Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 1127

 

2020      06       17                                       2020/ШЦТ/1127

 

                                  

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

улсын яллагч Г.Эрдэнэ,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр,

шүүгдэгч Б..Дөлгөөн, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

шүүгдэгч Ш.Г, түүний өмгөөлөгч Ц.Туяа,

шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Р.Бүдханд,

шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч А.Бадмаа,

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгтБ.Д-д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ш.Г, А.А нарт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт М.М, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт О.А, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Халтар овогт Б.Д нарт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1802 00511 0297 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, Б.Б, 1985 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, тогооч, нийгмийн ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Бумбатын 47б14 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй /,

2. Монгол улсын иргэн, Г.Д, 1991 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол 87 дугаар байрны 46 тоотод оршин суудаг хаягтай, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 11 дүгээр хороолол 42а дугаар байрны 15 тоотод түр оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

3. Монгол улсын иргэн, Ш.Г, 1980 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, нөхөр, хүүхдүүдийн хамт, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 23 дугаар байрны 9 тоотод оршин суух хаягтай, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо 33 дугаар байрны 125 тоотод түр оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

4. Монгол улсын иргэн, А.А, 1991 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 42 дугаар байрны 16 тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

5. Монгол улсын иргэн, М.М, 1992 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 33-г дугаар байрны 12 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,

6. Монгол улсын иргэн, О.А, 1974 оны 10 дугаар 3 сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд хотод төрсөн, эрэгтэй, 46 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа зочигч тээвэрлэх ажил эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн 3 дугаар хэсэг, Ган зам 20 дугаар байрны 17 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,  /,

7. Монгол улсын иргэн, Б.Д, 1993 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эмэг эх, эгч, ах, 2 дүүгийн хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо 70 дугаар байрны 14 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 390 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан хязгаарлалт тогтоож байсан, .

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

1. Яллагдагч Б.Б нь үргэлжилсэн үйлдлээр буюу яллагдагч Баярсайханы Дөлгөөний авч ирүүлэхээр захиалсны дагуу түүнд худалдаалах зорилгоор Оросын Холбооны Улсын Боорз хотын эмийн сангаас авсан Анданте гэх нэртай эмийг 2015 оны 8 дугаар сарын 17- ны өдөр 18 таблет болох 126 капсулыг 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 18 таблет болох 126 капсулыг, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 18 таблет болох 126 капсулыг, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 34 таблет болох 238 капсулыг тус тус Дорнод аймгийн Эрээн цав шалган нэвтрүүлэх боомтоор зохих зөвшөөрөлгүйгээр импортлосон, мөн 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Анданте гэх нэртэй 34 таблет 238 ширхэг эмийг зохих зөвшөөрөлгүйгээр Баярсайханы Дөлгөөнд худалдахыг завдсан, мөн Анданте гэх нэртэй эмийг 2015 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 18 таблет болох 126 капсулыг 2015 оны 9 дүгээр сард Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 18 таблет болох 126 капсулыг 2015 оны 9 дүгээр сард Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 18 таблет болох 126 капсулыг тус тус зохих зөвшөөрөлгүйгээр Б.Дд худалдсан гэмт хэргийг,

2. Яллагдагч Б.Д нь үргэлжилсэн үйлдлээр буюу Б.Бд захиж түүнээс худалдаж авах зорилгоор Оросын Холбооны Улсын Боорз хотын эмийн сангаас Анданте гэх нэртэй эмийг авахуулж 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 18 таблет болох 126 капсулыг 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 18 таблет болох 126 капсулыг, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 18 таблет болох 126 капсулыг, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 34 таблет болох 238 капсулыг тус тус Дорнод аймгийн Эрээн цав шалган нэвтрүүлэх боомтоор зохих зөвшөөрөлгүйгээр импортлосон, мөн 2016 оны 02 дугаар сарын эхээр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Анданте гэх нэртэй эмнээс 1 капсулыг, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Анданте гэх нэртэй эмнээс 3 капсулыг тус тус зохих зөвшөөрөлгүйгээр М.Халиунд худалдсан гэмт хэргийг, мөн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны 4 нутаг дэвсгэрт нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтан метамфетамины агууламжтай гялгар уутны хамт 1.13 грамм жинтэй Мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг,

3. Яллагдагч Ш.Г нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2016 оны 7 дугаар сарын эхээр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Анданте гэх нэртэй 84 капсул эмийг, 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Анданте гэх нэртэй 52 капсул эмийг тус тус зохих зөвшөөрөлгүйгээр А.Ад худалдсан, 2016 оны 9 дүгээр сарын эхээр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Анданте гэх нэртэй 4 капсул эмийг тус тус зохих зөвшөөрөлгүйгээр М.Халиунд худалдсан гэмт хэргийг,

4. Яллагдагч А.А нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Анданте гэх нэртэй 10 капсул эмийг зохих зөвшөөрөлгүйгээр Н.Ууганбаярт худалдсан, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Анданте гэх нэртэй 2 капсул эмийг зохих зөвшөөрөлгүйгээр Н.Чинбат, О.Энхсайхан нарт худалдсан, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Анданте гэх нэртэй 3 капсул эмийг зохих зөвшөөрөлгүйгээр Т.Тэмүүжинд худалдсан гэмт хэргийг,

5. Яллагдагч М.М нь үргэлжилсэн үйлдлээр буюу О.Ааар Анданте гэх нэртэй 49 таблет болох 343 ширхэг эмийг Монгол улсын хилээр нэвтрүүлж өөртөө авч бусдад худалдах зорилгоор 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг шалгах нэвтрүүлэх боомтоор зохих зөвшөөрөлгүйгээр импортлосон, мөн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Анданте гэх нэртэй 20 таблет буюу 140 ширхэг эмийг зохих зөвшөөрөлгүйгээр Баярсайханы Дөлгөөн, Отгонбаатарын Энхтулга нарт худалдсан гэмт хэргийг,

6. Яллагдагч О.А нь Анданте гэх нэртэй 49 таблет 343 ширхэг эмийг Монгол улсын хилээр нэвтрүүлж М.Мод өгөх зорилгоор 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг шалгах нэвтрүүлэх боомтоор зохих зөвшөөрөлгүйгээр импортлосон,

7. Яллагдагч Б.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай гялгар уутны хамт 0.13 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Баярсайханы Дөлгөөнд хууль бусаар худалдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

         Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

        Шүүгдэгч Б.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.”  гэх мэдүүлэг,    

        Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.”  гэх мэдүүлэг,     

         Шүүгдэгч Ш.Ггийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.”  гэх мэдүүлэг,           

        Шүүгдэгч А.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.”  гэх мэдүүлэг,    

       Шүүгдэгч М.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.”  гэх мэдүүлэг,    

       Шүүгдэгч О.Аийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.”  гэх мэдүүлэг,    

       Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.”  гэх мэдүүлэг,     

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /1-р хх-н 02/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн тэмдэглэл /1-р хх-н 12-20/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн тэмдэглэл / 1-р хх-н 21-26/, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-н 27-38/, хүний биед үзлэг хийсэн тухай 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн тэмдэглэл /1-р хх-н 39/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх-н 40-53/, мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх-н 73-74/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12664 дугаартай:

  1. Шинжилгээнд зориулалтын хуванцар савтай ирүүлсэн шээсний дээж хэмжээний хувьд шинэилгээнд тэнцэнэ.
  2. Шинжилгээнд ирүүлсэн “О.Энхтулга”, “Баярсайханы Дөлгөөн 2018.11.27” гэж хаягласан шээсэнд тус тус тетрагидроканнабинал/ТНС/ илрэв. “Мөнх-Орших 2018.11.27” гэж хаягласан мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.
  3. Тетрагидроканнабинал /ТНС/ нь НҮБ-н 1971 лны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг гэх шинжээчийн дүгнэллт /1-р хх-н 91-93/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 12695 дугаартай:

      1. Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгөтэй гуурс 17,8 см, шар өнгөтэй гуурс 16,7 см, шар өнгөтэй гуурс 17,7 см, ногоон өнгөтэй гуурс 26,3 см, ногоон өнгөтэй гуурс 9,4 см,. ягаан өнгөтэй гуурс 26,2 см, “51” гэж дугаарласан ууттай хуйлсан “АL92757153 дугаартай 20 төгрөгтийн мөнгөн дэвсгэрт,, “Анданте 10 мг” гэсэн бичиглэлтэй эм мэт зүйл, “50” дугаартай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, “Лидокайн” гэсэн бичиглэлтэй дээд хэсэг нь хагарсан тарианы усны шил тус бүр нь нь шинжилгээнд

тэнцэж байна.

         2. Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгөтэй гуурс 17,8 см, шар өнгөтэй гуурс 16,7 см, шар: өнгөтэй гуурс 17,7 см, ногоон өнгөтэй гуурс 26,3 см, ногоон өнгөтэй гуурс 9,4 см ягаан өнгөтэй гуурс 26,2 см, “51” гэж дугаарласан ууггай хуйлсан “АЕ9275715:' дугаартай 20 төгрөгтийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, , “Анданте 10 мг” гзсэн бичиглэлтэй эм мэт зүйл тус бүрээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрэхгүй

байна.  Шинжилгээнд ирүүлсэн “50” дугаартай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, '.Лидокайн” гэсэн бичиглэлтэй дээд хэсэг нь хагарсан тарианы усны шил тус бүрээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна

         3. Шинжилгээнд илэрсэн метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно.

         4.“ 50” дугаартай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлийн гялгар ууттай жин нь 0.1393 грамм, цэвэр жин нь 0.1056 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0.0714 грамм болов гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх 98-99/,

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02-03-185/1569 дугаартай

1.Макропен 400 мг /Мидекамицин/ Словен улсын КРКА үйлдвэрийн эм нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн.

         2. Анданте Юмг эмийн үйлчлэгч бодис болох Залеплон /М-(3-(цианопиразоло [1,5-а] пиримидин-7-ил )фенил)Ы-этилацедамид нь Монгол Улсын эмийн бүртгэлээс 2014 онд хасагдсан ба Монгол улсын Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны А/184 дугаар тушаалын хавсралт Монгол улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтын Б бүлэг Сэтгэц нөлөөт эмийн жагсаалтад хамаарах тул “Сэтгэц нөлөөт эм” болох нь тогтоогдож байна гэх дүгнэлт /1-р хх-н 146/,

Яллагдагч М.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2010-2014 оны хооронд Хууль сахиулахын их сургуульд суралцаж төгсөөд 2014-2018 оны 06 сарын 05-ны өдөр хүртэл Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Анданте гэх нэртэй мансууруулах үйлчилгээтэй эмийг ажлаасаа гарсаныхаа дараанаас хэрэглэж эхэлсэн. Угна бол ажлаасаа гарах үедээ гадаад улс руу явах бодолтой Австрали улсын виз хөөцөлдөж байсан ингээд тухайн ажил бүтэмж муутай байсан учраас Анданте гэх эмийг хэрэглэх болсон түүнийгхэрэглэхээр толгойны өвчин намдажтайвширлын байдалтай болдогучраас олдвол байнга л хэрэглэх сонирхолтой болчихсон юмаа. Ажлаасаа 2018 оны 06 сарын эхээр гараад ОХУ-руу 2018 оны 6 сарын сүүлээр яваад 07 сарын эхээр ирж байсан. ОХУ-руу аялал жуулчлалын шугамаар яваад Улан-Үдэ, Эрхүү хотуудаар явж аялаад ирсэн.

Машинд болон биед байсан Анданте гэх эмийг 2018 оны 11 дүгээр сарын 27- ны өдөр Сэлэнгэ аймгаас 13:30 минутанд Улаанбаатар хотод ирсэн автобусны жолоочоос нь тосож авсан. Анданте гэх эмийг хууль сахиулах их сургуульд хамт нэг ангид сурч төгссөн Амарболд /99171217/ гэх 2014 онд төгсөөд Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёр дугаар хэлтэст эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байгаад 2018 оны 11 сарын дунд үеэр ажлаасаа гарсан залуутай 2018 оны 11 сарын эхээр таарах үедээ түүнээс ОХУ-д таньдаг хүн байна уу тэндээс Анданте гэх эмийг захиулаад авчихаж болох уу гэж асуухад хүн хар сураглаж үзье гэж хэлсэн. Түүнээс хойш Амарболдтой хэд хэдэн удаа уулзсан Амарболд мөн адил Австрали явахаар хөөцөлдөж байгаа талаараа хэлсэн ба виз нь гарчихсан удахгүй явна гэж байсан. Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр надруу 99171217 дугаараасаа залгаад өөрийгөө 11 сарын 25-ны өдөр Австрали явахаар болсон чиний яриад байсан Анданте гэх эмийг хүнд захисан байгаа 27-ны өдөр 13:30 минутанд ирэх Сэлэнгийн автобусны жолоочид дайгаад явуулна шүү тосож аваарай мөнгийг нь би өгчихсөн чи дараа нь боломжтой үедээ өгчихөөрэй гэж хэлсэн. Тухайн үедээ 50 таблет буюу нэг таблет-даа 7 ширхэг нийтдээ 350 ширхэг капсултай Анданте ирж байгаа талаар хэлсэн. Ингээд Амарболдын хэлсэнчлэн өнөөдөр 13:30 минутанд ямар нэгэн утсаар холбогдолгүй Драгон дээр очиж Сэлэнгээс ирэх автобусыг хүлээж байгаад 40-33 дугаартай автобус ирэхээр нь жолоочоос нь өглөө таньд боодолтой ачаа дайсан байгаа түүнийг авах гэсэн юмаа гэж хэлээд 5000 төгрөг өгч цагаан өнгийн гялгар ууттай зүйлийг аваад машиндаа сууж задалж үзэхэд дотор нь 50 ширхэг таблет бүхий Анданте эм байсан. Тосож авах үедээ ганцаараа очсон намайг Анданте эм авах гэж байгаа талаар Дөлгөөн мэдэж байсан учир нь Дөлгөөн Анданте эм ирэх юм бол надад зараарай авна шүү гэж хэлсэн болхоор би түүнд автобус тосохоосоо өмнө нь Анданте ирж байгаа гэж хэлэхэд 20 таблет буюу 140 ширхэг Анданте эмийг 1 таблетийг нь 140000 төгрөгөөр өгчих гээд 20 таблетийг 2.800.000 төгрөгөөр зарахаар болсон ч ярилцаж байгаад 2.100.000 төгрөг эхний ээлжинд өгөөд дараа нь үлдэгдэл мөнгийг нь өгөхөөр ярилцаж тохиролцсон. Ернө бол Дөлгөөн Энхтулга хоёр хамт явдаг болхоор тэр хоёрыг авах гэж байсан талаар нь мэдэж байсан. Дөлгөөн Энхтулга хоёр Анданте гэх эмийг хэрэглэдэг байсан ба би Анданте хэрэглэж эхэлсэнээсээ хойш тэр хоёроос бас авч хэрэглэж байсан. 1 ширхэг капсултай Андантег 30000-40000 төгрөгөөр худалдан авч хэрэглэдэг байсан.

Автобуснаас Анданте эмийг аваад Дөлгөөнтэй 91898868 дугаарын утсаар холбогдож Энхтулга тэр хоёртой уулз^хайюрУ дүгээр хороолол руу машинтайгаа

яваад Зку их дэлгүүрийн автомашины зогсоол дээр очиж уулзаад тэр хоёрын сууж байсан машинд нь орж 20 таблет Андантег өгч мөнгөө бэлнээр нь аваад хамт сууж байгаад цагдаад баригдсан. Үүнээс өөр зүйл болоогүй. 20 ширхэг таблетийг нь Дөлгөөн Энхтулга хоёрт зарсан. Харин үлдсэн 30 ширхэг таблет Андантегаас 29 ширхэг нь бүтнээрээ миний машины голын хайрцагт байсан ба нэг ширхэгийг нь би автобуснаас аваад задалж 4 ширхэгийг хэрэглэсэн 3 ширхэг үлдсэн байсан нь миний биед байсан юмаа. Машинд суух үед Дөлгөөн Энхтулга хоёр мөс гэх нэршилтэй мансууруулах бодис хэрэглэж байсан ба би бол түүнээс нь хэрэглээгүй би ернө мөс гэх нэршилтэй мансууруулах бодисыг хэрэглэж үзэж байгаагүй. Зөвхөн Анданте л хэрэглэдэг юмаа. Үүнээс өөр зүйл мэдэхгүй байна.

Би өөрөө биечлэн Анданте гэх эхийг хилээр оруулж ирж байсан удаа байхгүй. Өмнө нь ОХУ-аас Анданте гэх эмийг тосож авч байсан удаа байхгүй. Энэ удаагийн 50 ширхэг таблет бүхий АНДАНТЕ-г нэг сургуульд нэг ангид хамт сурч байсан Амарболд гэх найзаараа дамжуулан ОХУ-аас захиж авсан Амарболд ямар хүнд захиж Монгол улс руу оруулж ирсэн талаар нь мэдэхгүй байна. Өөрөө надад хэлэхдээ Улаанбаатар хотод 27-ны өдөр 13:30 минутанд ирэх автобусны жолоочид өгч явуулна тосоод авчихаарай л гэж хэлсэн. Түүнээс бол ямар хүнтэй холбогдож, ямар байдлаар оруулж ирсэн талаар нь мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /1-р хх-н 161-162, 179-180/,

Яллагдагч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: М гэх залуутай 2018 оны зун 07 сарын сүүлээр гадуур явж байгаад танилцаж байсан. Бие биенийгээ “Анданте” гэх эмийг хэрэглэдэг болох талаар мэддэгч бие биетэйгээ хамт хэрэглэж байгаагүй. Танилцсан цагаасаа хойш утсаар холбоотой байдаг байсан. Харин 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө 10 цагийн үед над руу Мөнх-Орших 91159790 гэсэн өөрийнхөө дугаараас залгаад “Анданте авах уу өнөөдөр өдөр гэхэд олчихно олноор авах боломж байна уу" гэхээр нь 20 таблетийг авъя 2.800.000 төгрөгөөр буюу 1 таблетийг нь 140000 тогрөгөөр авахаар ярьж тохирсон ингээд Мөнх-Оршихтой ярьсаныхаа дараа найз Энхтулга руу залгаж Мөнх-Оршихын тавьсан саналыг хэлээд мөнгө байгаа талаар нь асуухад болчих байхаа хичээл тарахаар хүрээд ир манай хичээл 14 цаг 40 минутанд тарна гэж хэлсэн. Мөн тэр үедээ чи одоо ирээд миний машиныг авчих машины дугуйны хий гарчихсан байгаа гэхээр нь би Энхтулгын сурдаг Билэг их сургууль дээр 12 цагийн үед очиж машиныг авсан ба тухайн үед надад 2.000.000 төгрөг бэлнээр өгсөн мөнгө нь дан 20.000 төгрөгтийн дэвсгэртээр байсан ба тухайн мөнгийг найзаасаа зээлсэн гэж байсан. Ингээд би мөнгийг нь аваад машиныг нь унаж дугуй засвар оруулж хий нэмүүлчихээд явж байх үедээ Дөлгөөн гэх 9962... сүүлийн 4 оронг нь санахгүй байна дугаартай залуу миний 91898868 дугаарьн утас руу залгаж мөс гэх бодис байна авах уу гэхээр нь 400.000 төгрөгөнд таарах мөс авъя гэхэд одоо РЦНК сургуулийн хажууд хүрээд ир гэхээр нь машинтай очиход Дөлгөөн гэх залуу саарал өнгийн ниссан муррона гэх машинтай зогсож байсан ба машинд орж ирж суухаар нь өөрөөсөө 400.000 төгрөг бэлнээр өгч 3 талыг нь хайлуулж наасан гялгар ууттай мөс гэх бодисыг аваад машины урд талын голын хайрцагны тагны дээд хэсэгт тавьсан ба тэндээсээ шууд Билэг их сургууль руу очиж Энхтулгыг авсан. Энхтулгыг авахаар явж байх үед Мөнх-Орших над руу залгаад Андантегаа авчихлаа Sky их дэлгүүрийн гадаах автомашины зогсоол дээр уулзъя гэхээр иь Энхтулгыг аваад Sку их дэлгүүр рүү явсан тухайн үед Энхтулга машины урд хэсэгт мөс байгааг мэдээд тарианы шилэнд хийж сорж хэрэглэсэн харин би түүнээс нь хэрэглээгүй нэг мөс Андантегаа авчихаад хэрэглье гэж бодсон мөн машин барьж байсан болохоор чадаагүй. Ингээд. дэлгүүрийн гадаа очиж зогсоолд зогсоход машины хажууд Мөнх-Орших машинтайгаа ирж зогсоод бууж ирээд арын суудалд орж ирж өөрөөсөө 20 таблет Анданте эмийг өгөхөөр нь би Энхтулгаас авсан 2.000.000 төгрөг дээрээ 100.000 төгрөг 2.100.000 төгрөг өгөөд үлдсэн 700.000 төгрөгийг нь удаахгүй өгөх талаараа хэлээд байж байх үед цагдаа нар орж ирээд бид 3-ыг барьж авсан. Машинд үзлэг хийх үедээ 20 таблет эмийг болон мөс гэх бодис. Энхтулгыг мөс хэрэглэхдээ ашигласан тарианы шил, хуйлсан мөнгө зэргийг хураан авсан үүнээс өөр зүйл болоогүй... гэх мэдүүлэг /1-р хх- 189-190/,

Яллагдагч О.Энхтулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Миний машинд үзлэг хийхэд илэрч хураагдсан мөс гэх нэршилтэй мансууруулах бодис нь Дөлгөөнийх юм гэх мэдүүлэг /1-р хх-н 194/, зургаар хүн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2-р хх-н 1-2/, Баяр.Дөлгөөны 91898868 дугаарын орсон гарсан ярианы лавлагаа /2-р хх-н 64-234/, Бат. Дөлгөөний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд / 2-р хх-н 6-7/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл /2-р хх-н 8-12/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний  өдрийн 1402 дугаартай:

  1. Шинжилгээнд зориулалтын хуванцар савтай ирүүлсэн 2 ширхэг шээсний дээж хэмжээний хувьд шинэилгээнд тэнцэнэ.
  2. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Д” гэж хаягласан шээсэнд дээжинд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв.

Шинжилгээнд ирүүлсэн “Энхням” гэж хаягласан шээсний дээжинд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.

