Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 522

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, шүүгч Л.Батбаатар, шүүгч М.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: З.П, Н.Т, Ц.А, П.Э нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БЗДЗДТГД д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага:

“Нэхэмжлэгч З.П: Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр 24-ний өдрийн Б/99 дүгээр хууль бус тушаалыг хүчингүй болгуулах, Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн “Хороо хариуцсан ахлах мэргэжилтэн”-ий албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 1 жил 1 сарын цалин нийт 9,974,912 төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах,

Нэхэмжлэгч Н.Т: Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр 24-ний өдрийн Б/103 дугаар хууль бус тушаалыг хүчингүй болгуулах, Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэст “Байгаль хамгаалал, орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 1 жил 1 сарын цалин нийт 8,261,441 төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах,

Нэхэмжлэгч Ц.А: Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр 24-ний өдрийн Б/102 дугаар хууль бус тушаалыг хүчингүй болгуулах, Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн “Төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаал хэвээр байгаа тул уг албан тушаалд одоо ажиллаж байгаа Г.Бын оронд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 1 жил 1 сарын цалин 9,067,422 төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах,

Нэхэмжлэгч П.Э: Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр 24-ний өдрийн Б/100 дугаар хууль бус тушаалыг хүчингүй болгуулах, Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн “Хүнс, хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 1 жил 1 сарын цалин 8,194,264 төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” тухай шаардлагууд бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.П, Н.Т, Ц.А, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч бөгөөд нэхэмжлэгч П.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Сайханзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.П нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24–ний өдрийн Б/99 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах. Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн Хороо хариуцсан ахлах мэргэжилтэний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаа буюу 1 жил 4 сарын нийт цалин 11,628,000 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна” гэв.

Нэхэмжлэгч Н.Т нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24–ний өдрийн Б/103 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах. Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэст Байгаль хамгаалал, орчны бохирдол хариуцсан мэргэжилтэний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаа буюу өнөөдрийг хүртэл 337 хоногийн нийт цалин 11,775,454 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна” гэв.

Нэхэмжлэгч Ц.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/102 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах. Мөн ажиллаж байсан албан тушаал болох Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэний албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан 1 жил 1 сарын цалин 13,000,000 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна” гэв.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч бөгөөд нэхэмжлэгч П.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П.Эийг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан хэлье. Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24–ний өдрийн Б/100 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах. Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн Хүнс, хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэний албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаа буюу 1 жил 1 сарын нийт цалин 8,194,264 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна

Ц.А Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны Б/17 дугаар тушаалаар жирэмсэний амралттай байгаа ажилтаныг ажилдаа эргэн орох хүртэл хугацаанд Орлого хариуцсан төсвийн мэргэжилтэнээр шилжин ажиллаж байсан. Тухайн үед нэхэмжлэгч мэдэгдэх хуудсын дагуу гомдол гаргах эрхтэй байсан боловч гомдол гаргаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Аыг ажлаас чөлөөлөөгүй. Бүтэц орон тоо цөөрсөн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/102 дугаар тушаалаар бүтэц орон тоо өөрчлөгдөж байгаатай холбогдуулан Санхүү, төрийн сангийн хэлтсийн орлого хариуцсан мэргэжилтэн албан тушаалаас чөлөөлсөн. Иймд хариуцагч талын тайлбар үндэслэлгүй. Нэхэмжлэгч Ц.Аын ажиллаж байсан Санхүүгийн төрийн сангийн хэлтэс Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2013 оны А/109 дүгээр тушаалаар 13 орон тоотой болсон. Бодит байдалд Санхүү, төрийн сангийн хэлтсийн 11 орон тоо ажиллаж байгаад шинэ бүтцээр орон тоо нь 12 болж нэмэгдсэн. Тус хэлтсээс Ц.Аыг ажлаас чөлөөлж Г.Б гэж хүнийг томилсон.

Н.Т Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/68 дугаар тушаалаар хүүхэд асрах чөлөөтэй байсан. Н.Тын ажиллаж байсан Дэд бүтэц тохижилтын хэлтэс нь хуучин 6 орон тоотой байсан. Гэтэл Тохижилт нийтийн хэлтэс болж нэр нь өөрчлөгдсөн. Орон тоо нь 7 болж нэмэгдсэн. Орон тоо хасагдсан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын гаргасан тушаалууд нь үндэслэлгүй. З.Пийг Засаг даргын Тамгын газрын даргын Б/99 дүгээр тушаалаар ажлаас халсан. Б******* дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн 33 дугаар захирамжаар Төрийн захиргаа удирдлагын хэлтэс гэж нэрийг нь өөрчилсөн. Өмнө нь 21 орон тоотой байсан. Шинэ бүтцээр 22 орон тоотой болж нэмэгдсэн. Г.Бг Хороо хариуцсан мэргэжилтэнээр томилоход сонгон шалгаруулалт явуулсан  тухай баримт байхгүй. Тухайн үед буюу ажлаас халагдахад нэхэмжлэгч З.П 1 нас 9 сартай хүүхэдтэй байсан. Иймд хариуцагч байгууллага Хөдөлмөрийн тухай хуульд заасан заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

П.Э Худалдаа үйлчилгээний хэлтсийн Хөдөө аж ахуй аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэний албан тушаалд томилогдон ажилласан. Орон тоо бүтэц өөрчлөгдсөн үндэслэлээр П.Эийг ажлаас чөлөөлсөн байдаг. Орон тоо нь 7 болж нэмэгдсэн байна. Хуучин бүтцээр 5 орон тоотой байсан. Хөдөө аж ахуй, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэний албан тушаал нь Аялал жуулчлал ахуй үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн болж өөрчлөгдсөн. П.Эийн оронд н.Нямсүрэн, н.Азбаяр, н.Жавхлан гэсэн хүний аль нэг нь томилогдсон.

Аялал жуулчлал, ахуй үйлчилгээний хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн хэлтэс гэж 2 хувааж, П.Эийн оронд н.Нямсүрэн, н.Азбаяр гэсэн 2 хүнийг авсан.

Зохион байгуулалт бүтцийн орон тоо өөрчлөгдсөн боловч ажлын байрны орон тоо хэвээрээ хадгалагдан үлдсэн байхад нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн хариуцагч байгууллагын үйлдэл хууль зөрчсөн байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан Төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа, эрх хэмжээг баталгаатай байхыг  зөрчиж байгаа юм. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан төрийн албаны зарчим, 27 дугаар зүйлийн 27.3-т “.Энэ хуулийн 6.1.6-6.1.11-д заасан улс төрийн албан тушаалтан ээлжит сонгуулийн үр дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол түүнд урьд авч байсан албан тушаалын 6 сарын хугацааны цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно” гэж заасныг хариуцагч байгууллага зөрчиж байна. Иймд нэхэмжлэгч нарыг ажлаас халсан Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын гаргасан тушаалуудыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагч БЗДЗДТГД  Б.Амартүвшин нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 1/679 дугаар албан бичгээр шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ц.Аын Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/102 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Санхүү, төрийн сангийн хэлтсийн Төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 1 жил 1 сарын цалинд 9.067.422 төгрөг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичил хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

Санхүү, төрийн сангийн мэргэжилтэн байсан Ц.А нь анх Засаг даргын Тамгын газрын даргын 2009 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 225 дугаар тушаалаар Санхүү, төрийн сангийн хэлтсийн банкны төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтнээр томилогдсон ба улмаар 2016 оны Б/117 дугаар тушаалаар жирэмсний болон амаржсаны амралттай байгаа мэргэжилтнийг ажилдаа эргэн орох хүртэл хугацаанд орлого хариуцсан төсвийн мэргэжилтнээр шилжин ажилласан байна. Хэрэв тухайн үед нэхэмжлэгч нь уг тушаал, шийдвэрт гомдолтой байсан тохиолдолд холбогдох байгууллагад гомдлоо гаргах эрх нь нээлттэй байсан. Тухайн үед нь гомдол гаргаагүй атлаа одоо уг үндэслэлээр гомдол гаргаж буй нь үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн зүгээс Ц.Аыг түүний эрхэлж байсан орлого хариуцсан төсвийн мэргэжилтний ажлын байр бүтцийн өөрчлөлтөөр байхгүй болсон, мөн түүнчлэн хүүхэд асрах чөлөөтэй байсан албан хаагчийн ажлын байран дээр томилогдсон байсан тул ажпаас чөлөөлсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

Нэхэмжлэгч П.Эийн Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/100 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн Хүнс, хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 1 жил 1 сарын цалинд 8.194.264 төгрөг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

Нэхэмжлэгч П.Э нь анх Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/167 дугаар тушаалаар Худапдаа, үйлчилгээний хэлтсийн Хөдөө аж ахуй, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнээр томилогдсон ба ажиллах хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг хангалтгүй биелүүлсэн, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, өмнө авсан сахилгын шийтгэлдээ дүгнэлт хийгээгүй үндэслэлээр Тамгын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/137 дугаар тушаалаар 2 сарын хугацаагаар албан тушаалын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байсан байна. Засаг даргын Тамгын газрын шинэчилсэн бүтцээр Худалдаа үйлчилгээний хэлтэс нь Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс болж, нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хөдөө аж ахуй, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтний ажлын байр байхгүй болсон тул ажлаас чөлөөлсөн байна. Иймд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, Хүнс, хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Н.Тын Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/103 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн Байгаль хамгаалал, орчны бохирдол хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 1 жил 1 сарын цалинд 8.261.441 төгрөг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

Нэхэмжлэгч Н.Т нь анх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 109 дүгээр тушаалаар Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн байгаль орчин, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнээр томилогдсон ба 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/68 дугаар тушаалаар Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн Эрүүл орчны асуудал хариуцсан мэргэжилтнээр тус тус томилогджээ. Тамгын газрын шинэчилсэн бүтцээр Дэд бүтэц, тохижилтын хэлтэс нь Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс нэртэй болж, тус хэлтсийн бүтцээс эрүүл орчны асуудал хариуцсан мэргэжилтэн гэсэн орон тоо байхгүй болсон тул хариуцагчийн зүгээс Н.Тыг ажпаас чөлөөлсөн. Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд “орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална” гэж тайлбарласан. Иймд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, Байгаль хамгаалал, орчны бохирдол хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч З.Пийн Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/99 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн хороо хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 1 жил 1 сарын цалинд 7.974.912 төгрөг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

Нэхэмжлэгч З.П анх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2005 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17 дугаар тушаалаар 8 дугаар хорооны Зохион байгуулагчаар томилогдож улмаар 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар хороо хариуцсан мэргэжилтнээр томилогдсон байна. Тамгын газрын шинэчилсэн бүтцээр хороо хариуцсан 2 мэргэжилтний орон тоог хасч 1 мэргэжилтэн ажиллахаар тогтоосон. Иймд Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/13 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсэг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.23 дахь хэсэг, Улсын дээд шүүхийн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2010 оны 08 дугаар тогтоолын 15-д "Мөн хэсэгт заасан "...шалгаруулж авна” гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлнэ” гэсэн зохицуулалтын дагуу З.П, Ж.Б нарын дунд шалгаруулалт явуулсан. Ж.Бг хороо хариуцсан мэргэжилтнээр ажиллуулах болсон шалтгаан нь хорооны Засаг дарга нарын санал, тухайн мэргэжилтний хороодын албан хаагчдыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажилласан байдал, ажилдаа мэргэшиж, багаар ажиллаж байгаа байдал, хэлтсийн хамт олны дунд нэр хүнд сайтай, өсөж яваа залуу мэргэжилтэн гэсэн ажлын хэсгийн саналыг үндэслэсэн байна. Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд “орон тоо цөөрүүлэх” гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно” гэж тайлбарласан. Үүнээс үзвэл Засаг даргын Тамгын газрын хороо хариуцсан мэргэжилтний орон тоо цөөрч, цаашид нэхэмжлэгчийг ажиллуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн З.Пийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй. Иймээс ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгох, цөөрсөн орон тоонд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.” гэж заасан байна. Төрийн албан хаагчийг чөлөөлөхтэй холбоотой асуудлыг Төрийн албаны тухай тухайлсан хуулиар зохицуулдаг. Иймд бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу албан хаагчдад сонгон шалгаруулалт явуулж, ажлаас чөлөөлсөн нь хууль тогтоомж зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын гаргасан тушаалууд нь үндэслэлгүй. З.Пийг Засаг даргын Тамгын газрын даргын Б/99 дүгээр тушаалаар ажлаас халсан. Б******* дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн 33 дугаар захирамжаар Төрийн захиргаа удирдлагын хэлтэс гэж нэрийг нь өөрчилсөн. Өмнө нь 21 орон тоотой байсан. Шинэ бүтцээр 22 орон тоотой болж нэмэгдсэн. Г.Бг Хороо хариуцсан мэргэжилтэнээр томилоход сонгон шалгаруулалт явуулсан  тухай баримт байхгүй. Тухайн үед буюу ажлаас халагдахад нэхэмжлэгч З.П 1 нас 9 сартай хүүхэдтэй байсан. Иймд хариуцагч байгууллага Хөдөлмөрийн тухай хуульд заасан заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

П.Э Худалдаа үйлчилгээний хэлтсийн Хөдөө аж ахуй аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэний албан тушаалд томилогдон ажилласан. Орон тоо бүтэц өөрчлөгдсөн үндэслэлээр П.Эийг ажлаас чөлөөлсөн байдаг. Орон тоо нь 7 болж нэмэгдсэн байна. Хуучин бүтцээр 5 орон тоотой байсан. Хөдөө аж ахуй, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэний албан тушаал нь Аялал жуулчлал ахуй үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн болж өөрчлөгдсөн. П.Эийн оронд н.Нямсүрэн, н.Азбаяр, н.Жавхлан гэсэн хүний аль нэг нь томилогдсон.

Аялал жуулчлал, ахуй үйлчилгээний хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн хэлтэс гэж 2 хувааж, П.Эийн оронд н.Н, н.А гэсэн 2 хүнийг авсан.

Зохион байгуулалт бүтцийн орон тоо өөрчлөгдсөн боловч ажлын байрны орон тоо хэвээрээ хадгалагдан үлдсэн байхад нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн хариуцагч байгууллагын үйлдэл хууль зөрчсөн байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан Төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа, эрх хэмжээг баталгаатай байхыг  зөрчиж байгаа юм. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан төрийн албаны зарчим, 27 дугаар зүйлийн 27.3-т “.Энэ хуулийн 6.1.6-6.1.11-д заасан улс төрийн албан тушаалтан ээлжит сонгуулийн үр дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол түүнд урьд авч байсан албан тушаалын 6 сарын хугацааны цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно” гэж заасныг хариуцагч байгууллага зөрчиж байна.  Иймд нэхэмжлэгч нарыг ажлаас халсан Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын гаргасан тушаалуудыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Санхүү төрийн сангийн мэргэжилтэн байсан н.Аззаяа, Ц.А нар Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2009 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 225 дугаар тушаалаар Санхүү төрийн сангийн хэлтсийн банкны төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэнээр томилогдсон. 2016 оны Б/117 дугаар тушаалаар жирэмсэний амралттай байгаа ажилтаныг ажилдаа эргэн орох хүртэл хугацаанд Орлого хариуцсан төсвийн мэргэжилтэнээр шилжин ажиллаж байсан. Тухайн үед нэхэмжлэгч мэдэгдэх хуудастай холбоотойгоор гомдол гаргах эрхтэй байсан боловч гомдол гаргаагүй. Ц.Аын эрхэлж байсан Орлого хариуцсан төсвийн мэргэжилтэний  ажлын байр бүтэц орон тооны өөрчлөлтөөр байхгүй болсон. Мөн Ц.А нь хүүхэд асрах чөлөөтэй байсан албан хаагчийн ажлын байранд томилогдсон байсан. Иймд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Н.Т нь Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/103 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Анх Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 109 дүгээр тушаалаар Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн Байгаль орчин, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэнээр томилогдсон. 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/68 дугаар тушаалаар Дэд бүтэц тохижилтын хэлтсийн Байгаль орчин, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэнээр томилогдсон. Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын шинэчилсэн бүтцээр Дэд бүтэц тохижилтын хэлтэс нь  тохижилт нийтийн хэлтэс болон өөрчлөгдсөн. Тус хэлтсийн бүтцээс Эрүүл орчны асуудал хариуцсан мэргэжилтэн гэсэн орон тоо байхгүй болсон. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийн 15.1.1-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална” гэж заасан байдаг. Иймд нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож Байгаль хамгаалал, орчны бохирдол хариуцсан мэргэжилтэний албан тушаалд эргүүлэн томилох хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгч З.П нь анх Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2005 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 17 дугаар тушаалаар 8 дугаар хорооны зохион байгуулагчаар томилогдсон. 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар Хороо хариуцсан мэргэжилтэнээр томилогдсон. Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын шинэчилсэн бүтцийн тухайд хороо хариуцсан 2 мэргэжилтэний орон тоог хасч, нэг мэргэжилтэн ажиллахаар тогтоосон байдаг.  Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар арын 07-ны өдрийн А/13 дугаар тушаалаар томилсон ажлын хэсэг нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэг, Монгол Улсын Дээд шүүхийн “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 2010 оны 08 дугаар тогтоолын 15 дугаар зүйлд “...Мөн хэсэгт заасан “...шалгаруулж авна” гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлнэ” гэж заасны дагуу З.П, Г.Б нарын хооронд сонгон шалгаруулалт явуулж, Г.Бг хорооны Засаг дарга болон тухайн байгууллагын удирдлагын санал, бусад тусгай шаардлагыг хангасан тул хороо хариуцсан мэргэжилтэнээр томилсон. Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийн 15.1.2-т ”Мөн хэсэгт заасан “орон тоо цөөрүүлэх” гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно” гэж заасан.. Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын хороо хариуцсан мэргэжилтэний орон тоо цөөрч цаашид нэхэмжлэгчийг ажиллуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Үүний дараа ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн БЗДЗДТГД  З.Пийг ажлаас чөлөөлсөн.

Нэхэмжлэгч П.Э анх Засаг даргын Тамгын газрын даргын 2004 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/467 дугаар тушаалаар Худалдаа үйлчилгээний хэлтсийн Хөдөө аж ахуй, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэнээр томилогдсон. Ажиллах хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг хангалтгүй биелүүлсэн, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, мөн өмнө авсан сахилгын шийтгэлийг үндэслэн Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/137 дугаар тушаалаар 2 сарын хугацаагаар албан тушаалын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан. Б******* дүүргийн Засаг даргын Тамгын даргын газрын шинэчилсэн бүтцээр Худалдаа үйлчилгээний хэлтэс нь Хүнс, худалдаа үйлчилгээний  хэлтэс болж өөрчлөгдсөн. Нэхэмжлэгчийн эрхэлж байсан Хөдөө аж ахуй, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэний ажлын байр нь байхгүй болсон тул нэхэмжлэгч П.Эийг ажлаас чөлөөлсөн” гэв.

Гуравдагч этгээд Ж.Б нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасны дагуу 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ажлын хэсэг гурав дахь удаагаа хуралдаж, батлагдсан ажлын байрны тодорхойлолтын дагуу ажлын байранд тохирох мэргэжилтнийг сонгон шалгаруулсан. Төрийн албаны тухай хуульд зааснаар тодорхой шаардлагуудыг хангасан учир миний бие Ж.Б нь нь Б******* дүүргийн Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24 өдрийн А/94 тушаалаар Хороо хариуцсан ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллаж байна” гэжээ.

Гуравдагч этгээд А.М нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасны дагуу 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ажлын хэсэг гурав дахь удаагаа хуралдаж, батлагдсан ажлын байрны тодорхойлолтын дагуу ажлын байранд тохирох мэргэжилтнийг сонгон шалгаруулсан. Үүний дагуу Төрийн албаны тухай хуульд зааснаар тодорхой шаардлагуудыг хангасан учир миний бие А.Монголжин нь Б******* дүүргийн Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24 өдрийн А/94 тушаалаар байгаль хамгаалал, орчны бохирдол хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байна” гэжээ.

Гуравдагч этгээд Ч.Нямсүрэн нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасны дагуу 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ажлын хэсэг гурав дахь удаагаа хуралдаж, батлагдсан ажлын байрны тодорхойлолтын дагуу ажлын байранд тохирох мэргэжилтнийг сонгон шалгаруулсан. Үүний дагуу Төрийн албаны тухай хуульд зааснаар тодорхой шаардлагуудыг хангасан учир миний бие Ч.Нямсүрэн нь нь Б******* дүүргийн Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24 өдрийн А/94 тушаалаар Хүнс, хөдөө аж ахуйн хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байна” гэжээ.

