Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 1010

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Г.Мөнхзул, шүүгч Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Энхнаран хөтлөн, иргэдийн төлөөлөгч С.У , улсын яллагч Г.Яндаг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А , өмгөөлөгч Б.Батбаяр, шүүгдэгч Н.Б , түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн, Ч.Отгонбаатар, шүүгдэгч Ш.Д , түүний өмгөөлөгч Ж.Ганболд, гэрч Ү.Б , Т.М ,

шинжээч Ч.Эрдэмболор нарыг оролцуулан тус шүүхийн "А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Тайж овогт Н.Б ,

Боржигин овогт Ш.Д  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 0165 00668 дугаартай, гурван хавтас хэргийг 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Тайж овогт Н.Б  нь Монгол Улсын иргэн, 1988 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, ганцаараа амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошуу ..... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

 

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 357 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар тогтоосон;

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 381 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон (РД:...........).

  1. Боржигин овогт Ш.Д  нь Монгол Улсын иргэн, 1980 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ "Сүмбэр групп” ХХК-д нормчноор ажиллаж байсан, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Булагтын ...... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:............).

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Шүүгдэгч Н.Б , Ш.Д  нар нь бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны ...........тоотод Д овогтой Ч гийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан эрх чөлөөнд нь халдаж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээчийн өгсөн мэдүүлэгт:

1.Шүүгдэгч Н.Б гээс: Талийгаач Д.Ч  өвөөтэй танилцаад нэг сар болж байсан. Тэр өглөө 10 цаг өнгөрч байхад Б , А  болон талийгаач нар манай нарийн гудамжаар орж ирж уулзсан. Тухайн үед талийгаач намайг дуудахаар нь хашаанаасаа гараад хуучин халуун усны орчим уулзсан. Талийгаач "Б  миний цагийг дээрэмдчихлээ” гэхэд Б  "та өөрөө сая архи авахдаа өгөө биз дээ” гээд уурласан. Төд удалгүй М  ирж, Б тэй "чи урьд миний утсыг авч яваа биз

 

дээ” гэж маргаан үүсгээд, А  Б ийн өмөөрсөн. Тэгээд М , А ,талийгаач нарын хамт дэлгүүр орж гурван шил архи аваад манай хашаанд очиж уусан. Цас ороод бид байшин руу цонхоор орсон. Талийгаач өвөө нэг шил архинаас уугаад, одоо уухгүй, удахгүй явлаа, энд жаахан хэвтье гэхээр нь хэвтүүлсэн. Архи ууж байхад хүмүүс ээлж ээлжээр явсан буюу Б , М  нар явж Д , талийгаач Д.Ч  өвөө бид гурав үлдсэн. Тэгээд тамхи дууссан болохоор би гэрээс гараад дэлгүүр орж М гийн надад өгсөн 10.000 төгрөгөөр бэлэн гоймон, талх, хиам аваад буцаад гэртээ ирэхэд Д  нь ууртай, цонхоор хараад "өвөө орондоо баасан, бие зассан байна” гэж хэлсэн. Ч  өвөө сэрсэн, матрас дээрээс өндийсөн, юм ярих гээд ярьж чадахгүй, гэхдээ анх хэвтэхдээ зүгээр, ухаантай хэвтсэн. Би Д т бие зассаныг нь цэвэрлье гэхэд Д  өмхий үнэртээд байхад юуг нь цэвэрлэдэг юм гэж хэлсэн. Би хойд талын өрөөнөөс солих өмд хайгаад олоогүй. Эргээд өрөөнд орж ирэхэд Д  талийгаачийн өөдөөс харсан түүнийг зодож байсан. Яаж байгаа юм гэж түүнд хэлэхэд муухай үнэртээд байна гэсэн. Д ийг холдуулсан. Тэгтэл талийгаач Д.Ч  өвөө хэлэхдээ "ямар муухай залуу бэ, өвөөгөө гаргаад өгөөч” гэхээр нь бид хоёр өргөөд цонхоор гаргасан. Өвөө "уучихаар архи байна уу” гэхээр нь нэг хундага архи хийж өгсөн. Д  бид хоёр талийгаач өвөөг хашаанаас гаргаад халуун усны газрын орчим аваачиж орхисон. Тэгээд Д  бид хоёр манайд очиж унтсан. Сэрэхэд харанхуй болсон, Д  байгаагүй. Тэгээд дахиад унтаад босож ирэхэд Д  хажууд унтаж байсан, цагдаа нар ирсэн байсан гэв.

  1. Шүүгдэгч Ш.Д ээс: Хэрэг гардаг өдөр өглөө Б гийн таньдаг бололтой хоёр хүн нэг шил архитай ирсэн. Хойноос нь М , Б , А , талийгаач дөрөв ирсэн. Байшинд архи уусан. Б  хамт архи ууж байгаад явсан. Тэгээд Б , М , талийгаач бид хэд үлдсэн. Дараа нь М  яваад би, Б , талийгаач бид гурав үлдсэн. Талийгаач унтсан байсан. Гэнэт өмхий үнэртээд байхаар нь үзсэн чинь талийгаач орондоо бие зассан, баасан байсан, тэгэхээр нь сэр гээд далан дээр нь цохиход сэрэхгүй болохоор нь зүүн бөөр хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Би хөнжлөөр татаж босгоход гараас мултарсан. Тэгэхэд Н.Б  нь амь хохирогчийн аймхай орчим нэг удаа өшиглөсөн. Б г өшиглөхөөр нь би болиоч гэсэн. Талийгаач өмдөө шувтлаад баасан байсан. Тэгээд Б  бид хоёр талийгаачийг халуун усны газрын тэнд аваачсан. Бид хоёр буцаж ирээд үлдсэн архи уугаад унтсан. Б гийн гэрээс би гарч яваагүй. Бид хоёр хамт байсан. Цагдаа нар 01 цагт ирсэн гэв.
  2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А ээс: Миний аав 1956 онд төрсөн, 64 настай, айлын ууган хүү байсан. Би бага хүү нь, дээрээ 2 эгчтэй. Хэрэг гардаг орой 21.00 цагийн үед эгч Э  над руу яриад “аавын хөрш айлын хүн утсаар аав чинь

 

гэртээ согтуу ирсэн, гэр нь хүйтэн байна, галыг нь ирж түлж өг” гэж ярьлаа гэсэн. Хүргэн ахыг чинь явуулъя гэсэн. 20-30 минутын дараа хүргэн ах ирээд бид гэр рүү нь явах замдаа мод аваад аавын гэрт очиход аавыг хөнжлөөр ороогоод үлдээсэн байсан. Би гал түлж байхад хүргэн ах Б  аавыг хараад “аав чинь нэг л биш байна” гээд гар, хөлийг нь үзэхэд хөрсөн байсан. Ингээд түргэн тусламж дуудсан. Манай аав эмнэлгээр явдаггүй, барагтай бол өвчин тусдаггүй, эрүүл чийрэг хүн байсан. Өөрийн зүгээс учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Тухайн хэрэг гарахаас хэд хоногийн өмнө манай аав тэтгэврийн зээл авч, мөнгөтэй байсан болохоор тухайн хүмүүстэй нийлж архи уусан гэж бодож байна. Зарим зүйлсийг оршуулгын зардалд хамт нэхэмжлээгүй, аавынхаа тэтгэврийн зээлийг би бүрэн төлж барагдуулсан. Гэхдээ энэ талаар баримтгүй тул нэхэмжлэхгүй. Иймд оршуулгын зардалд 5.495.710 төгрөгийг нэхэмжилнэ гэв.

  1. Гэрч Ү.Б  мэдүүлэхдээ: Тухайн өдөр би ажлаа тараад явж байсан. Н.Б тэй мэндлэх гээд очсон. Ч  гуай над руу харчихаад буцаад хэвтээд өгсөн. Тэгээд би 103 дугаарт дуудлага өгсөн гэв.
  2. Гэрч Т.М  мэдүүлэхдээ: 2020 оны 4 дүгээр сарын 19-нд хорооны хажууд хүн байна гэх дуудлагыг 20 цагийн үед хүлээж аваад 10 минутын дараа очсон. Гадаа хүйтэн байсан болохоор талийгаачийг машинд оруулсан. Машинд харахад жанжин малгайтай, цагаан цамцтай хүн байсан. 103-ын эмч нарын хувьд даралтын аппарат, зүрхний хэм тоологч гэсэн багажтай явдаг. Бид амин үзүүлэлтэд өөрчлөлт ороогүй бол дараагийн шатлалын байгууллагад хүргэж өгдөггүй. Гэрт нь эсвэл эрүүлжүүлэх байранд хүргэж өгдөг. Тухайн үед талийгаачийн амин үзүүлэлтүүд нь хэвийн байсан тул хажууд байсан гэрийг нь мэдэх хүнтэй хамт гэрт нь хүргэж өгсөн. Амин үзүүлэлтүүд хэвийн биш байвал эмнэлэгт хүргэж өгдөг журамтай. Амин үзүүлэлт гэдэг нь зүрхний цохилтын тоо хэвийн үед 60-80 байх ёстой. Артерын дээд даралт нь 129 доош болон түүнээс доош, доод даралт нь 89 түүнээс доош байвал хэвийн гэж үздэг. Амьсгалын тоо нэг минутад хэвийн үзүүлэлт 18-20 байх ёстой. Хүчилтөрөгчийн агууламж 90 болон түүнээс дээш байвал хэвийн гэж үзнэ. 103 эмч очоод тухайн хүнийг амьд эсэх, хугарал, мултрал гэмтэл байгаа эсэхийг шалгана, амин үзүүлэлтийг үзнэ. Элэгний бяцрал нь гадна талаасаа мэдэгдэх, харагдах боломжгүй. Битүү гэмтэл нь үзэх боломжгүй. Тухайн үед хохирогчид машины гэрэлд үзлэг хийхэд шарх гэмтэл байгаагүй. Хэрэв өгүүлэмж тухайлбал хүнд зодуулсан, унасан гэх зэрэг байвал лавлаж, тийм үндэслэл байвал эмнэлэгт хүргэнэ. Ихэнх согтуу хүмүүс гадаа удаан байснаас болоод гэнэт дулаан агаарт шилжихэд бие засдаг. Тухайн үед надад 32 настай эмэгтэй ухаангүй байна гэх дуудлага ирсэн тул талийгаачийг гэрт нь хүргэж өгчихөөд дараагийн дуудлагад явсан. Хэрвээ амь хохирогчийг харгалзах хүнгүй байсан бол цагдаад хүлээлгэж өгөх байсан. Хамт байсан хүн нь талийгаачийг архи уугаад тасарсан байгаа, гэрийг нь мэднэ хүргээд өгчих гэхээр нь гэрт нь хүргэж өгсөн юм гэв.

 

Шинжээч Ч.Эрдэмболор мэдүүлэхдээ: Шинжээчээр 16 жил ажиллаж байна. 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр цогцост үзлэг хийж, шинжээчийн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтээр талийгаач Д.Ч гийн цогцост хэвлийн битүү гэмтэл, элэгний зүүн дэлбэнгийн элэгний эсийн гаралтай хорт хавдрын задрал, нарийн гэдэсний цутгалан хэсгийн, зүүн 6 дугаар хавирганы хугарал, баруун мөр, дал, бүсэлхий, хоёр талын өгзөг, зүүн ташаа, дух, зүүн нүдний гадна доод хэсэгт зулгаралт, баруун тохой, шуу, зүүн тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ. Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл, элэгний зүүн дэлбэнгийн элэгний эсийн гаралтай хорт хавдрын задрал, нарийн гэдэсний цутгалан хэсгийн чацархайн урагдал гэмтлийн улмаас цус алдаж нас барсан гэж дүгнэсэн.

