| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2020/0146/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/175 |
| Огноо | 2020-10-19 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 2020/ШЦТ/175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ,
Улсын яллагч З.Алтансолонго,
Шүүгдэгч Б., түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* овогт *******гийн д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 25-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б. нь Ховд аймгийн Буянт сумын “Дөрөлжийн хөтөл” гэх нэртэй газарт 2020 оны 08 сарын 04-ний өдөр *******-******* улсын дугаартай Верна аксент маркийн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган зорчигч Ц.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн дугаартай хавтаст хэргээс:
1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1-р хуудас/,
2.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-8-р хуудас/,
3.Зам тээврийн осол дээр тогтоосон акт, бүдүүвч зураг /хавтаст хэргийн 16-р хуудас/,
4.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 9-14хр хуудас/
5.Хохирогч Ц.*******гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23-р хуудас/,
6. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн *******5 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 35-р хуудас/
7.Яллагдагч Б.гийн биенээс авсан цусний дээжид этилийн спирт илэрээгүй гэх шинжээчийн дүгнэлт132 дугаартай / хэргийн 39-р хуудас/
8. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн *******6 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 44-р хуудас/
9.Яллагдагч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн *******-р хуудас/, болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал:
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б. 2020 оны 08 дугаар сарын 4-ний өдөр Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэр “Дөрвөлжийн хөтөл” гэх газар *******-******* улсын дугаартай “Верна аксент” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс зорчигч Ц.*******гийн биед хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход “хууль ёсны”, “шударга ёсны”, “гэм буруугийн” зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэхэд:
Хэргийн газрын үзлэг хийсэн... хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Буянт сумын Цагаанбургас багийн нутаг дэвсгэр Дөрөлж гэх газар 64-******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл замаас гараад үл хөдлөх цэгээс140м яваад зогссон байв... гэх тэмдэглэл / хэргийн 3-р хуудас/ гэрэл зургийн үзүүлэлт,
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 08 сарын 04-ний өдөр Дөрөлж өгсөөд явж байтал миний нүдний урдуур нэг хар юм гүйх шиг болохоор эгчээ гээд хажуу тийш хартал замын хажуу руу машин орж байсан.Миний нурууны 11 дүгээр нуруу хугарч бяцарсан байсан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 21-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 сарын 10-ны өдрийн *******5 дугаартай...Ц.*******гийн биед сээрний Th11-р нугаламын их биеийн шахагдаж бяцарсан далд хугарал, баруун тохойн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...гэх дүгнэлт / хэргийн 59-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 сарын 10-ны өдрийн *******6 дугаартай ...Б.гийн биед бүсэлхий 1-р нугаламын их биеийн шахагдсан далд хугарал, 2 нүд тойрсон цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...гэх дүгнэлт / хэргийн 44-р хуудас/
Зам тээврийн осол гарсан тухай замын байцаагчийн... Б. нь МУ-ын ЗХД-ийн 3.7 а –д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй...өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 3.7-3 –д “батлагдсан замаас гарч шинэ зам гаргахыг хориглоно”, 12.3-д заасан “жолооч ... зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн... гэх актын тэмдэглэл /хэргийн 16-р хуудас/
Яллагдагч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Манхан сумаас гараад Ховд аймаг руу явж байхад Ц.******* унтаж байсан. Гэнэт Ц.******* “ эгчээ хар юм” гээд гараас зуурахаар нь би сандраад замын хажуу руу орсон, хүчийг нь сааруулаад эрэг очиж мөргөсөн ... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн *******-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Б. нь “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй боловч эрхийн хугацаа дууссан нь жолоочийн үнэмлэхний хуулбар, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэж үзнэ. / хэргийн 72-р хуудас/
Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокурорын үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.г Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Ц.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэлээ.
Хохирогч Ц.*******гийн “...Надад гомдол санал алга байна, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, мөн хохирогчид 3.728.100 төгрөг төлсөн төлбөрийн тооцоог шүүхэд ирүүлсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч Б. нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл нь осол гарах шалтгаан нөхцөл болсон бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б. нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 64-р хуудас/ нотлогдож байгаа ба анхаарал болгоомжгүйгээр зам тээврийн осол гаргасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: шүүгдэгч Б.г Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Ц.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид хохирлын 3728100 төгрөг төлж барагдуулсан, хэрэгт эд мөрийн баримт болон шүүгдэгчийн бичиг баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж байна гэх тайлбар, дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч гаас шүүхийн хэлэлцүүлэгт: шүүгдэгч Б. нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа, энэ ослын улмаас өөрөө гэмтэж хүндэвтэр гэмтэл авсан. Хохирогчид хохирол төлбөрөө төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх тайлбарыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Б.г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, зэргийг тус тус харгалзан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Б.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2, 35.8, 36.2, 36.6-36.8 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасч, 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.д оногдуулсан 1/нэг/ жилийн хорих ялыг 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
4.Шүүгдэгч Б.гийн тэнссэн хугацаанд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаартай нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
5.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Б.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНТӨГС