Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 1113

 

 

 

 

 

 

 

 

2020            10              19                                       2020/ШЦ/1113

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, М.М  нарын бүрэлдэхүүнтэй,

            нарийн бичгийн дарга Г.Н,      

улсын яллагч Д.Г,   

иргэдийн төлөөлөгч И.О,

шүүгдэгч Э.Д , түүний өмгөөлөгч Ч.О,

шүүгдэгч  Э.М , түүний өмгөөлөгч А.О,  

шүүгдэгч Г.З , түүний өмгөөлөгч А.Г,  

шүүгдэгч Х.Х , түүний өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар Э.М , Э.Д ,    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.З ,   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Х  нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708 01018 0160 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт :    

1. Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 23-892б тоотод оршин суух хаягтай, 2001 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 336 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хө нгөн ялыг хүндэд нь багтаан биечлэн эдлэх ялын хугацааг 5 жилээр тогтоосон, 2005 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,  2007 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгг зааснаар 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтаан, биечлэн эдлэх ялын хугацааг 5 жил 1 сараар тогтоож, 2009 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 279 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр суллагдсан, 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 356 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр суллагдсан, Б  овгийн Г-ийн З /РД:................/,

2. Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн  Баянцагаан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Төв аймгийн Зуун мод сумын 1 дүгээр баг 10 дугаар байр 18 тоотод оршин суух хаягтай, Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Өршөөл” үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6, 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, Х  овгийн Э-ын М  /РД:................../,

3. Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Монлааны 4-28 тоотод оршин суух хаягтай, 2010 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 328 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, Ө овгийн Э-ын Д /РД:...................../,   

4. Монгол Улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал  чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянгол 52-11 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т овгийн Х Х  /РД:................./,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.З  нь :   

1. 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн 25-9а тоот иргэн Д.Б-гийн эзэмшлийн өвлийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 4 ширхэг мөнгөн аяга, очир-эрдэнийн шигтгээтэй загалмайн хэлбэртэй зүүлт 1 ширхэг, 3 хос сваровски шигтгээтэй ээмэг, гинжний хослол, мөнгөн ээмэг 1 хос, жижиг мөнгөн ээмэг 1 хос, монетон ээмэг 1 хос, “касио” үйлдвэрийн цагаан төмөр бугуйн цаг 1 ширхэг, 2 симтэй гар утас, хөөрөг, хөөрөгний даалин, хар өнгийн цүнх зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 4,950,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.Д  нь ганцаараа:

1. 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо, Мандал-Овоогийн 38-75 тоотод оршин суух иргэн С.Б-ын эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэлж,  хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, жижиг гарын мөнгөн аягыг бүрсэн мөнгө, “Самсунг Жи-4” маркийн гар утас, “Шигтгээ 2” загварын пүүз, хар өнгийн биеийн тамирын хувцас, улаан өнгийн ноосон цамц  зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.008.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо, Хангайн 22-25 тоотод оршин суух иргэн Н.Х-ын  эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, номин шигтгээтэй монетон бөгж 1 ширхэг, хуримын хатан сүйх загвартай монетон бөгж 1 ширхэг, толин шигтгээтэй монгол  монетон бөгж 1 ширхэг, 2 долларын дэвсгэрт 1 ширхэг, 10 долларын дэвсгэрт 1 ширхэг, БНСУ-ын мөнгөн дэвсгэрт болох вон 15.000, бэлэн 30.000 төгрөг, годон гутал 1 хос зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.076.412 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2018 оны 12 дүгээр сарын 15-наас 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун туруу 5-55 тоот Б.Г-ийн эзэмшлийн байшингийн вакуум цонхыг онгойлгон, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 42 инчийн “Haier” брэндийн зурагт, 5кг мах, 2 хүний хийлдэг гудас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 555,000  төгрөгийн хохирол учруулсан,

4. 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 03 дугаар хороо, Баганарангийн 13-18 тоот Д.Б-гийн эзэмшлийн байшингийн вакуум цонхыг онгойлгон, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, дунд гарын 3 ширхэг, жижиг гарын 1 ширхэг мөнгөн аяга, тошиба брэндийн нөтбүүк зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 495,000  төгрөгийн хохирол учруулсан,

5. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруунтуруу 6-9 тоот Б.Д-гийн эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдлэн онгойлгож, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, мөнгөн ул боовны царыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 100,000  төгрөгийн хохирол учруулсан,

6. 2019 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 19-34 тоот Б.М-ийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэлж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, мөнгөн аяга, хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 430,000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2019 оны 04 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 16-13 тоот В.Г-ын эзэмшлийн өвлийн байшингийн вакуум цонхыг түлхэн нэвтэрч, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 4 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй хүний мөнгөн хослол, мөнгөн халбага, нуух, 40,000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 475,000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 52-5 тоот Ч.Д-гийн эзэмшлийн өвлийн байшингийн вакуум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хар өнгийн 43 инчийн самсунг брэндийн зурагт, бугуйн цаг, бэлэн 5000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 975,000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 77-22 тоот Б-А-гийн эзэмшлийн өвлийн байшингийн вакуум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, “Асеr” брэндийн нөүтбүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 400,000 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2018 оны 12 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 4-34а тоот Ч.Б-гийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэлж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 32 инчийн ЛСД зурагт, 3 ширхэг гуулин аяга, эрэгтэй хүрэм зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 466,000 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 11-34 тоот Г.О-гийн эзэмшлийн өвлийн байшингийн вакуум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 42 инчийн “Huyndai” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 630,000 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Алтантариагийн 3-30 тоот М.Ц-гын эзэмшлийн өвлийн байшингийн вакуум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, монетон гинж, мөнгөн ээмэг, зүүлт, бөгж, төмөр ээмэг, бэлэн 500,000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 700,000 төгрөгийн хохирол учруулсан,

13. 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хан-уул дүүргийн 16 дугаар хороо, Бурхантын 3-50 тоот, Ө.О-ын эзэмшлийн өвлийн байшингийн вакуум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, хар ягаан өнгийн Гарнет-2 пүүз, саарал өнгийн биетэй, ногоон улаан алагласан толгойтой хүүхдийн жижиг чулуун хөөрөг, эхийн 2 дугаар одон зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 522,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.М  нь ганцаараа

1.2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 48-06 тоотод оршин суух иргэн Л.Г-ын эзэмшлийн өвлийн байшингийн хаалганы цоожийг эвдэлж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, монетон ээмэг, бөгж, кулоны хослол 2 ширхэг, эрэгтэй монетон бөгж, сваровский шигтгээтэй ээмэг, гинж кулоны хослол, эрэгтэй мөнгөн гинж, эрэгтэй мөнгөн бөгж, монетон кулон “Самсунг Эс7 ЭДЖ” загварын гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 2,941,000 төгрөгийн хохирол учруулсан,  

2.2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Задгай тоот Д.Б-ны эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 32 инчийн “TCL” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 214,400 төгрөгийн хохирол учруулсан,

3.2018 оны 12 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 8-317 тоот Б.Б-гийн эзэмшлийн байшингийн вакуум цонхыг онгойлгон, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 65 инчийн “Samsung” брэндийн зурагт, цэнхэр даалинтай ногоон шүрэн толгойтой, цагаан өөхөн чулуугаар хийсэн хөөрөг, бэлнээр 15,000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1,105,000  төгрөгийн хохирол учруулсан,

4. 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 44-112 тоот З.Ш-ын эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 32 инчийн “Panasonic” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 250,000  төгрөгийн хохирол учруулсан,

5. 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 11-06 тоот Д.Б-ын эзэмшлийн байшингийн вакуум цонхыг онгойлгон, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, Бэлэн 180,000 төгрөг, мөнгөн хос ээмэг, бөгж, кулон гоёлын шигтгээтэй шармал ээмэг, хүүхдийн жижиг хайрцагтай ээмэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 290,000  төгрөгийн хохирол учруулсан, 

6. 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 13-43 тоот Н.О-ын эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 32 инчийн “Sharp” брэндийн зурагт, хивс зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 425,000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хооронд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 100-2а тоот Л.Н-ын эзэмшлийн байшингийн вакуум цонхыг онгойлгон, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, Тошиба брэндийн нөтбүүк, хиймэл үстэй эрэгтэй улбар шар өнгөтэй дээл, монгол хийцийн эрэгтэй хар өнгийн 39 размерийн гутал, олон үйлдэлтэй будаа агшаагч, ажлын шар өнгийн эрэгтэй гутал, дүүгийн гоёлын ээмэг зүүлт, эмэгтэй хүүхдийн өмд, урт олон залгуур, сахлын татуурга, хөх өнгийн гар цүнх зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1,307,000  төгрөгийн хохирол учруулсан, 

8. 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 8-119б тоот С.О-ын эзэмшлийн байшингийн вакуум цонхыг онгойлгон,  хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хос мөнгөн ээмэг, мөнгөн бугуйвч, хүзүүний гинж, төмөр ээмэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 295,000  төгрөгийн хохирол учруулсан,

9. 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 12-03 тоот Г.Б-гийн эзэмшлийн байшингийн вакуум цонхыг онгойлгон, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хос мөнгөн ээмэг, мөнгөн бугуйвч, хүзүүний гинж, төмөр ээмэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1,022,000 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 2-80 тоот М.Э-ын эзэмшлийн өвлийн байшингийн вакуум цонхыг түлхэн нэвтэрч, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 2 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг зэс аяга, мөнгөн ээмэг, зүүлт, бөгж, мөнгөн ээмэг кулон, хар өнгийн үүргэвч, малгай зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 940,000 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 10-2 тоот Д.Ц-гийн эзэмшлийн өвлийн байшингийн вакуум цонхыг түлхэн нэвтэрч, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, дунд, бага гарын нэг, нэг ширхэг мөнгөн аяга, чонын мөнгөн шагай зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 245,000 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2019 оны 04 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 27-28б тоот О.О-ын эзэмшлийн өвлийн байшингийн вакуум цонхыг түлхэн нэвтэрч, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 32 инчийн BSB брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 350,000 төгрөгийн хохирол учруулсан,

13. 2019 оны 04 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 27-28а тоот О.Х-ын эзэмшлийн өвлийн байшингийн вакуум цонхыг түлхэн нэвтэрч, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 32 инчийн “Monel” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 350,000 төгрөгийн хохирол учруулсан,

14. 2019 оны 04 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 32-25 тоот Д.Х-гийн эзэмшлийн өвлийн байшингийн вакуум цонхыг түлхэн нэвтэрч, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, булган малгай, мөнгөн аяга, “Samsung S6” маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 650,000 төгрөгийн хохирол учруулсан,

15. 2018 оны 12 сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 31-9 тоот Р.Г-гийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэлж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 40 инчийн “Sharp” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 736,000 төгрөгийн хохирол учруулсан,

16. 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулаг 4-27 тоот Б.Б-гийн эзэмшлийн өвлийн байшингийн вакуум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, “Michel kors” брэндийн эмэгтэй, эрэгтэй хүний хос бугуйн цаг, эвдэрсэн “Samsung 32” маркийн хар өнгийн гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 140,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.М , Э.Д  нар нь бүлэглэн:

2. 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэр Хангайн 61-09 тоотод оршин суух Б.У-гийн эзэмшлийн монгол гэрт буюу  хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бэлэн 550.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга, мөнгөн гинж, утасны цэнэглэгч, 5 хайрцаг тамхи, сахлын машин, машины бүтээлэг, дугуй хийлэгч, түлхүүр багажны ком зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 659.700 төгрөгийн хохирол учруулсан,

3.2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дунд нарангийн 20-637 тоотод оршин суух иргэн Ж.О-гийн эзэмшлийн монгол гэрт буюу  хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч “Делл”, “Жениүс студент” маркийн 2 ширхэг зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 335.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 09-05 тоотод оршин суух иргэн Х.С-гийн эзэмшлийн монгол гэрт буюу  хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч “TCL” брэндийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 204.400 төгрөгийн хохирол учруулсан,

5.Учрах саадыг арилгах зорилгоор 34-54 УНВ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашиныг ашиглаж 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 09-72 тоотод оршин суух иргэн Х.А-гийн эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэлж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 42 инчийн “Тошиба” брэндийн зурагт, орны бүтээлэг, 5 хос мөнгөн ээмэг, эмэгтэй хүний 50 граммын үнэртэй ус зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 993.000 төгрөгийн хохирол учруулсан,

6.2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 07 дугаар хороо, Мон-Лааны 08 дугаар гудамжны 09б тоотод оршин суух иргэн Д.П-ын эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэлж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 42 инчийн “Монел” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

7.2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 31 дүгээр гудамжны 02 тоотод оршин суух иргэн Г.О-ний эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 42 инчийн “Тoshiba” брэндийн зурагт, зэс аяга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 515.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2019 оны 04 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 23-30 тоотод оршин суух иргэн Б.Б-ны эзэмшлийн өвлийн байшингийн вакуум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хөөрөг, мөнгөн ээмэг, гинж, бөгж, монетон ээмэг, гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 953.900  төгрөгийн хохирол учруулсан,

9.2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Монелийн 51-10 тоотод оршин суух иргэн Д.С-гийн эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, мөнгөн ээмэг бөгж, хуванцар хуйтай хутга, шаазан хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 112.300 төгрөгийн хохирол учруулсан,

10.2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 43-59 тоот З.Б-ын эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, шар өнгийн манан чулуун гуулин нуухтай өөрөөсөө толгойтой 6см өндөртэй шар толгойтой хөөрөг, мөнгөн тоногтой битүү мөнгөн ороолттой хазаар зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1,325,000 төгрөгийн хохирол учруулсан,

11.Учрах саадыг арилгах зорилгоор 34-54 УНВ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашиныг ашиглаж 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овоо 15-14 тоот Д.Д-гийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 32 инчийн “Sharp” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 380,000 төгрөгийн хохирол учруулсан, /1908017200504/

12.Учрах саадыг арилгах зорилгоор 34-54 УНВ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашиныг ашиглаж, 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилын 13-31 тоот Н.З-гийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, мөнгөн аяг, 42 инчийн “Samsung” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 585,000 төгрөгийн хохирол учруулсан,

13.Учрах саадыг арилгах зорилгоор 34-54 УНВ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашиныг ашиглаж, 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилын 4-283 тоот Д.Д-ын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 32 инчийн “BSB” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 320,000 төгрөгийн хохирол учруулсан,

14. Учрах саадыг арилгах зорилгоор 34-54 УНВ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашиныг ашиглаж, 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилын 13-122 тоот О.О-гийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бор цүнх, бор өнгийн савхин хүрэм зэрэг эд зүйлсийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 170,000 төгрөгийн хохирол учруулсан,

15.2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон лаа 8-21в тоот Д.У-ын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, мөнгөн ээмэг 2 хос 4 ширхэг, нөхрийн мөнгөн ээмэг 1 хос 2 ширхэг, эмэгтэй мөнгөн бөгж 1 ширхэг, Самсунг мега загварын гар утас 1 ширхэг, нөхрийн өмсөж байсан хавар намрын хар өнгөтэй хүрэм 1 ширхэг, эрэгтэй цаг 1 ширхэг, 43 инчийн “Ротенза” загварын зурагт 1 ширхэг зэрэг эд зүйлсийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1,085,000 төгрөгийн хохирол учруулсан,

16.2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Монгол керамик 1-4а тоот П.Б-гийн эзэмшлийн өвлийн байшингийн вакуум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 4 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй хүний хүрэн өнгийн арьсан түрийвч, Парада нэртэй скайтелийн гар утас зэрэг эд зүйлсийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 780,000 төгрөгийн хохирол учруулсан,

17.Учрах саадыг арилгах зорилгоор 34-54 УНВ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашиныг ашиглаж, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоо 10-14 тоот Ц.Д-гийн  эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, “Haier” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 380,000 төгрөгийн хохирол учруулсан, 

18. 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 13-1А тоот Н.О-ын эзэмшлийн өвлийн байшингийн вакуум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 42 инчийн “Panasonic” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 600,000 төгрөгийн хохирол учруулсан,

19. 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 29-13 тоот Б.Ү-ын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэлж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 2 ширхэг хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан,

20. 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ХГ 18-450 тоот Ч.Т-ын эзэмшлийн өвлийн байшингийн вакуум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 1 ширхэг хурган дотортой дээл, манан хөөрөг, Самсунг брэндийн 42 инчийн зурагт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 927,000 төгрөгийн хохирол учруулсан,

21.2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овоо 48-36 тоот Ч.О-ын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 48 инчийн “Samsung” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 780,000 төгрөгийн хохирол учруулсан,   

22.2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 22-2б тоот С.Ц-гийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, мөнгөн ээмэг бөгжний хослол, 9 ширхэг дээлний мөнгөн товч, өргөлийн жижиг мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга нэг ширхэг, шинэ цагийн хаш соруултай гаанс 1 ширхэг, гоо сайхны хумс янзалдаг ком багаж, 37 размерийн эмэгтэй хүний хар өнгийн арьсан гутал нэг хос, эмэгтэй хүний дунд зэргийн арьсан цүнх зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 872,000 төгрөгийн хохирол учруулсан,

23.2018 оны 04 дүгээр сарын 12-наас 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овоо 32-1А тоот Ц.Ц-ийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 51 инчийн “Samsung” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 800,000 төгрөгийн хохирол учруулсан,

24.2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 110-25а тоот Д.С-гийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 46 инчийн “LG” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 550,000 төгрөгийн хохирол учруулсан,

25.2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн наран 15-114 С.А-гийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 3 ширхэг мөнгөн аяга, монетон хос ээмэг, бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 989,000 төгрөгийн хохирол учруулсан,

26.2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 41-09 тоот Ж.О-ийн эзэмшлийн өвлийн байшингийн хаалганы цоожийг эвдлэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 50 инчийн “Funai” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 500,000 төгрөгийн хохирол учруулсан,

27.2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Далангийн 9 тоот Б.Б-гийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 43 инчийн “Sony” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

28.2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 12-153 тоот Х.Б-ийн эзэмшлийн өвлийн байшингийн цонхыг хагалж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 39 инчийн “Sharp” брэндийн зурагт, 2 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 560,000 төгрөгийн хохирол учруулсан,

29.2018 оны 12 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 13-17е тоот Д.Батцэнгэлийн эзэмшлийн өвлийн байшингийн вакуум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, монетон хос бөгж, монетон, бөгж, гинжний хослол бугуйн цаг, бэлэн 30,000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1,475,000 төгрөгийн хохирол учруулсан,

30.2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 31-550б тоот А.Б-ын эзэмшлийн өвлийн байшингийн вакуум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 7 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг бага гарын мөнгөн аяга, дунд гарын халтар манан хөөрөг, их гарын мөнгөн хөөрөг, эрэгтэй савхин хүрэм зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1,780,000 төгрөгийн хохирол учруулсан,

31.2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 4-22 тоот Г.Н-н эзэмшлийн өвлийн байшингийн вакуум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, инч, марк үл мэдэх шинэ зурагт, гитар, 16 инчийн “Dell” брэндийн хар өнгийн дэлгэц,  кень маркийн тасдагч дрилл том өрөөний баруун хананд байрлах шаргал өнгийн зурагтын тавиур дээр байсан 42 инчийн “Toshiba” брэндийн зурагт, “Samsung” брэндийн зургийн аппарат, “Чайка” брэндийн цахилгаан оёдлын машин, “Konica” брэндийн цахилгаан халаагуур, гоо сайхны хэрэгслүүд, гоёлын болон мөнгөн ээмэг бөгж, чулуун бугуйвч, зүүлтнүүд, даралтад хөгжим зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 3,650,000 төгрөгийн хохирол учруулсан,

32.2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Горихийн 2-5А тоот М.А-гийн эзэмшлийн өвлийн байшингийн вакуум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, алтан хос ээмэг, бөгж, сүүлийн үеийн чулуун хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

33.2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннаран 10-76 тоот, Х.А-ны эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 42 инчийн “Samsung” зурагт, бэлэн 5.000 төгрөг, 42 размерийн пүүз зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 586,100 төгрөгийн хохирол учруулсан,

34.2019 оны 03 дугаар сарын 12-наас 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Нуурын 1-25 тоот, Д.О-гийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 4 ширхэг 20 размерын гоёлын обудтай дугуй, 2 ширхэг мөнгөн аяга, мөнгөн бугуйвч, мөнгөн толь, мөнгөн бөгж, бэлэн 95.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 2,225,000 төгрөгийн хохирол учруулсан,

35.2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 40-619 тоот, З.О-гийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 43 инчийн “Samsung” зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 300,000 төгрөгийн хохирол учруулсан,

36.2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 9-146 тоот, Э.М-ын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, “Lenovo” брэндийн жижиг нөүтбүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 250,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч  Г.З  нь:

Шүүгдэгч Э.М , Э.Д  нарын бусдын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан эд зүйлс болох 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр иргэн Д.Д-гийн гэрээс авсан 32 инчийн “Sharp” брэндийн зурагт, иргэн Д.Д-ын гэрээс авсан 32 инчийн “BSB” брэндийн зурагт, иргэн Н.З-гийн гэрээс авсан 42 инчийн “Samsung” брэндийн зурагт, 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр иргэн Д.У-ын гэрээс авсан 43 инчийн “Ротензо” брэндийн зурагт, 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Б.Б-гийн гэрээс авсан 42 инчийн “Sony” брэндийн зурагт, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэн П.Б-гийн гэрээс авсан 1 ширхэг мөнгөн аяга, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Х.С-гийн гэрээс авсан 32 инчийн “ТСЛ” брэндийн зурагт, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Г.О-ний гэрээс авсан 42 инчийн “Тoshiba” брэндийн зурагт, зэс аяга, 2019 оны 04 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө иргэн Б.Б-ны гэрээс авсан хөөрөг, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэн З.Б-ын гэрээс авсан шар өнгийн манан чулуун гуулин нуухтай өөрөөсөө толгойтой 6см өндөртэй шар толгойтой хөөрөг, мөнгөн тоногтой битүү мөнгөн ороолттой хазаар, 2019 оны 04 дугаар сарын 22-ны өдөр иргэн Д.Х-гийн гэрээс авсан булган малгай, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Б.Ү-ын гэрээс авсан 1 ширхэг хөөрөг, 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр  иргэн Н.О-ын гэрээс авсан 42 инчийн “Panasonic” брэндийн зурагт, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Д.С-гийн гэрээс авсан шаазан хөөрөг, 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Х.А-ны гэрээс авсан 42 инчийн “Samsung” зурагт, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Х.А-гийн гэрээс авсан 42 инчийн “Тошиба” брэндийн зурагт зэрэг эд зүйлсийг гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж тус тус авсан,

            Шүүгдэгч Х.Х  нь :   

Шүүгдэгч Э.М , Э.Д  нарын бусдын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан эд зүйлс болох 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр иргэн Д.Д-гийн гэрээс авсан 32 инчийн “Sharp” брэндийн зурагт, иргэн Д.Д-ын гэрээс авсан 32 инчийн “BSB” брэндийн зурагт, иргэн Н.З-гийн гэрээс авсан 42 инчийн “Samsung” брэндийн зурагт, 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр иргэн Д.У-ын гэрээс авсан 43 инчийн “Ротензо” брэндийн зурагт, 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Б.Б-гийн гэрээс авсан 42 инчийн “Sony” брэндийн зурагт, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэн П.Б-гийн гэрээс авсан мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 52-11 тоот гэртээ хүлээж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох  

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :      

1. Шүүгдэгч Г.З  : 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн 25-9а тоот иргэн Д.Б-гийн эзэмшлийн өвлийн байшинд нэвтэрч, 4 ширхэг мөнгөн аяга, очир-эрдэнийн шигтгээтэй загалмайн хэлбэртэй зүүлт 1 ширхэг, 3 хос сваровски шигтгээтэй ээмэг, гинжний хослол, мөнгөн ээмэг 1 хос, жижиг мөнгөн ээмэг 1 хос, монетон ээмэг 1 хос, “касио” үйлдвэрийн цагаан төмөр бугуйн цаг 1 ширхэг, 2 симтэй гар утас, хөөрөг, хөөрөгний даалин, хар өнгийн цүнх зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 4.950.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :     

- хохирогч Д.Б-гийн “... 2017 оны 08 сарын 18-ны өглөө гэрээсээ гараад орой 21 цагийн үед эхнэр гэртээ ирэхэд манай байшингийн цонхийг түлхэн хулгай орж, 4 ширхэг мөнгөн аяга, очир-эрдэнийн шигтгээтэй зүүлт 1 ширхэг, 3 хос сваровски шигтгээтэй ээмэг, гинжний хослол, мөнгөн ээмэг 1 хос, жижиг мөнгөн ээмэг 1 хос, монетон ээмэг 1 хос, “касио” үйлдвэрийн цагаан төмөр бугуйн цаг 1 ширхэг, 2 симтэй гар утас, хөөрөг, хар өнгийн цүнх зэрэг эд зүйлс алдагдсан байсан...Хулгайчийг нь барьсны дараа мөрдөгч Сундуйжав гэж хүнээс 2 симтэй гар утас, 3 хос сваровски шигтгээтэй ээмэг зэргийг ажил дээрээс нь очиж хөөрөгний дайлангийн хамт авсан...” гэх мэдүүлэг /1хх-63-65, 2хх-106-108/,   

- тухайн дүрс бичлэгт /нц85011685/ Гантөмөр овогтой Зориг дүрслэгдсэн байна” гэх шинжээчийн дүгнэлт /1xх-82-87/,

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-22-29/,

-  хулгайлагдсан эд зүйлийн үнэ 4.950.000 төгрөг, шууд бус хохирол 20.000 төгрөг /1хх-104-107, 110-112/,     

- шүүгдэгч Г.З ийн...2017 оны 08 сарын үед өдрийн 12 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт /хэддүгээр хороо болох, ямар нэртэй газар болох талаар мэдэхгүй гэх/ хашаан дотроо 2 байшинтай айлын 2 байшингийн урд талын мансарттай 2 давхар, улаан өнгийн тоосгон байшингийн урд талын хананд байсан цагаан өнгийн вакуум цонхны салхивчийг тухайн хашаан дотор газар байсан нарийн төмрөөр хөшиж онгойлгон дотогш орсон...Байшин дотроос 4 ширхэг мөнгөн аяга, 1 хос монетон ээмэг, шар өнгийн гадаргуутай хунгийн дүрстэй, монетон биш гадаргуутай гинж, ээмэг бөгж 3 хос, нокиа загварын гар утас, цагаан өнгийн эрэгтэй хүний бугуйн цаг, хөөрөг, загалмай хэлбэртэй зүүлт, мөнгөн ээмэг 2 ширхэг зэрэг зүйлс хулгайлж байшингийн шкаф дотор байсан хар өнгийн жижиг гар цүнхэнд хийгээд орсон цонхоороо гарч явсан...гэх мэдүүлэг /1х-6-7/ зэрэг нотлох баримтуудаар,  

2. Шүүгдэгч Э.Д  нь

1. 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо, Мандал-Овоогийн 38-75 тоотод оршин суух иргэн С.Б-ын эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэлж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, жижиг гарын мөнгөн аягыг бүрсэн мөнгө, “Самсунг Жи-4” маркийн гар утас, “Шигтгээ 2” загварын пүүз, хар өнгийн биеийн тамирын хувцас, улаан өнгийн ноосон цамц  зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.008.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /10хх- 194-197/,

- хохирогч С.Б-ын “...2019 оны 02 дүгээр сарын 19-ний өглөө манай хүү, бид 2 ажилдаа явсан. Би тэр өдөр ажил дээрээ хонож ажилласан, манай хүү орой 18 цагийн үед гэртээ ирээд гэрт хулгай орсон байна гэхээр нь цагдаад дуудлага өгүүлээд, гэртээ ирсэн. Гэрээс манай хүүгийн пүүз, гар утас, мөнгөн аяганы мөнгө,  хар өнгийн биеийн тамирын хослол, улаан өнгийн ноосон цамц зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг  /10хх-202-204/,

- эд хөрөнгийн үнэлгээ  1.008.000 төгрөг /10хх-214-219/,

- шүүгдэгч Э.Д ын...Би цагаан сарын дараа хулгай хийх зорилготой ганцаараа явж байгаад СХД-н 26-р хороо Мандал овооны гудамжаар явж байгаад урагшаа харсан саарал өнгийн төмөр гүйдэг хаалгатай, хашаан дотроо үүдэндээ амбаартай Монгол гэр байсан. Би дотогш ороод хаалганы зүүдэг цоожийг нь хашаанд байсан төмрөөр хөшиж эвдлээд дотогш ороход гэрийн хаалга нь цоожгүй байсан. Тэгээд дотогш нэвтэрч ороод хойморт  нь байсан стенк дотор 1 ширхэг мөнгөн аяга байхаар нь гэрт нь байсан хутга авч байгаад гаднах мөнгийг нь хуулж авч халаасандаа хийгээд мөн тавилга дээр нь байсан самсунг маркийн асахгүй байсан гар утас, хар өнгийн гадаргуутай гарнет 2 загварын ориг гэмээр пүүз байхаар нь уутанд хийгээд аваад гарсан. Тэгээд гараад автобусанд суугаад 1-р хороолол хавьцаа явж байгаад гудамжинд явж байсан танихгүй хүнд пүүзийг нь 60.000 төгрөгөөр зарсан. Гар утсыг нь хадгалж байгаад алга болгочихсон. Мөнгөн аяганы мөнгийг нь алт мөнгө авдаг хархорингийн тэнд байдаг хүмүүст граммлаад 30.000 төгрөгөөр зараад хувьдаа хэрэглээд дуусгасан...гэх мэдүүлэг  /10хх-237-239/ зэрэг нотлох баримтуудаар,     

2. 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо, Хангайн 22-25 тоотод оршин суух иргэн Н.Х-ын  эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, номин шигтгээтэй монетон бөгж 1 ширхэг, хуримын хатан сүйх загвартай монетон бөгж 1 ширхэг, толин шигтгээтэй монгол  монетон бөгж 1 ширхэг, 2 долларын дэвсгэрт 1 ширхэг, 10 долларын дэвсгэрт 1 ширхэг, БНСУ-ын мөнгөн дэвсгэрт болох вон 15.000, бэлэн 30.000 төгрөг, годон гутал 1 хос зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.076.412 төгрөгийн хохирол учруулсан болох нь :   

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн /10хх-248-250/, /11хх- 1-2/,

- хохирогч Н.Х-ын  ...Би Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо Хангайн 22 дугаар гудамжны 25 тоотод эхнэр 3 охины хамт амьдарч байна. 2019 оны 04-р сарын 19-ний өглөө 06 цагийн үед манай гэрийнхэн бүгд ажилд, сургуульдаа явцгаасан...Ингээд орой би хүүхэд, эхнэрээ ажил, сургуулиас нь аваад гэртээ 22 цагийн үед ирэхэд хашааны хаалга хагас онгорхой, гэрийн хаалга болон таампарын хаалганы цоожнуудыг хөшиж эвдсэн, гэр онгорхой дотогш ороод үзэхэд гэрийн эд зүйлийг онгичиж  хойморт  байдаг 3 авдарыг онгойлгоод доторх эд зүйлийг нь ил гаргаж тараагаад 3,8 граммтай номин шигтгээтэй монетон бөгж, 3,8 граммтай хуримын хатан сүйх эмэгтэй монетон бөгж, 3,8 граммтай цул өөрөөсөө толин шигтгээтэй монгол эмэгтэй монетон бөгж, 2 долларын дэвсгэрт 1ш, 10 долларын дэвсгэрт 1ш, БНСУ-н мөнгөн дэвсгэрт 15,000 вон 1ш, бэлэн 30,000 төгрөг тус тус алдагдсан байсан гэх мэдүүлэг /11х-ийн 9-12/,

- эд хөрөнгийн үнэлгээ /11хх-18-21/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /яллагдагч Э.Д ын /4хх-23-25/,

- Э.Д ын гэрчээр:...2019 оны 4 дүгээр сарын дундуур тухайн айлаас хуримын хос монетон бөгж, монетон хос ээмэг зэргийг авсан ба Зулаа гэх эмэгтэйд 300,000 төгрөгөөр зарсан гэх мэдүүлэг /11хх-16/,  

-  Э.Д ын яллагдагчаар өгсөн :...Энэ хэргийг надад Зориг зааж өгөөд, намайг авчихаач гэж гуйсан гэх мэдүүлэг /11х-37, 39-40/ зэрэг нотлох баримтуудаар,    

3. 2018 оны 12 дугаар сарын 15-аас 28-ны орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, баруун туруу 5-55 тоотод Б.Г-ийн эзэмшлийн байшингийн вакуум цонхыг онгойлгон нэвтэрч, 42 инчийн “Haier” брэндийн зурагт, 5кг мах, 2 хүний хийлдэг гудас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 555,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :      

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /11хх-50-54/,

- хохирогч Б.Г-ийн ...Би 2018 оны 12 сарын 14-ний өдөр гэртээ очиж үзэхэд ямар нэгэн сэжигтэй зүйл анзаарагдаагүй ба 12 сарын 29-ний өглөө 06 цагийн үед нөхрийн хамт гэртээ орсон, манай нөхөр надаас зурагтаа хаана хийсэн юм бэ гэхээр нь гайхаад харахад зурагт байхгүй байсан, жижиг өрөөний цонх онгорхой хулгай орсон байна гээд цагдаад мэдэгдсэн...тухайн үед 42 инчийн haier маркийн зурагт, 5кг хонины мах, 2 хүний хийлдэг гудас зэрэг алдагдсан байсан гэх мэдүүлэг /11х-59-63/,

            - эд хөрөнгийн үнэлгээ : 555.000 төгрөг /11хх-71-73/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /11хх-ийн 76-80/,

- шүүгдэгч Э.Д ын “...би 2018 оны 12 дугаар сарын дундуур өдрийг тодорхой санахгүй байна ганцаараа хулгай хийх санаа зорилготой явж байгаад СХД-н 32-р хороо баруун турууруу автобусанд суун явж байгаад саарал өнгийн төмөр сараалжин хашаатай хаалгатай дотроо цагаан шаргал өнгийн байшингийн арын цонхыг түлхэн дотогш орж том өрөөний хойморт  байсан мөлхөө тавилга дээр байсан 42 инчийн Хаьер маркийн зурагтыг аваад, нохой хуцаад байхаар нь хөргөгч дээр нь байсан махыг нохойд нь өгөөд, хийлдэг гудсаар нь зурагтаа ороогоод авч яваад зарсан, мөнгөөр ууж идээд шоудаад дууссан...”гэх мэдүүлэг /11хх-85-86/ зэрэг нотлох баримтуудаар,   

            4. 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 03 дугаар хороо, Багарангийн 13-18 тоот Д.Б-гийн эзэмшлийн байшингийн вакуум цонхыг онгойлгон нэвтэрч, дунд гарын 3 ширхэг, жижиг гарын 1 ширхэг мөнгөн аяга, тошиба брэндийн нөтбүүк зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 495,000  төгрөгийн хохирол учруулсан болох нь :    

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн /11хх-ийн 93-98/  

- хохирогч Д.Б-гийн ...тус өдөр өглөө 10 цаг 30 минутын үед гэрээсээ гараад орой 21 цаг 50 минутын үед манай дүү Амбасэлмаа нь гэртээ ирсэн ба орой 23 цагийн үед аав, ээжийн хамт би гэртээ ирээд үүдний амбаарт байсан цонхны ялааны хаалт байхгүй болохоор нь гэрийнхээ эд зүйлийг шалгатал манай зурагтын хажууд байсан дунд гарын 3 ширхэг, жижиг гарын 1 ширхэг мөнгөн аяга байхгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн ба гэрийнхээ эд зүйлсийг шалгатал манай гэрт байсан хуучин тошиба брэндийн нөтбүүк алга болсон байсан....” гэх мэдүүлэг /11хх-ийн 102-109/,  

- эд хөрөнгийн үнэлгээ 495.000 төгрөг /11хх-ийн 116-118/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /11хх-ийн 121-123/,

- шүүгдэгч Э.Д ын...Би 2019 оны 01 сарын 25-ны өдөр 14 цагийн үед СХД-ийн нутаг дэвсгэрт ганцаараа Толгойтын хуучин эцсээс хойшоо шороон замаар алхаж байгаад 2 улаан тоосгон худаг өнгөрөөд гудамны үзүүр дээр хажуудаа  том дугуйтай цэнхэр өнгийн төмөр хаалгатай, банзан хашаатай айлд хүн байхгүй болохоор орж хулгай хийсэн...зурагтын хажууд дунд гарын 3 ширхэг, жижиг гарын нэг ширхэг мөнгөн аяга авсан...Хөдөөний хүнд бүгдийг нь нийлүүлээд 200.000 төгрөгт зарчихсан...гэх мэдүүлэг /11хх-132-133/ зэрэг нотлох баримтуудаар, 

5. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун туруу 6-9 тоот Б.Д-гийн эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдлэн онгойлгон нэвтэрч, төмөр сейф, ул боовны мөнгөн царыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :  

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /11хх-141-144/,

- хохирогч Б.Д-гийн ...манай Зуслангийн байшин Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун түрүүний 6 дугаар гудамжны 9 тоотод байдаг, зуслангийн байшингаа сард нэг удаа хардаг байсан юм. Тэгээд 2019  оны 02 сарын 01-ний өдөр байшиндаа иртэл хулгай орж, мөнгөний төмөр, ул боовны мөнгөн цар 1 ширхэг алга болсон...гэх мэдүүлэг /11хх-151-156/,

- эд хөрөнгийн үнэлгээ 300.000  төгрөг /11хх-163-165/  

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /11хх-ийн 171-170/,

- шүүгдэгч Э.Д ын...Би 2019 оны 2 дугаар сарын эхээр өдөр хоногийг нь тодорхой санахгүй байна...СХД-ийн 32-р хороо Баруун түрүү рүү автобусанд суугаад явж байгаад саарал өнгийн төмөр хаалгатай хашаандаа улаан өнгийн тоосгон бор өнгийн дээвэртэй байшингийн арын цонхоор нь түлхэж дотогш орж том өрөөнд байсан төмөр сэйф байхаар нь үүдэнд байсан төмөр лоомыг нь авч байгаад сэйфийг унагааж цохиж эвдлээд дотор нь дугуй мөнгөн цар байхаар нь авч гараад буцаж автобусанд суугаад 1-р хорооллын тэнд явж байсан явуулын танихгүй хүнд 60.000 төгрөгөөр зарсан...гэх мэдүүлэг /11хх-179-180/ зэрэг нотлох баримтуудаар,

            6. 2019 оны 02 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 19-34 тоот Б.М-ийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэлж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, мөнгөн аяга, хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 430,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :

            - хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /11хх-187-193/,

            - хохирогч Б.М-ийн “...2019 оны 02 сарын 23-ны орой 21 цагийн үед гэрээсээ гэр бүлийн хамтаар гарч яваад 2 хүүхдээ айлд үлдээгээд нөхрийнхөө найзынд хоночихоод 2019 оны 02 сарын 24-ний 21 цагт гэртээ ирэхэд амбаарын ар талын банзыг хугалсан байдалтай байсан. Гэр рүүгээ ороход гэрийн цоожийг эвдэлж орсон болохоор цагдаад дуудлага өгсөн ба манай гэрээс 1 ширхэг шинэ цагийн мөнгөн аяга, шинэ цагийн хөөрөг алдагдсан байсан...гэх мэдүүлэг /11хх-200-203/  

- эд хөрөнгийн үнэлгээ /11хх-213-215, 217-220/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /11хх-235-236/,

- шүүгдэгч Э.Д ын...Би 2019 оны 2 дугаар сарын сүүлээр өдөр хоногийг тодорхой санахгүй байна СХД-н 3-р хороо бага нарангийн тэнд явж байгаад үдээш хойш, ногоон өнгийн төмөр хашааны хаалгатай, дотроо цагаан өнгийн Монгол үүдэндээ амбаартай гэр байхаар нь тэнд байсан төмрөөр зүүдэг цоожийг нь хөшиж онгойлгоод гэрлүү нь орж гал тогооны шүүгээн дотроос 1 ширхэг мөнгөн аяга, хойд талын шургуулганаас 1 ширхэг хөөрөг аваад гарч яваад гудамжинд явж байсан хүнд 50.000 төгрөгөөр зарчихсан...гэх мэдүүлэг /11хх-242, 210-211/ зэрэг нотлох баримтуудаар,  

7. 2019 оны 04 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 16-13 тоот В.Г-ын эзэмшлийн өвлийн байшингийн вакуум  цонхыг түлхэн нэвтэрч, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 4 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй хүний мөнгөн хослол, мөнгөн халбага, нуух, 40,000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 475,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:...

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /11хх-247-250/

- хохирогч В.Г-ын ...Би 2019 оны  04 сарын 23-ны өглөө 07 цагийн орчим эхнэр хүүхдүүдийн хамт гэрээ цоожлон гараад ажилдаа явсан, орой 19 цагийн орчим гэртээ ирсэн чинь манай байшингийн ертөнцийн зүгээр зүүн зүг рүү харсан цонх онгорхой, гэр доторх эд зүйлс эмх замбараагүй байдалтай болсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Манай гэрээс 4 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй хүний мөнгөн хослол, хөөрөгний мөнгөөр хийлгэсэн халбага, нуух зэрэг эд зүйл алдагдсан....” гэх мэдүүлэг /12хх-5-8/,

- эд хөрөнгийн үнэлгээ /12хх-ийн 16-18/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /12хх-ийн 28-29/,

- шүүгдэгч Э.Д ын...Би 2019 оны 04 сарын 23-ны өдөр дүүргийн цагдаагийн хэлтэс дээр батлан даалтанд шалгагдаж байх хугацаандаа ганцаараа хулгай хийх санаа зорилготой СХД-ийн 3-р хороо бага нарангийн тэнд явж байгаад үдээс хойш цагийг нь санахгүй байна. Ногоон өнгийн гүйж онгойдог хашааны хаалгатай, дотроо ганц цагаан өнгийн шавар байшин байхаар нь зүүн талын вакуум цонхыг нь түлхэн дотогш орж том өрөөний сервантан дотор өрөөстэй байсан 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 2 ширхэг дээр нь байсан жижиг мөнгөн аяга, хөөрөгний халбага, шаргал өнгийн нуух, түрийвчин дотор байсан 40.000 төгрөгийг авсан...Аягануудыг нь эвдэлж мөнгийг нь аваад автобусанд суугаад Хархорингийн тэнд танихгүй хүн 60-70.000 төгрөгөөр зарсан. Хөөрөгний нуух, халбага 2 нь хаягдсан байсан гэх мэдүүлэг /12хх-34-35/ зэрэг нотлох баримтуудаар,

8. 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 52-5 тоот Ч.Д-гийн эзэмшлийн өвлийн байшингийн вакуум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хар өнгийн 43 инчийн самсунг брэндийн зурагт, бугуйн цаг, бэлэн 5000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 975,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /12хх-ийн 38-41/,

- хохирогч Ч.Д-гийн ...Би 2019 оны 03-р сарын 01-ний орой ажилдаа явхаар 18:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо Баянголын 52-5 тоотод оршин суух гэрээсээ гарсан. 21:00-22-00 цагийн үед манай хүү залгаад “ээж, би гэртээ ирсэн. Та гэрээсээ гарч явахдаа байшингийнхаа цонхыг хаагаагүй юм уу? гэж асуухлаар нь үгүй ээ байшингийнхаа хаалгыг түгжээд цонхоо сайн хаагаад гэрлээ унтраагаад гараад явсан гэж хэлсэн....Хэсэг байж байгаад хүүхэд над руу дахин залгаад гэрт хулгайч орсон юм шиг байна гэж хэлэхээр нь би гэртээ ирэхэд манай хүү болон дүүргийн цагдаагийн алба хаагчид ирсэн байсан. Том өрөөний ханын шкапны гол хэсэгт байрлуулсан хар өнгийн 43 инчийн самсунг брэндийн зурагт, зурагтын хажуугийн шилэн тавиур дээр байсан шаргал өнгөтэй нүүр хэсэг нь хар, оосор дээрээ чулуун шигтгээтэй цаг, мөн жижиг өрөөний бурханы тавиур дотор байсан 5000 төгрөгийг авсан байсан...Хулгай гаргаснаас хойш 2 хоногийн дараа буюу 2019 оны 03 сарын 03 ны өдөр би өөрийн амьдардаг Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо 52 дугаар гудамжны арын гудамжинд байрлах хүнсний дэлгүүр лүү явах замд 53 дугаар гудамжны үзүүр хэсэгт шил нь хагарчихсан байдалтай эвдсэрсэн зурагт манайх мөн байсан...гэх мэдүүлэг /12хх-49-59/,  

- 43 инчийн самсунг маркийн зурагтыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /12хх-73-74/,

- эд хөрөнгийн үнэлгээ 975,000 төгрөг /12хх-ийн 65-67/

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /12хх-ийн 131-140/,

- шүүгдэгч Э.Д ын:...Би 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр СХД-ийн 5-р хороо, Баянголын 152-11 тоот гэрээсээ орой цагийг сайн санахгүй байна гараад гудамжаар явж байтал 1-р гудамжны 5 тоот айлын байшингийн гэрэл унтраалтай харанхуй цоожтой байхаар нь байшингийн нүүрэн талын цагаан өнгийн вакуум цонхыг түлхэж ороод байшингийн том өрөөний баруун талын хананд байсан 42 инчийн Самсунг хар өнгийн зурагт, бугуйн цагийг аваад орсон цонхоороо буцаж гараад байшингийн зүүн талаар тойроод хашааны ардуур хашаа даваад гарсан. Би эхлээд зурагтаа хашаа давуулж, засмал зам руу явж байгаад замд зурагт хагарсан болохоор хаяж явсан...гэх мэдүүлэг /12х-ийн 128, 113-114/ зэрэг нотлох баримтуудаар,  

9. 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 77-22 тоот Б-А-гийн эзэмшлийн өвлийн байшингийн вакуум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, “Асеr” брэндийн нөүтбүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 400,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /12хх-ийн 151-154/,

- хохирогч Б.А-гийн ...би 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өглөө 06 цаг 30 минутад гэрээсээ ажилдаа явахаар гарсан. Өдөр 11 цагийн үед ажил дээрээ байж байхад том охин манай байшинд хулгай орсон байна гэж надад хэлсэн. Би цагдаад дуудлага өгчихөөд гэртээ очиход манай гэрээс “Асеr” нөүтбүүк хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /12хх-ийн 158-162/

- эд хөрөнгийн үнэлгээ 400.000 төгрөг, /12хх-ийн 172-174/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3хх-75/,

- шүүгдэгч Э.Д ын “...би 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр гэж санаж байна. Нарангийн голын эцэс дээр байсан цэнхэр бор өнгийн хашаатай, тоосгон байшин руу цонхыг нь түлхэж дотогш орж том өрөөний шкаф дээр байсан хайрцаг дотор байсан Асер маркийн нөүтбүүкийг авсан...гэх мэдүүлэг /12хх-199-201/ зэрэг нотлох баримтуудаар,  

10. 2018 оны 12 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 4-34а тоот Ч.Б-гийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэлж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 32 инчийн ЛСД зурагт, 3 ширхэг гуулин аяга, эрэгтэй хүрэм зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 466,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /12хх-ийн 213-216/,

- хохирогч Ч.Б-гийн “...Би 2018 оны 12 дугаар сарын 20-ны өглөө 11 цагийн орчим манай эхнэр Амаржаргал Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо 4-34а тоот гэрээсээ гарсан ба би ээлжийн ажлаасаа буугаад 12 цагийн орчим гэртээ ирсэн чинь манай гэрийн хаалганы цоожийг нүүрс хагалдаг алхаар цохиж эвдээд хулгай орж манай гэрийн хойморт  байрлах бор өнгийн 2 хаалгатай модон тавиур дээр байсан 32 инчийн ЛСД хар өнгийн зурагт, 2 ширхэг удирдлага, мөн уг зурагтын тавиурын ертөнцийн зүгээр баруун талын шүүгээнд байсан 3 ширхэг хуучин цагийн мөнгөөр бүрсэн дунд гарын мөнгөн аяга болон зүүн талын орон дээр байсан эрэгтэй хүний хар хүрэм зэрэг эд зүйлс алдсан....”гэх мэдүүлэг /12хх-ийн 220-225/,

- эд хөрөнгийн үнэлгээ 466,000 төгрөг /12хх-ийн 233-238 /,

- мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл /12хх-248-250/,

- шүүгдэгч Э.Д ын...би 2018 оны 12 сарын сүүлээр гэж санаж байна. Ганцаараа хулгай хийх санаа зорилготой Их нарангийн тэнд бор өнгийн банзан хашаатай, дотроо монгол гэр байхаар нь зүүдэг цоожийг эргүүлж эвдэлж онгойлгоод дотогш орж хойморт  нь байсан 32 инчийн зурагт, зурагтын доод талд байсан тавилгын шургуулганаас 3 ширхэг аяга аваад тэвэрч гараад зам дээрээс такси аваад 10-р хороололд явж байгаад явуулын хүнд аяга зурагтаа нийлүүлээд 200.000 төгрөгөөр зараад өөртөө хэрэглээд дуусгасан...гэх мэдүүлэг /13хх-ийн 6-7, 12х-ийн 230/ зэрэг нотлох баримтуудаар,

11. 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 11-34 тоот Г.О-гийн эзэмшлийн өвлийн байшингийн вакуум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 42 инчийн “Huyndai” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 630,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /13хх-ийн 16-19 хуудас/,

- хохирогч Г.О-гийн ...Би 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө манай охин Цолмон 06 цаг өнгөрч, би 08 цаг 30 минутын орчим гэрээсээ гараад эмнэлгийн ажилтай явж байсан. Цолмон 19 цаг 15 минутын орчим гэртээ ирсэн чинь манай байшингийн зүүн зүгт харсан вакуум  цонхны түгжээг онгойлгож ороод уг цонхоор нэвтэрч том өрөөний хойд хэсэгт байсан бор өнгийн модон тавиур дээр байсан 42 инчийн Huyndai маркийн хар өнгийн зурагт алдагдсан байна гэсэн гэх мэдүүлэг /13хх-ийн 23-28/,  