Мөн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 766 тоот нэмэлт дүгнэлтээр "Хэвлийн битүү гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр хэвлий рүү цохих, өшиглөх үед үүснэ. Унах, доргих үед үүсэхгүй. Талийгаач нь 2020 оны 4 дүгээр сарын 20- ны 04:10 цагийн цогцосны гадна үзлэгээр нас бараад 5-7 цаг болсон байжээ. Элэгний эсийн гаралтай хорт хавдрын задрал, нарийн гэдэсний цутгалан хэсгийн чацархайн урагдал гэмтлүүд нь өөр өөр байрлалтай буюу элэгний эсийн гаралтай хорт хавдрын задрал нь хэвлийн баруун дээд хэсэгт, нарийн гэдэсний цутгалан хэсгийн чацархайн урагдал нь хэвлийн баруун доод хэсэгт байрлалтай учир тус тусдаа үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Хэвлийн битүү гэмтэл элэгний зүүн дэлбэнгийн элэгний эсийн гаралтай хорт хавдрын задрал, нарийн гэдэсний цутгалан хэсгийн чацархайн урагдал гэмтлийн үед эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломж байхыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл энэ гэмтлийг авсан хүнд мэс ажилбар хийх ба, мэс ажилбараас хамаарч амь нас аврагдах боломж нь тодорхойлогдох юм. Зуун хувь баталгаатай амь насыг нь аврах боломжтой бол биш, хоёр талтай юм. Хүний элэг нь мэдрэлийн эсгүй тул сул өвдөлттэй бол мэдэгдэхгүй, харин их хүчтэй буюу хүндэрсэн үедээ л хүнд мэдэгддэг. Амьд байх хугацаа нь тухайн хүний биеийн байдлаас хамаарна.

Талийгаачийн нуруун баруун доод хэсэг, баруун бөөрөнд өшиглөхөд хорт хавдрын задрал, нарийн гэдэсний цутгалан хэсгийн чацархайн урагдал, хэвлийн битүү гэмтэл үүсэх гэсэн асуултад хариулахад элэг нь ар талаараа доод талын хавиргаар хамгаалагддаг, нарийн гэдэсний чацархай хэсэгт ар тал сүүжний хэсэг ордог учраас ар талаас бөөр хэсэгт өшиглөхөд хавдрын задрал, нарийн гэдэсний цутгалан хэсгийн чацархайн урагдал үүсэхгүй. Хохирогчийн хавдар задарчихаад байгаа хэсэг нь зүүн дэлбэнгээр элэгний баруун дээд талдаа байгаа боловч хавдар нь аюулхай талдаа, хавирганыхаа нуман дор байсан. Аймхай хэсэг гэдэг бол аюулхай хэсэг тул элэгний зүүн дэлбэн бол аюулхайн талд байдаг. Чацархай бол мухар олгойн доод хэсэгт байдаг. Элэгний гэмтэл урд талаас цохиход үүснэ. Хэвлийн гэмтэл цээжний, аюулхай хэсэгт хүч үйлчлэхэд үүснэ. Зүүн 6 дугаар хавирганы хугарал урдаас цохиход үүснэ. Амь хохирогчид учирсан гэмтэл нь

 

хэвлийн дээд хэсэг болон доод хэсэгт учирсан байгаа. Тиймээс хоёр удаа буюу олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэж дүгнэлт гаргасан. Амь хохирогчийн биед маш том хэмжээний зулгарал үүссэн ба тухайн гэмтлийг хүнд зэрэгт тооцсон. Хэрвээ амь хохирогчийн ар хэсгээс нь өшиглөсөн бол үхэлд хүргэх гэмтэл үүсэх боломжгүй. Амь хохирогч нь нас барах үедээ хүнд хэлбэрийн согтолттой байсан тул гэмтлийг мэдрэх боломж нь маш бага юм. Амин үзүүлэлт хэвийн, өөрчлөгдөөгүй, гэмтлийн шинж тогтоогдоогүй үед заавал эмнэлэгт хүргэх шаардлагагүй. Хорт хавдрын задрал нь амин үзүүлэлтэд өөрчлөлт оруулна. Гэхдээ цус алдаж эхэлж байх үед амин үзүүлэлт хэвийн байж болно. Харин цус алдалтын хэмжээ ихссэнээр хэсэг хугацааны дараа амин үзүүлэлтэд өөрчлөлт орно. Цусан хангамжийн өөрчлөлтөөс бөөрний харвалт үүснэ. Гэмтлийг тэрний энэний цохилтоос гэж шинжээч тогтоохгүй гэв.

Хоёр. Эрүүгийн 2008 0165 00668 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

  1. Түргэний тусламжийн "...2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 20:06:32 цагт ирсэн дуудлагын хуудсанд "...Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны хажууд ухаангүй согтуу байна ...” гэсэн дуудлага бүртгэгдсэн тухай болон мөн дахин 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 22:45:28 цагт "Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, керамик 1-8 тоотод "ухаан алдаад сэрэхгүй байна” гэх дуудлага бүртгэгдсэн тухай, бодит үзлэгт "....ил гэмтэл шарх сорви нурууны доод хэсэгт болон баруун дал зүүн өгзөгний хэсэгт шалбарсан шархтай байв. ...” гэсэн тэмдэглэл бүхий хэсэг (1 дүгээр хавтаст хэргийн 7-9 дүгээр тал),
  2. 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Керамик 1-8 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 9-19, 34-39 дүгээр тал),
  3. 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 20-25 дугаар тал),
  4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд:

2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн:

"...2020 оны 4 дүгээр сары 19-ний өдөр 21 цаг өнгөрч байхад эгч Э  залгаад "аавын хөрш айлын хүн ярьж байна, аавыг чинь түргэний машин ирээд буулгасан, аав чинь согтуу байна, ирж гал түлэхгүй бол болохгүй байна гэж хэлсэн” гэхээр нь 20-30 минутын дараа хүргэн ах Б  бид хоёр аавын гэрт очсон. Тэгээд гэрийнх нь хаалга онгорхой байхаар нь ороход аав хувцсаа тайлсан байдалтай, дээгүүрээ ногоон өнгийн хөнжил нөмөрсөн унтаж байгаа юм шиг байсан. Хүргэн ах Б  "аав нэг л

 

биш байх шиг байна, чи хардаа” гэхээр нь би очоод гарыг нь барьж үзэхэд гар нь хөрсөн, амьсгалахгүй байхаар нь ухаан алдсан юм болов уу гэж бодоод 103 дуудсан. Нэг их удалгүй 103-ын эмч ирж үзээд "аав чинь нас бараад ойролцоогоор 1-2 цаг болсон байна” гэж хэлсэн. ...Манай аавыг 103-ын машин үүдэнд үлдээгээд, нэг залуу аавыг чирээд гэрт нь оруулсан гэж байсан.

Манай аавд архаг хууч өвчин байхгүй, идэвхтэй хөдөлгөөн их хийдэг хүн байсан болохоор огт бие өвдлөө гэж ярьдаггүй байсан. Баяр ёслолоор хааяа архи уудаг. Аав маань Увс аймгийн Давст суманд 1956 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн. Бага насаа тус суманд эцэг, эхийн гар дээр өнгөрөөгөөд, 7 дугаар анги хүртлээ сургуульд сурсан. Жолооч болоод нэгдэлд ажилладаг байсан. Мөн 3 жил цэргийн алба хааж байсан. Ээжтэй 1981 онд танилцаж гэр бүл болоод 3 хүүхэдтэй болсон. ...Би оршуулын зардлыг нэхэмжилж байна. Гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 45-48 дугаар тал),

- хохирогчоор 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дахин өгсөн:

"...Манай аав нас барсан өдрөөсөө өмнө ямар нэг хүнд цохиулж зодуулдаг ч юм уу өөр бусад байдлаар унаж бэртэж биедээ гэмтэл авсан зүйл байхгүй. Гомдолтой байна. 103-ын эмчид ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 212-214 дүгээр тал),

  1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А ийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлыг нэхэмжилсэн баримтууд (2 дугаар хавтаст хэргийн 233-243 дугаар тал),
  2. Гэрч Х.Я ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 4 дүгээр сарын 20- ны өдөр өгсөн:

"...2020 оны 4 дүгээр сарын 19-ний өглөө 10 цагийн үед талийгаач Ч  манай гэрт орж ирээд 10.000 төгрөг зээлчих, ах нь шартаж үхлээ гэхээр нь өгөөд явуулсан. ...Орой 20 цагийн орчим манай байшингийн цонхыг хүн цохихоор нь хартал 30-40 орчим насны, өмнө харж байгаагүй, бор царайтай, бараан хувцастай, халамцуу залуу "танай урд айлын ахыг дөнгөж сая эмнэлгийн машин танай хашааны үүдэнд надтай хамт буулгаад явлаа, та өргөөд хамт гэрт нь оруулаад өгөөч” гэхээр нь би "эгч нь аваарт орсон хүн, хүнд юм өргөж болохгүй” гэж хэлсэн чинь ганцаараа талийгаачийг чирээд гэрт нь оруулсан. Талийгаач тухайн үед ямар ч ухаангүй байсан. Би тухайн залуугаас "наад хүн чинь яагаад юм ярихгүй байгаа юм бэ” гэж асуутал "тасарчихсан байгаа, өмдөндөө баагаад, шээсэн байгаа” гэхээр нь "эгч нь охиныг нь дуудчихъя” гэж хэлсэн. Тэр залуу гэрт нь оруулаад явсан. Би түүний охин руу залгаж "аав чинь согтуу гэртээ ирлээ, дөнгөж сая нэг залуу түргэний машинаар хүргүүлж ирээд гэрт нь оруулчихаад явлаа, хүрээд ир” гэж хэлтэл орой 22 цаг өнгөрч байхад 2 залуу ирээд "манай аав нас барсан байна” гэж хэлээд уйлаад

 

болсон зүйлийн талаар асуухаар нь би бүгдийг нь хэлсэн. 20 цаг өнгөрч байхад манай хашааны гадаа машин ирж зогсох чимээ гараад удалгүй хөдлөөд явж байгаа сонсогдсон. Гэтэл нөгөө залуу хашааны хаалгыг онгойлгож орж ирээд цонх цохиод "танай урд айлын ахыг түргэний машинаар авч ирлээ” гэхээр нь 103-ын машин ирээд явсан гэдгийг мэдсэн. Түүнээс бол хараагүй. Тэр залуу надад хэлэхдээ "өглөө манай гэрт 10.000 төгрөгтэй орж ирээд хамт архи уусан” гэж байсан. Мөн талийгаачийн гараас та барь даа гэхээр нь би барьж үзсэн чинь хүйтэн байхаар нь наад хүн чинь даарсан байна гэж хэлсэн. Талийгаач Ч тэй өглөө уулзахад биед ил харагдах шарх сорви байгаагүй. Талийгаачийг оруулж ирсэн залуу амандаа үглээд "тэр муугаас болж байгаа юм” гээд байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 53-55 дугаар тал),

  1. Гэрч Ү.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн:

"...2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ажлаа тараад гэр рүүгээ явж байтал Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус хорооны урд талын халуун усны хуучин байшингийн хажууд зам дээр доороо цагаан өнгийн зузаан даавуу дэвссэн, ойролцоогоор 60 орчим настай эрэгтэй хүн хэвтэж байхаар нь би хараад аав шиг минь хүн байна гэж бодоод сэрээх гээд "босоорой” гээд дуудсан чинь тэр хүн нүдээ нээгээд над руу харсан, юу ч хэлэлгүйгээр буцаад унтсан. Тэгэхээр нь би 19 цаг 44 минутын орчимд цагдаагийн 102 дугаар руу "настай согтуу хүн хэвтэж байна” гэх дуудлагыг өгсөн. Тэр хүн баруун талаараа хараад хэвтсэн байдалтай, цагаан өнгийн сорочкитой, жанжин малгайтай, хар өнгийн өмд гуталтай, нилээн согтуу, өөрийгөө удирдах чадваргүй хүн шиг хэвтэж байсан. Мөн доор нь байсан хөнжил шиг зүйл нь баас болсон байсан. Намайг уг хүн рүү анх очиж байхад тэр хүний хэвтэж байсан газрын замын эсрэг талд байдаг хашааны Ж гэж дууддаг Б  гэдэг ах нарийн гудамжаар орж ирээд гэр рүүгээ шууд орсон. Б  ах согтуу байсан, би зүс таних учир "сайн уу ах аа” гэж мэндлэхэд над руу хараад юм хэлэлгүй шууд орсон. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 57 дугаар тал),