Гуравдагч этгээд Г.Б нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасны дагуу 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ажлын хэсэг гурав дахь удаагаа хуралдаж, батлагдсан ажлын байрны тодорхойлолтын дагуу ажлын байранд тохирох мэргэжилтнийг сонгон шалгаруулсан. Үүний дагуу Төрийн албаны тухай хуульд зааснаар тодорхой шаардлагуудыг хангасан учир миний бие Г.Б нь Б******* дүүргийн Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24 өдрийн А/94 тушаалаар Санхүү, төрийн сангийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нар нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/99, Б/100, Б/102, Б/103 дугаар тушаалуудыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” гэж тодорхойлж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа /сүүлийн байдлаар/ “Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/99, Б/100, Б/102, Б/103 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах, тус бүр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, мөн хугацаанд хамаарах цалингаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” гэж тодруулан өөрчилсөн болно.

Шүүхээс хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээс өмнө Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т “Нэгтгэн гаргасан, эсхүл хэд хэдэн нэхэмжлэгч гаргасан ...нэхэмжлэлийн шаардлагатай нэг болон хэд хэдэн хэргийг тусгаарлаж болно” гэж заасныг баримтлан, Ч.Байгалмаа нарын нийт 7 иргэний нэхэмжлэлтэй захиргааны хэргээс З.П, Н.Т, Ц.А, П.Э нарын нэхэмжлэлтэй БЗДЗДТГД д холбогдох хэргийг тусгаарлаж, түүнчлэн нэхэмжлэгч нарын урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох шаардлагын улмаас эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй гэж үзэн Ж.Б, А.М, Ч.Нямсүрэн, Г.Б нарыг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан ба гуравдагч этгээд Ж.Б, А.М, Ч.Нямсүрэн, Г.Б нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй талаар хүсэлтийг тус бүр бичгээр гаргасан;

мөн шүүх хуралдаанд оролцвол зохих хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа, иргэдийн төлөөлөгч О.Лхагважаргал нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд хэргийн оролцогчдоос хариуцагчийн төлөөлөгч болон иргэдийн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулахыг зөвшөөрсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4, 91.7 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан тэдгээрийг оролцуулалгүйгээр хэргийг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Шүүхээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарласан “бүтэц орон тоо өөрчлөгдсөн, ажлын байрны чиг үүрэг хадгалагдан үлдсэн” талаарх үндэслэлд тус бүрд нь, харин тэдгээрт холбогдох маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд нэгтгэсэн дүгнэлт хийх замаар, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгчийн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбартай харьцуулан судалж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийн үйл баримтын талаар:

Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай” 8 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг батлах тухай А/832 дугаар захирамжийг тус тус үндэслэсэн гаргасан Б******* дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтыг батлах тухай” А/33 дугаар захирамжийн[1] 2 дахь заалтаар тус дүүргийн Засаг даргын тамгын газрын бүтцийг баталсан байх ба уг захирамжийн 4 дэх заалтад “Батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтыг боловсруулан баталж, ажилтан, албан хаагчдыг шинээр томилж, шинээр батлагдсан болон сул орон тоонд томилогдох албан хаагчдыг сонгон шалгаруулалт явуулж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшинд үүрэг болгосон байна.

Үүний дагуу Засаг даргын Тамгын газрын даргаас 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/13 дугаар тушаалаар[2] “ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийг 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, мөн ажлын хэсгийн төлөвлөгөөг уг тушаалын хавсралтаар баталсан байдаг.

Тус ажлын хэсэг нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа “ажлын хэсгийн гишүүд өөрийн харьяалах хэлтсийн мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолтыг судлан загвар ажлын байрны тодорхойлолтыг боловсруулан дараагийн хуралд танилцуулахаар” шийдвэрлэсэн ба 3 дахь удаагаа хуралдсаны дараа  БЗДЗДТГД ас “Албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолт батлах тухай” 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/26 дугаар[3] тушаалыг баталжээ. 

1. Бүтэц өөрчлөгдөж, орон тоо хасагдсан гэх үндэслэлийн талаар:

Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газар нь өмнө нь нийт 6 хэлтэс 65 орон тоотойгоор ажиллаж байсан болох нь Б******* дүүргийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтыг батлах тухай” А/109 дүгээр захирамжийн, захирамжийн 1 дүгээр хавсралтаар;[4]

Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай” 8 дугаар тогтоолоор 5 дахь заалтаар “...нийслэлийн дүүргийн Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг Баязүрх ...дүүрэгт 68 хүртэл /нормативаар ажиллах орон тоо орохгүй/ байхаар тогтоосон нь”;[5]

Мөн Нийслэлийн Засаг даргын 2016 оны Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг батлах тухай А/832 дугаар захирамжийн хавсралтаар[6] Б******* дүүргийн Засаг даргын тамгын газрын ажлын байр /албан тушаал/-ны үлгэрчилсэн жагсаалтыг батлан Б******* дүүрэгт 7 хэлтэс Цэргийн штабт нийт 61 орон тоотой /үүнээс 4 нормативаар ажиллах орон тоотой/ байхаар тогтоосон нь;

Дээрх Засгийн газрын тогтоол болон Нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслэн гаргасан Б******* дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/33 дугаар захирамжийн хавсралтаар[7] нийт 68 /норматив 1 орон тоог хасаад 67/ орон тоотой байхаар Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтыг батласан байдаг ба үүний дараа хариуцагч БЗДЗДТГД ас 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/26 дугаар[8] тушаалыг гарган 6 хэлтэс, Цэргийн штабыг оруулаад 69 орон тоотой / норматив 2 орон тоог хасаад 67/ байхаар Албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолт батлах тухай баталсан болох нь тус тус тогтоогдож байна.

Дээрх бүтэц орон тоо, ажлын байрны жагсаалтыг баталсан актуудыг харьцуулан үзвэл өмнө нь Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газар нь өмнө нь нийт 7 хэлтэс 65 орон тоотойгоор үүнээс Төрийн сангийн хэлтсийн нормативт 3 орон тоог хасвал нийт 63 орон тоотой ажиллаж байсан байх ба хариуцагчийн 2017 оны А/26 дугаар тушаалаар батлагдсан буюу одоогийн бүтцээр нийт 6 хэлтэс, /Цэргийн штабыг оруулаад 7/ 67 орон тоотой / норматив 2 орон тоог нэмээд 69/-гоор ажиллахаар тогтоогдсон байна. Үүнээс:

1.1. Нэхэмжлэгч З.Пийн тухайд түүний ажиллаж байсан Захиргаа, хуулийн хэлтэс нь Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс болж нэр нь өөрчлөгдсөн, өмнөх бүтцээр 18 орон тоотой байснаас, 22 орон тоотой болж, 4 орон тоо нэмэгдсэн;

1.2. Нэхэмжлэгч Н.Тын ажиллаж байсан Дэд бүтэц, тохижилтын хэлтэс нь Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс болж, өмнөх бүтцээр 6 орон тоотой байсан бол шинэ бүтцээр 7 орон тоотой болж, 1 орон тоо нэмэгдсэн;

1.3. Нэхэмжлэгч Ц.А ажиллаж байсан Санхүү, төрийн сангийн хэлтэс нь өмнөх бүтцээр өмнөх бүтцээр 10 орон тоотой /норматив 3 орон тоог нэмээд 13/ байснаас 10 /норматив 2 орон тоог нэмээд 12/ тоотой болж, орон тоо өөрчлөгдөөгүй /нормативаар ажиллах орон тоог оруулахгүй гэж Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай” 8 дугаар тогтоолд заасан/

1.4. П.Эийн ажиллаж байсан Худалдаа үйлчилгээний хэлтэс өмнөх бүтцээр 5 орон тоотой байснаас Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс болж хэлтсийн нэр өөрчлөгдөн, 7 орон тоотой болж, 2 орон тоо нэмэгдсэн нь тус тус тогтоогдож байх ба нэхэмжлэгч нарын ажиллаж байсан хэлтэс, орон тоо нь өөрчлөгдсөн, орон тоо цөөрсөн нөхцөл байдалгүй байхад хариуцагч, түүний төлөөлөгч нарын зүгээс “бүтэц өөрчлөгдсөн, орон тоо цөөрсөн буюу хасагдсан” гэж маргасан нь үндэслэлгүй байна.

