэг удаа боломж олгож өгөхийг хүсч байна...” гэх мэдүүлэг,

                                                                                    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Э гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 22-23 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Ц. нь 2020 оны 7 дугаар сард Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс “өвс” гэх нэршилтэй Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухайн” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын /delta tethrahydrocannabinol/-ын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэж, улмаар 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цэвэр 0.0636 грамм цэвэр жинтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр Баянгол дүүргийн 11  дүгээр хороо, “Голден парк” хотхоны 301 байрны 22 тоот гэртээ хадгалсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-12 тал/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд  нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгахт тест ашигласан тэмдэглэл /хх-ийн 6-7 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлэн Цогт Энхзул ТА97041932” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Цогт Энхзул ТА97041932” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол/tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол/tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно...” гэх дүгнэлт/ хх-ийн 30-32 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цэнхэр бичиглэлтэй гялгар ууттай 2 ширхэг зүйлд хийсэн. “...Шинжилгээнд ирүүлсэн тугалган цаас, претка, тал претка, нимгэн цаас, ургамлын үлдэгдэл мэт зүйл,”AN3697109” серийн дугаартай 10-тын мөнгөн дэвсгэрт, ногоон алаг гялгар ууттай ургамал мэт зүйл, өнгөгүй гялгар ууттай нунтаг зүйл тус бүр  нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн тугалган цаас, претка, тал претка,нимгэн цаас, ургамлын үлдэгдэл мэт зүйл,”AN3697109” серийн дугаартай 10-тын мөнгөн дэвсгэрт, ногоон алаг гялгар ууттай ургамал мэт зүйл, өнгөгүй гялгар ууттай нунтаг зүйл тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол/ delta-9 tetrahydrocannabinol Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол/ delta-9 tetrahydrocannabinol нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг болно...” гэх дүгнэлт /хх-ийн 34-39 тал/, Монгол Улсын байгаль орчны яамны зэрлэг олсны ургамлын тархацын талаарх мэдээлэл /хх-ийн 73-80 тал/, Шүүгдэгч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисийг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.

 

Иймд энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсаныг хууль бус гэж үзнэ.

 

Мөн Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэх гэдэг нь байгальд унаган жам ёсоороо ургадаг мансууруулах бодис бүхий ургамлыг ямар ч зөвшөөрөлгүйгээр түүж цуглуулсан идэвхитэй үйлдлийг ойлгоно.

 

Сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

 

Шүүгдэгч Ц.Э 2020 оны 7 дугаар сард Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс “өвс” гэх нэршилтэй Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухайн” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын /delta tethrahydrocannabinol/-ын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэж, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цэвэр 0.0636 грамм цэвэр жинтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, “Голден парк” хотхоны 301 байрны 22 тоот гэртээ хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Э хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй. Иймд шүүгдэгч Ц.Э гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Э нь хориглосон сэтгэцэд нөлөөт тетрагидроканнабинол бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан болох нь тогтоогдсон, шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэм буруугийн зарчимд нийцнэ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор шинжлэн судалсан иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54, 67 тал/, мэргэшсэн жолоочийн лавлагаа /хх-ийн 56 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 57 тал/, тээврийн хэрэгсэлгүй талаархи лавлагаа /хх-ийн 59 тал/, Үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй талаарх лавлагаа /хх-ийн 61 тал/, Гадаад паспорт авсан талаарх лавлагаа /хх-ийн 66 тал/, гэрч Н.Ундрахын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... Би найз залуугаа мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэдэг гэдгийг нь мэдэхгүй. Би өмнө нь ногоон өнгийн ургамал шиг зүйл харж байгаагүй. Зан харилцааны хувьд даруухан дөлгөөхөн надад хэзээ ч уурлаж байгаагүй, ажилсаг,архи уухгүй, тамхи татдаг. Өмнө нь цагдаагийн байгууллагад ганц ч удаа дуудагдаж байгаагүй... “ гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/, гэрч Б.Эг мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Н.У нь найз залуу болох Ц.Э 2019 оны сүүлээр анх танилцуулж байсан. Тусдаа гарахынхаа өмнө манайхаар орж гардаг байсан. Зан байдлын хувьд дөлгөөн даруухан хүүхэд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/, гэрч Д.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн ”...Зан араншингийн хувьд даруу төлөв, үг дуу цөөтэй, намуухан хүүхдүүдтэй эвтэй найртай, багаасаа хүмүүжилтэй өссөн болохоор хүнтэй маргалдах, гар зөрүүлэх, хэрэг төвөгт холбогдох гээд санаа сэтгэлийг минь зовоож байсан удаа байхгүй. Би хүүгээ хар тамхи хэрэглэдэг гэж бодож төсөөлж чадахгүй юм, ямар зүйл байдаг гэдгийг эхнэр бид 2 өөрсдөө ч сайн мэдэхгүй болохоор санаанд ордоггүй эд байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Э нь эхнэрийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Голден Парк хотхоны 301-22 түр тоотод оршин суудаг, Велла салонд үсчин ажилтай, урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй байна.

 

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлагад хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангилалд хамаарах гэмт хэргийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг олоход тусалсан гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогджээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.  

 

Иймд дээр дурдсан шүүгдэгчийн хувийн байдал болон хуулинд заасан хөнгөрүүлэх нөхцөл, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Э Эрүүгийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Тэнссэн хугацаанд шүүгдэгч Ц.Э Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зөрчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар “мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл дахин гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг Ц.Э тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хураагдсан өнгөгүй гялгар ууттай 0.0413 грамм цэвэр жинтэй өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, дөрвөлжин хэлбэртэй нимгэн тугалган цаас, тал претка-1 ширхэг, бүтэн претка 1 ширхэг, AN3697109 серийн дугаартай 10-тын мөнгөн дэвсгэрт нь Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа талаар прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад тэмдэглэгдсэн, хэргийн оролцогч талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дээрх эд мөрийн баримтуудыг биет байдлаар нь хадгалагдаж буй газарт үзлэг хийлгэх талаар хүсэлт гаргаагүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйл болон 35.19 дүгээр зүйлд заасан журмын дагуу эд мөрийн баримтад үзлэг хийсэн, хураан авсан тэмдэглэл, тогтоол, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар нотлох баримтын эх сурвалжийг шалгасан болно.

 

Иймд Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа, мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар тооцсон, өнгөгүй гялгар ууттай 0.0413 грамм цэвэр жинтэй өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, дөрвөлжин хэлбэртэй нимгэн тугалган цаас, тал претка-1 ширхэг, бүтэн претка 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан зохих журмын дагуу устгаж, AN3697109 серийн дугаартай 10-тын мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд хүргүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх зүйтэй байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Э өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  овогт Ц Э Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ц.Э Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Ц.Э “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зөрчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэх, “мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авч, тогтоолын хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ц.Э нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтын арга хэмжээг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд сануулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4, 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа өнгөгүй гялгар ууттай 0.0413 грамм цэвэр жинтэй өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, дөрвөлжин хэлбэртэй нимгэн тугалган цаас, тал претка-1 ширхэг, бүтэн претка 1 ширхэгийг зохих журмын дагуу устгаж, AN3697109 серийн дугаартай 10-тын мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд хүргүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БОЛОРТУЯА