Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
Хэргийн индекс | 134/2017/00064/И |
Дугаар | 134/ШШ2017/00053 |
Огноо | 2017-03-21 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 134/ШШ2017/00053
Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,
Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын 1 дүгээр багт байрлах “Капитал банк” ХХК /РД:2556375, Улсын бүртгэлийн дугаар:9016001017/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1990 онд төрсөн, 27 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, Чойр, 2 дугаар баг, Ханангийн 14 тоотод оршин суух, Боржигон овогт Наранхүүгийн Аминзул /ЕЙ90081801, утас: 89265859/-д холбогдох
Үндсэн зээл 5 195 270 төгрөг 39 мөнгө, зээлийн хүү 484 580 төгрөг 91 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 11 198 төгрөг, 46 мөнгө, нийт 5 691 049 төгрөг 76 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Н.Аминзул нь 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр №2054000162 тоот зээлийн гэрээ байгуулж, 8 800 000 төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 1.6 хувийн хүүтэй, сар бүр тэнцүү төлөх нөхцөлтэй зээл авсан.
Зээлийн гэрээнийн хугацаа дуусаагүй боловч зээлдэгч Н.Аминзул нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээнд заасны дагуу сар бүрийн зээл, зээлийн хүүгийн төлөлтийг төлөхгүй 131 хоног хугацаа хэтрүүлэн одоог хүртэл зээл, зээлийн хүүгийн төлбөрөө төлөхгүй “Капитал банк” ХХК-ийг хохироож байна.
Иймд, Н.Аминзулаас байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн үлдэгдэл төлбөр болох үндсэн зээл 5 195 270 төгрөг 39 мөнгө, зээлийн хүү 484 580 төгрөг 91 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 11 198 төгрөг, 46 мөнгө, нийт 5 691 049 төгрөг 76 мөнгө гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Аминзул нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие Н.Аминзул нь “Капитал банк” ХХК-ийн нэхэмжилж байгаа 5 691 049 төгрөг 76 мөнгийг 2 хувааж төлөх ба 2017 оны 04 дүгээр сарын 06-ны дотор 691 049 төгрөг 76 мөнгө, 2017 оны 05 дугаар сарын 16-ны дотор үлдэгдэл 5 000 000 төгрөгийг төлж барагдуулах болно гэжээ.
Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбаатар, хариуцагч Н.Аминзул нар нь харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 5 691 049 төгрөг 76 мөнгийг хугацаа тохирч төлье гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбаатар хүлээн зөвшөөрсөн тул эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хариуцагч Н.Аминзул нь гэрээний зүйл болох 5 691 049 төгрөг 76 мөнгийг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны дотор 691 049 төгрөг 76 мөнгө, 2017 оны 05 дугаар сарын 16-ны дотор үлдэгдэл 5 000 000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон ба одоо бидний дунд ямар нэгэн маргаан байхгүй. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлүүлнэ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь Н.Аминзулд холбогдуулан үндсэн зээл 5 195 270 төгрөг 39 мөнгө, зээлийн хүү 484 580 төгрөг 91 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 11 198 төгрөг, 46 мөнгө, нийт 5 691 049 төгрөг 76 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хариуцагч Н.Аминзул нь шүүхэд гаргасан тайлбартаа “...5 691 049 төгрөг 76 мөнгийг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны дотор 691 049 төгрөг 76 мөнгө, 2017 оны 05 дугаар сарын 16-ны дотор үлдэгдэл 5 000 000 төгрөгийг төлж барагдуулна ...” гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбаатар хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106 007 төгрөгийн тавин хувь болох 53 003 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 53 003 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Н.Аминзулаас 53 003 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь Н.Аминзулд холбогдуулан үндсэн зээл 5 195 270 төгрөг 39 мөнгө, зээлийн хүү 484 580 төгрөг 91 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 11 198 төгрөг, 46 мөнгө, нийт 5 691 049 төгрөг 76 мөнгө нэхэмжилсэнийг хариуцагч Н.Аминзул нь 2017 оны 04 дүгээр сарын 06-ны дотор 691 049 төгрөг 76 мөнгө, 2017 оны 05 дугаар сарын 16-ны дотор үлдэгдэл 5 000 000 төгрөгийг “Капитал банк” ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106 007 төгрөгийн тавин хувь болох 53 003 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 53 003 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Н.Аминзулаас 53 003 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА