Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 1135

 

  2020          06        18                            2020/ШЦТ/1135

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн би даргалж,  

нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал,

улсын яллагч Ч.Батбаатар,

насанд хүрээгүй хохирогч Г.П,

хууль ёсны төлөөлөгч О.Баасансүрэн,

хохирогч Г.Пгийн өмгөөлөгч Л.Азжаргал,

           шүүгдэгч: Г.П, түүний өмгөөлөгч Б.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сугар овогт Ганбатын Пэрэнлэйд холбогдох эрүүгийн 2003 00284 0169 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, Г.П, 1998  оны 12 дугаар сарын 11-ний   өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд  төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар Их сургуулийн санхүү банкны 3 дугаар курст сурдаг,   ам бүл 6 , эцэг, эх, дүү, эхнэр, хүүхдийн  нарын  хамт Баянзүрх дүүргийн 13  дугаар хороо 11 дүгээр гудамжны 486 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ,               

          Холбогдсон хэргийн талаар:

         Г.П нь 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр16 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хороололын 18 дугаар байрны урд замд Тоёота приус -20 маркийн 56-86 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 19.1-д заасан “ “Хороололын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хороололын дотор  давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатай саад хийхийг хориглоно“ гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Пг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

    Шүүгдэгч Г.Пн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 18 дугаар байрны хойгуур “Тоёото” приус маркийн автомашинтай явж байгаад Баянзүрх зах тал руугаа эргэсэн. Тухайн үед зүүнээс баруун руу чиглэж явсан. Дөнгөж хөдлөөд явж байсан болохоор өөдөөс нар гялбаад хохирогч харагдаагүй. Тэгээд хохирогч Лхамсүрэнг мөргөсөн байсан. Тухайн үед орилж чарлаад байхаар нь гэмтэл рүү шууд авч явсан. Гэмтлийн эмнэлэг дээр рентгэнийн зураг болон компютер томографийн зураг авахуулсан. Машиндаа гурван зорчигчтой явж байсан. Зураг авахуулахад нарийвчилсан зураг авахуулах шаардлагатай гээд тухайн үед хохирогчид 100.000 төгрөг өгсөн. Тухайн үед зураг авахуулаад хариу гараагүй байхад нь явсан гэх мэдүүлэг,

  Насанд хүрээгүй хохирогч Г.Пгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр эгчийнхээ байрнаас гараад явган хүний зам гарах гээд машин харахад байгаагүй. Зам гараад явахад манай найз “хүүе машин” гэж хэлэхэд намайг ирээд мөргөж унагаасан. Миний хөл хавдартай, яс бэхжээгүй байна. Миний хувьд эмчийн ав гэж хэлсэн эм тариаг авъя гэж хэлэхэд ерөөсөө авч өгөөгүй. Хийсэн хэрэгтээ гэмшсэн зүйл байхгүй байна. Энэ хүнд хэцүү байгаа шүү дээ гэж миний өмнөөс өөрийгөө тавьж үзээгүй. Миний хохиролд баримтаар 1.477.000 төгрөг гарсан. Би 2 жилийн өмнө өөрийн анхны цалингаараа 599.000 төгрөгийн пүүз авч байсан. Тухайн үед үнэтэй гутал авсан болохоор тухайн газраасаа зарлагын баримт авч байсан. Тэр баримтаа хэрэгт хавсаргасан. Мөн тухайн үед хөлөө гипсдүүлээд миний өмсөж байсан өмдийг хайчилсан. Тухайн өмдийг 35.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний хувьд зуны улиралд ээж аавдаа тус нэмэр болдог. Би аав ээждээ туслах зорилгоор хөдөө ажил хийдэг. Энэ жил коронвирусын улмаас хичээл эрт амарсан боловч тэд нартаа тусалсан зүйл байхгүй байна. Мөн сагс, волейболлын тэмцээн спорт заал явж чадаагүй байна. Учир нь хөл маань бүрэн эдгэрээгүй. Хөл маань гэмтсэн учраас таяг, гипс, хамгаалалт хийх ёстой байсан. Тухайн үед ар гэр маань мөнгөний боломжгүй байсан учраас хамгаалалт хийж чадаагүй. Тухайн үед байцаагч нэхэмжлэх зүйл байна уу гэхээр хэлэхэд өмд, гутлаа нэхэмжлэх талаараа хэлсэн. Гэхдээ эдгээрийг үнэлүүлэх ёстой гэж хэлээгүй. Тиймээс үнэлүүлж чадаагүй. Мөн 16-17 цагийн орчимд нар байрны цаагуур орчихдог учраас нар гялбах боломжгүй юм гэх мэдүүлэг.

