Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 1007

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Энхнаран хөтлөн,

улсын яллагч Н.Уранбайгаль /томилолтоор/,

хохирогч Д.Ц ,

иргэний нэхэмжлэгч М.Д ,

иргэний нэхэмжлэгч /хариуцагч Н.М ,

шүүгдэгч Ө.Г , түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны "А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Боржигон овогт Ө.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003 0000 00264 дугаартай, нэг хавтас хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 03- ны өдөр хүлээн авч, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Ө.Г  нь 1985 оны 5 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, 3.5-14 насны таван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын ...........тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...........).

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

 

Шүүгдэгч Ө.Г  нь согтуурсан үедээ 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 09 цаг 05 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тахилтын зам, “.......” авто угаалгын зүүн замд Н.М ийн эзэмшлийн “Тоуо!а А^иа” маркийн ...........улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан:

-“Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”,

-мөн дүрмийн 10.4-д заасан “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас иргэн Д.Ц ын жолоодож явсан “Тоуо!а ^Лг” маркийн .......улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч Д.Ц ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Г ээс: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэсэн;

Хохирогч Д.Ц ас: Миний мөрний яс хугарсан. Хохиролд томографийн зураг 120.000 төгрөг, унааны зардалд 100.000 төгрөг, мөн эм тариа авсан 80.000 төгрөгийн зардал гээд нийт 300.000 төгрөг болсон. Мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1.200.000 төгрөг болсон. Эдгээр зардлыг нэхэмжилж байна гэсэн;

Иргэний нэхэмжлэгч М.Д оос: Авто машины үнэлгээгээр нийт 2.115.000 төгрөгийн хохирол гарсан. Уг мөнгийг нэхэмжилж байна. Одоо ч гэсэн нэмж хохирсоор байна гэсэн;

Иргэний нэхэмжлэгч/хариуцагч Н.М ээс: Энэ хэргийн улмаас толгойдоо гурван оёдол тавиулсан, зүүн өвдөг, хөлд цууралт өгсөн. Гэхдээ шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй. Эд хөрөнгө буюу ...........улсын дугаартай тээврийн хэрэгсэлд гэмтэл учирсан ч тухайн тээврийн хэрэгслийн үнэлгээгээр гарсан мөнгийг нэхэмжлэхгүй гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.

Хоёр. Эрүүгийн 2003000000264 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

  1. Замын цагдаагийн газарт 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 09 цаг 01 минут 23 секундэд "2 машин онхолдоод дотор нь хүмүүс байна” гэх дуудлага ирснийг хүлээн авсан тухай бүртгэл лавлагаа (хавтаст хэргийн 3 дугаар тал),
  2. 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 09.40-10.20 минутын хугацаанд Зам тээврийн осол, хэргийн газарт буюу Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тахилтын зам, ".......” авто угаалгын зүүн замд үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3- 13 дугаар тал),
  3. Хохирогч Д.Ц ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр өгсөн:

