Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 1132

 

  2020       06          18                                 2020/ШЦТ/1132

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал,

улсын яллагч: Б.Уранцэцэг,

шүүгдэгч өөрийгөө  өмгөөлж оролцов,

шүүгдэгч: Э.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.М-д холбогдох эрүүгийн 2006 01418 0815 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, Э.М, 1992 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймагт төрсөн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 18 дугаар гудамжны 303 тоотод оршин суух хаягтай, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн инженер мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

          Холбогдсон хэргийн талаар:

          Яллагдагч Э.М нь 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрүүдийн хооронд Худалдаа хөгжлийн банкны цахим мэдээлэлийн сүлжээнд хууль бусаар халдаж хэвийн үйл ажиллагааг алдагдуулан иргэн Ч.Гүнждагвын эзэмшилийн долларын хадгаламжинд байсан 6442 доллар 21 центийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч нийт 17.710.000 төгрөгийн хохирол учруулсан,

          2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 09-ний хооронд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо 21 дүгээр хороолол, Толгойт гудамжны 32а байрны 147 тоотод гэртээ “Самсунг галахси жи-7” прайм загварын 342014083525967 имэй дугаартай гар утас ашиглан иргэн Б.Дашзэвэгийн dashzevegba@gmail цахим шуудангийн хаягт хадаглагдаж байгаа мэдээлэлтэй танилцаж иргэн Б.Дашзэвэгийн Худалдаа хөгжлийн банкны интернэт банкны үйлчилгээний нэвтрэх нэр нууц үг зэрэг мэдээлэлийг олж авч ашиглан улмаар үргэлжилсэн үйлдлээр Б.Дашзэвэгийн 409034639 тоот төгрөгийн харилцах данснаас 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд 328.700 төгрөг, 409023159 тоот ам долларын хугацаагүй хадгаламжийн данснаас 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд 747.8 ам долларын зарлагын гүйлгээ тус тус хийж авсан буюу цахим төхөөрөмж мэдээлэлийн сүлжээнд хууль бусаар  халдаж системд нэвтэрч олж авсан мэдээлэлээ ашиглан өмчлөгчийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсны улмаас 2.396.367 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт  холбогджээ.

         Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.    

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2-4/, Цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 10-20/,

          Хохирогч Ч.Гүнждагвын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний бие Худалдаа хөгжлийн банкинд долларын хадгаламж эзэмшдэг мөн төгрөгийн данстай байгаа юм. Миний интернет банкинд үл таних таних этгээд хууль бусаар 2020 оны 01-р сарын 18-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хооронд нэвтэрч удаа дараагийн үйлдлээр дансанд хадгаламжинд байршиж байсан 6.455 доллар 71 цент байснаас 6.442 доллар 21 центийг дээрх цаг хугацаанд бусад банкны данс руу шипжүүлэн авсан юм. Би өөрөө банкны хуулга авч байгаад орсон гарсан бүх мөнгийг нь нэмж үзээд хянаад үзэхэд надад нийт 6.442 доллар 21 центийг хохирол учраад байна. Миний Худалдаа хөгжлийн банкны долларын хадгаламжийн 428012089 тоот дансанд нийт 6.455 доллар 71 цент байсан ба үүнээс 6.442 доллар 21 центийг гэмт этгээд хууль бусаар шижлүүлэн авсан нь банкны хуулгаар гарч байгаа. Гэмт     этгээд нь миний интернет банкинд 2020 оны 01-р сарын 18-ны өдрөөс  2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хооронд нэвтэрсэн бага багаар олон удаагийн давтамжтай мөнгө шилжүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 61-64/,

          Гэрч С.Чинзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: Миний санаж байгаагаар Ч.Гүнждагва 2020 оны 02 дугаар сарын байхаа манай салбарт ирж  интернет банкны нууц үгээ мартчихлаа гэж ирэхээр нь би өөрийнх утсанд байгаа манай Худалдаа хөгжлийн банкны /интернет/ банкны цэс рүү орж нэвтрэх нэрийн өөрийн компьютерээс харж өгөөд нууц үгийг мартсан хэрэг дээр нь дараад сольж өгсөн. Тэрнээс биш би тэр хүний интернет банкны нууц үгийг сольж өгсөн асуудал байхгүй.. гэх мэдүүлэг /1-р хх-н 75-77/,

     Хохирогч Б.Дашзэвэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний бие Худалдаа хөгжлийн банкинд төгрөгийн 409034639 тоот долларын 409023259 тоот данс эзэмшдэг. 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс миний төгрөгийн 409034639 тоот данснаас 290.000 төгрөгийн зарлага буюу гүйлгээ хийгдсэн. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэх 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл төгрөгийн данснаас 4.000 төгрөгөөс 4.900 төгрөгийн хооронд үл миний долларын данс руу шилжүүлсэн байсан. Гэмт этгээд нь долларын дансанд шилжигдэж ирсэн 4.000-4.900 төгрөг нь 1 доллар 70 орчим цент болон хувирч ордог байсан бөгөөд 7 доллараас 20 гаран доллар болтол нь хийж байгаа тухайн долллар нь Хаан банк болон бусад банк руу шилжүүлж авдаг байсан нь банкнаас авсан хуулга дээр харагдаж байсан талаар би гэрчийн мэдүүлэг дээр өгсөн одоо нэмж ярих зүйл байхгүй. Миний төгрөгийн данснаас нийт 954.000 төгрөг, долларын данснаас нийт 855 ам.доллар тус тус гарч хохирол учраад байна.гэх мэдүүлэг /3-р хх-н 246-247/,

          Яллагдагч Э.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: “2020 оны 01 дүгээр сарын эхээр gmail.com сайт руу орж нэвтрэх хэсэгт 8811-тэй дугаар ашиглаж, нууц үг хийх хэсэгт нь 8811-тэй дугаар давтаж хийгээд орсон, тухайн нэр, нууц үгээр нэвтэрч ороход Ч.Гүнждагвын эзэмшлийн худалдаа хөгжлийн банкны дансны мэдээлэл гарч ирсэн, тухайн дансанд нь 6.455 ам доллар байсан. Тэгээд би bigprobet.com гэх онлайн покер тоглодог болохоор тухайн тоглоомыг тоглоход дансанд нь байсан мөнгийг ашигласан. Тухайн bigprobet.com сайт нь дотроо еөр өөр тоглоомтой, тоглоомууд нь өөр өөр үнэ ханштай, бас өөр өөр данстай болохоор би мөнгө шилжүүлсэн данснуудаа мэдэхгүй байна, миний санаж байгаагаар Энэбиш, Ганзориг гэсэн эзэмшигчтэй Хаан банкны данс байсан. Би Ч.Гүнждагвын эзэмшлийн худалдаа хөгжпийн банкны долларын 425012089 тоот данс төгрөгийн 416000816 тоот дансны интернет банкны данснаас нь нийт 6.455 ам долларыг онлайн покер тоглоом тоглохоор тоглоомын данс руу шилжүүлж түүнээс 2000-3000 ам долларыг 10 удаагийн тоглолтоор алдсан, үлдсэн 3000 ам доллар нь тухайн миний ID /25961236/-Д хадгалагдсан байх. Гэхдээ одоо энэ bigprobet.com гэх онлайн покер тоглоом хамгийн сүүлд намайг 2020 оны 02 дугаар сарын 20-ны үед тоглож байхад гэнэт хаагдчихсан.

Би тухайн bigprobet.com гэх онлайн покер тоглоомыг тоглохдоо манай Драгонд байдаг гар утасны засварын газарт 2019 оны 12 дугаар сарын 10 даар засуулах гэж үлдээсэн үл таних залуугийн “Samsung Galagy J-73 prime маркийн гар утсыг ашиглаж 1 сарын хугацаатай bigprobet.com гэх онлайн покер тоглосон. Би bigprobet.com гэх онлайн покер тоглоомыг 2019 оны 07 дугаар сараас хойш 1 сард 5-6 удаа тоглодог байсан, одоо тоглохоо больсон,

Тухайн үед мөнгөгүй болоод санаандгүй 8811 тэй дугаар зохиож gmail руу орж bigprobet.com гэх онлайн покер тоглоомыг тоглох гэж үзэхэд үл таних Ч.Гүнждавга гэх “Хүний худалдаа хөгжлийн банк”ны интернет банкны мэдээлэл гарч ирсэн, тэр хүн интернет банкныхаа нууц үгийг огт солиогүй, анхны нууц үгээрээ байсан болохоор би дансны мэдээллийн харж, тухайн дансанд нь байсан мөнгийн bigprobet.com гэх онлайн покер тоглох зорилготой ашигласан. Ашигласан мөнгөө төлж, учруулсан хохиролооо бүрэн төлж барагдууна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” / 3-р хх-н 156-157/, / 4-р хх-н 14-15/,           

