Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
Хэргийн индекс | 135/2017/00062/и |
Дугаар | 135/шш2017/00297 |
Огноо | 2017-03-15 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 135/шш2017/00297
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2017/00062/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* байр, ****** тоотод байрлах, ******* ******* ******* ХХК /регистрийн дугаар ********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт холбогдох
“11,094,707 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид шүүх хуралдаан дээр эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ:
“...******* ******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* үндсэн нэхэмжлэл болох 5,546,200 төгрөгийг хариуцагч тал төлнө гэвэл алдангид нэхэмжилсэн 5,463,007 төгрөгнөөс татгалзая гэснийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч 5,546,200 төгрөгийг дараа төсвийн тодотголд суулгаж төлж барагдуулна.“ гэв
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт холбогдуулан 11,094,707 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдаанд зохигч талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээндээ “******* ******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* үндсэн нэхэмжлэл болох 5,546,200 төгрөгийг хариуцагч тал төлнө гэвэл алдангид нэхэмжилсэн 5,463,007 төгрөгнөөс татгалзая гэснийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч 5,546,200 төгрөгийг дараа төсвийн тодотголд суулгаж төлж барагдуулна” гэж тохиролцсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ******* ******* ******* ХХК-ий нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт холбогдуулан 11,094,707 төгрөг гаргуулах тухай “******* ******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* үндсэн нэхэмжлэл болох 5,546,200 төгрөгийг хариуцагч тал төлнө гэвэл алдангид нэхэмжилсэн 5,463,007 төгрөгнөөс татгалзая гэснийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч 5,546,200 төгрөгийг дараа төсвийн тодотголд суулгаж төлж барагдуулна” гэж тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192,465 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний газраас улсын тэмдэгтийн хураамжид 103,689 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА