Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 097

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Г.*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Завхан аймгийн ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч И.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Г.*******ийн нэхэмжлэлтэй төрсөн он, сар, өдөр тогтоолгох болон улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1956 оны 06-р сарын 26-ны өдөр бичин жил Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг ******* хэмээх газар *******ын 2 дахь хүү болж төрсөн юм. Эхээс 6-лаа бөгөөд дээрээ нэг ахтай, дороо дөрвөн дүүтэй. Том ах Г.******* 1954 онд төрсөн, дүү Г.******* 1959 онд, Г. 1961 онд, Г. 1963 онд, Г. 1971 онд тус тус төрсөн. Гэтэл миний нагац ах нь намайг 1958 оны 03-р сарын 15-ны өдөр төрсөн гэж буруу бүртгүүлсэн байгаа юм. Миний ээж Г. нь 1958 онд хүүхэд төрүүлж байгаагүй бөгөөд 1959 онд дүү Г.*******г төрүүлж байсан юм.

Миний ээж Г. нь намайг эмэг ээж , нагац ах нартайгаа хамт амьдарч байхдаа төрүүлсэн бөгөөд нагац ах нь намайг бүртгүүлэхдээ миний ээж овогтой гийн гэдэг нэрээр бүртгүүлсэн гэсэн. Энэ бол миний угаасан нэр юм. Хожим манай багийн дарга гэдэг хөгшин миний нэрийг өөрчилж ******* гэдэг нэр өгсөн гэсэн. Яагаад гэхээр гэдэг хүний том хүү бид хоёр нэг онд нэг өдөр төрсөн юм. Тэгээд тэр хүн хүүхэддээ гэж нэр өгсөн гээд намайг ******* болгоно гээд нэрийг өөрчилсөн гэж ярьдаг юм. Уул нь эмэг ээж маань миний хүүгийн угаасан нэр нь байгаа юм гэж их ярьдаг байсан. Тэр үед би сургуульд дүүтэйгээ хамт 10 настайдаа сууж байсан болохоор тод санадаг юм. Энэ талаар аймгийн архиваас лавлагаа авахад 1956 оны 06-р сарын 26-ны өдөр төрсөн овогтой гийн гэсэн нэрээр, Улаанбаатар хотоос лавлагаа авахад мөн 1956 оны 06-р сарын 26-ны өдөр төрсөн овогтой гийн нэрээр тус тус гарч ирээд байна. Манайд гэдэг нэртэй хүүхэд байхгүй, намайг анх угаасан нэр минь юм. Одоо надтай чацуу хүмүүс бүгд тэтгэвэртээ гарсан байгаа. Би яах учраа олохгүй явсаар өдий хүрлээ.

Иймд намайг 1956 оны 06-р сарын 26-ны өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү.

Мөн миний бие 1973 оны 01-р сарын 01-нээс 1976 оны 06-р сарын 30-н хүртэл, 1979 оны 08-р сарын 15-наас 1989 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын Саруул зам нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан юм. Тухайн үед аав *******, ээж нарын хамт мал маллаж байсан бөгөөд өрхийн тэргүүн гэдэг утгаар аав *******ын нэр дээр зарим ажилласан жилүүдийн хөлс бодогдсон байна. Би 1988 онд гэр бүл болж байсан бөгөөд үүнээс өмнө бол дандаа л аав, ээжийнхээ хамт бог мал голдуу малладаг байсан.

Ийм учраас намайг 1973 оны 01-р сарын 01-нээс 1976 оны 06-р сарын 30-н хүртэл, 1979 оны 08-р сарын 15-наас 1989 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын Саруул зам нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч И.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.******* нь төрсөн он, сар, өдрөө тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу манайх энэ хүнтэй холбогдолтой баримтыг шүүж үзэхэд Улсын бүртгэлийн журналд 1956 оны 06 сарын 26-ны өдөр гийн гэсэн нэртэйгээр бүртгэгдсэн байгаа. Бүртгүүлсэн хүн гэж гарын үсэг зурсан байсан. Одоо энэ хүний яриад байгаагаар нагац ах нь буруу бүртгүүлсэн байх боломжтой юм. Надад өөр нэмж хэлэх тайлбар байхгүй байна гэв.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь төрсөн он, сар, өдрөө тогтоолгох болон улсад ажиллаж байсан байдлаа давхар тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

*******ын *******ийн төрсөн ах болох гийн *******г 1954 онд төрсөн гэж, дүү гийн *******г 1959 онд төрсөн гэж төрөлтийн бүртгэлийн санд бүртгэсэн нь Завхан аймгийн ******* ...гийн ******* 1954оны 04 дүгээр сарын 08-нд төрсөн... гэсэн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн  тоот лавлагаа, мөн хэлтсийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн  дугаарын гийн ******* 1959 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн гэсэн лавлагаагаар тус тус нотлогдож байна.

