Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 830

 

 “Эйркарго монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/000182 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч “Эйркарго монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

            Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баянчимэг  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баатарсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2015/04508 дугаар захирамжаар "Эйркарго монгол" ХХК-аас 2 348 212 406 төгрөгийг гаргуулан “Капитал банк” ХХК-д олгож, дурьдсан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс албадан гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд дээрх шүүхийн шийдвэрт дурьдсан нэр бүхий хөрөнгүүдийг битүүмжилсэн. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 3/27988 дугаар бүхий албан мэдэгдлийг манай компанид 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн. Уг мэдэгдэлд дурьдсанаар манай компанийн үүргийн гүйцэтгэлийн нэр бүхий барьцааны хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/ Нүхтийн зам 19/09 тоот хаягт орших эрхийн улсын бүртгэлийн             Y-22060225068 /ГД:0000224954/ Дугаарын гэрчилгээтэй аялал, жуулчлалын зориулалттай, 437.2 м.кв талбай бүхий 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг 489 664 000 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 10 Дугаар хороо Нисэхийн хороолол Олон Улсын нисэх буудал 3 давхарт орших 9011112099 тоот улсын бүртгэлийн 5165903 регистрийн дугаартай "Эйркарго монгол" ХХК-ийн 10 хувийн хувьцаа, Иргэний нисэхийн ерөнхий газраас олгосон Ачааны агаарын тээвэрлэгчийн ААТ-002 тоот тусгай зөвшөөрлийг          180 632 200 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж 54 байр 3 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн 2206007593 /ГД:0000229603/ дугаарт бүртгэлтэй, 220.6 м.кв талбай бүхий 2 давхар хувийн сууцыг 556 550 000 төгрөгөөр, А.Энхмандах /РД:ЧР74052312/-ын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Төв аймаг явах замын зүүн талд орших нэгж талбарын 8025/5056 дугаар бүхий, 64679 м.кв талбайтай газрыг 498 029 000 төгрөгөөр тус тус дуудлага худалдааны санал болгох дорд үнийг тогтоон албадан дуудлага худалдаанд оруулах болсон байна. Манай компанийн зүгээс энэхүү үнэлгээг хэт багаар тогтоосон байна гэж үзэж байна. Мөн манай компани дээрх хөрөнгүүдийг өөрөө зараад шүүхийн шийдвэрийг биелүүлье гэж удаа дараа мэдэгдсэн боловч огт хүлээж авахгүй байсаар өнөөдрийг хүрсэн болно. Иймд дээрх нэр бүхий хөрөнгийг үнэлсэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч “Эйркарго монгол” ХХК түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баянчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр авагч хүсэлт гаргасан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр үүсгэн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагааны хариуд төлбөр төлөгч "Эйркарго монгол" ХХК 100 хувийн хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд буюу захирлаар Б.Жаргалсайхан бүртгэлтэй болох нь тогтоодсон. Төлбөр төлөгч "Эйркарго монгол" ХХК 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирал Б.Жаргалсайханд 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр, 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрүүдэд тус тус шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл гардуулсан боловч биелүүлээгүй. Төлбөр төлөгч "Эйркарго монгол" ХХК үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр, 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр, 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрүүдэд тус тус битүүмжлэн, 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр, 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр, 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрүүдэд тус тус хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөгч болон хамтран өмчлөгч талуудаас үнийн санал өгөх мэдэгдлийг 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн дотор тогтоон шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэх мэдэгдлийг өгсөн боловч үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцоогүй тул 2016 оны 8 дугаар 8-ны өдрийн 119 тоот тогтоолоор "Сэлэнгэ эстимэйт" ХХК-ийг шинжээчээр томилсон. Хөрөнгийн үнэлгээний "Сэлэнгэ эстимэйт" ХХК 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр "Эйркарго монгол" ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийн нэр бүхий барьцааны хөрөнгө болох

  1. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/ Нүхтийн зам 19/09 тоот хаягт орших эрхийн улсын бүртгэлийн Y-22060225068 /ГД:000224954/ дугаарын гэрчилгээтэй аялал, жуулчлалын зориулалттай, 437.2 м.кв талбай бүхий 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэ 699 520 000 төгрөгийн 70 хувь буюу 489 664 000 төгрөгөөр,
  2. Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн хороолол Олон улсын нисэх буудал 3 давхарт орших 9011112099 тоот улсын бүртгэлийн 5165903 регистрийн дугаартай "Эйркарго монгол" ХХК-ийн 10 хувийн хувьцаа, Иргэний нисэхийн ерөнхий газраас олгосон Ачааны агаарын тээвэрлэгчийн ААТ-002 тоот тусгай зөвшөөрлийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тоггоосон үнэ 258 046 000 төгрөгийн 70 хувь буюу 180 632 200 төгрөгөөр,
  3. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж 54 дүгээр байр 3 тоотод байрлах эрхийг улсын бүртгэлийн Ү-2206007593 /ГД:000229603/ дугаарт бүртгэлтэй, 220.6 м.кв талбай бүхий 2 давхар хувийн сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэ 795 000 000 төгрөгийн 70 хувь буюу             556 550 000 төгрөгөөр,
  4. Авирмэндийн Энхмандахын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Төв аймаг явах замын зүүн талд орших нэгж талбарын 8025/5056 дугаар бүхий, 64 679 м.кв талбайтай газрыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэ 711 470 000 төгрөгийн 70 хувь буюу 498 029 000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээний тайланг ирүүлсэн.

