Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 1130

 

        2020       06         18                                2020/ШЦТ/1130

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Г.Хатанцэцэг, шүүгч М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй

нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал,

улсын яллагч: Т.Мөнх-Амгалан,

иргэдийн төлөөлөгч : К.Бахатгүл,

шүүгдэгчийн  өмгөөлөгч :  С.Батдэлгэр

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч :  Э.Золзаяа,

хохирогчийн өмгөөлөгч өмгөөлөгч :  Д.Золзаяа

шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1  дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Норов овогт Цогбадрахын Батбаярт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906052932765 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

          Шүүгдэгч  биеийн байцаалт:

          Шүүгдэгч:  Монгол Улсын иргэн, Ц.Б, 2001 оны 01 дүгээр  сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3. ээж, эгч нарын хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 27-684 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

          Холбогдсон хэргийн талаар:

          Ц.Б нь 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Роял Кастл хотхоны 103 дугаар байрны зүүн хойд хэсэгт 12 настай иргэн Ц.Хын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

         Шүүхэд талуудын гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

           Насанд хүрээгүй хохирогч Ц.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Анх 2019 оны наадмын өмнөхөн iveel iveel гэх фэйсбүүкийн хаягнаас над руу сайн уу найзууд болох уу гэж чат ирсэн тэгэхээр нь би таниас дүү юм шиг байна гэж хэлэхэд найзууд болоход дүү эгч хамаатай юм уу гэж хэлсэн…

Тэгээд хэд хоногийн дараа 00 цаг болох гэж байхад Батбаяр гэж хүн над руу чат бичсэн “сайн уу Ивээл чамтай уулзий гэнээ Ивээл бид 2 хамт байна гараа ирээч” гэсэн тэгэхээр нь би надаар яах гэж байгаа юм бол гэхэд нэг юм асуух гэсэн юм удахгүй гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад очсон чинь Батбаяр гэх хүн ганцаараа зогсож байсан.

Тэгээд би Ивээл анай хаана байгаан гэхэд чамайг аваад ир гэсэн би чамайг Ивээлд аваачиж өгнө гэхээр нь би заза дагаад явсан тэгэхэд дандаа харанхуй гудамжаар яваад байсан тэгээд явж явж байгаад Дарь-Эхийн гол гараад 100 айлын гүүр рүү гараад тэр чигтээ явсаар байгаад зам гарсан тэгээд явсаар байгаад баахан модонд дунд очсон тэгээд ганц хийгээд үзчий би анх удаагаа үзэх гэж байна гэж надад тэгэхээр нь би жоохон хүүхэд гэсэн тэгэхэд за за чи дургүйцээд байгаа бол би өөрөө хүч хэрэглээд чамтай бэлгийн харицаанд орлоо шүү гэсэн тэгээд үгүй гэсэн тэгэхэд гарнаас барьчихаад явуулахгүй байсан тэгээд улмаар хүчээр бэлгийн харьцаанд орсон тэгээд тэр айлын модон дундаас гараад явж байхад уучлаарай сэрэл хөдлөөд байсан юм гэж хэлсэн тэгэхээр нь би хэлсэн үгийг нь ерөөсөө тоохгүй би гэр лүүгээ гарцаараа явсан.

Тэгээд би Өмнөговь аймаг руу явдаг унаа гуйгаад өөрийн төрсөн аав Цэдэнсодном дээр очсон. Тэндээ би хэд хонож байгаа эмнэлэгт үзүүлсэн. Эмч нар ирээд намайг бэлгийн замын халдварт өвчинтэй болсон талаар хэлсэн. Тэгээд надад эмчилгээ бичиж өгөөд эм уусан. Тэгээд 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод орж ирсэн. Одоогоор миний бие зовиуртай байгаа доошоо муухай үнэртэй юм гарч өвдөөд байгаа. Тухайн үед би Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны хэсгийн байцаагчид өргөдөл өгсөн. Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны хэсгийн байцаагч Батбаяр гэх хүний гэрийн хаяг утасны дугаарыг нь мэдэж байгаа..”,” Тэр өдрийн орой 21 цагийн үед Ивээл гэх эгч надруу чат бичээд хамт цэцэрлэгт хүрээлэн оръё гэж хэлсэн. Тэгэхээр нь би орой болчихсон байна гзж хэлэхэд аниа нь чамайг гэрт чинь хүргээд өгнө аниа нь машинтай явж байгаа гэж хэлсэн. Тэгээд намайг гэрээс ирж авсан ба тэр эгч цагаан өнгийн приус 20 маркийн автомашинтай ирж авсан. Тухайн машины улсын дугаарыг нь санахгүй байна гэхдээ 25 гэсэн дугаараар эхэлсэн байсан. Тэгээд машинд нь суутал нэг ах машиныг нь барьчихсан өөрөө хажууд нь суучихсан байсан. Тэгээд бид 3 цэцэрлэгт хүрээлэн ороод тэнд дугуй унаж байгаад эргэж гарч ирсэн. Гарч ирээд сансарын дээшээ өгсдөг буудал дээр машин барьж ах нь буусан. Анх машинд суухад тухайн ахыг Ивээл гэх эгч нь надтай найзладаг залуу байгаа юм танилц гээд танилцуулж байсан. Тэр ах өөрийгөө Батбаяр гэж хэлж байсан. Тэр шөнө Ивээл эгч нь намайг гэрт хүргэж өгөөгүй ба Сансарын тэр хавьд байдаг барнуудын гадаа зогсчихоод цонхоороо хүн хараад байсан. Тэгээд өглөө 08 цагийн үед Ивээл эгч намайг гэрт хүргэж өгсөн. 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр надруу Tsogtoo Batbayr гэх фэйсбүүк хаягнаас Сайн уу ахын дүү Ивээл чамтай уулзах хэрэг байна гэнэ гэсэн. Тэгэхээр нь яах гэж байгаа юм бол гэхэд чамаас юм асуух хэрэг байна гараад ир гэнэ гэсэн. Тэгэхээр нь би гарч очсон ба тухайн үед шөнийн 00 цаг орчим болж байсан. Гарч очиход Ивээл эгч ирээгүй. Батбаяр ах ганцаараа явган ирсэн байсан. Тэгээд би Ивээл эгч хаачсан юм гэж асуухад чамайг аваад ир гэсэн. Өөрөө ардаас ирж байгаа гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Сэлбийн гол оо дагаад урагшаа алхсан ба Сэлбийн гүүрнээсээ урагшаагаа нилээн явж байгаад баахан мод гарч ирсэн. Тэгээд тэр модонд орсон ба Батбаяр ах надаас ганц юм гуйя гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу юм гэж асуухад ганц хийгээд үзчихье ахынх нь анхных юм аа сэрэл хөдлөөд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй гэхэд за за тэгвэл чи дургүй байгаа бол би хүчээр хийе гэж хэлээд намайг үнсээд хүчээр хувцас тайлаад байсан. Тухайн үед би цохиод, болиоч гэж хашгирсан боловч тухайн ахыг дийлээгүй. Тэгээд тэр ах надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон. Ойролцоогоор 20-30 минут болсон ба бэлгэвч хэрэглээгүй. Тэгээд дуусаад Батбаяр нь уучлаарай сэрэл хөдлөөд байсан юм. Эрэгтэй хүний сэрэл хөдөлхөөр их хэцүү байдаг юм. Энэ болсон асуудлын талаар хүнд битгий хэлээрэй. Ээждээ бас цагдаад битгий хэлээрэй. Хэрвээ хэлэх юм бол би бас өөрөөр ярьж болно ш дээ гэж хэлсэн. Тэгээд би гэр рүүгээ явсан ба Батбаяр нь Сансар руу явсан. Тэрнээс хойш холбоогүй 3 хоног байж байгаад 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 22 цагийн үед Батбаяр нь над руу Сайн уу? Ахын дүү болсон асуудлын талаар хүнд хэлээгүй биз дээ гэсэн. Тэгэхээр нь би юм бичээгүй. Тэгээд ахиад байна уу байна уу гэж бичээд байхаар нь би байна одоо надаар яах гээд байгаа юм гэсэн чинь намайг уучлаарай би өмнөх шигээ явдал гаргахгүй. Тэр үед сэрэл хөдөлчихсөн хэцүү байсан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би одоо тэгвэл уулзахгүй ингээд болъё гэж хэлсэн. Тэр үед Батбаяр нь би гэрийн чинь гадаа байна чи гарч ирэх юм уу эсвэл би гэрт чинь орох юм уу гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь би ороод ирэх юм болов уу гэж бодоод гараад очтол хашааны гадаа зогсож байсан. Тухайн үед машингүй ирсэн байсан. Тэгээд би одоо яах гээд байгаа юм гэхэд хэлэх юм байвал хурдан хэл гэр рүүгээ орлоо гэхэд за тэгвэл гэрээс чинь жоохон ийшээ явж байгаад хэлье гэсэн. Тэгээд бид хоёр алхаж байгаа засмал зам дээр гарсан ба тэндээсээ такси бариад таксинд суусан. Би таксинд суугаад хаашаа явах гэж байгаа талаар нь асуухад нэг газар оччихоод ирье гэж хэлсэн. Тэгээд Сансарын автобусны буудал дээр буугаад доошоо алхаж байгаад нэг байрны подваль руу орсон. Тэнд ороход нэг ор цүнхтэй юмнууд байсан. Өөр юм байгаагүй. Тэгээд би хэлэх юм аа хурдан хэл гэхэд за түр байж бай гээд байсан. Тэгээд Батбаяр нь гараад явсан ба гараад 10 минут орчим болоод орж ирсэн. Орж ирээд гуйж байна дахиад нэг хийе ганц хийчээл холбоогоо тасалъя гэж хэлсэн. Тэгээд би үгүй чи ямар даварчихсан юм намайг эндээс гаргаадах гэж хэлсэн чинь Батбаяр заза чи угаасаа уурлаад байдаг юм чинь хүчээр хийхээс өөр аргагүй юм байна гзэд надруу дайраад миний хувцасыг тайлаад байсан. Тэгхээр нь би болиоч би гармаар байна гээд хашгираад цохиод байсан. Тэгээд би Батбаяр ахыг дийлээгүй ба Батбаяр ах надтай хүчээр бэлгэвчтэй бэлгийн харьцаанд орсон. Ойролцоогоор 1 цаг орчим болсон. Тэгээд дуусаад Батбаяр нь чи миний хүслээр болсон юм чинь би одоо чамтай ахиж харьцахгүй гэж хэлсэн. Тэгээд би ахиж битгий холбогдоорой явлаа гэсэн чинь явуулахгүй. Орой болчихсон юм чинь чи өглөө яв гэсэн. Тэгээд би тэндээс өглөө үүрээр гарч гэр лүү  явсан. Тэгээд гэртээ ирээд ээж дээ энэ талаар хэлсэн. Тэгээд ээжтэй хамт цагдаад өргөдөл өгөхөөр ирсэн боловч тухайн үед би айгаад мэдүүлэг өгөөгүй юм. Тэгээд маргааш ирээрэй гээд явуулсан ба тэр өдөр гэртээ хариад байж байтал 08 цагийн үед Батбаяр нь надруу чат бичээд Сайн уу ахын дүү ах нь гэрийн чинь гадаа байна гараад ир одоо би өөр тийш нь авч явахгүй юм өгчихөөд явлаа гэж хэлсэн. Тэгээд би гараад хартал өмнө нь ирж байсан цагаан өнгийн приус20 маркийн автомашинтайгаа ирсэн байсан. Тэгээд шууд миний гарнаас татаад машиндаа хүчээр суулгаад нөгөөд подваль доо ирсэн. Тэнд очиход тэр подваль гаднаасаа цоожтой байсан ба намайг ороход дотор нь 3 эгч байсан. Нэг нь уйлчихсан нөгөө 2 нь зүгээр сууж байсан. Тэгээд Батбаяр тэр эгч нартай намайг үлдээгээд цоожлоод яваад өгсөн ба уйлаад сууж байсан эгч нь надаас чи яагаад хүрээл ирсэн юм гэж асуусан. Тэгээд би фэйсбүүкээр танилцаад намайг энд аваад ирлээ гэж хэлсэн. Тэгтэл тэр эгч бас фэйсбүүкээр танилцсан тэгээд энд аваад ирсэн гэж хэлж байсан. Тэгээд Батбаяр нь орой орж ирээд нөгөө 3 эгчийг хажууд талын өрөө рүү эруулчих шиг болсон. Тэр эгч хэлэх дээ өмнө нь нөгөө талын подвальд байсан гэж хэлсэн. Тэгээд тэр 3 эгчийг өөр газар оруулчихаад Батбаяр нь надтай дахин хүчээр бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед бэлгэвчтэй бэлгийн харьцаанд орсон. Чамайг намайг цагдаад өгөхгүй байна гэхэд би итгэхгүй байна. Чи намайг цагдаад өгчихвөл би яах юм гээд тэгээд 3 эгчийг оруулж ирээд гаднаас түгжээд яваад өгсөн. Тэгээд тэр дотор 4 хоног цоожлогдсон ба бид нарт хоол ус юу ч өгөөгүй. Тэгээд 4 дэх өдрийнхөө орой нь Батбаяр хөл дээрээ ч тогтож чадахгүй согтуу ирсэн. Тэгээд орж ирээд унтаад өгсөн. Надтай юм яриад байсан эгч хаалга онгорхой байна уу хар даа гэсэн. Тэгээд хартал хаалганууд нь цоожгүй байсан ба тэр эгчид хэлтэл 2-лаа үүрээр гаръя гэсэн. Тэгээд бид хоёр үүрээр гарч зугатаасан. Би гэртээ харилгүй зам дээр байсан. таксиг аваад болсон асуудлын талаар хэлэхэд асуусан тэгээд лавай гээд шуудан авдаг газар очъе гээд тэнд буугаад 12 цагаас Өмнөговь аймгийн автобусанд гуйж суугаад аав Цэрэнсодном дээр ирсэн. Манай аав тэнд айлын мал хардаг байсан болохоор шууд очсон. Тэнд очсоноос хойш 2-3 хоногийн дараа давсагаар хатгаад өвдөөд байхаар нь эмнэлэгт үзүүлсэн. Тухайн эмнэлэгийн эмч нь  халдварт өвчин явагдаж байна хот руу яв гэсэн ба тэндээ 7 хоног эмчилгээ хийгээд тэгээд хотод ирсэн. Би өмнө нь бэлгийн харьцаанд орж байгаагүй. Батбаяр гэх хүнтэй 4 удаа бэлгийн харьцаанд орсон. Батбаяр нь надтай бэлгийн харьцаанд орохдоо хүчээр ордог байсан. ба орилж хашгирахаар алгадаад үсдээд байдаг байсан...” гэх мэдүүлэг /хх 18-19, 21-22/,

          Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлтүүд/ хх-н 26-31/ ,

        Насанд хүрээгүй хохирогч хууль ёсны төлөөлөгчөөр М.Цолмонг тогтоосон байна. / хх-н 34/,                

        Насанд хүрээгүй хохирогч Ц.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Миний урьд өгсөн мэдүүлэгээс зарим нь худлаа Би одоо эхнээс нь үнэнээр нь хэлье. Хамгийн анх 07 сарын 09-ний өдөр Сувдаа гэдэг нэртэй фейсбүүк хаягнаас миний фейсбүүк хаяг руу "аниагийн дүү хотод байдаг уу" гэсэн мессеж ирсэи. Би хотод байдаг яасан аниа гэхэд манай дүү гадаадад байж байгаад Улаанбаатар хотод очсон юм аа. тэгээд хот сайн мэдэхгуй байгаа юм. одоо 100 айл дээр байна гэнээ, чи очиж туслаад очих.газарт нь хүргэж өгч тус болооч гэж хэлсэн. Тэр үед цаг 22 цаг болж байсан ба би хариуд нь гадаа харанхуй байна, тэглээ ч би чадахгүй ш дээ гэхэд тэр хаягнаас гуйж байна аниа, манай дүү газар сайн мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд би хариу бичихгүй байж байхад шөнө 02 цаг болж байхад манай ээж гэртээ ирэхээр нь Сувдаа гэдэг хүнээс мессеж ирсэн талаар хэлэхэд ээж надад наад хүн чинь ямар ч хүн байгаа юм билээ, блок хийчих гэсэн. Би Сувдаа гэдэг хүний фейсбүүк хаягыг нь блок хийчихээд унтаагүй байж байхад шөнө 03 цагийн үед Цогоо Батбаяр гэдэг фейсбүүк хаягнаас Сувдаа эгч чам руу чат бичсэн үү гэсэн. Би бичсэн, яах гэсэн юм гэхэд тэр хаягнаас би сайн мэдэхгүй, нэг газар руу очих гэсэн юм, танай гэр хаана байдаг юм гэж хэлсэн. Би байгаа газрынхаа зургийг аваад явуулчих, би зургийг чинь хараад заагаад өгье гэсэн чинь зураг явуулахгүй, танай гэр хаана байдаг юм, би такси бариад яваад очье. тэгээд буцаад ^амайг гэрт чинь хүргээд өгье гэж хэлсэн Би хариу бичилгүй фейсбүүкээсээ гарчихаад гэртээ хоносон. 2019 оны 07 сарын 13-ний орой фейсбүүк рүүгээ орсон чинь Цогоо Батбаяр гэсэн хаягнаас чат ирсэн. Тэр хүний хаягнаас сайн уу, чи одоо завтай байна уу гэхээр нь би яасан гэсэн чинь би нэг газар руу явах гээд байна л даа. чи надад газарчилаад яваад өгөөч гэсэн