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Баасансүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн үед дүү рүүгээ залгахад дүүргийн эмнэлэг рүү явж байна гэж хэлээд уйлаад байсан. Яасан юу болсон талаар асуухад машинд мөргүүлчихлээ гээд уйлаад байсан. Тэгэхээр нь араас нь шууд эмнэлэг дээр очсон. Дахиад залгаад гэмтэл рүү явж байна гэхээр нь араас нь шууд очсон. Тэгээд эмнэлгээр үзүүлж байгаад орой нь шүүгдэгчтэй утсаар ярьхад “мөнгөний боломжгүй байна” гэж хэлсэн. Тэгээд манай аав, ээж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна гэж хэлэхэд та нар цагдаа, шүүхээр яваад хохирлоо гаргуулаарай гэж хэлсэн.  Манай аав, ээж 2 хөгжлийн бэрхшээлтэй. Манай дүү өмнөөс нь ажил төрлийг нь хөөцөлдөж өгдөг. Хохирлоо барагдуулах саналтай байна. Бид нарын зүгээс нийт 1.447.000 төгрөг нэхэмжилж байна. Үүнийг эм тариа, шатахуунд зарцуулсан гэх мэдүүлэг,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 5-8/, Зам тээврийн осол,хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч / хх-н 9-10/, эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл / хх-н 11-20/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 21/,            

Насанд хүрээгүй хохирогч Г.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 16-17 цагийн орчимд гэрээсээ гараад байрныхаа урд талын зам хөндлөн гарахаар зам руу ортол хойд талаас манай найз Б.Гомбодорж намайг хүүе гээд татсан тэгтэл ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш явж байсан машин эхлээд толиороо шүргэх үед би газар унасан тэгтэл унасан хойно зүүн хойд талын дугуйгаар миний зүүн хөлийн тавхайн хэсэг дээгүүр урагшаа 2-3 метр яваад зогссон...”, “ Би эмчилгээ хийлгэхэд төлбөрт 340.000 төгрөг болсон. Нийт 854.000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-н 22-23/,

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Баасансүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Миний дүү Г.Пгийн зүүн хөлийн тавхайн томограф зураг авахуулахад тавхайн хэсэгт бяцарсан хугаралтай гэж эмч оношилсон тэгээд гифсдүүлсэн мөн оройдоо толгой нь өвдөнө, хөл нь маш их хавантай байгаа: Тухайн  үед хамт байгаагүй, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 17 цагийн үед дүү Г.П рүү утсаар залгахад машинд мөргүүлчихлээ дүүргийн эмнэлэг рүү явж байна гэхээр нь дүүргийн эмнэлэг дээр очиход гэмтлийн эмнэлэг рүү явчихсан байсан тул араас нь гэмтэлд очиход хөлнийхөө зургийг авахуулаад гарч ирж байсан гэх мэдүүлэг /хх-н 25-26/,

          Насанд хүрээгүй гэрч Х.Дагвадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:Тэр өдөр Пэрэнлэй ах, Одбаяр, Төгөлдөр 3-ын хамт гараад Баянзүрх дүүргийн 16 дээр зогсож утсаа засуулчихаад тэндээс хөдлөөд жоохон явж байгаад зогсоод Пэрэнлэй ах буугаад хүн өргөөд машин руу оруулаад ирсэн тэгээд дүүргийн эмнэлэг явсан чинь хүлээн авахгүй гээд шууд гэмтлийн эмнэлэг явсан...” / хх-н 29-30/,

          Насанд хүрээгүй гэрч Д.Одбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд хөдлөөд 16 дугаар хороолол хавьд “Асио” гэх дэлгүүрийн хажууд утас янзалдаг төв байсан тэнд Пэрэнлэй ах утсаа янзлуулаад ломбарданд тавиад тэндээс хөдлөх үедээ хоёр машины голоор явган явж байсан хүүхэд гэнэт гарч рээд машинд мөргүүлсэн. Тэр үед хойно сууж явсан Төгөлдөр Пэрэнлэй ах руу та хүн мөргөчихлөө гэж хэлсэн тэгээд Пэрэнлэй ах буугаад тэр хүүхдийг машинд суулгаад эмнэлэг рүү аваад явсан...” гэх мэдүүлэг / хх-н 31-32/,