  1. Гэрч Э.Э ы мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 4 дүгээр сарын 20- ны өдөр өгсөн:

"....2020 оны 4 дүгээр сарын 19-ний орой 19 цагт ээлж аваад "Ачит-115” дугаар чиглэлийн албаны машинд үүрэг гүйцэтгэж байхад 19 цаг 40 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 7 дугаар байрны гадаа согтуу эрэгтэй хүн хэвтэж байна гэсэн дуудлагын дагуу цагдаа жолооч Энхбаярын хамтаар очиж шалгасан. 7 дугаар хорооны урд талд байдаг халуун усны газрын хажууд шаргал өнгийн хөнжлөөр биеэ ороосон 45-50 орчим насны хүн байна гэж хараад очиход уг хүн нэрээ хэлэхгүй, ойлгомжгүй зүйл яриад хальт өнгийж хараад байсан. Их согтуу байсан. Тэр хүний ам

 

хамраас бөөлжис шиг шар өнгийн зүйл гарсан байсан. 103-т дуудлага өгсөн. Цаад гудамжнаас цэнхэр өнгийн саравчтай малгайтай, саарал өнгийн хувцастай 35-40 орчим насны халамцуу залуу ирээд "би наад хүнийг чинь танина, наад өвөө чинь 2 шил архи бариад энэ хажуу талын айл руу орсон, намайг гэрийн эзэн Б  нь зодох гээд байхаар нь би явсан” гэхээр нь овог, нэр, регистрээр нь шүүхэд Өлзийн Б  гэдэг хүн байсан. Яг тэр үед 103-ын М  гэх эмч ирээд гудамжинд хөнжил дээр хэвтэж байсан эрэгтэй хүний нүд рүү гэрэл тусгаад үзэж байснаа "манайх аваад явна, хамт явах хүн байна уу” гэхэд нөгөө залуу "би наад хүний чинь гэрийг мэднэ” гэтэл 103-ын эмч Б ийг "энэ хүнтэй хамт аваад явчихъя” гээд бид гурав нөгөө согтуу хүнийг өргөөд 103-ын машинд суулгахад уг хүн өтгөн алдсан, өмхий үнэртэж байсан. Тэгээд 103-ын эмч Б ийн хамтаар нөгөө согтуу хүнийг машиндаа суулгаад аваад явсан. Гэтэл орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 15-309 тоотод согтуу хүн агсам тавиад байна гэсэн дуудлага дээр очоод материалжуулан шалгаж байхад "Ачит-10”- аас тус дүүргийн 7 дугаар хороо, ............ тоотод хүн нас барсан байна гэсэн дуудлага давхцаж орж ирэхээр нь ...очиход 103-ын эмч М ад хүлээлгэж өгсөн хүн байсан. Ингээд би Ч тэй хамт архи уусан гэх Б , Д  нарын хаягаар 7 дугаар хороо, Баянхошууны 8-6 тоот хашаанд байшинд нь ороход хүн байхгүй байсан. Тэгэхээр нь дээд давхар руу гарсан шат байхаар нь дээшээ гарч үзэхэд Б , Д  хоёр дээврийн өрөөний буланд нуугдсан байдалтай сууж байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 59 дүгээр тал),

  1. Гэрч Н.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн:

"...2020 оны 4 дүгээр сарын 19-ний орой "Ачит-115” чиглэлийн авто эргүүлд гараад 19 цаг өнгөрч байхад тус дүүргийн 7 дугаар хорооны байрны урд зам дээр согтуу эрэгтэй хүн хэвтэж байна гэсэн дуудлага ирэхээр нь очиход 40-50 орчим насны согтуу эрэгтэй хүн хөнжлөөр биеэ ороосон байдалтай хэвтэж байсан. Офицер Э  бид хоёр сэрээхэд толгойгоо өндийлгөж хараад ойлгогдохгүй зүйл яриад байсан. 103 руу дуудлага өгөөд байж байтал цэнхэр өнгийн саравчтай малгайтай, саарал өнгийн куртка, өмдтэй 30 гаруй насны залуу цаад гудамжнаас гарч ирээд "би наад хүнийг чинь танина, наад хүн чинь энэ хажуу талын айл руу 2 шил архи барьж орсон, би орж архи уух гэсэн чинь айлын эзэн зодох гээд байхаар нь явсан гэж хэлсэн. Б ийн заасан хаяг буюу тус дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 8-6 тоот айлын хашааг нүдсэн боловч хүн гарч ирэхгүй, хаалгаа тайлахгүй байж байтал 103-ын машин ирээд М  гэх эмч газар хөнжилтэй хэвтэж байсан хүний нүд рүү гэрэл тусгаж үзэж байгаад "бид аваад явчихъя” гэтэл Б  "би гэрийг нь мэднэ” гэхэд эмч М  Б ийг нөгөө согтуу хүнтэй хамт суулгаад аваад явсан. Гэтэл орой 23 цагийн орчим ...Ачит-10-аас тус дүүргийн 7 дугаар хороо, ............ тоотод хүн нас барсан гэсэн дуудлага ирэхээр нь очиход бидний

 

өмнө 103-т хүлээлгэж өгсөн хүн байсан. Б ийн заасан хаягийг дараа нь байшин руу нь ороод өрөөнүүдийг нь шалгахад хүн байгаагүй. Тэгээд гарах гэтэл офицер Э  дээр юм дугараад байна гэхээр нь бид дээд давхрын мансартын өрөөг шалгахад Б , Д  гэсэн хоёр хүн байсныг Ачит-10-т өгсөн боловч согтуу байна гээд эрүүлжүүлсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 61 дүгээр тал),

  1. Гэрч Т.М ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн:

"...2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр жолооч Ренчингийн хамтаар 23-40 гэсэн албаны машинтай явж байхад 20 цаг 08 минутын орчимд тус дүүргийн 7 дугаар хорооны хажууд согтуу хүн байна гэсэн дуудлагыг зохицуулагчаас хүлээн аваад 20 цаг 15 минутын орчим ирэхэд эргүүлийн 2 цагдаа, 40 орчим настай эрэгтэй хүн, цагаан саарал өнгийн хиртэй хөнжил дээр согтуу байдалтай, зүүн хажуу талаараа хэвтсэн, жанжин малгайтай, цайвар өнгийн сорочкитой, бараан өнгийн өмдтэй, бор өнгийн тэлээтэй, тэлээ нь суларсан, өмдний дээд товч нь тайлагдсан, асуусан асуултад хариулж чадахгүй, өвдөлтийг мэдэрч ёолж байсан, хүүхэн хараа хоёр талд хэвийн хүн байсан. Тэр хүний амнаас их архи үнэртэж байхаар нь би даарна гээд шууд эмнэлгийн машинд цагдаа болон хамт явсан хүнтэй нь хамжаад оруулсан. Хамт явсан хүн нь "би наад өвгөний чинь гэрийг мэднэ, архи уугаад тасарсан хүн байгаа юм, гэрт нь хүргээд өгчих” гэхээр нь би гэрт нь хурдан хүргэж өгөөд дараагийн дуудлагадаа явах нь зөв гэж үзсэн. Ингээд Баянхошууны 11 дүгээр гудамжаар зүүн тийш явсаар байгаад хамгийн зүүн үзүүрийн хойш харсан саарал хашааны гадаа ирсэн. Хамт явсан залуу нь хаалгыг онгойлгоодхъё гээд буусан. Тэгэхээр нь би нөгөө жанжин малгайтай хүний даралт, пульс, хүүхэн хараа, зүрхийг нь чагнаад амьсгалыг нь тоолоход хэвийн байсан. Бас хүзүүний хөшинг илэрсэн. Тэр хүнээс өмхий үнэртэж байсан. Би гар хөлд нь хугарал, мултрал байгаа эсэхийг шалгахаар цамцыг нь сөхөж цээжийг нь үзэхэд шарх байгаагүй. Яг үзлэг хийгээд дуусахад хамт явсан залуу нь гарч ирээд "гэр нь цоожтой байна, түлхүүр нь надад байхгүй, наад хүнийг чинь би аваад үлдье, та нар яв” гэхээр нь би жолоочийн хамт нөгөө хүнийг машинаас өргөж буулгаад хашааны үүдэнд суулгаж, нөгөө хүнтэй хамт үлдээгээд дараагийн дуудлагадаа явсан. Тухайн үед харанхуй байсан болохоор нүүр, бие дээр нь жижиг шарх байсныг үгүйсгэхгүй, харин анхаарал татахаар шарх сорви байгаагүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 62-63 дугаар тал),

  1. Гэрч П.Р гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 7 дугаар сарын 01- ний өдөр өгсөн:

"...2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 24 цагаар дуудлагын эмч М ын хамт жижүүрийн үүрэг гүйцэтгэж байтал 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны гудамжид согтуу хүн байна гэх дуудлага ирэхээр нь удалгүй очиход эргүүлийн

 

хоёр цагдаа амь хохирогчийн найз гэх эрэгтэй, газарт муу хөнжил дээр 50 гаруй насны эрэгтэй хүн их согтуу байдалтай хэвтэж байсан. М  эмч гэрэл гаргаж хүүхэн хараа зэргийг нь үзэж байснаа "наад хүн чинь даарчихна, машинд оруулъя” гээд дамжлаад машинд оруултал найз нь гэх эрэгтэй хүн би наад хүний чинь гэрийн хаягийг мэднэ, архи уугаад тасарсан юм, гэрт нь хүргээд өгчих гэхээр нь нөгөө хүнийг суулгаад гэрийнх нь үүдэнд ирэхэд хамт явсан найз нь би гэрийнх нь хаалгыг онгойлгоодхъё гээд буусан. Гэтэл эмч М  нөгөө хүний биед үзлэг хийгээд зүрхийг нь чагнаад амин үзүүлэлтийг нь үзэхэд хэвийн байна гэж байсан. Хамт явсан найз нь гарч ирээд "гэр нь цоожтой байна, наад хүнийг чинь би аваад үлдээд гэрт нь оруулчихъя” гэхээр нь бид хашааны үүдэнд нөгөө согтуу хүнээ буулгаад дараагийн яаралтай дуудлагадаа явсан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 216 дугаар тал),

  1. Гэрч Ө.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 4 дүгээр сарын 20- ны өдөр өгсөн:

"...2020 оны 4 дүгээр сарын 19-ний өглөө 10 цагийн орчим А гийн хамт хүмүүстэй архи уучихаад харихаар явж байгаад Ч  өвгөн болон Б , Д  нартай гудамжинд таарсан. Ч  ахын бэлэглэсэн цагийг зүүсэн байсан чинь Б  намайг боож ухаан алдуулаад тэр цагийг надаас авсан. Тэгээд бид Б гийн хашаанд очоод 3 шил Монгол гэсэн нэртэй архины 1 шил архийг нь би тэдэнтэй хамт хувааж уусан. Тэд Б гийн байшин руу цонхоор орохоор нь намайг орвол зодож магадгүй гэж бодоод явсан. Гэртээ харьж унтаж байгаад 21 цаг 20 минутын орчим гэрээсээ гараад дэлгүүр орох гээд явж байхад 7 дугаар хорооны халуун усны хажууд Ч  ах доороо хөнжил дэвссэн байдалтай ямар ч ухаангүй газар хэвтэж байсан, хажууд нь цагдаагийн албан хаагчид байсан. Цагдаа нар түргэн дуудсан байсан. Түргэний эмч нь Ч  ахыг үзээд түргэний машинд оруулахад би хамт орсон. Түргэний эмч гэрт нь хүргэж өгнө гээд би гэрийг нь заагаад Ч  ахын гэрийн гадаа ирж буулгасан ба дараагийн дуудлагадаа явлаа гээд явсан. Ч  ахыг сэрээх гэхэд сэрэхгүй байхаар нь хашаа руу нь ороод хажуу айлын эмэгтэйг дуудаад "энэ хүнийг гэр рүү нь оруулаад өгөөч” гэхэд "өргөж дийлэхгүй” гэсэн. Би хоёр суга доогуур нь гараа оруулж байгаад чирээд гэр рүү нь оруулаад хөнжлөөр хучаад хажуу айлын эмэгтэйд нь "явлаа шүү” гэж хэлээд явсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 64-65 дугаар тал),

- гэрчээр 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр дахин өгсөн:

"...2020 оны 4 дүгээр сарын 19-ний өглөө 10 цагийн орчим Б гийн хашаанд Б , А , Д , Ч , М  нартай архи уусан. Хүмүүс Б гийн байшин руу цонхоор нь ороод байхаар нь би намайг зодож магадгүй гэж бодоод гараад явсан. Гэртээ хариад унтаж байгаад орой 20-21 цагийн орчим гэрээсээ гараад дэлгүүр орох гээд Б гийн гудамжаар явж байтал халуун усны хажуу талын зам дээр Ч  ах хөнжил дээр согтуу хэвтэж байсан, цагдаа нар

 

ирсэн байсан. Би очоод "наад өвөөг чинь танина, гэрийг нь мэднэ” гэж хэлсэн. Цагдаа нар түргэн дуудсан байсан. Удалгүй 103-ын машин ирээд, эрэгтэй эмч Ч  ахыг гар чийдэн тусгаж харчихаад манайх аваад явна гээд нэг их сайн үзээгүй. Ч  гуайг эмнэлгийн машинд оруулаад машины шалан дээр суулгасан. Тэгээд цагдаа нар яваад өгтөл 103-ын эмч "та энэ хүний гэрийг мэднэ биз дээ, гэрт нь хүргээд өгье, гэрийг нь заагаад өг” гэхээр нь би зааж өгсөн. Түргэний эмч уурлаад надтай хамт Ч  гуайг хашааны үүдэнд буулгаж үлдээгээд дараагийн дуудлагадаа яараад байна гээд явсан. Би Ч  ахыг сэрээх гэсэн боловч огт сэрэхгүй байхаар нь хашаа руу ороод хажуу байшингийн цонхыг нүдэхэд нэг эгч гараад ирэхээр нь Ч  ахыг түргэний машин хашааны үүдэнд буулгаад явлаа, хоёулаа хамжаад ахыг гэрт оруулчхъя гэхэд "эгч нь бие муутай, өргөж даахгүй” гэхээр нь Ч  ахын хоёр сугаар нь гараа оруулаад бөгсөн биеэр нь газар шүргүүлээд чирээд гэрт нь оруулсан. Ч  ахын хувцсуудыг тайлаад газар хэвтүүлж дээгүүр нь хөнжил нөмрөөд гараад явсан. ...Би гэрийг нь мэднэ гэсэн болохоос Ч  ахыг гэрт нь хүргэж өгье гэж эмчид хэлээгүй. 103-ын эрэгтэй эмч Ч  ахыг сайн үзэж хараагүй, ямар нэгэн эмнэлгийн тусламж үзүүлээгүй, эмчилгээ хийгээгүй. Эхлээд гэрэл тусгаж хараад гэр рүү нь явж байхдаа огт үзээгүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 67 дугаар тал),

- гэрчээр 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дахин өгсөн:

"...Би тухайн өдөр 10 цагийн орчим гэрээсээ гараад Б гийн хашаанд архи уусан. Яг хэдэн цагт гарч явснаа санахгүй байна. Одоо бодоод байхад 13 цагаас хойш гарч явсан байх. Гэртээ хариад амарч байгаад орой 20-21 цагийн орчим гэрээс гараад явахдаа Б гийн гудамжны халуун усны тэнд Ч  ах хөнжил дээр согтуу хэвтсэн, цагдаа нар ирсэн байхад очсон. Удалгүй 103 ирээд "би гэрийг нь мэднэ” гэх зүйл ярьсан байсан. Тэгээд 103 машинд суугаад Ч  ахыг гэрт нь хүргэж өгсөн. Тухайн үед Б  намайг боогоод гараас цаг авсан, "тоглосон юм” гээд миний цагийг буцаагаад өгсөн. Би цагаа авсан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 219-220 дугаар тал),

  1. Гэрч Т.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн:

"...2020 оны 4 дүгээр сарны 19-нд 19 цагийн орчим тус дүүргийн 7 дугаар хорооны урд талын халуун усны байрны тэнд М  /М /, Б , жанжин малгайтай өвгөн /амь хохирогч/ нар дэлгүүрээс архи авсан гээд явж байхаар нь би тэднийг дагаад Б гийн хашаанд орсон. Тэнд Ж гэж хочилдог Б  бас танихгүй залуу хоёр байсан. Бид хашаанд нь архи уугаад удалгүй бүгд Б гийн байшингийн цонхоор орсон. Жанжин малгайтай өвгөнийг цонхоор дамжилж оруулсан. Тэгээд архи ууж байхад матрас дээр жанжин малгайтай өвгөн унтсан. Би удалгүй тэндээс гараад явсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 69 дүгээр тал),

 

  1. Гэрч А.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн:

"...2020 оны 4 дүгээр сарын 19-ний өглөө 10 цагийн орчим би Жгийн /Б / гэрт архи уух гэж очиход Ж, Д , Жанжин малгайтай өвгөн /амь хохирогч/, Очироо, А  нар байсан. Би Жтой хамт дэлгүүр орж 3 шил Монгол нэртэй архи аваад хашаан дотор үүдэнд нь сууж байгаад 1 шил архийг нь уучихаад явсан. Тэгэхэд нөгөө хэд үлдсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 71 дүгээр тал),

  1. Шүүгдэгч Н.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар:

2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн:

"...Би дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй, ийм хэрэг хийгээгүй. Миний гаргасан алдаа гэвэл бие зассан байхад нь гэрээс гаргасанд л байгаа. Би тэр хүнийг цохиж зодоогүй. Тухайн үед жанжин малгайтай өвөө /амь хохирогч/-г Д тэй үлдээгээд дэлгүүр гараад тамхи, хиам, талх аваад ирэхэд өвөө бие зассан байсан. Тэгэхээр нь би цэвэрлэх гэтэл ах нь гэртээ хариад цэвэрлэчихье, намайг гадагшаа гаргаад тавьчих гэхээр нь баасан хөнжил дээр нь тавиад хөнжлийн дөрвөн булангаас Д  бид хоёр хамжаад цонхоор гаргаад хашаанд суулгасан. Өвөө "намайг бүр хашааны гадаа гаргачих” гэхээр нь өвөөгийн цээжнээс өргөөд явахад Д  хөлийг нь алдчихаар нь би нэг хөлийг нь чирээд халуун усны зам дагуу хөнжил дээр нь хэвтүүлсэн. Тэгээд Д ийн хамт гэр рүүгээ орсон. Жанжин малгайтай өвөө /амь хохирогч/ уг нь нээх их уугаагүй, ухаантай байсан. Манайд зүгээр орж ирсэн, хүнд зодуулсан гэх зүйл яриагүй. Тэр орой Д  бид хоёрыг манай байшингийн дээвэр дээр байхад цагдаа нар ирээд биднийг авч яваад эрүүлжүүлсэн. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 16-17 дугаар тал),

- 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар дахин өгсөн:

"...Тухайн өдөр Ч  ах Д  бид гурав манайд үлдсэн байхад би гэрээс гараад хүнсний дэлгүүр ороод хиам, талх, тамхи аваад буцаж гэртээ ирэхэд Дэшзэвэг надад хэлэхдээ Ч  өвөө матрас дээр баасан байна гэхээр нь би өвөө дээр очоод "босооч, та баасан байна” гэж хэлчихээд өрөөнөөс гараад шээчихээд буцаад архи уусан өрөө рүү ороход матрасны ард Д  зогсчихсон байсан. Ч  өвөөгийн гэдэс рүү нь нэг удаа өшиглөөд, баруун гарааараа толгойных нь зүүн шанаа орчим нэг удаа цохиход өвөө матрас руу хойшоо хэвтэж харагдсан. Тэгэхээр нь би очоод Д ийг "чи болиоч, наадах чинь настай хүн байгаа биз дээ” гээд холдуулаад Ч  ахын гараас татаж босгоход "ямар муухай хүн бэ, өвөөгөө гаргаад өгчих” гэхээр нь би Д тэй хамжиж байгаад Ч  өвөөг цонхоороо гаргаад уг цонхны урд талд байх цементны тэнд Ч  ахад нэг хундага архи хийж өгсөн чинь уучихаад "намайг гудамжинд гаргаад орхичих” гээд өөрөө явж чадахгүй байхаар нь Д  бид хоёр баастай хөнжил дээр өвөөг дамжилж гаргаад замын нөгөө талд халуун усны тэнд үлдээгээд гэр рүүгээ

 

орсон. Тэр үед 16 цаг болж байсан.

Би айлын гурав дахь хүүхэд байгаа юм. Бага насаа гэрээр хүмүүжээд Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуульд 1 дүгээр ангид орж суралцаж байгаад гуравдугаар ангидаа авто аваарт ороод хэсэг явахгүй байж байгаад 8 дугаар ангид ороод төгсөж чадаагүй, бүрэн бус дунд боловсролын гэрчилгээ аваагүй. Түүнээс хойш хувиараа гагнуур, засвар хийдэг болсон. Намайг бүр багаас л Ж гэж хочилдог юм. Би группэд орж байсан болохоор эрүүл мэндийн байдлаас болоод цэргийн алба хааж байгаагүй. Надад хувьдаа эд хөрөнгө гэх зүйл байхгүй. Миний амьдарч байсан хашаа байшин манай эгч Бадамхандын нэр дээр байдаг. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 224-225 дугаар тал),

  1. Шүүгдэгч Ш.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар:

2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн:

"...2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 10 цагийн орчим Б гийн гэрт байшингийн ажилд нь туслах гэж очиход Б  ганцаараа байсан. Удалгүй араас 10 цаг өнгөрч байхад жанжин малгайтай өвгөн /амь хохирогч/, А , Б , Мягаа /М / нар орж ирсэн. Бид Б гийн хашаан дотор нэг шил архи уугаад дуустал гадаа цас хаялаад шороогоор шуураад байхаар нь Б  бид жанжин малгайтай өвөөг цонхоор дамжилж оруулсан. Б гийн хаалгыг нураагаад орох боломжгүй байсан болохоор бүгд цонхоор ороод архи уусан. Архи бараг дуусахад А , Б  хоёр гараад явсан. Байшинд Б , жанжин малгатай өвөө бид гурав үлдсэн. Тэгээд Б  бид хоёрыг үлдсэн архиа ууж байхад жанжин малгайтай өвгөн матрас дээр хэвтэж байснаа унтаад өгөхөөр нь Б  хөнжил тавьж өгсөн. Удалгүй өмхий үнэртэхээр нь би очоод хөнжлийг нь сөхөөд үзэхэд өмдөө өвдөг хүртлээ шувтлаад, өмдөндөө баасан байхаар нь би босооч гээд баруун дал дээр нь нэг удаа алгадсан. Босохгүй байхаар нь нурууны баруун доод хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд би өвгөний баруун гараас нь татаад босгож байтал Б  ирээд "өө пизда чинь баачихсан байна” гээд дагз руу нь нэг удаа алгадаад миний гараас мултраад өвгөн газар сөхрөөд суусан чинь Б  аймхай цээж рүү нь нэг удаа өшиглөсөн. Цээжний аймхайн доод хэсэгт нэг удаа хүчтэй өшиглөхөд хэг гээд дуугарсан. Тэгээд би "яаж байгаа юм бэ болиоч” гээд Б гийн хамт өвгөнийг хөнжилд нь боогоод халуун усны наад талын зам дагуу хөнжилтэй нь тавиад гэртээ орсон. Матрас баас болсон байхаар нь дээвэр дээр нь гараад унтаж байтал цагдаа нар ирээд бид хоёрыг авч яваад эрүүлжүүлсэн. Ч  гуай өөр хүмүүстэй муудалцсан зүйл байхгүй. Тэнд байсан хүмүүсээс Ч  гуайг цохиж зодсон хүн байхгүй. Харин өмдөндөө баасан болохоор нь Б  бид хоёр өвгөнийг цохиж өшиглөсөн юм. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 26-29 дүгээр тал),

 

  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 958 дугаартай дүгнэлтэд:

Болсон хэргийн товч: ...2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Керимакийн 1-8 тоотод Дагвын Ч  /64 настай, эрэгтэй/ нас барсан гэж дурджээ.

Дүгнэлтэд:

  1. Талийгаач Д.Ч гийн цогцост хэвлийн битүү гэмтэл, элэгний зүүн дэлбэнгийн элэгний эсийн гаралтай хорт хавдрын задрал, нарийн гэдэсний цутгалан хэсгийн, зүүн 6 дугаар хавирганы хугарал, баруун мөр, дал, бүсэлхий, хоёр талын өгзөг, зүүн ташаа, дух, зүүн нүдний гадна доод хэсэгт зулгаралт, баруун тохой, шуу, зүүн тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ.
  2. Талийгаач нь элэгний зүүн дэлбэнгийн элэгний эсийн гаралтай хорт хавдар, элэгний архаг үрэвсэл өвчтэй байна.
  3. Химийн шинжилгээгээр цусанд 2.9 промилли, хэвлийн бүлэнд 3.2 промилли спирт илэрсэн ба талийгаач нь гэмтэл авах үедээ хүнд зэргийн, нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ.
  4. ДНХ бүтцийг шинжээч эмч тогтоохгүй.
  5. Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл, элэгний зүүн дэлбэнгийн элэгний эсийн гаралтай хорт хавдрын задрал, нарийн гэдэсний цутгалан хэсгийн чацархайн урагдал гэмтлийн улмаас цус алдаж нас баржээ.
  6. Талийгаач нь 2 дугаар бүлгийн цустай байна.

Шинжээч томилж нэмэлт шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолд тавигдсан асуултын хариулт:

  1. Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл, элэгний зүүн дэлбэнгийн элэгний эсийн гаралтай хорт хавдрын задрал, нарийн гэдэсний цутгалан хэсгийн чацархайн урагдал гэмтлийн улмаас цус алдаж нас баржээ.
  2. Талийгаачид учирсан биеийн гадна хэсгийн гэмтлүүдээс баруун мөр, дал, бүсэлхий, хоёр талын өгзөг хэсгийн зулгаралт нь том талбай хамарсан учир гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Баруун мөр, дал, бүсэлхий, хоёр талын өгзөг, зүүн ташаа, зүүн нүдний гадна доод хэсэгт зулгаралт нь талийгаачийг нас барахын өмнөхөн үүссэн шинэ гэмтэл байна. Духны зулгаралт нь 1-2 хоногийн дотор, баруун тохой, шуу, зүүн тохойн цус хуралт нь 3-аас дээш хоногийн өмнө үүссэн байхаар байна. Эдгээр гэмтэл нь үхлийн шалтгаанд нөлөөлөөгүй.
  3. Хэвлийн битүү гэмтэл элэгний зүүн дэлбэнгийн элэгний эсийн гаралтай хорт хавдрын задрал, нарийн гэдэсний цутгалан хэсгийн чацархайн урагдал гэмтлийн үед

 

эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломж байхыг үгүйсгэхгүй.

  1. Хэвлийн битүү гэмтлийг аваад үйлдэл хөдөлгөөн хийх, амьд байх боломжтой. Талийгаачийн хувьд дээрх гэмтлийг аваад богино хугацаанд нас барсан байна.
  2. Химийн шинжилгээгээр цусанд 2.9 промилли, хэвлийн бүлэнд 3.2 промилли спирт илэрсэн ба талийгаач нь гэмтэл авах үедээ хүнд зэргийн, нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ.
  3. Хэвлийн битүү гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр хэвлий рүү цохих, өшиглөх үед үүснэ. Унах, доргих үед үүсэхгүй.
  4. Зүүн 6 дугаар хавирганы хугарал нь шинэ гэмтэл байх бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /Шинжээч эмч Ч.Эрдэмболор/...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 106-114 дүгээр тал),
  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 766 тоот дүгнэлтэд:

Болсон хэргийн товч: Тогтоолд ...2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Керимакийн 1-8 тоотод Дагвын Ч  /64 настай, эрэгтэй/ духны баруун хэсэгт, зүүн шанаанд, зүүн ташааны дээд хэсэгт, нуруунд, баруун, зүүн өгзгийг нилэнхүйд нь хамарсан улаан ягаан өнгийн зулгаралтуудтай, баруун тохойн ар хэсэгт, баруун шууны гадна дунд хэсэгт, зүүн тохой хэсэгт бүдэг хөх өнгийн цус хуралтуудтай зэрэг олон тооны шархтайгаар нас барсан гэж дурджээ.

Дүгнэлт:

  1. 2020-4-19-ний 20:15 цагт нийслэлийн түргэн тусламжийн төвийн дуудлагын эмч Т.М  нь талийгаачийн биед үзлэг хийсэн байх ба талийгаач нь зовиураа хэлэх чадваргүй, согтуу, үзлэгээр биеийн байдал тогтвортой, ямар нэгэн гэмтлийн шинж тэмдэг илрээгүй байсан байна. Иймд түргэн тусламжийн эмч нь журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
  2. Т.М  нь эмнэлгийн мэргэжилтэн мөн эсэхийг шинжээч эмч тогтоохгүй.
  3. Талийгаачийн биед үүссэн элэгний зүүн дэлбэнгийн элэгний эсийн гаралтай хорт хавдрын задрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна.
  4. Талийгаач нь 2020 оны 4 дүгээр сарын 20-ны 04:10 цагийн цогцосны гадна үзлэгээр нас бараад 5-7 цаг болсон байжээ.
  5. Элэгний зүүн дэлбэнгийн элэгний эсийн гаралтай хорт хавдар нь олдмол өвчин

болно.

  1. Дээрх хавдар нь элэгний эсээс гаралтай 2 дугаар үе шатдаа байсан хорт хавдар байна. Дээрх өвчнөөр талийгаач эмнэлгийн хяналтад байсан эсэхийг шинжээч эмч тогтоохгүй.

 

  1. Элэгний эсийн гаралтай хорт хавдрын задрал, нарийн гэдэсний цутгалан хэсгийн чацархайн урагдал гэмтлүүд нь өөр өөр байрлалтай буюу элэгний эсийн гаралтай хорт хавдрын задрал нь хэвлийн баруун дээд хэсэгт, нарийн гэдэсний цутгалан хэсгийн чацархайн урагдал нь хэвлийн баруун доод хэсэгт байрлалтай учир тус тусдаа үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  2. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаачийн хэвлийн хөндийгөөс 700 мл орчим шингэн, 770 мл орчим бүлэгнэсэн, нийт 1.470 мл цус гарчээ. Цус алдалт хэдий хугацаанд үргэлжилснийг нарийвчлан тогтоох боломжгүй.
  3. Талийгаачийн баруун бөөр ташаа, нурууны баруун доод хэсэгт хүч үйлчлэхэд элэгний зүүн дэлбэнгийн элэгний эсийн гаралтай хорт хавдрын задрал, нарийн гэдэсний цутгалан хэсгийн чацархайн урагдал гэмтэл үүсэхгүй. Хэвлийн урд талаас хүч үйлчилсэн үед үүснэ.
  4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  5. Бусад гэмтэл гэдэгт талийгаачийн биеийн гадна хэсгийн зүүн ташаа, дух, зүүн нүдний гадна доод хэсгийн зулгарал, баруун тохой, шуу, зүүн тохойн цус хуралт гэмтлүүдийг хамааруулж дүгнэсэн болно.
  6. Баруун мөр, дал, бүсэлхий, хоёр талын өгзөг хэсгийн зулгаралт нь нэг удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой ба иймд тусад нь гэмтлийн зэрэг тогтоохгүй, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн ташаа, дух, зүүн нүдний гадна доод хэсгийн зулгаралт, баруун тохой, шуу, зүүн тохойн цус хуралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /Шинжээч эмч Ч.Эрдэмболор/...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 121-125 дугаар тал),
  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2392 тоот дүгнэлтэд:

Шинжилгээнд ирүүлсэн зүйл:

  1. Ш.Д ийн гэх хумс - 10 ширхэг
  2. Ш.Д ийн гарын арчдас - 2 ширхэг

Дүгнэлт: "...Шинжилгээнд ирүүлсэн Ш.Д ийн гэх 10 ширхэг хумс, баруун, зүүн гарын арчдас гэх 2 ширхэг хөвөн дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй. /Шинжээч Ц.Бямбадорж/ ...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 128-129 дүгээр тал),

  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2391 тоот дүгнэлтэд:

Шинжилгээнд ирүүлсэн зүйл:

  1. Н.Б гийн гэх хумс - 10 ширхэг

 

  1. Н.Б гийн гарын арчдас - 2 ширхэг

Дүгнэлт: "...Шинжилгээнд ирүүлсэн Н.Б гийн гэх 10 ширхэг хумс, баруун, зүүн гарын арчдас гэх 2 ширхэг хөвөн дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй. /Шинжээч Ц.Бямбадорж/ ...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 131-132 дугаар тал),

  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2394 тоот дүгнэлтэд:

Шинжилгээнд ирүүлсэн зүйл: Хуруу шилтэй цус 1 ширхэг

Дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн "Д  40/эр” гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн "Д  40/эр” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрэхгүй байна. /Шинжээч Б.Цогбаяр/ ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 136-138 дугаар тал),

  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2395 тоот дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн зүйл: Сэжигтэн Ш.Д ийн гэх хуруу шилтэй шингэн цус - 0.5 мл

Дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн Ш.Д  40 настай, эрэгтэйн гэх цус нь АВО системээр А(11) бүлгийн харъяалалтай байна. /Шинжээч Б.Дэлгэрмаа/ ...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 139-140 дүгээр тал),

  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2396 тоот дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн зүйл: Хуруу шилтэй цус 1 ширхэг

Дүгнэлт:1. Шинжилгээнд ирүүлсэн "Б  32/эр” гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн "Б  32/эр” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрэхгүй байна. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 144-146 дугаар тал),

  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2397 тоот дүгнэлтэд:

Шинжилгээнд ирүүлсэн зүйл: Сэжигтэн Н.Б  32 настай гэх хуруу шилтэй шингэн цус - 0.5 мл

Дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн Н.Б  32 настай гэх цус нь АВО системээр 0(1) бүлгийн харъяалалтай байна. /Шинжээч Б.Дэлгэрмаа/ ...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 147-148 дугаар тал),

 

  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2379 тоот дүгнэлтэд:

-Шинжилгээнд ирүүлсэн зүйл: Хэргийн газрын үзлэгийн хувцас, эд зүйлс-8 ширхэг.

Дүгнэлт: "Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн хөнжил дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.

-Шаргал өнгийн хөнжил дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна.

-Цагаан эрээн өнгийн цамц, хөндлөн хөх өнгийн судалтай цамц, хөх эрээн өнгийн дотуур өмд, хар өнгийн өмд, бор өнгийн тэлээ, хар өнгийн хос гутал, цэнхэр өнгийн жанжин малгайн дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй. /Шинжээч Ц.Бямбадорж/ ...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 179-180 дугаар тал),

  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2020 тоот дүгнэлтэд:

Шинжилгээнд ирүүлсэн зүйлс: Н.Б гийн гэх хувцас:

  1. Хар өнгийн хүрэм 1 ширхэг
  2. Хар өнгийн цамц 1 ширхэг
  3. Түрийтэй, хар өнгийн хос гутал 1 ширхэг
  4. Мөрөвчтэй саарал өнгийн өмд 1 ширхэг
  5. Хар өнгийн оймс 1 ширхэг

Дүгнэлт: "...1. Шинжилгээнд ирүүлсэн оймсонд 25х25 мм, хүрмэнд 5х4 мм, 3х3 мм,

7х3 мм эдэлгээ хэрэглээний явцад гарсан хуучин цооролт, сэмрэлтүүд байна.

  1. Оймсонд 18х4 мм, цамцанд гарсан 30х25 мм, хүрэмний ард талд 5х3 мм, 4х2 мм,

1х1 мм, 15х15 мм, 8х8 мм, 3х2 мм, 2х2 мм, 1х2 мм, 3х2 мм, 2х1 мм, 22х14 см, 18х15 мм,

5х5 мм хэмжээтэй хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан гогдолт, цооролт байна. Хүрэмний 22х14 см гогдолт шинээр гарсан, харин бусад гогдолт, цооролтууд хуучин гарсан байна.