Би яаралтай юм уу гэхэд яаралтай, би чамайг буцаагаад хүргээд өгнө гэж хэлсэн Би гадаа харанхуй байна гэхэд таксигаар очоод авъя гэсэн. Тэгзэд би гэртээ байж байхад орой цагийг нь санахгүй байна. харанхуй болсон байхад Батбаяр гэдэг хүн очлоо чи, гараад ирээрэй гэхээр нь гэрийнхээ ойролцоо байдаг дэлгүүрийг зааж өгчихөөд гараад очиход Батбаяр гэдэг хүн манай гэрийн ойролцоо байдаг Элбэг март дэлгүүрийн гадаа ирчихсэн ганцаараа зогсож байсан.

Очоод уулзахад өөрийгөө Батбаяр гэдэг гээд танилцуулсан. Би одоо явах уу, би хурдан буцаж очих ёстой гэхэд за явъя гээд бид хоёр замаар урагшаа алхсан Тэгсэн чинь тэр хүн надаар зам заалгахгүй, намайг харанхуй гудамжаар дагуулаад яваад байсан. Би гэрэлтэй гудамжаар явахгүй юм уу гэхэд танай энд байдаг том голыг үзэх гэсэн юм гээд харанхуй гудамжаар явж байгаад Сэлбэ гол руу очсон. Сэлбийн голын хажуугаар алхаж яваад 100 айлын гүүр рүү очсон. Гүүрний хажуугаар засмал зам руу гарч ирээд урагшаа зам гараад буцаад голын зүүн талаар байдаг байрнуудын хажуугаар явж байхад хоёулаа энд жоохон суух уу гэсэн Би яараад байна гэхэд алхаж байгаад гэнэт зогсоод гарнаас бариад би чамайг ганцхан үнсчихэе гэсэн. Би үгүй, хурдан явъя гэхэд за за гээд хамт явж байснаа дахиад л би чамаиг ганц үнсчихэе гээд байсан. Би үгүй гээд байрны бид хоёр байрны хажуугаар явж байхад урагшаа заагаад тэр урд талд модны дунд сандал байдаг. хоёулаа очиж сууя гэхээр нь хамт яваад моднуудын дэргэд очиход сандал байхгүй байхгүй байсан Тэгээд буцаад явах гэсэн чинь чи надтай нэг удаа унтчих л даа гээд байхаар нь би юу яриад байгаа юм бэ гэхэд эрэгтэй хүний сэрэл хөдлөхөөр угаасаа хэцүү байдаг юм. ои чамд хүч хэрэглэж болно ш дэз чи надтай нэг удаа унтчихаач гээд байсан.

Тэгээд би явлаа гэхэд өөдөөс тэвэрчихээд явуулахгүй байсан. Би ориллоо шүү гэхэд миний амыг дараад газарт унагасан. Тэгээд би түлхэж байгаад босоход явуулахгүй байж байгаад би ер нь өөрийнхөө цамцыг доор нь дэвсчихэе гээд саарал малгайтай цамцаа тайлаад газарт дэвссэн. Газарт дэвсчихээд нэг удаа унтчихая гээд байсан. Тэр үед миний сарын тэмдэг ирчихсэн байсан ба би тэр хүнд миний сарын тэмдэг ирчихсэн байгаа. би таниас гуйж байна, намайг явуулчих гэхэд Батбаяр гэдэг эрэгтэй сарын тэмдэг ирэхээр хүнтэй унтаж болохгүй гэж юу байдаг юм, би урьд нь хүнтэй унтаж үзээгүй. чамтай нэг удаа унтаад үзчихэе гээд гуйгаад байсан

Би үгүй гэхэд тэгвэл би чамд хүч хэрэглэхээс өөр аргагүй боллоо, эрэгтэй хүний сэрэл хөдлөхөөр ямар хэцүү байдгыг чи мэдэхгүй гээд миний өмсөж байсан жинсэн өмдийг гатаад товчийг нь таслаад тайлсан. Би болиоч гээд орилсон чинь нэг гараараа ам дараад байсан. Тэгээд нэг удаа надтай унтсан. Өөрийнхөө бэлэг эрхтэнг, миний бэлэг эрхтэн рүү хийгээд хөдөлж байгаад удалгүй боссон Тэр үед миний бэлэг эрхтэн дотроо их өвдөөд байсан Миний босохоор нь би өмдөе аваад емссөн чинь Батбаяр гэдэг эрэгтэй намайг ёстой уучлаарай, эрэгтэй хүний сэрэл хөдлөхөөр хэцүү байдаг юм, чи цагдаа сзргийлэх гээд явахгүй биздээ гэхээр нь би юм дуугаралгүй буцаад алхаж байсан чинь араас гүйж ирээд хоёулаа тоглоомын талбайн саравчинд очиж сууя гээд Сансарын колонкын байрны дэргэдэх саравчинд очиж суусан чинь чи цагдаад хэлэхгүй биздээ гэхээр нь би хэлэхгүй гэж хэлээд гэр рүүгээ явсан.

Батбаяр саравчинд суугаад үлдсэн. Би гэр рүүгээ алхаад очсон ба ээжээс айгаад гэртээ орж чадаагүй. Тэр шөнө гэрийнхээ ойролцоо гадаа хоносон. Тэгээд маргааш нь гэртээ ороход ээж. манай дүү. ээжтэй хамт ирсэн найз нь байж байсан. Намайг хаана байж байгаад ирэв гэхэд нь юм хэлээгүй. Би юм хэлээгүй байж байхад ээж уурлаад чамайг дахиж ингэж тэнэвэл үсийг чинь хусна гээд намайг зодсон. Би ээжид зодуулчихаад тэр өдрөө гэртээ хоносон. Ээжид зодуулчихаад ээжээс айгаад гэрээсээ гарсан Гэртээ буцаж очих гэхээр ээж зодох байх гэж байгаад гэрээсээ гарсанасаа хойш очилгүй хэд хоносон Би очих газаргүй гадуур явж байгаад Сансарт Батбаяртай тааралдсан чинь ээж чинь чамайг хайгаад яваад байна лээ, чи гэртээ очоорой гэсэн Тэгээд тэр шөнө Батбаярын ээжийнх нь цэвэрлэдэг орцны подволын өрөөнд нь Батбаяртай хамт хоносон. Тэр үед Батбаяр бид хоёр байсан ба Батбаяр тэр шөнө надтай унтаагүй...” гэх мэдүүлэг /хх35-36/,

