Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/845

 

  2020        9           21                                    2020/ШЦТ/845                                         

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 185/2019/0659/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Хишигжаргал,

улсын яллагч: Ц.Амгаланбаатар,

Иргэний хариуцагч: Х.Батсуурь, У.Ундрахбаатар, Э.Түвшинбаяр, түүний өмгөөлөгч А.Түвшинтөгс,

Хохирогч: Л.Гэрэлмаа, Г.Халиунаа, Э.Жинхүү, Д.Бум-Эрдэнэ, Б.Ууганцэцэг Б.Нямсүрэн, Д.Баярцэцэг, С.Сэргэлэн, Ц.Ундрахбаяр

Хохирогч нарын өмгөөлөгч Б.Батбаатар

Шүүгдэгч: Б.М., түүний өмгөөлөгч В.Хүрэлхад, Ж.Давааням нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар                                                          

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М.д холбогдох эрүүгийн 1809018390326 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Англи хэлний орчуулагч мэргэжилтэй, Монголын Хүний нөөцийн шинэчлэлийн академийн маркетингийн менежер ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчний 89-12 тоотод оршин суух хаягтай, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 557 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн, Б.М. /РД: /

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

  • Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт АБ центр төвийн 1102 тоотод ипотекийн 8 хувийн зээлд хамруулж өгнө гэж худал хэлэн хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Г.Ганхөлөгөөс 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 2.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг,
  • 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Худалдаа хөгжлийн банкны 3-306 тоотод ипотекийн 8 хувийн зээлд хамруулж өгнө гэж худал хэлэн хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Ц.Ууганбаяраас 3.000.000 төгрөг,
  • 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт АБ центр төвийн 1102 тоотод ипотекийн 8 хувийн зээлд хамруулж өгнө гэж худал хэлэн хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Б.Эрхэмбаяраас 3.000.000 төгрөг,
  • 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт АБ центр төвийн 1102 тоотод ипотекийн 8 хувийн зээлд хамруулж өгнө гэж худал хэлэн хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Б.Балжиннямаас 2.000.000 төгрөг,
  • Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт АБ центр төвийн 1102 тоотод ипотекийн 8 хувийн зээлд хамруулж өгнө гэж худал хэлэн хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Л.Бум-Эрдэнээс 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 2.600.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 400.000 төгрөг,
  • 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт АБ центр төвийн 1102 тоотод ипотекийн 8 хувийн зээлд хамруулж өгнө гэж худал хэлэн хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Б.Нямсүрэнгээс 4.000.000 төгрөг,
  • 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт АБ центр төвийн 1102 тоотод ипотекийн 8 хувийн зээлд хамруулж өгнө гэж худал хэлэн хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Б.Сүхнарангаас 3.000.000 төгрөг,
  • 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт АБ центр төвийн 1102 тоотод ипотекийн 8 хувийн зээлд хамруулж өгнө гэж худал хэлэн хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Б.Булганхангайгаас 4.000.000 төгрөг,
  • Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт АБ центр төвийн 1102 тоотод ипотекийн 8 хувийн зээлд хамруулж өгнө гэж худал хэлэн хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Э.Жинхүүгээс 4.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Ч.Баярхүүгээс 2.000.000 төгрөг,
  • 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Д.Мэндсайханаас 4.500.000 төгрөг,
  • 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Б.Ууганцэцэгээс 3.000.000 төгрөг,
  • 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр С.Цэдэнпүрэвээс 4.000.000 төгрөг,
  • 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр М.Аззаяагаас 4.000.000 төгрөг,
  • 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ц.Ариунсайханаас 2.500.000 төгрөг,
  • 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1.050.000 төгрөг,
  • 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 450.000 төгрөг,
  • 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Б.Алтанзулаас 2.000.000 төгрөг,
  • 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр С.Сэргэлэнгээс 3.000.000 төгрөг,
  • 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Б.Оюунсүрэнгээс 4.000.000 төгрөг,
  • 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт АБ центр төвийн 1102 тоотод ипотекийн 8 хувийн зээлд хамруулж өгнө гэж худал хэлэн хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Д.Баярцэцэгээс 3.000.000 төгрөг,
  • 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт АБ центр төвийн 1102 тоотод ипотекийн 8 хувийн зээлд хамруулж өгнө гэж худал хэлэн хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Ж.Ундрахбаяраас 3.000.000 төгрөг,
  • 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт АБ центр төвийн 1102 тоотод ипотекийн 8 хувийн зээлд хамруулж өгнө гэж худал хэлэн хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Г.Баянжаргалаас 3.000.000 төгрөг,
  • 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт АБ центр төвийн 1102 тоотод ипотекийн 8 хувийн зээлд хамруулж өгнө гэж худал хэлэн хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Б.Уянгаас 3.000.000 төгрөг,
  • 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт АБ центр төвийн 1102 тоотод ипотекийн 8 хувийн зээлд хамруулж өгнө гэж худал хэлэн хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Ч.Мөнхдэлгэрээс 4.000.000 төгрөг,
  • 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт АБ центр төвийн 1102 тоотод ипотекийн 8 хувийн зээлд хамруулж өгнө гэж худал хэлэн хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Л.Гэрэлмаагаас 3.000.000 төгрөг,
  • 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт АБ центр төвийн 1102 тоотод ипотекийн 8 хувийн зээлд хамруулж өгнө гэж худал хэлэн хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Э.Доржбатаас 3.000.000 төгрөг,
  • 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт АБ центр төвийн 1102 тоотод ипотекийн 8 хувийн зээлд хамруулж өгнө гэж худал хэлэн хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Г.Халиунаагаас 3.000.000 төгрөг,
  • 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт АБ центр төвийн 1102 тоотод ипотекийн 8 хувийн зээлд хамруулж өгнө гэж худал хэлэн хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Д.Сэдбазараас 3.000.000 төгрөг,
  • 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт АБ центр төвийн 1102 тоотод ипотекийн 8 хувийн зээлд хамруулж өгнө гэж худал хэлэн хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан А.Мөнхбаатараас 3.000.000 төгрөг,
  • 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт АБ центр төвийн 1102 тоотод ипотекийн 8 хувийн зээлд хамруулж өгнө гэж худал хэлэн хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Б.Ариунцэцэгээс 3.000.000 төгрөг,
  • 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт АБ центр төвийн 1102 тоотод ипотекийн 8 хувийн зээлд хамруулж өгнө гэж худал хэлэн хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан С.Туяагаас 4.000.000 төгрөг,
  • 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт АБ центр төвийн 1102 тоотод ипотекийн 8 хувийн зээлд хамруулж өгнө гэж худал хэлэн хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан А.Амарбатаас 3.000.000 төгрөг,

2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт АБ центр төвийн 1102 тоотод ипотекийн 8 хувийн зээлд хамруулж өгнө гэж худал хэлэн хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Д.Пүрэвдоржоос 4.000.000 төгрөг авч нийт 103.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

шүүгдэгч Б.М.н өгсөн: “Макс вилл компани нь 2017 оны 6 дугаар сараас эхлээд үл хөдлөх хөрөнгө зуучлалаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2017 оны 8 дугаар сараас эхлээд Голомт банкны эдийн засагч Эрдэнэтуяа мөн Хаан банкны эдийн засагч Сэргэлэн гэх хүмүүстэй холбогдож, үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниуд банктай хамтарч орон сууц борлуулаад мөн 8 хувийн зээл гаргах үйл ажиллагааг явуулж болно гээд, мөн компани банк хооронд гэрээ хийлгэж өгнө гэсэн яриа хэлэлцээр хийсэн. Тухайн үед Эрдэнэтуяа, Сэргэлэн нарт үйлчлүүлэгч нарын бичиг баримтыг, мөн ажлын хөлсийг өгдөг байсан. Ингээд 10 дугаар сарын 20-д гараад Эрдэнэтуяа болон Сэргэлэн нартай холбогдох боломжгүй болсон. Хавтаст хэрэгт авагдсанаар 33 хохирогч гэж байгаа бөгөөд би нийт 13 хүнтэй гэрээ хийж тэднээс ажлын хөлс аваагүй. Эдгээр хүмүүстэй иргэний хариуцагч Ундрахбаатар, Батсуурь, Түвшинбаяр нар нь өөрсдийн хувийн дансаар авсан бөгөөд үүнийг шалгуулах хүсэлтэй байна.  Үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани нь банк руу хүсэлтээ явуулдаг. Үүний дагуу Хаан банк болон, Хас банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк зэрэгт хүсэлтээ өгсөн байгаа. Хамгийн гол нь Хас банк дээр Нямдаваа гээд хүн санхүүгийн албаны захирал Эрдэнэбаяр гэдэг хүнээр дамжуулаад тэнд манай үеэл байгаа юм аа үүгээр дамжуулаад гэрээг нь хийж өгнө гэсэн. Тэгээд 2 сая төгрөг надаас авсан.  1.000.000 төгрөгийг ажлын хөлс болгож банкны хүмүүст өгдөг байсан. Гэрээ байгуулсан Х.Батсуурь, У.Ундрахбаатар, Э.Түвшинбаяр нарт 1 сая төгрөг урамшуулалд өгдөг байсан. Харин үлдсэн 1 сая төгрөгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулдаг байсан. Би нийт 13 хүнээс мөнгө авсан асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үүнд: Балжиннямын 2 сая төгрөг, Нямсүрэнгийн 4 сая төгрөг, Булганхангайн 4 сая төгрөг, Ганхөлөгийн 4 сая төгрөг, Баярхүүгийн 2 сая төгрөг, Аззаяагийн 4 сая төгрөг, Ариунсайханы 4 сая төгрөг, Алтанзулын 2 сая төгрөг, Оюунсүрэнгийн 4 сая төгрөг, Баярцэцэгийн 3 сая төгрөг, Ундрахбаярын 3 сая төгрөг, Доржбатын 3 сая төгрөг, Мөн Ариунцэцэгээс мөнгө авсныг бүрэн зөвшөөрөхгүй байгаа. Зарим нь хэсэгчлэн зөвшөөрөхгүй байгаа. Үүнд: Ууганбаярын 1 сая төгрөг Эрхэмбаярын 1 сая төгрөг, Бум-Эрдэнийн 1 сая төгрөг, Жинхүүгийн 1 сая төгрөг, Мэндсайханы 1 сая төгрөг, Ууганцэцэгийн 1 сая төгрөг, Цэдэнпүрэвийн 1 сая төгрөг, Сэргэлэнгийн 1 сая төгрөг, Баянжаргалын 1 сая төгрөг, Уянгын 1 сая төгрөг, Мөнхдэлгэрийн 1 сая төгрөг, Гэрэлмаагийн 1 сая төгрөг, Халиунаагийн 1 сая төгрөг, Сэдбазарын 1 сая төгрөг, Амарбатын 1 сая төгрөг, Туяагийн 1 сая төгрөг, Пүрэвдоржийн 1 сая төгрөг. Нийт хүлээн зөвшөөрч байгаа үнийн дүн нь 46.500.000 төгрөг бөгөөд иргэний хариуцагч Х.Батсуурьд ногдох 23 сая төгрөг, Э.Түвшинбаярт ногдох 10 сая төгрөг, У.Ундрахбаатарт ногдох 25 сая төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийт 58 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэх мэдүүлэг,

хохирогч Б.Нямсүрэнгийн өгсөн: “2018 оны 9 дүгээр сард Түвшинбаяртай анх утсаар холбогдоод танайх 8 хувийн зээл гаргадаг юм уу гээд асуухад гаргадаг та хүрч ирээд уулз гэхээр нь ирж уулзсан. Уулзаад ямар, ямар бичиг баримт бүрдүүлэхийг нь асуугаад бүрдүүлээд, эхлээд Хаан банканд гаргана гээд өгсөн боловч дараа нь болиод Хас банк дээр гаргана гэж байсан. Материалаа бүрдүүлж өгчихөөд ажлын хөлс гээд 4 сая төгрөгийг та миний данс руу шилжүүлчих гэж Түвшинбаяр хэлэхээр нь Түвшинбаяртай гэрээ хийгээд Түвшинбаярын данс руу 4 сая төгрөг хийсэн. Эхлээд 2.5 сая, дараа нь 1,5 сая гэж хувааж шилжүүлсэн.  Тэгээд 1 сарын дараа үйл ажиллагаа явуулдаг оффисын байранд нь ирэхэд хоосон байсан. Би хамгаалагчаас нь гуйгаад асуухад шөнө нүүсэн гэж хэлсэн. Дараа нь Түвшинбаярын утас руу залгахад утсаа аваагүй, тэгэхээр нь мэссэж  бичсэн. Танайх яасан бэ, ямар хариу гарсан бэ гэхэд Түвшинбаяр нь би мэдэхгүй байна та манай захиралтай ярь гээд захирлынхаа дугаарыг өгөхөд захирлынх нь утас бас холбогдохгүй байсан. Тэгэхээр нь Түвшинбаярт та нар худлаа хэлээд хүн луйвардсан юм биш үү? гэхэд Та цагдаагийн газар очоод гомдлоо өгч болно гэсэн. Одоогоор миний хохирлыг барагдуулаагүй. Би Түвшинбаяр руу мөнгөө шилжүүлсэн учраас 4 сая төгрөгөө Түвшинбаяраас нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,

Хохирогч Л.Гэрэлмаагийн өгсөн: “Би 2017 оны 8 дугаар сарын 30-нд Б.М.тэй гэрээ байгуулаад бэлэн 3 сая төгрөг авчирч өгсөн. Надад бэлэн мөнгөний баримтын хуулбар байгаа. Гэрээ байгуулахад Батсуурь хамт байсан. 8 дугаар сарын 30-нд гэрээ байгуулаад 12 дугаар сарын 30-н хүртэл 4 сар хүлээсэн. Энэ хугацаанд хүлээхдээ би 8 хувийн биш жилийн 18 хувийн хүүтэй орон сууцанд ороод маш их мөнгөөр хохирсон. Би үнэхээр хүүгээ дийлэхгүй урьдчилгаа 30 сая төгрөг өгөөд урьдчилгаанаасаа хасуулаад 20-оод сая төгрөг аваад буцаад 2018 оны 4 дүгээр сарын 14-нд тэр байрнаасаа гарсан. Бүр орох оронгүй болсон. Тухайн үед гэрээ байгуулаад шинэ байранд орохдоо өмнө нь түрээсэлж байсан байрнаасаа гарчихсан, дараа нь шинэ байрнаасаа хөөгдөөд гарахдаа надад ямар ч байр байхгүй, очих айлгүй, ажлын агуулахад эд хогшлоо хийж байж аргалсан. Мөн гэрээгээ хүлээж байх хугацаанд Б.М. маш их хүлээлгэсэн. Одоо ингээд 3 жил гаруй боллоо. 12 дугаар сард оффис дээр очиход хэн ч байгаагүй, хоосон ширээнүүд байсан. Хохирогч гэх хүмүүсийн бүх бичиг баримт зүгээр л тэнд хэвтэж байсан. Хүлээж байх 4 сарын хугацаанд Б.М. надад маш их хүлээлгэлээ гээд 300.000 төгрөгийг буцааж өгсөн. Иймд Б.М.ээс нийт 2.700.000 төгрөгийг нэхэмжилмээр байна. Энэ хугацаанд хохирсон бусад зүйлийг нэхэмжлэхээ больё. Одоогоор 2.700.000 төгрөгөө л хурдан авмаар байна гэв.” гэх мэдүүлэг,

Хохирогч С.Сэргэлэнгийн өгсөн: “Би 2017 оны 9 дүгээр сард хамгийн анх Ордос гээд компаниас орон сууц худалдаж авах талаар бичиг баримт бүрдүүлээд гэрээ хийгээд явж байсан. Тэгэхэд Ордос компаниас надад Б.М. гэж хүн ирж уулзсан 8 хувийн зээл гаргахаар зуучлах компани байна яаралтай очиж уулз гэсэн. Тэгээд би материалаа бүрдүүлээд 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр уулзаад материалаа шалгуулаад гэрээ хийгээд мөнгөө яаралтай тушаа хурлаар орох гэж байна гэсэн учраас мөнгөө тушаасан. Тухайн үед би өөрөө байрны зээл хөөцөлдөж байсан болохоор банк бус санхүүгээс зээл авч Б.М.т тушаасан. Одоо хүртэл тэр зээлийнхээ хүүг төлөөд явж байгаа. Анх ингэж холбогдож Мөнцэцэгийн хохирогч болсон. Иймд Б.М.т өгсөн 3 сая төгрөгөө буцааж авах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Баярцэцэгийн өгсөн: “Би анх фейсбүүкээс зээл гаргана гэсэн зар хараад хаягаар 2017 оны 9 дүгээр сарын 25-нд очиж уулзсан. Уулзахад болно материалаа бүрдүүлээд өг мөнгөө шилжүүл гэсэн. Тэгээд мөнгөө шилжүүлэх болоод Батсуурийн данс руу мөнгөө шилжүүлж байсан. Б.М. бол өөрөө байсан. Гэтэл Б.М. одоо намайг танихгүй гээд байна. Нотариатаар байгуулсан гэрээ, Батсуурийн дансанд мөнгө шилжүүлсэн баримт байгаа. Мөн Б.М.ийн гарын үсэгтэй, тамгатай хэрвээ энэ зээл бүтэхгүй байвал 3 сая төгрөгийг буцааж олгоно гэсэн баримт байгаа. Б.М.тэй би маш олон удаа уулзаж байсан. Би өрөөнд нь ороод загнаад хэрэлдээд, чи хүнийг хуурч байна энэ буруу үйл ажиллагаагаа зогсоо мөнгөө буцааж авъя гэж хэлж байсан. Ажилчид гээд хэдэн залуучууд байсан бүгдэд нь энэ ажлаа боль, та нар хэрэгт орно шүү гэж хэлж байсан. Иймд би Б.М.ээс 3 сая төгрөгийг нэхэмжилж байна. 3 жилийн хугацаанд маш олон зүйлээрээ хохирлоо.” гэх мэдүүлэг,

Хохирогч Ж.Ундрахбаярын өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 18-нд Батсуурьтай гэрээ хийж 3 сая төгрөг өгсөн. Гэрээ хийхээс өмнө 2-3 хоног ирж уулзахад захирал нь байгаагүй. Гэрээ хийхэд бас байгаагүй. Захирал эзгүй гэж хэлсэн. Тэгээд би Батсуурийн дансанд 3 сая төгрөгийг хийсэн. Баримтаа дараа ирж авсан. Иймд Батсууриас 3 сая төгрөгийг нэхэмжилмээр байна. Би мөнгө шилжүүлсэн хүнээсээ мөнгөө нэхэмжилж байна. Компанидаа цаашаа өгсөн эсэхийг би мэдэхгүй.” гэх мэдүүлэг,

Хохирогч Э.Жинхүүгийн өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 17-нд би гэрээ хийсэн. Гэрээ хийхэд Б.М. байсан. Б.М. Бямбадорж гэх хүнд Батсуурийн өмнөөс гэрээ хийчих Батсуурь хөдөө явсан гээд Батсуурийн нэр дээр гэрээ хийсэн. Надад Б.М. бэлэн мөнгөний баримтаа бичиж өгсөн. Гэрээн дээр тамга дарж гарын үсэг зурж өгсөн. Би мөнгийг нь өөрийнх нь данс руу хийж өгсөн. Нийт 4 сая төгрөг хийсэн. Хаан банкнаас Голомт банк руу банк хоорондын гүйлгээгээр хийсэн. Хаан банкнаас гүйлгээ хийсэн бичиг авсан нь надад байна. 2900008118 данс руу орсон. Тэгэхээр би Б.М. гэх хүнээс 4 сая төгрөг нэхэмжилж байна. Б.М. өөрөө надаас мөнгө авсан учраас түүнээс нэхэмжилж байна. Б.М. яагаад 1 сая төгрөгийг хасаж тооцоод байгааг ойлгохгүй байна. Хохирлоо барагдуулмаар байна.” гэх мэдүүлэг,

Хохирогч Л.Бум-Эрдэнийн өгсөн: “Би 2017 оны 8 дугаар сарын сүүлээр фэйсбүүкээс зар олж харсан. Тэгээд зарын дагуу холбогдоход Батсуурь ирж уулз гэсэн. Батсуурьтай ирж уулзахад бүрдүүлэх материалаа аваад ир гэсэн. 9 дүгээр сарын эхээр ирэхэд Батсуурь болон Б.М. нар хоёулаа байсан. Би ер нь бол Батсуурьтай гэрээ хийсэн. Тэгээд намайг Батсуурийн данс руу шилжүүлчих гээд би 2.600.000 төгрөг шилжүүлсэн. Анх шилжүүлэхдээ яагаад компанийн данс руу шилжүүлэхгүй хувь хүний данс руу шилжүүлж байгаа юм бэ гэж асуухад, компанийн данс руу шилжүүлэхээр татвар авдаг учраас хувь хүний данс руу авч байгаа юм аа гэж хэлсэн. Би тухайн үед 400.000 төгрөгийг нь үлдээгээд бага зэрэг харъя гэж бодсон. Маргааш нь Б.М. над руу яриад 400.000 төгрөгөө одоохон над руу хийгээдэх гээд нэг данс өгсөн, тэр данс руу 400.000 төгрөг хийсэн. Би тэр үед Батсуурьтай гэрээ хийсэн гэж бодож байсан боловч дараа нь асуудал үүсээд ирэхээр нь гэрээгээ үзэхэд тэр гэрээ Ундрахбаатар гэдэг хүний гарын үсэгтэй гэрээ байсан. Би Батсуурь гэдэг хүнтэй гэрээ хийсэн байхад яагаад надад Ундрахбаатар гэдэг хүний нэртэй гэрээ өгсөн бэ? гэхэд Батсуурь надад ямар хамаатай юм бэ? Ундрахбаатар гэдэг хүнтэй л гэрээ хийсэн юм байлгүй гээд загнасан. Батсуурь мөнгө авахдаа маш сайхан зантай байсан. Дараа нь асуудал үүссэний дараа очиход надад ямар хамаатай юм бэ, Б.М.тэй ярь гэж байсан. Б.М. дээр очоод 9 дүгээр сарын эхээр гаргана гээд очиход гаргаагүй. 10 сарын эхээр дахиад очсон. Гэтэл Голомт банк дээр гэрээ хийсэн чинь Голомт банк болохгүй болсон, одоо Хас банктай гэрээ хийх гэж байна гэсэн. Тэгээд би 11 сарын эхээр очоод мөнгөө авъя гээд өрөөнөөс нь гарахгүй сууж байсан. Гэтэл Б.М. Батсуурийг дуудаад нөгөө мөнгөө аваад ир гээд 1.600.000 төгрөг авч ирсэн. Үлдсэн мөнгийг нь удалгүй ирээд нэхсэн. Ирэхэд тэнд Нямдаваа гээд хүн ирсэн байсан. Би энэ компанийн эзэн нь юм аа, би дүүдээ энэ компанийг ажиллуулсан чинь эд нар муу ажиллуулсан байна гээд Б.М.ийг дуудаж авчраад загнаад байсан. Б.М. уйлаад байж байсан. Тэгэхээр нь би одоо мөнгөө авах ёстой гэхэд надад график гаргаж өгсөн. 12 дугаар сарын 1-нээс эхлээд 500.000 төгрөг өгч эхэлнэ гэсэн. Ингээд Б.М. рүү  12 дугаар сарын 1-нд мөнгөө авъя гэхэд энд тэнд явж байна гээд худлаа яриад байсан. Утсаа авахгүй дандаа мэссэж бичдэг байсан. Тэгж ярьж ярьж 300.000 төгрөг надад өгсөн. Үндсэндээ Б.М.ээс 1.100.000 төгрөгийг нэхэмжилж байна. Яагаад гэвэл тамга тэмдэг бүх зүйлийг хариуцаж байсан хүн учраас. Эдгээр хүмүүс доор нь ажиллаж байсан хүмүүс, ажлынхаа хөлсийг авсан байх гэж бодож байна. Ямар ч байсан энэ компанийн удирдлага байсан учраас Б.М.с нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Халиунаагийн өгсөн: “Би 2017 оны 9 дүгээр сарын 27-нд гэрээ байгуулсан. Эднийх өөрсдөө “Макс вилл” гээд пэйж хаягтай байсан. Тэгээд тэр хаяг дээр байсан утасны дугаараар холбогдоод ярихад анх Ундрахбаатар захиралтай гэрээ хийнэ гээд би ээжтэйгээ очсон. Тэгээд Б.М.тэй ороод уулзсан чинь 3 сая төгрөгөө бэлнээр нь өгдөг, манайх Хаан болон, Голомт банкин дээр гэрээтэй байгаа, 8 хувийн зээлийг 28  хоногт гаргаж өгнө гээд 28 хоногийн хугацаатай гэрээ байгуулсан. Мөн би 9-12 сарын хугацаанд 3 удаа гэрээгээ шинэчилж сунгасан. Бүх гэрээг Б.М.тэй хийсэн, гэтэл одоо Түвшинбаяр 3 сая төгрөгөөс 1 сая төгрөгийг төлнө гэж байна. Би Б.М.тэй гэрээ хийсэн тул Б.М.ээс 3 сая төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Ууганцэцэгийн өгсөн: “Би 2017 оны 9 дүгээр сард шуурхай зараас 8 хувийн ипотекийн зээл гаргана гэсэн зар хараад утсаар яриад уулзсан. Тэгэхэд Сувдаа гэх хүнтэй уулзаад надад байраа үзүүлсэн. Дараа нь тэр охин ажлаасаа гарсан. Тэгээд Түвшинбаяртай уулзаад надад ямар, ямар материал бүрдүүлэхийг зааж өгсөн. Би материалаа бүрдүүлж ирээд дутуу юм байна уу гээд Түвшинбаяраас зөвлөгөө авсан. Гэрээг харин Б.М.тэй байгуулсан. Гэрээг хийхдээ 2017 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 3.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Дараа нь баримт хэрэгтэй данс руу шилжүүлье гэхэд кампанийн данс руу шилжүүлэхээр татвар авдаг юм аа гэхээр нь би ээжийнхээ тэтгэврийн зээлийг авхуулж байгаад Б.М-д 3.000.000 төгрөгийг бэлнээр авчирч өгч байсан. Надад баримт, гэрээ бүх зүйл нь байна. Ингээд би байрныхаа хүнтэй гэрээ хийгээд байрандаа орох юм уу? гэхээр нь за тэгье гээд орсон. Би эргээд Б.М. рүү 21 хоногийн дараа юу болсон бэ? гэхэд 7 хоногийн дараа гарна гэнээ гэж хэлсэн. Дандаа ингэж худлаа ярьдаг, эсвэл утсаа авдаггүй. Нэг өдөр ажил дээр ирээд хоёулаа найзууд болно. Чиний зээлийг найз нь бүтээж өгнө гэж хэлсэн. Б.М. надаас 3.000.000 төгрөгийг бэлнээр авсан тул Б.М.ээс 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Надад гарын үсгээ зурж өгөөд бэлнээр 3.000.000 төгрөгийг авчхаад 1.000.000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж байна. Яагаад зөвшөөрөхгүй байгааг ойлгохгүй байна. Би ээжийнхээ тэтгэврийн зээлийг хүүтэй нь төлж байна. Мөн өндөр үнэтэй байр авсан, тэр байрнаас намайг гар гэсэн. Би тэр байрыг нь тохижуулаад орсон байсан гэтэл эзэн нь чи манай байрыг цоолсон болохоор өгсөн урьдчилгаанаас чинь мөнгө суутгана гэсэн. Тэгээд би аргагүйн эрхэнд банкны 18 хувийн зээл авсан. Тэр дээр урьдчилгаа 19.600.000 төгрөг өгсөн. Үүнийг төлөхдөө 18 хувиар 2 жил төлж байна. Тэгээд 18 хувийн зээлээ 2 жилд 11.200.148 төгрөгийг төлсөн байна гэх мэтчилэн би Б.М.ээс болж 10.366.000 төгрөгөөр хохирсон. Мөн ээжийн тэтгэврийн зээлийг 2 жилээр аваад өгсөн. Миний ээжийн бие нь муудаад явж байхад Б.М. рүү залгаад мэссэж бичээд байхад надад нэг ч хариу өгөөгүй. Миний ээж бурхан болсон. Б.М.т 3.000.000 төгрөг өгөөгүй бол миний ээж биеэ эмчлүүлээд амьд байх байсан. Мөн би өмгөөлөгч авсан. Иймд Б.М.ээс нийт 3.300.000 төгрөгийг нэхэмжилж байна. Надад Б.М.н 3.000.000 төгрөг өгнө гэсэн баримт байна.” гэх мэдүүлэг,