           Яллагдагч Э.Мөнх-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа / 4-р хх-н 20/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 4-р хх-н 16/,  Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол/ 4-р хх-н 187/, Э.Мд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал / 4-р хх-н 171/, прокурорын тогтоол / 4-р хх-н 172/, Хохирогч, яллагдагч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал/ 4-р хх-н 189-190 / 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 417 дугаар тогтоол / хх-н 191-192/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийг  2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрүүдийн хооронд Худалдаа хөгжлийн банкны цахим мэдээлэлийн сүлжээнд хууль бусаар халдаж хэвийн үйл ажиллагааг алдагдуулан иргэн Ч.Гүнждагвын эзэмшилийн долларын хадгаламжинд байсан 6442 доллар 21 центийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч нийт 17.710.000 төгрөгийн хохирол учруулсан,

          2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 09-ний хооронд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо 21 дүгээр хороолол, Толгойт гудамжны 32а байрны 147 тоотод гэртээ “Самсунг галахси жи-7” прайм загварын 342014083525967 имэй дугаартай гар утас ашиглан иргэн Б.Дашзэвэгийн dashzevegba@gmail цахим шуудангийн хаягт хадаглагдаж байгаа мэдээлэлтэй танилцаж иргэн Б.Дашзэвэгийн Худалдаа хөгжлийн банкны интернэт банкны үйлчилгээний нэвтрэх нэр нууц үг зэрэг мэдээлэлийг олж авч ашиглан улмаар үргэлжилсэн үйлдлээр Б.Дашзэвэгийн 409034639 тоот төгрөгийн харилцах данснаас 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд 328.700 төгрөг, 409023159 тоот ам долларын хугацаагүй хадгаламжийн данснаас 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд 747.8 ам долларын зарлагын гүйлгээ тус тус хийж авсан буюу цахим төхөөрөмж мэдээлэлийн сүлжээнд хууль бусаар  халдаж системд нэвтэрч олж авсан мэдээлэлээ ашиглан өмчлөгчийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсны улмаас 2.396.367 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.    

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.  

         Шүүгдэгч Э.М нь 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрүүдийн хооронд Худалдаа хөгжлийн банкны цахим мэдээлэлийн сүлжээнд хууль бусаар халдаж хэвийн үйл ажиллагааг алдагдуулан иргэн Ч.Гүнждагвын эзэмшилийн долларын хадгаламжинд байсан 6442 доллар 21 центийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч нийт 17.710.000 төгрөгийн хохирол учруулсан,

          2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 09-ний хооронд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо 21 дүгээр хороолол, Толгойт гудамжны 32а байрны 147 тоотод гэртээ “Самсунг галахси жи-7” прайм загварын 342014083525967 имэй дугаартай гар утас ашиглан иргэн Б.Дашзэвэгийн dashzevegba@gmail цахим шуудангийн хаягт хадаглагдаж байгаа мэдээлэлтэй танилцаж иргэн Б.Дашзэвэгийн Худалдаа хөгжлийн банкны интернэт банкны үйлчилгээний нэвтрэх нэр нууц үг зэрэг мэдээлэлийг олж авч ашиглан улмаар үргэлжилсэн үйлдлээр Б.Дашзэвэгийн 409034639 тоот төгрөгийн харилцах данснаас 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд 328.700 төгрөг, 409023159 тоот ам долларын хугацаагүй хадгаламжийн данснаас 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд 747.8 ам долларын зарлагын гүйлгээ тус тус хийж авсан буюу цахим төхөөрөмж мэдээлэлийн сүлжээнд хууль бусаар  халдаж системд нэвтэрч олж авсан мэдээлэлээ ашиглан өмчлөгчийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсны улмаас 2.396.367 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

          Хохирогч Ч.Гүнждагвын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... Миний интернет банкинд үл таних таних этгээд хууль бусаар 2020 оны 01-р сарын 18-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хооронд нэвтэрч удаа дараагийн үйлдлээр дансанд хадгаламжинд байршиж байсан 6.455 доллар 71 цент байснаас 6.442 доллар 21 центийг дээрх цаг хугацаанд бусад банкны данс руу шипжүүлэн авсан юм. Би өөрөө банкны хуулга авч байгаад орсон гарсан бүх мөнгийг нь нэмж үзээд хянаад үзэхэд надад нийт 6.442 доллар 21 центийг хохирол учраад байна. Миний Худалдаа хөгжлийн банкны долларын хадгаламжийн 428012089 тоот дансанд нийт 6.455 доллар 71 цент байсан ба үүнээс 6.442 доллар 21 центийг гэмт этгээд хууль бусаар шижлүүлэн авсан нь банкны хуулгаар гарч байгаа. Гэмт    этгээд нь миний интернет банкинд 2020 оны 01-р сарын 18-ны өдрөөс  2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хооронд нэвтэрсэн бага багаар олон удаагийн давтамжтай мөнгө шилжүүлсэн байсан... гэх мэдүүлэг /1-р хх-н 61-64/,