 

  1. Тетрагидроканнабинал /ТНС/ нь НҮБ-н 1971 оны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг гэх шинжээчийн дүгнэллт /2-р хх-н 22/,

эд мөрийн баримтаар тооцох тогтоол: 1. Эд мөрийн баримт болох Залеплог агуулсан “Анданте” гэх нэршилтэй 34 таблет буюу 238 капсул эмийг эд мөрийн баримтаар тооцсугай гэжээ /3-р хх-н 72/, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлт /3-р хх-н 96-97/,

Яллагдагч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: Би Дөлгөөн гэх залууг 2015 оноос хойш мэддэг түүний Анданте хэрэглэдөг мөн бусдад зардаг талаар мэддэг байсан. Урьд өмнө ч хэд хэдэн удаа авч хэрэглэж байсан. 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр Анданте авахаар уулзаж 5 ширхэг Анданте 100000 төгрөгөөр авч хэрэглэж байсан...”, “Харин 2019 оны 02 дугаар сарын дунд үеэр байрны орцонд өвс гэх зүйлийг бага хэмжээтэй хэрэглэж байсан. Би анх Болортуяагаас 2015 оны 08 дугаар сарын сүүлээр байсан байх сайн санахгүй байна Болортуяа эгчтэй танилцаад “Анданте” гэх эмийг Орос улсаас авчирдаг гэхээр нь 2015 оны 08 дугаар сард 18 ширхэг капсултай 3 таблеть “Анданте” гэх эмийг 1 таблетийг нь 50.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд М.Халиун өөрөө авъя гэхээр нь 1 таблетикыг нь 60.000 төгрөгөөр зарсан. Халиун 3 таблетикыг гурвууланг нь худалдаж авсан. Дараа нь 2015 оны 09 дүгээр сард Болортуяа эгчийг хойшоо явчаад ирлээ “Анданте” байна авах уу гэхээр нь 18 капсулыг 1 ширхэгийг нь 50.000 төгрөгөөр худалдаж авч М.Халиунд 60.000 төгрөгөөр өгсөн. Тэгээд дараа нь 2015 оны 11 дүгээр сард дахиад Анданте авах уу гэхээр нь 18 ширхэг байсан байх сайн санахгүй байна 1 ширхэгийг нь 50.000 төгрөгөөр худалдаж авч мөн Халиунд 60.000 төгрөгөөр зарсан. Тэгээд хамгийн сүүлд 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 10 гаран капсултай “Анданте” эмийг 1 ширхэгийг 50.000 төгрөгөөр худалдаж авч мөн Халиунд 50.000 төгрөгөөр зарж байгаад цагдаад баригдсан. Тухайн үед надад мөнгөний хэрэг гараад би Болортуяа эгчээс авч Халиунд өгдөг байсан.

Би анх “Анданте” гэх эмийг 2015 оны 03 дугаар сард Анданте гэх эм байдаг тайвшруулдаг үйлчилгээтэй гэж хүмүүс, хүүхдүүд дам яриад байхаар нь сонирхож хэрэглэж үзмээр санагдсан. Тэгээд 2015 оны 08 дугаар сард Болортуяа эгчийг авчирхаар нь өөрөө хэрэглэж үзсэн. Би Болортуяа эгчээс 2015 оны 11 дүгээр сард худалдаж авсан анданте эмийг найз Баясгалантай 13-р хороололд таараад зарж борлуулаагүй, зүгээр өгсөн. Дараа нь 2015 оны 12 дугаар сард Баясгалан байна уу гэхээр нь өөрт нь зүгээр өгсөн. Тэгээд хамгийн сүүлд 2016 оны 01 дүгээр сард цагдаад баригдах үед би Баясгаланг Жетро төв дээр машингүй болчихоод хүргээд өг гэж дуудсан. Тэгээд тэнд Маралмаа гээд охин таарсан намайг унаатай явж байвал дөхүүлээд өг гэхээр нь Баясгалан бид хоёр дөхүүлж өгөх гээд Сансар явсан тэгтэл Цирк рүү явахаар боллоо гэхээр нь тэнд хүргэж өгөөд байж байтал цагдаа нар баривчилсан. Маралмаатай уулзахаас өмнө Баясгалан машинд байхад надаас Анданте эм чинь байна уу хэрэглэж үзье гэхээр нь би 1 капсул буюу 1 ширхэгийг өгсөн тэр үед би хэрэглээгүй. Баясгалан хамраараа сорж хэрэглэсэн. Маралмаа энэ талаар мэдээгүй Анданте хэрэглээгүй.

 

Би Болортуяа эгчээс 2015 оны 08, 09 сард мөн 2015 оны 11 сар, 2016 оны 01 сарын 19-ний өдөр тус бүр худалдаж авсан. Харин 2015 оны 11 сар, 12 сард Баясгаланд өгсөн анданте гэх эм нь 11 сард авсан эмийн үлдэгдэл 1, 2 ширхэг эм байж байсан юм. Би Болортуяагаас авсан эмээ Халиунд өгдөг байсан өөр хүнд өгч байгаагүй... гэх мэдүүлэг, /3-р хх-н 113-114, 122-123/,

Яллагдагч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2015 оны 07 дугаар сарын сүүлээр Балжка гэх залуугаар дамжуулж Дөлгөөнтэй танилцаж байсан. Тэгээд намайг Орос улс руу бараанд явдаг гэдгийг мэдээд Анданте гэх эмийн нэрийг нь бичиж өгөөд энэ эм хойно Орос улсын эмийн санд нь байдаг та асууж байгаад аваад ирэзч ээ гэсэн тэгээд би 2015 оны 08 дугаар сарын сүүлээр Орос улс руу бараандаа явахдаа Боорз хотын төвд байдаг эмийн сангаас нь очиж 1 ширхэг Анданте гэх змийг Монгол төгрегөер 18.000 төгрөгеөр бодож нийт 17-18 ширхэгийг авсан. Тэгээд бараа авчихаад Эрээн цавын хилээр биедээ халаас болон бусад хэсэгтээ хийж оруулж ирсэн.

Тэгээд дараа нь 2015 оны 09 дүгээр сарын бас сүүлээр байсан Дөлгөөн яриад дахиад нөгөө эмнээс чинь хэрэгтэй байна гэж яриад дахиад 18 ширхэгийг оруулж ирж Дөлгөенд 1 таблетикыг 50.000 төгрөгөөр өгсөн. Дараа нь мөн Дөлгөөн дахиж яриад нөгөө эмнээсээ аваад ирээч гэхээр нь 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр дахиж хойшоо явж бас л 18 ширхэгийг авчирч Дөлгөөнд зарсан. Тэгээд хамгийн сүүлд 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр намайг хойшоо бараандаа явах гэж байхад Дөлгөөн утсаар яриад нөгөө эмнээс чинь дахиад хэрэгтэй байна гэхээр нь бараандаа явахдаа Боорзын нөгөө авдаг эмийн сангаасаа 34 таблетка буюу 238 ширхэгийг Эрзэн цавын хилийн боомтоор халаас болон биеийн цээжин хэсэг болон хөлөндөө скочдон нууж оруулж ирсэн.

Би Боорзод очоод төвд нь байдаг эмийн сангаас Анданте гэх эм байдаг эсэх талаар асуухад байсан тэгээд нэг эмийн санд ойролцоогоор 7-8 ширхэг л байдаг байсан учраас тэр хавийн 2-3 эмийн сангаас байгааг нь худалдаж авдаг байсан. Дөлгөөн надад мөнгө төгрөг өгч захиагүй. Аваад ирэх бол 1 таблетикыг нь 50.000 төгрөгөөр худпалдаж авна гэсэн тэгээд би 2-3 удаа бараандаа явахдаа авчирч өгсөн. Дөлгөен надаас тэр эмийг аваад хэнд өгдөг яадаг талаар мэдэхгүй.

Дөлгөөн надад ямар нэгэн сэтгэцэд нөлөөлдөг талаар юм ярьж байгаагүй. Анх Балжкатай танилцаж байхад та айх хэрэггүй аптектай юм тэгээд авах гэж байгаа юм гэж байсан тэгээд Дөлгөөнийг захихаар нь авчирч өгсөн. Би Дөлгөөнийг Анданте гэх эмийг аваад цааш нь зарж борлуулдаг талаар мэдэхгүй. Би Дөлгөөнөөс юунд хэрэглэх гэж байгаа талаар асууж байгаагүй өөрт нь хзрэгтэй юм байна гэж л боддог байсан. Би Анданте гэх эмийг хэрэглэ үзээгүй.

Боорзод очоод эмийн сангаас нь Анданте эмийг асуухаар байгаа гээд өгдөг ямар нэгэн эмчийн жор болон бичиг баримт шаарддаггүй. Эмийн сандаа ихээр бол байдаггүй асуугаад байгааг нь худалдаж авдаг. 1 ширхэг таблет буюу 7 ширхэгтэй Анданте гэх эмийг Монгол мөнгөөр 18.000 төгрегөөр худалдаж авдаг тэгээд Дөлгөөн 1 таблетикыг нь 50.000 төгрөгөөр авна гэсэн болохоор нь 50.000 төгрөг өгдөг байсан. 2015 оны 12 дугаар сарын үед Дөлгөөн над руу утсаар яриад та хойшоо явах уу надад дахиад хэрэг болоод байна гэхээр нь би тэр үед нь явах гэж байсан болохоор 2016 оны 01 дүгэзр сарын 19-ний өдөр Эрээн цавын боомтоор хилээр гарч Орос улсын Боорз хотын төвд байдаг нэрийг  нь эмийн сангаас 9 таблетыг дараа нь ойрхон байдаг нэг эмийн сангаас нь очиж 12-13 ширхэгийн авсан дараа нь бас нэг эмийн сангаас 7-8 ширхэгийг авсан нийт 4 эмийн сангаас нийт 34 таблетыг буюу 238 ширхэг капсул Анданте гэх эмийг худалдаж авсан. Гэхдээ Дөлгөөнийг Анданте гэх эм захихад эмийн сантай юм аа гээд байсан... гэх мэдүүлэг /3-р хх-н 119-120/,

Яллагдагч Б.Бгаас 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “Анданте” гэсэн бичигтэй 34 таблет зүйлийн хураан авсан тухай тэмдэглэл /3-р хх-н 37-68/, Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 03/2774 дугаар албан бичиг, лавлагаа  /3-р хх-н 210-213/, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаатай албан бичиг /4-р хх-н 107-118/, Гаалийн Ерөнхий газрын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 10/4722 дугаар албан бичиг  “ Анданте” гэх нэршилтэй Монгол Улсад бүртгэлтэй кодлосон эмийн жагсаалт, лавлагаа /4-р хх-н 128/,

Яллагдагч М.Халиуны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: би өмнө Дөлгөөнөөс 2-3 удаа Анданте гэх сэтгэцэд эмийг худалдаж авсан. Би Дөлгөөнөөс 2016 оны 02 дугаар сарын эхээр 1 удаа МТ клонкын орчимррс 1 удаа 1 капсулыг, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хамгийн сүүлд 3 капсулыг худалдаж авсан... гэх мэдүүлэг /4-хх-н 9/,

Гэрч Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Анданте” гэх эм нь Унгар улсад үйлдвэрлэгддэг. Эмний орцонд Залеплон гэх бодис байдаг.