- гэрч Л.Ц-гийн :...2019.01.25-ны өдөр гэртээ иртэл гэрийн хаалга онгорхой гэрт хулгай орсон байдалтай байсан ба 42 инчийн хар өнгийн зурагт алгна болсон байсан гэх мэдүүлэг /13х-ийн 31-32/,

- эд хөрөнгийн үнэлгээ 630,000 төгрөг /13хх-ийн 38-40/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /13хх-ийн 48-51/,

- шүүгдэгч Э.Д ын...би 2018 оны 01 сарын сүүлээр гэж санаж байна. Арвайн үндэс худалдааны төвийн урдаар явж байхад Ногоон өнгийн хашаатай айлаар дотогш орж шаргал өнгийн байшингийн вакуум  цонхыг түлхэн дотогш орж том өрөөний голын тавиур дээр байсан 42 инчийн зурагтыг нь аваад цонхоор гаргасан. Тэгээд барьж алхаж байгаад замаас такси аваад Хархорин  зах ороод явуулын хүнд 150.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /13хх-ийн 56-57/ зэрэг нотлох баримтуудаар,

12. 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Алтантариагийн 3-30 тоот М.Ц-гын эзэмшлийн өвлийн байшингийн вакуум  цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, монетон гинж, мөнгөн ээмэг, зүүлт, бөгж, төмөр ээмэг, бэлэн 500,000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 850,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /13хх-ийн 64-69/,

- хохирогч М.Ц-ын ...би хамгийн сүүлд 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр өөрийн том охин Минжинсорыг сургуульд нь хүргэж өгөхөөр 12 цагийн үед байшингаа цоожлоод гарсан юм...Гадуур яваад 18-19 цагийн үед гэртээ ирсэн чинь манай байшингийн хойд талын вакуум цонх онгорхой, манайд байсан мөнгөний гахай хагарчихсан дотор нь байсан мөнгөнүүд алга болчихсон байсан ба зурагтын мөлхөө тавилгын тавиур дээр байсан монетон гинж, мөнгөн ээмэг, гинж /кулонтой/, бөгжний иж бүрдлүүд, төмөр ээмэг 1 ширхэг, бэлэн 500,000 төгрөг алга болчихсон байсан юм...” гэх мэдүүлэг /13хх-72-76/,

- эд хөрөнгийн үнэлгээ 850,000 төгрөг /13хх-ийн 85-87/,  

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /13хх- 96-99/  

Э.Д ын гэрчээр өгсөн...2019.3.7-ны өдөр Арвайн үндэс ХХК-ий арын гудманд айлын гэр рүү орж монетон гинж, жижиг сажиг мөнгөн эдлэлүүдийг авсан ба мөнгөний гахайн дотроос 50-60 төгрөг авсан тэгээд хархорин захын үүдэнд явуулын хүнд 50,000 т зарсан гэх мэдүүлэг /13х-92/,  

- шүүгдэгч Э.Д ын...би 2018 оны 03 сарын эхээр гэж санаж байна. Арвайн үндэс худалдааны төвийн урдуур яваад ногоон өнгийн хашаатай айлаар дотогш орж улаан тоосгон байшингийн вакуум цонхыг түлхэн дотогш орж том өрөөний тавиур дээр байсан мөнгөний гахайг хагалж дотор нь байсан дандаа задгай дээд тал нь 5000 төгрөгийн дэвсгэртээр ойролцоогооо 40-50.000 төгрөг байсан гэж санаж байна...гэх мэдүүлэг /13хх-104-105/ зэрэг нотлох баримтуудаар,  

            13. 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хан-уул дүүргийн 16 дугаар хороо, Бурхантын 3-50 тоот, Ө.О-ын эзэмшлийн өвлийн байшингийн вакуум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, хар ягаан өнгийн Гарнет-2 пүүз, саарал өнгийн биетэй, ногоон улаан алагласан толгойтой хүүхдийн жижиг чулуун хөөрөг, эхийн 2 дугаар одон зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 522,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /13хх-ийн 116-120/,

- хохирогч Ө.О-ын ...би Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Бурхантын 3-50 тоотод эхнэр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шиг санаж байна өглөө гэрээсээ гараад орой гэртээ ирэхэд манай байшингийн гал тогооны буюу урд талын цонхыг салхивчийг нь түлхэж ороод дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, хар ягаан өнгийн Гарнет 2 пүүз, саарал өнгийн биетэй, ногоон улаан алагласан толгойтой хүүхдийн жижиг чулуун хөөрөг, хадам ээжийн эхийн 2 дугаар одон алдагдсан байсан юм...” гэх мэдүүлэг, /13хх-ийн 123-127/,

- эд хөрөнгийн үнэлгээ 522,000 төгрөг /13хх-ийн 132-138/,

- шүүгдэгч Э.Д ын “...би 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 12 цагийн үед өөрийн оршин суух Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны 52-12 тоот гэрээсээ гараад автобусанд сууж Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Нисэхийн орчим ирээд блокон хашаатай айлын гүйдэг хаалгаар нь дотогшоо орж өвлийн сууцны вакуум цонхны салхивчийг түлхэн ороод зочны өрөөний авдрын дээд талын тавиур дээр байсан 2 ширхэг дунд гарын мөнгөн аягыг мөн гутлын тавиур дээр байсан 1 хос пүүзийг хулгайлсан. Тухайн өдрөө нэгдүгээр хороололд явж байхдаа 2 ш мөнгөн аяга, гарнет 2 гутал зэргийг аваад мөнгөн аягаа Хонгорзулд зараад пүүзийг танихгүй хүнд зарсан гэх мэдүүлэг /13х-160-162, 131/ зэрэг нотлох баримтуудаар, 

3. Шүүгдэгч Э.М  :

1. 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 48-06 тоотод оршин суух иргэн Л.Г-ын эзэмшлийн өвлийн байшингийн хаалганы цоожийг эвдэлж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, монетон ээмэг, бөгж, кулоны хослол 2 ширхэг, эрэгтэй монетон бөгж, сваровский шигтгээтэй ээмэг, гинж кулоны хослол, эрэгтэй мөнгөн гинж, эрэгтэй мөнгөн бөгж, монетон кулон “Самсунг Эс7” загварын гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 2,941,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:...

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /13хх-ийн 169-173/,

- хохирогч Л.Г-ын “...2019.4.22-ны өдөр манай гэрийнхэн өглөө ажил, хичээлдээ явсан. 14:00 цагийн үед манай дүү Дөлгөөнтамир гэх оюутан хичээлээ тараад иртэл гэр цоожтой...тэгээд анзаараад харахад гадаа үүдний цонх онгорхой дотор нь крантны ус гойжиж ус алдаж байгаа чимээ сонсогдохоор нь онгорхой байсан цонхоор ортол том өрөөний зүүн хойд буланд байсан цагаан өнгийн сэйфийг эвдээд дотор нь байсан зүйлүүдийг аваад явчихсан байсан гэж хэлсэн тэгээд хулгайч орсон байна гэж цагдаагийн байгууллагад хандсан...Гэрээс монетон ээмэг бөгж, кулоны хамт, монетон кулон, эрэгтэй монетон бөгж, сваровский шигтгээтэй ээмэг, гинж кулоны хамт, эрэгтэй мөнгөн гинж, мөнгөн бөгж, самсунг галакси- эс-7 гар утас зэрэг алдагдсан байсан гэх мэдүүлэг /13х-ийн 177-184/, 

- эд хөрөнгийн үнэлгээ: алдагдсан эд зүйлсийн үнэ 2.941.000 төгрөг, эвдэрсэн  сейф 108000 төгрөг нийт 3.049.000 төгрөг /13хх-ийн 199-200/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /14хх-63/,

- Г.З ийн гэрчээр өгсөн:...Тухайн өдөр Мөөгий над руу залгаад монетон эдлэл зэрэг зүйл байна гээд байсан ба би тэр дундаас монетон эдлэлүүдийг нь аваад Есөнтогоо гэдэг ахад 700,000т зараад Мөөгийд 600,000т өгсөн....би Мөөгийгөөс монетон эдлэлүүдийг аваад Зулаа эгчийнд очиход Есөнтогооо байсан гэх мэдүүлэг /13хх-193/,

- Д.Е-гийн гэрчээр өгсөн:...2019.4.22-ны өдөр хуучин эхнэр Хонгорзул дээр очтол Зулаа надаас мөнгө асуусан юм тэгэхээр нь байхгүй гэтэл Зулаа надад монетон ээмэг 2, зүүлт 2, бөгж 2 зэргийг өгөөд зараад өг гэсэн ба би хархорин дээр явуулын хүнд зарсан хэдээр зарснаа санахгүй байна. Зоригоо надаас зарсан зүйлийн мөнгийг ирж авсан гэх мэдүүлэг /13хх-196/,

- шүүгдэгч Э.М ын...2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт ганцаараа явж байгаад  Баянголын 48 дугаар гудамжинд байрлах модон хашаатай ногоон төмөр хаалгатай хашаан дотор байх айл эзэнгүй байсан. Тэгээд би улаан өнгийн 2 давхар тоосгон байшингийн амбаарын цонхоор орж байшингийн модон хаалгыг эвдэлж ороод том өрөөний зурагтын хажууд байрлах сейфийг эвдэж дотроос нь монетон ээмэг бөгжний хослол 2 буюу нийт ээмэг-2, бөгж-2, гинж-2, эрэгтэй хүний монетон бөгж 1 ширхэг, мөнгөн гинж 1, мөнгөн 1 бөгж, шаргал өнгийн Самсунг загварын гар утас 1 ширхэгийг аваад явсан. Тэгээд би хулгайлсан эд зүйлээ заруулах гээд Зоригоод өгсөн. Зоригоо тухайн эд зүйлийг хэрхэн зарсаныг мэдэхгүй. Надад ямар ч байсан эд зүйлийг зарсан гээд 600.000 төгрөг өгсөн...”гэх мэдүүлэг /13хх-221-224/ зэрэг нотлох баримтуудаар,

2. 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Задгай тоот Д.Б-ны эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 32 инчийн “TCL” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 214,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /13хх-ийн 234-236/,

- хохирогч Д.Б-ны ...2019 оны 04 дугээр сарын 13-ны өдөр би 14 цагийн үед өөрийн гэрээ цоожлоод гадагшаа ажилтай явсан ба орой 22 цаг өнгөрөөд гэртээ ирэхэд хаалганы цоожийг нь эвдсэн, хаалга онгорхой байсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан. 32 инчийн “TCL” брэндийн зурагт алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /13хх-ийн 239-242/,

- эд хөрөнгийн үнэлгээ 214.400 төгрөг, /13хх-ийн 247-250, 14хх-ийн 01/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-152-154/,

- шүүгдэгч Э.М ын “...хэргээ хүлээн зөвшөөрч байна. Намайг өөр хэрэгт яллагдагчаар татан мэдүүлэг авсан. Энэ хэргийг тэр хэрэгтэй нэгтгэн шалгуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /14хх-ийн 18-20/ зэрэг нотлох баримтуудаар, 

3. 2018 оны 12 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 8-317 тоот Б.Б-гийн эзэмшлийн байшингийн вакуум цонхыг онгойлгон, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 65 инчийн “Samsung” брэндийн зурагт, цэнхэр даалинтай ногоон шүрэн толгойтой, цагаан өөхөн чулуугаар хийсэн хөөрөг, бэлнээр 15,000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1,105,000  төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /14хх-ийн 32-35/,

- хохирогч Б.Б-гийн ...би Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо 8-317 тоотод нөхөр хүүхдийн хамт оршин суудаг ба 2018 оны 12 сарын 25 ны өглөө 08 цагийн үед гэрээсээ гараад 20 цагийн үед гэртээ нөхрийн хамт ирэхэд манай байшингийн баруун тийшээ харсан цонх онгорхой хашааны хаалга дэлгээтэй байсан юм. Байшинд орж үзэхэд том өрөөний зурагтын тавиур дээр байсан самсунг брэндын 65 инчийн зурагт мөн хүүхдийн гацуур модон дээр байсан 15,000 төгрөг болон зурагтын тавиур дээр байсан цэнхэр даалинтай ногоон шүрэн толгойтой, цагаан өөхөн чулуугаар хийсэн хөөрөг хулгайд алдсан байсан...гэх мэдүүлэг, /14хх-ийн 42-45/  

- эд хөрөнгийн үнэлгээ 1.105.000 төгрөг /14хх-ийн 55-57, 59-60/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /14хх-ийн 64-70/, 

- шүүгдэгч Э.М ын “...би 2018 оны 12 сарын 25-ны өдөр гэж санаж байна. Шинэ жил болох гэж байсан. СХД-ийн 22-р хороо тахилт орчмоор явж байгаад гэгээ тасарч байх үед ногоон өнгийн төмөр хашааны хаалгатай дотроо улаан өнгийн тоосгон байшин байхаар нь дотогш орж вакуум  цонхыг нь түлхээд орж том өрөөний тавиур дээр байсан 65 инчийн том хэмжээтэй хар өнгийн Самсунг маркийн зурагтыг аваад даавуунд ороогоод цонхоор гаргаж тавьсан. Тэгээд даалинтай цагаан өнгийн хөөргийг халааслаад өөрөө цонхоор нь буцаж гараад зам дээрээс марк дугаарыг нь мэдэхгүй такси аваад буцаж хашаан дээрээ ирээд зурагтаа ачаад 21-р хорооллын тэнд байдаг ломбарданд өөрийнхөө бичиг баримтаар 300.000 төгрөгөнд барьцаанд тавьсан. Хөөргийг нь байлгаж байгаад алга болгочихсон гэх мэдүүлэг /14хх-ийн 75-76/ зэрэг нотлох баримтуудаар,  

4. 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 44-112 тоот З.Ш-ын эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 32 инчийн “Panasonic” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 250,000  төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /14хх-ийн 84-86/,

- хохирогчийн...2019 оны 01 сарын 07-ны өдөр ажил явдалтай гэрээсээ өглөө 06 цагийн орчим гараад 15 цагийн орчим гэртээ ирэхэд манай гэрийн хаалга онгойсон байдалтай байсан. Гайхаад дотогш ороод үзэхэд манай гэрийн хойморт  байсан 32 инчийн Панасоник маркийн зурагт алдагдсан байсан...” гэх мэдүүлэг, /14хх-ийн 90-95/,

- эд хөрөнгийн үнэлгээ 250,000 төгрөг /14хх-ийн 100-104/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /яллагдагч Э.М ын/ /14хх-ийн 63-70/,

- шүүгдэгч Э.М ын “...би 2019 оны 01 сарын 07-ны өдөр СХД-ийн 22-р хороо Хилчин орчмоор явж байгаад цэнхэр өнгийн дэлгэгддэг хашааны хаалгатай дотроо ганц Монгол гэртэй айл байхаар нь хашаанд нь байсан төмрөөр зүүдэг цоожийг нь хөшиж эвдлээд дотогш орж хойморт  нь байсан 32 инчийн Панасоник маркийн хар өнгийн ЛСД зурагтыг аваад гарсан. Өөр зүйл аваагүй гэх мэдүүлэг, /14хх-ийн 129-130/ зэрэг нотлох баримтуудаар,  

5. 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 11-06 тоот Д.Б-ын эзэмшлийн байшингийн вакуум цонхыг онгойлгон, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, Бэлэн 180,000 төгрөг, мөнгөн хос ээмэг, бөгж, кулон гоёлын шигтгээтэй шармал ээмэг, хүүхдийн жижиг хайрцагтай ээмэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 290,000  төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд , /14хх-ийн 138-141/,

- хохирогч Д.Б-ын ...би 2019 оны 01 сарын 08-ны өглөө 10 цагийн орчим гадуур ажилтай явж байгаад 16 цагийн орчим гэрт ирэхэд хашааны хаалга түгжээтэй байсан ба гэрийн хаалгаа цоожийг нь онгойлгоод орсон чинь эд зүйлс эмх замбараагүй байдалтай болсон байсан. Тэгээд хулгай орсныг мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Бэлэн 180,000 төгрөг, мөнгөн хос ээмэг, бөгж, кулон гоёлын шигтгээтэй шармал ээмэг, хүүхдийн жижиг хайрцагтай ээмэг зэрэг алдагдсан гэх мэдүүлэг /14хх-ийн 145-150/,

- эд хөрөнгийн үнэлгээ 290.000 төгрөг /14хх-ийн 158-160/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /14хх-ийн 169-172/,

- шүүгдэгч Э.М ын “...би 2019 оны 01 сарын 08-ны өдөр СХД-н 4-р хороо Их наран орчмоор явж байгаад өдөр үдээс хойш цагийг санахгүй байна бор хүрэн өнгийн гүйдэг хашааны хаалгатай, дотроо улаан өнгийн тоосгон байшин байхаар нь дотогш орж вакуум цонхыг нь түлхээд дотогш орж том өрөөний шүүгээний тавиур дээр ил байсан бор өнгийн түрийвчнээс бэлэн 180.000 төгрөг аваад, мөнгөн хослол, ээмэг бөгж зэрэг ил байхаар нь халаасандаа хийгээд орсон цонхоороо буцаж гарсан. Тэгээд мөнгөн эдлэлүүдийг нь явуулын танихгүй хүнд ийм эдлэл байна хямд авах уу гэж үзүүлж байгаад 20.000 төгрөгөнд зарсан...гэх мэдүүлэг /14хх-ийн 177-178/ зэрэг нотлох баримтуудаар, 

6. 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 13-43 тоот Н.О-ын эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 32 инчийн “Sharp” брэндийн зурагт, хивс зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 425,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :  

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /14хх-ийн 185-188/,

- хохирогч Н.О-ын “...2019 оны 01 сарын 07-ны өдөр манай Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 13-43 тоотод байх гэрийн хаалганы цоожийг эвдэн хулгайч орж 32 инчийн “Sharp” брэндийн зурагт, хивс алдагдсан гэх мэдүүлэг /14хх-192-196/

- эд хөрөнгийн үнэлгээ 425,000 төгрөг /14хх-ийн 199-207/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /яллагдагч Э.М ын/ /14хх-ийн 63-70/,

- шүүгдэгч Э.М ын...2019 оны 01 сарын 07-ны өдөр хулгай хийж  СХД-ийн 22-р хороо Тахилт орчмоор явж байгаад шинэ модон банзан хашаатай хаалгагүй, дотроо ганц гэр байхаар нь дотогш орж үүдний модон амбаарынх нь цоожийг нь чулуугаар цохиж эвдлээд дотогш орж хойморт  байх тавиур дээр байсан 32 инчийн хар өнгийн  зурагтыг аваад тэр айлын нэг даавуунд ороогоод барьж гарсан...гэх мэдүүлэг /14хх-239-240/ зэрэг нотлох баримтуудаар,

7. 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хооронд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 100-2а тоот Л.Н-ын эзэмшлийн байшингийн вакуум цонхыг онгойлгон нэвтэрч, Тошиба брэндийн нөтбүүк, хиймэл үстэй эрэгтэй улбар шар өнгөтэй дээл, монгол хийцийн эрэгтэй хар өнгийн 39 размерийн гутал, олон үйлдэлтэй будаа агшаагч, ажлын шар өнгийн эрэгтэй гутал, дүүгийн гоёлын ээмэг зүүлт, эмэгтэй хүүхдийн өмд, урт олон залгуур, сахлын татуурга, хөх өнгийн гар цүнх зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1,307,000  төгрөгийн хохирол учруулсан болох нь:...

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /14хх-ийн 249-250, 15хх-01/, 

- хохирогч Л.Н-ын ...Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо Толгойтын 100-2а тоотод амьдардаг ба манай байшингийн цонхыг түлхэн 2019 оны 01 сарын 03-ны өдөр хулгайч орж, Тошиба брэндийн нөтбүүк, хиймэл үстэй эрэгтэй улбар шар өнгөтэй дээл, монгол хийцийн эрэгтэй хар өнгийн 39 размерийн гутал, олон үйлдэлтэй будаа агшаагч, ажлын шар өнгийн эрэгтэй гутал, дүүгийн гоёлын ээмэг зүүлт, эмэгтэй хүүхдийн өмд, урт олон залгуур, сахлын татуурга, хөх өнгийн гар цүнх, задгай мөнгө зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэх мэдүүлэг, /15хх-ийн 4-8/

- эд хөрөнгийн үнэлгээ 1.307.000 төгрөг /15хх-16-19/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /14хх-ийн 63-70 хуудас/, 

- шүүгдэгч Э.М ын...би 2019 оны 01 сарын 03-ны өдөр СХД-ийн 1-р хороо толгойт орчмоор явж байгаад үдээс хойш цагийг нь санахгүй байна гэгээ тасарч байх үед модон банзан хашаатай, хар өнгийн төмөр хаалгатай, дотроо ганц шар өнгийн дээвэртэй, цагаан өнгийн байшин байхаар нь дотогш орж вакуум цонхыг нь түлхэн дотогш орж...нөтбүүк, будаа агшаагч, гутал, хувцас зэрэг эд зүйлс авсан, заримыг санахгүй байна..гэх мэдүүлэг /15хх-34-35/ зэрэг нотлох баримтуудаар, 

8. 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 8-119б тоот С.О-ын эзэмшлийн байшингийн вакуум цонхыг онгойлгон нэвтэрч, хос мөнгөн ээмэг, мөнгөн бугуйвч, хүзүүний гинж, төмөр ээмэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 295,000  төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /15хх-ийн 42-45/,

- хохирогч С.О-ийн ...би СХД-ийн 22-р хороо Тахилтын 8-119б тоотод оршин суудаг ба 2019 оны 02 сарын 07-ны өдрийн өглөөний 08 цаг 20 минутын орчим гэрээсээ гараад орой 20 цагийн үед гэртээ ирэхэд манай байшингийн баруун талын цонх онгорхой байсан ба байшинд орж үзэхэд том өрөөний тольтой ширээн дээр байсан манай эхнэрийн гоёл чимэглэл хийдэг саван дотор байсан хос мөнгөн ээмэг, мөнгөн бугуйвч хулгайд алдагдсан байсан....” гэх мэдүүлэг /15хх-ийн 51-56/,

- эд хөрөнгийн үнэлгээ 295,000 төгрөг /15хх-ийн 63-65/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /14хх-ийн 63-70/,

- шүүгдэгч Э.М ын “...би 2019 оны 02 сарын 07-ны өдөр ганцаараа хулгай хийх санаа зорилготой СХД-ийн 22-р хороо Тахилт орчмоор явж байгаад үдээс хойш 15-16 цагийн үед, ногоон өнгийн гүйдэг хаалгатай дотроо 1 давхар шаргал өнгийн байшинтай айл байхаар нь зүүн талын вакуум цонхыг нь түлхэж ороод том өрөөнд байсан ээмэг, гинж, бөгж зэргийг аваад өмднийхөө халаасанд хийгээд орсон цонхоороо буцаж гарсан гэх мэдүүлэг /15хх-ийн 85-86/ зэрэг нотлох баримтуудаар,    

9. 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 12-03 тоот Г.Б-гийн эзэмшлийн байшингийн вакуум цонхыг онгойлгон нэвтэрч, хос мөнгөн ээмэг, мөнгөн бугуйвч, хүзүүний гинж, төмөр ээмэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1,022,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /15хх-ийн 93-98/,

- хохирогч Г.Б-гийн “...2019 оны 02 сарын 21-ний өдөр манай гэрт хамт байдаг нөхөр Болдын авга дүү гэх Тэмүүлэ 13 цаг өнгөрч байхад утсаар залгаад гэрт хулгай орсон байна гэсэн. Манай гэрээс эрэгтэй хромон гутал, хагас түрийт жордан 13 загварын пүүз, дэлл маркийн зөөврийн компьютер, монетон ээмэг, хувцас хийдэг том эрээн үүргэвч, эрэгтэй хар өнгийн малгайтай хантааз зэрэг эд зүйлс алдагдсан...” гэх мэдүүлэг /15хх-ийн 102-104/,

- эд хөрөнгийн үнэлгээ 1.022,000 төгрөг /15хх-ийн 116-118/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /14хх-ийн 63-70/,

- шүүгдэгч Э.М ын “...Би 2019 оны 2 сарын дундуур СХД-ийн 22-р хороо хилчин орчмоор явж байгаад модон банзан хашаатай саарал өнгийн төмөр хаалгатай дотроо улаан тоосгон байшин байхаар нь вакуум цонхыг нь түлхэн дотогш орж зурагтынх нь хажууд байсан хар саарал өнгийн зөөврийн компьютерийг аваад түүний хажууд байсан монетон ээмгийг аваад үүдэнд байсан хар хромон гутал, түрийтэй хар өнгийн эрэгтэй гутал, пүүз зэргийг аваад орных нь хажууд байсан үүргэвч дотор эд зүйлсээ хийгээд орсон цонхоороо буцаж гарсан...гэх мэдүүлэг /15хх-ийн 146-147/ зэрэг нотлох баримтуудаар,