2. Хариуцагчаас нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн маргаан бүхий актууд болох Б/99, Б/100, Б/102, Б/103 дугаар тушаалуудад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасныг үндэслэл болгосон байдаг.

Гэвч хариуцагч албан тушаалтнаас төрийн жинхэнэ албан хаагч 4 иргэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үндэслэлээ Төрийн албаны хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан хуулийн зохицуулалтад хамааруулан тайлбарладаг.

Гэсэн хэдий ч шүүхээс маргааныг эцэслэн шийдвэрлэх үүднээс “бүтэц өөрчлөгдсөн, орон тоо цөөрсөн, ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдсөн, нэхэмжлэгч нарт сонгон шалгаруулалт” явуулсан гэх үндэслэлийн талаар нэхэмжлэгч тус бүрийн шаардлага, хариуцагчийн татгалзлаа тайлбарласан үндэслэлд үнэлэлт, дүгнэлт өгөх нь зүйтэй үзлээ.

2.1. Нэхэмжлэгч З.Пийн тухайд Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “З.Пийг ажлаас чөлөөлөх тухай” Б/99 дүгээр тушаалаар тус дүүргийн Засаг даргын тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн “Хороо хариуцсан мэргэжилтэн”-ий үүрэгт ажлаас 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн чөлөөлсөн байх ба уг актыг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс “нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн, орон тоо хасагдсан үндэслэлээр 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг халахгүй байх Хөдөлмөрийн хуулийн холбогдох заалтыг зөрчин чөлөөлсөн, Хороо хариуцсан ахлах мэргэжилтний орон тоонд сонгон шалгаруулалт явуулаагүй” гэх агуулгаар тайлбарлаж байна.

Хороо хариуцсан мэргэжилтний 2 орон тоог Хороо хариуцсан ахлах мэргэжилтэн 1 орон тоо болгож өөрчилсөн боловч хэлтсийн орон тоо 18 байснаа 22 болж нэмэгдсэн, тус хэлтэст ажиллаж байгаагүй хүмүүсийг шинээр төрийн захиргааны албан хаагчаар томилсон болох нь тогтоогддог.

Хариуцагчаас “Хороо хариуцсан мэргэжилтний орон байхгүй болсон, З.П, Ж.Б нарын дунд сонгон шалгаруулалт хийж Ж.Бг Хороо хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилсон” гэж тайлбарлан маргаж байх хэдий ч тэдгээрийн дунд “сонгон шалгаруулалт”-ыг бодитойгоор явуулаагүй болох нь хариуцагч Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар байгуулагдсан “Ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаанд[9] ажлын хэсгийн гишүүн Г.Б******* “Хороо хариуцсан мэргэжилтний хувьд ачаалал бага”, гуравдугаар хуралдаанд[10] ажлын хэсгийн дарга А.П*******аас “...хороон дарга нарын саналыг харгалзаж үзсэн, Ж.Б бол хороодын албан хаагчдыг маш сайн удирддаг, ажилдаа мэргэшиж байгаа, ...өсч яваа залуу боловсон хүчин байгаа, ...Батжавхланг ахлах мэргэжилтнээр ажиллуулах нь зүйтэй гэж үзсэн” гэх агуулгатай саналыг тус тус хэлснээс өөрөөр З.П, Ж.Б нарыг “Хороо хариуцсан ахлах мэргэжилтэн”-ий орон тоонд тэдгээрийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа эсэхийг сонгон шалгаруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхад хариуцагчаас төрийн жинхэнэ албан хаагчыг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ “албан хаагчдыг сонгон шалгаруулсан” тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй ба ажлын хэсгийн гишүүн Г.Б*******ээс “...ажлын ачаалал бага” гэх саналыг хэлсэн боловч энэ нь шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Бгийн “хороо хариуцсан ахлах мэргэжилтэн зохион байгуулагч, нийгмийн ажилтан, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нийт 387 хүнийг хариуцан, тэдгээрийг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаж байгаа” гэх тайлбараар үгүйсгэгдэж байх ба мөн ажлын хэсгийн ахлагч А.П*******аас “...Ж.Бг өсч яваа залуу боловсон хүчин гэдгээр сонгосон” гэх саналыг хэлсэнээрээ Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Төрийн тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангасан иргэний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг ... нас, хүйс, ... зэргээр ялгаварлаж үл болно” гэж заасныг зөрчин төрийн жинхэнэ албан хаагч З.Пийн ялгаварласан байдаг. Иймээс ажлын хэсгийн дарга, гишүүний хуралдаанд хэлсэн дээрх саналыг “сонгон шалгаруулалт явуулсан” гэж үзэх боломжгүй юм.

З.П нь ажлаас чөлөөлөгдөх үедээ 01 нас 09 сартай хүүхэдтэй байсан болох нь 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн Ачит овогт Мөнхбаярын Бодьбаясалын 1110004702 дугаартай төрсний гэрчилгээгээр[11] тогтоогдож байх ба Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж тус тус заасныг хариуцагч нь зөрчин байгууллага татан буугдсан болон З.Поос “хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл төрийн албанаас халагдах  ноцтой зөрчил гаргасан, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” зэрэг зөрчлийг гаргасан нөхцөл байдал бий болоогүй байхад нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль бус байна.

2.2. Нэхэмжлэгч Н.Тын тухайд Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Н.Тыг ажлаас чөлөөлөх тухай” Б/103 дугаар тушаалаар тус дүүргийн Засаг даргын тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн “Эрүүл орчны асуудал хариуцсан мэргэжилтэн”-ий үүрэгт ажлаас 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн чөлөөлсөн байх ба нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс маргаан бүхий актыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлийг “нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн, хэлтсийн орон тоо хасагдаагүй, 2 орон тоогоор нэмэгдсэн байхад, 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг халахгүй байх Хөдөлмөрийн хуулийн холбогдох заалтыг зөрчин чөлөөлсөн, шинээр 2 иргэнийг тус хэлтэст мэргэжилтнээр шинээр томилсон, сонгон шалгаруулалтыг явуулаагүй” гэх агуулгаар тайлбарлаж байх ба түүний ажиллаж байсан Нийгмийн хөгжлийн хэлтсийн нэр өмнөх бүтцээс өөрчлөгдөөгүй, хэлтэс нь 6 орон тоотой байснаас шинэ бүтцээр мөн 7 орон тоотойгоор болж 1 орон тоо нэмэгдсэн байх ба Н.Тын эрхэлж байсан албан тушаалын нэрийг Байгаль орчин, орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн болгож өөрчилсөн боловч чиг үүрэг өөрчлөгдөөгүй байдаг.

