Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 0993

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Энхнаран хөтлөн,

улсын яллагч Р.Очирсүрэн /томилолтоор/,

шүүгдэгч Г.П , өмгөөлөгч Н.Нямжаргал, Г.Должинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны "А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Ончуул овогт Г.П ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0534 01128 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ончуул овогт Г.П , Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын ...... гудамжны ......... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

  1. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхээс мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон;
  2. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146

 

дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялын зарим болох 1 жил 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 8 дүгээр сарын 09-ний өдрийн 223 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 1 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтооосон, Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 223 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 1 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон;

  1. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 268 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-д зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар уг ял дээр тус шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 1 хоногийн хорих ялаас заримыг буюу нэг жилийг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 21 жилийн хорих ялаар тогтоосон;
  2. Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 268 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 18 жил 3 сар 20 хоногийн хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 18 жил 6 сар 20 хоногийн хорих ялаар тогтоосон,

-Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 79 дүгээр захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.13 дахь хэсэгт заасныг баримтлан эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, 9 жил 6 сар 1 хоногийн хорих ялыг эдлүүлэхээр тогтоосон; түүнчлэн Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 169 дугаар захирамжаар 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн түүний эдлээгүй үлдсэн 7 жил 4 сарын хорих ялаас чөлөөлсөн;

  1. Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөр 1 жил 1 сар 3 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн (РД:..........).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.П  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын .... дүгээр гудамжинд Г.С тай маргалдан, нүүрэн тус газар нь цохиж, дээд уруулд шарх, баруун нүдний зовхины цус хуралт, алимны салстын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.П аас: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.

Хоёр. Эрүүгийн 1908 0534 01128 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:

  1. Хохирогч Г.С ын мөрдөн шалгах ажиллагаанд:

2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: "...2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын .... тоотод байрлах Т  гэх айлд очсон. Т  ахтай архи хувааж уугаад байж байтал П  гэх зүс таних залуу нилээн согтуу байдалтай орж ирсэн. Тэгээд би гэрээс гаръя гээд П  гэх залуутай гараад хашаан дотор маргалдахад П  өмсөж явсан хувцсаа тайлаад миний баруун талын нүүр хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохихоор нь би "хоёулаа согтуу байна, яах гэсэн юм бэ” гэж хэлээд зууралдсаар байгаад хашааны гадаа гарсан. Миний уруул руу нэг удаа цохитол уруул язраад цус гараад байхаар нь гэр рүүгээ зугтсан. Тэгээд би гэртээ очоод эхнэр М д "П д зодуулчихлаа” гэж хэлэхэд "чиний нүүр ам нил цус болсон байна, яасан гэж цохидог юм бэ” гэж хэлээд буцаад Т  ахынд эхнэрийн хамт очтол П  байхгүй байсан. ...Би гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-22 дугаар тал),

- хохирогчоор 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр дахин өгсөн:

"...Намайг П т зодуулж байхад эхнэр ирээд П ыг "боль чи, яагаад хүн зодоод байгаа юм бэ” гэж хэлээд цагдаа дуудсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар тал),

  1. Гэрч Д.М ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өгсөн:

"...2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 11 цагийн үед би гудамжны үзүүрээр гараад явж байтал нөхөр Г.С  нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар

 

хорооны нутаг дэвсгэрт зүс таних П  гэх залууд зодуулсан, уруул нь сэтэрсэн, нүүр нь цус болсон, баруун нүдэнд нь цус хурсан байдалтай П тэй хамт байж байхаар нь би П д "чи яагаад хүн зодож байгаа юм бэ, юу болсон юм” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дүгээр тал),

  1. Гэрч Р.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн:

