Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 439

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.А,

Хариуцагч: ХХЕГД , ТЕГД д тус тус холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Тагнуулын ерөнхий газрын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй “илт хууль бус болох”-ыг тогтоолгох,

Тагнуулын ерөнхий газрын Б.А надад холбогдох 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгийн хавсралт, Тагнуулын ерөнхий газрын 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох,

Сөрөг нөлөөлөл бүхий Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961, Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн албан тоотын хавсралт, Тагнуулын ерөнхий газрын 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 тоот албан бичгийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгохыг Тагнуулын ерөнхий газарт даалгах”,

Сөрөг нөлөөлөл бүхий Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961 тоот илт хууль бус албан бичиг, Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 01/800 тоот албан бичигт үндэслэсэн цахим бүртгэлийг мэдээллийн сангаас бүр мөсөн устгахыг Хил хамгаалах ерөнхий газарт даалгах,

Хил хамгаалах ерөнхий газрын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй “илт хууль бус болох”-ыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, хариуцагч Хил хамгаалах ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, хариуцагч Тагнуулын ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баярдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тагнуулын ерөнхий газрын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд: Захиргааны Ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно”, Тагнуулын байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10.3-д “Хуулиар харьяалуулсан гэмт хэрэгтэй тэмцэх”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т “Тагнуулын ерөнхий газарт хуулиар харьяалуулсан гэмт хэргийг илрүүлэх, хэрэг бүртгэлд мөрдөн байцаалт явуулах болон уул гэмт хэрэг үйлдсэн буюу сэжиглэгдэж буй этгээдийг эрэн сурвалжлах үүрэгтэй гэж хуульчилжээ. Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-д "Монгол Улсын иргэний гадаадад зорчих тухай бичгээр гаргасан хүсэлт, хүчин төгөлдөр иргэний үнэмлэхийг үндэслэн энгийн гадаад паспорт олгоно” гэж хуульчилсан байхад Монгол Улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тушаалтнууд Б.А миний овог нэр, регистрийн дугаартай /ТБ *******/, Л.Агийн зурагтай ДА ******* тоот иргэний үнэмлэх, Е серийн ******* тоот Үндэсний гадаад паспортыг миний гарын үсгийг хуурамчаар зурсан этгээдэд олгож, иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглосон хуулийн заалтыг зөрчсөн байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Д.Отгонжаргал 2010 оны 08 сарын 05-ны өдөр 9/7694 тоот албан бичгээр дараах нэр бүхий иргэдийн овог нэр, регистрийн дугаарыг ашиглан, гадаад паспорт гаргуулж улмаар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн байх тул харьяаллын дагуу шалгуулахаар шилжүүлэв гэсний нэгдүгээрт Б.А /ТБ *******/-ийн овог нэрийг ашиглан үл таних хүн 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Е-******* тоот гадаад паспорт гаргуулсан гэж бичигдсэн байна. Дээрх албан тоотын дагуу Б.А намайг Эрүүгийн ******* тоот хэрэгт хохирогчоор тогтоож, гэмт хэргийг таслан зогсоох, хууль ёсны эрх ашгийг хамгаалах Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулиар хүлээсэн үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлсэнгүй.

Мөн Тагнуулын ерөнхий газар болон Хил хамгаалах ерөнхий газар нь 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Б.А намайг хууль бусаар баривчлан саатуулах үедээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны 2016 оны 12 дугаар сарын 14-ний 5/305 албан тоотоор Б.А миний нэр төр, эд хөрөнгийг хууль бусаар ашиглаж байгаа тухай гомдлыг хянан шийдвэрлэхийг харьяаллын дагуу ТЕГД  Б.Хурцад шилжүүлсэн боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар хүлээсэн “хойшлуулшгүй” ажиллагаа явуулж, хохирогчоор тогтоож, гэмт хэргийг таслан зогсоох, хууль ёсны эрх ашгийг хамгаалах Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулиар хүлээсэн үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлсэнгүй. Монгол Улсын иргэн Б.А миний овог нэр, регистрийн дугаартай /ТБ*******/, Л.Агийн зурагтай ДА ******* тоот хуурамч иргэний үнэмлэх, Е серийн ******* тоот хуурамч Үндэсний гадаад паспортын 2005 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд хууль бусаар ашигласан Л.Аг сэжигтнээр тооцсон Эрүүгийн ******* тоот хэрэг үүсгэхдээ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 4153 тоот шинжээчийн дүгнэлтээр Б.А миний гарын үсгийг хуурамчаар зурсан этгээд миний нэрийг хууль бусаар ашигласан болох нь тогтоогдсон, Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Консулын ажилтан 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хэрэгт ач холбогдол бүхий эд зүйлийг түр хураан авах үүргээ биелүүлж, хойшлуулшгүй ажиллагаа явуулах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэмт хэргийг нуун дарагдуулсан зөрчил гаргасан байхад ч дээрх зөрчлийг шалган шийдвэрлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагаас Б.А би болон манай гэр бүл бусдын хууль бус гэмт халдлагын улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэх Үндсэн хуулиар хүлээсэн эрх эдлэх боломжгүй болоод байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүнийг хохирогч гэнэ”, 2-т “Шүүгч, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай” шийдвэр гаргана гэсэн Тагнуулын ерөнхий газрын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргаж байна.

Тагнуулын ерөнхий газрын Б.А надад 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгийн хавсралт, Тагнуулын ерөнхий газрын 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд: Монгол Улсын иргэн Бүжинлхам овогтой Алтанцэцэг /ТБ *******/ намайг Эрүүгийн ******* тоот хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдаагүй байхад Тагнуулын ерөнхий газар нь 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хилийн хориг тавьсан тухай Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлсэн албан бичгийн хавсралт жагсаалтын 3-д бүртгэсэн байна. Мөн Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсийн даргын гарын үсэг бүхий 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 дугаартай албан бичигт авагдсан, уг албан бичигт “Монгол Улсын хилээр үл нэвтрүүлэх хүмүүсийн 2 сарын нэрсийн жагсаалтыг хүргүүлэв” гэсэн жагсаалтын 3-д Б.Аийн нэр, мэдээлэл бичигдсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно. Тагнуулын байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Тагнуулын байгууллага нь хуульд зааснаас бусад тохиолдолд хүний эрх, эрх чөлөөнд халдах, хязгаарлахыг хориглоно”, Монгол Улсын иргэн хувийн хэргээр гадаадад зорчих цагаачлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад үндэслэлээр Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах эрхийг хязгаарлахыг хориглоно”, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн /2002/ “Энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч баривчлах, ... эрх чөлөөг хязгаарлах, гэм буруутайд тооцохыг хориглоно” гэж заасныг баримтлан Тагнуулын ерөнхий газрын Б.А надад 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгийн хавсралт, Тагнуулын ерөнхий газрын 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 тоот албан бичгийг “илт хууль бус болох”-ыг тогтоож өгнө үү.

Сөрөг нөлөөлөл бүхий Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961, Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн албан тоотын хавсралт, Тагнуулын ерөнхий газрын 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 тоот албан бичгийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгохыг Тагнуулын ерөнхий газарт даалгах, Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961 тоот илт хууль бус албан бичиг, Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 01/800 тоот албан бичигт үндэслэсэн цахим бүртгэлийг мэдээллийн сангаас бүр мөсөн устгахыг Хил хамгаалах ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 992 тоот шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 119 тоот тогтоолоор Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961 дүгээр албан бичиг, түүнийг 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “Замын-Үүд хилийн боомтод саатуулсан үйлдэл”-ийг тус тус “илт хууль бус” болохыг тогтоосон. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жил 3 сар 8 хоногийн хугацаа өнгөрсөн боловч Тагнуулын ерөнхий газар нь дээрх хууль бус захиргааны актаа хүчингүй болгохгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна”, мөн зүйлийн 47.3-д “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна”, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь хэсэгчлэн хүчингүй болгоно”, Тагнуулын байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Тагнуулын байгууллагын албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцад, иргэн хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчсөн бол тагнуулын байгууллага өөрөө ... тухайн иргэний зөрчигдсөн эрхийг сэргээж, учруулсан хохирлыг арилгах, гэм буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх үүрэгтэй” гэсэн хуулийн заалтыг баримтлан сөрөг нөлөөлөл бүхий Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961, Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн албан тоотын хавсралт, Тагнуулын ерөнхий газрын 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 тоот албан бичгийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгохыг Тагнуулын ерөнхий газарт даалгаж, Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961 тоот илт хууль бус албан бичиг, Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 01/800 тоот албан бичигт үндэслэсэн цахим бүртгэлийг мэдээллийн сангаас бүр мөсөн устгахыг Хил хамгаалах ерөнхий газарт даалгаж өгнө үү.

Хил хамгаалах ерөнхий газрын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд: Монгол Улсын Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Иргэн өөрийн нэртэй байна”, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглоно”, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Монгол Улсын харьяат иргэн бүр регистрийн дугаартай байна” гэж хуульчилжээ. Л.А нь Монгол Улсын иргэн Б.А миний овог нэр, регистрийн дугаартай /ТБ*******/ Л.Агийн зурагтай хуурамч ДА******* тоот иргэний үнэмлэх, Е серийн Е-******* тоот хуурамч Үндэсний гадаад паспортыг захиалан авч, хуурамч гэдгийг нь мэдсээр байж 2005 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 7 жил 02 сар 13 хоногийн турш ашиглаж, Б.А нэрээр /ТБ*******/ Бүгд Найрамдах Солонгос Улсад оршин сууж, энэ хугацаанд Монгол Улсын болон Бүгд Найрамдах Солонгос Улсын хилийг 2005 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 11 удаа хууль бусаар зөрчиж, Монгол Улсын иргэн Б.А миний эрх чөлөөнд хууль бусаар халдсан байхад хил зөрчигчийг илрүүлэх хуулиар хүлээсэн үүргээ Хил хамгаалах ерөнхий газар биелүүлээгүй байна. Монгол Улсын иргэн Б.А намайг 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хууль бусаар саатуулах үед яагаад намайг саатуулсан тухай асуусан боловч огт тайлбар хэлээгүй. Би тэр үед 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл Улсын бүртгэлийн ерөнхий газар надад гадаад паспорт олгохоос татгалзсан, Л.Агийн зурагтай паспортыг хальт харуулаад Тагнуулын ерөнхий газар шалгаж байгаа гэсэн хариу өгсөн зэргийг учирлан тайлбарлаад, саатуулсан шалтгаанаа хурдан шалгаж, хариу өгөхийг хүссэн. 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Л.Аг бид хайж байгаа гэж Б.А намайг хуурсан байна. Л.А нь 2012 оны 06 дугаар сарын 30-ны өдөр өөрийн нэрээр авсан буцах үнэмлэхээр Монгол Улсад орж ирсэн байсан байна. Гэвч Хил хамгаалах ерөнхий газар нь Монгол Улсын хилийн тухай хуулийн /1993/ 2 дугаар зүйлийн 1-д “Хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ, энэ хууль, хууль тогтоомжийн бусад акт, тэдгээртэй нийцүүлэн эрх бүхий байгууллагаас тогтоосон журам зөрчсөн үйлдлийг хилийн зөрчилд тооцно” мөн 2-т “Улсын хил нэвтрэх журмыг дараахь үйлдлээр зөрчсөн этгээдийг хил зөрчигч гэнэ” мөн зүйлийн 2.2-т “хилийн боомтоор улсын хил нэвтрэх эрхийн хүчин төгөлдөр бус баримт бичигтэйгээр нэвтэрсэн, нэвтрэхийг завдсан”, Монгол Улсын Хилийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 5-д “хил зөрчигчийг саатуулах зорилгоор хилийн эрэл явуулах”, мөн хуулийн 8-д “хилийн зөрчил түүнтэй холбогдсон асуудлыг шуурхай шалгаж шалган шийдвэрлэх, хойшлуулашгүй ажиллагаа явуулах”, мөн зүйлийн 9-д “хойшлуулашгүй ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан нь улсын хилийн болон хил орчмын дэглэм зөрчсөн этгээдийг тэмдэглэл үйлдэх зорилгоор гурван цаг хүртэл хугацаагаар түр саатуулах, зөрчил гаргасан этгээдийн баримт бичгийг шалгах, шаардлагатай тохиолдолд шинжээч томилж, дүгнэлт гаргуулах, гэмт хэргийг таслан зогсоох, мөн зүйлийн 10-д “хилийн зөрчилтэй холбогдуулан түүний шалтгаан нөхцлийг арилгуулах зорилгоор байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллагад мэдэгдэл өгөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс Б.А би 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 5 жил 4 сар 28 хоногийн турш гэмт хэргийн хохирогч болон хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хэвээр байна. Иймд Хил хамгаалах ерөнхий газрын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.

Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно. Иргэн Б.А миний эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж шалгуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс хоёр албан тоотыг Тагнуулын ерөнхий газар руу явуулсан боловч Тагнуулын ерөнхий газар шалгаж шийдвэрлээгүй, явуулсан албан бичгийг өөрийнх нь архив болон эрүүгийн хэрэгт ч байхгүй байна. Иргэний хэргийн шүүхээс гадаадад зорчих эрхийг минь зөрчсөн үйлдэлдээ Оюуны ирээдүй цогцолбор сургуульд ажил хэргийн нэр төрийг минь сэргээж уучлалт гуйхыг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр даалгасан бөгөөд түүнээс хойш 3 сар өнгөрсөн байна. 06 дугаар сарын 15-ны өдөр ажил тарах байсан тул 8 дугаар сард болохоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хойшилсон. Уучлалт гуйна гэж бичиг өгөхийг хэлэхгүй бөгөөд биечлэн уучлалт гуйхыг хэлнэ. Манай сургууль, манай ангийн 40 хүүхэд түүний эцэг эх, багш нь бүтэн жилийн хугацаанд 50 удаа чөлөө авсныг гайхах байх. Тиймээс биечлэн уучлалт гуйх шаардлагатай юм. Тагнуулын ерөнхий газар намайг саатуулсан үйлдэлд нь одоо хүртэл тодорхойгүй, намайг саатуулснаа хүлээн зөвшөөрдөггүй. Тагнуулын ерөнхий газар миний нэрийг хуурамчаар ашиглаж байгаа Б.Ариунзаяад хилийн хориг тавьсан байсан гэж үзвэл хуурамч гадаад паспортын дугаараар хилийн хориг тавьсан байсан. Ийм байхад Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа консулын ажилтан миний нэртэй хуурамч паспортыг хайчилж цоолж устгасан үйлдэл нь гэмт хэргийг үл мэдээлсэн зөрчил болох юм. Энэ маргаан Монгол Улсын Улсын Дээд Шүүхэд хянагдаж байхад надаас Тагнуулын ерөнхий газар танд хилийн хориг тавьж хилээр үл нэвтрүүлэх иргэдийн жагсаалтад таны нэрийг оруулахдаа санаатайгаар танд таслан сэргийлэх арга хэмжээ авсан, эсхүл таны нэрийг хуурамчаар ашиглаж байгаа Л.Аг саатуулахын тулд андуураад саатуулсан юм уу? Эдгээрийн аль үндэслэлээр таныг саатуулсан гэж Тагнуулын ерөнхий газар тайлбарладаг юм бэ?  гэж надаас асуудаг. Л.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа 2013 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуусах байсан бөгөөд үүнээс өмнө хариуцлага хүлээлгэх бүрэн үндэслэл байсан. Л.А нь 2012 оны 06 дугаар сард Монгол Улсад орж ирсэн. Гэтэл 2015 он хүртэл Тагнуулын ерөнхий газар Л.А Монгол Улсын орж ирээгүй байна гэдэг тайлбар өгч намайг хуурч байсан. Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын буруутай үйл ажиллагааны улмаас Л.А ял завшиж боломж олгосон.

Хариуцагч байгууллагад хуулиар хүлээлгээгүй үүргийг биелүүлээгүй гэж шаардаад байна гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэлдээ энэ талаар тодорхой дурдсан. Монгол Улсын Хилийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.8-д хилийн зөрчил түүнтэй холбогдсон асуудлыг шуурхай шалгаж шалган шийдвэрлэх, хойшлуулшгүй ажиллагаа явуулах, 33.9-д хойшлуулшгүй ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан нь улсын хилийн болон хил орчмын дэглэм зөрчсөн этгээдийг тэмдэглэл үйлдэх зорилгоор гурван цаг хүртэл хугацаагаар түр саатуулах, зөрчил гаргасан этгээдийн баримт бичгийг шалгах, түүний өмчлөлд буюу эзэмшилд байгаа эд зүйл, биед үзлэг хийх, эд зүйл, баримт бичгийг түр хугацаагаар хураан авах, битүүмжлэх, согтууруулах ундаа, мансууруулах, хордуулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах, шаардлагатай тохиолдолд шинжээч томилж, дүгнэлт гаргуулах, гэмт хэргийг таслан зогсоох, гэмт этгээдийг мөрдөх үед байгууллага, иргэний орон байранд нэвтрэн орох, түр саатуулагдсан этгээдийн эд зүйл, биед үзлэг хийсэн, эд зүйл, баримт бичгийг хураан авсан тохиолдол бүрд хуульд заасны дагуу тэмдэглэл үйлдэх үүрэгтэй гэж хуульчилсан. 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр намайг хил дээр саатуулж намайг хил зөрчигч биш гэдгийг ойлгосон. Энэ үед Л.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байсан гэдгийг прокурорын байгууллага тогтоосон. Тухайн үед намайг саатуулсан шиг хойшлуулшгүй ажиллагаа явуулж Л.Аг эрэн сурвалжилж гэмт хэргийг таслан зогсоох арга хэмжээ аваагүй. Үүний улмаас өнөөдрийг хүртэл миний хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөөр байна. Тагнуулын ерөнхий газар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй  дараах үйл баримтаар нотлогддог. Улсын бүртгэлийн ерөнхий газраас Л.Атай холбоотой албан бичиг Тагнуулын ерөнхий газар руу явуулахад танд холбогдох хэргийг бид шалгасан, та эрүүгийн хэргийн шүүхээс авна уу гэдэг хариуг бичгээр өгсөн. Үүнд шүүхээс үзлэг хийж үзэхэд шалгасан гэсэн эрүүгийн хэрэгт нь надтай холбоотой нэг ч баримт байхгүй. Тиймээс Тагнуулын ерөнхий газар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан. Үүний улмаас мөн л миний, бидний эрх ашиг хохирч байна. Б.А, Л.Ариунбаяр нар бичиг баримтаа эгч Л.Ад огт ашиглуулаагүй байхад Тагнуулын ерөнхий газар Б.А бичиг баримтаа Л.Ад ашиглуулсан нөхцөл байдал тогтоогдсон гэдэг үндэслэлээр Иргэний хэргийн шүүхэд маргаж байгаа. Тогтоол магадлалын тогтоох хэсэгт нь “хариуцагч Тагнуулын ерөнхий газар нь Б.А нь өөрийн бичиг баримт, нэрийг ашиглаж Монгол Улсын иргэний үнэмлэх, гадаад паспорт гаргуулж авахыг хадам эгч Л.Ад зөвшөөрсөн гэсэн үндэслэл тогтоогдсон” гэж маргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах үүрэг хүлээнэ, 25.2.1-д шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах гэж заасан. Шүүхэд үнэн зөв тайлбар өгөөгүй бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалттай. Ч.Х, н.Хурц нар “Б.А нь өөрийн бичиг баримт, нэрийг ашиглаж Монгол Улсын иргэний үнэмлэх, гадаад паспорт гаргуулж авахыг хадам эгч Л.Ад зөвшөөрсөн гэсэн үндэслэл тогтоогдсон” гэж худал тайлбар гаргасныг шалгаж өгнө үү гэж Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандахад 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хяналтын прокурор Ш.Баасандорж хянаж түр түдгэлзүүлсэн. Тагнуулын ерөнхий газрын эс үйлдэхүй байсан эсэх, Б.А нь өөрийн бичиг баримт, нэрийг ашиглаж Монгол Улсын иргэний үнэмлэх, гадаад паспорт гаргуулж авахыг хадам эгч Л.Ад зөвшөөрсөн гэсэн үндэслэл байгаа эсэхийг тогтоосны дараа энэ хэргийг шийдвэрлэхээр түр түдгэлзүүлсэн байгаа.

Л.А гарын үсэг зурж миний нэртэй бичиг баримт гаргуулж аваагүй. Зөвхөн түүнийг ашиглаж Бүгд Найрамдах Солонгос Улсад амьдарч байсан нь тогтоогдсон. Миний гарын үсгийг хуурамчаар зурж бичиг баримт гаргасан хүн манай эд хөрөнгийг хууль бусаар авч биднийг мөн хохироосон. Энэ хүнийг болон эдгээр нөхцөл байдлыг Тагнуулын ерөнхий газар шалгаж тогтоогоогүйн улмаас манай гэр бүлийн байж болох амьд явах эрх, эд хөрөнгөтэй байх, үр хүүхдээ тэжээн тэтгэх, сурч боловсрох, гадаадад зорчих, амьжиргаатай байх эрх гэх мэт бүх эрх зөрчигдсөн гэдгийг шүүхээс тогтоосон.  Бид одоо 98 сая төгрөгийн өр төлбөртэй бөгөөд нэг ширхэг 3 өрөө байр минь н.Мөнхбат гэж хүний өмчлөлд хууль бусаар шилжсэн. Нөгөө байрыг минь Төрийн банканд дуудлага худалдаагаар зарахаар шийдвэр гарсан байна. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газраас Тагнуулын ерөнхий газар руу анх энэ хэрэгтэй холбоотой албан бичиг явуулах үед бид амар амгалан, айх аюулгүй амьдарч байсан нь тогтоогдсон. Л.А миний нэрийг хууль бусаар ашиглаж байсан хэргийг Тагнуулын ерөнхий газар шалгаж байхдаа намайг хохирогчоор тогтоогоогүй учир би Л.Агаас хохирол нэхэмжлэх эрхгүй болсон. Хуулиар олгогдсон бүх эрх минь Тагнуулын ерөнхий газраас шалтгаалан шийдвэрлэгдэхгүй байгаа. Тагнуулын ерөнхий газар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, шалган тогтоогоогүй, нотлох баримтыг устгадаг гэдгийг шүүх үзлэг хийж тогтоосон. Тиймээс миний болон надтай хамаарал бүхий этгээдийн эрхийг хамгаалсан үндэслэл бүхий шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

Хариуцагч Хил хамгаалах ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хил хамгаалах байгууллага нь 2009-2014 онд зорчигч, тээврийн хэрэгслийг улсын хилээр үл нэвтрүүлэх, саатуулах асуудлаар Хил хамгаалах ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга нарын 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 133******* тоот хамтарсан тушаалаар батлагдсан журмын дагуу эрх бүхий байгууллагуудтай харилцан мэдээ, мэдээлэл солилцож, хамтран ажиллаж ирсэн. Хамтарсан журмын 1 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтыг үндэслэн Тагнуулын Ерөнхий газрын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961 тоот албан бичгээр ирүүлсэн мэдээллийн дагуу Монгол Улсын иргэн Б.А /ТБ*******/-ийг улсын хилээр үл нэвтрүүлэх иргэдийн бүртгэлд бүртгэсэн. Хамтарсан журмын 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасныг үндэслэн 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01/1142 тоот албан бичгээр ирүүлсэн тодотгол мэдээллийн дагуу нэрсийн тулгаж, Б.Аийг улсын хилээр үл нэвтрэх иргэдийн жагсаалтаас хассан. /Уг албан бичигт Б.А нэр байхгүй байсан./ Мөн 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/1042 тоот албан бичигт Б.Аийн нэр байхгүй байсан болно. Тагнуулын Ерөнхий газраас 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 тоот албан бичгээр ирүүлсэн мэдээллийн дагуу Б.Аийг улсын хилээр үл нэвтрүүлэх иргэдийн нэрсийн жагсаалтанд дахин бүртгэж, 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Замын-Үүд авто замын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэх үед сатуулж, Замын-Үүд дэх Тагнуулын газрын ажилтанд 07 тоот нотломжоор хүлээлгэн өгсөн. Хамтарсан журмын 3 дугаар зүйлийн 3.6.4 дэх заалтыг үндэслэн 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр улсын хилээр үл нэвтрэх иргэдийн жагсаалтаас хассан. Б.Аийн улсын хилээр үл нэвтрүүлэх иргэдийн нэрсийн жагсаалтанд бүртгэх талаар эрх бүхий байгууллагуудаас дахин мэдээлэл ирүүлээгүй тул нэрсийн жагсаалтанд одоогоор бүртгэгдээгүй байна. Иймд нэхэмжлэгч Б.Аийн Хил хамгаалах Ерөнхий газарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч ТЕГД  Д.Гэрэл нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тагнуулын ерөнхий газрын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Тагнуулын ерөнхий газар нь Тагнуулын байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т зааснаар "Тагнуулын ерөнхий газарт хуулиар харьяалуулсан гэмт хэргийг илрүүлэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах болон уул гэмт хэрэг үйлдсэн буюу сэжиглэгдэж буй этгээдийг эрэн сурвалжлах” үүрэгтэй. Хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсээс 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн Н.Энхцогт нар холбогдох 20746164 дугаартай эрүүгийн хэргээс тусгаарласан ******* дугаар эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Мөрдөн байцаалтаар бусдын овог нэр, регистрийн дугаараар гадаад паспорт авсан этгээдүүдийг 2002 оноос 2007 оны хооронд хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн гэж үзэх үндэслэлтэй боловч 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх С.Хишигжаргалын 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дүгээр тогтоол гарсан байдаг. Мөн Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор Е.Сагсай иргэн иргэн Б.Аийн нэрээр хуурамч үндэсний болон гадаад паспорт гаргуулж, хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн гэх Лхагважавын Ариунзаяад холбогдуулан 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Улмаар Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсээс Лхагважавын Ариунзаяаг гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн ******* дугаар хэрэгт сэжигтнээр татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсныг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашмаа хүлээн авч хянаад, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 73 дугаартай тогтоолоор 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Улсын Ерөнхий прокурор. төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай" 11/599 дүгээр тогтоолдоо “Б.Аээс гаргасан гомдлыг хянаж үзээд Л.А нь 2005 онд иргэн Б.Аийн иргэний бичиг баримтыг ашиглан өөрийн зурагтай хуурамч Е серийн үндэсний гадаад паспорт гаргуулсан, уг паспортыг ашиглаж 2005-2008 онд удаа дараагийн давтан үйлдлээр хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтэрсэн болох нь тогтоогдсон, Л.Аг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89.2, 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасан хэрэгт сэжигтнээр тооцож шалгасан ба сэжигтэн Эрүүгийн хуульд заасан "хүндэвтэр” ангиллын гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогджээ” гээд “эрүүгийн хариуцлага татах хугацаа өнгөрсөн" буюу хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн, цаашид байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр Б.Аийн гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг.

Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01/1142, 2010 оны 10 дугаар 05-ны өдрийн 01/1042, 2011 оны 02 дүгаар сарын 11-ний өдрийн 01/109 дүгээр албан бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Иргэн Б.Аийн нэхэмжлэлтэй Гадаад харилцааны сайд, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 119 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961 дүгээр албан бичгийг илт хууль бус болохыг тогтоож нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрээр захиргааны акт гэж үзсэн Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961 дүгээр албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна" гэж зааснаар цаашид Б.Ат чиглэсэн эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, шинээр харилцаа бий болгохгүй юм. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 95 дугаар албан бичгээр ирүүлсэн мэдэгдлийг хүлээн авч, Упсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 119 дүгээр тогтоолыг сайн дураар биелүүлсэн тухай хариуг Тагнуулын ерөнхий газрын 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 01/992 дугаар албан бичгээр Нийслэл дах захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэнд хүргүүлсэн ба Б.Аийн нэхэмжлэлтэй Тагнуулын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болжээ. Иймд Б.Аийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Тагнуулын ерөнхий газарт холбогдох “хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй" илт хууль бус болохыг тогтоолгох, “Тагнуулын ерөнхий газрын даргын 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01/1142, 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/1042, 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Тагнуулын ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн үед 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан бөгөөд иргэн, төрийн байгууллага, хуулийн этгээдээс гомдол мэдээллийг хүлээн авах тухай хуульд заасан байсан. Хүчингүй болсон Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд иргэн гэмт хэргийн талаар гомдол мэдээл гаргах, 168 дугаар зүйлд аж ахуй нэгж байгууллага, албан тушаалтан гэмт хэргийн талаар мэдээлэх гэж тусдаа хуулийн зохицуулалтаар хуульчилсан байсан. 2010 онд төрийн байгууллага буюу Улсын бүртгэлийн газраас Тагнуулын ерөнхий газарт мэдээлэл хүргүүлсэн гэдэгт маргаагүй. Тухайн үед Тагнуулын ерөнхий газар үүнтэй холбоотой мэдээлэл байнга ирдэг байсан ч хохирогчийг нэг ч удаа тогтоогоогүй. Хамгийн сүүлд 130 гаруй иргэн Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн байдаг. Тагнуулын ерөнхий газар бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг шалгаж байсан бөгөөд иргэнд хэзээ ч би өөрөө хохирогч болсон шалгуулъя гэж хандаж байгаагүй. Харин Б.Аанх 2015 онд Л.А миний нэрийг хууль бусаар ашиглаж байна шалгаж өгнө үү гэсэн өргөдөл, гомдол гаргаж Тагнуулын ерөнхий газарт хандаж байсан. Тагнуулын ерөнхий газар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Л.Атай холбоотой иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэгч олон тайлбар гаргадаг. Л.Атай холбоотой хэргийг шалгаж байтал иргэн Б.А шүүхэд болон өөр бусад байдлаар хандаж хүсэлт гаргахад бид нэг ч удаа шийдвэрлэхгүй, хүлээж авахгүй гэж хандаагүй. Иргэний хэргийн шүүх хэргийг хянаж үзээд шийдвэрээ гаргасан бөгөөд хавтаст хэрэгт энэ тухай баримт авагдсан байна. 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн албан бичиг хэрэгт авагдаагүй гэж нэхэмжлэгч үздэг бөгөөд ийм албан бичиг анхнаасаа байхгүй юм. Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны тогтоолд 01/109 тоот албан бичгийн тухай хөндсөн бөгөөд түүний дагуу Н.Дамдинсүрэн шүүгч Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд мөн иргэнд өөрт нь мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол үйлдэгдсэн байдаг. Ийм байхад Тагнуулын ерөнхий газрыг хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байна гэж буруутгаад байна. Энэ асуудлаар өмнө нь 3 шатны шүүхээр хянагдаж шийдвэрлэгдсэн бөгөөд иргэн гомдоод байдаг Тагнуулын ерөнхий газар энэхүү асуудлыг шийдвэрлэх хүсэл зорилго байна. Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн. Өчигдөр иргэн Б.Аийн дансанд Тагнуулын ерөнхий газраас 4 сая гаруй төгрөг шилжүүлсэн бөгөөд Тагнуулын ерөнхий газар өөрт хамааралтай, хууль зүйн үндэслэлтэй бүх зүйлийг биелүүлж байгаа. Иргэнд учирсан хохирол, хор уршгийг арилгасан. Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр иргэн Б.А гомдол гаргасанд 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хариу өгсөн байдаг. Энэ гомдолтой холбоотой 2015 онд Л.Атай холбоотой эрүүгийн хэрэг үүсэж Улсын прокурорын газар хүртэл явсан. Тагнуулын ерөнхий газар хууль заасан чиг үүргээ хууль нийцүүлж хэрэгжүүлэх бөгөөд иргэний хүсэлтийн дагуу бүх зүйлийг хийдэг байгууллага биш юм.

2016 оны 12 дугаар сард Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд гомдол гаргасан. Энэ асуудлаар иргэн Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн прокурорт хандсан байдаг. Энэ тухай баримт хавтаст хэрэгт авагдсан. Тагнуулын ерөнхий газар энэ үйлдлүүдийг хууль зүйн талаас нь харвал иргэн манайд байгууллагад хандаж байгаа өргөдөл гомдлын дийлэнх нь захиргааны байгууллагын үүрэгтэй хамааралтай байдаг. Эрүүгийн хэрэг, Зөрчил шалган шийдвэрлэхтэй холбоотой гомдол хүсэлт ирээгүй. 2016 оны 12 дугаар сард Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс Тагнуулын ерөнхий газар албан бичиг ирүүлсэн түүний агуулга, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хариуг 2018 онд өгсөн гэх бүх гомдлын агуулга нэгэн ижил байдаг. Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд өгсөн бичиг манай байгууллагад ирсэн бөгөөд түүнд өмнө нь хариу өгсөн нь тодорхой байгаа. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэхтэй гэмт хэргийн шинжтэй өргөдөл гомдол тусдаа хуулиар зохицуулагддаг. Иргэн өмнө нь хандаж хангагдаж байсан асуудлаар дахиж төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж байгаа тохиолдолд түүнийг хянан үзэхгүй байхаар хууль заасан байдаг. 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж Тагнуулын ерөнхий газар, Гадаад хэргийн яамыг хариуцагчаар татаж шүүхийн мэдэгдэх хуудсаар биднийг 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр дуудсан. Бид шүүхэд дуудагдсан бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа бүх нэхэмжлэлийн шаардлага болон 2015 онд ирүүлсэн гомдол болон холбогдох бүх үйл баримттай холбоотой шүүхэд хариуцагчаар татагдсан. 2016 оны 12 дугаар сард Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс шилжүүлсэн баримтад хариу өгөөгүй. Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг. Л.Аг гэрчээр дуудсан бөгөөд тухайн үеийн Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулиар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан. Тагнуулын ерөнхий газар цагдан хорих, прокурорын шийдвэрийн дагуу үйл ажиллагаа явуулдаг байгууллага биш юм.

01/109 тоот албан бичиг Монгол Улсын Дээд Шүүхийн тогтоолтой холбоотой Н.Дамдинсүрэн шүүгчээс ирүүлсэн албан бичгээс дурдъя. Захиргааны хэргийн шүүхээс иргэнд мөн хариуг нь өгсөн байдаг. Тагнуулын ерөнхий газраас гаргасан акт илт хууль бус захиргааны актыг болохтой хийгдсэн үйлдлүүдийг мэдээллийн сангаас бүр мөсөн устгах тухай 108,109 дүгээр мэдэгдлүүдийг дахин хүргүүллээ гэжээ. Гурван шатны шүүхээр хянагдаж 01/961 дугаартай акт иргэн Б.Аийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан байна. Энэ акт нь гадагш чиглэсэн, захирамжилсан гэх мэт захиргааны актыг шинжийг хангасан бөгөөд энэхүү актыг үндэслэн Хил хамгаалах ерөнхий газар иргэн Б.Аийг 2013 онд нэг удаа хилээр нэвтрэх үед нь саатуулсан байна гэдгийг аль талаас нь тогтоосон. Нэг үйл баримттай холбоотой үйлдлүүдийг устга гэж шүүхийн шийдвэрээ нэг мөр биелүүлэхийн тулд залруулга хийж шүүхийн гүйцэтгэх хуудас гаргаж нь хүсэлтийг хангасан нь хавтаст хэрэгт авагдсан байна. Үүнд Тагнуулын ерөнхий газар 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 01992 дугаар бичгээр Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлсэн болохыг мэдэгдсэн байдаг. Дээрх мэдэгдлүүдийн дагуу Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар хариу ирүүлсэн. Нөхцөл байдлаас дүгнэхэд хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр ажиллаж байгаа тул шүүхийн шийдвэрээр арга хэмжээ авах үндэслэлгүй байна гэж иргэнд тодорхой хариу өгсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэдэг. Хуулиар харьяалуулсан гэмт хэрэгтэй нь холбоотой иргэн аль ч байгууллагад хандаж болно” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр[1] тодруулахдаа “Тагнуулын Ерөнхий газарт холбогдуулж “Тагнуулын Ерөнхий газрын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй “илт хууль бус болох”-ыг тогтоолгох, Тагнуулын Ерөнхий газрын Б.А надад холбогдох 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгийн хавсралт, Сөрөг нөлөөлөл бүхий Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн албан тоот, 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961, Тагнуулын Ерөнхий газрын 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01/1142, мөн газрын 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/1042, мөн газрын 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 дугаар албан бичиг, 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн албан тоот бүхэлдээ “илт хууль бус болох”-ыг тогтоолгох; цахим бүртгэлээс бүр мөсөн устгахыг Хил хамгаалах Ерөнхий газарт тус тус даалгах” гэж тодорхойлсон.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтээрээ[2] “2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн албан тоотыг “илт хууль бус болох”-ыг тогтоолгох, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хүсэлтээрээ[3] “Сөрөг нөлөөлөл бүхий Тагнуулын Ерөнхий газрын 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01/1142, мөн газрын 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/1042 тоот албан бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, цахим бүртгэлээс бүрмөсөн устгахыг Хил хамгаалах Ерөнхий газарт даалгах шаардлагуудаасаа тус тус татгалзсан ба мөн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр[4] нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ сүүлийн байдлаар

-Тагнуулын Ерөнхий газрын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй “илт хууль бус болох”-ыг тогтоолгох,

-Тагнуулын Ерөнхий газрын Б.А надад холбогдох 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгийн хавсралт, Тагнуулын ерөнхий газрын 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох,

-Сөрөг нөлөөлөл бүхий Тагнуулын Ерөнхий газрын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961, ТЕГ-ын 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн албан тоотын хавсралт,2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 тоот албан бичгийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгохыг ТЕГ-т даалгах;

-Сөрөг нөлөөлөл бүхий Тагнуулын Ерөнхий газрын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961 тоот илт хууль бус албан бичиг, Тагнуулын Ерөнхий газрын 2010 оны 01/800 тоот албан бичигт үндэслэсэн цахим бүртгэлийг мэдээллийн сангаас бүрмөсөн устгахыг Хил хамгаалах Ерөнхий газарт даалгах,

-Хил хамгаалах Ерөнхий газрын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй “илт хууль бус болох”-ыг тогтоолгох” гэж тодорхойлсон болно.

1. Нэхэмжлэгч Б.А нь “ТЕГ-ын 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн албан тоотыг “илт хууль бус болох”-ыг тогтоолгох, сөрөг нөлөөлөл бүхий ТЕГ-ын 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01/1142, мөн газрын 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/1042 тоот албан бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, цахим бүртгэлээс бүрмөсөн устгахыг Хил хамгаалах Ерөнхий газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзсанаа тус тус бичгээр илэрхийлсэн бөгөөд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасантай нийцэж байх тул мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана” гэж заасныг баримтлан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, дээрх шаардлагуудад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

2. Нэхэмжлэгчээс ТЕГ-ын 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгийн хавсралт, ТЕГ-ын 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 дугаар албан бичгийг тус тус “илт хууль бус болох”-ыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...намайг эрүүгийн ******* тоот хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татаагүй байхад ТЕГ нь 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хилийн хориг тавьсан тухай Хил хамгаалах Ерөнхий газарт /цаашид “ХХЕГ” гэх/ хүргүүлсэн албан бичгийн хавсралтын 3-т бүртгэсэн, мөн ТЕГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн даргын гарын үсэг бүхий 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 дугаартай албан бичгийн улсын хилээр үл нэвтрүүлэх хүмүүсийн 2 сарын нэрсийн жагсаалтыг хүргүүлсний 3-т миний нэр мэдээлэл бичигдсэн байдаг, иймээс уг актууд нь холбогдох хуулиудыг зөрчсөн тул илт хууль бус захиргааны акт болно” гэх агуулгаар, харин хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс “2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн албан бичиг гэж байхгүй, мөн 01/109 дугаар акт нь нэхэмжлэгчид чиглээгүй тул шаардлага нь үндэслэлгүй” гэх агуулгаар тус тус тайлбарлан маргаж байна.

2.1.ТЕГ-ын 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгийн хавсралтыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд

ТЕГ-ын 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 01/800 дугаар албан бичгийн хавсралтын[5] дэс дугаар 3-д /нэр гэх хэсэгт Алтанцэцэг, овог гэх хэсэгт Бүжинлхам, хориг тавьсан хугацаа гэх хэсэгт 2010-08-20/ гэж тэмдэглэгдсэн нь, Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн албан бичиг гэж гараагүй, ийм албан бичиг байхгүй болох нь шүүхээс Хил хамгаалах Ерөнхий газрын архивын бичиг баримтад хийсэн үзлэгийн тэмдэглэл болон тэмдэглэлийг бэхжүүлэн авсан фото зургийн баримтаар,[6] хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбаруудаар тус тус тогтоогддог ба өөрөөр хэлбэл ТЕГ-ын 2012 оны 01/800 дугаар албан бичгийн хавсралтад хориг тавьсан хугацааг “2010-08-20” гэж тэмдэглэсэн байгааг нэхэмжлэгч нь “ТЕГ-аас 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хилийн хориг тавьсан тухай ХХЕГ-т хүргүүлсэн албан бичгийн хавсралт жагсаалтын 3-т миний мэдээлэл бүртгэсэн, өөрөөр хэлбэл ийм албан бичиг байгаа гэж” ташаа ойлгон маргажээ.

Харин ТЕГ-аас ХХЕГ-т явуулсан 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 01/800 дугаар албан бичгээр[7] Болдбаатар овогтой Цогт-Очир /РД:ОИ*******/, Даш овогтой Цэндсүрэн /РД:ОЖ*******/ нарын нэрсийг Монгол Улсын хилээр үл нэвтрүүлэх иргэдийн жагсаалтад оруулахыг мэдэгдсэн байдаг ба энэ талаар Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 27–ны өдрийн 119 дүгээр тогтоолын Хянавал хэсэгт[8] “...тус газрын Мөрдөн байцаах хэсгийн хэлтсийн даргын гарын үсэг бүхий 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 01/800 дугаар албан бичигт хоёр хүний нэрийг бичиж “хилээр үл нэвтрүүлэх иргэдийн нэрсийн жагсаалтад оруулах”-ыг Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдсэн нь нэхэмжлэгч Б.Ат чиглээгүй тул эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй. ...Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хангах үндэслэлгүй гэж зөв дүгнэсэн боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэснийг буруу тайлбарлан хэрэглэж шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь буруу, зүй нь эрх нь зөрчигдөөгүй нь тогтоогдож байх тул холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох байжээ” гэж дүгнэн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтаараа[9] Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 992 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дахь заалтад “ТЕГ-ын 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 01/800 дугаар албан бичгийг “илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн өөрчлөлтийг оруулан шийдвэрлэсэн байх ба хяналтын шатны шүүхийн энэхүү тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан ба 2012 оны 01/800 дугаар албан бичгийн хавсралтад тэмдэглэгдсэн “2010-08-20” гэх огноог нэхэмжлэгч нь албан бичиг гэж ташаа ойлгон маргаж “илт хууль бус болох”-ыг тогтоолгохоор шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй, 01/800 дугаар албан бичгийг “илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хяналтын шатны хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад түүний хавсралтад дурдагдсан тэмдэглэгээний талаар шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй. Нөгөөтэйгүүр “2010-08-20” гэх тэмдэглээ бүхий хавсралт нь дангаараа захиргааны акт болохгүй юм.

Иймээс “ТЕГ-ын 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгийн хавсралтыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

2.2.ТЕГ-ын 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 дугаар албан бичгийг[10] илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд уг албан бичгийн хавсралтын 3-т нэхэмжлэгч Б.Аийн нэр мэдээлэл бичигдсэн байдаг боловч “Монгол улсын хилээр үл нэвтрүүлэх иргэдийн 2 сарын нэрсийн жагсаалтыг хүргүүлэв” гэж дурдсан байгаагаас үзэхэд уг албан бичиг нь нэхэмжлэгчид шууд чиглээгүй, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан буюу уг актыг /албан бичиг/ үндэслэн нэхэмжлэгчийг гадаадад зорчих үед саатуулсан эрх зүйн шууд үр дагаврыг бий болгоогүй буюу захиргааны актын шинжийг бүрэн агуулаагүй байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байгаагүй” тохиолдолд захиргааны акт “илт хууль бус” болно гэх агуулгаар маргасан нь мөн үндэслэлгүй бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид маргаагүйг дурдах нь зүйтэй байна.

Иймд ТЕГ-ын 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

3. Сөрөг нөлөөлөл бүхий Тагнуулын Ерөнхий газрын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961 тоот албан бичиг, Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн албан тоотын хавсралт, Тагнуулын ерөнхий газрын 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 тоот албан бичгийн өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгохыг ТЕГ-т даалгах шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгчээс “...ТЕГ 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961 дүгээр албан бичиг, түүнийг 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “Замын-Үүд хилийн боомтод саатуулсан үйлдэл”-ийг тус тус “илт хууль бус” болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойшхи хугацаанд ТЕГ нь дээрх хууль бус захиргааны актаа Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хүчингүй болгохгүй байгаа тул илт хууль бус актыг хүчингүй болгуулахаар шүүхээс даалгах үндэслэлтэй” гэх агуулгаар тайлбарладаг ба харин хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс “01/961-ийг илт хууль бус акт болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, мөн 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн албан тоот болон хавсралт гэж байхгүй, Тагнуулын ерөнхий газрын 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 тоот албан бичиг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй” гэх агуулга бүхий тайлбарыг гарган нэхэмжлэгчийн үндэслэлийг үгүйсгэж байна.

3.1. Сөрөг нөлөөлөл бүхий Тагнуулын Ерөнхий газрын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961 тоот албан бичгийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгохыг ТЕГ-т даалгах шаардлагын талаар

Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 119 дүгээр тогтоолын Хянавал хэсэгт[11] “Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийн даргын гарын үсэг бүхий 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961 дүгээр албан бичгээр “...Б.Аийн овог нэр, регистрийн дугаарыг бичиж Б.А...нарыг хилээр үл нэвтрүүлэх иргэдийн нэрсийн жагсаалтад оруулах”-ыг Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгджээ.... Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийн мөрдөн байцаагчийн 2007 онд үүсгэсэн “хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн” гэх Ж.Баттогоод холбогдох эрүүгийн 20746164 дугаартай хэргээс 2008 онд тусгаарласан ******* дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор хэрэгсэхгүй болгож, тогтоолд “хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг мэдэгдэх хохирогч, яллагдагч тогтоогдоогүй”-г дурдсан, уг дугаартай эрүүгийн хэрэгт Б.Аийг холбогдуулж шалгаагүй нь тогтоогдсон, энэ талаар хариуцагч маргаагүй байна. Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 5 дугаар зүйлд Монгол улсын иргэний гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрхийг “түдгэлзүүлж” болох 5 үндэслэлийг заасан, хариуцагчийн тайлбарт уялдуулан авч үзвэл, уг зүйлийн 1-д “гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан бол уг хэргийг шийдвэрлэх хүртэл” гэж заасны дагуу тухайн иргэний уг эрх нь тодорхой хугацаанд хязгаарлагдахаар байна. Гэтэл ******* дугаартай эрүүгийн хэрэгт нэхэмжлэгч Д.Алтанцэцэг нь сэжигтэн, яллагдагчаар татагдаагүй, ийм учраас эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны журмаар “сэжигтэн, яллагдагч”-д авах албадлагын арга хэмжээ буюу “гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрхийг” нь хязгаарлах эрх зүйн үндэслэлгүй байхгүй байхад уг эрхийг нь хууль бусаар хязгаарласан, “хязгаарлах”-аар гаргасан Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 01/961 дугаартай албан бичиг нь эрх зүйн үр дагавар шууд бий болгосон буюу нэхэмжлэгчид дарамт болсон сөрөг захиргааны акт мөн байна гэж дүгнэн, Тогтоох хэсгийн 1 дэх заалтаараа[12] Тагнуулын Ерөнхий газрын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961 дүгээр албан бичгийг илт хууль бус болохыг тогтоосон байх ба хяналтын шатны шүүхийн уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан ба өөрөөр хэлбэл ТЕГ-ын 2010 оны 01/961 дүгээр албан бичгийг “илт хууль бус” болохыг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байхад шүүхээс уг актын талаар дахин дүгнэлт хийхгүй, улмаар “илт хууль бус захиргааны акт” болохыг тогтоосон байхад шүүхээс дахин “хүчингүй болгож шийдвэрлэх” мөн хариуцагч захиргааны байгууллагад уг захиргааны актыг хүчингүй болгохыг даалгахаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Харин нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно.” гэж заасныг үндэслэн болгон “шүүхээс 01/961 дүгээр албан бичгийг илт хууль бус акт болохыг тогтоосон байхад хариуцагч ТЕГ уг актаа хүчингүй болгохгүй миний эрхийг зөрчиж байна” гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно” гэж заасныг иргэн, хуулийн этгээдээс уг актын талаар нэхэмжлэл гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тохиолдолд захиргааны байгууллага өөрийн гаргасан сөрөг нөлөөлөл бүхий актыг хүчингүй болгох эрхтэй байхаар өөрөөр хэлбэл сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар иргэн, хуулийн этгээдээс шүүхэд хандаагүй, ийнхүү хандах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тохиолдолд уг актыг батлан гаргасан байгууллага өөрөө хүчингүй болгохоор ойлгож хэрэгжүүлэхээр байна.

