Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
Хэргийн индекс | 148/2017/00056/И |
Дугаар | 61 |
Огноо | 2017-01-16 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 61
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй А.Баярсувдад холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 281.040 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч: “ВишнФанд” Банк бус санхүүгийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэлийн шаардлага: Өөлд овгийн Алтанхүүгийн Баярсувдаас 281.040 төгрөг гаргуулах тухай
Нэхэмжлэлийн агуулга: Иргэн Алтанхүү овогтой Баярсувд нь 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр “ВишнФанд” ББСБ-ын Сэлэнгэ салбараас 10702769 тоот зээлийн гэрээ байгуулан 1.000.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 12 сарын хугацаатай, сарын 2.8 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлдэгч А.Баярсувд нь үндсэн зээл 185.280, хүү нь 76.260 төгрөг, торгуулийн хүү 8.200, нотиаратын хөлс 11.300, нийт 281.040 төгрөгний төлбөртэй байна. Зээлийн гэрээний хугацаа дууссан тул яаралтай зээлийг төлүүлж хохиролгүй болгож өгнө үү! гэжээ.
Хариуцагч А.Баярсувд 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ:
...“Вишнфанд” ББСБ-ын нэхэмжлэлтэй А.Баярсувд надад холбогдуулан 281.040 төгрөг нэхэмжилснийг маргаангүй төлж барагдуулна. Уг мөнгийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны дотор бүрэн төлнө. Тэмдэгтийн хураамж төлөхийг ойлгосон гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг нь А.Баярсувдад холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 281.040 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч А.Баярсувд нь 281.040 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй. Хуулинд харшлаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9082 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 9082 төгрөгний тал хувь болох 4541 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 4541 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогооос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Вишнфанд” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй А.Баярсувдад холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 281.040 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9082 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 9082 төгрөгний тал хувь болох 4541 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 4541 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогооос тус тус гаргуулж нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