"...2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 10-11 цагийн үед айлд очих гээд машинтайгаа Булгийн баруун дээд талын гудамжаар ороход хашааны үүдэнд П , С  нар нь хоорондоо маргалдаад, бие биенийхээ цээж хэсгийг гараараа барьсан байдалтай байхаар нь би очоод "юу болоод байгаа юм бэ” гэж хэлэхэд тэр хоёр салсан. Би машинаа асаагаад хөдлөөд зүүн талын толиндоо хараад явж байтал П  С ын нүүр рүү нь гараараа цохиход С  доош суусан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-33 дугаар тал),

  1. Шүүгдэгч Г.П ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр өгсөн:

"...2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 10-11 цагийн үед найз Т ийн дугаар руу залгаад "хаана байгаа юм бэ” гэж асуухад Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах айлд байна гэж хэлэхээр нь би тухайн айлд очиход С , Түмээ нар байсан. Тэгээд гэрээс гараад хашаан дотор уулзаж мэнд мэдэж гар барих үед С  миний баруун гараас бариад өвтгөөд байхаар нь би С т миний баруун гар бэртчихсэн, тавь гэж хэлэхэд тавихгүй байсан. Би гараа атгаж байгаад зүүн гараараа С ын баруун хацар руу алгадах үед нүүрээрээ газар унаад ухаан алдаад босож ирэхэд нь С ын баруун нүдний ухархай хавьд улайсан, хамар, амаас нь цус урссан байдалтай байсан. Тэр үед С ын эхнэр М  гэх эмэгтэй гудамжны үзүүрээс ирээд "юу болж байгаа юм, боль” гэж хэлсэн. Би С ын биед хөнгөн гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Надад гэм буруугийн асуудал дээр маргах зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 122-123 дугаар тал),

  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12539 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Дээд уруулын дотор талд 1х1 см зузаан тав тогтсон шархтай, үүдэн дээд, баруун 1-р, зүүн 1-р шүд хүрэхэд эмзэглэлтэй, баруун нүдний дээд, доод зовхинд ягаан хүрэн өнгийн цус хуралттай, нүдний алимны салстад 7-н цагт 0.2х0.3 см улаан өнгийн цус хуралттай.

 

Дүгнэлт: “...Г.С ын биед дээд уруулд шарх, баруун нүдний зовхины цус хуралт, алимны салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. /Шинжээч эмч Т.Амартүвшин/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 27 дугаар тал),

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд:

  1. Шүүгдэгч Г.П ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 115 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 46 дугаар тал), шийтгэх тогтоолууд (хавтаст хэргийн 49-108 дугаар тал), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 43 дугаар тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 44-45 дугаар тал), ялын тооцооны тодорхойлолт (хавтаст хэргийн 134 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.П т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.П  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Г.С тай маргалдан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Нямжаргал “шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” байр суурьтай оролцохоо илэрхийлж, хэргийн үйл баримт, зүйлчлэлд маргахгүй гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч Г.П  нь гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх

 

хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.П ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Г.П  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 44 дүгээр гудамжинд Г.С тай маргалдан, нүүрэн тус газар нь цохиж, дээд уруулд шарх, баруун нүдний зовхины цус хуралт, алимны салстын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

-хохирогч Г.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ...Т  гэх айлд ...П  гэх зүс таних залуу нилээн согтуу байдалтай орж ирсэн. ...П  өмсөж явсан хувцсаа тайлаад миний баруун талын нүүр хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохисон. ...миний уруул руу нэг удаа цохитол уруул язраад цус гарсан. ...эхнэр М д "П д зодуулчихлаа” гэж хэлэхэд "чиний нүүр ам нил цус болсон байна, яасан гэж цохидог юм бэ” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-22 дугаар тал),

-гэрч Д.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...нөхөр Г.С  нь ...П  гэх залууд зодуулсан, уруул нь сэтэрсэн, нүүр нь цус болсон, баруун нүдэнд нь цус хурсан байдалтай П тэй хамт байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дүгээр тал),

