Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 099

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт би Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэхэмжлэлтэй Ё.*******д холбогдох 3232517 төгрөг тухай иргэний хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ц.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хэвлэл мэдээллийн ажилтан Ё.******* нь 2016 оны 05 дугаар сарын 14-нөөс 2016 оны 06 дугаар сарын 13-ныг хүртлэх хугацаанд байгууллагыг хуурч мэхлэн худлаа томилолт аван тухайн томилолтоор Монголын нутгийн удирдлагын холбоонд илтгэл тавьсан. TV9 телевизийн орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтануудад зориулсан сургалтанд суусан. ******* ХХК-ны хэвлэлийн үйлдвэрт Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012-2016 оны үйл ажиллагааны тайланг хэвлүүлж, хэвлэлийн эх бэлтгэлийг хийхэд хяналт тавьж ажилласан гэж томлолтын хуудсанд хуурамч тайлан бичин томлолтын мөнгө гэж 213000 төгрөгийг байгууллагаас гаргуулан авсан. Дээрх хугацаанд томилолтоор ажилласан гэж хуурч мэхлэн ажиллаагүй тул тухайн хугацаанд олгосон 2016 оны 05 дугаар сарын 14-нөөс 2016 оны 06 дугаар сарын 13-ныг хүртлэх хугацааны 899517 төгрөгийн цалинг хууль бусаар авсан. Мөн тухайн томилолтоор явж ирэхдээ байгууллагын зардлаар онгоцоор явсан зардал болох 524000 төгрөгийг, мөн иргэний танхимд бэлтгэн хүлээлгэн өгөх ёстой техник, тоног төхөөрөмжүүдээс 1596000 төгрөгийн тоног төхөөрөмж дутагдуулж байгууллагыг удаа дараа хохироосон үйлдэл гаргасан тул 3232517 төгрөгийг Ё.*******гээс гаргуулж өгнө үүгэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ц.******* нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэхэмжлэлтэй Ё.*******д холбогдох 3232517 төгрөг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нь Ё.*******гээс 3232517 төгрөг тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь түүний тайлбараартогтоогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэхэмжлэлтэй Ё.*******д холбогдох 3232517 төгрөг тухай иргэнийхэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

3. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай

 

ШҮҮГЧ Л.ЭХЛЭЛТ