Иргэний хариуцагч Х.Батсуурийн өгсөн: “Би 2017 оны намар интернэтэд тавигдсан зарын дагуу ажилд орсон. Ажилд ороод хөдөлмөрийн гэрээ байгуулаад Б.М. захирлын үүрэг даалгаврын дагуу ажил үүргээ гүйцэтгэдэг байсан. Тамга тэмдгийг хувьдаа ашиглах зүйл болж байгаагүй. Тухайн үед нилээн олон хүүхдүүдтэй цуг ажиллаж байсан. Яг одоо байгаагаас Түвшинбаяр, Ундрахбаатар миний бие бид гурав ахлах менежер. Бусад хүмүүс зуучлалын менежер гэсэн албан тушаалтай ажилладаг байсан. Энэхүү компани эхлээд үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани байсан хөрөнгө зуучилдаг. Гэтэл нэг өдөр ирээд бид нар одоо ингээд банктай харьцдаг болсон. Банкны хүмүүстэй уулзаад бүх юмнууд болчихсон байгаа. Банкны зээл мөн барьцаанд хураагдсан байрнуудыг манай компани зарж өгөөд оронд нь квот авна, таван байр зарж өгөх юм бол нэг найман хувийн зээл бүтээж өгөх эрх өгөх нөхцөлтэй болсон байгаа. Тэгээд манай компани найман хувийн зээл гаргаж өгнө. Тийм болохоор одоо хүмүүс олоод сонин, сэтгүүл интернэтэд зар өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд сонинд ч зар өгдөг байсан, интернэтэд ч зар тавьдаг байсан. Интернэтэд бол “Макс Вилл” компанийн пэйж хуудсаар болон өөрсдийн хувийн фэйсбүүк хаягаар зар тавьдаг байсан. Тэгээд хүмүүсийн ирж уулзаад өгсөн материалыг нь эхлээд Б.М. захиралд шалгуулдаг байсан. Үндсэндээ одоо найман хувийн зээл гарахад шаардлага хангаж байгаа эсвэл хангахгүй байгаа эсэхийг нь шалгадаг байсан. Б.М. материалаа банк руу шалгуулах гээд өгчихсөн байна. Нэг хоёр хоногийн дараа хариу нь гарна. Заримдаа өдөртөө хариу нь гарчихлаа боломжтой материал байна. Заримдаа бол боломжгүй материал байна гээд буцаадаг байсан. Тэгээд ерөнхийдөө нэлээн хэдэн хүмүүстэй гэрээ хийсэн. Анх аман тохиролцоо хийхдээ Б.М. нэг гэрээнээс нэг сая төгрөгийг урамшуулал цалин болгож өгнө гэж хэлж байсан. Гэхдээ яг бүтэн нэг сая төгрөг өгч байсан тохиолдол байхгүй, янз янз байсан. Өгөхгүй байх тохиолдол олон байдаг байсан. Мөн яагаад хувь дансаар аваад байсан тухайгаа ярихдаа та нар өөрсдийн Хаан банкны дансаар авчих. Нэгдүгээрт та нарын дансны хуулганд хэрэгтэй, хоёрдугаарт буцаалт энэ тэр хийхэд татвар гээд асуудалтай байдаг болохоор өөрсдийнхөө хувь дансаар авбал ер нь бол амар байна гэсэн. Ингээд бид нарын дансаар авхуулдаг байсан. Тэгэхдээ өөрөө хамгийн гол нь Хаан банкны данстай байж болох байсан. Гэхдээ Б.М.т өөрийн гэсэн Хаан банкны данс байдаггүй байсан. Тухайн үед ихэвчлэн бүх хүмүүс Хаан банк ашигладаг байсан. Дийлэнх хүмүүс интернэт банкаар хийж, эсвэл Хаан банкны АТМ ашиглан мөнгөө хийе гэдэг байсан. Гэтэл манай компани өөрөө Голомт банкны данстай. Б.М. захирал өөрөө Голомт банкны данстай гэтэл хүмүүс Хаан банкны данс руу хийх сонирхолтой байсан. Ийм болохоор тухайн үед хүмүүсийн мөнгийг өөрсдийнхөө банкны дансаар авч байсан тохиолдлууд бол байгаа. Аваад тухай бүрд нь Б.М.т буцаагаад өгдөг байсан. Үүнийг Б.М.тэй болон бид нартай ажиллаж байсан бүх хүмүүс мэдэж байгаа. Тэр тамганы хувьд бид нар дураараа аваад хүссэн гэрээн дээр тамга дарах боломжгүй. Мөн бэлэн мөнгөний баримт дээр санхүүгийн тамга дарах боломж огтхон ч байдаггүй байсан. Үүнийг нарийн бичиг хийдэг байсан ба Энхжин гээд охины мэдүүлгээр нотолж байгаа. Б.М. захирал зөвхөн өөрөө тамга тэмдгээ ашигладаг байсан. Өөр ямар нэгэн байдлаар тамга тэмдэг ашиглах боломжгүй байсан гэж хэлсэн байдаг. Мөн зөвшөөрөхгүй байгаа гээд арван гурван хүн байна. Тэрэнд нь ямар ямар хүмүүс байгааг хэлье. Ганхөлөг, Баярхүү, Аззаяа, Алтанзул, Баярцэцэг, Ундрахбаяр, Доржбат гэсэн хүмүүс байна. Энэ хүмүүсийг үзэж харж байгаагүй, огт танихгүй. Энэ гурван менежер тамга аваад гэрээ хийсэн гэж мэдүүлж байна. Нэгдүгээрт Доржбат гэдэг хүн хүнтэй би гэрээ хийсэн. Над руу 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 3.000.000 төгрөгийг би Б.М.т өгсөн. Энэ хүнийг огт танихгүй гээд байгаа нь Доржбат гэдэг хүний мэдүүлгээр батлагдаж байгаа. Мөн Б.М. Доржбаттай сүүлд шинэчлээд шинэ гэрээ байгуулсан, шинэ гэрээнийх нь хугацаа хүртэл дууссан. Дууссаны дараа Б.М.тэй яриад мөнгөө авъя аа гээд ярихад одоо хоёр хоногийн дараа шилжүүлнэ гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг байгаа. Мөн түүний ээж Оюунчимэг гэх хүний мэдүүлэг байгаа. Гэтэл одоо тэр хүнийг танихгүй гээд байгааг нь гайхаж байна. Ундрахбаяр гэдэг хүний яг өөрийнх нь гараар бичиж өгсөн өргөдөл байдаг. Түүн дээр 99014406 гээд дугаараас Б.М. захиралтай удаа дараа холбогдсон мөнгийг чинь ганц хоёр хоногийн дараа өгнө гээд яваад байсан, өгч чадахгүй байгаа. Одоо ингээд цагдаад өргөдөл өгч байна гэсэн өөрийнх нь гараар нь бичсэн өргөдөл, мөн мэдүүлэг байгаа. Тухайн үед хэрвээ танихгүй байсан бол утсаар ярихад танихгүй гэдгийг хэлээд, тэр Батсууриасаа мөнгөө ав гэдэг ч юм уу, тиймэрхүү зүйл хэлэх байсан байх. Гэтэл би одоо хоёр хоногийн дараа өгнө, долоо хоногийн дараа өгнө гээд яваад байгаа нь хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг. Баярцэцэг гэж хүний хувьд одоо тэр эгч өөрөө хэлсэн. Амаржаргал гээд хүүхэд нь анх ирж уулзсан. Тэгээд хүүхэдтэйгээ ирээд тэр үед мөнгөө шилжүүлээд явж байсан. Тэгээд өөрөөс нь 3.000.000 төгрөг гаргуулж авна аа, төлөх нь үнэн болно оо гэсэн гарын үсэгтэй бичиг хүртэл бичүүлж авч байсан. Гэтэл тэр гарын үсэг зурж төлөх нь үнэн болно гэсэн бичиг гаргаж өгсөн хүнээ танихгүй болчихсон байна. Алтанзул гэж хүний хувьд надтай гэрээ хийгээд 2.000.000 төгрөгийг миний хувийн данс руу хийсэн. Тэр 2 сая төгрөгнөөс 1.700.000 төгрөгийг тухайн өдөр Б.М.ийн ээж болох Болормаа Влада гэдэг хүний 5037035560 гэсэн данс руу хийсэн. Ээжийнх нь данс руу Б.М. хий гэсэн учраас Б.М.ийн ээжийн данс руу 1.700.000 төгрөгийг хийсэн. 300.000 төгрөгийг ажлын хөлсөнд надад өгсөн. Гэтэл Алтанзул гэдэг хүнийг мөн танихгүй болчихсон байна. Ганхөлөг гэдэг хүний хувьд өөрөө биш, түүний байрыг худалдаж авсан хүн Ганхөлөгтэй цуг ирж уулзаад найман хувийн зээлд хамрагдах хүсэлтэй байсан. Харин мөнгийг нь Ганхөлөг гэдэг хүн өгсөн. Ингээд Ганхөлөгийн материалыг Б.М.д өгөөд судлуулъя гэсэн. Гэтэл Б.М. банканд өгсөн чинь судлаад болж байна гэнээ гээд дуудаад гэрээг нь хийлгээд ажлын хөлс ав аа гэж хэлсэн.  Гэтэл Ганхөлөг гэдэг хүн нь одоо ингээд очих боломжгүй байна аа, урьдчилгаа 2.000.000 төгрөг шилжүүлчихье ээ гэж хэлсэн. Тэгээд үнэхээр боллоо гэх юм бол би очиж гэрээгээ хийгээд үлдэгдэл 2.000.000 төгрөгөө өгье гэж хэлсэн. Тэгээд тухайн өдрөө хөлс болох 2.000.000 төгрөгийг Б.М.ийн хэлснээр тэр үед ажилладаг байсан Батсүх гэх ажлын газрын залуугийн данс руу шилжүүлсэн. Харин Алтансүх Түвшинбаярын 5645020711 гэсэн данс руу Б.М.ийн зөвшөөрлөөр шилжүүлсэн. Тухайн үед Б.М. бүх төлбөрийг бид нарын данс руу хийлгүүлж аваад бид нарын картыг бас нэлээн ашигладаг байсан. Бид нарын ч гэлтгүй тухайн үед цуг ажилладаг байсан ажилтнуудынхаа дансыг авч, картыг нь бас авч нэлээн ашигладаг байсан. Тухайн үед тэгж л ашигласан юм шиг байна лээ. Түвшинбаяр тэгж хэлж байсан. Түүнчлэн Энхжин, Түвшинбаяр, Балжинням гээд ажилтнуудын нөтбүүк, гар утас, машиныг мөн миний гар утсыг Б.М. ломбардад тавиулсан. Учир нь Б.М. мөнгөгүй боллоо, банкнаас мөнгө гаргах гэсэн чинь хүмүүсийн мөнгө төгрөг болохгүй байна гээд ямар ч байсан яаралтай хэрэгтэй болчихлоо маргааш та нарт буцаагаад өгье гээд ломбарданд тавиулсан. Гэвч бид нарын юмыг авч өгөхгүй нэлээн удсан, нэлээн хэд хоносон. Тэгээд сүүлдээ өгөхгүй болохоор нь би Б.М.ээс нэхсэн чинь чи гэрээ оруулж ирээд тэрнээсээ ажлынхаа хөлсөнд аваад тэгээд утсаа ав гэж хэлсэн. Тэгээд хамгийн сүүлд Ганхөлөгийн бичиг баримт болж байгаа учраас Ганхөлөгөөс 2.000.000 төгрөгийг аваад утсаа ав гэж хэлсэн. Тэгээд 2.000.000 төгрөгөөс 800.000 төгрөг болон хүүг нь аваад утсаа авсан. Ломбардны хүү зэргийг  тооцсон бүх бичиг, бичиг баримт, хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тэгээд үлдэгдэл 2.000.000 төгрөгөөс үлдсэн мөнгийг ажлын хөлсөндөө авсан байгаа . Нийт Ганхөлөгийн 4.000.000 төгрөг ингээд таарч байгаа. Дараагийнх нь Аззаяа гэж хүний хувьд надтай гэрээгээ хийсэн. Надтай гэрээ хийгээд миний 5429385715 гэсэн хувийн данс руу 4.000.000 төгрөгийг хийсэн. Үүнээс 3.000.000 төгрөгийг нь Гантогтох гэж залуу Түвшинбаяртай гэрээ хийсэн байсан. Тэр хүн нь гэрээгээ цуцлах гэж байсан болохоор 3.000.000 төгрөгийг Гантогтохын данс руу шилжүүлсэн. Б.М. өөрөө Аззаяагаас орж ирсэн 4.000.000 төгрөгийн 3.000.000 төгрөгийг Гантогтохын 5748001848 гэсэн данс руу шилжүүл гэж хэлсэн. Харин үлдсэн 1 сая төгрөгийг Б.М.ийн нөхөр Батзоригийн 5037411322 гэсэн данс руу хийсэн. Гэтэл Аззаяаг одоо бас танихгүй гэж хэлж байна. Аззаяа нь анх Б.М.тэй ирж уулзаад найман хувь гарах уу, боломжтой юу гэж асуугаад боломжтой гээд материалуудаа авчирч ирээд надтай гэрээ хийж байсан. Дараагийнх нь Баярхүү гэж хүн байгаа. Баярхүүтэй 2.000.000 төгрөгөөр гэрээ хийсэн. Тэгээд 2.000.000 төгрөгөө надад бэлнээр өгсөн. Мөн хоёрдугаар хавтаст хэргийн дөчин дөрөвдүгээр хуудсанд Баярхүүгийн мэдүүлэг байдаг. Үүнд Би Батсуурь гэдэг хүнтэй уулзсан. Батсуурь гэдэг хүнтэй гэрээ хийсэн. Тэгээд Б.М.ээр тамгаа даруулж авчраад бэлэн мөнгөний баримт үйлдээд 2.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн гэсэн мэдүүлэг байгаа. Баярхүүгийн 2.000.000 төгрөгөөс 150.000 төгрөгийг надад өгсөн. Мөн 150.000 төгрөгийг Номин эрдэнэ гэдэг хүнд өгсөн. Яагаад гэхлээр тэр Баярхүү гэдэг хүнийг Номин Эрдэнэ гэдэг хүн олж ирсэн учраас өгсөн. Номин Эрдэнэ гэдэг охин бол тухайн үед ажиллаж байсан охин. Би компани төлөөлж гэрээ хийсэн гээд 150.000 төгрөг нийт ажлын хөлсөнд 300.000 төгрөгийг өгсөн. Гэтэл Б.М. Баярхүү гэж хүнийг бас танихгүй гэж мэдүүлж байна.” гэх мэдүүлэг,

Иргэний хариуцагч У.Ундрахбаатарын өгсөн: “Би яг хэдэн сарын хэдэнд ажилд орж байснаа сайн санахгүй байна. Ямар ч байсан 2017 оны наадмын дараа орсон. Анх зуучлалын менежер авна гэсэн зар фэйсбүүкээс олж уншаад Б.М.тэй очиж уулзсан. Тэгээд очиж уулзахад анх байр зарж өгнө гээд гэрээ хийгээд тэндээсээ байраа зарах юм бол нэг хувийг нь авна, тэгээд цалинжуулна гэсэн тохироогоор орж ажилласан. Тэгээд сар гаруй ажиллахад 100.000 төгрөгийн л орлоготой байсан. Тэгээд би энд ажиллах боломжгүй юм байна аа, ингэж ажиллаад яах вэ, би ингээд гадагшаа дотогшоо ажил хайлаа гээд ажлаас гараад байж байсан чинь 8 дугаар сарын 26-ны үед билүү над руу эргэж яриад манайх ийм ипотекийн найман хувийн зээл гаргахаар болсон. Тэгээд чи хүмүүстэйгээ гэрээ хийгээд сайн гэрээ хийгээд байх юм бол ашиг орлого арай өндөр, чи гадуур ажил хайгаад явж байхаар энд ирээд ажилла гэхээр нь эргэж ирээд ажилласан. Ингээд ирээд ажиллах үед аман тохироогоор, нэг гэрээнээс 1.000.000 төгрөг өгнө гэж хэлж байсан. Тэгээд цаашаа банкандаа мөнгө төгрөг өгдөг гэж хэлж байсан. Тэгээд бас мэдүүлэгтээ зарим нэг хүмүүсийг танихгүй байгаа гэж хэлж байна. Миний хамгийн сайн санаж байгаагаар Булганхангай гэх мэт хүмүүсийг бол танихгүй байна гэж хэлж байна. Мөн цагдаагийн байгууллагаас өргөдөл гомдол ирээд байж байхад Б.М. над руу одоо Төрийн банкин дээр зээл гарах гээд байна аа. Чи өөрийнхөө гэрээ хийж байсан бүх хүмүүс рүүгээ эргэж холбогдоод,  Төрийн банкин дээр гарах гэж байна гээд материалуудыг нь авчих аа гээд над руу ярьсан. Тэгэхээр нь би одоо ингэж чадахгүй, өмнө нь Хас банк дээр, мөн Голомт банкин дээр гээд хоёр гурван удаа солиулчихсан. Тийм болохоор би одоо энэнд чинь итгэхгүй байна аа гэж хэлсэн. Тийм болохоор өөрөө очиж уулз гэж хэлсэн. Мөн хамгийн олон хүн байгаа гэрээтэй хүмүүсийг цуглуулчих гэхээр нь Ордосын захирал руу яриад Ордос компани дээрээс гэрээ хийж байсан хүмүүстэй Б.М.ийг уулзуулсан. Тэгээд тэнд уулзаад ярьж байсан яриа тэмдэглэлүүд нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тэр үед Б.М. 1 дүгээр сар гаргаад он гарахаар Төрийн банкин дээр зээл гарчихна гэж хэлээд хүмүүс 1 дүгээр сарын 20-н гэхэд бүх гэрээ бүтчихнэ гээд яриад явж байсан. Тухайн үед тэгж ярьж байхад тэр Булганхангайн эхнэр гэх мэт хүмүүс сууж байхад тэр доторх хоёр хүнийг нь танихгүй гэж байна. Тэр үед Б.М. үнэхээр л танихгүй, мэдэхгүй мөнгө авч байгаагүй бол би ийм хүмүүстэй гэрээ хийгээгүй, мэдэхгүй гээд хэлэх байсан байх. Тэгээд дараа нь бас хүмүүс утсаар ярьж байхад буцаагаад өгнө гэж хэлж байсан тэр хүмүүсийг хүртэл танихгүй гэж хэлж байна. Хамгийн сүүлд хүмүүс ирж хэрүүл хийгээд одоо яагаад удаад байгаа юм бэ гээд байхаар нь Б.М.тэй уулзуулах гэтэл Б.М. би банкин дээр явж байна. Та нар наад асуудлаа өөрсдөө зохицуул, би бүх гэрээгээ бүтээх гээд сууж байхад та нар битгий ардаас ингээд залгаад, хүнээр залгуулаад бай, хүмүүст намайг аль банк руу явж байгааг хэлж болохгүй, араас ирээд хэрүүл хийгээд байна, банкин дээр бүтээж байгаа юмыг болиулах гээд байна гэж хэлсэн. Иймэрхүү зүйлийг их ярьдаг байсан. Ер нь бол хамгийн дуугүй байдаг нь би байсан. Гэтэл одоо хамгийн их мөнгө авч идсэн хүн нь би болчих шиг боллоо.” гэх мэдүүлэг,

Иргэний хариуцагч Э.Түвшинбаярын өгсөн: “Би анх 2017 оны 9 дүгээр сард оюутан байхдаа Макс Вилл гэдэг компанид орж байсан. 9 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл хугацаанд ажиллаж байсан. Миний ажлын чиг үүрэг бол хөрөнгө зуучлах менежерийн албан тушаалд ажиллаж байсан. Явцын дунд найман хувийн зээл гаргах боллоо гэдэг утгаар бид нарыг зар тавиулах сонин, сэтгүүлд зар өгөх ийм байдлаар хүмүүстэй гэрээ байгуулж байсан. Тэгээд гэрээ байгуулж байх явцад миний хамгийн сүүлд гэрээ хийсэн хоёр хүнийг мэдэхгүй гэж байна. Балжинням, Нямсүрэн гэдэг хоёр хүн.  Нямсүрэнгийн хувьд 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр гэрээ байгуулаад, тэгээд 9-ний өдөр мөнгөө өгсөн. Эхний ээлжид 2.500.000 төгрөгийг явуулсан. Тэгээд 2.500.000 төгрөг орж ирлээ гээд Б.М.т хэлсэн. Гэтэл Б.М. 5113070509 Оюун-Эрдэнэ гэсэн хүний данс руу хийгээдэх гэж хэлсэн. Тэгээд өрөөнд нь нэг хүн хүлээж байсан. Тэр хүнтэй мөн Ундрахбаатартай гурвуулаа гараад Хүнсний 4-ийн АТМ-ээс Оюун эрдэнэ гэх хүн рүү 2.500.000 төгрөгийг явуулсан. Тэгээд 11 дүгээр сарын 10-нд би чөлөө аваад тэгээд 11-ний өдөр үлдэгдэл 1.500.000 төгрөгөө явуулсан. 11 дүгээр сарын 11-ний̆ өдөр би ирээд Нямсүрэн гэдэг хүнээс ирсэн 1.500.000 төгрөгийг Б.М.т бэлнээр авч өгч байсан. Харин Балжинням гэдэг хүний хувьд 12 дугаар сарын 12-ны өдөр 2.000.000 төгрөгийн гэрээ байгуулсан. Тухайн үед Б.М. миний машиныг банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан байсан. 3.000.000 төгрөгөөр хоёр сарын хугацаанд тавьсан байсан. Сарын төлөлт нь хүүтэйгээ 1.700.000 орчим болж байсан. Энэ мөнгөө төлөөч гэхэд төлөхгүй байгаад байсан. Тэгээд Балжиннямтай 2.000.000 төгрөгийн гэрээ хийгээд Б.М.т өгөхөд эргүүлээд 1.900.000 төгрөгийг надад өгөөд үүнийг машиныхаа зээлэнд өг гэж хэлсэн. Миний тухайн үед машинаа банк бусад тавьсан нь нотлогдохгүй байгаа боловч миний картыг 10 дугаар сарын 3-наас 11 дүгээр сарын 8-ныг хүртэл аваад явж байсан. Энэ хугацаанд Батсуурийн 2.000.000 төгрөг, Алтансүхээс явуулсан мөнгө зэрэг нь миний дансны хуулгаар нотлогдох байх. Тэгээд банк бус санхүүгийнхээ хугацааг ахаасаа мөнгө зээлж авч зургаан сараар сунгаад, 3.000.000 төгрөгийнхөө зээлийг би өөрөө төлж барагдуулж дууссан байгаа. Удалгүй Балжинням өдөр шөнөгүй ар гэрийн утсаар болон ээж аавын утсыг олоод залгаад байхаар нь би цувуулаад Балжиннямд нийт 1.400.000 төгрөг өгсөн байгаа. Харин Мэндсайхан гэж хүн явцын дунд надтай хамтран ажиллаж надтай уулзаж байсан Ундрахбаатартай уулзаж байсан. Б.М. Сүх-Эрдэнэ гэх хүмүүстэй уулзаж байсан. Тэгээд уулзаж байгаад тухайн үед гэрээ хийсэн. Мөнгө төгрөгөө өгөхдөө миний гарын үсэг ердөөсөө байгаагүй, үүнийг бас мэдэхгүй гэсэн байсан. Энэ хүний мөнгийг Сүх-Эрдэнэд бэлнээр өгөөд, Сүх-Эрдэнэ мөнгийг нь аваад Б.М.т өгсөн байсан. Мөн Ууганбаяр гэдэг хүнд би сая төгрөг өгөх ёстой гэсэн байна. Ууганбаярын хувьд анх Б.М.тэй холбоо барьж байгаад ирсэн. Тухайн үед ажлын хөлс 4.000.000 төгрөг боллоо гээд бид нарт мэдэгдсэн. Тэгээд ирж шалгуулаад материалаа үзүүлж байсан хүмүүст ажлын хөлс гээд 4.000.000 төгрөг болсон байгаа шүү гээд хэлэхэд захиралтай чинь ярьсан 3.000.000 төгрөгөөр чамтай гэрээ хийчих гэж хэлсэн гэж байсан. Тэгээд Ууганбаяр гэж хүн Энхжинд бэлэн мөнгөө өгөөд бэлэн мөнгөний баримт авсан. Мөн бид нарын картыг Б.М. удаа дараа авдаг байсан. 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр миний Приус-30 маркийн машиныг 8.300.000 төгрөгөнд Банк бус санхүүгийн байгууллагад тавьж байсан. Мөн 11 дүгээр сарын 3-ны өдөр миний картыг авч яваад 11 дүгээр сарын 8-ны̆ өдөр надад 100.000 төгрөгтэй өгч байсан. Тэгээд үргэлжлүүлээд 3.000.000 төгрөгт дахиад тавиад өгөөч гэхээр нь 2 сарын хугацаанд Сүлд гээд банк бус санхүүгийн байгууллагад тавьж өгч байсан. Сарын 1.700.000 төгрөгийг төлөх ёстой байсан боловч Б.М. надад төлж өгөөгүй. Нэг сарынхаа мөнгийг Балжиннямын гэрээнээс өгч байсан. Үлдэгдэл нэг сарын мөнгийг бол өгөөгүй. Би өөрөө хугацааг нь сунгаад төлөөд дуусгасан байгаа.” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Эрхэмбаярын өгсөн: "...Миний бие 2017 оны 10 дугаар сарын үеэр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39а-58 тоот бүхий 2 өрөө байрыг хувь хүнд 96.000.000 төгрөгөөр зарах гэж байсан ба уг авах гэж байсан Чинзориг гэх хүн нь 8 хувийн зээлээр авъя гэсэн. Тэгээд фейсбүүкээр Макс Вилл ХХК нь 8 хувийн зээл гаргана гэсэн зарын дагуу Ундрахбаатар гэх хүнтэй холбогдож хүнсний 4 дүгээр дэлгүүрт байрлах оффист нь очиход менежер Ундрахбаатар, захирал Б.М. гэх хүмүүстэй уулзахад ипотекийн 8 хувийн зээл найдвартай 45 хоногийн хугацаатай гаргаж өгнө, зуучлалын хөлсөнд 3.000.000 төгрөгийг шилжүүлчих гэхээр нь Б.М.ийн Голомт банкны дансруу шилжүүлсэн..." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 163х, Зхх-ийн 69х/,

Хохирогч А.Амарбатын "... Би Ордос компани барьсан байранд үнийн дүнгийн 30%-ийг төлөөд орхичихсон бөгөөд захиралтай нь тохироод орсныхоо дараа 8%-ийн зээл хөөцөлдөж үлдсэн мөнгөө өгнө гэж байсан юм. Тэгээд байрандаа орчхоод байж байхад Ордос компанийн захирлаас "Макс Вилл" гэдэг компани 8%-ийн зээл гаргаж байгаа гэж хэлсэн. Тэгээд би Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банктай байрны 3 давхарт "Макс Вилл Проперти" ХХК-ний оффист очиж уулзахад захирал Б.М. нь 8%-ийн зээлийг гаргах боломжтой ямар ч асуудалгүй "Хаан банкаар зээл гаргана" гэж ярьсан. Тэгээд би итгээд зээл гаргахаар болж 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатад очиж хамтран гэрээ байгуулан Б.М.т 3.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгээд гэрээний хугацаа дуусахад зээлд хамруулаагүй Б.М.ээс асуухад банкаа сольсон Худалдаа хөгжлийн банкаар гаргана гэсэн түүний дараа Голомт банкаар гаргахаар болно гэсэн тэгээд л шалтаг хэлж хойшлуулаад явсан. Тэгж байгаад 2017 оны 12 дугаар сард Б.М. нь 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зээл бүтнэ гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 167х/,

Бэлэн мөнгөний орлогын баримт, Хамтран ажиллах гэрээ /1хх-ийн 169-176х/,

Хохирогч Д.Мэндсайханы өгсөн: "...Баянзүрх дүүргийн 16-р хороо 16 дугаар
хорооллын 38а-48 тоот бүхий 2 өрөө байрыг 56.000.000 төгрөгөөр авахаар Хаан
банкинд 8 хувийн зээлд хамруулж өгнө гэсэн. Тэгээд зээлд шаардлагатай бичиг
баримтаа бүрдүүлж ир гэхээр нь бичиг баримтаа бүрдүүлж ирээд 2017 оны 10
дугаар сарын 16-ны өдөр менежер Түвшинбаяр гэх хүнтэй уулзаж гэрээгээ хийгээд
мөнгөө Сүхээ гэх хүнээр дамжуулан захирал Б.М.т өгсөн. Зээлийг
Түвшинбаяр, Ундрахбаатар нар нь 35 хоногийн хугацаанд асуудлыг шийднэ гэсэн
ба гэрээ хийхэд захирал Б.М. нь хамт байж байгаад гэрээн дээр гарын үсэг
зурсан..." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 189, Зхх-ийн 74х/,

Бэлэн мөнгөний орлогын баримт, Хамтран ажиллах гэрээ /1хх-ийн 190-192х/

Хохирогч Э.Жинхүүгийн өгсөн: "...банкнаас 8 хувийн зээлийг хаасан байсан учраас интернэт зараас Макс Вилл ХХК-г 8 хувийн зээл гаргаж өгнө гэсэн зарын дагуу хүнсний 4 дүгээр дэлгүүрийн АБ центрийн 11 давхарт байрлах 102 тоот өрөөнд гүйцэтгэх захирал албан тушаалтай Х.Батсуурь гэх хүнтэй уулзахад 8 хувийн зээлийг Хаан банкинд 45 хоногийн хугацаатай гаргаж өгнө, зуучлалын хөлс гэж 4.000.000 төгрөгийг Б.М.ийн данс руу шилжүүлсэн. 2017 оны 10 дугаар
сарын 17-ны өдөр Батсуурь гэх хүний гэрээний маягт дээр Бямбадорж гэх хүнтэй
уулзаж гэрээ хийсэн..." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 194х/,

Бэлэн мөнгөний орлогын баримт, Хамтран ажиллах гэрээ /1хх-ийн 193-196х/

Хохирогч Б.Ууганцэцэгийн өгсөн: "...2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр очиж хамтран ажиллах гэрээгээ Түвшинбаяртай хийгээд хөлсөнд нь 3000000 төгрөгийг захирал Б.М.т өөрийн гар дээр өгсөн. Би уул нь дансаар өгнө гэсэн чинь татвар энээ тэрээ гээд байхаар нь бэлнээр өгчихсөн. Тэгээд уг гэрээ 45 хоногийн хугацаатай байсан ба гэрээний хугацаа дуусаад лавлахад эргүүлээд буцаад сунгана гурвалсан гэрээ байгуулна гэхээр нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр очтол гэрээ хийлгүй явуулсан. Тэгээд 5 хоногийн дараа 10 хоногийн дараа банкны зээл бүтэх гэж байна, та түр хүлээж бай гэж Б.М. нь хэлж байсан..." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 201х/,

Хохирогч С.Цэдэнпүрэвийн өгсөн: "Миний бие 2017 оны 10 дугаар сарын үеэр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимп Виллаж хотхонд 2 өрөө байрыг хувь хүнээс авах гэж байсан ба авахдаа зээлээр авахаар хөөцөлдсөн. Тухайн банкнаас зээл гарахгүй байхаар нь фейсбүүкийн зарын дагуу "Макс Вилл" ХХК-ийн менежер Ундрахбаатартай холбогдож хүнсний 4 дүгээр дэлгүүрийн Худалдаа хөгжлийн банктай байрны 307 тоотод уулзахад Ундрахбаатар нь миний зээлийн материалыг шалгаж ямар нэгэн асуудалгүй, материалыг чинь банканд өгөөд 45 хоногийн дотор зээл чинь гарна гэсэн..." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 203, 204х/,

Хамтран ажиллах гэрээ, мөнгө тушаасан баримт /1хх-ийн 205-208х/,

Хохирогч С.Сэргэлэнгийн өгсөн: "...Намайг яаралтай материалаа бүрдүүлээд ир гэхээр нь 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр бүрдүүлсэн материалаа Б.М.т шалгуулахад шаардлага хангаж байна Ундрахбаатартай гэрээ хий гэхээр нь зуучлалын хөлсөнд 3.000.000 төгрөгийг Б.М.ийн данс руу шилжүүлээд Ундрахбаатартай хамтран ажиллах гэрээ хийсэн..." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 210, Зхх-ийн 71х/,

Хамтран ажиллах гэрээ, орлогын мэдүүлэг /1хх-ийн 211-21Зх/,

Хохирогч Л.Гэрэлмаагийн өгсөн: "...2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр
банкинд бүрдүүлэх ёстой бүх материалаа өгөөд бэлнээр 3.000.000 төгрөгийг
ерөнхий захирал Б.М.т өгсөн. Мөн ипотекийн 8 хувийн зээлийг шилжүүлж
зуучилж бүтээж өгнө гэсэн хамтран ажиллах гэрээг ерөнхий захирал
Б.М.тэй хийсэн..." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 210, Зхх-ийн 71х/,

Хамтран ажиллах гэрээ, мөнгө төлсөн баримт /1хх-ийн 217-218х/,

Хохирогч Г.Баянжаргалын өгсөн: "...Ундрахбаатар гэх менежер залуутай уулзаж мэдээлэл авахад 28 хоногийн дотор 8%-ийн зээл гаргаж өгдөг яаралтай гэрээгээ хий, төлбөр нь 3.000.000 төгрөг гэсэн. Тэгэхээр нь би мөнгөө таллаж өгье гэхэд үгүй ээ бүтнээр нь гаргаж өгдөг юм гэхээр нь 1415114680 гэсэн дугаарын данс

руу 3.000.000 төгрөгийг тус Макс Вилл ХХК-ийн дансруу шилжүүлсэн. Мөн хамтран ажиллах гэрээг ерөнхий захирал Б.М.тэй хийсэн..." гэсэн мэдүүлэг /1хх-ийн
222х/,

Хохирогч Б.Уянгаагийн өгсөн: "...зарын дагуу Б.М. гэх хүнтэй Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн Худалдаа хөгжлийн банктай байрны 3 давхарт очиж уулзаж 8 хувийн зээлийн талаар мэдээлэл авахад "банктай гэрээ хийгээд, Хаан банкинд хураагдсан байрыг зарж өгөөд оронд нь 8 хувийн зээл гаргаж өгдөг гэрээтэй гэж хэлсэн". Тэгээд дараагийн удаа дахин очиж Б.М.тэй уулзаж 3.000.000 төгрөгийг 141511680 дугаарын данс руу шилжүүлж Б.М.тэй хамтран ажиллах гэрээ хийгээд явсан. Б.М.ээс тодруулахад банкнаас хойшлоод байна, уул нь 1 дүгээр хурлаар орсон ба 2 дугаар хурлаар ороод хойшлоод байна гэсэн..." гэх мэдүүлэг /1хх-ийн 225х/,

Хохирогч Б.Сүхнарангийн өгсөн: "... миний бие 2017 оны 09 дүгээр сарын үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 57-24 тоот бүхий 2 өрөө байрыг авахаар зээл хөөцөлдсөн. Тэгээд 8%-ийн зуучийн компаниар зээл гаргуулахаар зар харахад Фейсбүүкийн үл хөдлөх хөрөнгийн зарын грүппээс Макс Вилл ХХК-ний 8%-ийн зээлд хамруулж байр зарна гэсэн зар байхаар нь тус дугаарын утсаар холбогдож мэдээлэл авахад байраа өөрөө олсон ч 8%-ийн зээл гаргаж болно, материалаа аваад хүрээд ир гэхээр нь хүнсний 4 дүгээр дэлгүүрийн Худалдаа хөгжлийн банктай байрны 3 давхарт 306 тоотод очиж "Макс Вилл" ХХК-ний захирал Б.М.тэй уулзахад чиний сонирхож байсан байрыг эзэн нь бэлэн мөнгөөр зарчихсан. Тэгээд би дахин 10 дугаар сард Баянгол дүүргийн 3 дугаар хороо Цагдаа-2 хотхоны 30в байрны 107 тоот бүхий 2 өрөө байрыг авахаар дахин "Макс Вилл" ХХК дээр очиж захирал Б.М.тэй уулзаж хамтран ажиллах гэрээг 2017.10.30-ны өдөр хийж 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн, гэрээний хугацаа дуусаад оффисд нь очиход нүүгээд алга болсон байсан..." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 228х/,

Орон сууцны зээлийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ /1хх-ийн 230-233х/,

Хохирогч Л.Бум-Эрдэнийн өгсөн: "... миний бие 2017 оны 09 дүгээр сарын эхээр
ШШГЕГ-ийн ажилчдын байрыг авахаар зээл хөөцөлдсөн. Тухайн үед интернэт
зараар 8%-ийн зээл гаргана гэсэн зар байсан ба тус дугаараар холбогдоход "Макс
Вилл" ХХК-ийн захирал Батсуурь гэх хүнтэй холбогдсон байсан ба хүнсний 4
дүгээр дэлгүүрийн Худалдаа хөгжлийн банктай байрны 3 давхарт уулзахад
Батсуурь нь Голомт банкнаас 21 хоногийн дотор зээл гаргаж өгнө, хамтран
зээлдэгч буюу нөхөр Энхтүвшиний нийгмийн даатгал нь 3 cap төөрөгдсөн байсан
ба тухайн асуудлыг хэлэхэд болно, ер нь асуудалгүй гаргана гэж хэлж байсан. Тэгээд би 2017 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр тус байгууллага дээр Батсуурьтай гэрээ байгуулан Батсуурийн дансанд 2.600.000 төгрөг шилжүүлээд, захирал Б.М. гэх хүн нь Касс орлогын баримт үйлдэж байсан. Тэгээд маргааш нь захирал Б.М. нь 400.000 төгрөг өгөх ёстой байсан ба над руу залгаад нэхээд байсан. Тэгэхээр нь Б.М.ийн хэлсэн дансанд шилжүүлсэн..." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 235х/

Хамтран ажиллах гэрээ, орон сууцны зээлийн зуучлалын үйлчилгээний гэрээ, мөнгө тушаасан баримт /1хх-ийн 238-244х/,

Хохирогч Г.Халиунаагийн "..."Макс Вилл" ХХК-ийн данс руу 3.000.000
төгрөгийг шилжүүлээд захирал Б.М.тэй хамтран ажиллах гэрээг хийсэн.
Тэгээд тус гэрээнд заасан 28 хоногийн дараа захирал Б.М. рүү утасдаж
зээлийн талаар асуухаар залгахад гар утсаа авдаггүй байсан ба олон удаа
залгасны эцэст 1 удаа мессеж бичээд эхний хурлаар орчихсон гэснээ дараа нь
асуухад 2 дахь хурлаар орчихсон шийдвэр нь гарчихсан, санхүүжилт нь хүлээгдэж
байна гэсэн, тэгээд хариу өгөхгүй болохоор нь Түвшинбаяраас асуухад зээл
гарна, бүтнэ гэснээр өдийг хүрсэн. Би тухайн үед больё мөнгөө авъя гэхэд 2
хоногийн дотор мөнгийг чинь гаргаад өгнө гэж Б.М. захирал нь өргөдөл
бичээд өг гэхээр нь өргөдөл бичиж өгсөн чинь Б.М. захирал нь өргөдөл
хүлээн авсан. Тэгээд 2 хоногийн мөнгөө авахаар залгахад маргааш 12 цагт гаргаж
өгнө гэж хэлчхээд утсаа авахгүй алга болсон..." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 246х/,

Хамтран ажиллах гэрээ /1хх-ийн 248-249х/,

Хохирогч А.Мөнхбаатарын өгсөн: "...Ундрахбаатар гэдэг хүнтэй холбогдож
Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн
банкны 3-306 тоотод очиж захирал Б.М.тэй уулзахад Голомт банкаар 8%-
ийн зээлийг 14 хоногт гаргаж өгнө зуучлалын хөлс болон материалаа бүрдүүлээд
өгчих гээд 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар
хорооны нутаг дэвсгэрт байдаг Худалдаа хөгжлийн банкнаас 3 сая төгрөгийг
шилжүүлсэн..." гэсэн мэдүүлэг /2хх-ийн 1х/,

Хамтран ажиллах гэрээ, мөнгө тушаасан баримт /2хх-ийн 2-5х/,

Хохирогч Ц.Ууганбаярын өгсөн: "...Би 8%-ийн зээлд орохоор зарын дагуу Макс
Вилл проперти ХХК-тай очиж уулзахад Хаан банкаар дамжуулан 8%-ийн зээлийн
гэрээ хийснээс хойш 40 хоногийн дотор гаргаж өгнө гэсэн. Тэгээд 2017 оны 10
дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Хүнсний 4 дүгээр
дэлгүүрийн урд талын барилгын 3-306 тоотод гэрээ байгуулан зуучлалын хөлс
3.000.000 төгрөгийг бэлнээр Б.М.т өгсөн..." гэсэн мэдүүлэг /2хх-ийн 7х/,