  1. Гутланд 15х10 мм, 40х40 мм, 14х4 см талбайд, хүрмэнд 24х3 мм талбайд хатуу гадаргуутай зүйлтэй харилцан үйлчлэлээр гарсан хуучин зулгаралт байна.
  2. Хүрмэнд дулааны үйлчлэлээр гарсан 15х5 мм хуучин түлэгдэлт байна. /Шинжээч Г.Ганзориг/. ...” гэсэн дүнэлт, гэрэлт зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 203-210 дугаар тал),
  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын 2020 оны 4 дүгээр сарын сарын 29-ний өдрийн 2017 тоот дүгнэлтэд:

Шинжилгээнд ирүүлсэн зүйлс: Хамаг Монгол гэсэн бичиглэл бүхий шошготой, архины шил-3 ширхэг.

Дүгнэлт: "...1. Шинжилгээний ирүүлсэн "Хамаг Монгол” гэсэн бичиглэл бүхий

 

шошготой, 0.75 литрийн багтаамжтай 3 ширхэг архины шил дээрээс 6 ширхэг гарын мөр илрүүлж бэхжүүлэв.

  1. Шинжилгээний ирүүлсэн "Хамаг Монгол” гэсэн бичиглэл бүхий шошготой, 0.75 литрийн багтаамжтай 3 ширхэг архины шил дээрээс илрүүлж бэхжүүлсэн 4 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр гарын хээний адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Бусад 5 ширхэг гарын мөр хээний адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй.
  2. Гарын хээний адилтгалын шинжилгээнд тэнцсэн 4 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь гарын хээний нэгдсэн санд ^N00021006392 дугаартай Наран овогтой Б гийн гэх зүүн гарын долоовор хурууны хээний дардастай тохирч байна. /Шинжээч Х.Бат-Эрдэнэ/. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 215-219 дүгээр тал),
  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын 2020 оны 4 дүгээр сарын сарын 23-ны өдрийн 20201 тоот дүгнэлтэд:

-Шинжилгээнд ирүүлсэн зүйлс: Хар өнгийн хүрэм, бор шар өнгийн хүрэм, цагаан өнгийн оруулгатай хар өнгийн өмд, бор өнгийн хос гутал тус бүр 1 ширхэг.

Дүгнэлт: "...Шинжилгээнд хар хүрэн хүрэм, хар өмдний салтайнд гарсан ханзралтууд шинээр гарсан байна. Бор шаргал хүрэм, хар өмдөнд гарсан гогодолт хуучин эдэлгээний явцад гарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна. /Шинжээч Г.Ганцэцэг/. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 225-229 дүгээр тал),

  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын 2020 оны 6 дугаар сарын сарын 25-ны өдрийн 2393 тоот дүгнэлтэд:

Шинжилгээнд ирүүлсэн зүйлс: Талийгаач Дагвын Ч гийн гэх үс, хумс

Дүгнэлт:"...1. Талийгаач Д.Ч гийн гэх зүүн гарын чигчий хурууны хумсанд цус илэрсэн. Бусад хумсанд цус болон арьс илрээгүй.

2. Талийгаач Д.Ч гийн гэх үсний, Д.Ч гийн гэх зүүн гарын чигчий хурууны хумсанд илэрсэн цусны ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй. /Шинжээч Б.Гантуяа/.

...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 235-236 дугаар тал),

Шүүгдэгчдийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

  1. Шүүгдэгч Ш.Д ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (3 дугаар хавтаст хэргийн 4 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (2 дугаар хавтаст хэргийн 65 дугаар тал), "Улаанбаатар хотын банк”, "Хас банк”, "Төрийн банк”-нд тус тус данс эзэмшдэггүй тухай албан бичиг (2 дугаар хавтаст хэргийн 43-44 дүгээр тал), "Хаан банк”, "Худалдаа хөгжлийн банк”-нд тус тус данс эзэмшдэг тухай албан

 

бичиг болон депозит дансны хуулга (2 дугаар хавтаст хэргийн 47-49 дүгээр тал), хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогоосон актын баталгаажуулсан хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 108 дугаар тал), түүний эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд (2 дугаар хавтаст хэргийн 109-117 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 120 дугаар тал), "Сүмбэр групп” ХХК-ийн тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 121 дүгээр тал), суралцагчийн хувийн хэргийн хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 122-125 дугаар тал), суурь боловсролын гэрчилгээний хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 126 дугаар тал),

  1. Шүүгдэгч Н.Б гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 230, 3 дугаар хавтаст хэргийн 1 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (2 дугаар хавтаст хэргийн 64 дүгээр тал), шийтгэх тогтоолуудын хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 69-72 дугаар тал), "Улаанбаатар хотын банк”, "Хас банк”, "Худалдаа хөгжлийн банк”-нд тус тус данс эзэмшдэггүй тухай албан бичиг (2 дугаар хавтаст хэргийн 43-44, 48 дугаар тал), "Төрийн банк”-нд данс эзэмшдэг тухай албан бичиг болон депозит дансны хуулга (2 дугаар хавтаст хэргийн 45-46 дугаар тал), амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 132-155 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтыг судалсан болон хэрэгт цугларсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Б , Ш.Д  нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ "Шүүгдэгч Н.Б , Ш.Д  нар нь бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны ...........тоотод Д.Ч гийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан эрх чөлөөнд нь халдаж амь насыг нь хохироосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай.

Шүүгдэгч Ш.Д ийн хувьд талийгаачийн биед халдсан талаараа мэдүүлээгүй

 

боловч шүүгдэгч нар нь өөрийн үйлдлээ биш нөгөө хүнийхээ үйлдлийг нотолж мэдүүлэг өгдөг, талийгаачийн биед учирсан гэмтэл нь гадны хүчтэй нөлөөллийн улмаас үүснэ гэж шинжээч мэдүүлсэн, хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан үг үйлдлийг гаргасан, хэрэг нь санаатай үйлдэгдсэн гэж үзэхээр байна. ...” гэсэн дүгнэлтийг;

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Батбаяраас "...Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Б  болон Ш.Д  нарыг гэм буруутай гэж үзэж байна. Гэрч нарын мэдүүлгээс хэсэг бүлэг хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, дараа нь амь хохирогчийг гадаа гаргаж орхисон гэдэг. Амь хохирогчийг гэрт байхад шүүгдэгч нар нэг нэг удаа гэдэс рүү өшиглөсөн гэж мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байна. Шүүгдэгч нар нь нэг нэгнийхээ гэм бурууг илчилж мэдүүлэг өгсөн. Мөн цагдаагийн байгууллагын ажилтан нь шүүгдэгч нарыг нуугдсан байсныг илрүүлсэн гэж мэдүүлэг өгсөн зэргээр шүүгдэгч нар нь уг гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч нар хохирол төлбөр нөхөн төлөөгүй, төлнө гэдгээ илэрхийлээгүй. Анхнаасаа санаа зорилготойгоор очиж үйлдсэн, гэм буруутай эсэх дээр эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд амь хохирогчийн биед халдсан үйлдэл нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл байх тул Д  болон Б  нар нь хамтарч уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байна ” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Н.Б гийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн, Ч.Отгонбаатар нараас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлж "шүүгдэгч Н.Б  амь хохирогч Ч гийн амь насыг хохироох санаа бодол байгаагүй, уг гэмт хэргийг шүүгдэгч Ш.Д тэй бүлэглэж үйлдээгүй. Шүүгдэгч Н.Б  нь өөрийгөө гэм буруугүй, уг хэргийг үйлдээгүй гэж үзсэн тул хохирлыг нөхөн төлөөгүй ...” гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгч Ш.Д ийн өмгөөлөгч Ж.Ганболд цагаатгах байр суурьтай оролцохоо илэрхийлж, дүгнэлтдээ "шүүгдэгч Ш.Д  мэдүүлгээ тогтвортой өгсөн. Харин шүүгдэгч Н.Б гийн мэдүүлэг удаа дараа өөрчлөгдөж ирсэн. Ш.Д  нь цохиогүй гэсэн мэдүүлэг өгдөг боловч шүүхийн хэлэлцүүлэгт Ш.Д  нь амь хохирогчийг цохисон гэх үйл баримтыг маш олон байдлаар өгсөн, уг мэдүүлгийг бодит байдалтай нийцсэн гэж үзэхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хүнийг санаатай алсан бол гэж заасан. Шүүгдэгч Ш.Д т хүнийг санаатай алах санаа зорилго, сэдэлт байсан эсэх нь хангалттай нотлогдоогүй. Ш.Д  архи уусан нь үнэн боловч амь хохирогчийг анхнаасаа алах санаа зорилгыг агуулаагүй. Мөн хэргийн нөхцөл байдлаар нэг талд Б гийн найзууд, нөгөө талд Ш.Д ийн найзууд байдаг. Үүнээс харахад амь хохирогчийн хүндээр бие зассан нь Б гийн уурыг хүргэсэн байх нөхцөл байдал харагдаж байна. Иймээс хэргийн нөхцөл байдал эргэлзээтэй байна. Гэрч Т.М ыг амь хохирогчид зохих эмнэлгийн тусламжийг үзүүлээгүй гэдгийг

 

шинжээч үгүйсгээгүй. Иймд шүүгдэгч Ш.Д ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь нотлогдон тогтоогдохгүй байна гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, ялалдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж зааснаар шүүгдэгч Ш.Д т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.Б , Ш.Д  нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Н.Б , Ш.Д  нар бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 19- ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны ...........тоот Н.Б гийн гэрт согтууруулах ундаа хэрэглэн согтуурсан байсан 64 настай Д овогтой Ч г биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж "гэр дотор бие заслаа” гэх шалтгаанаар биед нь халдаж, өшиглөх зэргээр зодож амь насыг нь хохироосон үйл баримт нь:

- Түргэний тусламжийн дуудлагын лавлагаанд "...2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 22:45:28 цагт "Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Керамик 1-8 тоотод "ухаан алдаад сэрэхгүй байна” гэх дуудлага бүртгэгдсэн тухай (1 дүгээр хавтаст хэргийн 8 дугаар тал),

-2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Керамик 1-8 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 9-19, 34-39 дүгээр тал),

-2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 20-25 дугаар тал),

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2020 оны 4 дүгээр сары 19-ний 21 цаг өнгөрч байхад эгч Э  "аавын хөрш айлын хүн ярьж байна, аавыг чинь түргэний машин ирээд буулгасан, аав чинь согтуу

 

байна, ирж гал түлэхгүй бол болохгүй байна гэж хэлсэн” гэсэн. ...хүргэн ах Б  бид аавын гэрт очсон. ...аав хувцсаа тайлсан байдалтай, дээгүүрээ ногоон өнгийн хөнжил нөмөрсөн унтаж байгаа юм шиг байсан. Хүргэн ах Б  "аав нэг л биш байх шиг байна, чи хардаа” гэхээр нь очоод гарыг нь барьж үзэхэд гар нь хөрсөн, амьсгалахгүй байсан, ...ухаан алдсан юм болов уу гэж бодоод 103 дуудсан. Нэг их удалгүй 103-ын эмч ирж үзээд "аав чинь нас бараад ойролцоогоор 1-2 цаг болсон байна” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 45-48 дугаар тал) болон түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд),

- Гэрч Ө.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2020 оны 4 дүгээр сарын 19-ний ...21 цаг 20 минутын орчим дэлгүүр орох гээд явж байхад 7 дугаар хорооны халуун усны хажууд Ч  ах доороо хөнжил дэвссэн байдалтай ямар ч ухаангүй газар хэвтэж байсан, хажууд нь цагдаагийн албан хаагчид байсан. Цагдаа нар түргэн дуудсан байсан. Түргэний эмч гэрт нь хүргэж өгнө гээд би гэрийг нь заагаад Ч  ахын гэрийн гадаа ирж буулгасан. Би ...чирээд гэр рүү нь оруулаад хөнжлөөр хучаад хажуу айлын эмэгтэйд нь "явлаа шүү” гэж хэлээд явсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 64-65 дугаар тал),болон гэрчээр түүний дахин өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 67, 2 дугаар хавтаст хэргийн 219-220 дугаар тал),

-Гэрч Х.Я ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2020 оны 4 дүгээр сарын 19-ний ...20 цагийн орчим ...30-40 орчим насны ...бор царайтай, бараан хувцастай, халамцуу залуу "танай урд айлын ахыг ...эмнэлгийн машин танай хашааны үүдэнд надтай хамт буулгаад явлаа, ...гээд ганцаараа талийгаачийг чирээд гэрт нь оруулсан. Талийгаач тухайн үед ухаангүй байсан. ...тухайн залуугаас "наад хүн чинь яагаад юм ярихгүй байгаа юм бэ” гэхэд "тасарчихсан, өмдөндөө баагаад, шээсэн байгаа” гэхээр нь "эгч нь охиныг нь дуудчихъя” гэсэн. ...орой 22 цаг өнгөрч байхад 2 залуу хүрч ирээд "манай аав нас барсан байна” гэж хэлээд уйлаад болсон зүйлийн талаар асуухаар нь би бүгдийг нь хэлсэн. ...Талийгаач Ч тэй өглөө уулзахад биед ил харагдах шарх сорви байгаагүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 53-55 дугаар тал),

-Гэрч Т.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2020 оны 4 дүгээр сарны 19-нд ...М  /М /, Б , жанжин малгайтай өвгөн /амь хохирогч/ нар дэлгүүрээс архи авсан гээд явж байхаар нь би тэднийг дагаад Б гийн хашаанд орсон. ... Жанжин малгайтай өвгөнийг цонхоор дамжилж оруулсан. Тэгээд архи ууж байхад матрас дээр жанжин малгайтай өвгөн унтсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 69 дүгээр тал),

-Гэрч А.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2020 оны 4 дүгээр сарын 19-ний өглөө 10 цагийн орчим би Жгийн /Б / гэрт архи уух гэж очсон. Ж, Д , Жанжин малгайтай өвгөн /амь хохирогч/, Очироо, А  нар байсан. ...хашаан дотор үүдэнд нь сууж байгаад 1 шил архийг нь уучихаад явсан. Тэгэхэд нөгөө хэд үлдсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 71 дүгээр тал),

 

-Гэрч Ү.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ...Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт ...халуун усны ...хажууд зам дээр ...цагаан өнгийн зузаан даавуу дэвссэн, ...60 орчим настай эрэгтэй хүн хэвтэж байсан. ..."босоорой” гээд дуудсан чинь тэр хүн нүдээ нээгээд над руу харсан, юу ч хэлэлгүйгээр буцаад унтсан. ...би 19 цаг 44 минутын орчимд цагдаагийн 102 дугаар руу "настай согтуу хүн хэвтэж байна” гэх дуудлагыг өгсөн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 57 дугаар тал),

-Гэрч Э.Э ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "....2020 оны 4 дүгээр сарын 19-ний орой 19.40 цагт ... дуудлагын дагуу цагдаа жолооч Энхбаярын хамт очсон. ... хөнжлөөр биеэ ороосон 45-50 орчим насны хүн ...нэрээ хэлэхгүй, ойлгомжгүй зүйл яриад хальт өнгийж хараад, их согтуу байсан. ...гудамжнаас цэнхэр өнгийн саравчтай малгайтай, саарал өнгийн хувцастай 35-40 орчим насны халамцуу залуу ирээд "би наад хүнийг чинь танина, ...2 шил архи бариад энэ хажуу талын айл руу орсон...гэсэн. ...103-ын эмч Б ийн хамтаар нөгөө согтуу хүнийг машиндаа суулгаад аваад явсан. ...орой 23 цагийн үед ..."Ачит-10”-аас тус дүүргийн 7 дугаар хороо, ............ тоотод хүн нас барсан байна гэсэн дуудлага давхцаж орж ирэхээр нь ...очиход 103-ын эмч М ад хүлээлгэж өгсөн хүн байсан. ...Ч тэй хамт архи уусан гэх Б , Д  нарын хаягаар ороход ... Б , Д  хоёр дээврийн өрөөний буланд нуугдсан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 59 дүгээр тал),

-Гэрч Н.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2020 оны 4 дүгээр сарын 19-ний орой 19 цагт ..."Ачит-115” чиглэлийн авто эргүүлд гараад 19 цаг өнгөрч байхад ...согтуу эрэгтэй хүн хэвтэж байна гэсэн дуудлага ирэхээр нь очиход 40-50 орчим насны согтуу эрэгтэй хүн хөнжлөөр биеэ ороосон байдалтай хэвтэж байсан. ...сэрээхэд толгойгоо өндийлгөж хараад ойлгогдохгүй зүйл яриад байсан. ...103-ын машин ирээд М  гэх эмч газар хөнжилтэй хэвтэж байсан хүний нүд рүү гэрэл тусгаж үзэж байгаад "бид аваад явчихъя” гэтэл Б  "би гэрийг нь мэднэ” гэхэд эмч М  Б ийг нөгөө согтуу хүнтэй хамт суулгаад аваад явсан. ...орой 23 цагийн орчим ... 7 дугаар хороо, ............ тоотод хүн нас барсан гэсэн дуудлага ирэхээр нь очиход бидний өмнө 103-т хүлээлгэж өгсөн хүн байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 61 дүгээр тал),

-Гэрч Т.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2020 оны 4 дүгээр сарын 19-нд ...20 цаг 08 минутын орчим ...дуудлагыг зохицуулагчаас хүлээн аваад 20 цаг 15 минутын орчим ирэхэд ...хөнжил дээр согтуу байдалтай, зүүн хажуу талаараа хэвтсэн, ...асуултад хариулж чадахгүй, өвдөлтийг мэдэрч ёолж байсан, хүүхэн хараа хоёр талд хэвийн хүн байсан. ...даралт, пульс, хүүхэн хараа, зүрхийг нь чагнаад амьсгалыг нь тоолоход хэвийн байсан. ...дараагийн дуудлагадаа явсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 62-63 дугаар тал) болон түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд),

-Гэрч П.Р гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2020 оны 4 дүгээр сарын

 

19-ний өдөр ...эмч М ын хамт жижүүрийн үүрэг гүйцэтгэж байтал ...дуудлага ирэхээр нь удалгүй очиход эргүүлийн хоёр цагдаа амь хохирогчийн найз гэх эрэгтэй, газарт муу хөнжил дээр 50 гаруй насны эрэгтэй хүн их согтуу байдалтай хэвтэж байсан... гэрт нь хүргээд өгчих гэхээр нь нөгөө хүнийг суулгаад ...бид хашааны үүдэнд нөгөө согтуу хүнээ буулгаад дараагийн яаралтай дуудлагадаа явсан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 216 дугаар тал),

- Шүүгдэгч Н.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: "...Дэшзэвэг надад ...Ч  өвөө матрас дээр баасан байна гэхээр нь би өвөө дээр очоод "босооч, та баасан байна” гэж хэлсэн. ...Д  зогсчихсон матрас дээр өөдөөс нь хараад сууж байсан. Ч  өвөөгийн гэдэс рүү нь нэг удаа өшиглөөд, баруун гарааараа толгойных нь зүүн шанаа орчим нэг удаа цохиход өвөө матрас руу хойшоо хэвтэж харагдсан. Тэгэхээр нь би очоод Д ийг "чи болиоч, наадах чинь настай хүн байгаа биз дээ” гээд холдуулаад Ч  ахын гараас татаж босгоход "ямар муухай хүн бэ, өвөөгөө гаргаад өгчих” гэхээр нь би Д тэй хамжиж байгаад Ч  өвөөг цонхоороо гаргасан. ..."намайг гудамжинд гаргаад орхичих” гээд өөрөө явж чадахгүй байхаар нь Д  бид хоёр баастай хөнжил дээр өвөөг дамжилж гаргаад замын нөгөө талд халуун усны тэнд үлдээгээд гэр рүүгээ орсон. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 224-225 дугаар тал),

-Шүүгдэгч Ш.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн "...Б  бид хоёрыг үлдсэн архиа ууж байхад жанжин малгайтай өвгөн матрас дээр хэвтэж байснаа унтаад өгөхөөр нь Б  хөнжил тавьж өгсөн. Удалгүй өмхий үнэртэхээр нь би очоод хөнжлийг нь сөхөөд үзэхэд өмдөө өвдөг хүртлээ шувтлаад, өмдөндөө баасан байхаар нь би босооч гээд баруун дал дээр нь нэг удаа алгадсан. Босохгүй байхаар нь нурууны баруун доод хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд би өвгөний баруун гараас нь татаад босгож байтал Б  ирээд "өө пизда чинь баачихсан байна” гээд дагз руу нь нэг удаа алгадаад миний гараас мултраад өвгөн газар сөхрөөд суусан чинь Б  аймхай цээж рүү нь нэг удаа өшиглөсөн. Цээжний аймхайн доод хэсэгт нэг удаа хүчтэй өшиглөхөд хэг гээд дуугарсан. Тэгээд би "яаж байгаа юм бэ, болиоч” гээд Б гийн хамт өвгөнийг хөнжилд нь боогоод халуун усны наад талын зам дагуу хөнжилтэй нь тавиад гэртээ орсон. ...Б  бид хоёр өвгөнийг цохиж өшиглөсөн юм. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 26-29 дүгээр тал) болон түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 958 дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 106-114 дүгээр тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 766 тоот дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 121-125 дугаар тал) болон шинжээч Ч.Эрдэмболорын шүүхийн

 

хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын 2020 оны 6 дугаар сарын сары 25-ны өдрийн 2393 тоот дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 235- 236 дугаар тал) болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Д  нь гэм буруугийн талаар маргаагүй ба, харин шүүгдэгч Н.Б  гэм буруугийн талаар маргасан бөгөөд шүүгдэгч нь гэм буруугүйгээ, хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй юм.

Мөн өмгөөлөгч Ж.Ганболдын шүүгдэгч Ш.Д т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэх дүгнэлтийг дараах хууль зүйн үндэслэлээр хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн болно.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаар тухайн хэрэг үйл явдал болсон өдөр шүүгдэгч Н.Б , Ш.Д  болон амь хохирогч Д.Ч  нар нь архидан согтуурсан байх ба, улмаар амь хохирогч нь согтоод унтаж байх үедээ Н.Б гийн гэрт хөнжилд бие зассан байна. Үүний улмаас шүүгдэгч Н.Б , Ш.Д  нар нь амь хохирогчийг хөнжилд бие заслаа гэх шалтгаанаар зодож, үхэлд хүргэх гэмтэл түүнд учруулсан болох нь шинжээчийн цогцост хийсэн шинжилгээгээр амь хохирогч нь хэвлийн битүү гэмтэл, элэгний зүүн дэлбэнгийн элэгний эсийн гаралтай хорт хавдрын задрал, нарийн гэдэсний цутгалан хэсгийн чацархайн урагдал гэмтлийн улмаас цус алдаж нас барсан талаар дүгнэсэн дүгнэлтээр тогтоогдсон.

Мөн шүүгдэгч Ш.Д  яллагдагчаар "...Б  ирээд "...дагз руу нь нэг удаа алгадаад миний гараас мултраад өвгөн газар сөхрөөд суусан чинь Б  аймхай цээж рүү нь нэг удаа өшиглөсөн. Цээжний аймхайн доод хэсэгт нэг удаа хүчтэй өшиглөхөд хэг гээд дуугарсан....” гэж, шүүгдэгчээр "... би сэрэхгүй болохоор нь зүүн бөөр хэсэгт нь нэг удаа өшиглөсөн, харин Н.Б  нь амь хохирогчийн аймхай орчим нэг удаа өшиглөсөн. ...” гэж,

-шүүгдэгч Н.Б  нь яллагдагчаар "... Д  зогсчихсон матрас дээр өөдөөс нь хараад сууж байсан. Ч  өвөөгийн гэдэс рүү нь нэг удаа өшиглөөд, баруун гараараа толгойных нь зүүн шанаа орчим нэг удаа цохиход өвөө матрас руу хойшоо хэвтэж харагдсан. ...” гэж, шүүгдэгчээр "...Д  нь талийгаачийн өөдөөс харсан түүнийг зодож байсан. ...” гэж тус тус мэдүүлсэн.