      Гэрч Б.Пүрэвдулам мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “.. Баянзүрх дүүргийн 127 дугаар 7а ангийг 2018 оны 02 дугаар сарын эхлэн дааж авсан юм. Манай анги нийт 39 хүүхэдтэй бөгөөд Цэдэнсодномын Хонгорзул манай ангийн охин байгаа юм. Анги дааж авсан үеэс хойш ангийн хүүхдүүдтэйгээ харилцаж, зан чанарыг нь таньж мэдэх хугацаа бага байсан. Эрүүл мэндийн хувьд эрүүл мэндийн хувьд эрүүл чийрэг, эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авч байгаагүй, ар гэрийн зүгээс тавих анхаарал халамж дунд зэрэг, ангийн багштайгаа нээлттэй яриад байдаггүй, хичээлтэй холбоотой шаардлага тавих харилцаатай л байдаг. Намайг анги дааж авснаас хойш охидын үзлэгт хамрагдаагүй. Манай сургууль охидыг 9 дүгээр ангид нь эмэгтэйчүүдийн үзлэгт хамруулдаг юм... “ гэх мэдүүлэг / хх-н  38-39/,

         Гэрч  Ү.Чулуунцэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 7 дугаар сард 11а байрны жижүүрээр Лхамжав гэдэг эмэгтэй ажиллаж байсан. Лхамжав нь 11а байрны 1, 2, 3 дугаар орцыг цэвэрлэдэг байсан. Лхамжав нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ажлаасаа гарсан. Манай ажиллаж байхдаа хүү Батбаяр, хөгжлийн бэрхшээлтэй нэг охины хамтаар ирдэг байсан...” гэх мэдүүлэг / хх-н 40-41/,

Гэрч  Ц.Батчимэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь эх 8-981 тоотод би 2 охины хамтаар амьдардаг юм. 2019 оны 07 сарын 10-ний өдөр манай том охин Хонгорзул 22 цаг өнгөрч байхад гэрээсээ гарсан юм. Тухайн үедээ надад хэлэхдээ ээж би ангийнхаа хүүхэдтэй ойрхон гудамжинд уулзчихаад ирье гэж хэлсэн. Тэгээд гарч яваад ирэхгүй болхоор нь би гар утас руу нь залгахад холбогдох боломжгүй байсан ба маргааш өглөө нь 08 цагийн үед гэртээ ирсэн. Гэртээ ирэхдээ ангийнхаа хүүхдийнд хоночихоод ирлээ гэж хэлсэн. Би хэнийд хоносон юм гэхэд найз Мөнхжингийн гэрт хоносон гэж хэлсэн. Би найз Мөнхжингийн утас руу нь залгаад асуухад манайд хоноогүй гэж хэлсэн. Тухайн үедээ охин юм хэлэхгүй болхоор нь бага зэрэг загнаж байгаад өнгөрсөн.

Дараа нь 2019 оны 07 сарын 13-ний шөнө гэртээ хоёр охины хамтаар байж байгаад 02 цагийн үед сэрэхэд том охин Хонгорзул байхгүй байсан. Би утас руу нь залгахад гэртээ үлдээчихсэн байсан. би гар утсыг нь аваад фейсбүүкийг нь шалгасан чинь Ивээл Ивээл гэсэн хаягнаас чат ирсэн байхаар нь уншсан чинь “Шинэ хүнс дэлгүүр дээр очоод байж байгаарай, Батбаяр очиж байгаа шүү гэж” бичсэн байсан. Би тэр хаяг руу нь хүүхэд авчирч өг, 2 дахь удаагаа боллоо шүү, цагдаад өгнө шүү гэж хэлсэн. Тэгсэн чинь манай охины хаягыг блок хийсэн байсан. Охиноо ирэхийг хүлээгээд байж байхад өглөө 06 цагийн үед ирсэн. Охиноосоо хайчаад ирж байгаа юм, шөнө гэрээсээ юу хийж гарч явсан юм, хэнтэй нийлээд юу хийгээд яваад байгаа юм гэж хэлэхэд ангийнхаа хүүхдийнд байж байгаад ирсэн гэж хэлсэн. Тэр үедээ охиноо биеийг нь шалгаж үзээгүй.

Түүнээс хойш гэртээ байж байгаад 2019 оны 07 сарын 16-ний өдөр би ажилдаа явчихаад орой 00 цагийн үед гэртээ ирэхэд охин байхгүй, бага охин гэртээ байж байсан. Том охин Хонгорзул гар утсаа орхиод явсан байхаар фейсбүүкийг нь үзэхэд ирсэн чат байхгүй байсан. Тэр шөнө охиноо хайгаад 102 дугаарт залгаж дуудлага өгөөд Сансар орчмын автобусны буудлуудаар хайж явж байгаад өглөө болсон. Өглөө нь 100 айл орчмоор хайж байгаад олоогүй. Алга болсоных нь дараа 2 дахь өдөр дээр охин руу чат бичсэн байсан Ивээл ивээл гэх хаяг руу Хонгорзулын үеэл охин 17 настай Тунгалаг гэдэг охины хаягнаас чат бичээд танилцсан чинь Сансарт уулзая гэж хэлсэн. Сансарт уулзахаар болоод яваад очиход нэг эрэгтэй байж байсан. Тэр эрэгтэйг барьж аваад уулзаад охиноо асуугаад чи миний охин руу чат бичсэн байсан миний охин хаана байна гэхэд тэр эрэгтэй “Аниа би нэг удаа уулзаад, нэг удаа л унтсан ш дээ” гэж хэлсэн. Би тэр бариад Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр очоод асуухад өөрийгөө Батбаяр гэдэг гэж хэлсэн. Тэр залууг шалгаж өгөөч, охиноо олж авмаар байна гэхэд тэр эрэгтэй жижүүрийн цагдаад нь би хаана байгааг нь мэдэхгүй, нэг л удаа уулзаад унтчихаад салсан гэж хэлсэн. Тэр жижүүр цагдаа нь намайг гэртээ харьж бай, өнөөдөр амралтын өдөр учраас маргааш хариуцсан хүн нь энэ хүнийг аваад тантай холбогдох байх гэж хэлсэн. Би цагдаагийн газраас яваад тэр эрэгтэй цагдаагийн газарт үлдсэн. Маргааш өглөө нь Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр очиход нөгөө эрэгтэй байхгүй байсан ба 27 дугаар хорооны хэсгийн байцаагчаас асуу гэсэн. 27 дугаар хорооны хэсгийн байцаагчаас асуухад гэрийн хаягыг нь авсан байсан ба Сансарт байдаг байр руу нь очиж үзэхэд тэндээ байхгүй байсан. Хэсгийн байцаагч намайг охиныхоо зургийг олшруулаад аваад ир, орой эргүүлийн машинуудад өгье гэсэн. Би гэртээ очоод байж байхад охин гэртээ ирэлгүй 4 хоносон ба энэ хугацаанд 100 айл, сансар орчмоор явж байж магадгүй л гэж хайгаад байсан. 4 хоносны дараа миний утсанд дуудлага ирэхэд нь авахад том охин Хонгорзул яриад би Дундговь аймаг дээр явж байна, Өмнөговь аймаг руу аав руу очлоо гэж хэлсэн. Өмнөговь аймаг руу Цогт цэций сум руу аавынхаа дүү Норовсүрэнгийн гэрт очсон гэсэн. Тэр үед охин хүнд зодуулчихсан, доошоо бэлэг эрхтнээс нь цус гараад байна гэж аавд нь хэлээд аав нь хөдөө мал дээрээсээ ирээд охиныг эмнэлэгт үзүүлэх гэхэд үзүүлэхгүй гээд үзүүлээгүй байсан. Тэгээд эмнэлэгт үзүүлсэнгүй гээд Улаанбаатар хот руу буцаасан байсан. Улаанбаатар хотод 08 сарын эхээр ирсэн. Охиноо гэрт ирэхэд нь уулзахад бие нь өвдөөд байна гээд бэлэг эрхтнээс нь шар ногоон юм гойжоод байсан. Болсон хэргийн талаар асуусан чинь фейсбүүкээр Батбаяр гэдэг эрэгтэйтэй танилцаад эхний удаа уулзахдаа модны дэргэд хүчиндсэн, дараа нь сансарын байрны подвольд 4 хоног хорьж байгаад 3 удаа хүчиндсэн, манай гэрийг мэднэ гээд айлгаад байхаар нь гэртээ очиж чадаагүй аав руугаа очсон гэж хэлсэн. Сүүлд нь охиныхоо фейсбүүкийг шалгасан чинь Ивээл Ивээл, Цогоо Батбаяр гэсэн хаягнаас холбогдож байсан. Манай охин хэлэхдээ эхлээд Ивээл Ивээл гэх хаягнаас эмэгтэй хүн чат бичээд танилцсан. Тэр эмэгтэй нь эхний удаа гадуур хоноход нь дагуулж явж байгаад өглөө гэрт нь хүргэж өгсөн, дараа нь хоёрдахь удаагаа дуудаад гадуур авч явж байхдаа Батбаяр гэдэг эрэгтэйтэй танилцуулсан байсан. Сүүлд нь гэрээс Батбаяр гэдэг эрэгтэй нь дуудаж авч яваад 4 хоног хорьсон байсан. Мөн байрны подвольд хоригдож байхдаа 3 эмэгтэй бас хоригдож байсан гэж ярьж байсан. Тэр Батбаяр гэдэг эрэгтэйн гэрийн хаяг, биеийн байцаалт нь 27 дугаар хорооны хэсгийн байцаагч Балдандоржид үлдсэн байгаа. Одоогоор ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй байгаа...” гэх мэдүүлэг / хх-н 44-46/,