10. 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 2-80 тоот М.Э-ын эзэмшлийн өвлийн байшингийн вакуум цонхыг түлхэн нэвтэрч, 2 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг зэс аяга, мөнгөн ээмэг, зүүлт, бөгж, мөнгөн ээмэг кулон, хар өнгийн үүргэвч, малгай зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 940,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /15хх-ийн 154-158/, 

- хохирогч М.Э-ын “...би Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 2-80 тоотод нөхөр хүүхдийн хамт амьдардаг ба 2019 оны 02 сарын 19-ний өдөр гэрээсээ өглөө 08 цаг 30 минутанд гараад 20 цагийн орчим гэртээ ирэхэд манай байшингийн урд талын гал тогооны цонх онгорхой, байшинд орж үзэхэд байшин доторх хамаг эд зүйлс эмх замбараагүй болчихсон байсан эд зүйлээ бүртгэж үзэхэд байшингийн том өрөөний цагаан өнгийн тавиур дээр байсан 2 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг зэс аяга, том өрөөний авдар дотор байсан мөнгөн ээмэг зүүлт, бөгж бас  мөнгөн ээмэг кулон, хүүхдийн өрөөнд байсан хар өнгийн үүргэвч, үүргэвчин дотор миний өмсдөг малгай байсан зэрэг эд зүйл алдсан байсан....” гэх мэдүүлэг /15хх-ийн 165-170/,

- эд хөрөнгийн үнэлгээ 940,000 төгрөг /15хх-ийн 180-182/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /яллагдагч Э.М ын/ /14хх-63-70/,

- шүүгдэгч Э.М ын...би 2019 оны 03 сарын 18-ны өдөр СХД-ын 22-р хорооны Тахилт орчмоор явж байгаад өдөр 15-16 цагийн үед гэж санаж байна, шар өнгийн гүйдэг хаалгатай, дотроо 1 давхар, шаргал өнгийн байшинтай айл байхаар нь вакуум цонхыг нь түлхэж ороод том өрөөнд байсан авдар дотроос мөнгөн аяга, ээмэг, гинж, бөгж, шаргал өнгийн аяга зэргийг аваад цаад өрөөнд нь орж хар өнгийн үүргэвч дотор хийгээд, мөн нэг нэхий малгай байсныг аваад гарсан гэх мэдүүлэг /15хх-ийн 203-205/ зэрэг нотлох баримтуудаар,  

11. 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 10-2 тоот Д.Ц-гийн эзэмшлийн өвлийн байшингийн вакуум  цонхыг түлхэн нэвтэрч, дунд, бага гарын нэг, нэг ширхэг мөнгөн аяга, чонын мөнгөн шагай зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 245,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /15хх-ийн 211-215/,

- хохирогч Д.Ц-гийн “...би 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өөрийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их нарангийн 10-2 тоот гэрээсээ нөхөр Дамдинжавын хамт 14  цагийн орчим гараад Сэлэнгэ зах орчоод 15 цаг болж байхад гэртээ ирсэн чинь манай байшингийн ертөнцийн зүгээр урд зүгт харсан 3 цонхны дунд талын цонхоор хулгай ороод байшингийн том өрөөний баруун талын хананд байсан зурагтын тавиурын хойд хэсэгт байрлах шилэн хаалгатай дотроо тавиуртай шүүгээнээс дунд, бага гарын нэг, нэг ширхэг мөнгөн аяга, түүн дотор байсан жижигхэн модон хайрцагтай чонын мөнгөн шагай зэрэг эд зүйл алдагдсан байсан....” гэх мэдүүлэг /15хх-ийн 220-223/,

- эд хөрөнгийн үнэлгээ 245,000 төгрөг /15хх-ийн 231-233/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /15хх-ийн 239-242/,

- шүүгдэгч Э.М ын “...Би 2019 оны 03 сарын сүүлээр СХД-ийн 4-р хороо Их наран орчмын сагсан бөмбөгийн талбайн ард байрлах гудамжны ногоон хашаатай хашаанд байрлах цагаан өнгийн байшингийн амбаарын цоожийг эвдэн дотогш орон том өрөөний зурагтын тавиурын дээр байсан 2 мөнгөн аягыг авсан...гэх мэдүүлэг /15хх-ийн 247-248/ зэрэг нотлох баримтуудаар,  

12. 2019 оны 04 сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 27-28б тоот О.О-ын эзэмшлийн өвлийн байшингийн вакуум цонхыг түлхэн нэвтэрч, 32 инчийн BSB брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 350,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :  

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /16хх-ийн 04-06/,

- хохирогч О.О-ын “...би 2019 оны 04 сарын 03-ны өдөр өглөө 11 цагийн орчим гэрээсээ гараад орой 20 цагийн үед гэртээ ирэхэд байшингийн урд талын цонхыг түлхэн хулгайч орж 32 инчийн зурагт алдагдсан гэх мэдүүлэг /16хх-10-14/,

-  эд хөрөнгийн үнэлгээ, үзүүлэлтүүд 350.000 төгрөг /16хх-ийн 23-25/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /14хх-63-70/,

- шүүгдэгч Э.М ын “...Би 2019 оны 04 сарын 03-ны өдөр гэж санаж байна. СХД-ийн 22-р хороо тахилт, хилчин орчмоор явж байгаад үдээс хойш цагийг нь санахгүй байна, гэгээ тасар ч байх үед модон банзан хашаатай ногоон өнгийн төмөр хаалгатай дотроо ганц ногоон өнгийн байшин байхаар нь дотогш орж вакуум цонхыг нь том өрөөний гол хэсэгт тавиур дээр байсан 32 инчийн зурагт аваад машинд хийгээд Хархорин захын тэнд явуулын хүнд 90.000 төгрөгөнд зарсан...гэх мэдүүлэг /16хх-ийн 50-51/

13. 2019 оны 04 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 27-28 тоот О.Х-ын эзэмшлийн өвлийн байшингийн вакуум цонхыг түлхэн нэвтэрч, 32 инчийн “Monel” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 350,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:  

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /16хх-ийн 57-60/,

- хохирогч О.Х-ын ...Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Хилчин 27-28б тоотод байх  байшиндаа 2019 оны 04 дүгээр сарын 03-ны орой 20 цагийн үед ирэхэд миний байшингийн урд талын цонх онгорхой байсан ба гэр доторх хамаг юм тарааж эмх замбараагүй болсон байсан “Монел” худалдааны төвөөс авч байсан зурагт алдагдсан...гэх мэдүүлэг, /16хх-ийн 64-70/,

- эд хөрөнгийн үнэлгээ 350,000 төгрөгөөр /16хх-ийн 77-79/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /14хх-63-70/,

- Г.З ийн гэрчээр өгсөн...Би 2019 оны 04 сарын 03-ны өдрийн 15 цагийн үед манай найз М  машинтай ирээд “намайг 2 ширхэг зурагт барьцаанд тавиад өгөөч, бичиг баримт байхгүй гээд авахгүй байна” гэж ирсэн ба ломбарданд 32 инчийн хар өнгийн зурагтыг 150,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Нөгөө зурагтыг Бичил буюу Өргөөгийн хойд талын уулзвараар дээшээ явж байгаад засмал замаар зүүн тийш эргэн байрны дунд байх ломбарданд 250.000 төгрөгөөр барьцаанд тавиад бүх мөнгийг М т өгсөн гэх мэдүүлэг /16хх-72/,

- шүүгдэгч Э.М ын ...Би 2019 оны 04 сарын эхээр гэж санаж байна. СХД-ийн 22-р хороо хилчин орчмоор явж байгаад өдөрхөн тийшээ цагийг нь мэдэхгүй байна. Модон банзан хашаатай, ногоон өнгийн төмөр хаалгатай дотроо улаан тоосгон өнгийн шовгор байшин байхаар нь вакуум  цонхыг нь түлхэн дотогш хойморт  нь байсан 32 инчийн Монел маркийн зурагтыг нь авсан...Зоригоотой 1-р хорооллын ард уулзаад Ломбарданд өөрийнх нь бичиг баримтаар барьцаанд тавьсан гэх мэдүүлэг /16хх-103-104/ зэрэг нотлох баримтуудаар,

14.2019 оны 04 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 32-25 тоот Д.Х-гийн эзэмшлийн өвлийн байшингийн вакуум цонхыг түлхэн нэвтэрч, булган малгай, мөнгөн аяга, “Samsung S6” маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 650,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /16хх-ийн 116-118/,

- хохирогч П.Х-гийн ...манайх Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо Мандал овоо 32-25 тоот хаягт байх 2 давхар торхон байшиндаа 2019 оны 04 сарын 21-нд орой 20:40 цагт очиход жижиг өрөөний цонхыг хөшиж онгойлгоод хулгайч орж том өрөөний хувцасны шүүгээнд байсан миний булган малгай, зурагтын тавиурын хажуу талын шүүгээнд байсан жижиг мөнгөн аяга, хар өнгийн самсунг эс-6 маркын гар утас зэрэг алдагдсан байсан...булган малгайг буцаан авсан” гэх мэдүүлэг /16хх-ийн 121-125/,

- эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /16хх-ийн 145/,

- эд хөрөнгийн үнэлгээ 650,000 төгрөг  /16хх-ийн 135-140/,

- Г.З ийн гэрч, яллагдагчааар өгсөн...Би 2019 оны 04 сарын 22-ны өдөр 1-р хороололд эхнэр хүүхдийн хамт түрээсийн байрандаа байж байхад өдөр 15-16 цагийн үед М  залгаад 21-р хороололд хүрээд ирээч ээ хөгшөөн, нэг булган малгай, мөнгөн аяга байна авах хүн байна уу гэхээр нь очиход нэг малгай аяга 2 байна зараад өгөөч гэж хэлсэн...барьж явж байгаад Батцэнгэл төлөөлөгчтэй таарч баригдаад хураалгасан...гэх мэдүүлэг /16хх-134,167-169/,

- шүүгдэгч Э.М ын...Би 2019 оны 04 сарын сүүлээр гэж санаж байна. СХД-ийн 26-р хороо Мандал Овоо Их Нарангийн хуучин эцсийн замын баруун талд 32-р гудамжинд байрлах модон хашаатай төмрөн хаалгатай 2 давхар модон байшингийн хойд талын жижиг цонхоор орж том өрөөний цагаан өнгийн шүүгээнээс булган малгай, 1 ширхэг жижиг мөнгөн аяга, ЭС-6 маркийн гар утас хулгайлсан...Энэ айлаас авсан эд зүйлээ авч яваад 21-р хорооллын тэнд Зоригоотой утсаар ярьж байгаад уулзаад өгсөн ба гар утсыг нь барьж явж байгаад алдсан...гэх мэдүүлэг /16хх-162-163/ зэрэг нотлох баримтуудаар,   

15. 2018 оны 12 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 31-9 тоот Р.Г-гийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, 40 инчийн “Sharp” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 736,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /16хх-ийн 180-183/,

- хохирогч Р.Г-гийн “...2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 15 цагийн үед гэртээ ирэхэд Монгол гэрийн амбаар болон гэрийн цоожуудыг эвдэлсэн,  хаалганууд нь онгорхой байсан. Цагдаа нар ирэхээр нь гэртээ орж алдагдсан эд зүйл байгаа эсэх талаар шалгахад гэрийн хойморт  байсан хар өнгийн 40 инчийн Шарп брэндийн зурагт удирдлагын хамт алдагдсан байсан...гэх мэдүүлэг /16хх-ийн 188-195/,

- эд хөрөнгийн үнэлгээ 736,000 төгрөг /16хх-ийн 202-204/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /16хх-ийн 212-214/,  

- Э.М ын гэрчээр өгсөн:...2018 оны 12 сарын сүүлд СХД-н 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Мандал овоо гудамжаар явж байгаад ногоон гүйдэг хашаагаар ороод цоожийг эвдэн орж, зурагтыг авсан ба нарантуул зах дээр явуулын хүнд зарсан гэх мэдүүлэг /16х-ийн 199/,

- тус хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн тухай шүүгдэгчийн мэдүүлэг/ шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар, 

16. 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулаг 4-27 тоот Б.Б-гийн эзэмшлийн өвлийн байшингийн вакуум  цонхыг түлхэн нэвтэрч, “Michel kors” брэндийн эмэгтэй, эрэгтэй хүний хос бугуйн цаг, эвдэрсэн “Samsung 32” маркийн хар өнгийн гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 140,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /16хх-ийн 229-233/,

- хохирогч Б.Б-гийн “...Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Баянбулаг 4-27 тоотод байх гэртээ 2019.02.20-ны орой 18 цаг 10 минутад ирэхэд амбаарын болон Монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн хулгайч орж эмэгтэй хүний “Michel kors” брэндийн шаргал өнгийн шилний гадаргуу хэсэгтээ шигтгээтэй цаг, ширээн дээр байсан “Michel kors” брэндийн шаргал өнгийн эрэгтэй бугуйн цаг, зурагтын урд байсан эвдэрсэн “Samsung эс 2” маркийн хар өнгийн гар утас алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /16хх-ийн 237-242/,

- эд хөрөнгийн үнэлгээ /16хх-ийн 250-17хх-ийн 04/,

- мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл /16хх-ийн 212-213/,

- Э.М ын гэрчээр өгсөн :...тухайн айлаас бугуйн цаг, самсунг эс2 гар утас зэргийг авсан, эвдэрхий зүйлс байсан гэх мэдүүлэг /16х-ийн 247/,

- тус хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн тухай шүүгдэгчийн мэдүүлэг/ шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар,  

 

4. Шүүгдэгч Э.М , Э.Д  нар бүлэглэн :  

1. 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэр Хангайн 61-09 тоотод оршин суух Б.У-гийн эзэмшлийн монгол гэрт нэвтэрч бэлэн 550.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга, мөнгөн гинж, утасны цэнэглэгч, 5 хайрцаг тамхи, сахлын машин, машины бүтээлэг, дугуй хийлэгч, түлхүүр багажны ком зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 859.700 төгрөгийн хохирол учруулсан болох нь :   

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 119-124/,  

- хохирогч Б.Ууганбаатарын...2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр орой 19 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн цоож эвдээд гэрт хулгай орсон байсан, гэрээс бэлэн 550,000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга, нарийн нокиа утасны цэнэглэгч, сахлын машин, мөнгөн гинж, 5 хайрцаг эл ди гэсэн тамхи, мөнгө хадгалдаг гахайн дотор байсан мөнгө, эхнэр бид хоёрын түрийвчинд байсан мөнгө, гэрийн урд байдаг амбаараас жижиг машины бүтээлэг, дугуй хийлэгч, түлхүүр багажны ком, зэрэг эд зүйлс авсан байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 130-135/,  

- эд хөрөнгийн үнэлгээ /2 хх-140-141, 143-146/, 

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /яллагдагч Э.М ын/ /3хх-10-13/,  

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /яллагдагч Э.Д ын/ /3хх-ийн 73-79/,

- Э.М ын гэрчээр өгсөн:...би Э.Д тай 2019.04.05-ны өдөр хэд хэдэн газраас гэмт хэрэг үйлдсэн, өөрийн биеэр зааж өгч чадна гэх мэдүүлэг /2х-192/,

- Э.Д ын гэрчээр өгсөн :..би М тай 2019 оны 04 сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хэд хэдэн газраас гэмт хэрэг үйлдсэн, зааж өгч чадна гэх мэдүүлэг /2х-190-191/,

  - тус хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн тухай шүүгдэгч нарын мэдүүлэг/ шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар,

2. 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дунд нарангийн 20-637 тоотод оршин суух иргэн Ж.О-гийн эзэмшлийн монгол гэрт нэвтэрч “Делл”, “Жениүс студент” маркийн 2 ширхэг зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 335.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 174-178/,

- хохирогч Ж.О-гийн “...Би 2019 оны 04 сарын 11-ний өдөр 14 цагийн үед манай охин хичээлээ тараад гэртээ ирэхэд гэрийн хаалга онгорхой байсан тул над руу залгаад хулгай орсныг мэдээд Цагдаагийн байгууллагад хандсан. ...Манай гэрээс “Genius Student”, “Dell” маркийн 2 ширхэг зөөврийн компьютер алдагдсан байсан гэх мэдүүлэг  /2 хх-ийн 179-185/,

- эд хөрөнгийн үнэлгээ 336,680 төгрөг /2 хх-ийн 194-197/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 152-154, 2х-202-204/,

- шүүгдэгч Э.М ын “...найз Д-тай  хамт хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /2хх-ийн 208-210/,

- шүүгдэгч Э.Д ын:..хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /2х-215, 191/,

3. 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 09-05 тоотод оршин суух иргэн Х.С-гийн эзэмшлийн монгол гэрт нэвтэрч “TCL” брэндийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 204.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь :

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 221-225/,

- хохирогч Х.С-гийн “...2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр манайх бүгд гараад ажил гээд явдаг хамгийн сүүлд манай хүү Г  ажилдаа явах гээд гарсан, тэгээд орой 19 цагийн үед Г  ирсэн чинь хулгай орсон байсан, цагдаад дуудлага өгчихлөө гэж утсаар ярьсан. Манай гэрээс 32 инчийн TCL брэндийн зурагт алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 232-235/,

- эд хөрөнгийн үнэлгээ /2 хх-ийн 249-250/,

- эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /3хх-07-08/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-152, 3х-ийн 10-14/,

- шүүгдэгч Э.М ын...би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...”гэх мэдүүлэг, /3хх-ийн 18-20/,  

- шүүгдэгч Э.Д ын...би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /3хх-23-25/,

- тус хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн тухай шүүгдэгч нарын мэдүүлэг/ шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар,

4. Учрах саадыг арилгах зорилгоор 34-54 УНВ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашиныг ашиглаж 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 09-72 тоотод оршин суух иргэн Х.А-гийн эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, 42 инчийн “Тошиба” брэндийн зурагт, орны бүтээлэг, 5 хос мөнгөн ээмэг, эмэгтэй хүний 50 граммын үнэртэй ус зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 993.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 31-35/,  

- хохирогч Х.А-гийн ...2019 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө 08 цагийн үед манайхан гэрээсээ гарч орой 18 цагийн үед гэртээ иртэл гэрийн хаалга цоожгүй, гэрийн хойморт  байх шар өнгийн мөлхөө тавилга дээр байсан 42 инчийн “Toshiba” брэндийн зурагт, удирдлагын хамт, саарал орны бүтээлэг, 5 хос мөнгөн ээмэг, үнэртэй ус,  зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 39-42/,

- эд хөрөнгийн үнэлгээ 996,360 төгрөг /3хх-ийн 53-57/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 73-78/,

- шүүгдэгч Э.Д ын “...Би 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр М тай хамт 14-15 цагийн үед СХД-н 26-р хороо Төгөлдөр дэлгүүрээр дээш эргээд жалга руу уулын энгэр хэсэгт хашааны хаалга нь онгорхой хаалгаар дотогш ороход үүдэндээ амбаартай Монгол гэр цоожтой байсан, цоожийг нь юмаар хөшиж онгойлгоод хойморт  байсан зурагтыг М  аваад би орны бүтээлэг олж ороосон ба шаргал өнгийн бурхны тавиуртай татуургыг татахад мөнгөн ээмэг, зүүлт зэрэг байхаар нь аваад халаасалсан, зурагтын удирдлагыг нь бас аваад машиндаа хийгээд явсан...тэгээд Зоригоо гэх хүнд зараад өг гээд 200,000 төгрөгөөр зарсан...34-54 УНВ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашиныг Ч-аас  гуйгаад авсан байсан...гэх  мэдүүлэг /3хх-ийн 87-89/,

- шүүгдэгч Э.М ын “...2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Д-ын хамтаар хулгай хийж явж байх үед 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо Мандал-Овоогийн тийшээ байх “Төгөлдөр” дэлгүүрээр дээш эргээд жалга руу ороод явж байтал уулын энгэр хэсэгт хашааны хаалга онгорхой айл байхаар нь хашааны хаалгаар ортол үүдэндээ амбаартай Монгол гэр цоожтой байсан. Тэгээд хятад зүүдэг цоож байхаар нь цоожийг хөшиж онгойлгоод гэрт орж гэрийн хойморьт байх 42 инчийн Тошиба брендийн зурагтыг орны бүтээлгээр ороогоод аваад гарсан. Тэгээд зурагтыг Зоригоо гэх хүнд зараад өг гээд өгсөн...Ч-ын  эзэмшлийн автомашиныг унаж явсан гэх мэдүүлэг /3хх-ийн 93-94/ зэрэг нотлох баримтуудаар,

5. 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 07 дугаар хороо, Мон-Лааны 08 дугаар гудамжны 09б тоотод оршин суух иргэн Д.П-ын эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч 42 инчийн “Монел” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 101-105/,

- хохирогч Д.П-ын ....2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр би өглөө ажилдаа явахаар гэрээсээ гарсан, 15 цагийн үед цагдаагийн газраас над руу залгаад танай гэрт хулгай орсон байна, та гэртээ хүрээд ир гэж утсаар мэдэгдсэн. Гэрийн хаалганы цоожийг эвдэн хулгай орж гэрийн хойморь тавилга дээр байсан Монел маркийн 42 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт удирдлагын хамт алдагдсан байсан...”гэх мэдүүлэг /3хх-ийн 109-112/,  

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 73-78/,

- эд хөрөнгийн үнэлгээ 500.000 төгрөг /3хх-ийн 129-132/,

- Б.З-гийн гэрчээр өгсөн:..2019.4 дүгээр сарын эхээр 1 дүгээр хороололд байхад найз М , Д  нар над руу залгаад 42 инчийн зурагт байна, ломбарданд барьцаанд тавиад өгөөч гэхээр нь би зөвшөөрсөн...гэх мэдүүлэг /3х-ийн 125/,

- шүүгдэгч Э.М ын мэдүүлэг...би гэрчээр мэдүүлэг өгөх үедээ үйлдсэн хэргийн талаараа үнэн зөв мэдүүлэг өгсөн байгаа...гэх мэдүүлэг /3хх-ийн 147-148, 121/,

-  шүүгдэгч Э.Д ын... би гэрчээр мэдүүлэг өгөх үедээ үйлдсэн хэргийн талаараа үнэн зөв мэдүүлэг өгсөн байгаа...гэх мэдүүлэг /3хх-ийн 147-148, 117-118/,

-   тус хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн тухай шүүгдэгч нарын мэдүүлэг/ шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар, 

6. 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 31 дүгээр гудамжны 02 тоотод оршин суух иргэн Г.О-ний эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, 42 инчийн “Тoshiba” брэндийн зурагт, зэс аяга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 515.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:...