Шинжээчийн үнэлгээний тайланг төлбөр төлөгч "Эйркарго монгол" ХХК 100 хувийн үүсгэн байгуулагч, захирал Б.Жаргалсайхан болон үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б.Гантулга, А.Энхмандах, Б.Отгонбаатар нарт 2016 оны 9 дүгээр сарын 05, 06-ны өдрүүдэд тус тус мэдэгдсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зүйн дагуу явагдсан бөгөөд компанийг төлөөлөх эрхгүй этгээд үндэслэлгүйгээр гомдол гаргаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай “Эйркарго монгол” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баатарсүрэн давж заалдах гомдолдоо:

...Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд дээрх шүүхийн шийдвэрт дурьдсан нэр бүхий хөрөнгүүдийг битүүмжилсэн юм. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 3/27988 дугаар бүхий албан мэдэгдлийг манай компанид 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр өгсөн. Уг мэдэгдэлд дурьдсанаар манай компанийн үүргийн гүйцэтгэлийн нэр бүхий барьцааны хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/ Нүхтийн зам 19/09 тоот хаягт орших эрхийн улсын бүртгэлийн Ү-22060225068 /ГД:0000224954/ дугаарын гэрчилгээтэй аялал, жуулчлалын зориулалттай, 437.2 м.кв талбай бүхий 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг 489 664 000 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 10-р хороо Нисэхийн хороолол Олон Улсын нисэх буудал 3 давхарт орших 9011112099 тоот улсын бүртгэлийн 5165903 регистрийн дугаартай "Эйркарго Монгол” ХХК-ийн 10 хувийн хувьцаа, Иргэний Нисэхийн Ерөнхий газраас олгосон Ачааны агаарын тээвэрлэгчийн ААТ-002 тоот тусгай зөвшөөрлийг 180 632 200 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж 54 дүгээр байр 3 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007593 /ГД:0000229603/ дугаарт бүртгэлтэй, 220.6 м.кв талбай бүхий 2 давхар хувийн сууцыг 556 550 000 төгрөгөөр, Авирмэндийн Энхмандах /РД:ЧР74052312/-ын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Төв аймаг явах замын зүүн талд орших нэгж талбарын 8025/5056 дугаар бүхий, 64679 м.кв талбайтай газрыг 498 029 000 төгрөгөөр тус тус дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон албадан дуудлага худалдаанд оруулах болсон байсан. Манай компанийн зүгээс энэхүү үнэлгээг хэт багаар тогтоосон байна гэж үзэж байгаа бөгөөд үнэлгээ тогтоохдоо бидний саналыг огт аваагүй юм. Энэ нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн "... төлбөр төлөгчийн саналыг харгалзан... зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж ..." гэдгийг зөрчсөн бөгөөд ийнхүү мэдэгдээгүйн улмаас бид саналаа хэлж чадаагүй юм. Манай компани дээрх хөрөнгүүдийг өөрөө зараад шүүхийн шийдвэрийг биелүүлье гэж удаа дараа мэдэгдсэн боловч огт хүлээж авахгүй байсаар өнөөдрийг хүрсэн болно. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус зааснаар үнэлж, зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг зөв тайлбарласан байна.

 

Нэхэмжлэгч “Эйркарго монгол” ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд холбогдуулан нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч байгууллага эс зөвшөөрөн маргасан байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “дуудлага худалдаанд дурьдсан хөрөнгүүдийг оруулахдаа хэт багаар үнэлсэн” гэсэн үндэслэлийг заажээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2015/04508 дугаар хүчин төгөлдөр шүүхийн захирамжаар Капитал банкны нэхэмжлэлтэй “Эйркарго монгол” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2 467 416 644 төгрөг гаргуулах тухай хэрэгт зохигчид эвлэрч, нэхэмжлэгч байгууллага 119 204 237.96 төгрөгөөсөө татгалзаж, хариуцагч байгууллага 2 348 212 406.04 төгрөгийг тусгай хуваарь гарган 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэхэд төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг нэр бүхий барьцаа хөрөнгүүдээс гаргуулахаар шийдвэрлэжээ.  

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба нь “Эйркарго монгол” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2016 оны 4 дүгээр сарын 15, 2016 оны 5 дугаар сарын 18, 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдрүүдэд тус тус битүүмжлэн, 2016 оны 5 дугаар сарын 18, 2016 оны 6 дугаар сарын 7, 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрүүдэд хурааж, төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг авсан үйл баримтууд тогтоогдсон байна.                                                                                                       /хх38-55/

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба нь төлбөр төлөгч, төлбөр авагч нар барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналын талаар харилцан тохиролцоонд хүрээгүй учраас “Сэлэнгэ эстимейт” ХХК-ийг шинжээчээр томилж, шийдвэрт дурьдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг тогтоолгосон, дуудлага худалдаа явуулах үнийг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувь тооцон тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх заалттай нийцжээ.

/хх 57-79/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзалын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч “Эйркарго монгол” ХХК нь дуудлага худалдааны үнэлгээг бага тогтоосон гэсэн өөрийн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргах үүрэгтэй бөгөөд уг нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Хэргийн 85 дугаар талд шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч “Эйркарго монгол” ХХК-ийн захирал Б.Жаргалсайханд үл хөдлөх эд хөрөнгүүдийг шинжээчээр үнэлүүлсэн үнэлгээг танилцуулсан баримт авагдсан байх бөгөөд анхан шатны шүүх төлбөр төлөгч үнэлгээний талаарх мэдэгдлийг 9 дүгээр сарын 7-ны өдөр авсан болохоо тайлбарласан, шүүхэд гомдлоо 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь заалтыг зөрчсөн гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.     

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

                            

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/00182 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баатарсүрэнгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар заалдах гомдол гаргахдаа “Эйркарго монгол” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ             

                                ШҮҮГЧИД                                  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ                 

                                                                                   Ц.ИЧИНХОРЛОО