 

         Гэрч  Ц.Энхбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Би эхээс тавуулаа ба Батбаяр айлын отгон хүүхэд байгаа юм. Дээрээ хоёр эгч, хоёр ахтай. Бага насаа эцэг, эхийн асаргаанд Хэнтий аймгийн Баян-Овоо суманд өнгөрөөсөн. Батбаярын хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй учраас гэртээ байж байгаад хэсэг хугацаанд олон хоногоор алга болчихдог. Хайж байгаад олоход цахим тогтоомын газруудаар яваад байдаг. Батбаяр одоогоор эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажил байхгүй, эхнэр, хүүхэд байхгүй, өөрийн гэсэн эзэмшил орон гэр байхгүй, эхийнхээ хамт амьдрач байгаа... гэх мэдүүлэг / хх-н 47-48/,

         Гэрч  М.Лхамжав мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Батбаяр бол миний отгон хүү байгаа юм. Би одоо охин Энхнаран, хүү Батбаяр нарын хамтаар амьдардаг байсан. 2008 онд Баянзүрх дүүргийн Сансарт байрладаг 33 дугаар сургуульд элсэн орж суралцаад 2019 оны 06 дугаар сард 9 дүгээр анги төгссөн. Цахим тоглоом тоглоод 2-3 хоног гэрээсээ гараад явчихдаг. Хаана байсныг нь асуухад цахим тоглоом тоглож байгаад ирлээ гэж ярьдаг байсан. 11а байранд жижүүрээр ажилладаг байх хугацаанд Батбаяр ирж тусалдаг байсан. Надад хог асгаж өгөх, орц, подволыг шалгах, шал угааж өгөх зэргээр тусалдаг байсан. Подвалын өрөө буюу 3 дугаар орцны шатаар буугаад зүүн талын буюу урд өрөөнд би байрлаж, цэвэрлэгээний материалаа тавих, амралтын цагаараа байх зэргээр ашигладаг байсан. Тэр өрөөнд цэвэрлэгээний материал, ус байдаг учир Батбаяр туслах үедээ надаас түлхүүр аваад явдаг байсан. 11а байранд олон хоног очихгүй байсан тохиолдол байхгүй. Би өдөр бүр өглөө, орой очиж цэвэрлэгээ хийдэг байсан. 20 цагаас хойш Батбаяр хааяа орц шалгах үедээ түлхүүр авч үлдээд тэнд хонодог байсан. 2 ба түүнээс дээш хоногоор очоогүй байсан тохиолдол байхгүй...” гэх мэдүүлэг / хх-н 49-50/,

         Гэрч  Ц.Ганхуяг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:”... Манай ээж долоон хүүхэд төрүүлж өсгөсөн. Батбаяр бол миний отгон дүү байгаа юм. Би өөрөө Хэнтий аймагт амьдардаг учраас байнга бол хамт байдаггүй. Улаанбаатар хотод ирэх үедээ гэрээр нь очиж уулздаг юм. Зан байдлын хувьд хүний үгнээс гардаггүй, ээж нь хэлэхдээ цахим тоглоом тогтоод гэрээсээ 2-3 хоног гараад явчихлаа л гэж ярьдаг байсан. Архи уудаггүй, тамхи татдаггүй л хүүхэд байсан. Ахуй амьдралын хувьд амьжиргааны түвшин доогуур орлоготой. Би хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сарын 28-ны үед Улаанбаатар хотод ээжийнхээ гэрт ирэхэд гэмт хэрэгт холбогдоод хоригдсон гэж хэлсэн... “ / хх-н 51-52/,

         Гэрч  Ц.Энхцог мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:”... Батбаяр бол миний хамгийн бага дүү байгаа юм. Батбаяр нь 2001 онд Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрсөн. Бага насаа цэцэрлэгт яваагүй, гэртээ байдаг байсан. 5 настайдаа Улаанбаатар хотод гэр бүлийн хамтаар шилжиж ирээд 8 настайдаа 33 дугаар сургуульд элсэн орж суралцаад 9 дүгээр анги төгссөн. Би Батбаяртай хамт амьдарч байгаагүй, бага байхаасаа тусдаа эмээ дээрээ амьдарч байсан. Зан байдлын хувьд эгчийнхээ үгэнд сайн ордог, үгнээс гардаггүй, даруухан ааштай хүүхэд. Надтай эелдэг харьцдаг, тусархаг хүүхэд байгаа гэр бүлийн гишүүдтэйгээ хэрүүл маргаан хийдэггүй. Миний мэдэхээр урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Ял шийтгэл эдэлж байгаагүй. Цэргийн алба хаагаагүй. Албан ёсны гэр бүл зохиож байгаагүй...” гэх мэдүүлэг  / хх-н 53-54/,

            Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 55/ , 

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 10435 тоот шинжээчийн дүгнэлт:

     1.Ц.Хын биед гэмтэл тогтоогдсонгүй.

2.3. Магадлуулагчийн үтрээний арчдас, наалдцанд эр бэлгийн эс илрээгүй.

3. Магадлуулагчийн охин хальс хуучин урагдалтай байна гэсэн дүгнэлт / хх-н 56/,

           Шинжээч эмч Ж.Ганцэнгэл мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Ц.Хын охин хальс 8 цагийн байрлалд сууриа хүрсэн хуучин урагдлын сорвитой гэжээ. Охин хальсны хуучин урагдлын сорвижилт нь 14-21 хоногийн дотор бий болно. Охин хальсны урагдал нь нэг болон түүнээс дээш удаагийн бэлгийн харьцааны үед аль алинд нь үүснэ. Урагдсан охин хальс нь дахиж урагдахгүй, цоорохгүй, сунамтгай шинж чанартай болдог учир урагдахгүй...” гэх мэдүүлэг / хх-н 57/,

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 58/  

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 13401 тоот дүгнэлт:

  1. Ц.Х нь үзлэг хийлгэхээс татгалзсан болно.
  2. 3.4 Бактериологийн шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчин илрээгүй гэсэн хариу ирүүлсэн байна... гэсэн дүгнэлт / хх-н 59/,

          Нэмэлт шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоол/ хх-н 60-61/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 8 тоот дүгнэлт:

        1. Ц.Х нь бэлгийн замын Хламид, Уреаплазмын халдвартай байна. Ц.Хын өвчилсөн Хламид, Уреаплазмын халдварыг хэзээ авсныг тогтоох боломжгүй. Уг өвчнүүдийн үе шатыг тогтоох боломжгүй.

         2. Нууц хугацаа 2-7 хоног, 14 хоногийн хугацааны дараа үтрээнээс хэвийн бус ялгадас гарах шинж тэмдэг илэрнэ. Балархай үедээ бол шинж тэмдэг илрэхгүй байж болно. Эмчилгээний 10-14 хоногийн дараа эдгэрнэ. Балархай хэлбэр рүү шилжсэн эсвэл бүрэн эмчлэгдсэн тохиолдол дахин шинжилгээнд хамрагдахад шинж тэмдэг илрэхгүй. / Балархай хэлбэр гэж шинж тэмдэггүй боловч шинжилгээгээр тухайн өвчний үүсгэгч илрэх тохиолдлыг хэлнэ/

       3. Тодорхойлох боломжгүй. Учир нь уг эмнэлэгт 6 сарын дараа ирж үзүүлсэн.

       4. Уг өвчинтэй байхдаа бэлгийн харьцаанд орвол халдварлана.

