Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 135/шш2017/00328

 

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа  даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* гудамж, ******* тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг дахь ******* ******* ******* ******* холбогдох,

 

ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Дархан-Уул аймаг дахь ******* ******* ******* албаны 41 дүгээр тойргийн ******* гүйцэтгэгч шинжээч томилох тухай тогтоолны дагуу миний өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р баг, мангиртын 2-4а тоот, ******** дугаарт бүртгэлтэй 1105 мкв талбайтай газрыг 19,448,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна.

Миний өмчлөлийн газрыг зах зээлийн үнээс хэт багаар үнэлж, өмч хөрөнгийг маань үнэгүйдүүлж байх тул ХХК-ийн 2016.05.04-ний өдрийн Үнэлгээний тайланг хүчингүй болгуулж өгнө үү” гэжээ.

 

     Хариуцагч Дархан-Уул аймаг дахь ******* ******* ******* алба нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “...Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1494 *******ээр 44,430,142 төгрөг гаргуулж Хаан банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгохоор *******лэсэн. Уг *******ийн дагуу ******* гүйцэтгэлийн ажиллагаа явуулан төлбөр төлөгч Б.Тогтохсүрэнгийн өмчлөлийн улсын дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сумын 15 дугаар баг, мангиртын 1 дүгээр хэсэг 2-4 тоот 144м2 талбайтай 2 давхар хувийн орон сууц, 859м2 талбайтай газрын хамт, Б.*******ын өмчлөлийн улсын дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сумын 15 дугаар баг, мангиртын 1 дүгээр хэсэг 4а тоот 72м2 талбайтай хувийн орон сууц 1105м2 талбайтай газрын хамт тус тус 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаар эд хөрөнгө битүүмжлэн хураах авах тухай битүүмжлэлийн  тогтоолоор битүүмжлэн хураан авч төлбөрийг төлөөгүй, банкны барьцаа хөрөнгүүдийн үнийн санал өгөөгүй тул Шийдвэр ******* тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу ахлах ******* гүйцэтгэгчийн 03 тоот шинжээч томилуулах тухай тогтоолоор үнэлгээ хийлгэхэд дээрх үл хөдлөх эд хөрөнгө газрыг нийт 260,400,000 төгрөгөөр үнэлэгдсэн.

Үнэлгээний тайланг төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт танилцуулсан.

...Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цагларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь  хариуцагч Дархан-Уул аймаг дахь ******* ******* ******* ******* холбогдуулан       ХХК-ийн  2016 оны 05   дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч Б.******* нь ******* ******* ******* тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасан  гуравдагч этгээд  тул шүүхийн ******* ******* ажиллагаанд гомдол гаргах эрхтэй байна.

Б.******* нь энэхүү гомдлоо ******* ******* ******* тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргасан байна.

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1494 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Б.Тогтохсүрэн нь Хаан банкны Дархан салбарын нэхэмжлэлийн шаардлага болох нийт 44,430,142 төгрөгийг тодорхой хуваарийн дагуу хуваан төлөхөөр тохиролцож, төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангирт 1 дүгээр хэсэг 2-4 тоот 144 м,кв талбайтай улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй хувийн сууц, дугаарт бүртгэлтэй газрын хамт, Дархан сумын 15 дугаар баг Мангирт 1-4А тоот 72 мкв талбайтай улсын бүртгэлийн дугаартай бүртгэлийн хувийн сууц, ******** дугаарт бүртгэлтэй газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан орлуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож *******лэсэн байх бөгөөд энэхүү захирамж, албадан гүйцэтгүүлэх захирамж, ******* хуудсыг үндэслэн Дархан-Уул аймаг дахь Шийдвэр ******* алба ******* гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан байна.

Тус албаны ахлах ******* гүйцэтгэгчийн тогтоолоор ******* ******* ажиллагааг үүсгэж, 2014 оны 05 сарын 20-ны өдрийн 3/38 дугаартай “эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-оор Б.*******ын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 1 дүгээр хэсэг, №4А тоотод байрлах улсын бүртгэлийн ******** дугаартай, нэгж талбарын №000166002 дугаартай 1105.0 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжлэн хурааж, улмаар талуудаас үнийн санал авахад үнийн санал ирүүлээгүй тул 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 06 дугаар Шинжээч томилох тухай тогтоол гарган шинжээч томилсны дагуу “ ” ХХК-ийн 2016 оны 05 сарын 04-ний өдрийн Үнэлгээний тайлангаар дээрх газрын нийт үнэлгээг 19,448,000 төгрөгөөр тогтоожээ.

 

Дээрх үйл баримтууд хэрэгт авагдсан ******* гүйцэтгэлийн хувийн хэргийн материалд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Ийнхүү хариуцагч байгууллагаас шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгох ажиллагааг ******* ******* ******* тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар явуулсан байх бөгөөд үнэлгээний талаар талууд харилцан тохиролцоогүй тул дээрх хуульд заасны дагуу шинжээч томилж үнэлгээ тогтоолгох ажиллагааг хариуцагч байгуулага хийсэн нь хуульд нийцсэн байна.

 

Гомдол гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан гомдлын үндэслэлдээ миний өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 1 дүгээр хэсэг, №4А тоотод байрлах улсын бүртгэлийн ******** дугаартай, нэгж талбарын №000166002 дугаартай 1105.0 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг  зах зээлийн үнээс хэт багаар үнэлж, өмч хөрөнгийг үнэгүйдүүлж байх тул 2016 оны 05 сарын 04-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн байх боловч зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн гэх ямар үндэслэл байгаа, түүний өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь хэдий хэмжээний үнэтэй гэж үзэж байгаа зэрэг нь тодорхойгүй байгаа бөгөөд энэхүү шаардлагын үндэслэлээ нотлох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

 

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т тус тус зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд гомдол гаргагч Б.******* нь энэхүү хуульд заасан үүргээ биелүүлээгүй, шинжээчийн дүгнэлтээр тогтоосон дээрх үнэлгээ тухайн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Б.*******ын Дархан-Уул аймаг дахь Шийдвэр ******* ******* холбогдуулан гаргасан “ ” ХХК-ийн 2016 оны 05 сарын 04-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож *******лэх нь зүйтэй гэж үзлээ.

Б.******* нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, ******* ******* ******* тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т тус тус заасныг баримтлан Б.*******ын Дархан-Уул аймаг дахь Шийдвэр ******* ******* холбогдуулан гаргасан “ ” ХХК-ийн 2016 оны 05 сарын 04-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Б.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар ******* танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч *******ийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар *******ийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        З.ТУНГАЛАГМАА