Түүнчлэн “даалгах” шаардлагын тухайд “хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй буюу татгалзсан үйлдэл, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь хууль бус болох нь тогтоогдсон тохиолдолд шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар шаардагдах захиргааны актыг гаргахыг холбогдох захиргааны байгууллага албан тушаалтанд даалгаж шийдвэрлэх үндэслэл болохыг дурдах нь зүйтэй.

Иймээс нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зөв байна.

3.2. ТЕГ-ын 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн албан тоотын хавсралтын, 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 тоот албан бичгийн өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгохыг ТЕГ-т даалгах шаардлагын тухайд

Өмнөх “2.1” дэх хэсэгт “ТЕГ-ын 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн” гэх албан тоот байхгүй, хариуцагчаас ийм албан бичгийг гаргаагүй, ХХЕГ-т хүргүүлээгүй болох нь, харин 2010 оны 01/800 албан бичгийн хавсралтын хориг тавьсан огноо гэх хэсэгт “2010.08.20” гэж тэмдэглэснийг нэхэмжлэгчээс ташаа ойлгон маргасан, түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн Хяналтын шатны шүүхийн тогтоолоор 2010 оны 01/800 дугаар албан бичгийг илт хууль бус акт болохыг тогтоолгох нэхэмжлэгч Б.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт 2010 оны 01/800актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэсэн ба дээр дурдсанчлан уг актын “2010.08.20” гэх тэмдэглэгээ бүхий хавсралт нь дангаараа захиргааны акт болохгүй байна.

Мөн “2.2” дахь хэсэгт ТЕГ-ын 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 дугаар албан бичгийг талаар нэхэмжлэгчид шууд чиглээгүй, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан буюу уг актыг үндэслэн нэхэмжлэгчийг гадаадад зорчих үед саатуулсан эрх зүйн үр дагаврыг шууд бий болгоогүй байх тул нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй, илт хууль бус акт болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн, уг актын хувьд харуицагч ТЕГ-аас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулан гэх үндэслэл, нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймээс ТЕГ-ын 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн албан тоотын хавсралтын, 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 тоот албан бичгийн тухайд захиргааны байгууллагын хууль бус үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул эдгээр актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгохыг ТЕГ-т даалгах үндэслэлгүй гэж үзэн, энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

4. “Сөрөг нөлөөлөл бүхий Тагнуулын Ерөнхий газрын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961 тоот илт хууль бус албан бичиг, Тагнуулын Ерөнхий газрын 2010 оны 01/800 тоот албан бичигт үндэслэсэн цахим бүртгэлийг мэдээллийн сангаас бүрмөсөн устгахыг Хил хамгаалах Ерөнхий газарт даалгах шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгчээс “ТЕГ-ын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961 дүгээр албан бичиг, түүнийг 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “Замын-Үүд хилийн боомтод саатуулсан үйлдэл”-ийг тус тус “илт хууль бус” болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон боловч ХХЕГ нь дээрх “илт хууль бус” шийдвэрийг бүртгэсэн цахим захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар мэдээллийн сангаас устгахгүй хадгалсаар байгаа нь миний эрхийг зөрчсөөр байна” гэх агуулгаар тайлбарладаг ба харин хариуцагч ХХЕГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О “нэхэмжлэгчийг хилээр үл нэвтрэх иргэдийн жагсаалтаас хассан тухай бүртгэлийг манай байгууллагаас хийсэн, энэ тухай баримтаа шүүхэд ирүүлсэн, одоо нэхэмжлэгчид Монгол Улсын хилээр гарахад ямар нэг хориг байхгүй, цахим бүртгэлээр хориг тавихаар мэдээлэл өгсөн болон бүртгэсэн огноо, мөн хоригийг хүчингүй болгосон огноог тус тус тэмдэглэсэн байдаг, цахим бүртгэлийн программ нь устгах боломжгүйгээр хийгдсэн” гэх тайлбарыг гаргасан.

ХХЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын даргын 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2-5а/2443 дугаар албан бичигт[13] “Иргэн Б.А /РД:ТБ*******/-ийг улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн нэгдсэн системийн хилээр үл нэвтрүүлэх иргэдийн нэрсийн жагсаалтаас хассан бүртгэл..хүргүүлэв” гэж дурдсан ба хавсралт болгон “Иргэн Б.Аийг хилээр үл нэвтрүүлэх иргэдийн нэрсийн жагсаалтаас хассан тухай бүртгэл”[14] гэх бүртгэлийн мэдээллийг ирүүлсэн байх ба хүчингүй болгосон огноо гэх хүснэгтэд “2010/10/12 4:44:04 PM”, “2013/01/21 4:06:39 PM” гэж тус тус тэмдэглэсэн байгаагаас үзвэл нэхэмжлэгчийг хилээр үл нэвтрүүлэх иргэдийн нэрсийн жагсаалтаас 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хассан болох нь тогтоогдож байна.

Хилээр үл нэвтрүүлэх тухай иргэдийн нэрсийн жагсаалтыг хүргүүлсэн ТЕГ-ын албан бичгийн огноо, мөн жагсаалтаас нэхэмжлэгчийн нэрийг хассан буюу хүчингүй болгосон огноог тэмдэглэн бүртгэсэн цахим бүртгэлийн программ нь нэхэмжлэгчид нөлөөлөхгүй, ийнхүү программд бүртгэсэнийг устгасанаар нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргэх хийгээд энэ бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй байдал тогтоогдохгүй байна. Иймээс нэхэмжлэгчийн энэ шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин ХХЕГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “нэхэмжлэгчид хил дээр дахин саатуулах бий гэсэн болгоомжлол айдас байгаа байх, нэхэмжлэгч өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд манай байгууллагаас цахим бүртгэлийн программ дахь эдгээр мэдээллийг нэхэмжлэгчид бичгийн хэлбэрт оруулан лавлагааг албан бичгээр өөрт нь өгөх боломжтой” гэх тайлбарыг гаргаж байгаа бөгөөд нэхэмжлэгчээс ийм баримт лавлагааг Хил хамгаалах ерөнхий газраас гаргуулж авах нь нээлттэй байна.

5. ТЕГ-ын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, ХХЕГ-ын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй тус тус “илт хууль бус болох”-ыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын талаар нэхэмжлэгчээс үндэслэлээ тайлбарласан хуулийн зохицуулалтаар тодорхойлогдох хариуцагч байгууллагуудын үйл ажиллагаа, үйлдэл хуульд заасан чиг үүрэг нь захиргааны үйл ажиллагаа, акт болох эсэх талаар хэрэгт авагдсан нотлох баримттай харьцуулан нэг бүрчлэн дүгнэлт хийх шаардлагатай гэж үзлээ.

5.1. ТЕГ-ын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй “илт хууль бус болох”-ыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч нь “...миний овог нэр, регистрийн дугаартай Л.Агийн зурагтай гадаад паспортыг миний гарын үсгийг хуурамчаар зурсан этгээдэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тушаалтнууд олгосон талаарх асуудлыг шалгуулахаар УБЕГ-аас явуулсан албан бичигт Б.А миний нэр байхад ТЕГ нь намайг ******* дугаар эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоож, гэмт хэргийг таслан зогсоох Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар хүлээсэн үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанаас ТЕГ-ын даргад харьяаллын дагуу хүргүүлсэн миний гомдлыг болон БНСУ-д суух консулын ажилтны эд зүйлийг хураан авах үүргээ, гэмт хэргийг нуун дарагдуулсан зөрчил гаргасныг шалган шийдвэрлээгүй ТЕГ-ыг Тагнуулын байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10.3, 11 дүгээр зүйлийн 11.1.4-д заасныг болон бусад хуульд заасан гэмт хэргийг таслан зогсоох, хуульд заасан үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас би болон манай гэр бүл бусдын хууль бус гэмт халдлагын улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэх Үндсэн хуульд заасан эрхээ эдлэх боломжгүйд хүрч хохирсон” гэх агуулгаар тайлбарлан хариуцагч байгууллагыг буруутгадаг.

Харин хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “...ТЕГ нь хуулиар харьяалуулсан гэмт хэргийг илрүүлэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах болон уг гэмт хэргийг үйлдсэн буюу сэжиглэгдэж буй этгээдийг эрэн сурвалжлах” Тагнуулын байгууллагын тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлж тус газрын мөрдөн байцаах хэлтсээс 2008 онд Энхцогт нарт холбогдох эрүүгийн хэргээс тусгаарласан ******* дугаар эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсныг Эрүүгийн хуульд /2002 оны/ заасан эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, мөн хэргийг Улсын ерөнхий прокурорын туслах прокуророос нэхэмжлэгчийн гомдлоор дахин эрүүгийн хэрэг үүсгэн ТЕГ-ын мөрдөн байцаах хэлтсээс Л.Ад холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсныг Нийслэлийн прокурорын газрын прокурорын тогтоолоор мөн Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг.

