Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 785

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Б

Хариуцагч: ЧДЗД , ЧДГА , УБЕГ т тус тус холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ч дүүргийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/113 дугаар захирамжийн Б.Эад холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Ч дүүргийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн А/585 дугаар захирамжийн Б.Эад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Ч дүүргийн хороо, т зуслангийн зориулалтаар 700 м.кв газрыг эзэмшүүлэхийг ЧДЗД  болон ЧДГА нд даалгах,

Ч дүүргийн хорооны 158 тоот, 39 м.кв талбайтай хувийн сууцыг Б.Э нэр дээр бүртгэсэн ******* дугаар өмчлөх эрхийн бүртгэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, хариуцагч Ч дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагч ЧДГА ны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, хариуцагч Улсын бүртгэлийн Ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Миний үйлчлүүлэгч нь маргаан бүхий газарт 2007 оноос хойш амьдарч байгаа бөгөөд Г.Бы охин Б.Х нь 2009 оноос Б.Этай хамтран амьдарч байсан. Гэтэл хамтран амьдрагч байсан Б.Э тухайн газарт хууль бусаар гэрчилгээ гаргуулж авсан. Тухайн үед гэрчилгээгээ гаргуулахдаа хууль бус баримтуудыг үйлдэж Ч дүүрэгт хүсэлт өгч, эзэмших эрхийн гэрчилгээ нь гарсан. Гэхдээ уг гэрчилгээ нь хууль бус гэдгийг өмнөх шүүх хуралдаануудад ч тайлбартаа бид дурдсан. Учир нь тухайн газар нь Б.Эын хүсэлт гаргасан газар биш бөгөөд өөр хүний газарт гэрчилгээ гарсан байсан бөгөөд үүнийг өөрсдөө олж мэдсэнийхээ дараа өөр хүний нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгнө гэж явсан. Энэ явдлын дараа 2012 оны гэрчилгээ гарснаас шалтгаалж, газрын гэрчилгээг үндэслэж Ч дүүргийн гэх нутаг дэвсгэрт байрлах газарт орон сууц барьсан мэтээр Иргэний бүртгэлийн ерөнхий газарт хүсэлт гаргаж эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Өөрөөр хэлбэл маргаан бүхий газар дээр барилга өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан. Улмаар 2017 онд эзэмших эрхийн гэрчилгээ дуусгавар болоод ирэхээр сунгахаар хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг гаргахад нь Ч дүүргийн Засаг даргын зүгээс “...ЧДГА наас энэ газартай холбоотой маргаан гарсан учраас таны газрын гэрчилгээг сунгах боломжгүй” гэсэн хариу өгсөн. Үүнээс үзэхэд анхнаасаа хууль бусаар газар эзэмших эрхийг хүссэн байгаа. Мөн 2017 онд ЧДЗД  болон Газрын албанд ажиллаж байсан хүмүүс тухайн үедээ яагаад хариуцлагагүй хандаж, хууль бус гэрчилгээ гаргаж өгснийг асуухаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбар хийж мэддэггүй. Маргаан бүхий газарт Г.Б амьдарч байгаа нь тодорхой баримтуудаар тогтоогдож байгаа. Өөрөөр хэлбэл 2013 онд Г.Бы нөхөр нь тухайн газрыг эзэмшихээр кадастрын зураг хийлгэж, хүсэлт гаргаж байсан. Г.Б нь өөрөө газар эзэмших хүсэлт гаргасан байдаг. Үүнтэй холбоотой маргаан үүссэн учраас Г.Бы хүсэлт гаргасан газрын эзэмшигч болохыг тогтоож гэрчилгээ авахыг ЧДЗД  болон ЧДГА нд даалгаж өгөх шаардлагыг гаргасан. Өөрөөр хэлбэл 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр газар эзэмших хүсэлтийг Г.Б гаргасан бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг ЧДЗД  болон ЧДГА нд даалгах шаардлага гаргаж байна. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Ч дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дүүргийн Засаг даргын 2012 оны А/113 дугаар захирамж, 2017 оны А/585 дугаар захирамжийг илт хууль бус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэж ойлголоо. Өмнө нь нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбарыг амаар болон бичгээр гаргасан байгаа. Үүнийгээ дэмжиж байна. Төрийн алба тогтвор суурьшилтай, залгамж халаатай байх ёстой. Нэгэнт 2012 оны А/113 дугаар захирамжаар Ц******* Э*******ын газрыг Б.Эад эзэмшүүлсэн нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад болон нотлох баримтын хүрээнд тодорхой байна. Гэхдээ энэ хэрэг маргаан нь өөрөө Б.Э гэгч иргэн нэхэмжлэгчийн охинтой гэр бүлийн харилцаатай байсан бөгөөд Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу Ц.Э*******ын эзэмшихээр хүсэлт гаргсан газарт хээрийн болон суурин судалгаа хийгдээгүй байгаатай холбоотой энэ талаар талууд ямар нэгэн байдлаар маргаагүй, Ц******* Э******* дээр Бямбын Э******* газар эзэмших эрхийг нь үгүйсгэж, тухайн газар эзэмших эрхийг нь 2017 оны А/585 дугаартай захирамжаар зөвтгөсөн байгаа. Энэ нь үл хөдлөх болон газар эзэмшигчтэй холбоотой маргаан учраас хариуцагчийн зүгээс заавал шүүхээр шийдвэрлүүлэх асуудал тавьж байгаа. Эсхүл ямар нэгэн байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх болон эвлэрэн хэлэлцэх асуудал Газрын алба болон Засаг даргад байхгүй гэж ойлгож байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон нэхэмжлэгч нарт тайлбараа тодорхой хэлсэн гэж үзэж байна. Манайд нэхэмжлэгч ямар нэгэн байдлаар газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй. Газар эзэмшүүлэхийг даалгах шаардлагын тухайд захиргааны байгууллагын зүгээс хууль биелүүлэх хүрээнд тавигдах шаардлагын дагуу газар олгож болно гэв.

