Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 1169

 

2020           06            25                          2020/ШЦТ/1169

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал,

улсын яллагч: П.Даваасүрэн,

шүүгдэгч: О.Б, түүний  өмгөөлөгч Н.Ганбат  нарыг оролцуулан тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Очирбатын Батжавхланд холбогдох эрүүгийн 1706 01705 1171 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, О.Б, 1988  оны 4 дүгээр  сарын 02на өдөр Улаанбаатар хотод  төрсөн, 32 настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсраолтой,  мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 7, эхнэр,5 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо ХМК 69 дүгээр байрны 01 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Чингэлтэй  дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 416 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,  429 дүгээр хорих ангид эдлэж байгаад 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдаж байсан,

          Холбогдсон хэргийн талаар:

          Яллагдагч О.Б нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 13-664 тоотод оршин суух С.Алтансоёмбын гэрт нэвтэрч зурагтыг нь хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан

          2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 81-2223 тоотод оршин суух А.Галбаатарын гэрт нэвтэрч зурагтыг нууцаар, хууль бусаар авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

 Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

         Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Өмнө Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр хэргийг нэгтгэж шийдвэрлүүлье гэхэд энэ 2 хэргийг нэгтгэж шийдвэрлээгүй. Тухайн үед О.Галбаатар, Д.Алтансоёмбо нар гомдол гаргаагүй учраас Эрүүгийн хэрэг үүсгээгүй гэж хэлж байсан. Тэгээд хэрэг үүсээгүй учраас нэгтгэж шийдвэрлэх боломжгүй гээд өмнөх үйлдлүүд дээр ял аваад явсан гэх мэдүүлэг,

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 44-46/,  мэдүүлэг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл/ хх-н 49-53/

         Хохирогч С.Алтансоёмбийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2017 оны 08 дугаар сард манайд хулгай орж зурагт алдагдсан. Зурагтаас өөр юм алдагдаагүй гэх мэдүүлэг /хх-н 54-58/

          Хохирогч О.Галбаатар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Тухайн үед Батжавхлан гэдэг хүнийг байшин дээрээ нэг өдөр хөлсөөр ажиллуулдаг байсан. Тэр орой нь  эхнэр хүүхэдтэйгээ айлд очоод маргааш  өглөө нь харьтал манай гэр хэлбэртэй байшингийн цонх онгорхой байсан. Байшинд ортол зурагт байхгүй байсан. Тэгээд дараахан О.Батжавханг авсан талаар мэдсэн. Амартүвшин гэх ах танай зурагтыг орны чинь бүтээлгээр ороогоод Батжавлан аваад явсан гэж ярьсан... гэх мэдүүлэг /хх-н 60-63/,

          Эд зүйлийн үнэлгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол / хх-н 77/

          Тод үнэлгээ ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайланд: “Смарт 42” инчийн зурагтыг 550,000 төгрөг гэж үнэлсэн үнэлгээ /хх-н 78/, Эд зүйлийн үнэлгээ танилцуулсан тэмдэглэл/ хх-н 79-80/

         Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 82/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 02/142 дугаар

        1. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь адитгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин 2,3 гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр нь адитгалын шинжилгээнд тэнцэхгүй.

        2. Шинжилгээнд тэнцэж буй 1 гэж дугаарласан 1 ширхэг гарйн мөр нь папилон санд бүртгэгдсэн гарын хээний дардсуудтай тохирохгүй байна. Мөн уг гарын мөр нь эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлэн авсан гарын мөрүүдтэй тохирохгүй байна.

       3.Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно гэх шинжээчийн дүгнэлт, /хх-н 83-84/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 89-90/

         Эд зүйлийн үнэлгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол/ хх-н 91/

         Тод үнэлгээ ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайланд:  “Hair” маркийн 32 инчийн зурагтыг 350.000 төгрөг гэх үнэлгээ./ хх-н 92/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 93-94/

          О.Бг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан  шүүгчийн захирамж / хх-н 95-99/

         О.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 117 /, ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-н  129-130/, оршин суугаа газрын тодорхойлолт/ хх-н 118/,

          О.Бд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал 100,106/, прокурорын тогтоол /хх-н 101, 107-108/,

 

        Яллагдагч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2017 оны 07 дугаар сарын дундуур Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд байх өөрийн гэрийн хажуу талын айлын монгол гэрийн тооноор орж ширмэн тогоо, гялгар уут, гэрийн бүтээлэгний гялбар уут зэрэг зүйлсийг хулгайлсан. 2017 оны 08 дугаар сарын сүүлээр Баянзүрх дүүргийн 289 дүгээр хороонд байх монгол гэртэй айлын цоожийг эвдэн орж Могул брэндийн 42 инчийн зурагт хулгай хийгээд Нарантуул зах дээр 80.000 төгрөгөөр зарсан. 2017 оны 08 дугаар сарын сүүлээр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд байх байшинтай айлын вакум цонхоор орж Смарт 42 инчийн зурагт хулгай хийгээд “Нарантуул” зах дээр 120.000 төгрөгөр зарсан. 2017 оны 09 дүгээр сарын дундуур Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд байх Галбаатар гэдэг айлын байшин гэрийн цонхоор орж 42 инчийн Haier маркын зурагт хулгай хийж Нарантуул зах дээр 80.000 төгрөгөөр зарсан гэх мэдүүлэг / хх-н 67-76, 110-112,113/, шийтгэх тогтоолын хуулбар/  хх-н 132-135/ захиргааны зөрчлийн талаарх баримт/хх-н138-145/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь хянаад         

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Б нь 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 13-664 тоотод оршин суух С.Алтансоёмбын гэрт нэвтэрч зурагтыг нь хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан

          2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 81-2223 тоотод оршин суух А.Галбаатарын гэрт нэвтэрч зурагтыг нууцаар, хууль бусаар авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

          Шүүгдэгч О.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Өмнө Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр хэргийг нэгтгэж шийдвэрлүүлье гэхэд энэ 2 хэргийг нэгтгэж шийдвэрлээгүй. Тухайн үед О.Галбаатар, Д.Алтансоёмбо нар гомдол гаргаагүй учраас Эрүүгийн хэрэг үүсгээгүй гэж хэлж байсан. Тэгээд хэрэг үүсээгүй учраас нэгтгэж шийдвэрлэх боломжгүй гээд өмнөх үйлдлүүд дээр ял аваад явсан гэх мэдүүлэг,

         Хохирогч С.Алтансоёмбын  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2017 оны 08 дугаар сард манайд хулгай орж зурагт алдагдсан. Зурагтаас өөр юм алдагдаагүй гэх мэдүүлэг /хх-н 54-58/

          Хохирогч О.Галбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: Тухайн үед Батжавхлан гэдэг хүнийг байшин дээрээ нэг өдөр хөлсөөр ажиллуулдаг байсан. Тэр орой нь  эхнэр хүүхэдтэйгээ айлд очоод маргааш  өглөө нь харьтал манай гэр хэлбэртэй байшингийн цонх онгорхой байсан. Байшинд ортол зурагт байхгүй байсан. Тэгээд дараахан О.Бг авсан талаар мэдсэн. Амартүвшин гэх ах танай зурагтыг орны чинь бүтээлгээр ороогоод Батжавхлан аваад явсан гэж ярьсан... гэх мэдүүлэг /хх-н 60-63/,

 О.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн.... 2017 оны 07 дугаар сарын дундуур Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд байх өөрийн гэрийн хажуу талын айлын монгол гэрийн тооноор орж ширмэн тогоо, гялгар уут, гэрийн бүтээлэгний гялбар уут зэрэг зүйлсийг хулгайлсан. 2017 оны 08 дугаар сарын сүүлээр Баянзүрх дүүргийн 289 дүгээр хороонд байх монгол гэртэй айлын цоожийг эвдэн орж Могул брэндийн 42 инчийн зурагт хулгай хийгээд Нарантуул зах дээр 80.000 төгрөгөөр зарсан. 2017 оны 08 дугаар сарын сүүлээр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд байх байшинтай айлын вакум цонхоор орж Смарт 42 инчийн зурагт хулгай хийгээд “Нарантуул” зах дээр 120.000 төгрөгөр зарсан. 2017 оны 09 дүгээр сарын дундуур Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд байх Галбаатар гэдэг айлын байшин гэрийн цонхоор орж 42 инчийн Haier маркын зурагт хулгай хийж Нарантуул зах дээр 80.000 төгрөгөөр зарсан гэх мэдүүлэг / хх-н 67-76, 110-112,113/, зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

           Ж.Батжавхлангийн дээрх үйлдлүүдийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрсэн гэж үзэж  прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв тохирсон байна.

          Иймд Ж.Батжавхланг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч  үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч О.Бггийн үйлдлийг улмаас бусдад буюу хохирогч Алтансоёмбод 550.000 төгрөгийн, А.Галбаатарт 350.000 төгрөгийн хохирол учирсанг түүнээс  гаргуулж хохирогч нарт тус тус олгох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч О.Б нь энэ хэргийн улмаас 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нийт 41 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял эдлэсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.   

          Шүүхээс шүүгдэгч О.Бд ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх  ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.       

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 36.12, 36.13, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

          1. О.Б-г үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч  үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар О.Бг 2 жил 6 сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар О.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Бгийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 41 хоногийг ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай

          5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,битүүмжлэгдэж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар О.Бгаас 550.000 төгрөгийг гаргуулж С.Алтансоёмбод, 350.000 төгрөгийг гаргуулж О.Галбаатарт тус тус олгосугай.

7.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.ПҮРЭВСҮРЭН