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 157-162/,

- хохирогч Г.О-ний ...Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 31-02 тоот хашаанд гэрт амьдардаг, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний орой 19 цаг өнгөрч байх үед манай хүү Дашням залгаад гэрт хулгай орсон байна гэхээр нь яваад очтол манай гэрийн үүдний амбаар, гэрийн дотор талын хаалганы цүүг эвдэн хулгай орж гэрийн хоймор хэсэгт зурагтын тавиур дээр байсан Смарт брэндийн 42 инчийн лсд зурагт алдагдсан байсан... гэх мэдүүлэг /3хх-169-176/,

- эд хөрөнгийн үнэлгээ /3хх-ийн 192-196, 3х-198-199/,

- эд зүйл буцаан өгсөн тэмдэглэл /3хх-ийн 76/,

- Э.М ын гэрчээр:...2019.4 сарын сүүлээр санаж байна найз Д  бид 2 СХД-н 6-р хороо ханын материалын эцсээр дээшээ өгсөж нилээн явж байгаад хашаандаа монгол гэр болон байшинтай айлын хашааны хаалгаар орж монгол гэрийнх нь хойморьт байсан 42 инчийн ЛСД зурагтыг Д-ын хамт аваад гарсан ба зурагтаа Зулаагийн машинд хийгээд бид нар 21-р хороолол орж найз Зоригийг 21-р хороолол дээр хүрээд ирж гэж дуудаад дээрх айлаас авсан зурагтаа Зоригт өгөөд явуулсан, 3 хоногийн дараа цагдаа нарт баригдсан гэх мэдүүлэг /3х-ийн 185/, 

Э.Д ын гэрчээр өгсөн мэдүүлэг /3х-ийн 181/,

- Г.З тын гэрчээр өгсөн өгсөн мэдүүлэг /зөрүүтэй /3х-ийн 189/

- шүүгдэгч Э.М ын...би гэрчээр мэдүүлэг өгөх үедээ үйлдсэн хэргийн талаараа үнэн зөв мэдүүлэг өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /3хх-ийн 208-209/, 

- шүүгдэгч Э.Д ын “... би гэрчээр мэдүүлэг өгөх үедээ үйлдсэн хэргийн талаараа үнэн зөв мэдүүлэг өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /3хх-ийн 213-214/,

- тус хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн тухай шүүгдэгч нарын мэдүүлэг/ шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар, 

7. 2019 оны 04 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 23-30 тоотод оршин суух иргэн Б.Б-ны эзэмшлийн  өвлийн байшингийн вакуум  цонхыг түлхэн нэвтэрч, хөөрөг, мөнгөн ээмэг, гинж, бөгж, монетон ээмэг, гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 953.900  төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 220-228/,

- хохирогч Б.Батчулууны...2019 оны 04-р сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч байх үед бид Орхон аймаг руу явсан. 2019 оны 04-р сарын 28-ны өглөө 09 цагийн үед гэртээ ирээд хаалгаа онгойлгон ортол хулгай орчихсон...том өрөөний сирвант дээр байдаг жижиг авдар дотор байсан Чүнчигноров хөөрөг, унтлагын өрөөний өлгүүртэй хувцасны халаасанд байсан монетон хос ээмэг, мөнгөн хослол, шкафны тавиур дээр байсан “Альпа” маркийн гар утас зэрэг алдагдсан байсан...хөөрөгийг буцааж авсан гэх мэдүүлэг /3хх-ийн 235-238/,

- эд хөрөнгийн үнэлгээ /4хх-ийн 05-06/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх-ийн 23-25/,

- эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх-ийн 19-22/,

- гэрч Н.Л-гийн :...2019.4 сард Зориг над руу 8899 гэсэн дугаар санагдаж байна залгаад уулзахад надад хөөрөг байна гээд 20000 төгрөгөөр өгчихөөд явсан ба маргааш нь надаас цагдаа нар хурааж авсан гэх мэдүүлэг /3х-ийн 249/, 

- Э.Д ын гэрчээр өгсөн:..2019.4 дүгээр сарын сүүлчээр найз М тай хамт Хөндлөн улаан байшингийн вакуум  цонхоор орж мөнгөн ээмэг, монетон ээмэг, альфа гар утас бор өнгийн жижиг гарын хөөрөг авсан...Хөөргийг Лхагваа гэх залууд 20,000 төгрөгөөр өгсөн...гэх мэдүүлэг /4х-ийн 2/,

- Э.М ын гэрчээр өгсөн гэх мэдүүлэг /4х-ийн 3/,

- тус хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн тухай шүүгдэгч нарын мэдүүлэг/ шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар, 

8. 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Монелийн 51-10 тоотод оршин суух иргэн Д.С-гийн эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, мөнгөн ээмэг бөгж, хуванцар хуйтай хутга, шаазан хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 112.300 төгрөгийн хохирол учруулсан болох нь

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх-ийн 52-56/,

- хохирогч Д.С-гийн “...2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ирэхэд гэрийн гадна цоожны цүүг эвдэн хулгайч орсон байсан. Манай гэрээс хөөрөг, мөнгөн ээмэг, бөгж 1 хос, шар өнгийн хуйтай махны хутга 1ш тус тус алга болсон байсан...ба хөөргөө буцааж авсан” гэх мэдүүлэг /4хх-ийн 60-64/,

- гэрч Т.Ч-ын  “...Миний машиныг авч явахад нь хулгайн гэмт хэрэг үйлдэх гэж байгааг мэдээгүй...гэх мэдүүлэг /4хх-ийн 66-68/,

- эд хөрөнгийн үнэлгээ 112,300 төгрөг /4хх-ийн 83-84/,

- эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл” хөөрөг” /4хх-ийн 65/

- Э.Д ын гэрчээр:...2019.4.20-ны өдрөөс хойш М  бид 2 БЗД-ийн 5 дугаар хороо Монелийн 51-р гудамжаас нэг монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж ороод ээмэг, бөгж, хутга хөөрөг зэргийг авсан гэх мэдүүлэг /4х-73-74, 96-97/, 

- Э.М ын гэрчээр өгсөн мэдүүлэг /4х-ийн 75-76, 92-93/

- шүүгдэгч Э.М ын...2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 14-15 цагийн хооронд гэж санаж байна найз Д-ын хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монелын 51-10 тоот модон хашаатай, хаалганы өнгийг нь санахгүй байна, нэг Монгол гэр байсан ба гэрийн цоож нь ил харагдаж байсан тэгээд хүнгүй гэдгийг нь мэдээд найз Д-ын хамт гэрийн цоожийг төмрөөр эвдэж ороод зурагтын хажууд байсан тавилга дотроос 1 ширхэг шаазан хөөрөг, мөнгөн хос ээмэг, бөгж, хуванцар шар өнгийн хутга зэргийг авсан...гэх мэдүүлэг /4хх-ийн 92-93/,

- шүүгдэгч Э.Д ын...хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /4хх-ийн 96-97/

- тус хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн тухай шүүгдэгч нарын мэдүүлэг/ шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар,

9. 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 43-59 тоот З.Б-ын эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, шар өнгийн манан чулуун гуулин нуухтай өөрөөсөө толгойтой 6см өндөртэй шар толгойтой хөөрөг, мөнгөн тоногтой битүү мөнгөн ороолттой хазаар зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1,325,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх-ийн 103-107/,

- хохирогч З.Батбаатарын...2019 оны 04 сарын 24-ний өдөр манай найз Ганболд танай гэрт хулгай орсон байна гэхээр нь гэртээ иртэл гэрийн хаалганы цоожийг эвдэж, шар өнгийн манан чулуун гуулин нуухтай өөрөөсөө толгойтой 6 см өндөртэй шар толгойтой хөөрөг 1ш, мөнгөн тоногтой битүү мөнгөн ороолттой хазаар 1ш зэрэг эд зүйлс алдагдсан байсан...эд зүйлээ буцаан авсан гэх мэдүүлэг /4хх-111-118/,

- эд хөрөнгийн үнэлгээ 1.325.000 төгрөг /4хх-ийн 127-131/,

- эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /4хх-119/,

- Э.М ,  Э.Д  нарын гэрчээр өгсөн мэдүүлэг/4х-ийн 120-121, 123-124/,

- шүүгдэгч Э.М ын “...2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 15-16 цагийн хооронд гэж санаж байна найз Д-ын хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монелын 43-59 тоот модон хашаатай, хаалга нь гүүдэг саарал өнгийн гэж санаж байна, гэрийн цоожийг машинд байсан бахиар эвдэж ороод хойморт  байрлах тавилга дотроос мөнгөн хазаар, шар өнгийн хөөрөг 1 ширхэг зэргийг аваад гарсан. Авсан эд зүйлээ эрүүгийн төлөөлөгч Чинбатад хураалгасан байгаа...”гэх мэдүүлэг /4хх-ийн 143-144/,

- шүүгдэгч Э.Д ын “...2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 15-16 цагийн хооронд гэж санаж байна найз М ын хамт Ч-ын  машиныг гуйж авсан...Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монелын 43-59 тоот модон хашаатай, хаалга нь гүүдэг саарал өнгийн гэж санаж байна, хашаан доторх гэрийн цоож нь ил харагдаж байсан тэгээд хүнгүй гэдгийг нь мэдээд цоожийг машинд байсан бахиар эвдэж ороод хойморт  байрлах тавилга дотроос мөнгөн хазаар, шар өнгийн хөөрөг 1 ширхэг зэргийг аваад гарсан...гэх мэдүүлэг /4хх-ийн 147-148/

- тус хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн тухай шүүгдэгч нарын мэдүүлэг/ шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар,  

10. Учрах саадыг арилгах зорилгоор 34-54 УНВ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашиныг ашиглаж 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овоо 15-14 тоот Д.Д-гийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, 32 инчийн “Sharp” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 380,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /4хх-ийн 154-157/,

- хохирогч Д.Дайриймаагийн“...би СХД-ийн 26-р хороо Алтан Овоо 15-14 тоотод оршин суудаг ба 2019 оны 03 сарын 20-ны оройн 18 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоож эвдэрсэн байдалтай байсан ба дотогш ороод үзтэл гэрийн хойморт  байсан 32 инчийн шарф брэндийн зурагт хулгайд алдагдсан байсан....”зурагтаа буцааж авсан гэх мэдүүлэг /4хх-ийн 164-168/,

- эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /4хх-ийн 188-189/,

- эд хөрөнгийн үнэлгээ /4хх-ийн 176-178/,

- Х.Х аас зурагт хураан авч, Д.Дайриймаад хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл  /4хх-ийн 190-191/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /12хх-131-139/,

- шүүгдэгч Э.Д ын “...би 2019 оны 03 дугаар сарын 20-ний өдөр  найз М тай 10 цагийн орчим уулзаад бид хоёр пиво уугаад тэгээд М ын найз Ч-ын  Приус-20 маркийн 34-54 УНВ дугаартай автомашинтай СХД-ийн 26-р хороо Алтан-Овооны 15 дугаар гудамжны 14 тоотын гадаа явж байтал хашаан дотор 2 гэр байсан ба наад талд нь байх цэнхэр хаалгатай 5 ханатай Монгол гэрийн хаалга нь цоожтой байсан. Тэгэхээр нь бид хоёр тэр гэр рүү хулгай хийхээр хашаа руу орж бид хоёр уг гэрийн цоожийг бахиар хөшиж эвдээд гэрт нь орж 32 инчийн “Шарп” брэндийн зурагт 1 ширхэгийг аваад, гарсан. Тэгээд зурагтыг автомашиндаа хийгээд авч яваад СХД-ийн 5-р хороо Баянголын 52-11 тоотод байх Хонгорзул гэх танил эмэгтэйд зарсан гэх мэдүүлэг /4хх-196-197/,

- шүүгдэгч Э.М ын мэдүүлэг /4хх-ийн 202-203/,

- тус хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн тухай шүүгдэгч нарын мэдүүлэг/ шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар,   

11.Учрах саадыг арилгах зорилгоор 34-54 УНВ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашиныг ашиглаж, 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилын 13-31 тоот Н.З-гийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, мөнгөн аяг, 42 инчийн “Samsung” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 585,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх-ийн 207-210 хуудас/,

- хохирогч Н.Золбоогийн...Би Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилт 13-31 тоотод оршин суудаг ба 2019 оны 03 сарын 20 ны өдөр 15 цагийн үед гэртээ ирэхэд хулгай орж гэрийн зүүн талд байрлах шкаф дээр байсан жижиг гарын мөнгөн аяга гэрийн хойморт  байрлах улаан хүрэн өнгийн зурагтын тавиур дээр байсан зурагт зэрэг эд зүйлс хулгайд алдсан байсан гэх мэдүүлэг /4хх-ийн 218-222/,

- эд хөрөнгийн үнэлгээ 585,000 төгрөг /4хх-ийн 230-234/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /12хх-ийн 131-139/,

- шүүгдэгч Э.М ын тус хэрэг үйлдсэнээ зөвшөөрсөн мэдүүлэг /5хх-02/,  

- шүүгдэгч Э.Д ын тус хэргийг үйлдсэнээ зөвшөөрсөн мэдүүлэг /5хх-ийн 08-09/ зэрэг нотлох баримтуудаар,

12. Учрах саадыг арилгах зорилгоор 34-54 УНВ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашиныг ашиглаж, 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилын 4-283 тоот Д.Д-ын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 32 инчийн “BSB” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 320,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:...

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх-ийн 12-15/,

- хохирогч Д.Даваажамцын...би Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилт 4-283 тоотод оршин суудаг ба 2019 оны 03 сарын 20 ны орой 21 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг эвдэн Монгол гэрийн хойморт  байрлах шилэн тавиур дээр байсан 32 инчийн “BSB” брэндийн зурагт алга болсон байсан гэх мэдүүлэг /5хх-ийн 23-27/,

- эд хөрөнгийн үнэлгээ 320,000 төгрөг /5хх-ийн 31-33/,

- эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /5хх-ийн 39-40/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /12хх-ийн 131-139/,

- шүүгдэгч Э.М ын тус хэрэг үйлдсэнээ зөвшөөрсөн мэдүүлэг /5хх-ийн 48-49/,

- шүүгдэгч Э.Д ын тус хэрэг үйлдсэнээ зөвшөөрсөн мэдүүлэг /5хх-ийн 56-57/ зэрэг нотлох баримтуудаар,

13. Учрах саадыг арилгах зорилгоор 34-54 УНВ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашиныг ашиглаж, 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилын 13-122 тоот О.О-гийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бор цүнх, бор өнгийн савхин хүрэм зэрэг эд зүйлсийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 170,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :    

-  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх-ийн 62-66/,

- хохирогч О.Одончимэгийн...Би Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 13-122 тоотод оршин суудаг ба 2019 оны 03 сарын 20 ны 16 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн цоожийг эвдэн хулгайч орон манай гэрийн зүүн талын орон дээр байсан нэг оосортой бор цүнх, баруун талын орон дээр байсан ногоон бор өнгийн савхин хүрэм хулгайд алдсан байсан...”гэх мэдүүлэг /5хх-ийн 71-76/,

- эд хөрөнгийн үнэлгээ /5хх-ийн 86-90/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /12хх-131-139/,

- Э.М ын гэрчийн мэдүүлэг /5х-ийн 81/,

- Э.Д ын гэрчийн мэдүүлэг /5х-ийн 84/,

-  шүүгдэгч Э.М ын тус хэрэг үйлдсэнээ зөвшөөрсөн мэдүүлэг /5хх-ийн 108-110/,

- шүүгдэгч Э.Д ын тус хэрэг үйлдсэнээ зөвшөөрсөн мэдүүлэг /5хх-ийн 101-103/ зэрэг нотлох баримтуудаар,

14. 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон лаа 8-21в тоот Д.У-ын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, мөнгөн ээмэг 2 хос 4 ширхэг, нөхрийн мөнгөн ээмэг 1 хос 2 ширхэг, эмэгтэй мөнгөн бөгж 1 ширхэг, Самсунг мега загварын гар утас 1 ширхэг, нөхрийн өмсөж байсан хавар намрын хар өнгөтэй хүрэм 1 ширхэг, эрэгтэй цаг 1 ширхэг, 43 инчийн “Ротенза” загварын зурагт 1 ширхэг зэрэг эд зүйлсийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1,085,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх-ийн 115-117/,

- хохирогч Д.Ундралын...би 2019 оны 03 дугаар сарын 21-ний орой 21 цагийн үед манай нөхөр Хатанболд ажлаа тараад гэртээ иртэл гэрийн хаалганы цүүг хөшиж эвдэн гэрт хулгай орж, миний мөнгөн ээмэг 2 хос 4 ширхэг, нөхрийн мөнгөн ээмэг 1 хос 2 ширхэг, эмэгтэй мөнгөн бөгж 1 ширхэг, Самсунг мега загварын гар утас 1 ширхэг, нөхрийн өмсөж байсан хавар намрын хар өнгөтэй хүрэм 1 ширхэг, эрэгтэй цаг 1 ширхэг, 43 инчийн Ротенза загварын турк улсад үйлдвэрлэсэн зурагт 1 ширхэг алдагдсан байсан тул цагдаад мэдэгдсэн байсан. 43 инчийн Ротенза загварын зурагтаа буцааж авсан” гэх мэдүүлэг /5хх-ийн 122-125/,

- эд хөрөнгийн үнэлгээ /5хх-ийн 137-138/,

- эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /5хх-ийн 143/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /12хх-ийн 131-139/,

- Э.Д ын гэрчээр өгсөн мэдүүлэг /5х-ийн 132/,

- Э.М ын гэрчээр өгсөн мэдүүлэг /5х-ийн 133/,

- шүүгдэгч Э.М ын тус хэрэг үйлдсэнээ зөвшөөрсөн мэдүүлэг /5хх-ийн 150-152/,

- шүүгдэгч Э.Д ын тус хэрэг үйлдсэнээ зөвшөөрсөн мэдүүлэг /5хх-ийн 158-159, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар,

15. 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Монгол керамик 1-4а тоот П.Б-гийн эзэмшлийн өвлийн байшингийн вакуум цонхыг түлхэн нэвтэрч, 4 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй хүний хүрэн өнгийн арьсан түрийвч, Парада нэртэй скайтелийн гар утас зэрэг эд зүйлсийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 780,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх-ийн 174-177/,

- хохирогч П.Б-гийн “...би 2019 оын 03 дугаар сарын 22-ны орой 17 цагийн үед бид гэртээ иртэл манай өвлийн сууцны гал тогооны вакуум цонхны салхивч дотогш түлхэгдэн онгойсон, 6-н хэмжээтэй 2 ширхэг мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга-2 ширхэг, эмэгтэй хүний хүрэн өнгийн арьсан түрийвч, “Парада” нэртэй скайтелийн гар утас зэрэг эд зүйлүүд хулгайд алдагдсан байсан гэх мэдүүлэг /5хх-ийн 174-177/,

- эд хөрөнгийн үнэлгээ 780,000 төгрөг /5хх-ийн 186-187/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /12хх-ийн 131-139/,

- Э.Д ын гэрчээр өгсөн мэдүүлэг /5х-ийн 181/,

- Э.М ын гэрчээр өгсөн мэдүүлэг /5х-ийн 183/,

-  шүүгдэгч Э.Д ын тус хэргийг үйлдсэнээ зөвшөөрсөн тухай мэдүүлэг /5хх-ийн 197-198, шүүх хуралдааны тэмдэглэл/,

- шүүгдэгч Э.М ын тус хэргийг үйлдсэнээ зөвшөөрсөн тухай мэдүүлэг /5хх-ийн 205-206, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар,

16. Учрах саадыг арилгах зорилгоор 34-54 УНВ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашиныг ашиглаж, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоо 10-14 тоот Ц.Д-гийн  эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, “Haier” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 380,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх-ийн 212-215/,

- хохирогч Ц.Даваацэрэнгийн...2019 оны 03 сарын 23-ны өдрийн өглөөний 08 цагийн үед гэртээ иртэл манай монгол гэрийн хаалганы цоожийг эвдээд, гэрийн хойд хэсэгт тавиур дээр байсан хар өнгийн 32 инчийн “Haier” маркийн зурагт алдагдсан байсан...зургатаа буцааж авсан гэх мэдүүлэг /5хх-ийн 220-224/,

- эд хөрөнгийн үнэлгээ 380,000 төгрөг /5хх-ийн 232-234/,

- гэрч Д.Ганцэцэгийн “...2019 сарын 03 сарын 21-ний өдөр намайг ажил дээрээ байхад М  өөрийн найз нартайгаа  ирээд манай зочид буудалд өрөө авсан. Буудалд өрөө авахдаа М  надад 42 инчийн зурагт байгаа та зурагт авах уу гэхээр нь тохиролцсон. М  бүдүүн найзтайгаа хамт буудалд хоносон,  шөнөдөө хэд хэдэн удаа гарч ороод байсан. Тэр өдрийнхөө орой Ч-ын  машинтай М  буудал руу оруулж ирээд надад 32 инчийн хар өнгийн “Наiг” маркийн зурагт, жижиг нөүтбүүк авчраад та энийг авчих манай найз зарж байгаа гэсэн. М  нь нийт надаас 400,000 төгрөг авсан ба би зурагт нөүтбүүк хоёр л авсан. Би худалдаж авахдаа хулгайн эд зүйлс гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг /5хх-ийн 229-230/,

- хохирогч Ц.Даваацэрэнгээр эд зүйлс таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /5хх-ийн 244-245/,

- гэрч Д.Ганцэцэгээс 32 инчийн Хайер маркийн зурагтийг эд мөрийн баримтаар хураан авч, хохирогч Ц.Даваацэрэнд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд, /5хх-ийн 248-249/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /12хх-ийн 131-139/,

- шүүгдэгч Э.М ын тус хэргийг үйлдсэнээ зөвшөөрсөн тухай мэдүүлэг /6хх-ийн 06-07, шүүх хуралдааны тэмдэглэл/,  

- шүүгдэгч Э.Д ын тус хэргийг үйлдсэнээ зөвшөөрсөн тухай мэдүүлэг  /5хх-ийн 12-13, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар,

17. 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 13-1А тоот Н.О-ын эзэмшлийн өвлийн байшингийн вакуум цонхыг түлхэн нэвтэрч, 42 инчийн “Panasonic” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 600,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6хх-ийн 18-22/,

- хохирогч Н.Оюунцацралын...би 2019 оны 04 дүгээр сарын 19-ний орой 22 цаг 50 минутын орчим гэртээ орж ирсэн чинь манай гэр доторх эд зүйлс эмх замбараагүй байдалтай болсон байсан бөгөөд манай гэрт байсан 42 инчийн Панасоник маркийн зурагт алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /6хх-ийн 27-30/,

- эд хөрөнгийн үнэлгээ 600,000 төгрөг /6хх-ийн 38-40/,

- Э.Д , Э.М  нарын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /6хх-ийн 47-48, 53-54/,

- Э.Д ын гэрчээр өгсөн мэдүүлэг /4х-ийн 73-74, 46-48/,

- Э.М ын гэрчээр  өгсөн мэдүүлэг /4х-ийн 75-76, 53-54/,

- шүүгдэгч Э.М ын тус хэргийг үйлдсэнээ зөвшөөрсөн тухай мэдүүлэг /6хх-ийн 65-67/,

- шүүгдэгч Э.Д ын тус хэргийг үйлдсэнээ зөвшөөрсөн тухай мэдүүлэг /6хх-ийн 71-73, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар,

18. 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 29-13 тоот Б.Ү-ын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, 2 ширхэг хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:...

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6хх-ийн 77-79/,

- хохирогч Б.Ү-ын “...2019 оны 04 дүгээр сарын 22-ны орой 18 цагийн үед хүү Эрхэмбаяр бид хоёр хамгийн түрүүнд гэртээ очсон чинь гэрийн хаалга цоожгүй, гэрийн хойморт  байх зурагтын хажуудах бурханы эд зүйл тавьсан цагаан өнгийн шүүгээнд байсан манай нөхрийн болон хүүгийн 2 ширхэг хөөргийг дайлангаас нь гаргаж авсан байсан....халтар манан хөөрөгөө буцаан авсан гэх мэдүүлэг /6хх-ийн 83-89/,

- эд хөрөнгийн үнэлгээ 1,603,360 төгрөг /6хх-ийн 102-107/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 73-78/,

- эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /Н.Лхагвасүрэнгээс түр хураан авсан халтар манан хөөрөг хохирогчид өгсөн /6хх,-89-90, 18хх-ийн 61/,

- шүүгдэгч Э.Д ын тус хэргийг үйлдсэнээ зөвшөөрсөн тухай мэдүүлэг /6хх-ийн 128-129/,

- шүүгдэгч Э.М ын тус хэргийг үйлдсэнээ зөвшөөрсөн тухай мэдүүлэг /6хх-ийн 125-126, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар,

19. 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ХГ 18-450 тоот Ч.Т-ын эзэмшлийн өвлийн байшингийн вакуум цонхыг түлхэн нэвтэрч, 1 ширхэг хурган дотортой дээл, хүүхдийн хувцасны шкафны шургуулганд байсан манан хөөрөг, Самсунг брэндийн 42 инчийн зурагт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 927,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6хх-134-136/,

- хохирогч Ч.Т-ын “...Би 2019 оны 04 дүгээр сарын 16-ны орой 22 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн хаалга онгорхой, гэрийн баруун талд буйдангийн хажууд эвхээд тавьчихсан байсан 1 ширхэг хурган дотортой дээл, хүүхдийн хувцасны шкафны шургуулганд байсан манан хөөрөг, Самсунг брэндийн 42 инчийн зурагт байхгүй байсан...гэх мэдүүлэг /6хх-ийн 139-143/,

- эд хөрөнгийн үнэлгээ 927,000 төгрөг /6хх-ийн 150-153/,

- шүүгдэгч Э.Д ын тус хэргийг үйлдсэнээ зөвшөөрсөн тухай мэдүүлэг /6хх-ийн 175-176/,

- шүүгдэгч Э.М ын тус хэргийг үйлдсэнээ зөвшөөрсөн тухай мэдүүлэг /6хх-179-180/ зэрэг нотлох баримтуудаар, 

20. 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овоо 48-36 тоот Ч.О-ын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, 48 инчийн “Samsung” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 780,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:...

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6хх-ийн 187-191/,

- хохирогч Ч.О-ын “...манайх Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан Овоо 48-36 тоот хашаанд монгол гэрт амьдардаг юм. 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 11 цаг өнгөрч байхад манай нөхрийн дүү Тэмүүлэн над руу утсаар яриад танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн, гэрээс 48 инчийн Samsung маркийн зурагт алдагдсан байсан гэх мэдүүлэг /6хх-ийн 195-198/,

- эд хөрөнгийн үнэлгээ 783,360 төгрөг /6хх-ийн 203-207/,

- шүүгдэгч Э.Д ын тус хэргийг үйлдсэнээ зөвшөөрсөн тухай мэдүүлэг /6хх-222-223, шүүх хуралдааны тэмдэглэл/,

- шүүгдэгч Э.М ын тус хэргийг үйлдсэнээ зөвшөөрсөн тухай мэдүүлэг /6хх-226-227, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар,

21. 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 22-2б тоот С.Ц-гийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, мөнгөн ээмэг бөгжний хослол, 9 ширхэг дээлний мөнгөн товч, өргөлийн жижиг мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга нэг ширхэг, шинэ цагийн хаш соруултай гаанс 1 ширхэг, гоо сайхны хумс янзалдаг ком багаж, 37 размерийн урт түрийтэй эмэгтэй хүний хар өнгийн арьсан гутал нэг хос, эмэгтэй хүний дунд зэргийн арьсан цүнх зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 872,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6хх-ийн 238-243/,

- хохирогч С.Ц-гийн “...би Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах мандал овоо 22-2Б тоотод оршин тоотод оршин суудаг бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр манай хашаанд байх 2 ширхэг монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хулгайч орж миний өөрийн амьдардаг гэрээс 45.000 төгрөгний үнэтэй мөнгөн ээмэг бөгжний хослол, нэг ширхэг нь 1000 төгрөгний үнэтэй, 9 ширхэг дээлний мөнгөн товч, тахилын гэрээс 110,000 төгрөгний үнэтэй өргөлийн жижиг мөнгөн аяга, 180.000 төгрөгний үнэтэй М.Ган-Эрдэнэ гэсэн бичигтэй дунд гарын мөнгөн аяга нэг ширхэг, 500.000 төгрөгийн үнэтэй шинэ цагийн хаш соруултай гаанс 1 ширхэг, 300.000 төгрөгний үнэтэй гоо сайхны хумс янзалдаг ком багаж, 270.000 төгрөгний үнэтэй 37 размерийн урт түрийтэй эмэгтэй хүний хар өнгийн арьсан гутал нэг хос, 100.000 төгрөгийн үнэтэй эмэгтэй хүний дунд зэргийн арьсан цүнх /монгол гар урлалын бор өнгийн/ зэрэг эд зүйлс алдагдсан юм гэх мэдүүлэг /6хх-ийн 247-250, 7х-ийн 2/,

- эд хөрөнгийн үнэлгээ 872,000 төгрөг /7хх-ийн 12-13/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт //7хх-ийн 23-27/,

- шүүгдэгч Э.Д ын тус хэргийг үйлдсэнээ зөвшөөрсөн тухай мэдүүлэг /7хх-ийн 247-250/,

- шүүгдэгч Э.М ын тус хэргийг үйлдсэнээ зөвшөөрсөн тухай мэдүүлэг /7хх-ийн 35-36/ зэрэг нотлох баримтуудаар, 

22. 2018 оны 04 дүгээр сарын 22-с 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овоо 32-1А тоот Ц.Ц-ийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, 51 инчийн “Samsung” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 800,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7хх-ийн 43-45/,

- хохирогч Ц.Ц-ийн “...Би Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан Овоо 32-1А тоотод амьдардаг эхнэр, 2 хүүхдийн хамт монгол гэрт амьдардаг юм. 2019 оны 04 дүгээр сарын 22-ны шөнө 01 цагийн үед гэртээ ирсэн чинь гэрийн хаалганы цоож эвдсэн гэрээс 51 инчийн зурагт хулгайд алдагдсан байсан тул цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /7хх-ийн 49-52/,

- эд хөрөнгийн үнэлгээ 800,000 төгрөг /7хх-ийн 60-64/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7хх-ийн 75-79/,

- шүүгдэгч Э.Д ын тус хэргийг үйлдсэнээ зөвшөөрсөн мэдүүлэг /7хх-ийн 83-84/,

- шүүгдэгч Э.М ын тус хэргийг үйлдсэнээ зөвшөөрсөн мэдүүлэг /7хх-ийн 87-88/ зэрэг нотлох баримтуудаар, 

            23. 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 110-25а тоот Д.С-гийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, 46 инчийн “LG” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 550,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7хх-ийн 98-101/,

- хохирогч Д.С-гийн “...2019 оны 01 сарын 13-ны өдөр 15 цагийн орчим ус авах гээд гараад ирэхэд гэрт хулгай ороод 46 инчийн LG маркийн зурагтыг удирдлагын хамт хулгайд алдсан...”гэх мэдүүлэг /7хх-ийн 104-109/,

- эд хөрөнгийн үнэлгээ /7хх-ийн 117-120/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7хх-ийн 131-135/,

- шүүгдэгч Э.Д ын тус хэргийг үйлдсэнээ зөвшөөрсөн мэдүүлэг /7хх-ийн 139-140/,

- шүүгдэгч Э.М ын тус хэргийг үйлдсэнээ зөвшөөрсөн мэдүүлэг /7хх-ийн 143-144/ зэрэг нотлох баримтуудаар,

24. 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн наран 15-114 С.А-гийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, 3 ширхэг мөнгөн аяга, монетон хос ээмэг, бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 989,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7хх-ийн 153-159/,

- хохирогч С.А-гийн “...би 2019 оны 04 дугаар сарын 15-ны өдөр 07 цагийн үед гэрээсээ гарч явсан. Орой нь 19 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоожийг эвдчихсэн, 3 ширхэг мөнгөн аяга, бас миний монетон хос ээмэг бөгж зэрэг эд зүйл алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /7хх-ийн 162-166/,

- эд хөрөнгийн үнэлгээ 989,000 төгрөг /7хх-ийн 175-177/,

-   шүүгдэгч Э.Д ын  тус хэргийг үйлдсэнээ зөвшөөрсөн мэдүүлэг /7хх-ийн 193-194/,

- шүүгдэгч Э.М ын тус хэргийг үйлдсэнээ зөвшөөрсөн мэдүүлэг /7хх-ийн 196-197/ зэрэг нотлох баримтуудаар,

25. 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 41-09 тоот Ж.О-ийн эзэмшлийн өвлийн байшингийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, 50 инчийн “Funai” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7хх-ийн 205-208/,

- хохирогч Ж.Оюун-Эрдэнийн...2019 оны 02 дугаар 11 –ны орой 21 цагийн үед цагдаагийн газраас ярьж байна танай гэрт хулгай орсон байна гэж ярьж байсан. Гэрээс 50 инчийн Фунай маркийн ЛСД зурагт алдсан гэх мэдүүлэг /7хх-ийн 215-218/,

- эд хөрөнгийн үнэлгээ /7хх-ийн 238-242/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /8хх-ийн 4-8/,

- шүүгдэгч Э.Д ын тус хэргийг үйлдсэнээ зөвшөөрсөн мэдүүлэг мэдүүлэг /8хх-ийн 12-14/,

- шүүгдэгч Э.М ын тус хэргийг үйлдсэнээ зөвшөөрсөн мэдүүлэг /8хх-ийн 17-19/ зэрэг нотлох баримтуудаар,

26. 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Далангийн 9 тоот Б.Б-гийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, 43 инчийн “Sony” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /8хх-ийн 27-29/,

- хохирогч Б.Б-гийн “...2019 оны 03 дугаар сарын 16-ны шөнө нь 03 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цүүг нь эвдэлчихсэн цоож нь зүүлттэй байсан, гэртээ ороход манай гэрийн хойморт  байсан 43 инчийн зурагтыг аваад явчихсан байсан гэх мэдүүлэг /8хх-ийн 33-37/,

- эд хөрөнгийн үнэлгээ 1200,000 төгрөг /8хх-ийн 47-49/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /яллагдагч Э.Д , Э.М , эх хувь/ /8хх-ийн 55-59/,

- шүүгдэгч Э.Д ын тус хэргийг үйлдсэнээ зөвшөөрсөн мэдүүлэг /8хх-ийн 68-70/,

- шүүгдэгч Э.М ын тус хэргийг үйлдсэнээ зөвшөөрсөн мэдүүлэг /8хх-ийн 63-65/ зэрэг нотлох баримтуудаар,

27. 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 12-153 тоот Х.Б-ийн эзэмшлийн өвлийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч, 39 инчийн “Sharp” брэндийн зурагт, 2 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 560,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /8хх-ийн 81-85/,

- хохирогч Х.Б-ийн “...би 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 16 цагийн үед СХД-ийн 2 дугаар хороо, 12-153 тоот гэрээс гарч, 2019 оны 02 сарын 14-ний 12 цагийн орчим гэртээ ирэхэд байшингийн баруун талын жижиг вакуум хагарсан, гэрээс 2 ширхэг мөнгөн аяга, 39 инчийн зурагт алдагдсан байсан гэх мэдүүлэг /8хх-ийн 89-94/,

- эд хөрөнгийн үнэлгээ /8хх-ийн 102-106/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /8хх-ийн 117-121/,

- шүүгдэгч  Э.Д ын тус хэргийг үйлдсэнээ зөвшөөрсөн мэдүүлэг /8хх-ийн 125-127/,

- шүүгдэгч Э.М ын тус хэргийг үйлдсэнээ зөвшөөрсөн мэдүүлэг /8хх-ийн 130-132/ зэрэг нотлох баримтуудаар,

28. 2018 оны 12 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 13-17е тоот Д.Батцэнгэлийн эзэмшлийн өвлийн байшингийн вакуум цонхыг түлхэн нэвтэрч, монетон хос бөгж, монетон, бөгж, гинжний хослол бугуйн цаг, бэлэн 30,000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1,475,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:...

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /8хх-ийн 142-145/,

- хохирогч Д.Батцэнгэлийн “...2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 16 цагийн үед гэртээ орж иртэл хулгай ороод монетон хос бөгж, монетон ээмэг, бөгж, гинжний хослол, гацуур модон дээр байсан 30,000 төгрөг, хүүхдийн ухаалаг цаг алга болсон байсан...гэх мэдүүлэг /8хх-ийн 149-154/,

- эд хөрөнгийн үнэлгээ /8хх-ийн 162-164/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /8хх-ийн 178-182/,

- шүүгдэгч Э.Д ын тус хэргийг үйлдсэнээ зөвшөөрсөн мэдүүлэг /8хх-ийн 186-188/,

- шүүгдэгч Э.М ын тус хэргийг үйлдсэнээ зөвшөөрсөн мэдүүлэг /8хх-ийн 191-193/ зэрэг нотлох баримтуудаар,

29. 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 31-550б тоот А.Б-ын эзэмшлийн өвлийн байшингийн вакуум цонхыг түлхэн нэвтэрч, 7 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг бага гарын мөнгөн аяга, дунд гарын халтар манан хөөрөг, их гарын мөнгөн хөөрөг, эрэгтэй савхин хүрэм зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1,700,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /8хх-ийн 203-208/,

- хохирогч А.Б-ын “...би СХД-ийн 2 дугаар хороо Орбит 31-5506 тоотод ам бүл 5 уулаа амьдардаг. 2019 оны 04 дүгээр сарын 17 ны өглөө 08 цагт бид ажил, сургуульдаа явцгаасан...14 цагийн орчим хадам аав Энхтүвшин над руу залгаад танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн, эд зүйлээ бүртгээд үзтэл 7 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг бага гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн халтар манан хөөрөг, их гарын мөнгөн хөөрөг, эрэгтэй савхин хүрэм хулгайд алдагдсан байсан...”гэх мэдүүлэг /8хх-ийн 213-217/,

- эд хөрөнгийн үнэлгээ /8хх-ийн 227-229/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /8хх-ийн 246-250/,

- шүүгдэгч Э.Д ын тус хэргийг үйлдсэнээ зөвшөөрсөн мэдүүлэг /9хх-ийн 04-06/,

- шүүгдэгч Э.М ын тус хэргийг үйлдсэнээ зөвшөөрсөн мэдүүлэг /9хх-ийн 09-11/ зэрэг нотлох баримтуудаар,

30. 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 4-22 тоот Г.Н-н эзэмшлийн өвлийн байшингийн вакуум  цонхыг түлхэн нэвтэрч, шинэ зурагт, гитар, 16 инчийн “Dell” брэндийн хар өнгийн дэлгэц,  кень маркийн тасдагч дрилл том өрөөний баруун хананд байрлах шаргал өнгийн зурагтын тавиур дээр байсан 42 инчийн “Toshiba” брэндийн зурагт, “Samsung” брэндийн зургийн аппарат, “Чайка” брэндийн цахилгаан оёдлын машин, “Konica” брэндийн цахилгаан халаагуур, гоо сайхны хэрэгслүүд, гоёлын болон мөнгөн ээмэг бөгж, чулуун бугуйвч, зүүлтнүүд, даралтад хөгжим зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 3,650,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн /9хх-ийн 20-23/,

- хохирогч Г.Нэргүйн“...2019 оны 04 сарын 10-ны орой манай охин Н.Уранчимэгийг ажлаасаа ирэхэд хулгай орсон байсан гэсэн. Тухайн үед 42 инчийн тошиба брэндийн зурагт, 40 инчийн марк тодорхойгүй зурагт, чайка брэндийн оёдлын машин, гитар, цахилгаан халаагуур, даралтад хөгжим, зургийн аппарат, дэлл брэндийн хар өнгийн дэлгэц, гоо сайхны хэрэгсэл, тасдагч өрөм зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэх мэдүүлэг, /9хх-ийн 27-29/,

- эд хөрөнгийн үнэлгээ 3,650,000 төгрөг /9хх-ийн 40-43/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /9хх-ийн 57-61/,

- шүүгдэгч Э.Д ын тус хэргийг үйлдсэнээ зөвшөөрсөн мэдүүлэг /9хх-ийн 70-72/,

- шүүгдэгч Э.М ын тус хэргийг үйлдсэнээ зөвшөөрсөн мэдүүлэг /9хх-ийн 65-67/ зэрэг нотлох баримтуудаар,

31. 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Горхийн 2-5А тоот М.А-гийн эзэмшлийн өвлийн байшингийн вакуум  цонхыг түлхэн нэвтэрч, алтан хос ээмэг, бөгж, сүүлийн үеийн чулуун хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:....

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /9хх-ийн 82-89/,

- хохирогч М.А-гийн “...би 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 11 цаг өнгөрч байхад гэрээсээ гарч, өдөр 14 цаг 30 минутын үед гэртээ буцаад иртэл миний амьдардаг өвлийн сууцны вакуум цонхны жижиг салхивчийг түлхэн хулгай орчихсон, гэрийн авдар дотор байсан 2018 онд мөнгөн завъяа дэлгүүрээс 1.500.000 төгрөгөөр худалдан авч байсан 11 граммтай алтан хос ээмэг, бөгжний хамт, мөн манай хүүгийн хэрэглэдэг байсан сүүлийн үеийн чулуун хөөрөг алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /9хх-ийн 92-96/,

- эд хөрөнгийн үнэлгээ 2,000,000 төгрөг /9хх-ийн 102-103/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 74-75, 18хх-45-57/

- шүүгдэгч Э.Д ын тус хэргийг үйлдсэнээ зөвшөөрсөн мэдүүлэг..” гэх мэдүүлэг /9хх-ийн 118-120/,

- шүүгдэгч Э.М ын тус хэргийг үйлдсэнээ зөвшөөрсөн мэдүүлэг  /9хх-ийн 124-126/ зэрэг нотлох баримтуудаар,

32. 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннаран 10-76 тоот, Х.А-ын  эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, 42 инчийн “Samsung” зурагт, бэлэн 5.000 төгрөг, 42 размерийн пүүз зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 581,100 төгрөгийн хохирол учруулсан болох нь:...

            - хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /9хх-ийн 132-135/,

            - хохирогч Х.А-ын ...2019 оны 04-р сарын 11-ний өдөр эхнэр Баасанжавын хамт гэртээ очиж угаах хувцсаа аваад Амарсанаа ахындаа очсон. Тухайн үед гэрийн хаалга цоож бүрэн бүтэн байсан. Тэгээд нөгөөдөр нь буюу 04-р сарын 13-ны өдөр 11 цагийн үед бид нар гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоожийг эвдчихсэн хаалга онгорхой, гэрээс 42 инчийн хар өнгийн “Samsung” зурагт, тавилга дээр байсан бэлэн 5.000 төгрөг бас улаан өнгийн 42 размерийн пүүз зэрэг эд зүйлс алдагдсан байна...” гэх мэдүүлэг /9хх-ийн 138-143/,

            - эд хөрөнгийн үнэлгээ 581,100 төгрөг /9хх-ийн 153-154/,

            - мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /18хх-ийн 45-54/,

            - шүүгдэгч Э.М ын тус хэргийг үйлдсэнээ зөвшөөрсөн мэдүүлэг /9хх-ийн 192-194/,

            - шүүгдэгч Э.Д ын тус хэргийг үйлдсэнээ зөвшөөрсөн мэдүүлэг /9хх-ийн 187-189/ зэрэг нотлох баримтуудаар,

33. 2019 оны 03 дугаар сарын 12-аас 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Нуурын 1-25 тоот, Д.О-гийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, 4 ширхэг 20 размерын гоёлын обудтай дугуй, 2 ширхэг мөнгөн аяга, мөнгөн бугуйвч, мөнгөн толь, мөнгөн бөгж, бэлэн 95.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 2,225,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:...

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /9хх-ийн 206-211/,

- хохирогч Д.О-гийн “...би Сонгинохайрхан дүүргийн 4 дугээр хороо Их нарангийн 1-25 тоотод байх гэртээ 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр манай хүү Ш.Анхбаяр 15 цагийн орчим очихоор явсан ба Анхбаяр над руу залгаад гэрт  хулгай ороод 4 дугуй болон өөр зарим нэг зүйлс алга болсон байна гэсэн...Манай гэрээс 4 ширхэг 20 размерын гоёлын обудтай дугуй болон 2 ширхэг мөнгөн аяга, мөнгөн бугуйвч, мөнгөн толь, мөнгөн бөгж, бэлэн 95.000 төгрөг зэрэг эд зүйл алдагдсан...” гэх мэдүүлэг /10хх-ийн 215-218/,

- эд хөрөнгийн үнэлгээ 2,225,000 төгрөг /10хх-ийн 241-248/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /10хх-ийн 23-25/,

- шүүгдэгч Э.М ын тус хэргийг үйлдсэнээ зөвшөөрсөн мэдүүлэг /10хх-ийн 37-40/,

- шүүгдэгч Э.Д ын тус хэргийг үйлдсэнээ зөвшөөрсөн мэдүүлэг /10хх-ийн 30-33/ зэрэг нотлох баримтуудаар,

34. 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 40-619 тоот, З.О-гийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, 43 инчийн “Samsung” зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 300,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:..

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /10хх-ийн 48-53/,

- хохирогч Э.Одхүүгийн...2019 оны 04 сарын 02-ны өдөр 22 цаг 20 минутанд гэртээ ирсэн чинь хашааны хаалга онгорхой, гэрээс 43 инчий“Samsung” зурагт хулгайд алдагдсан...” гэх мэдүүлэг /10хх-ийн 56-61/,

- эд хөрөнгийн үнэлгээ 300,000 төгрөг /10хх-ийн 85/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /18хх-ийн 45-54/,

- шүүгдэгч Э.М ын тус хэргийг үйлдсэнээ зөвшөөрсөн мэдүүлэг /10х-ийн 103/,

-  шүүгдэгч Э.Д ын тус хэргийг үйлдсэнээ зөвшөөрсөн мэдүүлэг /10хх-ийн 109/ зэрэг нотлох баримтуудаар,

35. 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 9-146 тоот, Э.М-ын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, “Lenovo” брэндийн жижиг нөүтбүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 250,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /10хх-ийн 121-123/,

- хохирогч Э.Мөнгөнхундагын...2019 оны 03 сарын 22-ны 15 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоож эвдэрсэн, гэрээс хар өнгийн “Lenovo” брэндийн жижиг нөүтбүүк алга болсон байсан...нөөтбүүкээ буцаан авсан гомдол саналгүй” гэсэн мэдүүлэг /10хх-ийн 129-132/,

- эд хөрөнгийн үнэлгээ 250,000 төгрөг /10хх-ийн 144-147/,

- эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /10хх-ийн 133/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /10хх-ийн 166-170/,

- шүүгдэгч Э.М ын тус хэргийг үйлдсэнээ зөвшөөрсөн мэдүүлэг /10хх-ийн 183-185/,

- шүүгдэгч Э.Д ын тус хэргийг үйлдсэнээ зөвшөөрсөн мэдүүлэг /10хх-ийн 176-178 / зэрэг нотлох баримтуудаар,

5. Шүүгдэгч Г.З  нь : Э.М , Э.Д  нарын хулгайлах гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болох 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр иргэн Д.Д-гийн гэрээс авсан 32 инчийн “Sharp” брэндийн зурагт, иргэн Д.Д-ын гэрээс авсан 32 инчийн “BSB” брэндийн зурагт, иргэн Н.З-гийн гэрээс авсан 42 инчийн “Samsung” брэндийн зурагт, 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр иргэн Д.У-ын гэрээс авсан 43 инчийн “Ротензо” брэндийн зурагт, 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Б.Б-гийн гэрээс авсан 42 инчийн “Sony” брэндийн зурагт, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэн П.Б-гийн гэрээс авсан 1 ширхэг мөнгөн аяга, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Х.С-гийн гэрээс авсан 32 инчийн “ТСЛ” брэндийн зурагт, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Г.О-ний гэрээс авсан 42 инчийн “Тoshiba” брэндийн зурагт, зэс аяга, 2019 оны 04 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө иргэн Б.Б-ны гэрээс авсан хөөрөг, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэн З.Б-ын гэрээс авсан шар өнгийн манан чулуун гуулин нуухтай өөрөөсөө толгойтой 6см өндөртэй шар толгойтой хөөрөг, мөнгөн тоногтой битүү мөнгөн ороолттой хазаар, 2019 оны 04 дугаар сарын 22-ны өдөр иргэн Д.Х-гийн гэрээс авсан булган малгай, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Б.Ү-ын гэрээс авсан 1 ширхэг хөөрөг, 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр  иргэн Н.О-ын гэрээс авсан 42 инчийн “Panasonic” брэндийн зурагт, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Д.С-гийн гэрээс авсан шаазан хөөрөг, 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Х.А-ны гэрээс авсан 42 инчийн “Samsung” зурагт, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Х.А-гийн гэрээс авсан 42 инчийн “Тошиба” брэндийн зурагт зэргийг гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны 04 дүгээр сарын 23-наас 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд нийт 5 удаагийн үйлдлээр авсан болох нь ;   

- гэрч Н.Л-гийн ...Тэр үед Г.З оо гэдэг залуу өөрөө над уруу яриад, манай гэрт ирж уулзаад “ажил төрөл хийе, барилга дээр ажиллах хүн байгаа, би ломбард ажиллуулж байгаа, чамд ломбарднаас гарсан зүйлээ барьцаалж байя, өөрөө ломбарданд байлгах гэхээр болохгүй байна гэж хэлэхээр нь би хулгайн эд зүйлс биш биз дээ гэж асуусан чинь тийм зүйл байхгүй, манай хадмын талынхан ажиллуулдаг гэж хэлсэн. Миний санаж байгаагаар 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр шиг санагдаж байна, Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо, 12-р байр, 11 тоот гэртээ байж байхад Г.З оо ирээд хашааны үүдэнд 42 инчийн 2 зурагт авчирч өгсөн, нийлүүлээд 350.000 төгрөгөөр авсан ба надад бол барьцаалж байна гэж хэлсэн. Үүний дараа надад 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шиг санагдаж байна. Тэр үед Г.З оо надад 3-н хөөрөг авчирч өгсөн, чамд байж байг, буцаагаад би зурагтуудтайгаа авна, чи хадгалж бай гэж хэлсэн. Мөн уг өдрийнхөө маргааш, нөгөөдөр нь бас надад нэг бор шаргал өнгийн хөөрөг авчирч өгөөд бас хадгалж байгаарай гэж хэлсэн. Мөн 2019 оны 04 дүгээр сарын 27 билүү 28-ны өдрийн 16 цаг өнгөрч байхад над руу залгаад “гэрийн чинь гадаа ирчихсэн уулзъя” гэхээр нь гарч уулзахад том, жижиг 2 зурагт байна, дахиад барилгын ажил хийх гэсэн чинь төсөв мөнгөгүй болчхоод байна, чи нийлүүлээд 250.000 төгрөгөнд авчихаа, урьд нь 350.000 төгрөгөөр авсан шүү дээ, дээр нь би чамд нэмээд нэг морины мөнгөн хазаар, цагаан зэс аяга 2-ыг хадгалуулчихъя, түр хадгалж бай, би буцаад авъя гэж хэлсэн. Тэр үед Г.З оо өөр 2 хүнтэй хамт 3-уулаа улаан өнгийн тоёота приус-20 маркийн автомашинтай явж байсан ба надад үзүүлсэн 2 зурагт, мөнгөн хазаар, цагаан зэс аягыг манай найзынх гээд байсан. Ингээд би 250.000 төгрөг өгөөд уг эд зүйлсийг авсан. Г.З оо надад 5 сарын эхээр өгнө гэж хэлж байсан. 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Г.З оотой утсаар нь яриад эд зүйлсээ аваачээ мөнгөө авъя гэж хэлсэн чинь битгий үрээрэй, чи санаа зоволтгүй гэж хэлсэн...Тэгтэл маргааш орой нь нэг дугаараас залгаад “Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс ярьсан, тэр эд зүйлсийг цагдаад өгсөн . Ингээд би тэд нараас авсан 10-н эд зүйлсээс 8-ыг нь буцааж цагдаа нарт өгсөн ба нэг зурагтыг Г.З оо өөрөө буцаагаад аваад явсан...гэх мэдүүлэг /18хх-69-73/,

- шүүгдэгч Г.З ийн...Би Э.М , Э.Д  нарын хулгай хийж олсон эд зүйлсээс 19-н эд зүйлсийг авч, бусдад өгсөн байна...Хонгорзул эгчид 2019.03.20-ны үеэр эхлээд 3-н ширхэг зурагт аваачиж 350.000 төгрөгөөр өгсөн. Уг зурагтуудыг өгөхөд бид 3 хамт гэрт орсон. Үүний дараа 1 билүү 2 хоногийн дараа дахиад 2 том зурагт, нэг мөнгөн аяга Х.Х  эгчид өгсөн. Тухайн үед хэдэн төгрөгөөр өгсөнөө санахгүй байна. Х.Х  эгчид бид 3-ын зүгээс өөр эд зүйлс аваачиж огт өгөөгүй....Харин би өөрийн найз Н.Лхагвасүрэн гэгч залууд 2019 оны 04 дүгээр сарын дундуур Э.М , Э.Д  2-ыг гуйгаад байхаар нь 42 инчийн 2 зурагтыг нь Н.Л-д аваачаад 350.000 төгрөгт өгчихсөн. Тухайн үед Н.Л-д хулгайн зурагт гэдгийг огт хэлээгүй ба мөнгөний хэрэг гарчихлаа гэж хэлээд гуйж өгсөн. Үүний дараа нөгөө 2 нийт 4 ширхэг хөөрөг авчирч өгсөн, Н.Л-д түр хадгалж бай гэж хэлээд өгсөн...Уг үйл явдлаас хэд хоногийн дараа тэр 2 дахиад надтай холбогдож байгаад 2 ширхэг жижиг 32 инчийн зурагтыг, нэг цагаан зэс аяга, нэг мөнгөн хазаарыг авчирч өгөөд энийг борлуулаад өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр 4 эд зүйлсийг нь мөн л Н.Л-д аваачиж өгөөд 250.000 төгрөг авсан ба мөнгөн хазаар, цагаан зэс аягыг нь хамт хадгалж бай гэж үлдээсэн...Гэхдээ би Н.Л-д уг эд зүйлсийг хулгайлж олсон гэдгийг хэлээгүй ба би чамаас зээлсэн мөнгөө буцааж өгөөд, эд зүйлсээ буцааж авна гэж хэлсэн...Сүүлд Э.М , Э.Д  2-ыг цагдаад баригдсаны дараа би Н.Л-д наадах чинь хулгайн эд зүйлс байна, чи цагдаад аваачаад өгчих гэж хэлсэн...Э.Д , Э.М  нарын хулгайлсан 18-н эд зүйлс буюу 10-н зурагт, 4-н хөөрөг, 1 цагаан зэс аяга, 1 мөнгөн хазаар, 1 булган малгай, 1 мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг авсан нь үнэн. Үүнээс 2 эд зүйлсийг нь өөртөө байлгаж байгаад цагдаа нарт өгсөн. Харин үлдсэн эд зүйлсийг нь Н.Лхагвасүрэн, Х.Х  нарт өгчихсөн байж байгаад тэр хүмүүс цагдаа нарт буцааж өгсөн...Тэр  2-оос яг хэзээ авснаа одоо сайн санахгүй байна. Ямар ч байсан 2019 оны 3 болон 4 сард л уг үйл явдал болсон. Би өөрөө Э.Д , Э.М  нартай хамт хулгай хийсэн зүйл байхгүй гэх мэдүүлэг /18хх,-98-101, 16хх-167-169/,

- Э.М ын яллагдагчаар өгсөн...Д , Зоригоо бид 3 эд зүйлсүүдийг Л-гийн  гэрт 3 удаа аваачиж өгсөн. Эхлээд 2 зурагт, дараа нь 3 хөөрөг, тэгээд сүүлд нь 2 зурагт, нэг мөнгөн аяга, мөнгөн хазаар өгсөн. Уг эд зүйлсийг хэдэн төгрөгөөр өгснөө санахгүй байна, Зоригоо бид 3 авсан мөнгөө хувааж  авсан. Лхагвасүрэнд хулгайн эд зүйлс гэж хэлээгүй, Зоригоо уулзаад байсан. Д  бид 2 хулгайлсан эд зүйлсээ Зоригоод өгч заруулсан...гэх мэдүүлэг /18хх-ийн 149-151/,

- Э.Д ын яллагдагчаар өгсөн...Лхагвасүрэнд 3 удаагийн үйлдлээр 3 зурагт, 3 хөөрөг, нэг мөнгөн хазаар, нэг мөнгөн аягыг Зоригоо, М  бид 3 аваачиж өгсөн, Зоригоо зарсан. Харин М  бид 2 хамт явж байсан. Зоригоог эд зүйлс зараад өг гэж хэлсэн. Лхагвасүрэн хулгай хийсэн гэдгийг мэдсэн эсэхийг мэдэхгүй гэх мэдүүлэг /18хх-124-126/ зэрэг нотлох баримтуудаар,

- Х.Х ын яллагдагчаар өгсөн...Би Э.Д , Э.М , Г.З  нарыг хамт ирэхэд эхлээд 3-н зурагт, дараа нь 2 зурагт, 1 мөнгө аяга авсан юм. Харин манай гэрт 2 ширхэг 32 инчийн зурагт, нэг 43 инчийн ротензо маркийн зурагт нь байсан. Миний авах болсон шалтгаан нь болохоор тэр 3-ыг гуйгаад байхаар нь авчихсан мэдүүлэг /18хх-161-167/ зэрэг нотлох баримтуудаар,   

Шүүгдэгч Х.Х  нь :       

Э.М , Э.Д  нарын хулгайлах гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болох 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр иргэн Д.Д-гийн гэрээс авсан 32 инчийн “Sharp” брэндийн зурагт, иргэн Д.Д-ын гэрээс авсан 32 инчийн “BSB” брэндийн зурагт, иргэн Н.З-гийн гэрээс авсан 42 инчийн “Samsung” брэндийн зурагт, 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр иргэн Д.У-ын гэрээс авсан 43 инчийн “Ротензо” брэндийн зурагт, 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Б.Б-гийн гэрээс авсан 42 инчийн “Sony” брэндийн зурагт, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэн П.Б-гийн гэрээс авсан мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байх гэртээ 2019.03.20-с 2019.03.23-ны өдрийн хооронд 2 удаагийн үйлдлээр авсан болох нь ;     

- шүүгдэгч Х.Х ын /Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо, 52-11 тоотод оршин суух/...Э.Д , Э.М , Г.З  нар манай гэрт хамт ирээд эхлээд 3-н зурагт, дараа нь 2 зурагт, 1 мөнгө аяга авсан юм. Харин манай гэрт 2 ширхэг 32 инчийн зурагт, нэг 43 инчийн ротензо маркийн зурагт байсан ба тэр 3-н зурагтыг би Сонгинохайрхан дүүргийн цагдаагаас ярьж байна, та хулгайн зурагт авчихсан байна гэж хэлэхээр нь би  аваачиж өгсөн юм. Харин үлдсэн нэг 40 билүү 42 инчийн зурагт нь Г.З  дараа нь ирээд надаас аваад явсан...Би сүүлд 2 зурагттай хамт ирсэн мөнгөн аягийг хархорин зах дээр аваад хуулаад зарчихсан...Би тэр 3-аас нийт 800.000 төгрөгөөр 5-н зурагт, 1 мөнгөн аяга авсан...Би хулгайн эд зүйлс байсан гэдгийг нь мэдсээр байж авсандаа харамсаж байна. Миний авах болсон шалтгаан нь болохоор тэр 3-ыг гуйгаад байхаар нь авчихсан юм. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Би өөрийнхөө зарсан 1 зурагт, нэг мөнгөн аяганы хохирлыг төлнө...гэх мэдүүлэг /18хх-161-167/,   

- Г.З ийн яллагдагчаар өгсөн...Би Э.М , Э.Д  нарын хулгай хийж олсон эд зүйлсээс Хонгорзул эгчид 2019.03.20-ны үеэр эхлээд 3-н ширхэг зурагт аваачиж 350.000 төгрөгөөр өгсөн. Уг зурагтуудыг өгөхөд бид 3 хамт гэрт орсон. Үүний дараа 1 билүү 2 хоногийн дараа дахиад 2 том зурагт, нэг мөнгөн аяга Х.Х  эгчид өгсөн. Тухайн үед хэдэн төгрөгөөр өгсөнөө санахгүй гэх мэдүүлэг /18хх,-98-101/,   

- Э.Д ын яллагдагчаар өгсөн...2019 оны 03 дугаар сарын 20-ноос 25-ны хооронд болсон. Эхлээд 3 ширхэг зурагтыг Зоригоогоор дамжуулан Хонгорзулын гэрт аваачин өгөөд 350,000 төгрөг авсан. Уг өдрийнхөө маргааш нь 2 ширхэг зурагт, хамт авсан мөнгөн аягыг Зоригоотой хамт Хонгорзулын гэрт нь аваачиж өгсөн. Хонгорзул нь бид нарыг хулгай хийсэн гэдгийг мэдэж байсан. Зоригоо мөн адилхан. Хонгорзулаас авсан мөнгөө бид 3 хувааж авсан гэх мэдүүлэг /18хх-ийн 124-126/,

- Э.М ын яллагдагчаар өгсөн...Д  бид хоёр 2019 оны 03 дугаар сард Тахилтын ойр орчмоос 3 айлаас хулгайлсан 3 ширхэг зурагтыг Зоригоор думжуулан Хонгорзулын гэрт нь аваачиж өгөөд бэлэн 350,000 төгрөг авсан. Уг мөнгөө бид 3 хувааж авсан. Уг 3 зурагтыг Хонгорзулд өгдөг өдрийхөө өглөө 3 айлаас аваад үдээс хойш аваачиж өгсөн. Мөн уг өдрийнхөө маргааш нь бид 3 бас Хонгорзулын гэрт 2 зурагт, нэг мөнгөн аяга аваачиж өгсөн. Уг 3 ширхэг эд зүйлсийг нийлүүлээд хэдэн төгрөгөөр зарсанаа санахгүй байна. Уг авсан мөнгөө бид 3 хуваасан. Хонгорзул хулгайн эд зүйлс гэдгийг мэдэж байсан гэх мэдүүлэг /18хх-ийн 149-151/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Э.Д  дангаараа 13 удаагийн үйлдлээр, Э.М  дангаараа 16 удаагийн үйлдлээр, Э.Д , Э.М  нар бүлэглэн 35 удаагийн үйлдлээр тус тус хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, шүүгдэгч Г.З  нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, шүүгдэгч Г.З , Х.Х  нар мөнгө угаах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн болохыг тус тус нотолж буй тус хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, үнэлгээчин буюу шинжээч худал дүгнэлт  гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.   

Тус тус хэрэгт Э.Д , Э.М , Г.З , Х.Х  нар гэрч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр удаа дараа мэдүүлэг өгсөн байх ба шүүгдэгч нар мөрдөн байцаалтад тус тус холбогдох гэмт хэрэг үйлдсэн болохоо зөвшөөрсөн удаа дараагийн мэдүүлэг нь шүүгдэгч нарын мэдүүлгийг тус бүр газар дээр нь шалгасан тэмдэглэлээр баталгаажсан, мөн тухайн шүүгдэгч нарын мэдүүлэг дэх хулгайлах үйлдлээ хэрхэн хэрэгжүүлсэн тухай баримтат мэдээлэл нь хохирогч тус бүрийн мэдүүлэг дэх хулгайн хэргийн улмаас алдагдсан эд зүйлсийн шинж, тоо ширхэг, цаг хугацааны тухай зэрэг баримтат мэдээлэлтэй илтэд зөрүүгүй байхаас гадна шүүгдэгч тус бүрийн гэрч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн бүхий л мэдүүлэг нь харилцан бие биенийхээ хамтын оролцоот болон дангаар үйлдсэн үйлдлийг нотолсон хөндлөнгийн баримтууд болж байх тул зарим шүүгдэгч нар шүүх хуралдааны явцад зарим гэмт хэрэг дангаар болон хамтран үйлдсэн болохоо зөвшөөрснөө үгүйсгэх, үгүйсгэснээ зөвшөөрөх, эргэж буцах байдлаар мэдүүлсэн нь холбогдох “шүүгдэгч нарын эрх”-д хамаарна, харин тэдэнд холбогдох хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэл, нотлох баримт болохооргүй байна.    

Тодруулбал, шүүх хуралдааны явцад : Шүүгдэгч Э.Д  нь дангаар үйлдсэн нийт гэмт хэргээс хохирогч Х.Хуяг-очир, Ө.Од нарын гэрээс эд зүйл хулгайлах хэргийг би хийгээгүй, Г.З оос наймаалцаж авсан гэх, шүүгдэгч Э.М  нь дангаар үйлдсэн нийт гэмт хэргээс хохирогч Л.Г-ын гэрээс эд зүйлс хулгайлах хэргийг хийгээгүй, мөн Э.Д тай бүлэглэн үйлдсэн хулгайлах гэмт хэргээс хохирогч М.А-гийн гэрээс эд зүйл хулгайлахад би байгаагүй, тухайн хэргүүдийг Г.З оос наймаалцаж авсан гэх, шүүгдэгч Г.З  нь би Н.Л-д гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг зараагүй, надад өөр бусад дүүрэгт үйлдсэн хэрэг байгаа гэх зэргээр мэдүүлсэн боловч нь эдгээр нь эх сурвалжгүй, хэрэгт цугларч, судлагдсан бүхий л нотлох баримтаар үгүйсгэгдэж няцаагджээ.  

Шүүгдэгч нарын хувьд өөрсдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэдэг нь дур зоргын буюу илтэд худал мэдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахад чиглэгдэх ёсгүй ба шүүгдэгч Г.З ийн хувьд олон дахин үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болон холбогдсон хулгайн хэргийн хохирлын талаарх шалгуулах талаар мэдүүлж энэ хүрээнд түүнд холбогдох хэргийг прокурорт буцааж байсан боловч /2х, х-73-74/ тус асуудлууд тогтоогдоогүй, мөн Э.Д , Э.М  нар мөрдөн байцаалтад “Х.Х  зарим хулгайлах гэмт хэрэгт оролцсон” гэж мэдүүлсэн байх боловч энэ нь нотлогдоогүй буюу тэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулахаар тийнхүү мэдүүлснээ хүлээсэн байгааг /18хх-150,124-125/ тэмдэглэв.    

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Э.Д  нь дангаар болон бүлэглэн нийт 48 удаа, Э.М  нь дангаар болон бүлэглэн нийт 51 удаа үйлдэж, тус гэмт хэргийн улмаас олсон нийт хөрөнгө, орлогыг өөрсдийн амьдрал ахуйн нэн тэргүүний буюу хүссэн хэрэгцээндээ тус тус зарцуулсан, энэ байдал нь шүүгдэгч нарын хувьд ажил, хөдөлмөр эрхлэхгүйгээр  хулгайлах гэмт хэргийг байнга, тогтвортой үйлдэх явдлыг амьдрах, амьдрал ахуйн хэрэгцээгээ хангах, ашиг орлого олох арга, эх сурвалж болгосон буюу гэмт зан төлөвийн хэвшмэл шинжийг бодитой илэрхийлж байх тул шүүгдэгч нарыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзнэ.    

Гэмт хэргийн давтамжийн “байнга” гэх шинжийг тодорхойлоход тухайн нэг төрлийн гэмт хэргийг 3 ба түүнээс дээш удаа үйлдэж, тэдгээрийн алинд ч ял шийтгүүлээгүй байхыг ойлгоно, харин амьдралын эх үүсвэр болгосон гэдэгт тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг өөрийн амьдралын нэн тэргүүний буюу хүссэн хэрэгцээндээ зориулсан байхыг ойлгох үндэслэлтэй ба “зөвхөн ар гэр буюу гэр бүлийн гишүүд”-ийнхээ амьдрал ахуйн хэрэгцээнд зарцуулсан байх мэтээр туйлшруулах боломжгүй болохыг тодотгох нь зүйтэй.  

Шүүгдэгч Э.М , Э.Д  нар зарим хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд учрах саадыг арилгах зорилгоор буюу гэмт үйлдлээ төгс хэрэгжүүлэхэд учирч болох элдэв саадаас нуугдан бүгэх, зугтах, гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг нууж тээвэрлэх зэрэг зорилгоор тухайн 34-54 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зориуд ашигласан байх тул машин механизм ашигласан гэж үзнэ.        

Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Э.Д  нь дангаар болон бүлэглэн нийт 48 удаа, Э.М  нь дангаар болон бүлэглэн нийт 51 удаа үйлдсэн гэмт үйлдлүүд нь “хулгайлах гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүний хохирлын хэмжээ болох 50,000,000 төгрөг хүртэлх шинж, тус хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний хүн байнга амьдрах орон байр, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон зэрэг шинж”-ийг тус тус хангасан, мөн мөнгө угаах гэмт хэргийг шүүгдэгч Г.З  5 удаа, шүүгдэгч  Х.Х  2 удаа тус тус үйлдсэн үйлдлүүд нь мөнгө угаах гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүний шинжийг хангасан харин хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаагүй байх тул шүүгдэгч тус бүрийн хэд хэдэн удаагийн хулгайлах, мөнгө угаах гэмт үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцсон нь зөв болно.   

Мөнгө угаах гэмт хэргийг шүүгдэгч Г.З  5 удаагийн үйлдлээр, шүүгдэгч Х.Х  2 удаагийн үйлдлээр тус тус үйлдсэн гэх “цаг хугацаа”-г яллах дүгнэлтэд “Э.Д , Э.М ын хулгайлах гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа байх мэт” бичсэн нь буруу байх бөгөөд гэрч Н.Л-гийн  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Г.З , Э.Д , Э.М , Х.Х  нарын мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, яллах дүгнэлтэд шүүгдэгч Г.З , Х.Х  нарт тус бүр хамаатуулан бичсэн холбогдох хохирогч нарын эд хөрөнгө алдагдсан цаг хугацаа зэргийг харьцуулан шалгасны үндсэн дээр Г.З  нь гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж 5 удаагийн үйлдлээр эд хөрөнгө авсан гэмт хэргийн цаг хугацааг 2019.04.23-наас 2019.04.28-ны өдрийн хооронд, харин Х.Х  гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж 2 удаагийн үйлдлээр  эд хөрөнгө авсан гэмт хэргийн цаг хугацааг 2019.03.20-с 2019.03.23-ны өдрийн хооронд гэж үзэх үндэслэлтэйг зөвтгөн тодотгосон болно.       

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд хохирогч Н.Хуяг-очир,  Н.Эрдэнэ-очир гэж 2 янзаар бичсэн байх боловч тус тогтоолын үндэслэл болгосон бүхий л нотлох баримтууд хохирогч Н.Хуяг-очир болохыг нотолсон / 11хх-37-38/  байх тул тухайн асуудлыг техникийн алдаа гэж үзнэ.         

Дээрх нотлох баримт бүхий хууль зүйн үндэслэлийн хүрээнд шүүгдэгч нарт холбогдох хэргийг прокурорт буцаах тухай өмгөөлөгч Ч.Отгонбаатар, А.Ганзориг нарын, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэхгүй буюу хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх тухай өмгөөлөгч А.Очбадрал нарын санал дүгнэлтийг тус тус хүлээж авах үндэслэлгүй, шүүгдэгч нарын хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Э.Д ыг хулгайлах гэмт хэргийг ганцаар болон бусадтай бүлэглэн 48 удаагийн үйдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм  ашиглаж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,   

Шүүгдэгч Э.М ыг хулгайлах гэмт хэргийг ганцаар болон бусадтай бүлэглэн 51 удаагийн үйдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм  ашиглаж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,    

Шүүгдэгч Г.З ийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, 

Шүүгдэгч Г.З , Х.Х  нарыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан буюу мөнгө угаах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.            

Хохирлын хувьд :   

1. Шүүгдэгч Г.З  хохирогч Д.Б-д 4.970.000 төгрөгийн хохирол учруулснаас 1.210.000 төгрөгийн эд зүйлс буцаан олгогдож, 3.760.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй /1хх-37-38, 63-65, 104-107, 110-112, 2хх-106-108/ байна. Шүүгдэгч нь тус гэмт хэрэг үйлдэж олсон зарим эд зүйлсийг цагдаад хураалгасан гэх боловч энэ байдал нотлогдож тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.  

2. Шүүгдэгч Э.Д ын дангаар үйлдсэн гэмт хэргийн хохирогч нарт төлөх хохирлын дүн нийт 8.150.812 төгрөг.   

- хохирогч С.Б-д 1008000 төгрөг+3360 төгрөг (цоожны үнэ) нийт 1.011.360 төгрөгийн хохирол төлөгдөөгүй /10х-ийн 201-204, 10хх-214-221/

- хохирогч Н.Х-т 1.076.412 төгрөг + 3360 төгрөг (цоожны үнэ) нийт  1.079.772 төгрөгийн хохирол төлөгдөөгүй /11х-ийн 9-12, /11хх-18-21/,   

- хохирогч Б.Г-т 555.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй /11х-ийн 59-63, 11хх-71-73/,      

- хохирогч Б.Б-д 495.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй /11х-ийн 103-107/, 11хх-ийн 116-118/,   

- хохирогч Б.Д-д 300.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй 11х-ийн 151-155/, 11хх-163-165/,   

- хохирогч Б.М-т 430.000 төгрөг +1680 төгрөг /цоожны үнэ/ нийт 431.680 төгрөгийн хохирол төлөгдөөгүй /11х-ийн 200-203/, /11хх-213-215, 217-220/,  

- хохирогч В.Г-д 435.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй /12х-ийн 5-8/, /12хх-ийн 16-18/,  

- хохирогч Ч.Д-д 975.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй /12х-ийн 49-55, 12хх-ийн 65-67/,

- хохирогч Б.А-д 400.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй /12х-ийн 159-162, 12хх-ийн 172-174/,  

- хохирогч Ч.Б-д 466.000 төгрөгийн хохирол учруулсан /12х-ийн 221-225/, /12хх-ийн 233-238 /,  

- хохирогч Г.О-т 630.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй /13х-ийн 35/, /13хх-ийн 38-40/,

- хохирогч М.Ц-д 850.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй /13х-ийн 72-76/, /13хх-ийн 85-87/, 

- хохирогч Ө.О-д 522.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй /13х-ийн 124-127, 13хх-ийн 132-138/.  