Хариуцагч ЧДГА ны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бичгээр өгсөн хариу тайлбараа дэмжиж байна. 2012 онд дүүргийн Засаг даргын А/113 дугаар захирамж 5-н жилийн хугацаатай гарсан боловч, газар эзэмших эрхийн хугацаа дууссан бөгөөд өмчлөгдөөгүй гэдгийг дурдах нь зүйтэй байх. Өөрөөр хэлбэл Б.Эын хүсэлт гаргасан газрын байршил өөр байсан буюу Б.Эад эзэмшүүлэх ёсгүй газарт эзэмшүүлсэн зүйл байгаа. Үүнийг ЧДГА  мэдсэн. Мөн Засаг даргын А/585 дугаар захирамжийн хувьд Б.Э шинээр газар эзэмших хүсэлт гаргасантай холбоотой асуудал юм. Мөн гуравдагч этгээдийн эзэмшлийн анхны гэрчилгээнд ******* гэсэн нэгж талбарын дугаар байгаа. Үүний хаяг нь Ч дүүргийн 17 дугаар хорооны Б*******ы 3 дугаар гудамжны ******* тоот хаяг бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/ 32 дугаар захирамжаар Батсүх овогтой Цэцэгмаа гэгч иргэний нэр дээр өмчилж авсан нэгж талбарын дугаар байсан. Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас мөн адил хариу өгсөн байдаг. Тус гэрчилгээнд байгаа нэгж талбарын дугаар нь 5062 дугаараар төгссөн бөгөөд үүнийг Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас шүүхэд Ч дүүргийн 17 дугаар хорооны Б*******ы 3 дугаар гудамжны ******* тоот байгаа. Уг нэгж талбарын дугаар Б.Эын гэрчилгээнд бичигдсэн байгаа. Харин 6886 дугаараар төгссөн нэгж талбарын дугаарын хувьд Ц******* Э******* гэх хүний хаяг байгаа. Харин маргаан бүхий захиргааны акт болох Ч дүүргийн Засаг даргын А/113 дугаартай захиргааны актын хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ тал дээр өгөх тайлбар байхгүй. Миний зүгээс гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн атлаа нэхэмжлэгчид боломжгүй гэсэн хариу өгсөн зүйл байхгүй. Тухайн байшингийн шударга эзэмшигчийг тогтоосон. Анхны газар олголтыг манай газрын ажилтан Н.Жаргал зааж өгсөн байх. Нэхэмжлэгч хүсэлт гаргавал шийдвэрлэх боломжгүй зүйл байхгүй. Гол нь тухайн байшинтай холбоотой маргаанаа тодорхой болгох нь зүйтэй гэв.

Хариуцагчийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын бүртгэлийн ерөнхий газраас бичгээр өгсөн тайлбарт өөрчлөлт ороогүй байгаа. Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай Ойн булгийн 158 дугаар хаягт бүртгэл хийсэн. Бүртгэл хууль журмын дагуу нотлох баримт, газар эзэмшүүлсэн захирамж, гэрээнд тулгуурлан хийсэн. Манай бүртгэлийн байгууллагын хувьд шүүхээс гаргах шийдвэрийг биелүүлж ажиллахыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Гуравдагч этгээд Б.Э шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон хүсэлтдээ: Г.Баас ЧДЗД , ЧДГА нд холбогдуулан гаргасан шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна. Б.Э би Ч дүүргийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/113 дугаар захирамжаар Ч дүүргийн хороо, т нэгж талбарын 18640333226886 дугаар бүхий, 700 мкв газрыг 5 жилийн хугацаатайгаар, зуслангийн зориулалтаар эзэмшиж, мөн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/585 дугаар захирамжаар уг газар эзэмших эрхийг сунгуулан эзэмшиж байна. Миний бие уг газрыг Газрын тухай хуулийн 27 болон 31 дүгээр зүйлд заасны дагуу хүсэлт гарган анх эзэмшиж авсан бөгөөд, уг газар нь бусдын эзэмшил газартай ямар нэгэн давхцалгүй бөгөөд, миний шударгаар эзэмшиж авсан газар болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож энэхүү хэрэгт миний бие оролцох боломжгүй тул оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ихэсгэж, өөрчлөх байдлаар тодруулж байсан боловч, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн болон 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар нэхэмжлэлийн шаардлагаа “Ч дүүргийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/113 дугаар захирамжийн Б.Эад холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Ч дүүргийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн А/585 дугаар захирамжийн Б.Эад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Ч дүүргийн хороо, т зуслангийн зориулалтаар 700м.кв газрыг эзэмшүүлэхийг ЧДЗД  болон ЧДГА нд даалгах,

Ч дүүргийн хорооны 158 тоот, 39 м.кв талбайтай хувийн сууцыг Б.Э нэр дээр бүртгэсэн ******* дугаар өмчлөх эрхийн бүртгэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” тодруулсныг дурдах нь зүйтэй.

Шүүхээс эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзэн Б.Эыг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан бөгөөд гуравдагч этгээд Б.Эаас “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх, шүүх хуралдаанд оролцохгүй” талаар хүсэлтээ шүүхэд ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасантай нийцсэн байх тул шүүхээс Б.Эыг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

1. “Ч дүүргийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/113 дугаар захирамжийн Б.Эад холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын талаар

Гуравдагч этгээд Б.Эаас 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ЧДГА нд гаргасан хүсэлт, түүнд хавсарган өгсөн тойм зураг, кадастрын зургийг үндэслэн ЧДЗД ас 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” А/113 дугаар захирамжаар[1] /хавсралтын д/д/ 217-д/ 19-р хороо т 700м.кв газрыг Б*******гийн Э*******ад 5 жилийн хугацаатай зуслангийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хариуцагч ЧДЗД , түүний газрын асуудал эрхэлсэн албан тушаалтнуудаас Б.Эад газар эзэмшүүлэхдээ “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилээ олгох журам”-ын холбогдох заалтыг зөрчсөн болох нь дараахь байдлаар тогтоогдож байна. Үүнд:

Маргаан бүхий акт болох 2012 оны А/113 дугаар уг захирамжийн 1 дэх заалтад “Одоо эзэмшиж буй газраа баталгаажуулж газар эзэмших эрхийн гэрчилгээ авахаар хүсэлт гаргасан 232 иргэний газар эзэмших эрхийг хавсралтаар баталгаажуулсугай” гэж заасан байгаагаас үзвэл захирамжид заасан байршилд өмнө нь тухайн газарт оршин сууж, амьдарч байсан иргэдэд газрыг нь эзэмшүүлэн, иргэдийн газар эзэмших эрхийг баталгаажуулахаар гарсан акт байна.

Нэхэмжлэгч Г.Б, талийгаач нөхрийн хамт Ч дүүргийн хорооны нутаг зуслангийн 4-31 тоотод 2007 оноос хойш амьдарсан болох нь, харин гуравдагч этгээд Б.Э амьдарч, оршин сууж байгаагүй болох нь гэрч Г.Дашдонд******* “...2008 оны хавар би айлын хашаа байшин харахаар очсон, ингээд би хөрш 2 айлтайгаа танилцсан, ...тэр үед 3 байшин л байсан, ....намайг очиход талийгаач Дугар хөгшинтэйгээ тэнд амьдарч байсан, байшингийн гадна талыг тоосгодсон байсан, ...Н.Э******* нэг их ирдэггүй байсан,...харин царайг нь харж байсан” гэх мэдүүлгээр,[2]  

түүнчлэн нэхэмжлэгч Г.Б, түүний талийгаач нөхөр Гончигийн Дугар нар 2012 оноос Ч дүүргийн хорооны зуслангийн 4-31 тоот хаягт бүртгүүлэн оршин сууж байсан болох нь гэрч Бурмаагийн “...2012 онд хороо байгуулагдсанааас хойш нэхэмжлэгчийг танина, тухайн үед би хорооны хэсгийн байцаагчаар ажилладаг байсан” гэх мэдүүлэг[3] болон Ч дүүргийн хорооны Засаг даргын 2018.04.30-ны 74 дүгээр албан бичиг,[4] тус хорооны “Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэрт” бүртгэгдсэнээр[5] тус тус тогтоогддог.

“Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын “Хоёр”-т Эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааны дарааллыг тогтоосон байх ба журмын 2.1.1-д “Иргэн, хуулийн этгээдийн өргөдлийг хүлээн авах, бүртгэх”, 2.1.2-т “Өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийх”, 2.1.3-д “Хээрийн судалгаа хийх”, 6.1-д “Өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийгээд шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тохиолдолд өргөдөл гаргагчтай хамт газар дээр нь очиж хээрийн судалгаа хийнэ”, 6.2-т “Хээрийн судалгаагаар дараах үйл ажиллагаа хийгдэнэ. Үүнд: 6.2.1-д “Өргөдөлд дурьдсан газрын хил заагийг газарт шилжүүлж, урьдчилсан байдлаар солбицлыг тогтоох, тэмдэгжүүлэх”, 6.2.2-д “Бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг тодруулах” гэж заасан байна.

Хариуцагч дүүргийн Засаг дарга, түүний газрын асуудал эрхэлсэн албан тушаалтнуудаас дээрх журамд заасан хээрийн болон суурин судалгааг хийгээгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогддог ба, улмаар хариуцагчаас энэхүү журмыг хэрэгжүүлээгүй буруутай үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээд Б.Эад 186403332226886[6] / зуслан Ц******* Э*******ынх/, *******[7] /17-р хороо Б*******ы 3-******* тоот хаягтай газар/ гэсэн өөр этгээдүүдийн эзэмшил газрын нэгж талбарын дугаар бүхий, 2012 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 0412135 дугаартай гэрчилгээг 2 өөрөөр хэвлэж өгсөн болох нь тогтоогдож байна.

Гуравдагч этгээд Б.Э нь нэхэмжлэгч Г.Бы охин Д.Хтай 2006-2007 онуудад хамтын амьдралтай байсан бөгөөд улмаар Б.Э нь Д.Хгийн зөвшөөрөлгүй гэрлэлтээ бүртгүүлсэн гэх үндэслэлээр тэдний гэрлэлтийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүйд тооцсон болох нь Багануур дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 240 дүгээр хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдож байх ба үүнээс үзвэл Б.Э нь А/113 дугаар захирамжид заасан байршилд буюу зусланд газар эзэмшин оршин сууж байгаагүй атлаа, хамтын амьдралтай байсан иргэн Д.Хгийн эцэг, эх болох Г.Дугар, Г.Б нарын 2006 оноос эзэмшин амьдарч байсан газрыг баталгаажуулж авахаар төрийн захиргааны байгууллагад хуурамч кадастрын зураг гарган өгч газар эзэмших эрхийг олж авсан, газрын албанаас тухайн нөхцөл байдлыг тодруулалгүйгээр Б.Эад газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна.

Дээр дурдсанаар маргаан бүхий 2012 оны А/113 дугаар захирамж нь иргэдийн эзэмшил газрын эрхийг баталгаажуулах зорилгоор гарсан ба энэ тохиолдолд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-д заасан хээрийн болон суурин судалгааг хийж, бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг тодруулах зайлшгүй шаардлагатай байсныг дурдах нь зүйтэй.