         Гэрч Г.Төгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Төрсөн ах Пэрэнлэйн хамт гэрээсээ гараад Баянзүрх зах руу машинтай явж байсан юм. Би болохоор утсаар тоглоом тоглоод явж байхад ах машинаа зогсоогоод буугаад хүн шүргэчихлээ гэж хэлсэн тэгээд тэр хүүхдийг машиндаа суулгаад эмнэлэг рүү аваад явсан...” гэх мэдүүлэг / хх-н 30/,

Гэрч Г.Насантогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Г.П нь Дундговь аймагт төрсөн.Баянзүрх дүүргийн 14-р сургуулийг 2005-2016 он хүртэл 12 дугаар ангид суралцаж төгсөөд, 2016 онд Улаанбаатар их сургуульд санхүү банкны чиглэлээр одоо болтол суралцаж байгаа. Пэрэнлэй нь эхээс хоёулаа. Айлын том хүү.Д оороо эрэгтэй дүүтэй. Пэрэнлэйгийн ээж нь Дака Центрт худалдагчаар ажилладаг. Пэрэнлэйгийн аав нь хувиараа сэлбэгийн худалдаа хийдэг. Яг хаана ажилладагийг сайн мэдэхгүй байна. Зан байдлын хувьд төлөв, түвшин, үг дуу цөөтэй, даруухан, шулуун шударга яриатай хүн.Тамхи татдаг, хааяа л архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Пэрэнлэй эд хөрөнгийн хувьд “Тоёота” приүс 20 маркийн 56-86 УНУ улсын дугаартай автомашинтай. Өөр эд хөрөнгийн талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг / хх-н 34/,

Гэрч Д.Энхмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Г.П нь Дундговь аймагт төрсөн. Дундговь аймгийн Сайханцагаан сумандаа 5 нас хүртлээ байж байгаад, 2005 онд Дундговь аймгаас Улаанбаатар хотод шилжиж ирээд Баянзүрх дүүргийн 14 дугаар сургуулийг 2005-2016 он хүртэл 12 дугаар анги суралцаж төгсөөд, 2016 онд Улаанбаатар их сургуульд санхүү банкны чиглэлээр суралцаж эхэлсэн.Одоо болтол суралцаж байгаа. Ааш зангийн хувьд даруухан, хүнтэй найзархаг, найз нөхөдтэйгээ эвтэй харьдаг хүн. Архи, тамхи хэрэглэж байхыг нь би харж байгаагүй. Пэрэнлэйд өөрийн гэсэн өмч хөрөнгө байхгүй. Манайх гэр бүлийн хэрэгцээнд д Тоёота приүс 20 маркийн 56-86 УНУ улсын дугаартай автомашин нь миний эзэмшлийн боловч Голден Кэйш авто ломбарданд байдаг. Тоёота приүс 20 маркийн, 78-22 УББ улсын дугаартай автомашинтай. Уг автомашин нь “Голден Кэйш” авто ломбарданд байдаг. Манайх өөрийн гэсэн хашаа байшин байхгүй. Найзынхаа хашаа байшинд түр амьдарч байгаа. Манай нөхөр Ганбат нь “Түмэнтөмөрт” ХХК-д гагнуурчин ажилтай. Сарын 850.000 төгрөгний цалинтай. Би сард 600.000 төгрөгний цалинтай. Өөр ажил төрөл хийдэг хүн байхгүй... “гэх мэдүүлэг /хх-н 33/,

Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 38/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 4254 дугаартай:

1.Г.Пгийн биед зүүн тавхайн куб яс болон 1,2,3,4 дүгээр хурууны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 39-40/,  Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 41-42/,  Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 47/,

       “Автотээврийн үндэсний төв” Төрийн өмчит үйлчилгээний газрын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 рны 04 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн  1. Тоёота маркийн Приус 20 загварын 56-86 УНУ улсын дугаартай автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд хоёр дугуйнуудын тоормосны хүчний зөрүү зогсоолын тоормос хэвийн ажиллагаатай мөн их гэрлүүдийн хол болон ойрын тусгалын эрчим урд хойд тэнхлэгийн тохиргоо, дугуйн хээний гүний хэмжээ зэрэг нь стандартын шаардлага хангаж байна.

           Ерөнхий байдал өнгө үзэмж иж бүрдлийн хувьд:Өнгө үзэмж, ерөнхий байдал хэвийн ММ34598:2011 “Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага” стандартыг хангаж байна.

2.   2 болон 3-р асуултанд нэгтгэж хариулахад: Хяналт үзлэгийн тоног төхөөрөмж болон үзлэгийн инженерийн ур чадвараар шалгахад уг тээврийн хэрэгсэлд осол хэрэгт нөлөөлөх эвдрэл гэмтэлтэй эд анги үгүй болохыг тогтоов.

4. Хяналт үзлэгийн тоног төхөөрөмжөөр шалгахад уг машин нь тоормос шингэн дамжуулгатай АВЗ системтсй ба урд болон хойд тэнхлэгийн дугуйн тоормосны хүчний зөрүү зогсоолын тоормос зэрэг хэвийн ажиллагаатай байна.

      5. Тоормосны систем нь шингэн дамжуулгатай АВ5 тоормосны системүүдийн үед тээврийн хэрэгсэл тоормос гишгэхэд тухайн замын гадаргуугын байдал автомашины хурд зэргээс хамаарч тоормосны мөр үүсэх боломжтой.

       6. Уг тээврийн хэрэгслийн хурд хэмжүүр /спидометр/ хэвийн ажиллагаатай байна гэх дүгнэлт /хх-н 48-52/,  Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл / хх-н 53-54,59-60, 64-65/, Хас Үнэлгээ ХХК-ны автомашин техникийн үнэлгээний тайланд: зүүн талын толь сууриараа хугарсан 110.000 төгрөгийн эд зүйл гэмтсэн гэх хохиролын үнэлгээ./ хх-н 57-58/, Г.Пгийн  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 75 /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 77/, жолоочийн лавлагаа /хх-н 78/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 82/, мөрдөгчийн лавлагаа /хх-н 62-63/, Г.Пд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 61/, прокурорын тогтоол /хх-н 67-68/, /хх-н 71-73/,            

Яллагдагч Г.Пн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 16 дугаар хорооны автобусны буудлын урд талд ломбарданд утсаа тавьчихаад тэндээс гараад хөдлөөд зүүнээс баруун тийш 10 метр орчим явж байхад толь дугарангуут нь зогссон.  Би дүү нартайгаа явж байсан болохоор дүү нар хүн шүргээд унагаачихлаа гэж хэлсэн тэгээд буугаад очсон чинь эмэгтэй хүүхэд хөлөө барьчихсан сууж байсан. Би мөргүүлсэн охин дээр очиж биеийн байдлыг асуухад зүүн хөл өвдөөд байна гээд байсан. Би эмнэлэг, цагдаад мэдэгдэлгүйгээр мөргүүлсэн охиныг эмнэлэг рүү дагуулаад явсан. Удалгүй мөргүүлсэн охины эгч нь ирсэн ...” гэх мэдүүлэг /хх-н 27-28, 72-73/, Г.Пд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол/ хх-н 69-70/ зэрэг болно.    

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

          Тээврийн прокурорын газраас Г.Пг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр16 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хороололын 18 дугаар байрны урд замд Тоёота приус -20 маркийн 56-86 УБУ улсын дугаартай иээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын захиын хөдөлгөний дүрмийн 19.1-д заасан “ Хороололын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хороололын дотор  давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатай саад хийхийг хориглоно “ гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Пг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.   

Шүүгдэгч Г.П нь 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр16 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хороололын 18 дугаар байрны урд замд Тоёота приус -20 маркийн 56-86 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 19.1-д заасан “ “Хороололын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хороололын дотор  давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатай саад хийхийг хориглоно“ гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Пг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

    Шүүгдэгч  Г.Пгийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 18 дугаар байрны хойгуур “Тоёото” приус маркийн автомашинтай явж байгаад Баянзүрх зах тал руугаа эргэсэн. Тухайн үед зүүнээс баруун руу чиглэж явсан. Дөнгөж хөдлөөд явж байсан болохоор өөдөөс нар гялбаад хохирогч харагдаагүй. Тэгээд хохирогч Лхамсүрэнг мөргөсөн байсан. гэх мэдүүлэг,

  Насанд хүрээгүй хохирогч Г.Пгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр эгчийнхээ байрнаас гараад явган хүний зам гарах гээд машин харахад байгаагүй. Зам гараад явахад манай найз “хүүе машин” гэж хэлэхэд намайг ирээд мөргөж унагаасан. Миний хөл хавдартай, яс бэхжээгүй байна. Миний хувьд эмчийн ав гэж хэлсэн эм тариаг авъя гэж хэлэхэд ерөөсөө авч өгөөгүй. Хийсэн хэрэгтээ гэмшсэн зүйл байхгүй байна. гэх мэдүүлэг.

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Баасансүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “...2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн үед дүү рүүгээ залгахад дүүргийн эмнэлэг рүү явж байна гэж хэлээд уйлаад байсан. Яасан юу болсон талаар асуухад машинд мөргүүлчихлээ гээд уйлаад байсан. Тэгэхээр нь араас нь шууд эмнэлэг дээр очсон...гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч Г.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 16-17 цагийн орчимд гэрээсээ гараад байрныхаа урд талын зам хөндлөн гарахаар зам руу ортол хойд талаас манай найз Б.Гомбодорж намайг хүүе гээд татсан тэгтэл ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш явж байсан машин эхлээд толиороо шүргэх үед би газар унасан тэгтэл унасан хойно зүүн хойд талын дугуйгаар миний зүүн хөлийн тавхайн хэсэг дээгүүр урагшаа 2-3 метр яваад зогссон...”, “ Би эмчилгээ хийлгэхэд төлбөрт 340.000 төгрөг болсон. Нийт 854.000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-н 22-23/,

           Насанд хүрээгүй гэрч Х.Дагвадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Тэр өдөр Пэрэнлэй ах, Одбаяр, Төгөлдөр 3-ын хамт гараад Баянзүрх дүүргийн 16 дээр зогсож утсаа засуулчихаад тэндээс хөдлөөд жоохон явж байгаад зогсоод Пэрэнлэй ах буугаад хүн өргөөд машин руу оруулаад ирсэн тэгээд дүүргийн эмнэлэг явсан чинь хүлээн авахгүй гээд шууд гэмтлийн эмнэлэг явсан...” / хх-н 29-30/,

          Насанд хүрээгүй гэрч Д.Одбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд хөдлөөд 16 дугаар хороолол хавьд “Асио” гэх дэлгүүрийн хажууд утас янзалдаг төв байсан тэнд Пэрэнлэй ах утсаа янзлуулаад ломбарданд тавиад тэндээс хөдлөх үедээ хоёр машины голоор явган явж байсан хүүхэд гэнэт гарч рээд машинд мөргүүлсэн. Тэр үед хойно сууж явсан Төгөлдөр Пэрэнлэй ах руу та хүн мөргөчихлөө гэж хэлсэн тэгээд Пэрэнлэй ах буугаад тэр хүүхдийг машинд суулгаад эмнэлэг рүү аваад явсан...” гэх мэдүүлэг / хх-н 31-32/,

         Гэрч Г.Төгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Төрсөн ах Пэрэнлэйн хамт гэрээсээ гараад Баянзүрх зах руу машинтай явж байсан юм. Би болохоор утсаар тоглоом тоглоод явж байхад ах машинаа зогсоогоод буугаад хүн шүргэчихлээ гэж хэлсэн тэгээд тэр хүүхдийг машиндаа суулгаад эмнэлэг рүү аваад явсан...” гэх мэдүүлэг / хх-н 30/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 4254 дугаартай дүгнэлтээр

1.Г.Пгийн биед зүүн тавхайн куб яс болон 1,2,3,4 дүгээр хурууны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэж тогтоогдсон байна /хх-н 39-40/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Г.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв

Иймд шүүгдэгч Г.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 1 дэх заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Пгээс 784.050 төгрөгийг гаргуулж, хохирогч  Г.Пд олгох, цаашид гарах зардал, бусад зардлыг нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй

      Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Шүүхээс шүүгдэгч Г.Пд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг төлж барагдуулсаныг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Г.П-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар Г.Пг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.П нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

          4. Шүүгдэгч Г.П цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

          5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Г.Пгээс 784.050 төгрөгийг гаргуулж Г.Пд олгох,Г.П нь цаашид гарах эмчилгээний зардал,бусад зардлыг нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Пд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ПҮРЭВСҮР