| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2020/1006/Э |
| Дугаар | 1038 |
| Огноо | 2020-09-23 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Д.Туяана |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 1038
Сайхан амарсан уу
2020 9 23 2020/ШЦТ/1038
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,
улсын яллагч Д.Туяана,
шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт М.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2008023041220 дугаар хэргийг 2020 оны 9 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, “” ХХК-д хүргэлтийн ажилтан ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух,
урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 202 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Боржигин овогт Мажигийн Б /РД: /.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 6 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овоо 45 дугаар гудамж, 23 тоотод гэртээ хамтран амьдрагч Б.Пг шалтгаангүйгээр гараараа зүүн шанаан тус газар нь цохиж, зодон биед нь “тархи доргилт, хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, эгмэнд цус хуралт” бүхий гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.
Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ханьдаа дахин гар хүрэхгүй. Гэмээ ойлгож ухамсарлаж байна” гэв.
Эрүүгийн 2008023041220 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Б.Пгийн: “...Би Бтэй 2010 оноос хойш хамтран амьдарч байгаа. 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр миний төрсөн өдөр тохиож гэртээ тэмдэглэсэн. Найзууд болох Отгонсүрэн, нөхрийн хамт, эгч Пүрэвдулам, бэр Солонготуяа нар бид 3 шил 0,75 литрийн архи уугаад ярьж сууцгааж байгаад Отгонсүрэн, түүний нөхөр, Солонготуяа нар явцгаасан. Намайг хэвтэж байхад нөхөр Б утсаар хүнтэй хэрэлдээд байсан. Би унтлагын өрөөнд том охины хамт хэвтэж байсан. Нөхөр орон дээр миний хажууд сууж байхаар нь “хайраа одоо амаръя” гэж хэлтэл үгийн зөрүүгүй “чи муу юу гээд байгаа юм” гээд гараараа зүүн шанаа, хацар хэсэгт цохисон. Эгч орж ирээд Бийг татахад миний үснээс зулгаагаад намайг чирээд орноос буулган хана мөргүүлсэн. Эгч бид хоёр Бийг хоёр талаас нь татаж чангаагаад салгасан. Би гарч зугтаагаад цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед манай нөхөр Б их согтсон байсан. Маргааш нь “болсон үйл явдлаа санахгүй байна” гэж хэлсэн. Тухайн үед эмнэлгээр үйлчлүүлээгүй, өөрөөр нь эдгээсэн. Ямар нэгэн баримт байхгүй. Бид одоо ч хамт амьдарч байгаа. Нөхөр надаас уучлалт гуйгаад бид хоёр эвлэрсэн. ...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-22/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.06.30-ны өдрийн 7408 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Б.Пгийн биед тархи доргилт, хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, эгэмэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэжээ /хх-10-11/,
Гэрч Б.Пүрэвдуламын: “2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр дүү Пгийн төрсөн өдөр байсан. Тухайн өдөр Пгийн найз нөхөд, манай гэр бүл тэмдэглэсэн. Бид 3 шил 0,75 литрийн архи ууцгаасан. Дүү П амрахаар унтлагын өрөөнд хүүхэдтэйгээ хэвтэж байсан. Би том өрөөнд унтаж амарсан. Энэ хооронд Б утсаар хүнтэй маргалдаад байх шиг байсан. Нэг мэдсэн дүүгийн орилох чимээ гарахаар нь өрөөнд ортол Б Пг үснээс нь зулгаачихсан хана мөргүүлж байсан. Би Бийг татаж чангаагаад Пг зугтаалгасан. Б нилээн согтуу, бараг тасарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-25/,
аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-6-7/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны хүүхэд хамгааллын хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-31-37/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-44/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-38/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-41/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-45/, эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа /хх-46/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-47/, тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй лавлагаа /хх-48/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-50/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-51/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-52-53/, “” ХХК-ийн “М.Б нь хүргэлтийн ажилтнаар ажиллаж байгаа, сарын үндсэн цалин 650.000 төгрөг” гэх тодорхойлолт /хх-54/, банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-55-64/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг уншиж тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч М.Б согтуурсан үедээ 2020 оны 6 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан овооны 45 дугаар гудамж, 23 тоот гэртээ хамтран амьдрагч Б.Пг шалтгаангүйгээр гараараа зүүн шанаан тус газар нь цохиж, үсдэн хана мөргүүлж биед нь тархи доргилт, хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, эгэмэнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Б.Пгийн “...Бид нар 3 шил архи уусан. ...Нөхөр ...үгийн зөрүүгүй “чи муу юу гээд байгаа юм” гээд гараараа зүүн шанаа, хацар хэсэгт цохисон. Эгч орж ирээд Бийг хойш нь татахад миний үснээс зулгаагаад, намайг чирээд орноос буулган хана мөргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-22/, шүүх эмнэлгийн 7408 дугаар “1. Б.Пгийн биед тархи доргилт, хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, эгэмэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-10-11/, гэрч Б.Пүрэвдуламын “...Бид нар архи уусан. ...Дүүгийн орилох чимээ гарахаар нь өрөөнд ортол Б Пг үснээс нь зулгаачихсан хана мөргүүлж байсан...” гэх мэдүүлэг /хх-25/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-6-7/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны хүүхэд хамгааллын хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-31-37/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.Бийн хохирогч буюу хамтран амьдрагч Б.Пг шалтгаангүйгээр цохиж, үсдэж, хана мөргүүлж тархи доргилт, хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, эгэмэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Пгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Эмчилгээ хийлгээгүй, өөрөөр нь эдгээсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-22/, “...Одоо бид хоёр эвлэрсэн. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх-77/ зэргийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б нь согтуурсан үедээ хамтран амьдрагч Пг зодож хөнгөн хохирол учруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Бусдад төлөх төлбөргүй...” гэж,
шүүгдэгч “Хэлэх зүйлгүй. 600.000 төгрөгөөр торгож өгнө үү. Ханьдаа дахин гар хүрэхгүй. Гэмээ ухамсарлаж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч М.Б “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.
Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /ахуйн хүрээнд архидан согтуурч, шалтгаангүйгээр хамтран амьдрагчийнхаа эрх, эрх чөлөөнд гараараа цохих, үсдэх, хана мөргүүлэх үйлдлээр халдан гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт Мажигийн Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг 600.000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР