Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 297

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

  Хэргийн индекс 135/2017/00062/и

 

 Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 37 дугаар брак байр,  1 тоотод байрлах, Дэгжих есөн ган ХХК /регистрийн дугаар 4260457, утас 94022233, 88117850/-ийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт холбогдох 

 

“11,094,707 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч  нар оролцов.                      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Зохигчид шүүх хуралдаан дээр эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ:

“...Дэгжих есөн ган” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганбат үндсэн нэхэмжлэл болох 5,546,200 төгрөгийг хариуцагч тал төлнө гэвэл алдангид нэхэмжилсэн 5,463,007 төгрөгнөөс татгалзая гэснийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч 5,546,200 төгрөгийг дараа төсвийн тодотголд суулгаж төлж барагдуулна.“ гэв

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дэгжих есөн ган ХХК нь хариуцагч  Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт холбогдуулан 11,094,707 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанд зохигч талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээндээ “Дэгжих есөн ган” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганбат үндсэн нэхэмжлэл болох 5,546,200 төгрөгийг хариуцагч тал төлнө гэвэл алдангид нэхэмжилсэн 5,463,007 төгрөгнөөс татгалзая гэснийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч 5,546,200 төгрөгийг дараа төсвийн тодотголд суулгаж төлж барагдуулна” гэж тохиролцсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

                                                                                                                                         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д  зааснаар Дэгжих есөн ган ХХК-ий нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт холбогдуулан 11,094,707 төгрөг гаргуулах тухай “Дэгжих есөн ган” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганбат үндсэн нэхэмжлэл болох 5,546,200 төгрөгийг хариуцагч тал төлнө гэвэл алдангид нэхэмжилсэн 5,463,007 төгрөгнөөс татгалзая гэснийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч 5,546,200 төгрөгийг дараа төсвийн тодотголд суулгаж төлж барагдуулна” гэж тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192,465 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний газраас улсын тэмдэгтийн хураамжид  103,689 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Дэгжих есөн ган ХХК-д олгосугай.

                

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 З.ТУНГАЛАГМАА