Нэхэмжлэгчээс энэ талаар Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргасныг “гомдлыг хүлээн авахаас татгалзаж” шийдвэрлэсэн 1/599 дүгээр тогтоол, мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанаас ирүүлсэн албан бичгийн хариуг болон БНСУ-д суугаа консулын ажилтнуудад холбогдох зөрчлийг зөрчлийг шалгуулах тухай нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн талаар хариуг нэхэмжлэгчид мэдэгдэх хуудсаар өгсөн байдаг.

Өөрөөр хэлбэл ТЕГ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй байхгүй. Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхээс 01/961 дүгээр албан бичгийг нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн илт хууль бус акт болохыг тогтоосон, Иргэний хэргийн анхан шатны шүүхээс уг актын улмаас нэхэмжлэгчид учирсан гэм хорын асуудлыг шийдвэрлэсний дагуу манай байгууллагаас шүүхийн шийдвэрийг биелүүлэн гэм хорын хохирлыг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг мөрдөн байцаах ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналт, тагнуул, үндэсний аюулгүй байдлыг хамгаалахтай холбоотой ажиллагаанаас бусад захиргааны үйл ажиллагаатай холбоотой ажиллагаанд уг хууль үйлчлэхээр заасныг, мөн шүүхээр нэгэнт шийдвэрлэгдсэн асуудалд нэхэмжлэгч дахин дахин гомдол гаргадаг байдлыг шүүх шийдвэр гаргахдаа анхааран үзэх бизээ, шүүхэд бүх асуудлыг шийддэг гэж хандаад байгаа нэхэмжлэгчийг буруутгах аргагүй ч нэхэмжлэгчийн шаардлага нь үндэслэлгүй” гэх агуулга бүхий тайлбарыг гаргаж байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар ******* уг дугаартай эрүүгийн хэрэгт Д.Алтанцэцэгийг хохирогчоор тогтоогоогүй болох нь тогтоогддог ба энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй, харин хариуцагчийн зүгээс “...бүртгэлийн байгууллагын ажилтнуудад холбогдох хэрэгт харьяаллын дагуу Тагнуулын ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа иргэдийг хохирогчоор тогтоож байгаагүй, иргэд өөрсдөө хохирогч болсон шалгуулъя гэж хандаж байгаагүй, харин 2015 онд анх нэхэмжлэгч Д.Алтанцэцэг “Л.А миний нэрийг хууль бусаар ашиглаж байна шалгаж өгнө үү” гэж ТЕГ-т хандсан байдаг гэж тайлбарласан.

Харин ******* дугаар бүхий эрүүгийн хэрэгт “Л.А нь өөрийн хадам дүү болох Б.Аийн бичиг баримтыг ашиглан энгийн Е серийн ******* дугаарын хуурамч үндэсний гадаад паспорт гаргуул авч, уг паспортыг ашиглан удаа дараагийн үйлдлээр хууль бусаар Монгол улсын хил нэвтэрсэн” гэх үйлдэлд Л.Аг сэжигтнээр татан Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн байцаах ажиллагаа явуулсан бөгөөд эдгээр хэргүүдийг мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий прокурорын байгууллагын холбогдох албан тушаалтнуудаас “хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” тогтоолууд, уг тогтоолуудад нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг мөн дээд шатны прокуророос хянаад хариу өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог.

5.2. ХХЕГ-ын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй “илт хууль бус болох”-ыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгчээс “...Л.А нь миний овог нэр, регистрийн дугаартай Л.Агийн зурагтай хуурамч гадаад паспортыг ашиглаж 7 жил гаран хугацаанд миний нэрээр Солонгос Улсад оршин сууж, энэ хугацаанд Монгол Улсын болон Бүгд Найрамдах Солонгос Улсын хилийг 11 удаа хууль бусаар зөрчин миний эрх чөлөөнд хууль бусаар халдсан байхад хил зөрчигчийг илрүүлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, намайг 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хууль бусаар саатуулсан, ..мөн Л.А нь 2012 оны 06 дугаар сарын 30-ны өдөр өөрийн нэрээр авсан буцах үнэмлэхээр Монгол Улсад орж ирэхэд Монгол Улсын Хилийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин хил зөрчигчийг саатуулах зорилгоор хилийн эрэл явуулах, шуурхай шийдвэрлэх, хойшлуулашгүй ажиллагаа явуулах, хил зөрчигчийг саатуулах зэрэг хариуцагчийн хуульд заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас би 5 жил 4 сар 28 хоногийн турш гэмт хэргийн хохирогч болон хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөөр байгаа” гэж тайлбарлан хариуцагч ХХЕГ-ыг буруутгасан.

Харин ХХЕГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Хил хамгаалах ерөнхий газрын шалгагч нь тухайн гадаад паспортыг эзэмшиж буй иргэний паспорт дээрх зураг нь нүүр царай, төрхтэй нь таарч байгаа, үнэмлэх хуулийн хүчинтэй байгаа эсэх, тамга, тэмдэг нь бүрэн байна уу гэдгийг шалгадаг. Монгол Улсын үндэсний гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам гэж байдаг. Энэ журмын дагуу гадаад паспорт нь эрх бүхий байгууллагаас албан ёсоор олгодог. Тиймээс Л.А хууль бусаар бусдын нэрээр гадаад паспорт эзэмшиж байгааг тогтоох боломжгүй. Тухайн паспортод бичигдсэн регистр өөрийнх нь мөн эсэхийг шалгахгүй, тогтоох боломжгүй, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй хууль бус эс үйлдэхүй байхгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэх агуулгаар нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэсэн.

5.3. Тагнуулын байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Тагнуулын байгууллага гэж Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг тагнуулын арга замаар хангах зорилго бүхий байгууллагуудын тогтолцоог хэлнэ” гэж заасан ба мөн хуулийн Тагнуулын байгууллагын тогтолцоо, чиг үүрэг гэх Хоёрдугаар бүлгийн 10 дугаар зүйлийн 10.10.3-д ”хуулиар харьяалуулсан гэмт хэрэгтэй тэмцэх”, 11 дүгээр зүйлийн 11.1.4-д “Тагнуулын ерөнхий газарт хуулиар харьяалуулсан гэмт хэргийг илрүүлэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах болон уул гэмт хэрэг үйлдсэн буюу сэжиглэгдэж буй этгээдийг эрэн сурвалжлах” гэж;

Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд /2002 оны/ зааснаар харьяалуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн Төрийн эсрэг, Иргэдийн улс төрийн бусад эрх, эрх чөлөөний эсрэг, Нийгмийн аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндийн эсрэг, Хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайваны эсрэг зэрэг гэмт хэргүүдэд Тагнуулын байгууллагын мөрдөн байцаагч нь мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахаар байх ба мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээдийг хохирогч гэнэ”, 42 дугаар зүйлийн 42.2-т “Иргэн, хуулийн этгээдийг хохирогчоор тогтоохдоо хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж;

Монгол улсын Хилийн тухай хуулийн /1993 оны/ 30 дугаар зүйлийн 1-д “Улсын хил хамгаалалт нь үндэсний аюулгүй байдал, улсын батлан хамгаалах арга хэмжээний салшгүй хэсэг мөн” гэж заасан ба мөн хуулийн 22 дугаар зүйлийн 1-д “Хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ, энэ хууль, хууль тогтоомжийн бусад акт, тэдгээртэй нийцүүлэн эрх бүхий байгууллагаас тогтоосон журам зөрчсөн үйлдлийг хилийн зөрчилд тооцно”, мөн зүйлийн 2-т “Улсын хил нэвтрэх журмыг дараахь үйлдлээр зөрчсөн этгээдийг хил зөрчигч гэнэ”, 2-ийн 2-т “хилийн боомтоор улсын хил нэвтрэх эрхийн хүчин төгөлдөр бус баримт бичигтэйгээр нэвтэрсэн, нэвтрэхийг завдсан”, 33 дугаар зүйлийн 5-д “хил зөрчигчийг саатуулах зорилгоор хилийн эрэл явуулах”, 8-д”хилийн зөрчил түүнтэй холбогдсон асуудлыг шуурхай шалгаж шалган шийдвэрлэх, хойшлуулшгүй ажиллагаа явуулах”,9-д “хойшлуулшгүй ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан нь улсын хилийн болон хил орчмын дэглэм зөрчсөн этгээдийг тэмдэглэл үйлдэх зорилгоор гурван цаг хүртэл хугацаагаар түр саатуулах, зөрчил гаргасан этгээдийн баримт бичгийг шалгах, түүний өмчлөлд буюу эзэмшилд байгаа эд зүйл, биед үзлэг хийх, эд зүйл, баримт бичгийг түр хугацаагаар хураан авах, битүүмжлэх, согтууруулах ундаа, мансууруулах, хордуулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах, шаардлагатай тохиолдолд шинжээч томилж, дүгнэлт гаргуулах, гэмт хэргийг таслан зогсоох,..”, 10-д “хилийн зөрчилтэй холбогдуулан түүний шалтгаан нөхцөлийг арилгуулах зорилгоор байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллагад мэдэгдэл өгөх” гэж тус тус гэж заасан нь бүхэлдээ Тагнуулын Ерөнхий газрын болон Хил хамгаалах Ерөнхий газрын гэмт хэргийг мөрдөн байцаах, үндэсний аюулгүй байдал, улсын батлан хамгаалахтай холбоотой буюу Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “хууль сахиулах, гэмт хэрэг хянан шийдвэрлэх,..”, 3.1.6-д “тагнуул, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах …ажиллагаа” болохоор байх ба захиргааны ерөнхий хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй, өөрөөр хэлбэл эдгээрээс бусад захиргааны үйл ажиллагаатай холбогдсон харилцаанд захиргааны ерөнхий хууль үйлчлэхээр байна.

6. Шүүхээс захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус асуудлаар дүгнэлт хийх боломжгүй, улмаар нэхэмжлэгчийн энэхүү шаардлагуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхээр байх боловч нэхэмжлэгч нь ТЕГ болон ХХЕГ-ын хуульд заасан чиг үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын үйл баримттай холбоотой асуудлаар бүх шатны шүүх, прокурорт гомдол, хүсэлт гаргасан, гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэсэн холбогдох байгууллага албан тушаалтнуудаас хуулийн үндэслэл бүхий хариуг тухай бүрт нь нэхэмжлэгчид өгсөн болох нь дараах байдлаар тогтоогдож байна. Үүнд:

-Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор С.Хишигжаргалын 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дүгээр тогтоол[15] /ТЕГ-н мөрдөн байцаах хэлтсийн байцаагч, хошууч Н.Батзогсохын эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан Н.Энхцогт нарт холбогдох ******* дугаартай хэргийг Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн/

-Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Д.Дашмаагийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 73 тогтоолоор[16] /Л.Ад холбогдох эрүүгийн ******* дугаартай эрүүгийн хэргийг эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн/

-Уг хэргийг нэхэмжлэгч Б.Аийн гомдлын дагуу Улсын ерөнхий прокурорын туслах прокурор Е.Сагсай хянан үзээд эрүүгийн хэрэг үүсгэснийг ТЕГ-ын мөрдөн байцаах хэлтсийн мөрдөн байцаагч, дэслэгч Э.Жавхаа мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан

-Дээрх 73 дугаар прокурорын тогтоолд нэхэмжлэгч нь Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргасан ба Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1/599 дүгээр тогтоолоор[17] “хэрэгсэхгүй болгосон хэргийн сэргээн шалгуулах” тухай гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн

-ТЕГ-ын Дотоод хяналт аюулгүй байдлын газрын ахлах ажилтан, ахлах дэслэгч Ө.Мөнх-Оргилын “Зөрчлийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай 2018оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр тогтоол[18], мөн 01 дүгээр тогтоолд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ТЕГ-ын ДХАБГ-ын дарга хурандаа Б.Цолмонбаатарын 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр “Хариу мэдэгдэх хуудас”[19]

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээс “...эрүүгийн тоот хэргийг сэргээлгэх, нийслэлийн прокурорын газрын 2013 оны 14 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй байгаа ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан нарт хариуцлага тооцуулах тухай асуудлыг шалгах эрх бүхий байгууллагыг тогтоолгох” тухай нэхэмжлэгчийн хүсэлтэд” эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн харьяалалд хамаарахгүй гэж үзэн хүсэлтийг буцаасан тухай албан бичиг[20],

-Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээс 2018оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2/2118 дугаар албан бичгээр[21] нэхэмжлэгчийн “..14 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг сэргээж, гэм буруутай албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх, Б.А намайг гэмт хэргийн хохирогчоор тогтоосон тогтоол гаргах, мөн ЦЕГ-ын дэргэдэх Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэст намайг хамгаалалтад авахыг даалгах шийдвэр гаргуулах” тухай өргөдлийг “улсын дээд шүүх харьяалан шийдвэрлэх эрх хуулиар олгогдоогүй” гэж буцаасан,

-Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 119 дүгээр тогтоол[22],

-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2495 дугаар шийдвэр[23], Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 976 дугаар магадлал[24],

-хэрэгт нэхэмжлэгчээс нотлох баримтаар өгсөн бусад шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрүүд болон Прокурор, ТЕГ-ын бусад албан тушаалтнуудаас нэхэмжлэгчийн гаргасан гомдол хүсэлтэд хариу өгсөн тухай хариу мэдэгдэх хуудсууд болно.

Дээрхийг бүхэлд нь хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудтай харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэхэд хариуцагч байгууллагуудаас нэхэмжлэгчийн гомдол, хүсэлтийг тухай бүрт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэсээр байхад хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж ТЕГ, ХХЕГ-ыг буруутган маргасан нь үндэслэлгүй, тэрээр хариуцагч байгууллагуудаас нэхэмжлэгч Б.Аийг Монгол улсын хилээр үл нэвтрүүлэх иргэдийн жагсаалтад оруулсан 01/961 дүгээр албан бичиг, түүнийг 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр “Замын-Үүд” үйлдлийг Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 119 дүгээр тогтоолоор илт хууль бус акт болохыг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй, түүнд үндэслэн нэхэмжлэгч нь ТЕГ-аас гэм хорын хохирол нэхэмжилснийг Иргэний хэргийн шүүхээс ханган шийдвэрлэсэн, ТЕГ-аас шүүхийн шийдвэрийг биелүүлэн нэхэмжлэгчид гэм хорын хохирлыг шилжүүлэн өгсөн буюу хариуцагч ТЕГ болон ХХЕГ нь тус тус нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйл ажиллагаа, үйлдлийнхээ үр дагаврыг арилгасан байхад нэгэнт шийдвэрлэгдсэн үйл баримтын талаар дахин дахин гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймээс хариуцагч нарыг хуулиар харьяалуулсан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй тул нэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул “ТЕГ, ХХЕГ-ын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг шүүхээс нэг мөр болгон эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба хэргийн оролцогчдын ийнхүү шийдвэрлүүлэх хүсэл зоригийг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагуудыг “хүлээн авахаас татгалзахгүйгээр” харин нэхэмжлэлийн эдгээр шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

9. Шүүхээс нэхэмжлэгч Б.Аийн нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсаныг баталж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “Тагнуулын Ерөнхий газрын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй “илт хууль бус болох”-ыг тогтоолгох”, “Тагнуулын Ерөнхий газрын Б.А надад холбогдох 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгийн хавсралт, Тагнуулын ерөнхий газрын 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох”, “Сөрөг нөлөөлөл бүхий Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961, Тагнуулын Ерөнхий газрын 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн албан тоотын хавсралт, 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 тоот албан бичгийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгохыг ТЕГ-т даалгах”, “Сөрөг нөлөөлөл бүхий ТЕГ-ын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961 тоот “илт хууль бус” албан бичиг, ТЕГ-ын 2010 оны 01/800 тоот албан бичигт үндэслэсэн цахим бүртгэлийг мэдээллийн сангаас бүрмөсөн устгахыг Хил хамгаалах Ерөнхий газарт даалгах”, “Хил хамгаалах Ерөнхий газрын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй “илт хууль бус болох”-ыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Мөн шүүхээс хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй болон нотлох баримтын шаардлага хангаагүй зарим баримтуудыг үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 106.3.14-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.3, 47 дугаар зүйлийн 47.1.6, 48 дугаар зүйлийн 48.1, Эрүүгийн байцаан шийтгэх /2002 оны/ хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Тагнуулын байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 10 дугаар зүйлийн 10.10.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Аийн Тагнуулын Ерөнхий газар болон Хил хамгаалах Ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Тагнуулын Ерөнхий газрын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй “илт хууль бус болох”-ыг тогтоолгох”, “Тагнуулын Ерөнхий газрын Б.А надад холбогдох 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгийн хавсралт, Тагнуулын ерөнхий газрын 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох”, “Сөрөг нөлөөлөл бүхий Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961, Тагнуулын Ерөнхий газрын 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн албан тоотын хавсралт, 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 тоот албан бичгийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгохыг ТЕГ-т даалгах”, “Сөрөг нөлөөлөл бүхий ТЕГ-ын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961 тоот “илт хууль бус” албан бичиг, ТЕГ-ын 2010 оны 01/800 тоот албан бичигт үндэслэсэн цахим бүртгэлийг мэдээллийн сангаас бүрмөсөн устгахыг Хил хамгаалах Ерөнхий газарт даалгах”, “Хил хамгаалах Ерөнхий газрын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй “илт хууль бус болох”-ыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Аийн “ТЕГ-ын 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн албан тоотыг “илт хууль бус болох”-ыг тогтоолгох, сөрөг нөлөөлөл бүхий ТЕГ-ын 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01/1142, мөн газрын 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/1042 тоот албан бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, цахим бүртгэлээс бүрмөсөн устгахыг Хил хамгаалах Ерөнхий газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, нэхэмжлэлийн эдгээр шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т заасан дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг нэхэмжлэгч Б.Ат тайлбарласугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.ОТГОНТУЯА

 


[1] 1-р хавтас 202-204-р хуудас

[2] 2-р хавтас 106-р хуудас

[3] 2-р хавтас 141-р хуудас

[4] 2-р хавтас 142-р хуудас

[5] 2-р хавтас 84-р хуудас

[6] 2-р хавтас 107-120-р хуудас

[7] 2-р хавтас 83-р хуудас

[8] 1-р хавтас 69-р хуудасны ар тал

[9] 1-р хавтас 70-р хуудасны ар талаас 71-р хуудас

[10] 1-р хавтас 198-р хуудас

[11] 1-р хавтас 69-р хуудас

[12] 1-р хавтас 71-р хуудас

[13] 1-р хавтас 189-р хуудас

[14] 1-р хавтас 190-р хуудас

[15] 1-р хавтас 172-р хуудас

[16] 1-р хавтас 173-176-р хуудас

[17] 1-р хавтас 186-187-р хуудас

[18] 2-р хавтас 163-р хуудас

[19] 2-р хавтас 164-р хуудас

[20] 2-р хавтас 77-р хуудас

[21] 2-р хавтас 80-р хуудас

[22] 1-р хавтас 69-71-р хуудас

[23] 1-р хавтас 146-154-р хуудас

[24] 2-р хавтас 66-75-р хуудас