Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 66

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын  танхимд  нээлттэй хийсэн  иргэний  хэргийн шүүх  хуралдаанаар Н.Оюунчимэгийн  нэхэмжлэлтэй “Бичиг баримтын эзэмшигч  тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх  хуралдаанд:

             Нэхэмжлэгч: Баян-Өлгийн аймгийн Өлгий хотод 1961 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, мах махан бүтээгдэхүүний эд шалгагч  мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Баянхааны 4 дүгээр баг, 4 дүгээр хэсэг,  059 тоотод оршин суух, группт байдаг гэх,   

                                   Найдан  овгийн  Найдангийн Оюунчимэг

                                   регистрийн  дугаар:МЭ- 61121309

 

             Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар  С.Энхтайван  нар  оролцов.                                         

                                                            

                                                       Тодорхойлох нь:

             Нэхэмжлэгч: Н.Оюунчимэг шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ:

     ... Миний бие 1961 онд Баян-Өлгий аймгийн Өлгий хотод төрсөн.  Өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн чинь хуучин хөдөлмөрийн дэвтэр анх 1982 оны 09 дүгээр сарын 01-нд нээхдээ миний төрсөн оныг 1963 оны гэж буруу бичсэн тул Н.Оюунчимэг миний биеийг хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг  тогтоож өгнө  өгнө үү!...гэжээ. 

 

             Нэхэмжлэгч: Н.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

                ... Миний бие 1961 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий хотод төрсөн.1982 онд Хүнсний дээд мэргэжлийн сургуулийн мах, махан бүтээгдэхүүний чанар шалгагчийн ангид элсэн орж 1983 онд төгссөн.  Миний хөдөлмөрийн дэвтрийг анх нээхдээ намайг 1963 онд төрсөн гэж буруу бичсэн. Бусад бичиг баримтууд бүгд зөв бичигдсэн. Иймд буруу бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Н.Оюунчимэг миний бие мөн болохыг тогтоож өгнө  үү! гэв.

 

                     Иргэний хэрэгт цугларсан  нотлох баримтуудыг шинжлэн судлаж

                                                       Үндэслэх нь:

        

              Нэхэмжлэгч Н.Оюунчимэг нь Улаанбаатар хот, Хүнсний үйлдвэрийн техникийн сургуулийн захиргаанаас 1982 оны 09 дүгээр сарын 01-нд хөдөлмөрийн дэвтэр нээхдээ түүнийг “1963” онд төрсөн гэж ташаа бичсэн байх тул дээрх бичиг баримтын эзэмшигч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага  гаргажээ.    

             Н.Оюунчимэгт Улаанбаатар хот, Хүнсний үйлдвэрийн техникийн сургуулийн захиргаанаас 1982 оны 09 дүгээр сарын 01-нд хөдөлмөрийн дэвтэр нээхдээ түүнийг “1963” онд төрсөн гэж ташаа бичсэн болох, мөн Н.Оюунчимэг нь 1961 онд төрсөн болох нь нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхэнд “овог Найдан, эцгийн нэр Найдан, нэр Оюунчимэг, хүйс эмэгтэй, төрсөн он,сар, өдөр 1961/12/13, регистрийн дугаар:МЭ-61121309” гэж бичигдэн олгогдсон иргэний үнэмлэхийн хуулбар, Улаанбаатар хотын ЦСГ-ын паспортын тасгаас 1983 оны 12 дугаар сарын 03-нд олгосон паспортанд “овог Найдан, нэр Оюунчимэг, төрсөн 1961 он 12 дугаар сарын 13-нд Баян-Өлгий аймгийн Өлгий хот” бичигдсэн хуулбарууд, нэхэмжлэгчийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч нь “1961” онд төрсөн болох нь нэхэмжлэгчийн төрсөн эгч Н.Долгорсүрэн, төрсөн ах Н.Лагаршаш нарын шүүхэд гаргасан тодорхойлолтууд, гэрчийн мэдүүлгүүд зэрэг  баримтуудаар нотлогдож байна.   

         Иймд Н.Оюунчимэгт Улаанбаатар хот, Хүнсний үйлдвэрийн техникийн сургуулийн захиргаанаас 1982 оны 09 дүгээр сарын 01-нд төрсөн оныг нь “1963” гэж ташаа бичиж  олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь “1961 оны12 дугаар сарын 13-нд төрсөн, Найдан овгийн Найдангийн Оюунчимэг /регистрийн дугаар МЭ-61121309/ мөн болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Улаанбаатар хот, Хүнсний үйлдвэрийн техникийн сургуулийн захиргаанаас 1982 оны 09 дүгээр сарын 01-нд төрсөн оныг нь “1963” гэж ташаа бичиж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь “1961 оны12 дугаар сарын 13-нд төрсөн, Найдан овгийн Найдангийн Оюунчимэг /регистрийн  дугаар МЭ-61121309/  мөн болохыг тогтоосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,  Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг  дурьдсугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

         5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар  мөн хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.4-т заасны  дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг  аваагүй бол  шүүх  хугацаа  өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан  авсанд  тооцсугай.

 

          6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

          7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг  эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш  14 хоног дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж  заалдах  шатны шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

 

                                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