"...2020 оны 7 дугаар сарын 03-ны өглөө 09 цаг өнгөрч байх үед би төрсөн аав Ц.Д ын эзэмшлийн мөнгөлөг саарал өнгийн “Тоуо!а ^Лг” маркийн .......улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Толгойтоос 22-ын товчоо орох зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Тахилтын зам, ".......” авто угаалгын зүүн замд ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй, замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр 50 орчим км/ц-ийн хурдтай явж байхад эсрэг урсгалд буюу замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр хойноос урагш чиглэлтэй явсан цагаан өнгийн “Тоуо!а А^иа” маркийн 48-66 гэсэн дугаартай тээврийн хэрэгсэл нь дохио өгөлгүйгээр зүүн гар тийш эргээд ороод ирсэн. Тэр үед надад машины тоормос гишгэх боломж байгаагүй. Тухайн машин нь тулж ирээд, гэнэт миний машины урдуур зүүн гар тийш эргэж орж ирэхэд нь уг машинтай мөргөлдөж, улмаар замаасаа гараад зүүн тал руугаа онхолдсон. Би тэр үед хэсэг шоконд ороод, машинаас бууж ирсэн чинь жолооч нь эмэгтэй, согтуу хүн байсан. Мөн хамт явсан эрэгтэй, эмэгтэй хоёрын аль аль нь согтуу байсан. Би өөрийнхөө утсаар 102, 103-т дуудлага өгөхөд эхэлж түргэн тусламжийн машин нь ирж биднийг үзсэн. Нөгөө машины зорчигч гэх эмэгтэйг нь машиндаа суулгаад авч явсан. Дараа нь цагдаа нар ирж хэргийн газарт хэмжилт, хэргийн газрын үзлэг хийж дуусаад хоёр машиныг ачигч дуудаж ачуулсан. Ослын улмаас миний биед баруун бугалга яс хугарсан, толгой доргисон. Осол болох үед замын хөдөлгөөн сийрэг, түгжрэлгүй байсан. Би машин эрүүл жолоодож явсан. Ослын улмаас машины баруун хажуу тал их хэмжээний эвдрэлтэй болсон. Машиндаа эвдрэл хохирлын үнэлгээг хийлгэнэ. Тухайн үед цаг агаарын нөхцөл байдал тогтуун, шулуун тэгш, зам нь хуурай, эвдрэлгүй, үзэгдэх орчин хэвийн, эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээ асфальтан зам байсан. Би гомдолтой байна, эмчилгээний зардлыг нэхэмжлэх болно. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр тал),

  1. Хохирогч Д.Ц ын эмчилгээний зардал нэхэмжилсэн баримтууд (хавтаст хэргийн 91-93 дугаар тал),

 

  1. Иргэний нэхэмжлэгч/хариуцагч Н.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр өгсөн:

"...2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 10 цагаас 11 цагийн хооронд би ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баян-Уулын 3 дугаар гудамжны 10 тоот хашаан дотроос өөрийн эзэмшлийн мөнгөлөг саарал өнгийн ”Тоуо1а А^иа” маркийн ...........улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Г , Ц  болон түүний хоёр хүүхдийн хамт "Эмээлт” рүү малын гэдэс авахаар очсон. Бид 19 цаг өнгөрч байх үед Эмээлтээс Тахилтад ирсэн. Эхэлж Г ийг гэрийнх нь үүдэнд буулгаад, дараа нь Ц г хоёр хүүхэдтэй нь мөн гэрийнх нь үүдэнд буулгасан. Улмаар би машинаа бариад Г ийн гэрийн гадаа очиход Г  "малын гэдэс цэвэрлэж чаддаггүй” гэхээр нь би малын гэдэс цэвэрлээд суусан. Гэтэл Г  өөрийнхөө машиныг жолоодон хүн ачаад Толгойтын Их наран руу явсан. Тэгэхэд малын гэдэс худалдаж авна гэсэн хүн нь Б ын хамт ирсэн. Г ийг ирэхээс өмнө би тэр хоёртой 2.5 литрийн пиво уусан, хэсэг хугацааны дараа Г  машинтайгаа ирсэн.

Тэгээд Б  машинаа өөрөө бариад, бид гурав машинд нь суугаад өөр газар очиж сууна гээд Г ийн гэрийн хойд талд очсон. Улмаар бид машин дотор дөрвүүлээ пиво уусан. Ингээд хэсэг сууж байгаад би Г ийн хамт түүний гэрийн гадаа хүргүүлээд очиж буусан. Харин тэр хоёр машинтайгаа явсан. Хэсэг хугацааны дараа эргэж ирээд "дахиад ганц пиво ууя” гээд гуйгаад байсан. Бид хоёр буцаж суугаад 21 дүгээр хороолол орж, дэлгүүрээс 2.5 литрийн пиво хоёр ширхгийг худалдаж аваад Тахилтад очсон. Бид машин дотор 2 пиво уугаад байж байхад Б  "би ажилтай” гээд машинаа бариад явсан. Би Г ийн гэрийн гадаа тавьсан байсан машинаа бариад гарч ирсэн. Ингээд миний машин дотор би тэр хоёртой хамт пиво ууж суусан. Миний дотор муухай оргиод байхаар нь жолоочийн талын суудлаас буухад нөгөө талаас Г  бууж ирээд "чи зүгээр үү” гэж асуухаар нь "би муудаад байна, жолоогоо барьж явж чадахгүй юм шиг байна” гэхэд "найз нь зүгээр байна” гэхээр нь "чи миний машиныг бариад явж чадах уу” гэхэд "би чадна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би машины арын суудалд ороод унтсан. Гэнэт Г  "миний найз сэрээрэй” гэж хэлж байсныг хальт санаж байна. Тэгээд нэг ухаан ороход Гэмтлийн эмнэлэгт ирсэн байсан. Ослын улмаас толгойдоо оёдол тавиулсан, зүүн хөл цуурч гипсдүүлсэн, хамаг бие хөндүүр оргиод байгаа юм. Би Г т машин барих зөвшөөрөл өгсөн. Миний машин их эвдрэлтэй байгаа гэж байсан, яг юу юу эвдэрсэн талаар мэдэхгүй байна. Би бусдад учруулсан хохирлыг бололцоогоор төлж барагдуулна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дүгээр тал),

  1. "Арвижих Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 17295 дугаартай үнэлгээний тайланд "...Н.М ийн “Тоуо!а А^иа” маркийн ...........улсын дугаартай автомашины техникийн эвдрэл, хохирлын шууд зардлыг 3.475.000 төгрөг, шууд бус зардлыг

 

670.000 төгрөгөөр, нийт 4.145.000 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан, тээврийн хэрэгслийн гэрэл зураг (хавтаст хэргийн 40-41 дүгээр тал),

-“Тоуо*а А^иа” загварын ...........улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчээр "Омни капитал” ББСБ ХХК бүртгэлтэй тухай тээврийн хэрэгслийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 109 дүгээр тал), “Омни капитал” ББСБ ХХК, Н.М  нарын хооронд байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ, фидуцийн гэрээ (хавтаст хэргийн 111-114 дүгээр тал),

  1. Иргэний нэхэмжлэгч Ц.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр өгсөн:

“...Миний хүү Ц ын унаж явсан “Тоуо!а ^^"маркийн .......улсын дугаартай саарал өнгийн автомашин миний эзэмшлийнх юм. 2009 онд худалдан авч байсан. Түүнээс хойш би унаж байгаа, миний хүү Ц  хааяа нэг жолооддог юм. Үнэлгээгээр 2.115.000 төгрөгийн хохирол учирсан, үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Би Г ээс үнэлгээгээр гарсан хохирлын нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65 дугаар тал),

  1. “Арвижих Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 17813532 дугаартай үнэлгээний тайланд “...Ц.Д ын “Тоуо!а ^Лг” маркийн .......улсын дугаартай автомашины техникийн эвдрэл, хохирлын шууд зардлыг 1.510.000 төгрөгөөр, шууд бус зардлыг 605.000 төгрөгөөр, нийт зардлыг 2.115.000 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан, хавсаргасан гэрэл зураг (хавтаст хэргийн 44-46 дугаар тал),
  2. Шүүгдэгч Ө.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр өгсөн:

“...2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ...манай гэрт Б , М  гэх танил хүмүүс ирсэн байхаар нь “та нар яах гэж байгаа юм” гэж асуухад “пиво ууя” гэхээр нь би “уухгүй, өнөөдөр халтуур хийх гэж байна” гэж хэлээд Б  эгчийн хамт өөрийн машинтай гарсан. Тэгээд Их наран орчихоод орой 23 цагийн орчим гэртээ буцаж ирэхэд М  манай гэрт хонины гэдэс чанаж дуусаад идэж байсан. Би М ээс “нөгөө хоёрыгоо хөөж явуулсан уу” гэхэд “би хамт пиво уусан” гэж хэлсэн. Удалгүй Б , М  нар гаднаас орж ирээд “пиво ууя” гэхээр нь бид М ийн машинд сууж шөнөжин пиво уусан. Өглөөний 08 цаг өнгөрч байхад М  намайг 21 дүгээр хороолол руу хүргээд өг гэхэд М  “миний найз машин барьж чадах юм уу, би машинаа барьж чадахгүй байна” гэж хэлэхээр нь би чадна гэж хэлээд манай хашаанаас М ийн “Тоёота Акуа” маркийн ...........улсын дугаартай автомашиныг бариад, миний хажууд М , арын суудалд М  суугаад хөдөлсөн. Тэгээд явж байтал М  “уулаа даваад 21 дүгээр хороолол орчихдог юм, наад

 

задгайгаараа зүүн эргэ” гэж хэлэхээр нь түүний хэлснээр зүүн гар тийш эргэх гээд дохио өгөөд зөөлөн явж байтал урдаас нэг машин ирээд манай машинтай мөргөлдөж, уг машин цааш унасан. Харин миний жолоодож явсан машин хашлага даваад зогссон. Би машинаас буугаад, дараа нь М ийг буулгаад 103-т дуудлага өгсөн. Нөгөө жолооч цагдаад дуудлага өгсөн. Цагдаа намайг үлээлгэхэд 1.67 хувийн согтолттой гэж гарсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь миний буруу. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...Би хоёр машины үнэлгээний 360.000 төгрөгийг төлсөн. Өөр хохирол төлөөгүй, надад боломж байхгүй. Би таван хүүхдийн хамт амьдардаг. Бидний амьдарч байгаа газар нь салсан нөхөр Хурцболдын нэр дээр байдаг юм. Би уг газрыг барьцаанд тавиад хохирлоо барагдуулъя гэхээр нөхрийн нэр дээр байдаг болохоор болохгүй гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-60 дугаар тал),

  1. Шүүгдэгч Ө.Г ийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1.67 хувь/ (хавтаст хэргийн 14 дүгээр тал),
  2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 7775 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Баруун бугалга ясанд шохойн боолттой. 2020.07.03-ны ГССҮТ- үзлэгт: баруун бугалга ясны хүзүү хэсгийн хугарал, тархи доргилт гэжээ.

2020.07.03-ны толгойн КТГ-д: тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай гэжээ.

Дүгнэлт: "...Д.Ц -н биед тархи доргилт, баруун бугалга ясны хугарал гэм тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

-Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

-Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /Шинжээч Ж.Ганцэнгэл/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дүгээр тал),

  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 8219 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Зүүн өвдөгний дотор хэсгийн 13х7см шар ногоон өнгийн цус хуралт, гадна хэсэгт 3х1см хүрэн өнгийн зулгаралттай, өвдөгний үеэр эмзэглэлтэй. Зулайн ар хэсгийн хуйханд 1.5х0.6см хэмжээтэй зузаан бор шаргал өнгийн тав бүхий шархтай. .

Дүгнэлт: "...Н.М ийн биед хуйханд шарх, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чаварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

-Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. /Шинжээч Т.Номинцэцэг/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дүгээр тал),

  1. Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 93 дугаартай магадлагаанд:

-2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 09 цаг 45 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын замд “Тоуо!а А^иа” маркийн ...........улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Өөж овогтой Г  нь Д  овогтой Ц  жолоочтой Тоуо!а маркийн .......улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч Д.Ц ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх хэрэгт гаргасан дүгнэлт хэсэгт:

  1. “Тоуо!а А^иа” маркийн ...........улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Өөж овогтой Г  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдол), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг,

-мөн дүрмийн 10.4-т заасан "Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

  1. “Тоуо!а ^Лг” маркийн .......улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д  овогтой Ц  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Тухайн осол хэрэг нь зам орчны нөхцөл байдал эвдрэл гэмтлээс шалтгаалсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. /Мөрдөгч, цагдаагийн ахмад М.Сүхбаатар/ ...” гэсэн хэсэг (хавтаст хэргийн 84-85 дугаар тал),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

  1. Гэрч Ө.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр өгсөн “...Миний дүү Ө.Г  нь дөрвөн хүүхэд гаргасан, нөхөр нь... өөр хүнтэй болоод хаяад явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дугаар тал),

 

  1. Гэрч Д.Ц гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр өгсөн"...Миний дүү Ө.Г  нь таксинд явж таван хүүхдээ тэжээдэг. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68 дугаар тал),
  2. Шүүгдэгч Ө.Г ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 108 дугаар тал), Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /В ангилал 2029 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хүчинтэй тухай/, жолооны үнэмлэхийн баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 50, 105,106 дугаар тал), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 51 дүгээр тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 52 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 27-108Б-тоотод шилжин ирсэн тухай тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 95, 104 дүгээр тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 97-101 дүгээр тал), эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 107 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ө.Г т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ "...Ө.Г  нь согтуурсан үедээ Н.М ийн эзэмшлийн “Тоуо!а А^иа” маркийн ...........улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 10.4-д заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Д.Ц ын жолоодож явсан “Тоуо!а ^йг” маркийн .......улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч Д.Ц ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадралаас

 

эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн ба хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар, шүүгдэгч Ө.Г  нь гэм буруугийн талаар тус тус маргаагүй болно.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ө.Г ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Ө.Г  нь 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 09 цаг 05 минутын орчимд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/... согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 1.67 хувийн согтууралтай үедээ:

-Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тахилтын зам, “.......” авто угаалгын зүүн замд “Омни Капитал” ББСБ ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй “Тоуо!а А^иа” маркийн ...........улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа дээрх дүрмийн 10.4-т заасан “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ" гэсэн заалтыг зөрчиж иргэн Д.Ц ын жолоодож явсан “Тоуо!а ^Лг” маркийн .......улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч Д.Ц ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь:

-Замын цагдаагийн газарт 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 09 цаг 01 минут 23 секундэд ирсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 3 дугаар тал),

- 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-13 дугаар тал),

-хохирогч Д.Ц ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 7 дугаар сарын 03-ны ...өглөө 09 цаг өнгөрч байх үед “Тоуо!а ^Лг” маркийн .......улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ...Сонгинохайрхан дүүргийн Тахилтын зам, “.......” авто угаалгын зүүн замд ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй, замын зорчих хэсгийн 1-р эгнээгээр 50 орчим км/ц-ийн хурдтай явж байхад эсрэг урсгалд замын зорчих хэсгийн 1-р эгнээгээр хойноос урагш чиглэлтэй явсан цагаан өнгийн “Тоуо!а А^иа” маркийн 48-66 гэсэн дугаартай тээврийн хэрэгсэл ...дохио өгөлгүйгээр зүүн гар тийшээ эргээд орж ирсэн. ...миний машины урдуур зүүн гар тийшээ эргэж орж ирэхэд нь уг машинтай мөргөлдсөн. ...улмаар замаас гарч зүүн тал руугаа онхолдсон юм. ...Ослын улмаас миний биед баруун бугалга яс хугарсан, толгой доргисон байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр тал),

 

-иргэний нэхэмжлэгч / хариуцагч Н.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ...Бид машин дотор 2 пиво уусан. ...Миний дотор муухай болоод байхаар нь ...Г т ..."би муудаад байна, жолоогоо барьж явж чадахгүй юм шиг байна” гэхэд "найз нь зүгээр байна” гэхээр нь "чи миний машиныг бариад явж чадах уу” гэхэд "би чадна” гэсэн. Тэгэхээр нь би машины арын суудалд ороод унтсан. Гэнэт Г  "миний найз сэрээрэй” гэж хэлж байсныг хальт санаж байна. ...нэг ухаан ороход Гэмтлийн эмнэлэгт ирсэн байсан. ...Ослын улмаас толгойдоо оёдол тавиулсан, зүүн хөл цуурч гипсдүүлсэн, хамаг бие хөндүүр оргиод байгаа юм. Би Г т машин барих зөвшөөрөл өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дүгээр тал),

-шүүгдэгч Ө.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн "...2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ...бид М ийн машинд сууж шөнөжин пиво уусан. Өглөөний 08 цаг өнгөрч байхад ...М  "миний найз машин барьж чадах юм уу, би машинаа барьж чадахгүй байна” гэхээр нь би чадна гэж хэлээд манай хашаанаас М ийн “Тоуо!а А^иа” маркийн ...........улсын дугаартай автомашиныг бариад, миний хажууд М , арын суудалд М  суугаад хөдөлсөн. Тэгээд явж байтал М  "уулаа даваад 21 дүгээр хороолол орчихдог юм, наад задгайгаараа зүүн эргэ” гэж хэлэхээр нь түүний хэлснээр зүүн гар тийш эргэх гээд дохио өгөөд зөөлөн явж байтал урдаас нэг машин ирээд манай машинтай мөргөлдөж, уг машин цааш унасан. Харин миний жолоодож явсан машин хашлага даваад зогссон. ..Цагдаа намайг үлээлгэхэд 1.67 хувийн согтолттой гэж гарсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь миний буруу. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-60 дугаар тал),

- Ө.Г ийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1.67 хувь/ (хавтаст хэргийн 14 дүгээр тал),

-иргэний нэхэмжлэгч Ц.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн"...Миний хүү Ц ын унаж явсан “Тоуо!а ^Л2”маркийн .......улсын дугаартай саарал өнгийн автомашин нь миний эзэмшлийнх, ...үнэлгээгээр 2.115.000 төгрөгийн хохирол учирсан байгаа. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 7775 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дүгээр тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 8219 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дүгээр тал),

-Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 93 дугаартай "... “Тоуо!а А^иа” маркийн ...........улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Өөж овогтой Г  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын

 

тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдол), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг, мөн дүрмийн 10.4-т заасан "Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...” гэсэн магадлагаа (хавтаст хэргийн 84-85 дугаар тал),

-"Арвижих Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 17295 дугаартай, 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 17813532 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангууд (хавтаст хэргийн 41, 45-46 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ө.Г  нь хохирогч Д.Ц ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх ба, улмаар дээрх гэмт хэргийг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байдал буюу согтуурсан үедээ үйлдсэн нь мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ө.Г ийг согтуурсан үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

  1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Улсын яллагч хохирлын талаар "...хохирогч Д.Ц  нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд компьютер томографикийн 120.000 төгрөгийн баримт нь байхгүй байгаа ч уг зардлыг түүнд гаргуулж олгох, харин бусад зардлаа цаашид иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, иргэний нэхэмжлэгч Ц.Д ын эд хөрөнгөд учирсан хохиролд

  1. төгрөгийг шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж олгох саналтай байна” гэсэн санал дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадралаас "хохирогч Д.Ц ын нэхэмжилсэн 200.000,

  1. төгрөгийн баримт байхгүй тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх, харин иргэний нэхэмжлэгч Ц.Д ын нэхэмжилсэн 2.115.000 төгрөгийг шүүгдэгч, иргэний хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж тус нэхэмжлэгчид олгох” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

"Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

1/Шүүгдэгч Ө.Г ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ц ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан байх ба шүүх хуралдаанд хохирогч Д.Ц  нь эмчилгээний зардалд 300.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 1.200.000 төгрөг тус тус нэхэмжилсэн боловч нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй. Мөн ямар хугацаанд ажил үүргээ гүйцэтгээгүй, ажил олгогчийн чөлөө олгосон, эсхүл эмнэлгийн магадлагаа болон бусад цалин олгож байсан талаарх санхүүгийн анхан шатны баримт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт гэх зэрэг холбогдох баримтыг ирүүлээгүй бөгөөд шүүх нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргах учиртай ба, нэхэмжлэлийн талаар баримтгүйгээр хэлэлцэх, энэ тогтоолоор хянан шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд хохирогч Д.Ц  нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан болон бусад хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдав.

2/Тус хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Ц.Д ын “Тоуо!а ^Лг” маркийн .......улсын дугаартай автомашинд 2.115.000 төгрөгийн эвдрэл бүхий хохирол учирсан талаар "Арвижих Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан гарсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд "гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэсэн заалтын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн Н.М ийг тус хэрэгт иргэний хариуцагчаар татан оролцуулсан байна.

Зам тээврийн осол хэрэг гарахад Ө.Г ийн жолоодон явсан ...........улсын дугаартай автомашин нь "Омни капитал” ББСБ ХХК-ний нэр дээр бүртгэлтэй байна.

Хэрэгт авагдсан "Омни капитал” ББСБ ХХК, иргэн Н.М  нарын хооронд байгуулагдсан 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ, фидуцийн гэрээ зэргээр иргэн Н.М  нь 9.500.000 төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор ...........улсын дугаартай “Тоуо!а А^иа” маркийн машиныг зээлийн барьцаанд барьцаалсан байх ба, фидуцийн гэрээний 2.2-т "хөрөнгийг үүрэг гүйцэтгэгчийн эзэмшил, ашиглалтад байлгах”-аар, 2.4.5-д "хөрөнгийг эзэмших, ашиглах явцад бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлыг үүрэг гүйцэтгэгч /зээлдэгч Н.М / хариуцахаар талууд тохиролцсон байна.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т "Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхолын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж

 

авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүрэг шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч” гэж хуульчилсан.

Дээрхээс дүгнэвэл иргэн Н.М  нь дээр дурдсан хэлцлийн үндсэн дээр ...........улсын дугаартай “Тоуо!а А^иа” маркийн машиныг эзэмших эрхийг олж авсан шууд эзэмшигч байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт "Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан.

Хэргийн үйл баримт, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, яллагдагчийн мэдүүлгээр ...........улсын дугаартай “Тоуо!а А^иа” маркийн тээврийн хэрэгслийг бодитоор эзэмшиж байсан Н.М  нь уг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг Ө.Г т өөрөө шилжүүлсэн буюу томилсон нөхцөл байдал тогтоогдсон тул түүнийг Ө.Г ийн үйлдсэн зам тээврийн осол хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг хариуцвал зохих этгээд гэж үзэж иргэний хариуцагчаар татан оролцуулсан нь үндэслэл бүхий байна.

Иймээс иргэний нэхэмжлэгч Ц.Д ын “Тоуо!а ^Лг” маркийн .......улсын дугаартай автомашины эвдрэл, хохирлын төлбөр 2.115.000 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Ө.Г ээс 1.057.500 төгрөгийг, иргэний хариуцагч Н.М ээс 1.057.500 төгрөгийг тус тус 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор гаргуулж иргэний нэхэмжлэгч Ц.Д од олгох нь зүйтэй байна.

3/ “Арвижих Эстимэйт” ХХК-ийн гаргасан автомашины эвдрэл, хохирлын үнэлгээгээр шүүгдэгч Ө.Г ийн жолоодсон “Тоуо!а А^иа” маркийн ...........улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4.145.000 төгрөгийн хохирол учирсан ба, иргэний нэхэмжлэгч Н.М  нь дээрх төлбөрийг болон өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тус тус нэхэмжлэхгүй гэж мэдүүлснийг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Ө.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн түүний жолооны эрхийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх” дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадралаас “Ө.Г  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Тухайн үед тээврийн хэрэгслийг Н.М ээс шилжүүлээгүй бол уг гэмт хэрэг үйлдэгдэхгүй байсан, нөгөө талаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь хувийн

 

байдлын хувьд 3-14 насны 5 хүүхэдтэйгээ хамт амьдардаг, өрх толгойлсон ганц бие эх, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ө.Г  нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан "тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг” хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч Ө.Г ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх, цээрлүүлэх зорилготой.

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн "хөнгөн” ангилалд хамаарч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”,

- мөн зүйлийн 3 дахь хэсэгт "...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ө.Г  нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хамтран амьдрагчаас тусдаа 03- 14 насны таван хүүхэдтэйгээ амьдардаг хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2

 

жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээг тус тус авч, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

  1. Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгч Ө.Г ийн В ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1280475 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ө.Г т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигон овогт Ө.Г ийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ө.Г ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ө.Г т гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд тус тус авсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1280475 дугаартай үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
  3. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ө.Г т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, энэ тогтоолоор хохирогч Д.Ц д төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч Н.М  нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 2.115.000 (хоёр сая нэг зуун арван таван мянга) төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Ө.Г ээс 1.057.500 (нэг сая тавин долоон мянга таван зуу) төгрөгийг, иргэний хариуцагч Н.М ээс 1.057.500 (нэг сая тавин долоон мянга таван зуу) төгрөгийг тус тус 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 15-ны дотор гаргуулж иргэний нэхэмжлэгч Ц.Д од олгосугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Ц  нь тус гэмт хэргийн улмаас учирсан болон ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
  6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Ө.Г т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч,

 

иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

  1. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          Т.АЛТАНТУЯА