Шинжээч Ч.Эрдэмболор шүүх хуралдаанд мэдүүлэхдээ "...хэвлийн битүү гэмтлийн

 

тухайд хүний элэг гэх эрхтэн нь ар талаараа доод талын хавиргаар хамгаалагддаг, нарийн гэдэсний чацархай хэсэгт ар тал сүүжний хэсэг ордог учраас ар талаас бөөр хэсэгт өшиглөхөд хавдрын задрал, нарийн гэдэсний цутгалан хэсгийн чацархайн урагдал үүсэхгүй. Хохирогчийн хавдар задарчихаад байгаа хэсэг нь зүүн дэлбэнгээр элэгний баруун дээд талдаа байгаа боловч хавдар нь аюулхай талдаа, хавирганыхаа нуман дор байсан. Аймхай хэсэг гэдэг бол аюулхай хэсэг тул элэгний зүүн дэлбэн бол аюулхайн талд байдаг. Чацархай бол мухар олгойн доод хэсэгт байдаг. Элэгний гэмтэл урд талаас цохиход үүснэ. Хэвлийн гэмтэл цээжний, аюулхай хэсэгт хүч үйлчлэхэд үүснэ. Амь хохирогчид учирсан гэмтэл нь хэвлийн дээд хэсэг болон доод хэсэгт учирсан байна гэж мэдүүлснээс дүгнэхэд ар талаас цохиход хохирогчид гэмтэл үүсэхгүй байх ба, харин урд талаас хүч үйлчлэхэд уг гэмтэл үүсэх талаар дүгнэсэн.

Хууль зүйн хувьд хүнийг алах гэмт хэргийн объектив талын заавал байх шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг ба, амь хохирогчийн биед халдсан шүүгдэгч нарын үйлдэл, хохирогчийн үхлийн шалтгаан хоорондоо шууд хамааралтай, шүүгдэгч нар нь үйлдлээрээ нэгдэж, бүлэглэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул өмгөөлөгчийн цагаатгах тухай дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй.

Мөн шүүгдэгч Н.Б , Ш.Д  нар нь хохирогч Д.Ч г алах гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрийн шууд бус санаа, идэвхтэй үйлдлээр тухайн хор уршигт зориуд хүргэж үйлдсэн байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.” гэж заасан ба, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг тус бүр нь бие биенийхээ үйлдлийг нотолсон, тэдний мэдүүлэг нь бусад эх сурвалж нотлох баримтаар тогтоогдсон тул яллагдагч, шүүгдэгчээр өгсөн тэдний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

Мөн хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал болох хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэдэгт "өндөр настай, эсхүл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар буюу бие махбодын, сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй этгээдийг” хамааруулан ойлгоно.

Тус хэргийн амь хохирогч Д.Ч д химийн шинжилгээгээр цусанд 2.9 промилли, хэвлийн бүлэнд 3.2 промилли спирт илэрсэн ба талийгаач нь гэмтэл авах үедээ хүнд зэргийн, нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байсан болох нь шинжээчийн 958 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, мөн амь хохирогч нь 1956 онд төрсөн, 64 настай буюу Ахмад настны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан өндөр настанд хамаарах хүн байх тул биеэ хамгаалж чадахгүй этгээдэд хамааруулах үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч Н.Б , Ш.Д  нар амь хохирогчийг өндөр настай хүн байсныг мэдээгүй гэж үзэх боломжгүй.

 

Иймд прокуророоос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Н.Б  Ш.Д  нарыг хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж бүлэглэж үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Прокурорын яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримталсан байх ба хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад “бүлэглэж” гэх хүндрүүлэх нөхцлийг зүйл, хэсэг, заалтад тухайлан заасан байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж, хууль буруу хэрэглэсэн байгааг дурдав.

Харин өмгөөлөгч Ж.Ганболдын Нийслэлийн түргэн тусламжийн эмчээр ажиллаж байсан, тухайн хэргийн газар дуудлагаар очсон эмч Т.М  нь эмнэлгийн тусламжийг зохих ёсоор биелүүлээгүй тул тухайн хүнийг эрүүгийн хэрэгт татан оролцуулах талаар, өмгөөлөгч Ж.Хандсүрэнгийн “түргэний эмч Т.М  нь зохих ёсоор эмнэлгийн тусламж үзүүлээгүй нь уг гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон” гэсэн дүгнэлт тус тус гаргасныг хүлээн авах үндэслэлгүй болно.

Учир Эрүүл мэндийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн а/294 дугаартай тушаалаар батлагдсан “Түргэн тусламжийн үйлчилгээг зохин байгуулах” журмын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсгийн 3.3.4 дэх заалтад “Үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэндэд шууд аюул учрах эрсдэлтэй тохиолдолд холбогдох эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт тээвэрлэх явцад мэдэгдэн бэлэн байдлыг хангуулж, гараас гарт хүлээлгэн өгнө.” гэж заасан байх ба, яаралтай тусламжийн дуудлагад хамаарах хам шинжид “ухаангүй байдал, осол гэмтэл, зүрх судасны дутмагшил, халдварт өвчнүүд, амьсгалтын тогтолцооны дутмагшил гэх зэрэг нийт 15 төрлийн хам шинжийг хамааруулан заасан байна.

Тус хэрэг үйл явдал болсон газар дуудлагаар очсон Нийслэлийн түргэн тусламж 103-ийн эмч Т.М  нь хэргийн газарт амь хохирогчид үзлэг хийж, амин үзүүлэлтийг үзсэн байна. Амин үзүүлэлт гэдэгт зүрхний цохилтын тоо 60-80, артерын дээд даралт нь 129 доош болон түүнээс доош, доод даралт нь 89 түүнээс доош, амьсгалын тоо нэг минутад хэвийн үзүүлэлт 18-20, хүчилтөрөгчийн агууламж 90 болон түүнээс дээш байвал тус тус хэвийн гэж үздэг байх ба, тухайн үед амь хохирогч Д.Ч гийн амин үзүүлэлтүүд хэвийн байсан байна. Харин амин үзүүлэлтүүд хэвийн биш байвал эмнэлэгт хүргэж өгөх журамтай байх ба, хохирогчид яаралтай тусламжийн хам шинж илрээгүй, мөн үзлэгээр тухайн хүний биед хугарал, мултрал, шарх гэмтэл тогтоогдоогүй болох нь хэрэгт авагдсан түргэн тусламжийн хуудсанд бичигдсэн лавлагаагаар тогтоогдсон тул амь

 

хохирогчийн үхлийн шалтгаанд Нийслэлийн түргэн тусламжийг эмчийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болохыг тэмдэглэж, Т.М ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг үндэслэл бүхий гэж дүгнэж, тус хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд хянан шийдвэрлэсэн болно.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан ба, энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байна.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А  нь амь хохирогчийн оршуулгын зардалд 5.495.710 төгрөгийг нэхэмжилсэн ба, шүүх хэрэгт ирүүлсэн хохирлын баримтуудыг судлаад нотлох баримтын шаардлага хангасан 3.191.460 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Н.Б гээс 1.595.730 төгрөгийг, шүүгдэгч Ш.Д ээс 1.595.730 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч

Ч.А эд олгохоор шийдвэрлэсэн. Харин 2 дугаар хавтаст хэргийн 234 дүгээр талд авагдсан захиалгын хуудсанд бичигдсэн 2.280.000 төгрөгийг төлсөн нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байх тул энэхүү зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхийг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Н.Б , Ш.Д  нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсаны дараа шүүгдэгч Ш.Д ээс хохирол нөхөн төлөх үндэслэлээр завсарлага авах хүсэлт гаргасан бөгөөд шүүх хүсэлтийг хүлээн авч хуралдааныг завсарлуулсан ба, тус хугацаанд шүүгдэгч Ш.Д ийн ар гэрээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А эд 1.600.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь мөнгө хүлээлцсэн тухай баримтаар тогтоогдсон. Иймд шүүгдэгч Ш.Д  нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А эд төлөх төлбөргүй байна.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагч дүгнэлтдээ "шүүгдэгч нар хүнд гэмт хэрэг үйлдсэн, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж байдал, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Б , Ш.Д  нарт 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх” тухай дүгнэлтийг;

Шүүгдэгч Н.Б гийн өмгөөлөгч Ж.Хандсүрэнгээс "амь хохирогч нь согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэж айлын гэрт бие зассан түүний зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн. ...” гэсэн дүгнэлтийг;

Өмгөөлөгч Ч.Отгонбаатараас "...шүүгдэгч Н.Б  анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, амь хохирогч өтгөн, шингэнээ гаргасан нь энэ хэрэг гарах шалтгаан болсон тул хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлснийг хөнгөрүүлэх нөхцөлд, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан Н.Б д оногдуулах 15 жилийн хорих ялыг багасгаж, дэглэмийг нээлттэй болгож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгч Ш.Д ийн өмгөөлөгч Ж.Ганболдоос "Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдож байна. Ш.Д  анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу хор уршгийг арилгасан зэргийг нь харгалзан үзэн улсын яллагчийн гаргасан ялын саналаас доогуур ялыг оногдуулж өгнө үү. Мөн шүүгдэгч Н.Б д оногдуулсан ялаас доогуур ялыг оногдуулах үндэслэлтэй гэж үзэж, мөн ял эдлэх дэглэмийг нээлттэйгээр тогтоож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг;

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Батбаяраас "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй тул прокурорын гаргасан ялын саналыг дэмжиж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүгдэгч Н.Б  нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоол зэргээс үзэхэд 2009, 2013 онд ял шийтгэгдэж байсан байх боловч ялыг эдэлж дууссан, түүнд нэмж нэгтгэх ялгүй, шүүгдэгч Ш.Д  нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч Ш.Д  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар "гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг буюу оршуулгын зардлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Н.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хүнийг алах гэмт хэрэг нь санаатай үйлдлээр үйлдэгдсэн байх тул шүүгдэгч нарыг

 

анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй ба, нөгөө талаас хохирогч нь шүүгдэгч нарын эсрэг зүй бус үйлдэл гаргаагүй, согтуурсаны улмаас бие зассан нөхцөл байдлыг хохирогчийн санаатай зүй бус үйлдэл гаргасан гэж үзэх боломжгүй тул энэ талаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх тухай өмгөөлөгч Ж.Хандсүрэн, Ч.Отгонбаатар нарын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй юм.

Шүүхээс шүүгдэгч Н.Б , Ш.Д  нарыг хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, шүүгдэгч Ш.Д ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн болон хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял;

-Шүүгдэгч Н.Б гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Ш.Д т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Н.Б д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож, тэдэнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

  1. Бусад асуудлаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 148 хоногийг тэдний эдлэх ялд тус бүр оруулан тооцож;

Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Тайж овогт Н.Б , Боржигин овогт Ш.Д

 

нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад заасан "хүнийг алах” гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.Д ийг 12 (арван хоёр) жилийн хугацаагаар хорих ял; шүүгдэгч Н.Б г 15 (арван тав) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Ш.Д т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б , Ш.Д  нарын 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчлагдсан, 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл яллагдагч, шүүгдэгчээр цагдан хоригдсон тус бүрийн 148 (нэг зуун дөчин найм) хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас тус тус хассугай.
  4. Эрүүгийн 2008016500668 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Ш.Д  нь энэ тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А эд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б гээс 1.595.730 (нэг сая таван зуун ерэн таван мянга долоон зуун гуч) төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А эд олгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А  нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн зардал буюу оршуулгын зарим зардал болох 2.880.000 (хоёр сая найман зуун наян мянга) төгрөгийг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Н.Б ,

 

Ш.Д  нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх хорих ялыг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Б , Ш.Д  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                АЛТАНТУЯА      

                                          Г.МӨНХЗУЛ

                                          Л.БААТАР