| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2016/00495/И |
| Дугаар | 82 |
| Огноо | 2017-01-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 82
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би Ш.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй Б.Батцагаанд холбогдох “Зээл, зээлийн хүү 1.170.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад:
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Ш.Мөнхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .... Б.Батцагаан нь 2013 оны 12 сарын 11-ний өдөр 650.000 төгрөгийг сарын 10-н хувийн хүүтэй зээлж авсан. Б.Батцагаан нь одоог хүртэл зээлээр авсан 650.000 төгрөг, хүү 520.000 төгрөг, нийт 1.170.000 төгрөг өгөхгүй байгаа тул энэ мөнгийг гаргуулж өгнө үү! гэжээ.
Нэхэмжлэгч Ш.Мөнхцэцэг, хариуцагч Б.Батцагаан нар 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Эвлэрлийн гэрээ:
Нэхэмжлэгч Ш.Мөнхцэцэг миний бие Б.Батцагаанд холбогдуулан 1.170.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагчтай харилцан ярилцаж тохиролцоод дараах байдлаар эвлэрлээ.
Эвлэрсэн:
Нэхэмжлэгч Ш.Мөнхцэцэг, хариуцагч Б.Батцагаан гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Ш.Мөнхцэцэг нь Б.Батцагаанд холбогдуулан “Зээл, зээлийн хүү, 1.170.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг 520.000 төгрөгнөөс сайн дураараа
татгалзаж, иргэний хэргийн зохигчид нь 650.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн хэмжээнд эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 32.630 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 32.630 төгрөгний тал хувь буюу 16.315 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 16.315 төгрөгийг Сүхбаатар сумын төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Ш.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй Б.Батцагаанд холбогдох “Зээл, зээлийн хүү 1.170.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох 520.000 төгрөгнөөс сайн дураараа татгалзсан болохыг дурдаж, үлдэх 650.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн хэмжээнд зохигчид эвлэрэн хэлэлцснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 32.630 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 32.630 төгрөгний тал хувь буюу 16.315 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 16.315 төгрөгийг Сүхбаатар сумын төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Ш.Мөнхцэцэгт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