       5. Ц.Х нь Хламид, Уреаплазмын халдвартай болох нь молекул  биологийн шинжилгээгээр батлагдсан. / хх-н 62-67/,

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 68/  

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 293 тоот дүгнэлт:

  1. Ц.Б нь хурьцал үйлдэх чадвартай.
  2. Ц.Бын биед архаг тэмбүү өвчин тогтоогдлоо.
  3. 4.5 Бактериологийн шинжээч хариулна / хх-н 69-70/,

           Шинжээч Б.Дэлгэрмаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ “...Бактерлиогийн 7303 дугаартай дүгнэлт бичгийн шинжилгээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчин болон цусны бүлгийн тодорхойлох шинжилгээ хийсэн. ШШҮХ-ийн бактерлогийн лабораторид тухайн үзүүлэгчийн цусанд ДОХ-н вирус болон тэмбүү өвчинг, уг үзүүлэгчийн үтрээний наалдацийн шинжилгээнд заг хүйтэн болон трихомоназ өвчний үүсгэгчийг микроскопийн аргаар урьдчилан сэргийлэх шинжилгээ хийдэг. Одоогоор манай лабораторид нянгийн өсгөвөр хийх шинжилгээ болон молекул биологийн шинжилгээ /PCR/ хийх тоног төхөөрөмж хараахан байхгүй тул бэлгийн замаар дамжин дээрх 4 халдварт өвчнөөс бусад вирус болон бактерийн гаралтай өвчнийг оношилж илрүүлэх боломжгүй байдаг. Илгээсэн 164 дугаар дугаартай Ц.Бын цусны шинжилгээнд /TPHA+/, /RPR+/ 1:16 титртэй гарсан нь тэмбүү өвчин үүсгэгч идэвхтэй байгааг харуулж байна. Бэлгийн харьцаанд орсон тохиолдолд тухайн хамтрагч халдвар авах магадлалтай. Уг өвчний үүсгэгч халдвар нь хамтрагчид илрэх хугацааг тодорхойлох боломжгүй. Хамтрагч хүний биеийн дархлаа, бие махбодийн онцлог, дархлааны  онцлогоос хамааран 1 сараас, 1 жил хүртэл хугацаанд шинж тэмдэг, эмнэл зүй илрэхгүй байж болно.Эмчилгээнд хэрэглэж буй тухайн антибиотикоос шалтгаалан бусад нэг гарал үүсэлтэй бактерийн гаралтай бэлгийн замын халдварт өвчнүүдийн шинж тэмдэг тухайн хүнд хийсэн шинжилгээгээр илрэхгүй байх боломжтой. Бусад өвчний эдгэрэлтэд нөлөөлөх боломжтой... гэсэн мэдүүлэг / хх-н 72-74/,

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 75/                  

          Шүүх сэтгэц эмгэг судлалын 1321 тоот дүгнэлт

          1. Ц.Х нь сэтгэцийн ямар нэг өвчингүй, сэтгэцэд ямар нэг өөрчлөлт орсон гэх шинж тэмдэг үгүй байна.

          2. Ц.Х нь сэтгэцийн ямар нэг өвчингүй, сэтгэцэд ямар нэг өөрчлөлт орсон гэх шинж тэмдэг үгүй байна.

          3. Ц.Х нь сэтгэцийн ямар нэг өвчингүй, сэтгэцэд ямар нэг өөрчлөлт орсон гэх шинж тэмдэг үгүй байна.

          4. Ц.Х нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

          5. Ц.Х нь болсон хэргийн талаар зохион ярих боломжтой эсэх, хэргийн талаар зохион ярьж буй, мөн үнэн ярьж буй эсэхийг манай комисс тогтоох боломжгүй. / хх-н 76-78/,

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 79-80 /,          

          Шүүх сэтгэц эмгэг судлалын 11 тоот дүгнэлт:

        1. Ц.Б нь сэтгэцийн өвчингүй байна.

        2. Ц.Б нь сэтгэцийн өвчингүй байна.

        3. Ц.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

        4. Ц.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

         5.Ц.Бт эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна / хх-н 81-82/,          

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 83-84/ 

Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 85-87/,

 

        Шүүгдэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Сансарын “Лан” нэртэй цахим тоглоомын газарт хонож байхдаа өөрийн Tsogtoo Batbayar нэртэй facebook хаягнаасаа “ Чатлая” гээд пост оруулахад Hongor zul гэсэн хаягнаас над луу найзын хүсэлт явуулсан. Би найзын хүсэлтийг нь авахад миний “Чатлая” гэсэн пост дээр Like дарсан. Би найзын хүсэлтийг нь авсаныхаа дараа түүн рүү чат бичээд танилцсан. Түүнтэй танилцахад манайх Дарь-Эхэд байдаг гэсэн. Би найзууд болох уу гэхэд тэгье. Түүнээс хойш ойр зуурын чат бичээд 2-3 хоног чатласан 2-3 хоног чатлаж байгаад намайг Вlоск хийсэн байсан.

2019 оны 07 сарын 13-ний өдөр Tsogtoo Batbayar нэртэй facebook хаягнаасаа хайрын тухай бичлэг shаге хийхэд доор Хонгорзул хаана байгаа юм гэж соmment бичсэн байсан. Бид хоёр тэр бичлэгийн доор соmmentоор харилцаж байхдаа чи чатныхаа blokoo гаргачих гэхэд мэдэхгүй байна гэж хэлсэн.

Тэгэхээр нь би өөрийн ашигладаг Iweel Iweel нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягаасаа түүнтэй чаталсан. Тэр үед Хонгорзул уйдаад байна, уулзах уу гэхээр нь би iweel iweel нэртэй хаягнаасаа Батбаяр одоо очиж байгаа, чамайг гарч ирээд хүлээж байгаарай гэж хэлсэн. Тэр үедээ Хонгорзул гэрийнхээ доор автобусны буудал дээр гарч ирэхээр тохирсон. Би түүнтэй уулзахаар 01 цагийн орчимд гэрийнх нь ойролцоох автобусны буудал дээр таксигаар очсон. Автобусны буудал дээр нь очиход Хонгорзул гарч ирээгүй байсан ба би 15-20 минут хүлээгээд байж байхад ганцаараа ирсэн. Надтэй уулзахдаа гэрт ээж байгаа, гэртээ байхаар уйдаад байсан юм гэсэн. Бид хоёр анх удаа уулзаад 100 айл руу алхсан. Би түүнтэй уулзаад юу хийх үү гэхэд зүгээр алхая гэсэн.   

Би Хонгорзулыг харахад жоохон хүүхэд шиг санагдаад чи хэдэн настай юм гэхэд чамаас нэг дүү 17 настай, одоо 12 дугаар анги гэж хэлсэн. Бид хоёр 100 айл руу алхаж байхад миний бэлгийн сэрэл хедлөөд байхаар нь би Хонгорзулаас нэг удаа унтчихая гэж хэлэхэд Хонгорзул үгүй гэсэн. Бид хоёр 100 айлаас цаашаа алхаад Golden vill хотхоны урдуур яваад урд талд нь байдаг барилгагүй хоосон талбай руу харанхуйд алхсан. Тэр талбайгаар алхаж байгаад нэг байрны хашааны гадаа булангийн харанхуй хэсэгт байдаг моднуудын дэргэд очсон. Тэр моднуудын дэргэд очоод би түүнээс 1 цагийн орчимд хоёулаа нэг удаа унтчихая л даа гэхэд Хонгорзул үгүй гэж байгаад сүүлдээ за яахав сонирхлоороо нэг минут хийж үзвэл үзье гэж хэлсэн.