 

Хамтран ажиллах гэрээ, мөнгө тушаасан баримт /2хх-ийн 9-11х/,

Хохирогч Э.Доржбатын өгсөн: "...Миний бие 2017 оны 9 дүгээр сарын үеэр
Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууц авахаар
зээл хөөцөлдсөн. Макс Вилл ХХК-ний талаар олж мэдээд хүнсний 4 дүгээр
дэлгүүрийн АБ центрийн 11 давхарт манай ээж Оюунчимэг нь очиж 8%-ийн зээл
гаргуулахаар хамтран ажиллах гэрээг хийж, зуучлалын хөлсөнд 3.000.000
төгрөгийг надаас авч гэрээ нь 28 хоногийн хугацаатай байсан гэрээ дуусаж
Батсуурь гэх хүнээс лавлахад Хаан банк зээл гаргахаа больсон, Хас банк руу
шилжүүлэхээр боллоо шүү гэхээр нь гэрээг дахин шинэчилж хийсэн..." гэсэн
мэдүүлэг /2хх-ийн 12х/,

Орон сууцны зээлийн зуучлалын үйлчилгээний гэрээ, мөнгө тушаасан баримт /2хх-ийн 15-19х/,

Хохирогч Г.Ганхөлөгийн өгсөн: "...Зээлийг 45 хоногийн хугацаатай гаргаж
байгаа гэхээр нь би нөгөө байр авах гэж байгаа хүнд хэлээд 2 хоногийн дараа
очиж уулзахад зээлд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өг гэж хэлсэн. Тэгээд манай байрыг авах гэж байсан хүн нь баримтаа бүрдүүлж өгсөн ба 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Батсуурь нь танай материал хуралд орох гээд байна, 2.000.000 төгрөгөө миний явуулсан дансруу хурдан хий гээд байхаар нь мобайл банкаар шилжүүлсэн. Тэгээд удалгүй танайх хурлаар орсон шийдвэр чинь гарах гээд байна үлдэгдэл 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Би дандаа Батсуурьтай холбогдож мөнгөө өгдөг байсан. Зээлийн талаар лавлаж асуухад одоо болж байна, шийдвэр чинь гарах гээд байна зэргээр хойшлуулж өдийг хүрсэн..." гэсэн мэдүүлэг /2хх-ийн 21х/,

Дансны хуулга /2хх-ийн 23-24х/,

Хохирогч Ж.Ундрахбаярын "...Батсуурь гэх хүний 5429385715 гэсэн
дансруу 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр шилжүүлсэн..." гэсэн мэдүүлэг /2хх-
ийн 26х/,

Кассын орлогын баримт /2хх-ийн 27х/,

Хохирогч Д.Баярцэцэгийн "...Намайг очиход 2 менежер залуу, захирал гэх Б.М. хамт байсан ба бүрдүүлэх материалаа үзүүлэхэд болно, 21-28 хоногийн дотор зээл гарна гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ хийж материалаа өгөөд 3.000.000 төгрөгийг менежер Хишигбадрахын Батсуурийн 5429385715 дансанд шилжүүлсэн..." гэсэн мэдүүлэг /2хх-ийн 30, 31х/,

Хохирогч Б.Алтанзулын "...би ахтайгаа хамт материалыг нь бүрдүүлээд 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Батсуурьтай орон сууцны зээлийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ хийгээд мөнгөө Батсуурийн дансруу шилжүүлсэн. Тэгээд тус гэрээнд 2018 оны 01 дүгээр сарын 20-ныг хүртэл 45 хоногийн хугацаатай зээл олгогдоно гэсэн..." гэсэн мэдүүлэг /2хх-ийн 35х/,

Хохирогч М.Аззаяагийн "...би оффист нь очиж менежер Батсуурь гэх хүнтэй уулзахад гэрээгээ хийчих, хөлс нь 4.000.000 төгрөг болдог, хуурамч бүрдүүлж өгөөгүй болж мөнгийг буцаан олгодог ба зээл нь 45 хоногт гарна гэсэн ба би мөнгөө Батсуурийн хаан банкны 5429385715 дугаарын дансруу шилжүүлж гэрээгээ Батсуурьтай хийсэн..." гэсэн мэдүүлэг /2хх-ийн 37х/,

Орон сууцны зээлийн зуучлалын үйлчилгээний гэрээ, мөнгө тушаасан баримт /2хх-ийн 38-42х/,

Хохирогч Ч.Баярхүүгийн "...Түвшинбаяр гэх хүнтэй уулзахад манайх үйл ажиллагааг явуулаад 2 жил болж байгаа юм. Энэ хугацаанд олон хүний 8 хувийн
зээл шийдэж байсан. Манайх 45 хоногийн гэрээ хийж 8 хувийн зээлийг найдвартай
гаргаж өгнө гэхээр нь менежер Батсуурьтай гэрээ хийгээд оффист нь мөнгөө
бэлнээр нь өгөөд бэлэн мөнгөний баримт авч үлдсэн..." гэсэн мэдүүлэг /2хх-ийн
44х/,

Орон сууцны зээлийн зуучлалын үйлчилгээний гэрээ, мөнгө тушаасан баримт /2хх-ийн 45-47х/,

Хохирогч Б.Балжиннямын "...оффист очиж гүйцэтгэх захирал Түвшинбаяр
гэх хүнтэй уулзахад манайх 8 хувийн зээлийг 35-40 хоногийн хугацаанд гаргана,
зээлд шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлээд зуучлалын хөлсөнд 3.000.000
төгрөгийг төлнө гээд би 2.000.000 огноо, үлдэгдлийг зээлийн шийдвэрийг гарсны
дараа өгнө гээд 2.000.000 төгрөгөө бэлнээр Түвшинбаярт гэрээ хийж өгсөн..." гэсэн
мэдүүлэг /2хх-ийн 49х/,

Хохирогч Б.Нямсүрэнгийн "...Түвшинбаяртай уулзахад 8 хувийн зээл
гаргаж өгнө, надруу фэйсбүүкийн чатаар бүртгүүлэх материал хэлж өгөөд
Түвшинбаярын хувийнх нь дансруу шилжүүлсэн Тэгээд Түвшинбаяртай хамтран
гэрээ хийсэн ба 8 хувийн зээлийг 1 сарын дотор гарна гэж хэлсэн...бичиг баримтыг
Б.М.т өгсөн .." гэсэн мэдүүлэг /2хх-ийн 52х/,

Дансны хуулга /2хх-ийн 55х/,

Хохирогч Б.Оюунсүрэнгийн "...би менежер Ундрахбаатартай уулзахад
манай байгууллага нь Хас банкаар 8 хувийн зээл гаргана гээд бүрдүүлэх бичиг
баримтын жагсаалт өгөхөөр нь тэрийг нь бүрдүүлээд 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр очин Ундрахбаатартай хамтран ажиллах гэрээг хийж 4.000.000 төгрөгийг Ундрахбаатарын Хаан банкны дансанд 4.000.000 төгрөгийг шилжүүлсэн.." гэсэн мэдүүлэг /2хх-ийн 57х/,

Орон сууцны зээлийн зуучлалтын үйлчилгээний гэрээ, мөнгө тушаасан баримт /2хх-ийн 58-62х/,

Хохирогч Б.Ариунсайханы "...миний бүрдүүлсэн материалыг шалгаад
хамтран зээлдэгч хэрэгтэй гэхээр нь Өмнөговь аймгаас дүүгээ дуудаж зээлийн
материалын хамт бүрдүүлж Ундрахбаатарт өгөөд зуучлалын хөлс болох 4.000.000 төгрөгийг Ундрахбаатарын хаан банкны данс руу 3 хувааж шилжүүлсэн" гэсэн мэдүүлэг /2хх-ийн 64х/,

Орон сууцны зээлийн зуучлалтын үйлчилгээний гэрээ, мөнгө тушаасан баримт /2хх-ийн 65-71х/,

Хохирогч Д.Булганхангайгийн "...би зээл авахаар зөвлөгөө авахад
Ундрахбаатар нь 30-45 хоногийн хугацаанд Хаан банкны зээл гаргаж өгнө
зуучлалын хөлсөнд 4.000.000 төгрөг авна гэж хэлсэн. Тэгээд намайг зээлд
шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлээд ир гэхээр нь 2017 оны 10 дугаар сарын
31-ний өдөр зээлд шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлж зуучлалын хөлс болох
4.000.000 төгрөгийг бэлнээр Ундрахбаатарт өгсөн..." гэсэн мэдүүлэг /2хх-ийн 73х/,

Орон сууцны зээлийн зуучлалтын үйлчилгээний гэрээ, мөнгө тушаасан баримт /2хх-ийн 74-79х/,

Хохирогч С.Туяагийн "...захирал Б.М., Ундрахбаатар нартай
гэрээ байгуулан зуучлалын хөлс гээд 4 сая төгрөгийг дансаар Ундрахбаатарын
хувийн данс руу шилжүүлэн бэлэн мөнгөний орлогын баримт үйлдэж авсан..."
гэсэн мэдүүлэг /2хх-ийн 81 х/,

Хамтран ажиллах гэрээ, мөнгө тушаасан баримт /2хх-ийн 82-86х/,

Хохирогч Д.Сэдбазарын "...Х.Батсуурьтай гэрээ байгуулан зуучлалын
хөлс гээд 3 сая төгрөгийг бэлнээр Х.Батсуурьт өгсөн. Батсуурь нь компани бэлэн
мөнгөний орлогын баримт үйлдэж авсан..." гэсэн мэдүүлэг /2хх-ийн 88-89х/,

Хамтран ажиллах гэрээ, мөнгө тушаасан баримт /2хх-ийн 91-92х/,

Хохирогч Б.Ариунцэцэгийн "...2017 оны 10-р сарын 19-ний өдөр хүнсний 4 дүгээр дэлгүүрийн худалдаа хөгжлийн банкны байрны 3-р давхарт байдаг оффис
дээр очиж Ундрахбаатартай гэрээ байгуулаад мөнгөө бэлэн өг гэхээр нь үгүй
дансаар шилжүүлнэ гэхэд Ундрахбаатар өөрийн хаан банкны 5024355031 гэсэн
данс руу шилжүүлж өгсөн..." гэсэн мэдүүлэг /2хх-ийн 95-96х/,

Хамтран ажиллах гэрээ, мөнгө тушаасан баримт /2хх-ийн 98-100х/,

Хохирогч Ч.Мөнхдэлгэрийн "...менежер Ундрахбаатартай уулзахад Хаан банкаар 8 хувийн зээлийг 1 сарын дотор гаргаж өгнө зуучлалын хөлс болон материалаа бүрдүүлээд өгчих гэхээр нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүрэгт байдаг Баянцээл төвийн голомт банкнаас компанийнх нь данс руу 3 сая төгрөгийг шилжүүлсэн..." гэсэн мэдүүлэг /Зхх-ийн 67х/,

Хохирогч Б.Пүрэвдоржийн "Би Ж.Саранцэцэг гэх хүнээс байр авсан юм. Уг байрыг ипотекийн 8 хувийн зээлээр авахаар болсон Тэр байрны эзэн Макс Вилл Проперти ХХК гэдэг газар зээл гаргана гэж байна гээд 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах уг компанийн оффис дээр очиж Ундрахбаатар гэдэг менежертэй нь уулзаж гэрээ байгуулаад компанийнх нь данс руу 4 сая төгрөг тушаасан" гэх мэдүүлэг /3хх-ийн 239-240х/,

Гэрч А.Оюунчимэгийн "... Би мөнгөө Ардын эрхийн Хаан банкинд Батсуурь гэх хүний 5429385717 гэх дансруу 3 сая төгрөг шилжүүлсэн. Тэгээд надад нэг сарын дараа зээл гарна гэж хэлсэн. Тэгээд л 1 сарын дараа олон шалтаг тоочин хойшлогдсон. Тэгээд Б.М. захиралтай ярь гэхээр нь хэд хэдэн удаа ярихад таны зээл найдвартай гарна гээд байсан..." гэсэн мэдүүлэг /2хх-ийн 112-113х/,

Гэрч Ж.Нямдаваагийн "...Б.М. нь "Макс Вилл проперти" гэдэг үл хөдлөх хөрөнгө зуучын компани ажиллуулж байгаа гэдгийг мэдсэн. Тэгээд тэд нар надад хэлэхдээ, - бид нар 8%-ийн зээлийг хүмүүст зуучилж банкнаас гаргаж өгдөг үйл ажиллагаа явуулдаг юм, тэгээд банктай гэрээ хийх тал дээр гацчихсан байна, Та дэмжлэг үзүүлээчээ гэсэн тэгэхээр нь би - Хас банкинд таньдаг найз маань ажилдаг, би энэ талаар тэр найзаасаа асууж үзье гэж хэлээд орхисон. Тэгтэл Б.М. нь уг компанидаа намайг нэг сарын 1.000.000 төгрөгийн цалинтай зөвлөхийн ажилд орооч ээ гэж санал тавьсан. Би түүнийг нь зөвшөөрөөд ажилд орохоор болсон. Тэгээд ажилд ороод компанийн үйл ажиллагаа болон баримт материалтай танилцахад 2017 оны 08 дугаар сараас эхлээд хүмүүсээс 8%-ийн зээлийг гаргаж өгнө гэж хэлээд гэрээ байгуулаад урьдчилгаа мөнгө авсан байсан, тэгсэн хэрнээ банктайгаа зээл гаргах талаар гэрээ байгуулсан болон хэлцэл хийсэн зүйл огт байхгүй хүмүүсээс зүгээр л 8%-ийн зээлэнд хамруулна гээд худлаа яриад мөнгө авсан байсан. Тэгэхээр нь Б.М. болон түүний нөхөр Батзориг гэдэг хүнд - энэ үйл ажиллагаагаа зогсоо, ингэж болохгүй, банктайгаа гэрээ хийтэл энийгээ түр зогсоо гэж хэлээд больсон гэж бодсон. Тэгтэл энэ үед урьд нь мөнгө өгөөд 8%-ийн зээлэнд орохоор гэрээ байгуулсан 4 хүн Б.М.ээс байнга өгсөн мөнгөө нэхэж байсан бөгөөд Б.М. нь надаас - энэ 4 хүнтэй уулзаж өгөөчээ гэж гуйгаад байхаар нь би компанийн зөвлөх учраас тэр хүмүүстэй уулзаж, график гаргаж Б.М.ээр 3 хүнийх нь төлбөрийг барагдуулсан. Энэ үед би Хас банкны таньдаг найзаасаа "Макс Вилл" гэдэг үл хөдлөх компанитай Хас банк хамтран ажиллах гэрээ байгуулж болох уу? Гэж асууж байсан тэгэхэд манай найз он гарах гээд ажил ихтэй байна, наад асуудлыг чинь он гарч байгаад больё гээд хойшлуулсан. Би ингэж 3 удаа санал тавьсан манай найз 3 удаа хойшлуулсан, би энэ тухай Б.М.т хэлээд дахиад л банктай гэрээ байгуултал хүмүүстэй гэрээ хийж дахиж мөнгө авч болохгүй гэж сануулж байсан. Тэгтэл Б.М. нь - та Хас банктай гэрээ хийж өгсөнгүй гэж над руу уурласан тэгэхээр нь би - он гараад судалж үзэж байж гэрээ байгуулах эсэхийг шийдвэрлэнэ гэсэн гэж хэлсэн тэгсэн чинь үүнийг ойлгохгүйгээр надруу уурлаад тэгээд маргалдаад түүнээс хойш харьцахаа больсон..." гэсэн мэдүүлэг /2хх-ийн 114-115х/,

Гэрч Б.Отгонжаргалын "... Миний бие нь Хас банкны Ард салбарын зээлийн мэргэжилтнээр ажилладаг ба 2017 оны 12 дугаар сарын 04-ны өдөр ажил дээр байхад Цэнддорж гэх хүн нь миний зээл шийдэгдэх юм болов уу, материал өгчихсөн байгаа гэж ирэхээр нь би хэнд материалаа өгсөн юм бэ гэхэд Макс Вилл Проперти ХХК-д материалаа өгсөн гэсэн..." гэсэн мэдүүлэг /2хх-ийн 116х/,

Хас банкны 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 5в/122 дугаартай албан бичиг "...Макс Вилл Протерти" ХХК нь Хас банкны ажил хэргийн нэр хүндийг хууль бусаар ашиглан иргэн Д.Цэнддоржоос гадна 8-10 иргэн, хуулийг этгээдийг хуурч мэхлэн залилангийн шинжтэй гэмт хэрэг үйлдэж болзошгүй байна..." гэх /1хх-ийн 177х/,

Хас Банкны 2018-02-07-ны өдрийн 5в/962 тоот албан бичиг "Хас банк нь Макс Вилл Проперти ХХК-тай хамтран ажилладаггүй гэрээ байгуулаагүй талаараа гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл өгөх тухай албан бичигтэй тодорхой дурдсан. ...төв албаны газар, нэгж салбар, тооцооны төвүүдийн удирдлагаас нэмж тодруулахад Макс Вилл Проперти ХХК-ийн захирал, ажилтантай уулзаж хамтран ажиллах   гэрээ   байгуулсан   тохиолдол    илэрсэнгүй,    Прокурорын газрын зөвшөөрлийн хавсралтад асуудлыг шалгаж үзэхэд Б.Ууганцэцэг /жэ841028000/ Төв салбарт орон сууц худалдан авах зээлийн хүсэлт өгч зээл авсан байна. ... захирал Б.М. нь чингэлтэй салбарын зээлийн мэргэжилтэн У.Бат-Эрдэнэд гуравдагч этгээдийн баримт бичиг, орон сууцны зээлийн шалгуур хангаж байгаа эсэхийг шалгуулахаар хандсан байх бөгөөд тухайн үед түүнд мэдээлэл өгөх боломжгүй гэснээр дахин хандаагүй байна” гэх /2хх-ийн 199-200х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд шүүгдэгч Б.М. нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт АБ центр төвийн 1102 тоотод орон сууцны ипотекийн 8 хувийн зээлд хамруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан:

1. 2017.08.31-ний өдөр хохирогч Лхамжавын Гэрэлмаагаас 3.000.000 төгрөг,

2. 2017.09.01-ний өдөр хохирогч Алтантуяагийн Мөнхбаатараас 3.000.000 төгрөг,

3. 2017.09.07-ны өдөр хохирогч Сүрэнгийн Сэргэлэнгээс 3.000.000 төгрөг,

4. 2017.09.11-ний өдөр хохирогч Амарбаатарын Амарбатаас 3.000.000 төгрөг,

5. 2017.09.11-ний өдөр хохирогч Дамдинсүрэнгийн Пүрэвдоржоос 4.000.000 төгрөг,

6. 2017.09.11-ний өдөр хохирогч Лувсанбатын Бум-Эрдэнээс 2.600.000 төгрөг,  2017.09.12-ны өдөр 400.000 төгрөг,

7. 2017.09.18-ны өдөр хохирогч Жагдалын Ундрахбаяраас 3.000.000 төгрөг,

8. 2017.09.18-ны өдөр хохирогч Ганзоригийн Баянжаргалаас 3.000.000 төгрөг,

9. 2017.09.18-ны өдөр хохирогч Чимидцэрэнгийн Мөнхдэлгэрээс 4.000.000 төгрөг,

10. 2017.09.22-ны өдөр хохирогч Бат-Очирын Нямсүрэнгээс 4.000.000 төгрөг,

11. 2017.09.22-ны өдөр хохирогч Эрдэнэчулууны Доржбатаас 3.000.000 төгрөг,

12. 2017.09.25-ны өдөр хохирогч Дагвадоржийн Баярцэцэгээс 3.000.000 төгрөг,

13. 2017.09.28-ны өдөр хохирогч Даваасамбуугийн Сэдбазараас 3.000.000 төгрөг,

14. 2017.09.29-ний өдөр хохирогч Ганбаатарын Халиунаагаас 3.000.000 төгрөг,

15. 2017.09.30-ны өдөр хохирогч Бүрэндүүрэнгийн Уянгаас 3.000.000 төгрөг,

16. 2017.10.07-ны өдөр хохирогч Баатарсүхийн Ууганцэцэгээс 3.000.000 төгрөг,

17. 2017.10.16-ны өдөр хохирогч Даваажавын Мэндсайханаас 4.500.000 төгрөг,

18. 2017.10.17-ны өдөр хохирогч Саранчимэгийн Цэдэнпүрэвээс 4.000.000 төгрөг,

19. 2017.10.17-ны өдөр хохирогч Эрдэнэцогтын Жинхүүгээс 4.000.000 төгрөг,

20. 2017.10.19-ний өдөр хохирогч Баттөрийн Ариунцэцэгээс 3.000.000 төгрөг,

21. 2017.10.19-ний өдөр хохирогч Бямбаагийн Эрхэмбаяраас 3.000.000 төгрөг,

22. 2017.10.23-ны өдөр хохирогч Сүхбаатарын Туяагаас 4.000.000 төгрөг,

23. 2017.10.30-ны өдөр хохирогч Баасандоржийн Сүхнарангаас 3.000.000 төгрөг,

24. 2017.10.31-ний өдөр хохирогч Дамдинжавын Булганхангайгаас 4.000.000 төгрөг,

25. 2017.11.08-ны өдөр хохирогч Ганболдын Ганхөлөгөөс 2.000.000 төгрөг, 2017.11.20-ны өдөр 2.000.000 төгрөг,

26. 2017.11.16-ны өдөр хохирогч Майдарын Аззаяагаас 4.000.000 төгрөг,

27. 2017.11.25-ны өдөр хохирогч Цогтсайханы Ариунсайханаас 2.500.000 төгрөг, 2017.11.27-ны өдөр 1.050.000 төгрөг, 2017.11.28-ны өдөр 450.000 төгрөг,

28. 2017.11.28-ны өдөр хохирогч Болдбаатарын Оюунсүрэнгээс 4.000.000 төгрөг,

29. 2017.12.05-ны өдөр хохирогч Батмөнхийн Алтанзулаас 2.000.000 төгрөг,

30. 2017.12.08-ны өдөр хохирогч Чулуунбаатарын Баярхүүгээс 2.000.000 төгрөг,

31. 2017.12.14-ний өдөр хохирогч Болормаагийн Балжиннямаас 2.000.000 төгрөг,

32. 2017.10.20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Худалдаа хөгжлийн банкны 3-306 тоотод орон сууцны ипотекийн 8 хувийн зээлд хамруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч Цэвээндоржийн Ууганбаяраас 3.000.000 төгрөг тус тус залилан авч бусдад нийт 103.500.000 /нэг зуун гурван сая таван зуун мянга/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч Б.М. нь шүүхийн хэлэлцүүлэгт “Макс вилл” ХХК нь 2017 оны 6 дугаар сараас эхлээд үл хөдлөх хөрөнгө зуучлалаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2017 оны 8 дугаар сараас эхлээд Голомт банкны эдийн засагч Эрдэнэтуяа мөн Хаан банкны эдийн засагч Сэргэлэн гэх хүмүүстэй холбогдож, үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниуд банктай хамтарч орон сууц борлуулаад 8 хувийн зээл гаргах үйл ажиллагааг явуулж болно гээд, мөн компанийн банк хооронд гэрээ хийлгэж өгнө гэсэн яриа хэлэлцээр хийсэн. Тухайн үед Эрдэнэтуяа, Сэргэлэн нарт үйлчлүүлэгч нарын бичиг баримтыг, мөн ажлын хөлсийг өгдөг байсан. Ингээд 10 дугаар сарын 20-н гараад Эрдэнэтуяа болон Сэргэлэн нартай холбогдох боломжгүй болсон. Надад анхнаасаа бусдыг залилах санаа зорилго байгаагүй” гэж мэдүүлдэг боловч шүүгдэгч Б.М.ийн нэр заан хэлдэг, банкны эдийн засагч гэх хүмүүс нь тухайн арилжааны банкуудад ажилладаггүй, мөн Б.М. болон “Макс Вилл” ХХК-тай ямар нэгэн холбоо тогтоогоогүй, хамтран ажиллах гэрээ байгуулаагүй  болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /3хх-11, 88, 89 тал/ тогтоогддог бөгөөд шүүгдэгч Б.М.ийн үйлдэл нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж буй шинж бөгөөд анхнаасаа бусдад “ипотекийн 8%-ийн зээл гаргаж өгнө гэж итгэл төрүүлэн, гэрээ хийх замаар хуурч мэхлэн бусдын эд хөрөнгийг авч, буцаан төлөх, гэрээний үүргээ биелүүлэх хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох санаа зорилготой байсан гэж шүүх үзэв.

Мөн шүүгдэгч Б.М. нь залилах гэмт хэрэг үйлдэхийн тулд 2017.8.28-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн түрээс, зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах “Макс вилл” ХХК-г үүсгэн байгуулж, оффис түрээслэн, ажилчид авч ажиллуулж тогтмол үйл ажиллагаа явуулдаг, тогтсон ажлын байр савтай, ажилчидтай, албан ёсны зуучлалын компани мөн юм байна гэсэн зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэргийг үйлдэж байгаа нь анхнаасаа шүүгдэгч нь “Макс Вилл” ХХК-г үйлдсэн гэмт хэргээ халхавчлах зорилгоор байгуулж байна гэсэн дүгнэлтийг шүүхээс хийхэд хүрсэн болно. Энэ байдал нь тухайн компаниа байгуулаад ердөө гуравхан хоногийн дараагаас эхний залилах гэмт хэрэг хийж гэмт санаагаа хэрэгжүүлж эхэлсэн байдлаас нь тодорхой харагдаж байна.

Шүүгдэгч Б.М. нь Монгол банк болон бусад арилжааны банкуудын эрх хэмжээний хүрээнд хамаарах Ипотекийн зээлийг гаргах эсэх асуудлыг шийдвэрлэх эрхтэй ажил, албан тушаал хашдаггүй, өөрт нь ийм эрх олгогдоогүй гэдгийг мэдсээр байж өөр бусдаар дамжуулж “ипотекийн зээлд хамруулж өгнө” гэж дээрх гэмт хэргийг үйлдэж, бусдыг залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдыг залилах”  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М. болон түүний өмгөөлөгч Ж.Давааням, В.Хүрэлхад нар нь хохирогч нарт учирсан хохирлыг хариуцах эзэд болон хувь хэмжээн дээр маргадаг бөгөөд хавтаст хэрэгт Х.Батсуурь, Э.Түвшинбаяр, У.Ундрахбаатар нарын иргэний хариуцагчаар болон гэрчээр өгсөн мэдүүлгүүд, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, Ц.Энхжингийн гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр Б.М. нь байгууллагын тамга, тэмдгээ өөртөө байнга авч явдаг, биеэсээ салгадаггүй, тоотой гэрээн дээр дарж өгөөд, буцаад тоо ёсоор гэрээгээ шаардан авч тооцоо хийдэг зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд компанийн үйлчлүүлэгч, харилцагч /хохирогч/ нартай байгуулсан гэрээ бүрийг шүүгдэгч Б.М. тухай бүр мэдсэн, мэдсэн байх боломжтой гэж шүүх дүгнэсэн бөгөөд гэрээний үнийг иргэний хариуцагч нарын, өөрийн, компанийн дансаар, мөн бэлнээр хүлээн авч байсан нөхцөл байдал хавтаст хэргээс болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.М.ийн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчдоос 13 хүнтэй гэрээ байгуулаагүй, тэднээс ажлын хөлс аваагүй, иргэний хариуцагчид өөрсдийн дансаар хүлээн авч, зарцуулсан байх гэж мэдүүлж байгаа нь үндэслэлгүй гэж дүгнэв.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд бусдын хууль ёсны хөдөлмөр зүтгэлийн үр шимээр бий болсон мөнгө, эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэргийн замаар авч, амар хялбар байдлаар мөнгө, ашиг хонжоо олж амьдрах гэсэн шууд санаатай, шунахай зан байдал нь нөлөөлжээ.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.М.ийн дээрх бусдыг их хэмжээгээр залилсан гэмт хэргүүдэд нь түүнд Эрүүгийн хуульд заасан ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт иргэний хариуцагч нар нь харилцагчтай байгуулсан гэрээнээс ажлын хөлс тодорхой хэмжээгээр авдаг байсан тухайгаа хүлээн мэдүүлдэг бөгөөд хуульд заасан үндэслэлээр тэдний үйлдлийн улмаас учирсан хохирлыг иргэний хариуцагч нар нь хариуцан, хохирогч нартай байгуулсан гэрээнээс ажлын хөлсөнд авсан хувь, хэмжээгээр хохирлыг хариуцах нь зүйтэй бөгөөд бусад хохирлыг шүүгдэгч Б.М.ээс гаргуулах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.  

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М.ийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд нийт 95.625.000 төгрөгийг гаргуулж, нэр бүхий хохирогч нарт олгож, иргэний хариуцагч Э.Түвшинбаяраас нийт 250.000 төгрөг, У.Ундрахбаатараас нийт 1.335.000 төгрөг, Х.Батсууриас нийт 3.690.000 төгрөг тус тус гаргуулж, нэр бүхий хохирогчдод олгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ууганцэцэг нь шүүгдэгч Б.М.ээс өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 300.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт өмгөөлөгчид төлөх зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд оруулахаар заасан бөгөөд мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална гэж заажээ. Монгол улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 161 дугаартай “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2.6.6-д “...төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр олгохоор” заасан байна. Төлбөрийн чадваргүй хохирогчид улсын өмгөөлөгч томилсон тохиолдолд үүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохоор заасан байх бөгөөд төлбөрийн чадвартай хохирогч нь сайн дурын үндсэн дээр өмгөөлөгч авсан тохиолдолд үүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож гаргуулах боломжгүй тул өмгөөллийн хөлсөнд нэхэмжилсэн 300.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.М.ийн үйлдсэн гэмт хэрэгт 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Б.М.т ял оногдуулахдаа түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор хохирол, өнгөрсөн хугацаанд бусдад учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлөх талаар санаачилга гаргаагүй, бусдад төлөх их хэмжээний хохирол, төлбөртэй зэрэг түүний хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад оногдуулахаар заасан ялаас хорих ялыг сонгон оногдуулж, хорих ялын хэмжээ болон эдлэх байгууллагын дэглэмийг тогтоохдоо шүүгдэгч Б.М.ийн биеийн байдал буюу одоо хөл хүнд /жирэмсэн/ байгаа байдлыг харгалзан үзсэн болно.  

Шүүгдэгч Б.М. нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгчийн бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.М.ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдыг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.М.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М.д оногдуулсан 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

4. Шүүгдэгч Б.М.д оногдуулсан хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар:

шүүгдэгч Б.М.ээс нийт 95.625.000 /ерэн таван сая зургаан зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулж,

  • хохирогч ХУД, 12-р хороо, 38-40 тоотод оршин суух Харчу овогт Ганболдын Ганхөлөг /РД: ШЕ85020777/-т 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөг,
  • хохирогч ХУД, 6-р хороо, Нүхт, 17-р гудамж, 303 тоотод оршин суух Урианхай овогт Цэвээндоржийн Ууганбаяр /РД: ДИ74050515/-т 3.000.000 /гурван сая/ төгрөг,
  • хохирогч ЧД, 6-р хороо, 39а-58 тоотод оршин суух Халх овогт Бямбаагийн Эрхэмбаяр /РД: МЮ86070274/-т 3.000.000 /гурван сая/ төгрөг,
  • хохирогч СБД, 12-р хороо, 4-153 тоотод оршин суух Гэлэг овогт Болормаагийн Балжинням /РД: АЮ95020100/-д 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг,
  • хохирогч СБД, 13-р хороо, Рашаантын 16-854 тоотод оршин суух Батыхан овогт Лувсанбатын Бум-Эрдэнэ /РД: КЕ78041301/-д 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг,
  • хохирогч ХУД, 3-р хороо, Үйлдвэрийн гудамж, 9-80 тоотод оршин суух Шатарчин овогт Бат-Очирын Нямсүрэн /РД: МЗ93101008/-д 3.900.000 /гурван сая есөн зуун мянга/ төгрөг,
  • хохирогч ЧД, 7-р хороо, Хувьсгалчид 422а тоотод оршин суух Боржигон овогт Баасандоржийн Сүхнаран  /РД: ПЮ91111813/-д 3.000.000 /гурван сая/ төгрөг,
  • хохирогч ХУД, 2-р хороо, 96-43 тоотод оршин суух Алагадуут овогт Дамдинжавын Булганхангай /РД: УП91041935/-д 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг,
  • хохирогч БЗД, 10-р хороо, 1в эрчим тоотод оршин суух Гөрөөчин овогт Эрдэнэцогтын Жинхүү /РД: ГЮ88111579/-д 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг,
  • хохирогч БГД, 2-р хороо, Барилгын 7-2-2 тоотод оршин суух Хатгин овогт Чулуунбаатарын Баярхүү /РД: ЧЖ85061815/-д 1.850.000 /нэг сая найман зуун тавин мянга/ төгрөг,
  • хохирогч БЗД, 16-р хороо, 72-1-18 тоотод оршин суух Хүйнөндөр овогт Даваажавын Мэндсайхан /РД: ХП80020514/-д  4.350.000 /дөрвөн сая гурван зуун тавин мянга/ төгрөг,
  • хохирогч СБД, 8-р хороо, 1-282 тоотод оршин суух Цагаанмалгай хуасай овогт Баатарсүхийн Ууганцэцэг /РД: ЖЭ84102800/-т 3.000.000 /гурван сая/ төгрөг,
  • хохирогч БЗД, 15-р хороо, 13-р хороолол, 4-242 тоотод оршин суух  Баянхайрхан овогт Саранчимэгийн Цэдэнпүрэв /РД:ЦБ87110671/-т 3.600.000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөг,
  • хохирогч ЧД, 14-р хороо, 20-450 тоотод оршин суух Боржигон овогт Майдарын Аззаяа /РД: ЕЙ89110100/-д 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг,
  • хохирогч ХУД, 4-р хороо, Вива Сити 3-19-2-5 тоотод оршин суух  Гүнд овогт Цогтсайханы Ариунсайхан /РД:УЖ85100202/-д 3.945.000 /гурван сая есөн зуун дөчин таван мянга/ төгрөг,
  • хохирогч ХУД, 9-р хороо, 23-934 тоотод оршин суух Цагаагчууд овогт Батмөнхийн Алтанзул /РД:ОТ90060761/-д 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөг,
  • хохирогч ХУД, 3-р хороо, 57-66 тоотод оршин суух Эмчийхэн овогт Сүрэнгийн Сэргэлэн /РД: ПА76080106/-д 3.000.000 /гурван сая/ төгрөг,
  • хохирогч СХД, 17-р хороо, 34Б-80 тоотод оршин суух Боржгон овогт Болдбаатарын Оюунсүрэн /РД: МЙ91013105/-д  4.000.000 /дөрвөн сая/ төгрөг,
  • хохирогч БЗД, 6-р хороо, 49-304 тоотод оршин суух Боржигон овогт Дагвадоржийн Баярцэцэг /РД: ТЯ62030905/-т 2.000.000 /хоёр сая/ төгрөг,
  • хохирогч БЗД, 12-р хороо, Чулуутын 1-4 тоотод оршин суух Тодго овогт Жагдалын Ундрахбаяр  /РД: ЗЗ64053010/-д 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг,
  • хохирогч БЗД, 12-р хороо, Жанжины 26-705 тоотод оршин суух Боржигон овогт Ганзоригийн Баянжаргал /РД: УК90070166/-д  3.000.000 /гурван сая/ төгрөг,
  • хохирогч  СБД, 1-р хороо, Үйлдвэрчин хотхон 60-3-54 тоотод оршин суух  Тугтан овогт Бүрэндүүрэнгийн Уянгаа /РД: МО91012903/-д 3.000.000 /гурван сая/ төгрөг,
  • хохирогч БЗД, 4-р хороо, 15-р хороолол, 114-1-12 тоотод оршин суух Цомог овогт Чимидцэрэнгийн Мөнхдэлгэр /РД: ЧО81053003/-т 3.000.000 /гурван сая/ төгрөг,
  • хохирогч БЗД, 26-р хороо, 423-134 тоотод оршин суух Цорс овогт Лхамжавын Гэрэлмаа /РД: АМ88051401/-д 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөг,
  • хохирогч СБД, 9-р хороо, 6-2Б тоотод оршин суух Боржигон овогт Эрдэнэчулууны Доржбат /РД: ЙР93030511/-д  2.960.000 /хоёр сая есөн зуун жаран мянга/ төгрөг,
  • хохирогч БЗД, 25-р хороо, Нарны зам гудамж 166-22 тоотод оршин суух Сартуул овогт Ганбаатарын Халиунаа /РД: ТЯ93052001/-д 3.000.000 /гурван сая/ төгрөг,
  • хохирогч БЗД, 25-р хороо, 105-66 тоотод оршин суух Улаантэмээтийнхэн овогт Даваасамбуугийн Сэдбазар /РД: ЧР58051015/-т 3.000.000 /гурван сая/ төгрөг,
  • хохирогч ХУД, 15-р хороо, 24-66 тоотод оршин суух Боржигон овогт Алтантуяа Мөнхбаатар /РД: АЗ89102611/-т 3.000.000 /гурван сая/ төгрөг,
  • хохирогч ХУД, Дэлгэрэх хотхон, 80-3-р байр 53 тоотод оршин суух Ихаварга овогт Баттөрийн Ариунцэцэг /РД: УМ89041821/-т 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг,
  • хохирогч ХУД, 2-р хороо, 96-31 тоотод оршин суух Баавшууд овогт Сүхбаатарын Туяа /РД: ОЮ78031209/-д 3.820.000 /гурван сая найман зуун хорин мянга/ төгрөг,
  • хохирогч ХУД, 2-р хороо, Мишээлийн 96-49 тоотод оршин суух Боржигон овогт Амарбаатарын Амарбат /РД: СШ91042816/-д 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөг,

хохирогч ХУД, 3-р хороо, 49-4-15 тоотод оршин суух Дэлэг овогт Дамдинсүрэнгийн Пүрэвдорж /РД: ГЗ89061614/-д 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг,

Иргэний хариуцагч Э.Түвшинбаяраас нийт 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж,

  • хохирогч ХУД, 3-р хороо, Үйлдвэрийн гудамж, 9-80 тоотод оршин суух Шатарчин овогт Бат-Очирын Нямсүрэн /РД: МЗ93101008/-д 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг,
  • хохирогч БЗД, 16-р хороо, 72-1-18 тоотод оршин суух Хүйнөндөр овогт Даваажавын Мэндсайхан /РД: ХП80020514/-д 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг,

Иргэний хариуцагч Х.Батсууриас нийт 3.690.000 /гурван сая зургаан зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулж,

  • хохирогч СБД, 13-р хороо, Рашаантын 16-854 тоотод оршин суух Батыхан овогт Лувсанбатын Бум-Эрдэнэд /РД: КЕ78041301/-д 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг,
  • хохирогч ХУД, 12-р хороо, 38-40 тоотод оршин суух Харчу овогт Ганболдын Ганхөлөг /РД: ШЕ85020777/-т 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг,
  • хохирогч БГД, 2-р хороо, Барилгын 7-2-2 тоотод оршин суух Хатгин овогт Чулуунбаатарын Баярхүү /РД: ЧЖ85061815/-д 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг,
  • хохирогч ХУД, 9-р хороо, 23-934 тоотод оршин суух Цагаагчууд овогт Батмөнхийн Алтанзул /РД:ОТ90060761/-д 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг,
  • хохирогч БЗД, 12-р хороо, Чулуутын 1-4 тоотод оршин суух Тодго овогт Жагдалын Ундрахбаяр  /РД: ЗЗ64053010/-д 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг,
  • хохирогч БЗД, 6-р хороо, 49-304 тоотод оршин суух Боржигон овогт Дагвадоржийн Баярцэцэг /РД: ТЯ62030905/-т 1.000.000 /нэг сая/ төгрөгийг,
  • хохирогч СБД, 9-р хороо, 6-2Б тоотод оршин суух Боржигон овогт Эрдэнэчулууны Доржбат /РД: ЙР93030511/-д  40.000 /дөчин мянга/ төгрөгийг,

Иргэний хариуцагч У.Ундрахбаатараас нийт 1.335.000 /нэг сая гурван зуун гучин таван мянга/ төгрөгийг гаргуулж,

  • хохирогч БЗД, 15-р хороо, 13-р хороолол, 4-242 тоотод оршин суух  Баянхайрхан овогт Саранчимэгийн Цэдэнпүрэв /РД:ЦБ87110671/-т 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг,
  • хохирогч ХУД, 2-р хороо, Мишээлийн 96-49 тоотод оршин суух Боржигон овогт Амарбаатарын Амарбат /РД: СШ91042816/-д 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг,
  • хохирогч ХУД, 2-р хороо, 96-31 тоотод оршин суух Баавшууд овогт Сүхбаатарын Туяа /РД: ОЮ78031209/-д 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөгийг,
  • хохирогч ХУД, 4-р хороо, Вива Сити 3-19-2-5 тоотод оршин суух  Гүнд овогт Цогтсайханы Ариунсайхан /РД:УЖ85100202/-д 55.000 /тавин таван мянга/ төгрөгийг,
  • хохирогч ХУД, Дэлгэрэх хотхон, 80-3-р байр 53 тоотод оршин суух Ихаварга овогт Баттөрийн Ариунцэцэг /РД: УМ89041821/-т 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш       14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Б.М.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.БОЛДБААТАР