Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 1130

 

 

 

 

 

 

 

 

 

2020          10            27                                     2020/ШЦТ/1130

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Н,

Улсын яллагч Д.Г,

Шүүгдэгч Ж.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.С-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2008011181366 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Хотонд суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Гэрлээр тэтгэгч” дохиолол хамгаалалтын албанд шуурхай албаны ажилтан ажилтай, ам бүл 2 найз охины хамт Архангай аймгийн Хотонт сумын 3 дугаар баг Бургалтай гэх газарт оршин суух хаягтай боловч одоогоор СХД-ийн 17 дугаар хороо 32 байрны 340 тоотод түр оршин суудаг, Баянгол дүүргийн шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 209 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, И овогт Ж-ийн С, регистрийн дугаар АМ97091317,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:  

            Шүүгдэгч Ж.С нь СХД-ийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр иргэн Ю.Л-ийн элэг, нүүрэн тус газруудад гараараа цожих түүний биед нэг шүдний хугарал, нэг шүдний сулрал, дээд уруулын дотор салстад язрал гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :  

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :  

Тус хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:    

Шүүгдэгч Ж.С нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр иргэн Ю.Л-ийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :   

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл /х-ийн 11-12/,

- хохирогч Ю.Л-жийн: “...2020 оны 02 дугаар сарын 11-ний орой би 20, 21 цагийн үед би Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо шинэ Драгон төвийн ард жаахан согтуу явж байхад хажууд 2 хоёр залуу байсан ба энгийн хувцастай залуу нь тэнд явж байсан архи уудаг бололтой нэг хүнийг “зайл” гээд өшиглөөд авахаар нь би “чи одоо болилдоо яасан дээрэлхүү юм” гэж хэлэхэд тэр энгийн хувцастай залуу намайг чамд хамаагүй, хуц пизда минь” гэж хэлээд миний элэг рүү, баруун талын шанаа руу тус тус гараараа нэг удаа цохиод авсан...би “чи яаж байгаа юм, гэмгүй хүн яахаараа зоддог юм, хамгаалалтын даргатай чинь уулзъя” гэж хэлэхэд тэр энгийн хувцастай залуу намайг “за тэгвэл дагаад яв” гээд энгийн хувцастай залуу хамт явсан хамгаалалтын албаны хувцастай залуугийнхаа хамтаар намайг дагуулаад Драгоны нэг давхарт хамгаалалтын албаныхаа өрөөнд оруулаад дотроос нь түгжээд энгийн хувцастай залуу нь намайг чи ямар овоо пизда вэ гэж хэлээд миний нүүр рүү 2, 3 удаа цохиод..үүдэн 1 шүд унасан. Тэгэхэд тэр энгийн хувцастай залуу намайг “зайл” гээд өрөөнөөсөө гаргасан...гэх мэдүүлэг /хх-ийн 36-43/,

- гэрч Б.Б-ийн:...2020 оны 2 сарын дунд үеэр байх, сайн санахгүй байна, ажил дээр өмнө нь хамгаалалтын албанд ажиллаж байсан Ю.Л  гэх залуу гаднаас согтуу орж ирээд...С-ийг  танихгүй болохоор чи хэн юм гэж согтуурхаж асуусан ба С  “чи өөрөө хэн юм, гар чи” гээд тэр 2 маргалдаад Л  нь С-ийг  заамдаад авахад С  бас урдаас нь зөрүүлж заамдаад С  нь Л  ахын нүүр рүү 1 гарынхаа тохойны хэсгээр 1 удаа тохойлдсон гэх мэдүүлэг /х-ийн 58/,

- шинжээчийн дүгнэлт : 1. Ю.Л-ийн биед нэг шүдний хугарал, нэг шүдний сулрал, дээд уруулын дотор салстад язрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.../хх-ийн 62-63/ гэх дүгнэлт, 

- шүүгдэгч Ж.С ийн:...2020 оны нэг, хоёрдугаар сарын үед би “Онцгой” нэртэй СХД-ийн 29 дүгээр хороо Драгон төвийн харуул хамгаалалтын албанд ажиллаж байх үед ажлын Балдоржийн хамт байж байхад гаднаас үл таних нэг залуу буюу хохирогч Л  гэгч залуу манай ажлын өрөөнд согтуу орж ирээд “би хуучин энэ ажилд ажилладаг байсан, чи хэн юм” гэж надад хандаж хэлсэн. Тэгэхээр нь би хариуд нь “чи өөрөө хэн юм, би энд ажлаа хийж байна, чи гар” гэж хэлэхэд намайг “бацаан минь, пизда минь” гэж хэлэх хэлэхгүй үгээр хэлээд доромжлоод байхаар нь уур хүрээд бид хоёр муудалцаад намайг заамдаад авахаар нь би зөрүүлж заамдаад нэг гарынхаа тохойны хэсгээр Л  гэгч залуугийн нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэр үед Б дундуур орж ирээд бид хоёрыг хоёр тийш нь салгасан гэх мэдүүлэг /хх-ийн 73-76/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.

Тодруулбал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой нь тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал, үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Ж.С нь хохирогч Ю.Л-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас үүдэн 1 ширхэг шүд унасан, 1 шүдний сулрал зэргийг эмчлүүлэхтэй холбоотой нотлох баримт цуглуулж хэрэгт хавсаргаагүй байх тул хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан тухайн гэмтлүүдэд хамаарах хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.       

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:                 .     

Шүүгдэгч нь урьд эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссан баримтууд байх тул /х-86/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй, шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгч нь эхнэрийн хамт амьдардаг, хөрөнгө орлоготой буюу “Гэрлээр тэтгэгч” дохиолол болон “Онцгой” хамгаалалтын албанд шуурхай албаны ажил эрхэлдэг, тухайн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж //х-44-47, 73-76, 81-83, х-90-91/ хэрэгт авагджээ.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, хөдөлмөр эрхэлдэг зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С-ийг  1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 нэгжийг 1000 төгрөгөөр тооцон 1000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

           

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.         

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон    

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Ж.С-ийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ж.С-ийг  1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.      

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.С-т оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.С нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 нэгжийг  нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

5. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан 1 ширхэг шүд унасан, 1 ширхэг шүдний сулрал зэргийг эмчлүүлэхтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч тус хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.  

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Ж.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ГАНБААТАР