Хонгорзул 1 минут хийе гэж зевшөөрсөн учраас би өөрийнхөө өмсөж явсан цамцаа газарт дэлгэж байгаад Хонгорзулын хувцасыг тайлах гэхэд өөрөө тайлъя гэсэн. Хонгорзул өмдөө тайлаад би өөрийнхөө өмдөө тайлаад Хонгорзулыг цамцан дээрээ хэвтүүлж байгаад өөрөө дээр нь гараад нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцаанд 3-5 минут орж байгаад тавих гээд байхаар нь босоод үрийн шингэнээ газар руу гаргасан. Бэлгийн харьцаанд орж байхад ёо ёо л гээд байсан. Бэлгийн харьцаанд ороод дууссаны дараа Хонгорзул босоод өмдөе татаад, би өмдөө татсан. Би бэлгийн харьцаанд орсоны дараа түүнээс янз бүрийн зүйл болохгүй биздээ гэхэд Хонгорзул тийм зүйл байхгүй, чи харин янз бүрийн зүйл байхгүй биздээ, чи бид хоёрын дунд л үлдэнэ гэж хэлсэн. Бид хоёр тэр газраас гараад Сансарын колонк руу очиход Хонгорзул гэр рүүгээ явна гээд салаад явсан. Би гэр рүүгээ явсан.

Тэр үед би өмнө нь хүнтэй бэлгийн харьцаанд орж үзсэн байсан. Бэлгийн замын халдварт өвчнөөр өвдөөгүй байсан. Хонгорзултай бэлгийн харьцаанд орсоноос хойш өөр хүнтэй бэлгийн харьцаанд ороогүй. Түүнээс хойш 4-5 хоногийн дараа бэлэг эрхтнээс идээ гойжоод, шээхэд хорсоод байхаар нь халдварт өвчин судлалын эмнэлэгт очиж үзүүлэхэд заг хүйтэн, тэмбүү гэсэн өвчнөөр өвдсөн байна гэж хэлсэн. Түүнээс хойш 2 удаа тариа хийлгэсэн.

Бид хоёр бэлгийн харьцаанд орсноос хойш 2-3 хоногийн дараа Хонгорзулын эгч нь гээд нэг хүн фейсбүүкээр чат бичээд Хонгорзул гэртээ ирж хонохгүй 2-3 хонолоо, чамтай хамт байвал явуулчих, байхгүй бол олоод өгөөч гэхээр нь би хариу бичээгүй.

Хонгорзуптай дахин уулзаагүй байхад миний фейсбүүк рүү эмэгтэй хүний хэягнаас танилцах уу, уулзах уу гэхээр нь би за тэгье гэж хэлээд тэр эмэгтэйтэй Сансарын колонк дээр уулзахад миний үеийн охин ирсэн. Би тэр охинтой уулзаад байж байхад нэг эгч араас дагаад байсан. Би тэр охиноос энэ хүнийг таних уу гэхэд танихгүй гэсэн ба тэр эгч дагаад байхаар нь би та яагаад намайг дагаад байгаа юм гэхэд Хонгорзулын ээж байна гэж хэлсэн. Тэгээд намайг дагуулаад хорооны цагдаа руу очсон. Тэр үед би ээжид нь нэг удаа уулзаад, нэг удаа бэлгийн харьцаанд орсон талаараа хэлсэн.

Цагдаагийн газарт очсоны дараа цагдаа нь мэдүүлэг аваад дараа дуудая гэж хэлээд явуулсан. Түүнээс хойш 1-2 хоногийн дараа би Сансарын СU дэлгүүр рүү орох гээд явж байхад Хонгорзул Сансарын тунелээс 13 руу алхаж байхад Хонгорзул ганцаараа алхаж байсан. Би түүнтэй уулзаад гэртээ очоод ээжтэйгээ уулзаач гэхэд би харин айгаад очиж чадахгүй байгаа юм гэсэн. Би одоо чи хаачих гэж байгаа юм гэхэд Халдварт руу найзынх руугаа явж байна гэсэн. Тэр үед 23 цаг болж байсан ба чи юун найз яриад байгаа юм гэхэд харин хонох газар байхгүй гэсэн. Би түүнийг гэр рүү чинь очьё гэхэд би маргааш очно гэсэн. Би түүнийг хонох газаргүй бол надтай хоночих гэхэд за тэгье гэхээр нь би ээжийнхээ жижүүр хийдэг 11А байрны 3 дугаар орцны подволын шатны зүүн талын өрөөг онгойлгоод орж унтсан.  Тэр шөнө бид хоёр бэлгийн харьцаанд ороогүй. Бид хоёрын хоносон өрөө 2 өрөөтэй ба жижиг өрөөний хөөсөнцөр дээр Хонгорзул, би том өрөөний шалан дээр унтсан. Манай ээж 04-05 цагийн үед ирж орцоо цэвэрлэдэг учраас 05 цаг болж байхад Хонгорзулыг сэрээгээд гарсан. Хонгорзулыг гэртээ хариарай гэж хэлсэн. Хаашаа явсныг нь мэдэхгүй. Би ганцааараа үлдээд унтсан. Түүнээс хойш Хонгорзултай уулзаагүй. Хонгорзулыг явуулснаас хойш 1-2 хоногийн дараа эгч нь гээд хүн чат бичээд чи миний дүүг хорьсон гэж байна гэхээр нь би юу яриад байгаа юм. Би хориогүй гэж хэлэхэд чи хорьсон байна гээд л чат бичээд байсан. Хонгорзул гэртээ харихаас айгаад байна. Хонох газаргүй гээд явж байхад нь нэг удаа хонуулсан. Дахиж тэр подвольд Хонгорзул ирээгүй. Тэр подвольд би ганцаараа байдаг байсан...” гэсэн мэдүүлэг / хх-н 88-90, 104-19/,

         Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн санал, шүүгчийн захирамж / хх-н 94-100/, Ц.Бын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-н 112/, оршин суугаа хаягийн тодорхойлолт/ хх-н 110/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 113/, Ц.Бт Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 101/, прокурорын тогтоол /хх-н102-103 /,  Нас тоолсон тэмдэглэл/ хх-н 141/, Цэдэнсодномын Хонгорзулын төрсөний бүртгэлийн лавлагаа / хх-н 139, 142/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь

        Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 7 дугаар сарын 13-ны шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Роял Кастл хотхоны 103 дугаар байрны зүүн хойд хэсэгт 12 настай иргэн Ц.Хын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр  бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.   

         Шүүхээс шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 7 дугаар сарын 13-ны шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Роял Кастл хотхоны 103 дугаар байрны зүүн хойд хэсэгт 12 настай иргэн Ц.Хын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орсон болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.  Үүнд:

Хохирогч Ц.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ....Гүүрний хажуугаар засмал зам руу гарч ирээд урагшаа зам гараад буцаад голын зүүн талаар байдаг байрнуудын хажуугаар явж байхад хоёулаа энд жоохон суух уу гэсэн Би яараад байна гэхэд алхаж байгаад гэнэт зогсоод гарнаас бариад би чамайг ганцхан үнсчихэе гэсэн. Би үгүй, хурдан явъя гэхэд за за гээд хамт явж байснаа дахиад л би чамаиг ганц үнсчихэе гээд байсан. Би үгүй гээд байрны бид хоёр байрны хажуугаар явж байхад урагшаа заагаад тэр урд талд модны дунд сандал байдаг. хоёулаа очиж сууя гэхээр нь хамт яваад моднуудын дэргэд очиход сандал байхгүй байхгүй байсан Тэгээд буцаад явах гэсэн чинь чи надтай нэг удаа унтчих л даа гээд байхаар нь би юу яриад байгаа юм бэ гэхэд эрэгтэй хүний сэрэл хөдлөхөөр угаасаа хэцүү байдаг юм. ои чамд хүч хэрэглэж болно ш дэз чи надтай нэг удаа унтчихаач гээд байсан. Тэгээд би явлаа гэхэд өөдөөс тэвэрчихээд явуулахгүй байсан. Би ориллоо шүү гэхэд миний амыг дараад газарт унагасан. Тэгээд би түлхэж байгаад босоход явуулахгүй байж байгаад би ер нь өөрийнхөө цамцыг доор нь дэвсчихэе гээд саарал малгайтай цамцаа тайлаад газарт дэвссэн. Газарт дэвсчихээд нэг удаа унтчихая гээд байсан. Тэр үед миний сарын тэмдэг ирчихсэн байсан ба би тэр хүнд миний сарын тэмдэг ирчихсэн байгаа. би таниас гуйж байна, намайг явуулчих гэхэд Батбаяр гэдэг эрэгтэй сарын тэмдэг ирэхээр хүнтэй унтаж болохгүй гэж юу байдаг юм, би урьд нь хүнтэй унтаж үзээгүй. чамтай нэг удаа унтаад үзчихэе гээд гуйгаад байсан.Би үгүй гэхэд тэгвэл би чамд хүч хэрэглэхээс өөр аргагүй боллоо, эрэгтэй хүний сэрэл хөдлөхөөр ямар хэцүү байдгыг чи мэдэхгүй гээд миний өмсөж байсан жинсэн өмдийг гатаад товчийг нь таслаад тайлсан. Би болиоч гээд орилсон чинь нэг гараараа ам дараад байсан. Тэгээд нэг удаа надтай унтсан. Өөрийнхөө бэлэг эрхтэнг, миний бэлэг эрхтэн рүү хийгээд хөдөлж байгаад удалгүй боссон Тэр үед миний бэлэг эрхтэн дотроо их өвдөөд байсан Миний босохоор нь би өмдөе аваад емссөн чинь Батбаяр гэдэг эрэгтэй намайг ёстой уучлаарай, эрэгтэй хүний сэрэл хөдлөхөөр хэцүү байдаг юм…” гэх мэдүүлэг /хх 35-36/, 