Иймээс хариуцагчийн гаргасан маргаан бүхий акт болох 2012 оны А/113 дугаар захирамж нь захиргааны акт гаргах шаардлага бүхий дээрх бодит нөхцөл байдалд тохироогүй, газар эзэмшихэд шударга ёс, тэгш байдлыг хангах Газрын тухай хуулийн үндсэн зарчимд нийцээгүй буюу хуульд нийцээгүй, улмаар нэхэмжлэгчийн “эзэмшиж буй газраа баталгаажуулах” эрхийг зөрчсөн хууль бус акт болох нь дээрх байдлаар тогтоогдож байна. Гэвч нэхэмжлэгчээс уг актыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор шаардлага гаргасан тул шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий 2012 оны А/113 дугаар актыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Ч дүүргийн хорооны 158 тоот, 39 м.кв талбайтай хувийн сууцыг Б.Э нэр дээр бүртгэсэн ******* дугаар өмчлөх эрхийн бүртгэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээг[8] тус тус хүчингүй болгуулах шаардлагын талаар

Нэхэмжлэгч Г.Бы зусланд байрлах хувийн сууцыг түүний нөхөр болон нэхэмжлэгч 2007-2008 оны хооронд барьсан болох нь гэрч Г.Дашдонд******* “...манай нутгийн Л******* гэх залуу байдаг, тэр барьсан” гэх, гэрч Г.Хишигбаярын “...2006 онд манайх газар аваад зуслангийн байшин барьсан. Үүнээс жилийн дараа нэхэмжлэгч тэнд газар аваад байшин барихаар болсон, ...нэхэмжлэгч, түүний нөхөр 2 байшингаа барьж байгаад нэг хэсэг байшин нь зогссон. Тэгээд бид Санзайд байдаг Н.Л******* гэх залууд хэлээд байшинг нь бариулсан” гэх мэдүүлгүүдээр[9] тогтоогддог.

Улсын бүртгэлийн Ерөнхий газраас Ч дүүргийн хороо, /15070/ гудамж, 158 тоот 39 м.кв хувийн сууцыг улсын бүртгэлийн Ү-22020119331 дүгээрт бүртгэн, дугаар бүхий “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г Б*******гийн Э*******ад олгосон байна.

Б.Э нь дээрх хувийн сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг авахаар мэдүүлэг гаргахдаа хувийн сууцны план зураг, фото зураг,[10] Ч дүүргийн Засаг даргын 2012 оны А/113 дугаар захирамж, уг захирамжийг үндэслэн олгосон газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээг тус тус хавсарган өгсөн байх ба шүүхээс явуулсан үзлэгээр нэхэмжлэгч Г.Бы 4-31 тоот хаягт байрлах хувийн сууцны фото зургийг бэхжүүлэн авсан нь[11] Б.Эын мэдүүлэгт хавсарган хувийн сууцны план зураг, фото зурагтай тохирч байна.

Өөрөөр хэлбэл Б.Э нь нэхэмжлэгч Г.Б түүний талийгаач нөхрийн барьсан хувийн сууцыг маргаан бүхий 2012 оны А/113 дугаар захирамж, уг захирамжийг үндэслэн олгосон газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээг үндэслэн Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан нь тогтоогдож байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.4-д заасан “газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбар”-ыг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргахдаа хавсаргахаар заасан байх ба энэ нь үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх үндэслэл болохоор байна. Шүүхээс хариуцагч Ч дүүргийн Засаг даргын Б.Эад газар эзэмшүүлсэн маргаан бүхий 2012 оны А/113 дугаар актыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосон ба энэ тохиолдолд илт хууль бус газар эзэмшүүлсэн акт, түүнийг баталгаажуулсан гэрчилгээ, гэрээг үндэслэн хийгдсэн улсын бүртгэл нь мөн хууль бус болно.

Иймээс Б.Эын нэр дээр 39 м.кв хувийн сууцыг бүртгэсэн ******* дугаар өмчлөх эрхийн бүртгэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

3. Ч дүүргийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн А/585 дугаар захирамжийн[12] Б.Эад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын талаар

Маргаан бүхий 2017 оны А/585 дугаар актаар Б.Эад Ч дүүргийн Засаг даргын 2012 оны А/113 дугаар захирамжаар эзэмшүүлсэн Ч дүүргийн 19-р хороо, зусланд 700 м.кв газрыг эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.