3. Шүүгдэгч Э.М ын дангаар үйлдсэн гэмт хэргийн хохирогч нарт төлөх хохирлын дүн 11.208.480 төгрөг    

- хохирогч Л.Г-д хохирол 2.941.000 төгрөг, эвдэрсэн сейф 108000 төгрөг нийт 3.049.000 төгрөг төлөгдөөгүй /13х-177-184, 180-184/, 13хх-199-200/,

- хохирогч Д.Б-д 214,400 төгрөг+1680 төгрөг /цоожны үнэ/ нийт 216.080 төгрөгийн хохирол төлөгдөөгүй /13х-ийн 240-244/, /13хх-ийн 247-250, 14хх-ийн 01/, 

- хохирогч Б.Б-д 1.105.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй /14х-ийн 42-45/, эд хөрөнгийн үнэлгээ 1.105.000 төгрөг /14хх-ийн 55-57, 59-60/,

- хохирогч З.Ш-д 250,000 төгрөг+1680 төгрөг /цоожны үнэ/ нийт 251.680 төгрөгийн хохирол төлөгдөөгүй /14х-ийн 91-95/, эд хөрөнгийн үнэлгээ /14хх-ийн 100-104/,

- хохирогч Д.Б-д 470.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй 14х-ийн 147-150, 14хх-ийн 145-150/, 14хх-ийн 158-160/,

- хохирогч Н.О-д 425.000 төгрөг +3360 төгрөг (цоожны үнэ) нийт 428.360 төгрөгийн хохирол төлөгдөөгүй /14х-ийн 193-196/, эд хөрөнгийн үнэлгээ /14хх-ийн 199-207/,  

- хохирогч Л.Н-т 1.307.000 төгрөгийг хохирол төлөгдөөгүй /15х-ийн 4-8/, эд хөрөнгийн үнэлгээ /15хх-16-19/, 

- хохирогч С.О-д 295.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй /15х-ийн 52-56/, эд хөрөнгийн үнэлгээ /15хх-ийн 63-65/, 

- хохирогч Г.Б-д 1.022.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй /15х-ийн 103-107/, /15хх-ийн 116-118/,

- хохирогч М.Э-д 940,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй /15хх-ийн 165-170/, /15хх-ийн 180-182/,

- хохирогч Д.Ц-д 245.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй /15х-ийн 220-223/, /15хх-ийн 220-223/, /15хх-ийн 231-233/,  

- хохирогч О.О-т 350.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй /16х-ийн 11-14/, эд хөрөнгийн үнэлгээ /16хх-ийн 23-25/,

- хохирогч О.Х-т 350.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй 16х-ийн 65-70, эд хөрөнгийн үнэлгээ /16хх-ийн 77-79/,

- хохирогч Д.Х-д 650.000 төгрөгийн хохирол учруулснаас 350000 төгрөгийн үнэтэй булган малгай буцааж олгогдож үлдэгдэл 300,000 төгрөгийн  хохирол төлөгдөөгүй /16х-ийн 122-125, 145/, эд хөрөнгийн үнэлгээ /16хх-ийн 135-140/, 

- хохирогч Р.Г-д 736.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй /16х-ийн 189-195/, эд хөрөнгийн үнэлгээ /16хх-ийн 202-204/,  

- хохирогч Б.Б-д 140,000 төгрөг+3360 төгрөг (цоожны үнэ) нийт 143,360 төгрөгийн хохирол төлөгдөөгүй /16х-ийн 239-242, 250, 17хх-ийн 04/,

4. Шүүгдэгч Э.М , Э.Д  нарын бүлэглэн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн төлөгдөөгүй хохирлын дүн 25.020.060 төгрөг      

1. Хохирогч Б.У-т нийт 861.380 төгрөгийн хохирол төлөгдөөгүй /2 хх-ийн 130-135/, эд хөрөнгийн үнэлгээ /2 хх-140-141, 143-146/ байх тул шүүгдэгч тус бүр  430.690 төгрөг төлөх  

2. Хохирогч Ж.О-д 335.000 төгрөг+1680 төгрөг/ цоожны үнэ/ нийт 336.180 төгрөгийн хохирол төлөгдөөгүй /2х-ийн 179-185, 194-197/ байх тул шүүгдэгч тус бүр 168.090 төгрөг төлөх  

3. Хохирогч Х.А-д 993.000 төгрөг+3360 төгрөг нийт 993.360 төгрөгийн  хохирол төлөгдөөгүй /3хх-ийн 39-42/, /3хх-ийн 53-57/ байх тул шүүгдэгч тус бүр 496.680 төгрөг төлөх,

4. Хохирогч Д.П-д 500.000 төгрөг+1680 төгрөг/ цоожны үнэ/ нийт 501680 төгрөгийн хохирол төлөгдөөгүй /3хх-ийн 109-112/, эд хөрөнгийн үнэлгээ /3хх-ийн 129-132/ байх тул шүүгдэгч тус бүр 250.840 төгрөг төлөх,

5. Хохирогч Б.Б-д 953.900  төгрөгийн хохирол учруулснаас 600.000 төгрөгийн үнэлгээтэй хөөрөг буцаан олгогдож, 353900 төгрөгийн хохирол төлөгдөөгүй /3хх-ийн 235-238/, эд хөрөнгийн үнэлгээ /4хх-ийн 05-06/ байх тул шүүгдэгч тус бүр 176.950 төгрөг төлөх,

6. Хохирогч Д.С-д 112.300 төгрөгийн хохирол учруулснаас 50.000 төгрөгийн үнэлгээтэй шаазан хөөрөг буцаан олгогдож, үлдэх 62300 төгрөг төлөгдөөгүй байх тул /4хх-ийн 60-64, 65/, эд хөрөнгийн үнэлгээ /4хх-ийн 83-84/ шүүгдэгч тус бүр 31.150 төгрөг төлөх,

7. Хохирогч Н.З-д нийт 586.680 төгрөгийн хохирол төлөгдөөгүй /4хх-ийн 218-222/,  эд хөрөнгийн үнэлгээ /4хх-ийн 230-234/ байх тул шүүгдэгч тус бүр 293.340 төгрөг төлөх,

8. Хохирогч О.О-т нийт 173.360 төгрөгийн хохирол төлөгдөөгүй /5хх-ийн 71-76/, эд хөрөнгийн үнэлгээ /5хх-ийн 86-90/ байх тул шүүгдэгч тус бүр 86.680 төгрөг төлөх,

9. Хохирогч Н.У-д 1,085,000 төгрөгийн хохирол учруулснаас 650.000 төгрөгийн үнэлгээтэй зурагт буцаан олгогдож, үлдэх 435000 төгрөг төлөгдөөгүй /5хх-ийн 122-125, 143/, эд хөрөнгийн үнэлгээ /5хх-ийн 137-138/ байх тул шүүгдэгч тус бүр 215.500 төгрөг төлөх

10. Хохирогч Д.Б-д 780.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй /5хх-ийн 174-177/, эд хөрөнгийн үнэлгээ /5хх-ийн 186-187/ байх тул шүүгдэгч тус бүр 390.000 төгрөг төлөх,

11. Хохирогч Н.О-д 600.000 төгрөг төлөгдөөгүй /6хх-ийн 27-30/, - эд хөрөнгийн үнэлгээ /6хх-ийн 38-40/ байх тул шүүгдэгч тус бүр 300.000 төгрөг төлөх,

12. Хохирогч Б.Үр-д 1.600.000 төгрөг+3360 төгрөг нийт 1.603.360 төгрөгийн хохирол учруулснаас 1.500.000 төгрөгийн үнэлгээтэй 1 ширхэг хөөрөг  буцаан олгогдож, үлдэх 103.360 төгрөг төлөгдөөгүй /6хх-ийн 83-89/, - эд хөрөнгийн үнэлгээ /6хх-ийн 102-107, 89-90/ байх тул шүүгдэгч тус бүр 51.680 төгрөг төлөх,

13. Хохирогч Ч.Т-д 927.000 төгрөг+1680 төгрөг нийт 928680 төгрөг / төлөгдөөгүй /6хх-ийн 139-143/, - эд хөрөнгийн үнэлгээ /6хх-ийн 150-153/ байх тул шүүгдэгч тус 464.340 төгрөг төлөх,

14. Хохирогч Ч.О-д 780,000 төгрөг +3360 төгрөг нийт 783360 төгрөгийн хохирол төлөгдөөгүй /6хх-ийн 195-198/, /6хх-ийн 203-207/ байх тул шүүгдэгч тус бүр 391.680 төгрөг төлөх,

15. Хохирогч С.Цо-д 872.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй /6хх-ийн 247-250, 7х-ийн 2/,- эд хөрөнгийн үнэлгээ /7хх-ийн 12-13/ байх тул шүүгдэгч тус бүр  436.000 төгрөг төлөх,  

16. Хохирогч Ц.Ц-д нийт 800.000 төгрөг+ 1680 төгрөг нийт 801.680 төгрөгийн хохирол төлөгдөөгүй /7хх-ийн 49-52/, эд хөрөнгийн үнэлгээ /7хх-ийн 60-65/ байх тул шүүгдэгч тус бүр 400.480 төгрөг төлөх,

17. Хохирогч Д.С-д 550.000 төгрөг+3680 төгрөг нийт 553680 төгрөгийн хохирол төлөгдөөгүй /7хх-ийн 104-109/, - эд хөрөнгийн үнэлгээ /7хх-ийн 117-120/ байх тул шүүгдэгч тус бүр 276.680 төгрөг төлөх,

18. Хохирогч С.А-д 989.000 төгрөгийг хохирол төлөгдөөгүй байх тул /7хх-ийн 162-166/, - эд хөрөнгийн үнэлгээ /7хх-ийн 175-177/ шүүгдэгч тус бүр 494.500 төгрөг төлөх,

19. Хохирогч Ж.- 500.000 төгрөг+1680 төгрөг нийт 501680 төгрөгийн хохирол төлөгдөөгүй /7хх-ийн 215-218/, эд хөрөнгийн үнэлгээ /7хх-ийн 238-242/ байх тул шүүгдэгч тус бүр 250.840 төгрөг төлөх,

20. Хохирогч М.Б-д 1.200.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй /8хх-ийн 33-37/,- эд хөрөнгийн үнэлгээ /8хх-ийн 47-49/ байх тул шүүгдэгч тус бүр 600.000 төгрөг төлөх,

21. Хохирогч А.Б-т 565.000 төгрөг +25000 төгрөг / цонхны засвар/ нийт 585.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй /8хх-ийн 89-94/, эд хөрөнгийн үнэлгээ /8хх-ийн 102-106/ байх тул шүүгдэгч тус бүр 292.500 төгрөг төлөх,

22. Хохирогч Д.Б-д 1.475.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй /8хх-ийн 149-154/, эд хөрөнгийн үнэлгээ /8хх-ийн 162-164/ байх тул шүүгдэгч тус бүр 737500 төгрөг төлөх,

23. Хохирогч А.Б-т 1.780.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй /8хх-ийн 213-217/, эд хөрөнгийн үнэлгээ /8хх-ийн 227-229/ байх тул шүүгдэгч тус бүр 890.000 төгрөг төлөх

24. Хохирогч Г.Н-д 3.650.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй /9хх-ийн 27-29/, эд хөрөнгийн үнэлгээ /9хх-ийн 40-43/ байх тул шүүгдэгч тус бүр 1.825.000 төгрөг төлөх,

25. Хохирогч Б.А-т 2.000.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй /9хх-ийн 92-96/, - эд хөрөнгийн үнэлгээ /9хх-ийн 102-103/ байх тул шүүгдэгч тус бүр 1.000.000 төгрөг төлөх,

26. Хохирогч Х.А-д 586.100 төгрөгийн хохирол төлөгдөөгүй /9хх-ийн 138-143/, - эд хөрөнгийн үнэлгээ /9хх-ийн 153-154/ байх тул шүүгдэгч тус бүр 293.050 төгрөг //9х-ийн 138-142/,

27. Хохирогч Д.О-гт нийт 2.226.680 төгрөгийн хохирол төлөгдөөгүй /10хх-ийн 215-218/, эд хөрөнгийн үнэлгээ /10хх-ийн 241-248/ байх тул шүүгдэгч тус бүр 1.113.340 төгрөг төлөх,

28. Хохирогч О.О-д 300.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй /10хх-ийн 56-61/,- эд хөрөнгийн үнэлгээ /10хх-ийн 85/ байх тул шүүгдэгч тус бүр 150.000 төгрөг төлөхөөр байна.

            Харин хохирогч Х.С, Г., З. алдагдсан зүйлсийг хурааж, тэдэнд буцаан олгожээ.

Шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийн хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар холбогдох шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй.

Тус хэрэгт битүүмжлэгдсэн 34-54 УНВ улсын дугаартай Тоуото приус 20 маркийн тээврийн хэрэгсэл нь анхнаасаа шүүгдэгч нарын өмчлөлийнх биш байх /12хх, 88, 62-63/  тул тус тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг /12хх-95-99/  хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Т.Чинбатад олгож, харин шүүгдэгч Э.М , Э.Д  нар хулгайлах гэмт үйлдэхэд учрах саадыг арилгах зорилгоор тухайн 34-54 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зориуд ашигласан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 34-54 УНВ улсын дугаартай Тоёото приус маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 8000.000 төгрөг /12хх-101-103/-ийг шүүгдэгч Э.М , Э.Д  нараас тус бүр 4000.000 төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэх үндэслэлтэй.    

Мөн шүүгдэгч Г.З  нь Э.М , Э.Д  нарын хулгайлах гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийг авч улмаар 800.000 төгрөгийг тухайн шүүгдэгч нартай хувааж авсан, харин  шүүгдэгч Х.Х  нь Э.М , Э.Д  нарын хулгайлах гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийг авч улмаар мөнгөн аягыг 150.000 төгрөгөөр зарсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З оос 266.000 төгрөг, шүүгдэгч Х.Х аас 150.000 төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгох үндэслэлтэй ба шүүгдэгч  Г.З , Х.Х  нар мөнгө угаах гэмт хэргийн улмаас зарим зурагтыг зарсан эсэх асуудлыг эргэлзээгүй нотолж чадаагүй, тус шүүгдэгч нар өөр эд зүйлс зараагүй тухай мэдүүлсэн болохыг тэмдэглэв.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Өмнө нь шүүгдэгч Г.З , Э.М , Э.Д  нар 2002 оны Эрүүгийн хуулиар тус тус гэмт хэрэгт шийтгэгдэж байсан байх боловч тэд тухайн гэмт хэрэгт оногдуулсан ялыг эдэлж дууссанд хамаарах нотлох баримтын эх сурвалжтай /1хх-122/, 17хх-160, 17хх-139/, энэ талаарх нотлох баримт шүүх хуралдаанд шинжлэгдсэн байх тул тус шийтгэгдэж байсан байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болгохгүй болно.

Шүүгдэгч Э.М , Э.Д  хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарах ба шүүгдэгч нарын хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.  

Шүүгдэгч нарын хувьд тогтмол эрхэлсэн тодорхой ажилгүй, хөрөнгө орлогын бүртгэлгүй, шүүгдэгч Г.З  шүүхээс 2 удаа оргон зайлж байсан болон шүүгдэгч нарын амьдрал ахуйн болон хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж тус хэрэгт авагдсан нь судлагдсан болно.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Э.Д , Э.М  нарыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч тус бүрт 9 жилийн хорих ял, шүүгдэгч Г.З т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус оногдуулж, тухайн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

Шүүгдэгч Э.Д ын хувьд 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн байхдаа гэмт хэрэг үйлдсэн, түүнчлэн тус торгох ялыг биелүүлээгүй байх тул хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмын дагуу 700,000 төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоног хорих ялаар тооцон нийт 46 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэсэн болно.

Шүүгдэгч Г.З ийн хувьд гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж 5 удаагийн үйлдлээр эд хөрөнгө авсан гэмт хэргийг 2019.04.23-аас 2019.04.28-ны өдрийн хооронд үйлдсэн байх ба түүнийг мөнгө угаах гэмт хэрэгт 2019.06.03-ны өдөр яллагдагчаар татсан /18хх-84-85/ буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2-т зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татагдсан, энэ хүрээнд талууд маргаан бүхий асуудал гаргаагүй болохыг тэмдэглэв.

Харин шүүгдэгч Х.Х ын гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж 2 удаагийн үйлдлээр эд хөрөнгө авсан гэмт хэргийг 2019.03.20-с 2019.03.23-ны өдрийн хооронд үйлдсэн байх ба түүнийг мөнгө угаах гэмт хэрэгт 2020.03.24-ны өдөр яллагдагчаар татсан /18хх-152-160/ байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар  шүүгдэгч Х.Х д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож түүний эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй.

Шүүгдэгч Х.Х  цагдан хоригдсон хоноггүй.

Шүүгдэгч Г.З ийн хувьд 2019.01.30-ны өдрөөс 2019.01.31-ний өдөр хүртэл сэжигтнээр баривчлагдсан 1 хоног /1х-119-120, 2х-ийн 15-16, 48-50/, мөн шүүгдэгч шүүхээс оргон зайлж, 2019.04.29-ний өдрөөс таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх шийдвэр гарч улмаар түүнийг 2019.05.01-ний өдрөөс 2019.09.06-ны өдрийг дуустал цагдан хоригдсон /2х, х-65-66, 73-74, 81, 77-78, 102-103, 17хх-19/, 20-21/, мөн шүүгдэгч шүүхээс оргон зайлж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн улмаар 2020.10.09-ний өдрөөс 2020.10.19-ний өдрийн байдлаар нийт 138 хоног цагдан хоригдсон,  

шүүгдэгч Э.Д  2019.03.26-наас 28 хүртэл сэжигтнээр 2 хоног баривчлагдсан /12хх-104-105, 129/, 2019.04.30-с 2019.05.01-ний өдөр хүртэл сэжигтнээр 1 хоног баривчилсан / 6хх-45-48,17хх-54/, 2019.05.01-ний өдрөөс /17х-ийн 55-56, 58-59/, 60-63, 66-69, 71, 73, 75/, 76/, 77, 54, 18х-212, 213, 214, 217, 20хх-3-4, 13-14/ 2020.10.19-ний өдрийг хүртэл нийт 540 хоног цагдан хоригдсон,

шүүгдэгч Э.М  2019.03.26-аас 2019.03.28-ны өдөр хүртэл 2 хоног баривчлагдсан /12хх-115-116/, 2019.4.30-с 2019.05.01 хүртэл 1 хоног /6х-ийн 51-52, 17хх-110/,  2019.05.01-ний өдрөөс эхлэн /17х-ийн 111-112, 115-119, 121/, 124, 126, 128, 130, 131, 132, 18х-218-219, 222, 20х-ийн 5-6, 11-12/- 2020.10.19-ний өдрийг хүртэл нийт 540 хоног цагдан хоригдсон байх тул тэдний эдлэх ялд оруулан тооцох үндэслэлтэй.  

Тус хэрэгт хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, ашиглах боломжгүй буюу эвдэрхий самсунг брэндийн 49 инчийн зурагт 1 ширхэг, самсунг брэндийн 42 инчийн зурагт 1 ширхэг, 1 ширхэг цоож зэргийг тус тус зохих журмын дагуу устгах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :    

 

1. Шүүгдэгч Э.Д ыг хулгайлах гэмт хэргийг ганцаар болон бусадтай бүлэглэн 48 удаагийн үйдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,    

Шүүгдэгч Э.М ыг хулгайлах гэмт хэргийг ганцаар болон бусадтай бүлэглэн 51 удаагийн үйдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм  ашиглаж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,     

Шүүгдэгч Г.З ийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, 

Шүүгдэгч Г.З , Х.Х  нарыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан буюу мөнгө угаах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Х.Х д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д  зааснаар шүүгдэгч Э.М ыг 9 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.Д ыг 9 жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Г.З ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 3  жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.     

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан шүүгдэгч Э.Д т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д  зааснаар оногдуулсан 9 жилийн хорих ялаар дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.18-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоног хорих ялаар тооцон нийт 46 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нийт 9 жил 1 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялаар  тогтоосугай.  

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М ын эдлэх 9 жилийн хорих ялыг, Э.Д ын эдлэх 9 жил  1 сар 16 хоногийн хорих ялыг, Г.З ийн эдлэх 4 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон шүүгдэгч Э.М ын 540 хоногийг, Э.Д ын 540 хоногийг, Г.З ийн 138 хоногийг тухайн шүүгдэгч нарын эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.  

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар :    

А. Шүүгдэгч Г.З оос 3.760.000 төгрөг гаргуулж, хохирогч Д.Б-д олгож,

Б. Шүүгдэгч Э.Д аас нийт 8.150.812 төгрөг гаргуулж :   

- хохирогч С.Б-д 1.011.360 төгрөг, хохирогч Н.Х-т 1.079.772 төгрөг, хохирогч Б.Г-т 555.000 төгрөг, хохирогч Б.Б-д 495.000 төгрөг, хохирогч Б.Д-д 300.000 төгрөг, хохирогч Б.М-т 431.680 төгрөг, хохирогч В.Г-д 435.000 төгрөг, хохирогч Ч.Д-д 975.000 төгрөг, хохирогч Б.А-д 400.000 төгрөг, хохирогч Ч.Б-д 466.000 төгрөг, хохирогч Г.О-т 630.000 төгрөг, хохирогч М.Ц-д 850.000 төгрөг, хохирогч Ө.О-д 522.000 төгрөг тус тус олгож,       

В. Шүүгдэгч Э.М аас нийт 11.208.480 төгрөг гаргуулж :  

- хохирогч Л.Г-д 3.049.000 төгрөг, хохирогч Д.Б-д 216.080 төгрөг, хохирогч Б.Б-д 1.105.000 төгрөг, хохирогч З.Ш-д 251.680 төгрөг, хохирогч Д.Б-д 470.000 төгрөг, хохирогч Н.О-д 428.360 төгрөг, хохирогч Л.Н-т 1.307.000 төгрөг, хохирогч С.О-д 295.000 төгрөг, хохирогч Г.Б-д 1.022.000 төгрөг, хохирогч М.Э-д 940,000 төгрөг, хохирогч Д.Ц-д 245.000 төгрөг, хохирогч О.О-т 350.000 төгрөг, хохирогч О.Х-т 350.000 төгрөг, хохирогч Д.Х-д 300,000 төгрөг, хохирогч Р.Г-д 736.000 төгрөг, хохирогч Б.Б-д 143,360 төгрөг тус тус олгож,  

Г. Шүүгдэгч Э.М , Э.Д  нарын хамтран хувь тэнцүү төлөх нийт 25.020.060 төгрөгийн хохирлыг дараах байдлаар :           

1. Э.М аас 430.690 төгрөг, Э.Д аас 430.380 төгрөг тус тус гаргуулж, хохирогч Б.У-т, 2. Э.М аас 168.090 төгрөг, Э.Д аас 168.090  төгрөг тус тус гаргуулж, хохирогч Ж.Отгонзаяад, 3.  Э.М аас 496.680 төгрөг, Э.Д аас 496.680  төгрөг тус тус гаргуулж, хохирогч Х.А-д, 4. Э.М аас 250.840 төгрөг, Э.Д аас 250.840  төгрөг тус тус гаргуулж, хохирогч Д.П-д, 5.Э.М аас 176.950 төгрөг, Э.Д аас  176.950 төгрөг тус тус гаргуулж, хохирогч Б.Б-д, 6. Э.М аас 31.150 төгрөг, Э.Д аас  31.150 төгрөг тус тус гаргуулж, хохирогч Д.С-д, 7. Э.М аас 293.340 төгрөг, Э.Д аас  293.340  төгрөг тус тус гаргуулж, хохирогч Н.З-д, 8. Э.М аас 86.680 төгрөг, Э.Д аас 86.680 төгрөг тус тус гаргуулж, хохирогч О.О-т, 9. Э.М аас 215.500 төгрөг, Э.Д аас 215.500  төгрөг тус тус гаргуулж, хохирогч Н.У-д, 10. Э.М аас 390.000 төгрөг, Э.Д аас 390.000  төгрөг тус тус гаргуулж, хохирогч П.Б-д, 11. Э.М аас 300.000 төгрөг, Э.Д аас 300.000  төгрөг тус тус гаргуулж, хохирогч Н.О-д, 12. Э.М аас 51.680 төгрөг, Э.Д аас 51.680 төгрөг тус тус гаргуулж, хохирогч Б.Ү-д, 13. Э.М аас 464.340 төгрөг, Э.Д аас 461.340  төгрөг тус тус гаргуулж, хохирогч Ч.Т-д,  14. Э.М аас 391.680 төгрөг, Э.Д аас 391.680  төгрөг тус тус гаргуулж, хохирогч Ч.О-д, 15. Э.М аас 436.000 төгрөг, Э.Д аас 436.000  төгрөг тус тус гаргуулж, хохирогч С.Ц-д, 16.  Э.М аас 400.480 төгрөг, Э.Д аас 400.480 төгрөг тус тус гаргуулж, хохирогч Ц.Цэ-д, 17. Э.М аас 276.680 төгрөг, Э.Д аас 276.680  төгрөг тус тус гаргуулж, хохирогч Д.С-д, 18. Э.М аас 494.500 төгрөг, Э.Д аас 494.500 төгрөг тус тус гаргуулж, хохирогч С.А-д, 19. Э.М аас 250.840 төгрөг, Э.Д аас 250.840  төгрөг тус тус гаргуулж, хохирогч Ж.О-, 20. Э.М аас 600.000 төгрөг, Э.Д аас 600.000  төгрөг тус тус гаргуулж, хохирогч М.Б-д, 21.  Э.М аас 292.500 төгрөг, Э.Д аас 292.500  төгрөг тус тус гаргуулж, хохирогч А.Б-т, 22. Э.М аас 737.500 төгрөг, Э.Д аас 737.500  төгрөг тус тус гаргуулж, хохирогч Д.Б-д, 23. Э.М аас 890.000 төгрөг, Э.Д аас 890.000  төгрөг тус тус гаргуулж, хохирогч А.Б-т, 24. Э.М аас 1.825.000 төгрөг, Э.Д аас 1.825.000  төгрөг тус тус гаргуулж, хохирогч Г.Н-д, 25. Э.М аас  1000.000 төгрөг, Э.Д аас 1000.000  төгрөг тус тус гаргуулж, хохирогч Б.А-т, 26.  Э.М аас 293.050 төгрөг, Э.Д аас 293.050  төгрөг тус тус гаргуулж, хохирогч Х.А-д, 27. Э.М аас 1.113.340 төгрөг, Э.Д аас  1.113.340 төгрөг тус тус гаргуулж, хохирогч Д.О-т, 28. Э.М аас 150.000 төгрөг, Э.Д аас 150.000 төгрөг тус тус гаргуулж, хохирогч О.Одхүүд тус тус олгосугай.   

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д  4.000.000 төгрөг, Э.М аас 4.000.000 төгрөг, шүүгдэгч Г.З оос 266.000 төгрөг, шүүгдэгч Х.Х аас 150.000 төгрөг тус тус албадан гаргуулж, улсын орлого болгосугай.    

10. 34-54 УНВ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, тухайн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Г.Чинбатад буцаан олгож, тус хэрэгт хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, самсунг брэндийн 49 инчийн эвдэрхий зурагт 1 ширхэг, самсунг брэндийн 42 инчийн, эвдэрхий зурагт 1 ширхэг, 1 ширхэг цоож зэргийг тус тус зохих журмын дагуу устгасугай.   

11. Шүүгдэгч Х.Х  цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар холбогдох шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.   

12. Шүүгдэгч Э.Д , Э.М , Г.З  нарыг цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

13. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

14. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.  

15. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Э.Д , Э.М , Г.З  нарт авсан цагдан хорих,  Х.Х д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.           

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.ГАНБААТАР