-гэрч Р.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...П , С  нар хоорондоо маргалдаад, бие биенийхээ цээж хэсгийг гараараа барьсан байдалтай байсан. ...Би машинаа асаагаад хөдлөөд зүүн талын толиндоо хараад явж байтал П  С ын нүүр рүү нь гараараа цохиход С  доош суусан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-33 дугаар тал),

-шүүгдэгч Г.П ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн "...2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ...мэнд мэдэж гар барих үед С  миний баруун гараас бариад өвтгөөд ...тавихгүй байсан. Би гараа атгаж байгаад зүүн гараараа С ын баруун хацар руу алгадах үед нүүрээрээ газар унаад ухаан алдаад босож ирэхэд нь С ын баруун нүдний ухархай хавьд улайсан, хамар, амаас нь цус урссан байдалтай байсан. Тэр үед С ын эхнэр М  гэх эмэгтэй ...ирээд "юу болж байгаа юм, боль” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 122-123 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12539 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 27 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт

 

хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Г.П  нь хохирогч Г.С ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.П ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Г.П  нь хохирогч Г.С ын бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч Г.С  нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор "нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг тогтоолд дурдав.

  1. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ "шүүгдэгч Г.П т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг баримтлан дээрх оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож, 90 хоногийн буюу 3 сарын хорих ял дээр Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар шүүгдэгчийн эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 3 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт ялыг 1 жил 4 сар 3 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоох, хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг;

Өмгөөлөгч Н.Нямжаргал дүгнэлтдээ "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар уг гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн. Хохирогч С  нь анх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцлийг үүсгэсэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн

 

хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг;

Өмгөөлөгч Г.Должинсүрэн дүгнэлтдээ "Шүүгдэгч нь чин санаанаасаа гэмшиж, мөн хохирогчоос хохирол төлбөр нэхэмжлээгүй хэдий ч 200.000 төгрөгийг төлж барагдуулсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Шүүгдэгч П  урьд нь 5 удаа ял шийтгэгдэж байсан. Гэхдээ 2015 оны Эрүүгийн хуулиар ял шийтгэл эдлээд ял шийтгэлгүйд тооцох тухай үзэл баримтлалтай хууль батлагдсан. Тиймээс шүүгдэгчийн хувийн байдал нь түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүхээс шүүгдэгч Г.П т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хохирогчийн зүй бус ажиллагаа нөлөөлсөн гэх дүгнэлт үндэслэлгүй, улмаар хохирогчид төлбөр төлсөн гэх баримтгүй тул эдгээр үндэслэлээр эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Г.П ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, нөгөө талаас шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалдан түүнд дээрх зүйл хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Г.П  нь Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг эдэлж байсан байх ба, хорих ангийн ялын тооцоо хийсэн баримтаар 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 01 жил 01 сар 03 хоногийн хорих ялыг эдлээгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П т энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож, 90 хоногийн хорих ялд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 03 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 01 жил 04 сар 03 хоногийн хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй

 

хорих байгууллагад эдлүүлэхээр, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Өмгөөлөгч Н.Нямжаргалаас "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.

  1. Бусад асуудлаар

Шүүгдэгч Г.П ыг энэ хэрэгт холбогдуулан 2020 оны 7 дугаар сарын 29- ний өдөр хорих анги шилжүүлж, яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн шийдвэр гарсан боловч тус шийдвэр тухайн өдрөөс хэрэгжээгүй, Г.П ыг цагдан хорих 461 дүгээр ангид 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэн өгсөн байх тул тус өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 43 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож;

-хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Ончуул овогт Г.П ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П ыг 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П т энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцон 90 хоногийн буюу 3 сарын хорих ялд түүний Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар шийтгэх

 

тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 03 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, Г.П ын биечлэн эдлэх ялыг 01 (нэг) жил 04 (дөрөв) сар 03 (гурав) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П ыг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 43 (дөчин гурав) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.
  3. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.П ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Г.С  нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
  4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Г.П т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч болон прокурор, дээд шатны прокурор нь гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.П т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.АЛТАНТУЯА