Өмнөх хэсэгт Б.Эад зусланд 700 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Ч дүүргийн Засаг даргын 2012 оны А/113 дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох үндэслэлтэй гэж дүгнэсэн ба иймээс уг 2012 оны А/113 дугаар актыг үндэслэн Б.Эын газар эзэмших эрхийг сунгаж шийдвэрлэсэн 2017 оны А/585 дугаар акт нь хууль ёсны байх шаардлагыг хангахгүй, өөрөөр хэлбэл анх Б.Эад газар эзэмшүүлсэн нь хууль бус бөгөөд, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн Ч дүүргийн Засаг даргын 2017 оны А/585 дугаар актын Б.Эад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

4. Нэхэмжлэгч Г.Бд Ч дүүргийн хороо, т зуслангийн зориулалтаар 700 м.кв газрыг эзэмшүүлэхийг ЧДЗД  болон ЧДГА нд даалгах шаардлагын талаар

Нэхэмжлэгч Г.Баас ЧДГА нд газар эзэмших хүсэлтээ гаргаснаар Б.Эад өмнө эзэмшүүлсэн газрын зөрчилтэй байдлын талаар мэдсэн гэх тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргаж байна.

Нэхэмжлэгч Г.Б нь анх 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр газар эзэмших хүсэлтээ ЧДЗД д хандан гаргасан байх ба Нийслэлийн газрын алба,[13] ЧДГА [14] болон дүүргийн Засаг даргын тамгын газраас[15] “...дүүргийн Засаг даргын 2017 оны А/585 дугаар захирамжаар Э*******ын газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн, тухайн газарт Э*******ын нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн бүртгэлд бүртгүүлсэн, үл хөдлөх эд хөрөнгийн давхцалтай байгаа” гэх шалтгаанаар газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар хариуг өгсөн байна.

Нэгэнт нэхэмжлэгчээс өмнө нь дахь зуслангийн газраа эзэмших талаар хүсэлт гаргаж байгаагүй, харин түүний хүсэлт гаргасны дагуу хариуцагч захиргааны байгууллага, түүний албан тушаалтнуудаас өмнө Б.Эад газар эзэмшүүлэхээр гаргасан захирамжийн зөрчилтэй байдлыг шалган тогтоосон нь дээрх байдлаар тогтоогдож байх тул хариуцагч ЧДЗД , мөн дүүргийн газрын албанаас нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй буюу шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй тул нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин нэхэмжлэгчээс хуульд зааснаар холбогдох материалыг бүрдүүлэн газар эзэмших талаар хүсэлтээ ЧДЗД , түүний газрын албанд хандан гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байгааг дурдах нь зүйтэй.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13 хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.7, 13 дугаар зүйлийн 13.5.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Ч дүүргийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/113 дугаар захирамжийн Б.Эад холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, Ч дүүргийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн А/585 дугаар захирамжийн Б.Эад холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Эын эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай бүртгэл, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгож, үлдэх “Г.Бд Ч дүүргийн хороо, т зуслангийн зориулалтаар 700м м.кв газрыг эзэмшүүлэхийг ЧДЗД  болон ЧДГА нд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70.200 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хон******* дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОТГОНТУЯА


[1] Хавтаст хэргийн 89-90-р хуудас

[2] Хавтаст хэргийн 173-р хуудас

[3] Хавтаст хэргийн 175-р хуудас

[4] Хавтаст хэргийн 92-р хуудас

[5] Хавтаст хэргийн 93-94-р хуудас

[6] Хавтаст хэргийн 51-р хуудас

[7] Хавтаст хэргийн 114-р хуудас

[8] Хавтаст хэргийн 199-р хуудас

[9] Хавтаст хэргийн 173-174-р хуудас

[10] Хавтаст хэргийн 109-111–р хуудас

[11] Хавтаст хэргийн 149-156–р хуудас

[12] Хавтаст хэргийн 87-88–р хуудас

[13] Хавтаст хэргийн 6-р хуудас

[14] Хавтаст хэргийн 5-р хуудас

[15] Хавтаст хэргийн 7-р хуудас