Хэлтсийн орон тоо цөөрсөн нөхцөл байдалгүй, нэхэмжлэгчийн хашиж байсан албан тушаал, ажлын байрны чиг үүрэг хэвээрээ байхад хариуцагчаас сонгон шалгаруулалт явуулалгүйгээр “Байгаль орчин, орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн”-ээр А.Мг томилсон, тус хэлтэст О.Т*******, С.А******* нар нь шинээр томилогдсон байна.

Н.Т нь ажлаас чөлөөлөгдөх үедээ 02 нас 10 сартай хүүхэдтэй байсан болох нь 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төрсөн Монголжин овогт Э*******гийн Х*******ын ******* дугаартай төрсний гэрчилгээгээр[12] тогтоогдож байх ба Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж тус тус заасныг хариуцагч нь зөрчин байгууллага татан буугдсан болон Н.Таас “хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл төрийн албанаас халагдах  ноцтой зөрчил гаргасан, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” зэрэг зөрчлийг гаргасан нөхцөл үүсээгүй байхад хууль зөрчин нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн нь байна.

2.3. Нэхэмжлэгч Ц.Аын тухайд Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Ц.Аыг ажлаас чөлөөлөх тухай” Б/102 дугаар тушаалаар тус дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн “Орлого хариуцсан төсвийн мэргэжилтэн”-ий үүрэгт ажлаас 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн чөлөөлсөн байх ба түүний ажиллаж байсан Санхүү, төрийн сангийн хэлтэс нь өмнөх бүтцээр 10 орон тоотой /норматив 3 орон тоог нэмээд 13/ байснаас 10 /норматив 2 орон тоог нэмээд 12/ тоотой болж, орон тоо өөрчлөгдөөгүй байх ба хэлтсийн орон тоо цөөрсөн нөхцөл байдалгүй байхад, нэхэмжлэгч Ц.Аыг “амаржсаны амралтаа байсан Д.Болортуяагийн оронд ажиллаж байсан, Д.Болортуяа ажилдаа эргэн орсон, орлого хариуцсан мэргэжилтний орон тоо байхгүй болсон” гэх үндэслэлээр чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

Учир нь нэхэмжлэгч Ц.А нь өмнө нь Төрийн сангийн банкны төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад хариуцагч Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны Б/117 дугаар тушаалаар[13] Орлого хариуцсан төсвийн мэргэжилтнээр ажилласан байдаг ба тэрээр төрийн албаны мэргэжлийн шалгалт өгч тэнцэн, тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч байна. Ц.Аыг Д.Болортуяагийн оронд түр ажиллаж байсан гэж үзвэл амаржсаны амралттай ажилтан Д.Болортуяаг ажилдаа эргэн ороход нэхэмжлэгчийг түүний өмнө нь хашиж байсан албан тушаалд нь буюу Төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтний /албан тушаалын нэр өөрчлөгдсөнөөс чиг үүрэг өөрчлөгдөөгүй/ албан тушаалд буцаан томилох боломжтой байсан болох нь Төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтнээр тус тамгын газарт ажиллаж байгаагүй Г.Бийг шинээр томилсон байгаагаар,[14] мөн Г.Б нь төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэжлийн шалгалт өгч, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй байсан болох нь хариуцагч Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2/1954 дүгээр албан бичигт “Г.Б нь төрийн албан хаагчийн шалгалт өгч тэнцсэн боловч тангараг өргөхөөр хүлээгдэж байгаа болно” гэж дурдсанаар[15] тус тус тогтоогдож байна.

2.4. Нэхэмжлэгч П.Эийн тухайд Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “П.Эийг ажлаас чөлөөлөх тухай” Б/100 дугаар тушаалаар тус дүүргийн Засаг даргын тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсийн “Хөдөө аж ахуй, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн”-ий үүрэгт ажлаас 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн чөлөөлсөн байх ба түүний хашиж байсан ажил, албан тушаалын чиг үүргийг 3 хуваан бусад ажлын байрны чиг үүрэг дээр нэмсэн нь тогтоогддог ба энэ талаар хэргийн оролцогчоос маргаагүй.

Хэдий тийм ч шинээр 2 орон тоо нэмэгдсэн байхад нэхэмжлэгчийг ажлын байрны чиг үүргийг хуваасан 3 орон тооны нэг дээр авч ажиллуулах бүрэн боломжтой байсан нь орон тооны нэг дээр шинээр Ц.Жавхланг ямар шалгуургүйгээр томилсноор тогтоогдож байна. Мөн хариуцагчийн зүгээс “П.Эт сахилгын шийтгэл хүлээлгэсэн, сахилгын шийтгэлгүйд тооцох 01 жилийн хугацаа дуусаагүй” гэх тайлбарыг гаргаж байх боловч маргаан бүхий акт болох Б/100 дугаар тушаалд нэхэмжлэгчийг сахилгын зөрчилтэй байх хугацаанд дахин сахилгын зөрчил гаргасан гэж дурдаагүй байх тул маргаан бүхий актад дурдагдаагүй үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь мөн үндэслэлгүй байна.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч нь маргаан бүхий актад үндэслэл болгоогүй Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсгийг нэхэмжлэгч нарыг төрийн жинхэнэ албанаас чөлөөлсөн актынхаа үндэслэл болгон тайлбарладагыг өмнө нь дурдсан.

Засаг даргын Тамгын газрын орон тоо болон нэхэмжлэгч нарын ажиллаж байсан хэлтсүүдийн орон цөөрсөн нөхцөл байдалгүй байхад ажлын байр, албан тушаалын тодорхойлолтыг өөрчлөх талаар ажлын байрны шинжилгээ, тодорхойлолт, үнэлгээг бодитойгоор хийлгүйгээр тэдгээрийн албан тушаалын чиг үүргийг өөр албан тушаалын чиг үүрэгт нэмж, нэгтгэн албан тушаалын нэрийг өөрчилсөн байх ба ажилтнуудыг ажлын байранд сонгон шалгаруулсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсгийн “...шалгаруулж авна” гэдгийг “эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохоор” ойлгож хэрэгжүүлэхээр байна.

Иймээс ажлын хэсгийн хуралдаанд зарим гишүүдийн хэлсэн үг саналыг сонгон шалгаруулалт явуулсан гэж үзэх боломжгүй, зүй нь гишүүдээс гаргасан саналыг ажлын хэсгийн бусад гишүүдээс хэлэлцэн харилцан санал хэлсэн, ажилтнуудын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь танилцуулан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа талаар нэгтгэсэн дүгнэлт гарсанаар “сонгон шалгаруулсан” гэж үзэхээр байна.

Хариуцагчаас 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Албан хаагчдыг ажлаас чөлөөлөх” тухай Б/93 дугаар тушаалыг гарган тамгын газрын ажилтан, албан хаагчдыг чөлөөлж, мөн өдөр “Албан хаагчдыг ажилд томилох тухай” Б/94 тушаалыг[16] гарган буцаан томилохдоо нэхэмжлэгч З.П, Н.Т, Ц.А, П.Э нарыг байдаг.

3. Нэхэмжлэгч нараас “хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлээгүй буюу мөн хуульд заасан “Сонсох ажиллагаа”-г явуулаагүй гэж маргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Я.Б шүүх хуралдаанд “сонсох ажиллагаа” явуулаагүй гэх тайлбарыг гарган нэхэмжлэгч нарын үндэслэлийг зөвшөөрсөн тул энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

4. Хариуцагч Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын гаргасан маргаан бүхий актууд болох 2017 оны Б/99, Б/100, Б/102, Б/103 дугаар тушаалууддаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, 23 дугаар зүйлийн 23.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2,  Нийслэлийн Засаг даргын 2016 оны Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг батлах тухай А/832 дугаар захирамж, Дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/33 дугаар захирамжийг үндэслэл болгосон болгосон байдаг.

Тэрээр захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хуулийн зүйл заалтуудаас тушаалд огт дурдагдаагүй Төрийн албаны тухай хуулийн 27.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарыг төрийн албанаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч нь нар нь эрхэлж байсан ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүй харин “цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих ажиллах, улмаар төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшихээр суралцах, энэ хугацаандаа урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах” төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэлт баталгаагаар хангагдахаар байна.

Гэтэл тушаалын үндэслэлд огт байхгүй Төрийн албаны хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэх заалтыг нэхэмжлэгч нарыг чөлөөлөхдөө үндэслэл болгосон мэтээр хариуцагч захиргааны байгууллага, түүний хууль эрх зүйн асуудал хариуцсан ажилтнуудын зүгээс шүүхэд бичгээр тайлбар болгон ирүүлдэг, шүүх хуралдаанд тайлбар болгон хэлж байгаа нь ойлгомжгүй байх ба хариуцагч захиргааны байгууллага, түүний албан тушаалтнуудын энэхүү хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, хариуцлагагүй үйлдлийг шүүхээс зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Мөн маргаан бүхий актад Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Энэ хуулийн 41 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд захиргааны актыг бичгээр гаргана” гэж заасныг үндэслэл болгосон боловч төрийн жинхэнэ албан хаагчдыг чөлөөлсөн тушаалууддаа мөн хуулийн 39 дүгээр 39.1-д “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэж заасныг орхигдуулсан байна.

Тэрээр маргаан бүхий актууд нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.4-т “үр нөлөөтэй байх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж тус тус заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчимд нийцээгүй байгааг дурдах нь зүйтэй.

Мөн маргаан бүхий актаар нэхэмжлэгч З.П, Н.Т, Ц.А, П.Э төрийн албанаас “чөлөөлсөн” ба Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн албанаас чөлөөлөгдөх” тохиолдлыг хуульчлан тодорхойлсон ба мөн зүйлийн 24.1.1-д “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, 24.1.2-т “төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн”, 24.1.3-д “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэх тохиолдлуудын аль нь ч нэхэмжлэгч нарт үүсээгүй, ийм нөхцөл байдалгүй байхад хуулийг буруу хэрэглэн маргаан бүхий актаа “чөлөөлөх тухай” гэж гаргасан нь мөн үндэслэлгүй хууль бус болжээ.

Нэхэмжлэгч нар нь “төрийн жинхэнэ албан хаагч” байх ба тэрээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-д зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” нэмэлт баталгаагаар хангагдах учиртай.

Гэтэл нэхэмжлэгч нарын хэн алинд нь Төрийн албаны тухай хуулийн 25, 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасан төрийн албанаас халагдах нөхцөл байдал үүсээгүй байх ба хариуцагч албан тушаалтнаас нэхэмжлэгч нарын төрийн албанд хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус актуудыг гаргасан байна.

Дээрх хэсэгт дурдсаныг дүгнэхэд З.П, Н.Т, Ц.А, П.Э нарын төрийн жинхэнэ албан хаагчдыг төрийн албанаас чөлөөлсөн нь хууль бус болох нь бүрэн хэмжээгээр тогтоогдож байх тул хариуцагч Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/99, Б/100, Б/102, Б/103 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгон, нэхэмжлэгч З.Пийг Б******* дүүргийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн “Хороо хариуцсан ахлах мэргэжилтэн”, нэхэмжлэгч Н.Тыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн Байгаль хамгаалал, орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн, нэхэмжлэгч Ц.Аыг Санхүү, төрийн сангийн хэлтсийн Төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн, П.Эийг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн Хүнс, хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтний албан тушаалуудад тус тус эгүүлэн тогтоож нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

5. Шүүхээс нэхэмжлэгч нарыг төрийн албанаас чөлөөлсөн хариуцагчийн гаргасан 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/99, Б/100, Б/102, Б/103 дугаар тушаалуудыг тэдгээрийн төрийн албанд хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь гэж үзэн хүчингүй болгон урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэж байгаа тул мөн нэхэмжлэгч нараас гаргасан “ажилгүй байсан хугацааны цалин ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” шаардлагуудыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй ба нэхэмжлэлийн энэ шаардлага нь дараах байдлаар хангагдах үндэслэлтэй байна.

 

Үүнд: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ...олгоно” гэж заасан дагуу нэхэмжлэгч нарын ажилгүй байсан бүх хугацааг хууль бусаар ажлаас төрийн албанаас чөлөөлөгдсөн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл тооцоолж, тэдгээрийн цалингийн тооцооны картыг[17] үндэслэн Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн Сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2-т “Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд дор дурдсан мөнгөн орлогыг оруулна. Үүнд: а/ ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл ...” гэж, мөн журмын 7-ийн “а”-д “... дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр...” тодорхойлохоор заасны дагуу тэдгээрийн “ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор”-ыг тооцоолон гаргасан ба энэхүү гарсан дүнгээс нэхэмжлэгч нарт тэдгээрийг төрийн албанаас чөлөөлөхдөө хариуцагч захиргааны байгууллагаас олгосон 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тус тус хасч тооцон, үлдэх хохирлын мөнгийг нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нар тус бүр ажилгүй байсан үеийн цалингаа 1 жил 1 сараар тогтоон бодож нэхэмжилснээ шүүх хуралдаанд тайлбарласан боловч  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ...олгоно” гэж заасан дагуу ажилгүй байсан бүх хугацаа шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл тооцоход 01 жил 04 сар 03 хоног буюу 488 хоногоор тогтоож, 488 хоногийг сарын дундаж ажлын өдөрт шилжүүлэн 355 хоногоор тогтоож олгох нь зүйтэй гэж үзсэн болно.

Мөн нэхэмжлэгч нар нь 2017 оны 04 дүгээр сарыг дуусгалгүй чөлөөлөгдсөн, ажил олгогчоос 04 дүгээр сарын цалин дээр ажилласан хугацааны ээлжийн амралтын олговрыг тооцож олгосон байдаг тул нэхэмжлэгч Н.Т, Ц.А, П.Э нарын сүүлийн 3 сарын дундаж цалинг 2017 оны 1-3 сарын дундаж цалингаар, харин нэхэмжлэгч З.П нь 2017 оны 01 дүгээр сард хүүхэд асрах чөлөөгөө дуусган ажилдаа эргэн орж 1 дүгээр сарын цалин бүтэн бодогдоогүй байх тул түүний 2017 оны 2, 3 дугаар саруудад авсан цалинг дундажлан 1 дүгээр сарын цалинд дүйцүүлэн тооцож, 3 сарын дундаж цалинтай тэнцэх олговрыг тогтоосон болно.

5.1. Нэхэмжлэгч З.Пийн тухайд сүүлийн 3 сарын дундаж цалин 749,329 төгрөгийг сарын ажлын дундаж 22 хоногт хувааж, 1 ажлын өдрийн дундаж цалин тогтоож, ажлын нэг өдрийн цалинг 355 хоногт үржүүлэхэд (749,329/22=33,969*355 хоног=12,059,172 ) түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 12,059,172 төгрөг болж байх ба үүнээс 3 сарын тэтгэмжид авсан 1,549,989 төгрөгийг[18] хасч нийт 10,509,183 /арван сая таван зуун есөн мянга нэг зуун наян гурав/ төгрөгийг;

5.2. Нэхэмжлэгч Н.Т тухайд сүүлийн 3 сарын дундаж цалин 740,763 төгрөгийг сарын ажлын дундаж 22 хоногт хувааж, 1 ажлын өдрийн дундаж цалин тогтоож, ажлын нэг өдрийн цалинг 355 хоногт үржүүлэхэд (740,763/22=33,671*355 хоног=11,953,231) түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 11,953,231 төгрөг болж байх ба үүнээс 3 сарын тэтгэмжид авсан 1,549,989 төгрөгийг[19] хасч нийт 10,403,242 /арван сая дөрвөн зуун гурван мянга хоёр зуун дөчин хоёр/ төгрөгийг;

5.3. Нэхэмжлэгч Ц.А сүүлийн 3 сарын дундаж цалин 741,995 төгрөгийг сарын ажлын дундаж 22 хоногт хувааж, 1 ажлын өдрийн дундаж цалин тогтоож, ажлын нэг өдрийн цалинг 355 хоногт үржүүлэхэд (741,995/22=33,727*355 хоног=11,973,101) түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 11,973,101 төгрөг болж байх ба үүнээс 3 сарын тэтгэмжид авсан 1,549,989 төгрөгийг[20] хасч нийт 10,423,112 /арван сая дөрвөн зуун хорин гурван мянга нэг зуун арван хоёр/ төгрөгийг;

5.4. Нэхэмжлэгч П.Э сүүлийн 3 сарын дундаж цалин 740,995 төгрөгийг сарын ажлын дундаж 22 хоногт хувааж, 1 ажлын өдрийн дундаж цалин тогтоож, ажлын нэг өдрийн цалинг 355 хоногт үржүүлэхэд (740,995/22=33,681*355 хоног=11,956,964) түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 11,956,964 төгрөг болж байх ба үүнээс 3 сарын тэтгэмжид авсан 1,549,989 төгрөгийг[21] хасч нийт 10,406,975 /арван сая дөрвөн зуун зургаан мянга есөн зуун далан тав/ төгрөгийг тус тус нэхэмжлэгчид олгож,

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нарын хууль бусаар ажилгүй байсан хугацаанд хамаарах цалингаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг хариуцагч БЗДЗДТГД д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсэн бөгөөд хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй буюу хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй болон уг хэргээс тусгаарласан 3 нэхэмжлэгчид хамаарах нотлох баримтуудыг тус тус үнэлээгүйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1, 39 дүгээр зүйлийн 39.1, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 100 дугаар зүйлийн 100.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан БЗДЗДТГД д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч З.П, Н.Т, Ц.А, П.Э нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны Б/99, Б/100, Б/102, Б/103 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч З.Пийг Б******* дүүргийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн “Хороо хариуцсан ахлах мэргэжилтэн”, нэхэмжлэгч Н.Тыг Б******* дүүргийн Засаг даргын тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн Б******* дүүргийн Засаг даргын тамгын газрын Байгаль хамгаалал, орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн, нэхэмжлэгч Ц.Аыг Б******* дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн, П.Эийг Б******* дүүргийн Засаг даргын тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн Хүнс, хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтний албан тушаалуудад тус тус эгүүлэн тогтоож, тэдгээрийн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нэхэмжлэгч З.Пид 10,509,183 /арван сая таван зуун есөн мянга нэг зуун наян гурав/ төгрөгийг, нэхэмжлэгч Н.Тд 10,403,242 /арван сая дөрвөн зуун гурван мянга хоёр зуун дөчин хоёр/ төгрөгийг, нэхэмжлэгч Ц.Ад 10,423,112 /арван сая дөрвөн зуун хорин гурван мянга нэг зуун арван хоёр/ төгрөгийг, нэхэмжлэгч П.Эт 10,406,975 /арван сая дөрвөн зуун зургаан мянга есөн зуун далан тав/ төгрөгийг тус тус Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан олгож, нэхэмжлэгч нарын хууль бусаар ажилгүй байсан хугацаанд хамаарах цалингаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг хариуцагч БЗДЗДТГД д даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газраас тус бүр 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.П, Н.Т, Ц.А, П.Э нарт олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.ОТГОНТУЯА

                ШҮҮГЧИД                                       Л.БАТБААТАР

                                                                       М.ЦЭЦЭГМАА

 


[1] Хавтаст хэргийн 38 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 40 дүгээр хуудас, 40 дүгээр хуудасны ар талд

[3] Хавтаст хэргийн 48 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 105-108 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 88 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 82-84 дүгээр хуудас

[7] Хавтаст хэргийн 38 дугаар хуудасны ар тал, 39 дүгээр хуудас

[8] Хавтаст хэргийн 48 дугаар хуудас

[9] Хавтаст хэргийн 42 дугаар хуудасны ар талаас 44 дүгээр хуудас

[10] Хавтаст хэргийн 44 дүгээр хуудасны ар талаас 47 дугаар хуудас

[11] 2 дугаар хавтаст хэргийн 125 дугаар хуудас

[12] 2 дугаар хавтаст хэргийн 126 дугаар хуудас

[13] 3 дугаар хавтаст хэргийн 100 дугаар хуудас

[14] 3 дугаар хавтаст хэргийн 61 дүгээр хуудас

[15] 3 дугаар хавтаст хэргийн 143 дугаар хуудас

[16] 2 дугаар хавтаст хэргийн 122-123 дугаар хуудас

[17] 3 дугаар хавтаст хэргийн 147-150 дугаар хуудас

[18] 3 дугаар хавтаст хэргийн 147 дугаар хуудас

[19] 3 дугаар хавтаст хэргийн 149 дүгээр хуудас

[20] 3 дугаар хавтаст хэргийн 150 дугаар хуудас

[21] 3 дугаар хавтаст хэргийн 148 дугаар хуудас