Дээрх баримтуудад дүгнэлт хийхэд эх гийн нэрээр *******, ******* нар бүртгэгдсэн байх бөгөөд эх нь 2-3 жилийн зайтай хүүхэд төрүүлж байсан гэж үзэх үндэстэй.

Мөн тэрээр гийн буюу нь 1956 онд төрсөн гэх бөгөөд ******* гэдэг айлд ийм нэртэй хүүхэд байхгүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон гэрч Ц.ын ...миний мэдэхийн буюу гэсэн нэртэй хүүхэд энэ айлд байхгүй... гэсэн, гэрч М.ын ...******* эхээс 6-лаа юм. Дандаа эрэгтэй хүүхдүүд байсан. Охин хүүхэд ердөө байдаггүй байсан. Цэвэгсүрэн буюу гэсэн нэртэй хүүхэд ер нь байдаггүй байсан... гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож байх тул гийн буюу гэх хүүхэд *******ын ******* байх боломжтой байна гэж үзлээ.

Г.******* нь 1956 оны 06-р сарын 26-ны өдөр төрсөн болох нь гэрч Ц.ын ...******* 1956 оны 06-р сард Завхан аймгийн *******н ******* багийн нутаг ******* гэдэг газарт төрж байсан. ******* гэдэг айлын 2 дахь хүүхэд байгаа юм. Түүний ах ******* гэж байгаад нас барсан юм. ******* нь 1954 онд төрж байсан. Яагаад гэхээр *******ын манайхан ойрхон айл саахалт их явлаа. Тэгээд 1956 оны бичин жилийн зуднаар гарч байсан. Нэг их цас зуднаар л төрж байсан юм. Би бас тэр үеэр нэг хүүхдээ төрүүлж байсан. Тийм болохоор сайн мэднэ... гэсэн,

гэрч М.ын ...Бид хоёр чацуу юм. 1956 онд төрж байсан. Бичин жилтэй хүмүүс. ******* Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг ******* гэдэг газарт төрж байсан гэсэн. Би мөн энэ сумын гэдэг газарт хаваржаандаа бууж байхад төрж байсан гэсэн... ,

гэрч С.ийн ...*******ийг манай хүү гээс нэг ах гэж байсан. Тэгэхээр бич жилтэй хүн. 1956 оны хүн байгаа юм. Аавыг нь *******, ээж гэж хүн бйасан... гэсэн мэдүүлэг болон Завхан аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2017 оны 02-р сарын 23-ны өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдож байна.

Мөн нэхэмжлэгч Г.******* нь 1973 оны 01-р сарын 01-нээс 1976 оны 06-р сарын 30-н хүртэл, 1979 оны 08-р сарын 15-наас 1989 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын Саруул зам нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан болох нь аймгийн архивын тасгийн 2017 оны 01-р сарын 09-ний өдрийн тоот лавлагаа болон түүний ажил хөдөлмөрийг үнэлэн 1986 онд шагнуулсан аваргын диплом, 1987 онд шагнуулсан диплом зэрэг баримт бичгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн улсад ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Ц., М., С., Ш., Ж. нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.

Гэрчүүдийн мэдүүлгийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулахад хоорондоо зөрүүгүй байх тул тэдний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН

ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.13-т зааснаар  овогт *******ын *******ийг 1956 оны 06 дугаар сарын 26-нд төрсөн болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *******ын *******ийг 1973 оны 01 дүгээр сарын 01-нээс 1976 оны 06 дугаар сарын 30-н хүртэл, 1979 оны 08 дугаар сарын 15-наас 1989 оны 12 дугаар сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын Саруул зам нэгдэлд мал маллаж байсан болохыг тогтоосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58-р зүйлийн 58.3-д зааснаар тус шүүхийн 2017 оны 01-р сарын 12-ны өдрийн 110 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж 140000 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

5. Шийдвэрийг хүсэлт гаргагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Ииргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