Залеплоныг хэрэглэснээр дотор муухайрах, толгой өвдөх, бөөлжих зэрэг ямар ч нөлөөгөөр хэрэглэж болно. Удаан хугацаагаар хэрэглэх юм бол эмийн хамаарал бий болно. Тухайн эмийг яг хэдэн ширхэг ууснаар сэтгэцэд нөлөөлнө гэсэн зүйл байхгүй тухайн эмийн дасал болсон эсэх биеийн онцлогооос хамаарна. Энэ өмнө сэтгэцэд нөлөөлөх эмийн бүлгийн төрөлд хамаарна гэх мэдүүлэг /5-р хх-н 77-78/,

М.Халиунаас Эд зүйл хураан авсан мөрдөгчийн /  Цэнхэр өнгийн гадартай 4 ширхэг эм, ундааны зүйл жижиглэсэн соруул 1 ширхэг хураан авсан тэмдэглэл /4-р хх-н 179/, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шинжээч Т.Гэрэлт-Одын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дүгнэлт /5-р хх-н 58-59/,

Яллагдагч А.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 3 жилийн өмнө манай эмээ хавдартай байсан бөгөөд эмчийн жороор “Анданте” гэх эмийг худалдан авч уудаг байсан. Тухайн үед эмийн сангууд эмчийн жороор уг эмийг зардаг байсан. Тэр үед 1 капсул буюу 7 ширхэгийг ойролцоогоор 10,000 төгрөгөөр авч байсан санагдаж байна. 2016 оны 07 дугаар сарын эхээр би нөхөртэйгөө хувийн машинаар халтуур хийгээд явж байтал нэг залуу гар өргөөд суусан. Тэр залуу хорооллоос суугаад төмөр зам руу явсан санагдаж байна. Тэгээд машинаас буухдаа такси мөнгөгүй байна дараа авчихаарай гээд утасны дугаарыг үлдээсэн ба 88- тай дугаар байсан бөгөөд одоо санахгүй байна. Өөрийгөө Түвшээ гэж ярьж байсан. Тэгээд Түвшээ гэх залуу руу ярихад хүнд нэг эм байгаа зарахад их ашигтай юм байна та 2 зүгээр байж байхаар энэ ажлыг хийхгүй юм уу гээд намайг Ану гэх хүнтэй холбож өгсөн. Тэгээд надад 88090259 гэсэн утасны дугаар өгөөд чи энэ дугаар луу залгаад эмээ аваарай гэсэн. Тэгээд би уг хүний утасны дугаар луу шууд өөрийнхөө 86224822 гэсэн дугаараас залгаад Хөгжил хотхоны ойролцоо уулзахад махлаг 30 гаран насны эгч байсан. Тэр эгчид би өөрийнхөө амьдралыг яриад бэлэн мөнгөгүй талаар хэлтэл тэр эгч надад хандаж чи эхний удаад надаас зээлээд авчих дараа нь мөнгийг өгчихгүй юу гээд 84 ширхэгийг өгсөн. Надад 7 ширхэгийг 40000 төгрөгөөр бодож өгсөн. Тухайн үед би Энх-Эрдэнэтэй хамт явж байсан ч гэсэн тэр эгчтэй ганцаараа уулзсан. Тэгээд 2016 оны 08 дугаар сарын эхээр дахин Ану эгчтэй уулзахад чи урд авсан эмнүүдээ зарсан уу гэтэл зарах учраа олохгүй байна хэнтэй ярихаа мэдэхгүй байна гэтэл би чиний дугаарыг авдаг хүмүүст нь өгчихье гэсэн. Тэгээд бас эгч нь хөдөө явлаа чи энэ 52 ширхэг аваад байж бай би чиний дугаарыг авдаг хүмүүст нь өгчихнө чи зарчих гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр би ээж, аавын гэр болох Сансар гэх газрын 25 дугаар байранд байж байхад миний 86224822 гэсэн дугаар луу 99-тэй дугаараас өөрийгэө Ууганаа гэх залуу залгаад “Анданте” гэх эм авья гэхээр нь би 10 ширхэг эмийг цаасанд боогоод ээждээ үлдээгээд таны утас руу хүн залгаад энийг авья гэхээр нь өгчөөрэй, тэгээд 100.000 төгрөг аваарай гэж хэлсэн. Би Анугаас 136 ширхэг Анданте гэх эмийг аваад Тэмүүжинд 20.000 төгрөгөөр 3 ширхэг, Энхсайханд 10.000 төгрөгөөр 2 ширхэг, Ууганбаяри 100.000 төгрөгөөр 10 ширхэгийг зарсан... гэх мэдүүлэг /5-р хх-н 105-106/,

Сэжигтэн Н.Ууганбаяр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “ Би 2016 оны 08 дугаар сарын эхэн үед Анхзаяа эгчийн дугаарыг Батбилэг гэх найзаасаа авч 2 удаа 1 ширхэгийг 10.000 төгрөгөөр худалдан авч дараа нь авахдаа 10 ширхэгийг 100.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би нэг удаа л хэрэглэж үзсэн Би хамраараа сорж хэрэглэдэг гэж хүмүүсээс сонсоод өөрийн гэрт капсулыг задалж хамраараа сорж хэрэглэж үзсэн ...” гэх мэдүүлэг /5-р хх-н 119/,

Сэжигтэн Н.Чинбат мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Энхсайхан нэг эгчээс 2 ширхэгийг 10000 төгрөгөөр урьд Анданте эмийг худалдаж авсан байсан. Би тэр хүнийг танихгүй. Энхсайхан 2016 оны 07 дугаар сарын сүүлээр Сансарын Хүрмэн эмийн сангийн тэнд уулзья гэж дуудсан. Тэгээд очтол хажуугийн орцонд нь ороод халааснаасаа цэнхэр өнгийн 1 ширхэг капсултай Анданте гэх эмийг гаргаж ирж өөрөө хэрэглэсэн..” гэх мэдүүлэг /5-р хх-н 125-127/,

Сэжигтэн Т.Тэмүүжингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр би гэртээ байж байгаад 14 цагийн үед найз Батбилэгтэй 11 дүгээр хороололд уулзсан. Тэгээд бид 2 сагсан бөмбөг хэсэг тоглож байгаад Сансарт байх Анхзаяа эгчээс Анданте гэх эмийг авахаар шийдээд “Сансар” гэх газар луу явахаар болсон. Тухайн үед надад 20,000 төгрөг байсан Батбилэгт мөнгө байгаагүй. Урьд өмнө Батбилэг Анхзаяа эгчийг таньдаг байсан ба би Батбилэгтэй хамт явж байгаад Анхзаяа эгчийг таньдаг болсон ба Анхзаяа эгчийг Анданте гэх эм зардаг гэдгийг мэддэг болсон. 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Анхзаяа эгчийн амьдардаг Сансар гэх газар байх байрных нь гадаа очоод миний 95168426 гэсэн дугаарыг Батбилэг аваад Анхзаяа эгчийн 86224822 гэсэн дугаар луу нь залгаад та хаана байна, надад 20,000 төгрөг байна 3 ширхэг Анданте авья гэж хэлээд утсаа тасалтал Анхзаяа эгч удалгүй байрныхаа буланд гарч ирчихсэн бид 2-ыг дуудахаар нь би 20,000 төгрөгөө өгөөд 3 ширхэг Анданте эм аваад би халаасандаа хийсэн... “ гэх мэдүүлэг /5-р хх-н 129-130/,

          Гэрч Б.Чанцалжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Миний охин Анхзаяа 1991 онд Улаанбаатар хотод төрсөн. Би Анхзаяагийн эцэг Амарбаясгалантай 1990 онд танилцаж гэр бүл болж байсан бөгөөд 2 хүүхдийн эцэг эх болсоны Анхзаяа нь айлын том охин байгаа юм. Анхзаяа бага насаа 10 дугаар хороололд байх цэцэрлэгээр хүмүүжиж байгаад 8 настайдаа 43 дугаар дунд сургуульд элсэн орж суралцаж байгаад 7 дугаар ангидаа Нийслэлийн 48 дугаар сургууль руу шилжин суралцаж 2008 онд 11 дүгээр ангийг төгссөн. Хичээл сурлага сайтай, хүмүүжил сайтай охин байсан. 10 жилийн сургуулиа төгсөөд Хятад хэлний бэлтгэлд БНХАУ-н Бээжин хотод 1,6 жил суралцсан. БНХАУ-аас ирээд нөхөр Энх-Эрдэнэтэй танилцаж 2011 оны 03 дугаар сард хуримаа хийсэн. Тэр үед Энх- Эрдэнэ нь тогоочоор ажиллаж байсан. Мөн өөрийн хувийн машинаараа халтуурын ажил хийдэг эмээтэйгээ цуг амьдардаг байсан. Одоо Энх-Эрдэнэ, Анхзаяа нар 1-4 насны 2 хүүхэдтэй. Тэр өдөр Анхзаяа манай гэрт усанд орж, хувцас угаах гэж ирсэн Тэгээд 16 цагийн үед Анхзаяа би гэр лүүгээ явлаа ээж та энийг хүн ирэхээр нь өгөөд мөнгийг нь авчихаарай гэсэн. Тэр нь цаасан боодолтой жижигхэн нимгэн зүйл байсан. Би юу юм гэж сонирхож асуугаагүй Анхзаяа хэлэхдээ хүний юм байгаа, та өгөөд мөнгийг нь авчихаарай гэсэн. Тэгээд Анхзаяаг явсанаас хойш 30-40 минутын дараа 99-тэй дугаараас миний 99120335 гэсэн дугаар луу эрэгтэй хүн залгаад Анхзаяа таньд юм орхисон гэсэн би авах ёстой юмаа гадаа чинь ирчихсэн байна гэхээр нь би гадаа гарахад дунд зэргийн нуруутай 20 орчим насны залуу зогссож байхаар нь би цаасанд боодолтой юмыг нь өгтөл зөрүүлээд надад 100,000 төгрөг өгсөн. Тэгээд би тэр мөнгийг нь хадгалсан, маргааш нь Анхзаяа өөрөө ирж авсан санагдаж байна... гэх мэдүүлэг /5-р хх-н 41-42/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ний  өдрийн 7698 дугаартай:

  1. Шинжилгээнд ирүүлсэн “Анхзаяа“ гэж хаягласан шээс, “Э.Энх-Эрдэнэ
  1.  УМ99060717” гэж хаягласан шээс, “Т.Тэмүүжин 8-р 30-н” гэж хаягласан шээс, “Б.Батбилэг 2016.08.30 22.00” гэж хаягласан шээс, “Н.Чинбгг- 2016.08.30” гэж хаягласан шээс, “Энхсайхан “ гэж хаягласан шээс, “Н.Ууганбаяр 08.30” гэж хаягласан шээснүүд нь шинжилгээнд тэнцэж байна.
  1.  “Анхзаяа“ гэж хаягласан, “Э.Энх-Эрдэнэ 2016.08.30 УМ99060717” гэж хаягласан, “Н.Чинбат 2016.08.30” гэж хаягласан “Энхсайхан “ гэж хаягласан, “Н.Ууганбаяр 08.30” гэж хаягласан шээс тус бүрт АМР, ВАК, В20, СОС, МАМР, МЭМА, МОК, МТЭ, РСР, ТНС зэрэг мансууруулах бодисууд илрэхгүй байна.
  2.  Шинжилгээнд ирүүлсэн “Т.Тэмүүжин 8-р 30-н” гэж хаягласан, “Б.Батбилэг
  1. 22.00” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол / tetrahydrocannbinol/ илэрч байна.
  1.  Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол / tetrahydrocannbinol / нь НҮБ- ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно гэх шинжээчийн дүгнэлт /5-р хх-н 49/,

А.Агийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /5-х хх-н 231/, иргэний үнэмлэхний лавлагаа /5-р хх-н 164/,  А.Агийн охин Э.Индра Э.Дива нарын төрсний гэрчилгээни хуулбар /5-р хх-н 166/,

Яллагдагч Ш.Ггийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2016 оны 07 дугаар сарын эхээр вокзал дээр очиж Анхзаяа, Энхүүш нарын хэлснээр Орос вагон тоссон 2-3 удаа 7 хоног дараалан очсон. Тэгээд 3  дахь удаагаа вокзал орж тосоход Орос проводник хувцасгүй эмэгтэй над дээр ирээд Аня  явуулсан уу хэд хэрэгтэй юм гэсэн тэгэхээр 14 ширхэг гэж хэлсэн. Тэгээд 244.000 төгрөгөөр 14-ийг скочдож боогоод өгсөн. Анхзаяа, Энхүүш хоёр 420.000 төгрөг өгөөд 14 таблетийг захисны дагуу худалдаж авсан.  Надад Анхзаяа, Энхүүш хоёр хэлэхдээ Энхүүшийн гарны түлэнхийд нь уудаг түрхдэг гэж хэлсэн... гэх мэдүүлэг /5-р хх-н 144/,  Ш.Ггийн иргэний үнэмлэхний лавлагаа /5-р хх-н 154/, урьд ял шийтгэгдэж байсан эсэх шалгах хуудас /5-р хх-н 156/,

Гэрч Б.Цолмонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Анданте” гэх эмийг Монгол Улсын эмийн жагсаалтанаас 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хуралаа уг эмийг бүртгэлээс хасах шийдвэр гарсан. Анх улсын эмийн бүртгэлд 2009 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Улсын эмийн  бүртгэлд бүртгэж байсан. Бүртгэлээс хасагдсан тохиолдолд Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон гэж ойлгож болно...гэх мэдүүлэг /5-р хх-н 51-53/,

Шинжээч эмч Т.Гэрэлт-Одын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Анданте” эмний үйлчлэгч бодис нь Залеплон гэх бодис юм. Анданте гэх худалдааны нэршил юм. Анданте буюу Залеплон гэх бодис нь Нэгдсэн Үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын жагжаалтад багтаагүй харин Монгол Улсын Эрүүл мэнд,  спортын сайдын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 4/164 тоот журамд өөрчлөлт оруулах тухай жагсаалтад “ Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад орсон байна...” гэх мэдүүлэг /7-р хх-н 55-57/, Монгол Улсын Эрүүл мэндийн яамны 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 7/4064 дугаар албан бичиг, хавсралт  /7-р хх-н 62-79/,

 

           Яллагдагч О.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би Sеку Sеку гэх хаягтай Мөнх-Орших гэх залууд Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот руу явсан автобусны жолоочоор дамжуулан гялгар ууттай орос цэргийн малгайд хийсэн 49 ширхэг таблеттай эм мэт зүйлийг явуулсан нь үнэн гэхдээ тухайн эмийг би өөрөө ОХУ-аас оруулж ирээгүй. Харин одоо сайн санахгүй байна 2018 оны 11 дүгээр сарын 20-дын үеэр би ОХУ-аас хилээр орж ирээд Аптанбулаг боомтоос Улаанбаатар хот руу явахаар ачаа ачиж байх үед урьд өмнө нь ОХУ-ын Чита хотод зус харж байсан 50 гаран насны эрэггэй хүн над дээр ирээд Улаанбаатар хот руу дайвар ачаа явуулах гэсэн юмаа гэж хэлээд гялгар ууттай цэргийн малгай дотор хийсэн эмнүүдийг өгөхөөр нь тоолж авахад 49 ширхэг байсан ингээд би тухайн ачааг нь аваад машиндаа тавьсан гэтэл Улаанбаатар хот руу ачих ачааны бүрдүүлэлт, тоо ширхэг гүйцээгүй учраас Улаанбаатар хот руу тухайн өдрөө явж чадахаа больсон тул машинаа Аптанбулаг дэзр үлдзэж еөрөө Алтанбулагаас Сэлэнгэ аймагт байх гэртээ замын машинд сууж харьсан харих үедээ машинд байсан Улаанбаатар хот руу явуулах дайвар ачааг авч явсан ингээд тухайн гялгар ууттай цэргийн малгайтай эмнүүдийг автобусны жолоочид өгч явуулсан тухайн ачааг хүлээж авах залуу нь миний таньдаг Мөнх-Орших гэх залуу байсан учир нь ачааг өгсөн эрэгтэй надад тухайн зүйлийг авах хүний дугаар гээд 91159790 дугаарыг өгөхөөр нь залгаж үзэхэд миний урьд өмнө нь таньдаг байсан Мөнх-Орших гэх залуу байсан Ингээд тухайн ачааг нь Сэлэнгээс Улаанбаатар хот руу явах автобусны жолоочид өгч явуулсан ба явуулах тедээ гялгар уутны дээр утасныхаа дугаарыг тэмдэглэж үлдээсэн. Мөн ачааг нь явуулсан талаараа Мөнх-Оршихын Sеку Sеку гэх хаяг руу мэдэгдэж авахдаа 5000 төгрөг өгч аваарай гэж хэлсэн. Би олон жил ОХУ болон Монгол улс хоёрын хооронд Сэлэнгэ аймгийн Аптанбулаг боомтоор хүн тээвэрлэж амьдрал ахуйгаа залгуулж байгаа хилээр орж гарах үед дайвар ачаа бараа егдөг олон хүн байдаг мөнгийг нь бодоод авдагч олон жил болсон учраас муу санаа сууж дайвар ачаагаар явуулж байгаа бараа эд зүйлийг шалгаж үзэж тоолж авдаг... гэх мэдүүлэг /9-р хх-н 31-32/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн прокурорын газраас .Болортуяа нь үргэлжилсэн үйлдлээр буюу яллагдагч Баярсайханы Дөлгөөний авч ирүүлэхээр захиалсны дагуу түүнд худалдаалах зорилгоор Оросын Холбооны Улсын Боорз хотын эмийн сангаас авсан Анданте гэх нэртай эмийг 2015 оны 8 дугаар сарын 17- ны өдөр 18 таблет болох 126 капсулыг 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 18 таблет болох 126 капсулыг, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 18 таблет болох 126 капсулыг, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 34 таблет болох 238 капсулыг тус тус Дорнод аймгийн Эрээн цав шалган нэвтрүүлэх боомтоор зохих зөвшөөрөлгүйгээр импортлосон, мөн 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Анданте гэх нэртэй 34 таблет 238 ширхэг эмийг зохих зөвшөөрөлгүйгээр Баярсайханы Дөлгөөнд худалдахыг завдсан, мөн Анданте гэх нэртэй эмийг 2015 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 18 таблет болох 126 капсулыг 2015 оны 9 дүгээр сард Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 18 таблет болох 126 капсулыг 2015 оны 9 дүгээр сард Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 18 таблет болох 126 капсулыг тус тус зохих зөвшөөрөлгүйгээр Б.Дд худалдсан,

Баярсайханы Дөлгөөн нь үргэлжилсэн үйлдлээр буюу Б.Бд захиж түүнээс худалдаж авах зорилгоор Оросын Холбооны Улсын Боорз хотын эмийн сангаас Анданте гэх нэртэй эмийг авахуулж 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 18 таблет болох 126 капсулыг 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 18 таблет болох 126 капсулыг, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 18 таблет болох 126 капсулыг, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 34 таблет болох 238 капсулыг тус тус Дорнод аймгийн Эрээн цав шалган нэвтрүүлэх боомтоор зохих зөвшөөрөлгүйгээр импортлосон, мөн 2016 оны 02 дугаар сарын эхээр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Анданте гэх нэртэй эмнээс 1 капсулыг, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Анданте гэх нэртэй эмнээс 3 капсулыг тус тус зохих зөвшөөрөлгүйгээр М.Халиунд худалдсан гэмт хэргийг, мөн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны 4 нутаг дэвсгэрт нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтан метамфетамины агууламжтай гялгар уутны хамт 1.13 грамм жинтэй Мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Ш.Г нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2016 оны 7 дугаар сарын эхээр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Анданте гэх нэртэй 84 капсул эмийг, 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Анданте гэх нэртэй 52 капсул эмийг тус тус зохих зөвшөөрөлгүйгээр А.Ад худалдсан, 2016 оны 9 дүгээр сарын эхээр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Анданте гэх нэртэй 4 капсул эмийг тус тус зохих зөвшөөрөлгүйгээр М.Халиунд худалдсан,

А.А нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Анданте гэх нэртэй 10 капсул эмийг зохих зөвшөөрөлгүйгээр Н.Ууганбаярт худалдсан, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Анданте гэх нэртэй 2 капсул эмийг зохих зөвшөөрөлгүйгээр Н.Чинбат, О.Энхсайхан нарт худалдсан, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Анданте гэх нэртэй 3 капсул эмийг зохих зөвшөөрөлгүйгээр Т.Тэмүүжинд худалдсан,

М.М нь үргэлжилсэн үйлдлээр буюу О.Ааар Анданте гэх нэртэй 49 таблет болох 343 ширхэг эмийг Монгол улсын хилээр нэвтрүүлж өөртөө авч бусдад худалдах зорилгоор 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг шалгах нэвтрүүлэх боомтоор зохих зөвшөөрөлгүйгээр импортлосон, мөн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Анданте гэх нэртэй 20 таблет буюу 140 ширхэг эмийг зохих зөвшөөрөлгүйгээр Баярсайханы Дөлгөөн, Отгонбаатарын Энхтулга нарт худалдсан,

О.А нь Анданте гэх нэртэй 49 таблет 343 ширхэг эмийг Монгол улсын хилээр нэвтрүүлж М.Мод өгөх зорилгоор 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг шалгах нэвтрүүлэх боомтоор зохих зөвшөөрөлгүйгээр импортлосон,

           Батсайханы Дөлгөөн нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай гялгар уутны хамт 0.13 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Баярсайханы Дөлгөөнд хууль бусаар худалдсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.   

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүхээс шүүгдэгч Б.Б нь үргэлжилсэн үйлдлээр буюу яллагдагч Баярсайханы Дөлгөөний авч ирүүлэхээр захиалсны дагуу түүнд худалдаалах зорилгоор Оросын Холбооны Улсын Боорз хотын эмийн сангаас авсан Анданте гэх нэртай эмийг 2015 оны 8 дугаар сарын 17- ны өдөр 18 таблет болох 126 капсулыг 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 18 таблет болох 126 капсулыг, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 18 таблет болох 126 капсулыг, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 34 таблет болох 238 капсулыг тус тус Дорнод аймгийн Эрээн цав шалган нэвтрүүлэх боомтоор зохих зөвшөөрөлгүйгээр импортлосон, мөн 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Анданте гэх нэртэй 34 таблет 238 ширхэг эмийг зохих зөвшөөрөлгүйгээр Баярсайханы Дөлгөөнд худалдахыг завдсан, мөн Анданте гэх нэртэй эмийг 2015 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 18 таблет болох 126 капсулыг 2015 оны 9 дүгээр сард Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 18 таблет болох 126 капсулыг 2015 оны 9 дүгээр сард Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 18 таблет болох 126 капсулыг тус тус зохих зөвшөөрөлгүйгээр Б.Дд худалдсан,

Б.Д нь үргэлжилсэн үйлдлээр буюу Б.Бд захиж түүнээс худалдаж авах зорилгоор Оросын Холбооны Улсын Боорз хотын эмийн сангаас Анданте гэх нэртэй эмийг авахуулж 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 18 таблет болох 126 капсулыг 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 18 таблет болох 126 капсулыг, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 18 таблет болох 126 капсулыг, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 34 таблет болох 238 капсулыг тус тус Дорнод аймгийн Эрээн цав шалган нэвтрүүлэх боомтоор зохих зөвшөөрөлгүйгээр импортлосон, мөн 2016 оны 02 дугаар сарын эхээр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Анданте гэх нэртэй эмнээс 1 капсулыг, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Анданте гэх нэртэй эмнээс 3 капсулыг тус тус зохих зөвшөөрөлгүйгээр М.Халиунд худалдсан гэмт хэргийг, мөн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны 4 нутаг дэвсгэрт нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтан метамфетамины агууламжтай гялгар уутны хамт 1.13 грамм жинтэй Мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Ш.Г нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2016 оны 7 дугаар сарын эхээр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Анданте гэх нэртэй 84 капсул эмийг, 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Анданте гэх нэртэй 52 капсул эмийг тус тус зохих зөвшөөрөлгүйгээр А.Ад худалдсан, 2016 оны 9 дүгээр сарын эхээр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Анданте гэх нэртэй 4 капсул эмийг тус тус зохих зөвшөөрөлгүйгээр М.Халиунд худалдсан,

А.А нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Анданте гэх нэртэй 10 капсул эмийг зохих зөвшөөрөлгүйгээр Н.Ууганбаярт худалдсан, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Анданте гэх нэртэй 2 капсул эмийг зохих зөвшөөрөлгүйгээр Н.Чинбат, О.Энхсайхан нарт худалдсан, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Анданте гэх нэртэй 3 капсул эмийг зохих зөвшөөрөлгүйгээр Т.Тэмүүжинд худалдсан,

М.М нь үргэлжилсэн үйлдлээр буюу О.Ааар Анданте гэх нэртэй 49 таблет болох 343 ширхэг эмийг Монгол улсын хилээр нэвтрүүлж өөртөө авч бусдад худалдах зорилгоор 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг шалгах нэвтрүүлэх боомтоор зохих зөвшөөрөлгүйгээр импортлосон, мөн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Анданте гэх нэртэй 20 таблет буюу 140 ширхэг эмийг зохих зөвшөөрөлгүйгээр Баярсайханы Дөлгөөн, Отгонбаатарын Энхтулга нарт худалдсан,

О.А нь Анданте гэх нэртэй 49 таблет 343 ширхэг эмийг Монгол улсын хилээр нэвтрүүлж М.Мод өгөх зорилгоор 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг шалгах нэвтрүүлэх боомтоор зохих зөвшөөрөлгүйгээр импортлосон,

           Батсайханы Дөлгөөн нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай гялгар уутны хамт 0.13 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Баярсайханы Дөлгөөнд хууль бусаар худалдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургууд “...Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт..., 83-31 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэгийг хийв..., Тээврийн хэрэгслийн эзэмшигч О.Энхтулгаас таны тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалагдаж байгаа эд зүйл, хар тамхи мансууруулах бодис байна уу гэж асуухад “машины зүүн урд хайрцагт 10 хайрцаг буюу 140 ширхэг /капсул/ Анданте гэх эм байгаа, мөн голын хөгжимний доор байрлах ховилд мөс гэх нэршилтэй бодис байгаа, гэхдээ уг машиныг Дөлгөөн барьж явсан, мөс гэх бодис минийх биш” гэж ярив.., Анданте Юмг гэсэн бичиглэлтэй нийт 20 таблет буюу 140 капсул эм мэт зүйл байсныг хураан авлаа. Мөн О.Энхтулгын заасан хөгжимний доор байрлах ховилд үзлэг хийхэд 3 талыг нь хайлуулж наасан 2x3 см хэмжээтэй тунгалаг өнгийн ууттай мөс мэт зүйл байсныг хураан авав...” /хх1-ийн 12-20 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургууд “...М.М: Миний унаж явсан машин дотор хар тамхи, мансууруулах төрлийн бодис байаа гээд өөрөө автомашины баруун урд хаалганд дөхөж очин тээврийн хэрэгслийн урд талын хоёр суудлын голын хэсгийн урд талд салоны доор байрах хэсэгт байх хар саван дотор байх эд зүйлс рүү заахад.., М.Мын заасан газар “Анданте Юмг” гэсэн бичигтэй 7 ширхэг капсулаар савласан 27 ширхэг таблетка эм мэт зүйл, “А05455784” серийн дугаартай хуйлсан аравтын дэвсгэрт 1 ширхэг.., зэрэг зүйлсийг хураан авч цааш автомашины зүүн урд талын хаалганд байх саванд үзлэг хийхэд “Анданте Юмг” бичигтэй 7 ширхэгтэй, задалсан байдалтай 1 таблетка хоосон эм мэт зүйлийн хайрцаг, 3 ширхэг парламент тамхины хайрцаг.., 2 ширхэг парламент тамхины хайрцаг дотор нэг хайрцганд 5 ширхэг, нөгөө хайрцганд 1 ширхэг, нэг тал нь бүдэг цэнхэр, нөгөө тал нь тод цэнхэр өнгийн капсултай эм мэт зүйл байв...” /хх1-ийн 21- 26 дугаар хуудас/,

Нэгжпэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд “..Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ЗЗГ байр.., 12 номер бүхий бор өнгийн төмөр хаалгатай байр байв.., тавиурны дор байрлах 3 ширхэг шүүгээний хэсэгт нэгжпэг явуухалад МЕХ/ЮЗ гэсэн бичиглэл бүхий тамхины хайрцаг дотор хөх цэнхэр өнгийн 1 ширхэг эмийн капсул, тарианы шилний хугалсан толгой 1 ширхэг байсныг хураан авлаа..., хувцасны шүүгээний хувцас эд зүйлийн халаас нугалааны хэсэгт нэг бүрчлэн явуулахад бор хүрэн өнгийн эрэгтэй савхин хүрэмний зүүн талын дотор энгэрийн халаасанд Анданте Юмг гэсэн бичиглэл бүхий эмийн таблек ямар нэгэн эмгүй хоосон, эрээн өнгийн хуванцар гуурсны хамт байсныг хураан авлаа...” /хх1-ийн 27- 33 дугаар хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд “..М.М.., өмсөж явсан хар өнгөтэй куртикны гадна, баруун талын халааснаас “Анданте Юмг” гэсэн бичигтэй 3 ширхэг нь бүтэн, 4 ширхэг нь хоосон, 1 таблет эм, улаан, шар өнгийн босоо судалтай гуурс мэт зүйл гаргаж өгөв...” /хх1-ийн 39, 41-42 дугаар хуудас/,

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургууд “...ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/.., гэж зааж байгаа нь иргэн Баярсайханы Дөлгөөн нь дээрх 6 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисоос тетрагидроканнабинолын агууламжтай бодис хэрэглэсэн гэж урьдчилсан байдлаар зааж байгаа болохыг тэмдэглэлд тусгав..” /хх1-ийн 46-47 дугаар хуудас/,

О.Энхтулгын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургууд “...ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/.., гэж зааж байгаа нь.., тетрагидроканнабинолын агууламж бүхий бодис хэрэглэсэн гэх утгыг заасныг тэмдэглэлд тусгав..” /хх1-ийн 51-53 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх1-ийн 73-74 дүгээр хуудас/, 8/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12664 дугаартай “..Шинжилгээнд ирүүлсэн О.Энхтулга, Баярсайханы Дөлгөөн 2018.11.27 гэж хаягласан шээсэнд тус тус тетрагидроканнабинол /ТНС/ илрэв..., Тетрагидроканнабинол ЯНС/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг...” гэх дүгнэлт /хх1-ийн 91-93 дугаар хуудас/,

Мэргэжпийн хяналтын газрын Эм бие бэлдмэлийн хяналтын улсын байцаагчийн лабораторийн шинжилгээний 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02-03-185/1569 дугаартай дүгнэлтэд “...Анданте Юмг эмийн үйлчлэгч бодис болох Залеплон.., нь Монгол Улсын эмийн бүртгэлээс 2014 онд хасагдсан ба Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны А/184 дугаар тушаалын хавсралт Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтын Б бүлэг Сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад хамаарах тул “Сэтгэцэд нөлөөт эм” болох нь тогтоогдож байна...” гэх дүгнэлт /хх- ийн 146-147 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 12695 дугаартай:

            1. Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгөтэй гуурс 17,8 см, шар өнгөтэй гуурс 16,7 см, шар өнгөтэй гуурс 17,7 см, ногоон өнгөтэй гуурс 26,3 см, ногоон өнгөтэй гуурс 9,4 см,. ягаан өнгөтэй гуурс 26,2 см, “51” гэж дугаарласан ууттай хуйлсан “АL92757153 дугаартай 20 төгрөгтийн мөнгөн дэвсгэрт,, “Анданте 10 мг” гэсэн бичиглэлтэй эм мэт зүйл, “50” дугаартай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, “Лидокайн” гэсэн бичиглэлтэй дээд хэсэг нь хагарсан тарианы усны шил тус бүр нь нь шинжилгээнд

тэнцэж байна.

         2. Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгөтэй гуурс 17,8 см, шар өнгөтэй гуурс 16,7 см, шар: өнгөтэй гуурс 17,7 см, ногоон өнгөтэй гуурс 26,3 см, ногоон өнгөтэй гуурс 9,4 см ягаан өнгөтэй гуурс 26,2 см, “51” гэж дугаарласан ууггай хуйлсан “АЕ9275715:' дугаартай 20 төгрөгтийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, , “Анданте 10 мг” гзсэн бичиглэлтэй эм мэт зүйл тус бүрээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрэхгүй

байна.  Шинжилгээнд ирүүлсэн “50” дугаартай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, '.Лидокайн” гэсэн бичиглэлтэй дээд хэсэг нь хагарсан тарианы усны шил тус бүрээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна

         3. Шинжилгээнд илэрсэн метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно.

         4.“ 50” дугаартай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлийн гялгар ууттай жин нь 0.1393 грамм, цэвэр жин нь 0.1056 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0.0714 грамм болов гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх 98-99/,

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02-03-185/1569 дугаартай

1.Макропен 400 мг /Мидекамицин/ Словен улсын КРКА үйлдвэрийн эм нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн.

         2. Анданте Юмг эмийн үйлчлэгч бодис болох Залеплон /М-(3-(цианопиразоло [1,5-а] пиримидин-7-ил )фенил)Ы-этилацедамид нь Монгол Улсын эмийн бүртгэлээс 2014 онд хасагдсан ба Монгол улсын Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны А/184 дугаар тушаалын хавсралт Монгол улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтын Б бүлэг Сэтгэц нөлөөт эмийн жагсаалтад хамаарах тул “Сэтгэц нөлөөт эм” болох нь тогтоогдож байна гэх дүгнэлт /1-р хх-н 146/,

Яллагдагч М.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Драгон дээр очиж Сэлэнгээс ирэх автобусыг хүлээж байгаад 40-33 дугаартай автобус ирэхээр нь жолоочоос нь өглөө таньд боодолтой ачаа дайсан байгаа түүнийг авах гэсэн юмаа гэж хэлээд 5000 төгрөг өгч цагаан өнгийн гялгар ууттай зүйлийг аваад машиндаа сууж задалж үзэхэд дотор нь 50 ширхэг таблет бүхий Анданте эм байсан. ...”, “...өмнө нь Анданте ирж байгаа гэж хэлэхэд 20 таблет буюу 140 ширхэг Анданте эмийг 1 таблетийг нь 140000 төгрөгөөр өгчих гээд 20 таблетийг 2.800.000 төгрөгөөр зарахаар болсон ч ярилцаж байгаад 2.100.000 төгрөг эхний ээлжинд өгөөд дараа нь үлдэгдэл мөнгийг нь өгөхөөр ярилцаж тохиролцсон. Ернө бол Дөлгөөн Энхтулга хоёр хамт явдаг болхоор тэр хоёрыг авах гэж байсан талаар нь мэдэж байсан. Дөлгөөн Энхтулга хоёр Анданте гэх эмийг хэрэглэдэг байсан ба би Анданте хэрэглэж эхэлсэнээсээ хойш тэр хоёроос бас авч хэрэглэж байсан. 1 ширхэг капсултай Андантег 30000-40000 төгрөгөөр худалдан авч хэрэглэдэг байсан...”, “...20 ширхэг таблетийг нь Дөлгөөн Энхтулга хоёрт зарсан. Харин үлдсэн 30 ширхэг таблет Андантегаас 29 ширхэг нь бүтнээрээ миний машины голын хайрцагт байсан ба нэг ширхэгийг нь би автобуснаас аваад задалж 4 ширхэгийг хэрэглэсэн 3 ширхэг үлдсэн байсан нь миний биед байсан юмаа...”мэдүүлэг /1-р хх-н 161-162, 179-180/,

Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...машинтай очиход Дөлгөөн гэх залуу саарал өнгийн ниссан муррона гэх машинтай зогсож байсан ба машинд орж ирж суухаар нь өөрөөсөө 400.000 төгрөг бэлнээр өгч 3 талыг нь хайлуулж наасан гялгар ууттай мөс гэх бодисыг аваад машины урд талын голын хайрцагны тагны дээд хэсэгт тавьсан ба тэндээсээ шууд Билэг их сургууль руу очиж Энхтулгыг авсан. Энхтулгыг авахаар явж байх үед Мөнх-Орших над руу залгаад Андантегаа авчихлаа Sky их дэлгүүрийн гадаах автомашины зогсоол дээр уулзъя гэхээр иь Энхтулгыг аваад Sку их дэлгүүр рүү явсан тухайн үед Энхтулга машины урд хэсэгт мөс байгааг мэдээд тарианы шилэнд хийж сорж хэрэглэсэн харин би түүнээс нь хэрэглээгүй нэг мөс Андантегаа авчихаад хэрэглье гэж бодсон мөн машин барьж байсан болохоор чадаагүй. Ингээд. дэлгүүрийн гадаа очиж зогсоолд зогсоход машины хажууд Мөнх-Орших машинтайгаа ирж зогсоод бууж ирээд арын суудалд орж ирж өөрөөсөө 20 таблет Анданте эмийг өгөхөөр нь би Энхтулгаас авсан 2.000.000 төгрөг дээрээ 100.000 төгрөг 2.100.000 төгрөг өгөөд үлдсэн 700.000 төгрөгийг нь удаахгүй өгөх талаараа хэлээд байж байх үед цагдаа нар орж ирээд бид 3-ыг барьж авсан. Машинд үзлэг хийх үедээ 20 таблет эмийг болон мөс гэх бодис. Энхтулгыг мөс хэрэглэхдээ ашигласан тарианы шил, хуйлсан мөнгө зэргийг хураан авсан үүнээс өөр зүйл болоогүй... гэх мэдүүлэг /1-р хх- 189-190/,

         О.Энхтулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Миний машинд үзлэг хийхэд илэрч хураагдсан мөс гэх нэршилтэй мансууруулах бодис нь Дөлгөөнийх юм гэх мэдүүлэг /1-р хх-н 194/,

Б.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Дөлгөөн гэх залууг 2015 оноос хойш мэддэг түүний Анданте хэрэглэдөг мөн бусдад зардаг талаар мэддэг байсан. Урьд өмнө ч хэд хэдэн удаа авч хэрэглэж байсан...”, “... 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр Анданте авахаар уулзаж 5 ширхэг Анданте 100000 төгрөгөөр авч хэрэглэж байсан...”, “Харин 2019 оны 02 дугаар сарын дунд үеэр байрны орцонд өвс гэх зүйлийг бага хэмжээтэй хэрэглэж байсан. Би анх Болортуяагаас 2015 оны 08 дугаар сарын сүүлээр байсан байх сайн санахгүй байна Болортуяа эгчтэй танилцаад “Анданте” гэх эмийг Орос улсаас авчирдаг гэхээр нь 2015 оны 08 дугаар сард 18 ширхэг капсултай 3 таблеть “Анданте” гэх эмийг 1 таблетийг нь 50.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд М.Халиун өөрөө авъя гэхээр нь 1 таблетикыг нь 60.000 төгрөгөөр зарсан. Халиун 3 таблетикыг гурвууланг нь худалдаж авсан. Дараа нь 2015 оны 09 дүгээр сард Болортуяа эгчийг хойшоо явчаад ирлээ “Анданте” байна авах уу гэхээр нь 18 капсулыг 1 ширхэгийг нь 50.000 төгрөгөөр худалдаж авч М.Халиунд 60.000 төгрөгөөр өгсөн...”,

Би анх “Анданте” гэх эмийг 2015 оны 03 дугаар сард Анданте гэх эм байдаг тайвшруулдаг үйлчилгээтэй гэж хүмүүс, хүүхдүүд дам яриад байхаар нь сонирхож хэрэглэж үзмээр санагдсан. Тэгээд 2015 оны 08 дугаар сард Болортуяа эгчийг авчирхаар нь өөрөө хэрэглэж үзсэн. Би Болортуяа эгчээс 2015 оны 11 дүгээр сард худалдаж авсан анданте эмийг найз Баясгалантай 13-р хороололд таараад зарж борлуулаагүй, зүгээр өгсөн...” гэх мэдүүлэг, /3-р хх-н 113-114, 122-123/,

Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 08 дугаар сарын сүүлээр Орос улс руу бараандаа явахдаа Боорз хотын төвд байдаг эмийн сангаас нь очиж 1 ширхэг Анданте гэх змийг Монгол төгрегөер 18.000 төгрөгеөр бодож нийт 17-18 ширхэгийг авсан. Тэгээд бараа авчихаад Эрээн цавын хилээр биедээ халаас болон бусад хэсэгтээ хийж оруулж ирсэн...”,  “...Тэгээд дараа нь 2015 оны 09 дүгээр сарын бас сүүлээр байсан Дөлгөөн яриад дахиад нөгөө эмнээс чинь хэрэгтэй байна гэж яриад дахиад 18 ширхэгийг оруулж ирж Дөлгөенд 1 таблетикыг 50.000 төгрөгөөр өгсөн. Дараа нь мөн Дөлгөөн дахиж яриад нөгөө эмнээсээ аваад ирээч гэхээр нь 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр дахиж хойшоо явж бас л 18 ширхэгийг авчирч Дөлгөөнд зарсан...”,”...2015 оны 12 дугаар сарын үед Дөлгөөн над руу утсаар яриад та хойшоо явах уу надад дахиад хэрэг болоод байна гэхээр нь би тэр үед нь явах гэж байсан болохоор 2016 оны 01 дүгэзр сарын 19-ний өдөр Эрээн цавын боомтоор хилээр гарч Орос улсын Боорз хотын төвд байдаг нэрийг  нь эмийн сангаас 9 таблетыг дараа нь ойрхон байдаг нэг эмийн сангаас нь очиж 12-13 ширхэгийн авсан дараа нь бас нэг эмийн сангаас 7-8 ширхэгийг авсан нийт 4 эмийн сангаас нийт 34 таблетыг буюу 238 ширхэг капсул Анданте гэх эмийг худалдаж авсан...” гэх мэдүүлэг /3-р хх-н 119-120/,

Гаалийн Ерөнхий газрын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 10/4722 дугаар албан бичиг  “ Анданте” гэх нэршилтэй Монгол Улсад бүртгэлтэй кодлосон эмийн жагсаалт, лавлагаа /4-р хх-н 128/,

М.Халиуны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... би өмнө Дөлгөөнөөс 2-3 удаа Анданте гэх сэтгэцэд эмийг худалдаж авсан. Би Дөлгөөнөөс 2016 оны 02 дугаар сарын эхээр 1 удаа МТ клонкын орчимоос 1 удаа 1 капсулыг, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хамгийн сүүлд 3 капсулыг худалдаж авсан...” гэх мэдүүлэг /4-хх-н 9/,

Гэрч Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...“Анданте” гэх эм нь Унгар улсад үйлдвэрлэгддэг. Эмний орцонд Залеплон гэх бодис байдаг. Залеплоныг хэрэглэснээр дотор муухайрах, толгой өвдөх, бөөлжих зэрэг ямар ч нөлөөгөөр хэрэглэж болно. Удаан хугацаагаар хэрэглэх юм бол эмийн хамаарал бий болно. Тухайн эмийг яг хэдэн ширхэг ууснаар сэтгэцэд нөлөөлнө гэсэн зүйл байхгүй тухайн эмийн дасал болсон эсэх биеийн онцлогооос хамаарна. Энэ өмнө сэтгэцэд нөлөөлөх эмийн бүлгийн төрөлд хамаарна гэх мэдүүлэг /5-р хх-н 77-78/,

Яллагдагч А.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Тэгээд бас эгч нь хөдөө явлаа чи энэ 52 ширхэг аваад байж бай би чиний дугаарыг авдаг хүмүүст нь өгчихнө чи зарчих гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр би ээж, аавын гэр болох Сансар гэх газрын 25 дугаар байранд байж байхад миний 86224822 гэсэн дугаар луу 99-тэй дугаараас өөрийгэө Ууганаа гэх залуу залгаад “Анданте” гэх эм авья гэхээр нь би 10 ширхэг эмийг цаасанд боогоод ээждээ үлдээгээд таны утас руу хүн залгаад энийг авья гэхээр нь өгчөөрэй, тэгээд 100.000 төгрөг аваарай гэж хэлсэн. Би Анугаас 136 ширхэг Анданте гэх эмийг аваад Тэмүүжинд 20.000 төгрөгөөр 3 ширхэг, Энхсайханд 10.000 төгрөгөөр 2 ширхэг, Ууганбаярт 100.000 төгрөгөөр 10 ширхэгийг зарсан... гэх мэдүүлэг /5-р хх-н 105-106/,

Н.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...  “ Би 2016 оны 08 дугаар сарын эхэн үед Анхзаяа эгчийн дугаарыг Батбилэг гэх найзаасаа авч 2 удаа 1 ширхэгийг 10.000 төгрөгөөр худалдан авч дараа нь авахдаа 10 ширхэгийг 100.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би нэг удаа л хэрэглэж үзсэн Би хамраараа сорж хэрэглэдэг гэж хүмүүсээс сонсоод өөрийн гэрт капсулыг задалж хамраараа сорж хэрэглэж үзсэн ...” гэх мэдүүлэг /5-р хх-н 119/,

Сэжигтэн Т.Тэмүүжингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед надад 20,000 төгрөг байсан Батбилэгт мөнгө байгаагүй. Урьд өмнө Батбилэг Анхзаяа эгчийг таньдаг байсан ба би Батбилэгтэй хамт явж байгаад Анхзаяа эгчийг таньдаг болсон ба Анхзаяа эгчийг Анданте гэх эм зардаг гэдгийг мэддэг болсон. 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Анхзаяа эгчийн амьдардаг Сансар гэх газар байх байрных нь гадаа очоод миний 95168426 гэсэн дугаарыг Батбилэг аваад Анхзаяа эгчийн 86224822 гэсэн дугаар луу нь залгаад та хаана байна, надад 20,000 төгрөг байна 3 ширхэг Анданте авья гэж хэлээд утсаа тасалтал Анхзаяа эгч удалгүй байрныхаа буланд гарч ирчихсэн бид 2-ыг дуудахаар нь би 20,000 төгрөгөө өгөөд 3 ширхэг Анданте эм аваад би халаасандаа хийсэн... “ гэх мэдүүлэг /5-р хх-н 129-130/,

Ш.Ггийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2016 оны 07 дугаар сарын эхээр вокзал дээр очиж Анхзаяа, Энхүүш нарын хэлснээр Орос вагон тоссон 2-3 удаа 7 хоног дараалан очсон. Тэгээд 3  дахь удаагаа вокзал орж тосоход Орос проводник хувцасгүй эмэгтэй над дээр ирээд Аня  явуулсан уу хэд хэрэгтэй юм гэсэн тэгэхээр 14 ширхэг гэж хэлсэн. Тэгээд 244.000 төгрөгөөр 14-ийг скочдож боогоод өгсөн. Анхзаяа, Энхүүш хоёр 420.000 төгрөг өгөөд 14 таблетийг захисны дагуу худалдаж авсан.  Надад Анхзаяа, Энхүүш хоёр хэлэхдээ Энхүүшийн гарны түлэнхийд нь уудаг түрхдэг гэж хэлсэн... гэх мэдүүлэг /5-р хх-н 144/, 

Гэрч Б.Цолмонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Анданте” гэх эмийг Монгол Улсын эмийн жагсаалтанаас 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хуралаа уг эмийг бүртгэлээс хасах шийдвэр гарсан. Анх улсын эмийн бүртгэлд 2009 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Улсын эмийн  бүртгэлд бүртгэж байсан. Бүртгэлээс хасагдсан тохиолдолд Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон гэж ойлгож болно...гэх мэдүүлэг /5-р хх-н 51-53/,

Шинжээч эмч Т.Гэрэлт-Одын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Анданте” эмний үйлчлэгч бодис нь Залеплон гэх бодис юм. Анданте гэх худалдааны нэршил юм. Анданте буюу Залеплон гэх бодис нь Нэгдсэн Үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын жагжаалтад багтаагүй харин Монгол Улсын Эрүүл мэнд,  спортын сайдын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 4/164 тоот журамд өөрчлөлт оруулах тухай жагсаалтад “ Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад орсон байна...” гэх мэдүүлэг /7-р хх-н 55-57/, Монгол Улсын Эрүүл мэндийн яамны 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 7/4064 дугаар албан бичиг, хавсралт  /7-р хх-н 62-79/,

 

         Яллагдагч О.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гялгар ууттай цэргийн малгайтай эмнүүдийг автобусны жолоочид өгч явуулсан тухайн ачааг хүлээж авах залуу нь миний таньдаг Мөнх-Орших гэх залуу байсан учир нь ачааг өгсөн эрэгтэй надад тухайн зүйлийг авах хүний дугаар гээд 91159790 дугаарыг өгөхөөр нь залгаж үзэхэд миний урьд өмнө нь таньдаг байсан Мөнх-Орших гэх залуу байсан Ингээд тухайн ачааг нь Сэлэнгээс Улаанбаатар хот руу явах автобусны жолоочид өгч явуулсан ба явуулах үедээ гялгар уутны дээр утасныхаа дугаарыг тэмдэглэж үлдээсэн. Мөн ачааг нь явуулсан талаараа Мөнх-Оршихын Sеку Sеку гэх хаяг руу мэдэгдэж авахдаа 5000 төгрөг өгч аваарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /9-р хх-н 31-32/, нууц ажиллагааны магадлагаа, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч нарт холбогдох  хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Б-г хууль бусаар эм худалдахыг завдсан, эмийг импортлох, худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Б.Д-г эмийг импортолсон, худалдсан,  худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан гэмт хэрэг, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Ш.Г эм худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан, худалдсан,

            Шүүгдэгч А.А эм худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан,

            Шүүгдэгч М.М-г эм  импортлох, худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан,

            Шүүгдэгч О.А эм импортлох үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан,

  Шүүгдэгч Б.Д сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдаалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 Шүүгдэгч Б.Б, Б.Д, Ш.Г, А.А, М.М, О.А, Б.Д нарт  хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүгдэгч Б.Д нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 390 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тэнссэн байхад буюу 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр дахин санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн байх тул  хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 дахь заалтыг хүчингүй болгож ял оногдуулан, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

Ш.Г, А.А нар нь бага насны хүүхэдтэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн... гурав хүртэлх насны насны хүүхэдтэй эх,... хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолын биелүүлэхийг хоёр жил хугацаагаар хойшлуулж болно гэсэн заалтыг үндэслэн хойшлуулахаар шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д цагдан хоригдсон 30 хоног, Б.Дөлгөөний цагдан хоригдсон 33 хоног, Ш.Ггийн цагдан хоригдсон 2 хоног, М.Мын цагдан хоригдсон 2 хоногийг тус бүр ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож.    шүүгдэгч Б.Б, А.А, О.А нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Ш.Г, А.А, М.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх, Б.Б, Баяр.Дөлгөөн, Б.Дөлгөөн, О.А нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 34 таблет болох 238 капсул, мөн 112 капсултай нийт 350 капсул “Анданте” нэртэй эм, О.Энхтулгын тээврийн хэрэгслээс хураагдсан /20 таблет буюу 140 капсул байснаас шинжилгээнд 1 таблет буюу 7 ширхэг шинжпэгдсэн /19 таблет буюу 133 ширхэг “Анданте” нэртэй эм, 3 талыг нь хайлуулж наасан 2x3 см хэмжээтэй тунгалаг өнгийн ууттай /шинжилгээнд дээж авч шинжилсэний дараа 0.07 грамм болсон/ мөс мэт зүйл, хагарсан тарианы усны шил, М.Мын биед үзлэг хийхэд хураагдсан дотроо эмгүй хоосон “Анданте” нэртэй эмийн 3 ширхэг капсул, эрээн өнгийн болон улаан шар өнгийн босоо зураастай гуурс 2 ширхэг, М.Мын гэрт нэгжлэг хийхэд хураагдаж шинжилгээ хийгдсэн “Анданте” нэртэй эмний хөх цэнхэр өнгийн эмгүй хоосон 1 ширхэг капсул, тарианы усны шилний толгой хэсэг, 1 ширхэг гуурс, М.Мын унаж явсан тээврийн хэрэгслээс “Анданте” нэртэй 1 таблетдаа 7 ширхэг капсулаар савласан /27 таблет буюу 189 капсул байснаас шинжилгээнд 1 таблет буюу 7 ширхэг шинжпэгдсэн/ 26 ширхэг таблет 182 капсул эм, Макропен Мидекамицин 400мг гэсэн бичигтэй 1 таблет болох 8 капсул эм зэрэг эд зүйлсийг тус тус устгахыг, мөн АЮ299092 серийн дугаартай хуйлсан 50 төгрөгийн, АМ99544600 серийн дугаартай хуйлсан 500 төгрөгийн, ЗИ15244860 серийн дугаартай хуйлсан 100 төгрөгийн, ЗИ4679814 серийн дугаартай хуйлсан 100 төгрөгийн дэвсгэртийг устгуулахаар Монгол банкинд хүргүүлэхийг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт устгах комисст тус тус даалгаж, М.Мын Е 2014884 дугаартай гадаад паспортыг өөрт буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нууц ажиллагааны магадлагаа, магадлагаанд хавсаргагдсан 1 ширхэг сиди, мөн 8 дугаар хавтас хэргийн 216 дугаар хуудаст М.Мын фэйсбүүк хуудаст үзлэг хийж бэхжүүлсэн Си-Ди 1 ширхэг зэрэг эд мөрийн баримтыг хэрэгт тус тус хавсаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа шүүгдэгч М.Мын биед үзлэг хийхэд хураагдсан 20.000 төгрөгийн 105 ширхэг дэвсгэрт нийт 2.100.000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13,38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б хууль бусаар эм худалдахыг завдсан, эмийг импортлох, худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Д эмийг импортолсон, худалдсан,  худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан гэмт хэрэг, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэм буруутайд,

Шүүгдэгч Ш.Г эм худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан, худалдсан гэм буруутайд

            Шүүгдэгч А.А эм худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан гэм буруутайд,

            Шүүгдэгч М.М эм  импортлох, худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан гэм буруутайд,

            Шүүгдэгч О.А эм импортлох үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан гэм буруутайд,

            Шүүгдэгч Б.Д сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдаалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3,3.1 дүгээр зүйлийн 1,3.2 дугаар зүйлийн 1  дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар Б.Бг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Бг 6 сарын хугацаагаар хорих ялаар,

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1,2.2 дугаар зүйлийн 3  дах хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар Б.Д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

        Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баяр.Дөлгөөнийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

         Эрүүгийн хуулийн еранхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1,2.2 дугаар зүйлийн 3  дах хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар Ш.Гг 1 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар,

          Эрүүгийн хуулийн еранхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1,2.2 дугаар зүйлийн 3  дах хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар А.Аг 1 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1  дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар М.Мыг 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний 6.000.000 төгрөгөөр торгох  ялаар,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1  дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар О.Аыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар Б.Д 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Д ял оногдуулсан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 390 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Дөлгөөнд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

         4. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснар Баяр.Дөлгөөнд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Б.Бд оногдуулсан хорих ялуудын нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Д  энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тус тус тогтоосугай.

         5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар  Б.Б,  Баяр.Дөлгөөн, Ш.Г, А.А, Б.Дөлгөөн, О.А нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

         6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д цагдан хоригдсон 30 хоног, Б.Д цагдан хоригдсон 33 хоног, Ш.Ггийн цагдаг хоригдсон 2 хоног, М.Мын цагдан хоригдсон 2 хоногийг тус бүр ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож.    шүүгдэгч Б.Б, А.А, О.А нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

          7.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Г, А.А нарт тус бүр хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тус бүр 1 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацагаанд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүгдэгч нар санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх хорих ял оногдуулах болохыг сануулсугай.

         9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.М  нь торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар М.М  нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэлгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 34 таблет болох 238 капсул, мөн 112 капсултай нийт 350 капсул “Анданте” нэртэй эм, О.Энхтулгын тээврийн хэрэгслээс хураагдсан /20 таблет буюу 140 капсул байснаас шинжилгээнд 1 таблет буюу 7 ширхэг шинжпэгдсэн /19 таблет буюу 133 ширхэг “Анданте” нэртэй эм, 3 талыг нь хайлуулж наасан 2x3 см хэмжээтэй тунгалаг өнгийн ууттай /шинжилгээнд дээж авч шинжилсэний дараа 0.07 грамм болсон/ мөс мэт зүйл, хагарсан тарианы усны шил, М.Мын биед үзлэг хийхэд хураагдсан дотроо эмгүй хоосон “Анданте” нэртэй эмийн 3 ширхэг капсул, эрээн өнгийн болон улаан шар өнгийн босоо зураастай гуурс 2 ширхэг, М.Мын гэрт нэгжлэг хийхэд хураагдаж шинжилгээ хийгдсэн “Анданте” нэртэй эмний хөх цэнхэр өнгийн эмгүй хоосон 1 ширхэг капсул, тарианы усны шилний толгой хэсэг, 1 ширхэг гуурс, М.Мын унаж явсан тээврийн хэрэгслээс “Анданте” нэртэй 1 таблетдаа 7 ширхэг капсулаар савласан /27 таблет буюу 189 капсул байснаас шинжилгээнд 1 таблет буюу 7 ширхэг шинжпэгдсэн/ 26 ширхэг таблет 182 капсул эм, Макропен Мидекамицин 400мг гэсэн бичигтэй 1 таблет болох 8 капсул эм зэрэг эд зүйлсийг тус тус устгахыг, мөн АЮ299092 серийн дугаартай хуйлсан 50 төгрөгийн, АМ99544600 серийн дугаартай хуйлсан 500 төгрөгийн, ЗИ15244860 серийн дугаартай хуйлсан 100 төгрөгийн, ЗИ4679814 серийн дугаартай хуйлсан 100 төгрөгийн дэвсгэртийг устгуулахаар Монгол банкинд хүргүүлэхийг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт устгах комисст тус тус даалгаж, М.Мын Е 2014884 дугаартай гадаад паспортыг өөрт буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нууц ажиллагааны магадлагаа, магадлагаанд хавсаргагдсан 1 ширхэг сиди, мөн 8 дугаар хавтас хэргийн 216 дугаар хуудаст М.Мын фэйсбүүк хуудаст үзлэг хийж бэхжүүлсэн Си-Ди 1 ширхэг зэрэг эд мөрийн баримтыг хэрэгт тус тус хавсаргахаар шийдвэрлэсүгэй.

      12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа шүүгдэгч М.Мын биед үзлэг хийхэд хураагдсан 20.000 төгрөгийн 105 ширхэг дэвсгэрт нийт 2.100.000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      13. Б урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг  хязгаарласан “ Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,  М.Мид урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан “ Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

       14. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

15. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

16. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ш.Г, А.А, М.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх, Б.Б, Б.Д, Б.Д, О.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.    

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ПҮРЭВСҮРЭН