          Гэрч С.Чинзоригийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Миний санаж байгаагаар Ч.Гүнждагва 2020 оны 02 дугаар сарын байхаа манай салбарт ирж  интернет банкны нууц үгээ мартчихлаа гэж ирэхээр нь би өөрийнх утсанд байгаа манай Худалдаа хөгжлийн банкны /интернет/ банкны цэс рүү орж нэвтрэх нэрийн өөрийн компьютерээс харж өгөөд нууц үгийг мартсан хэрэг дээр нь дараад сольж өгсөн. Тэрнээс биш би тэр хүний интернет банкны нууц үгийг сольж өгсөн асуудал байхгүй. Ер нь манай банкны интернет банк ордог бүртгэлтэй төхөөрөмжөөс өөр бүртгэлгүй төхөөрөмжөөр тухайн хүний интернет банк руу орох оролдлого хийхэд бүртгэлтэй төхөөрөмжинд нь манайхаас мессеж ирдэг. Тийм болохоор хохирогч өөрийн бүртгэлтэй төхөөрөмжөө өөр нэгэнд ашиглуулсан, эсхүл хаясан байж болох юм. гэх мэдүүлэг /1-р хх-н 75-77/,

     Хохирогч Б.Дашзэвэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед ...Миний бие Худалдаа хөгжлийн банкинд төгрөгийн 409034639 тоот долларын 409023259 тоот данс эзэмшдэг. 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс миний төгрөгийн 409034639 тоот данснаас 290.000 төгрөгийн зарлага буюу гүйлгээ хийгдсэн. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэх 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл төгрөгийн данснаас 4.000 төгрөгөөс 4.900 төгрөгийн хооронд үл миний долларын данс руу шилжүүлсэн байсан. Гэмт этгээд нь долларын дансанд шилжигдэж ирсэн 4.000-4.900 төгрөг нь 1 доллар 70 орчим цент болон хувирч ордог байсан бөгөөд 7 доллараас 20 гаран доллар болтол нь хийж байгаа тухайн долллар нь Хаан банк болон бусад банк руу шилжүүлж авдаг байсан нь банкнаас авсан хуулга дээр харагдаж байсан талаар би гэрчийн мэдүүлэг дээр өгсөн одоо нэмж ярих зүйл байхгүй. Миний төгрөгийн данснаас нийт 954.000 төгрөг, долларын данснаас нийт 855 ам.доллар тус тус гарч хохирол учраад байна гэх мэдүүлэг /3-р хх-н 246-247/,

          Яллагдагч Э.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...2020 оны 01 дүгээр сарын эхээр gmail.com сайт руу орж нэвтрэх хэсэгт 8811-тэй дугаар ашиглаж, нууц үг хийх хэсэгт нь 8811-тэй дугаар давтаж хийгээд орсон, тухайн нэр, нууц үгээр нэвтэрч ороход Ч.Гүнждагвын эзэмшлийн худалдаа хөгжлийн банкны дансны мэдээлэл гарч ирсэн, тухайн дансанд нь 6.455 ам доллар байсан. Тэгээд би bigprobet.com гэх онлайн покер тоглодог болохоор тухайн тоглоомыг тоглоход дансанд нь байсан мөнгийг ашигласан.

Би тухайн bigprobet.com гэх онлайн покер тоглоомыг тоглохдоо манай Драгонд байдаг гар утасны засварын газарт 2019 оны 12 дугаар сарын 10 даар засуулах гэж үлдээсэн үл таних залуугийн “Samsung Galagy J-73 prime маркийн гар утсыг ашиглаж 1 сарын хугацаатай bigprobet.com гэх онлайн покер тоглосон. Би bigprobet.com гэх онлайн покер тоглоомыг 2019 оны 07 дугаар сараас хойш 1 сард 5-6 удаа тоглодог байсан, одоо тоглохоо больсон, Ашигласан мөнгөө төлж, учруулсан хохиролооо бүрэн төлж барагдууна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэх мэдүүлэг / 3-р хх-н 156-157/, / 4-р хх-н 14-15/,  мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг, цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Ж.Мөнх-Эрдэнэд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зардалгүй болохыг тус тус дурдав.

Хохирогч нар “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /4-р хх-н 189-190/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Э.М-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг, цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.М-г 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.2 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дах хэсэгт зааснаар Э.Мд оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.2 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар Э.Мөнх-Эрдэнийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.2 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний 5.400.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

         5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.М нь торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Э.М нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

         7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

         8. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.М  нь бусдад төлөх төлбөргүй,цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурьдсугай.

9. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Мд    хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ПҮРЭВСҮРЭН