Гэрч  Ц.Батчимэг мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ...02 цагийн үед сэрэхэд том охин Хонгорзул байхгүй байсан. Би утас руу нь залгахад гэртээ үлдээчихсэн байсан. би гар утсыг нь аваад фейсбүүкийг нь шалгасан чинь Ивээл Ивээл гэсэн хаягнаас чат ирсэн байхаар нь уншсан чинь “Шинэ хүнс дэлгүүр дээр очоод байж байгаарай, Батбаяр очиж байгаа шүү гэж” бичсэн байсан. Би тэр хаяг руу нь хүүхэд авчирч өг, 2 дахь удаагаа боллоо шүү, цагдаад өгнө шүү гэж хэлсэн. Тэгсэн чинь манай охины хаягыг блок хийсэн байсан. Охиноо ирэхийг хүлээгээд байж байхад өглөө 06 цагийн үед ирсэн. Охиноосоо хайчаад ирж байгаа юм, шөнө гэрээсээ юу хийж гарч явсан юм, хэнтэй нийлээд юу хийгээд яваад байгаа юм гэж хэлэхэд ангийнхаа хүүхдийнд байж байгаад ирсэн гэж хэлсэн. Тэр үедээ охиноо биеийг нь шалгаж үзээгүй.Түүнээс хойш гэртээ байж байгаад 2019 оны 07 сарын 16-ний өдөр би ажилдаа явчихаад орой 00 цагийн үед гэртээ ирэхэд охин байхгүй, бага охин гэртээ байж байсан. Том охин Хонгорзул гар утсаа орхиод явсан байхаар фейсбүүкийг нь үзэхэд ирсэн чат байхгүй байсан. Тэр шөнө охиноо хайгаад 102 дугаарт залгаж дуудлага өгөөд Сансар орчмын автобусны буудлуудаар хайж явж байгаад өглөө болсон. Өглөө нь 100 айл орчмоор хайж байгаад олоогүй. Алга болсоных нь дараа 2 дахь өдөр дээр охин руу чат бичсэн байсан Ивээл ивээл гэх хаяг руу Хонгорзулын үеэл охин 17 настай Тунгалаг гэдэг охины хаягнаас чат бичээд танилцсан чинь Сансарт уулзая гэж хэлсэн. Сансарт уулзахаар болоод яваад очиход нэг эрэгтэй байж байсан. Тэр эрэгтэйг барьж аваад уулзаад охиноо асуугаад чи миний охин руу чат бичсэн байсан миний охин хаана байна гэхэд тэр эрэгтэй “Аниа би нэг удаа уулзаад, нэг удаа л унтсан ш дээ” гэж хэлсэн  гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн “... Тэр үед Хонгорзул уйдаад байна, уулзах уу гэхээр нь би iweel iweel нэртэй хаягнаасаа Батбаяр одоо очиж байгаа, чамайг гарч ирээд хүлээж байгаарай гэж хэлсэн. Тэр үедээ Хонгорзул гэрийнхээ доор автобусны буудал дээр гарч ирэхээр тохирсон. Би түүнтэй уулзахаар 01 цагийн орчимд гэрийнх нь ойролцоох автобусны буудал дээр таксигаар очсон. Автобусны буудал дээр нь очиход Хонгорзул гарч ирээгүй байсан ба би 15-20 минут хүлээгээд байж байхад ганцаараа ирсэн. Надтэй уулзахдаа гэрт ээж байгаа, гэртээ байхаар уйдаад байсан юм гэсэн. Бид хоёр анх удаа уулзаад 100 айл руу алхсан. Би түүнтэй уулзаад юу хийх үү гэхэд зүгээр алхая гэсэн.   

Би Хонгорзулыг харахад жоохон хүүхэд шиг санагдаад чи хэдэн настай юм гэхэд чамаас нэг дүү 17 настай, одоо 12 дугаар анги гэж хэлсэн. Бид хоёр 100 айл руу алхаж байхад миний бэлгийн сэрэл хедлөөд байхаар нь би Хонгорзулаас нэг удаа унтчихая гэж хэлэхэд Хонгорзул үгүй гэсэн. Бид хоёр 100 айлаас цаашаа алхаад Golden vill хотхоны урдуур яваад урд талд нь байдаг барилгагүй хоосон талбай руу харанхуйд алхсан. Тэр талбайгаар алхаж байгаад нэг байрны хашааны гадаа булангийн харанхуй хэсэгт байдаг моднуудын дэргэд очсон. Тэр моднуудын дэргэд очоод би түүнээс 1 цаг орчим хоёулаа нэг удаа унтчихая л даа гэхэд Хонгорзул үгүй гэж байгаад сүүлдээ за яахав сонирхлоороо нэг минут хийж үзвэл үзье гэж хэлсэн. Хонгорзул 1 минут хийе гэж зевшөөрсөн учраас би өөрийнхөө өмсөж явсан цамцаа газарт дэлгэж байгаад Хонгорзулын хувцасыг тайлах гэхэд өөрөө тайлъя гэсэн. Хонгорзул өмдөө тайлаад би өөрийнхөө өмдөө тайлаад Хонгорзулыг цамцан дээрээ хэвтүүлж байгаад өөрөө дээр нь гараад нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцаанд 3-5 минут орж байгаад тавих гээд байхаар нь босоод үрийн шингэнээ газар руу гаргасан. Бэлгийн харьцаанд орж байхад ёо ёо л гээд байсан. Бэлгийн харьцаанд ороод дууссаны дараа Хонгорзул босоод өмдөө татаад, би өмдөө татсан. Би бэлгийн харьцаанд орсоны дараа түүнээс янз бүрийн зүйл болохгүй биз дээ гэхэд Хонгорзул тийм зүйл байхгүй, чи харин янз бүрийн зүйл байхгүй биздээ, чи бид хоёрын дунд л үлдэнэ...” гэж хэлсэн мэдүүлэг зэрэг болно.

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          Ц.Б нь чатаар танилцсан 12 настай иргэн Ц.Хыг орой гэрээс нь дуудаж гаргаж ирээд хамт салхинд алхая гэж дагуулж явж  хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон ба шүүгдэгч Ц.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

          Иймд Ц.Быг хохирогчийн хүсэл зоргийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 187 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

    Шүүгдэгч Ц.Б нь насанд хүрээгүй хохирогчид 700.000 төгрөгийн хохирол төлсөн байна. Энэ хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч, шүүгдэгч нар нь бэлгийн замын  тэмбүү өвчинтэй болох нь шинжилгээгээр тогтоогдсон, Ц.Б, Ц.Х нар нь эхний эмчилгээ хийлгэсэн бөгөөд бүрэн эдгэрсэн эсэхээ мэдэхгүй байгаа бөгөөд хохирогч цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байх тул гарсан зардлыг тухайн үед нь нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.            

           Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Бын хувийн байдлыг харгалзан хуульд заасан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

             Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Ц.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг   үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Быг 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар Ц.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Бын 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 187 хоногийг ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

         6. Ц.Б нь хохирогчид 700.000 төгрөг төлсөн болохыг мөн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч цаашид гарах зардлаа нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

         7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ПҮРЭВСҮРЭН

  

                                  ШҮҮГЧИД                             Г.ХАТАНЦЭЦЭГ

 

                                                                                М.ТҮМЭННАСТ