Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 1172

 

       2020         06         24                                2020/ШЦТ/1172

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал,

улсын яллагч: С.Чимэдцэеэ,

хохирогч : И.Энххуяг, түүний өмгөөлөгч: С.Сансартуяа,

шүүгдэгч өөрийгөө  өмгөөлж оролцов : 

шүүгдэгч: Б.Ө нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Б.Ө-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2006 01389 0647 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

          Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Ө, 1997 оны 5 дугаар  сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн  Баруун-Урт суманд төрсөн, 23 настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4,  эцэг, эх, ах нарын хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 1-124 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:ЛЮ97050910 ,

           Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

           Б.Ө нь 2020 оны 02 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө согтуурсан үедээ Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 143 дугаар байрны 06 тоотод И.Энххуягтай үл ялих шалтгааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь гараар цохиж биед нь тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, зүүн зовхинд шарх, цус хуралт, зүүн нүдний алиманд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

         Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв. 

Хохирогч И.Энххуяг  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би согтуу очсон нь үнэн. Гэхдээ очсныхоо дараа гадагшаа гараагүй. Надад Бямбатүвшинтэй маргалдах шалтгаан байхгүй. Мөн Тэмүүлэнг өшиглөөгүй гэдгээ сайн санаж байна. Тэрнээс хойш санаж байгаа зүйл байхгүй. Өглөө гэмтлийн эмнэлэгт ухаан орсон. Би нүдээ оёулж байхдаа ухаан орсон. Тухайн үед миний нүдний ухархай цөмөрсөн, хамрын таславч мурийсан, нулимсны сүв бөглөрсөн. Тэгээд нүдний ухархай цөмөрсөн учраас хагалгаанд орсон бөгөөд одоогийн байдлаар хиймэл нулимс тусааж байна. Тухайн үед 2.625.810 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнийг Б.Өэс авсан. Дахин 2 хагалгаанд орох бөгөөд тэр үед гарах зардлыг Б.Өэс нэхэмжилмээр байна. Нэг норкозонд орсон учраас дахин 6 сарын дараа хагалгаанд орох боломжтой. Би хагас норкозтой хагалгаанд орсон учраас энэ 6 дугаар сард хагалгаанд орно гэв.

          Хохирогч И.Энххуяг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... 2020 оны 02 дугаар сарын 28-ны орой би сансарт найзуудтайгаа уулзаж байхад Энх-Амгалан над луу яриад бид хэд Тэмүүлэнгийнд байна хүрээд ирээч гэсэн тэгээд би Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутагт байрлах байрны нэрийг сайн мэдэхгүй байна найз Тэмүүлэнгийнд яваад очиход манай 10 жилийн Бат-Эрдэнэ, Номинбаатар, Өсөх-Эрдэнэ, Энх-Амгалан, Бямбатүвшин нар байсан тухайн үед би очихдоо согтуу байсан би орохдоо дэлгүүрээс Жак Данелс нэртэй виски аваад орсон тэгээд би нэг мэдсэн чинь тасарчихсан байсан эмнэлэг дээр байсан тухайн үед юу болсныг бол сайн мэдэхгүй байна тэгсэн манай ээж аав хоёртой манай найзууд өглөө эмнэлэг дээр очиж уулзсан гэсэн тэгээд намайг Т.Өсөх-Эрдэнэтэй муудаад байсан тэгээд Өсөх-Эрдэнэ чамайг нүд рүү чинь 1 удаа цохисон гэж хэлсэн. Б.Ө өөрөө надад хэлэхдээ чамайг 1 удаа нүү лүү чинь цохисон. Миний биед нүднээс өөр гэмтсэн зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг  / хх-н 16-22/,                                               

          Шүүгдэгч Б.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр буюу баасан гаригт Баянзүрх дүүргийн  25 дугаар хороо “Миний” захын баруун талын байранд найз Тэмүүлэнгийнд найз Бямбатүвшин, Энхамгалан, Бат-Эрдэнэ нарын хамт тавуулаа хамт гэрт нь архи уусан. Тэгээд найз ЭнхАмгалан утсаар Энххуягийг дуудсан тэгэхэд Энххуяг согтуу байх шиг байсан. Тэгээд орой 21 цагын орчим гэж санагдаж байна Энххуяг Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд найз Тэмүүлэнгийн гэрт ирсэн ирэхэдээ 0,1 л савалгаатай виски авч орж ирсэн. Тэгээд бид нар хувааж уусан. Ууж байх хугацаанд Энххуяг гэрт байсан найзууд руу агсараад эвгүй зан гаргаад байсан. Тэгээд манай Тэмүүлэн найз тасраад унтчихсан байсан чинь Энххуяг сэрээх гээд толгой руу цохиод бие рүү нь өшиглөөд байхаар нь би Энххуягийг боль гэж хэлсэн чинь Энххуяг над руу агсраад хоёулаа үзэх үү гээд зодолдох гээд над руу дайрсан. Тэгээд Энххуяг миний нүүрний шанаа хэсэг рүү цохисон би зөрүүлээд Энххуягийн нүүр лүү гараараа цохисон чинь Энххуяг нүүрээ дараад цаашаа харахаар нь би цааш нь түлхэж унагасан тэгээд бид хоёрыг манай гэрт байсан найзууд салгаад намайг манай найз Бат-Эрдэнэ нөгөө өрөө рүү авч орсон. Энххуягийг найз Энх-Амгалан гэрээс авч гараад таксинд суулгаж өгсөн. Би тэндээ үлдэж найзындаа хоносон. Маргааш нь над руу Энххуягийн гэрээс намайг ирж уулз гэж залгасан. Тэгээд болсон явдлын талаар ярьж өгсөн тэгээд намайг цагдаад өгнө гэсэн мэдүүлэг / хх-н 12-13/,

  Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 3168 дугаартай:

        1.И.Энххуягийн биед тархи, доргилт, хамар ясны хугарал, зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн зовхинд шарх, цус хуралт, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтооглоо.

         2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

         3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

         4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэсэн дүгнэлт /хх-23-25/,

        Гэрч Д.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 28-ны орой арван жилийн нэг ангийн Өсөхөө, Энхээ бид гурав уулзаад Тэмүүлэн рүү очих замаараа Бямбатүвшинг аваад Тэмүүлэнг шарга морьтоос очиж аваад Тэмүүлэнгийн эгчийнх нь гэр буюу Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо “Миний” дэлгүүрийн баруун талын байрны 3 давхарт 21 цагийн үед орчихоод эргэж гараад 2 шил архи, 1 том пиво авчирч уусан.

   Тэгээд Энх-Амгалан найз Энххуягыг авчирахаар явж эхний нэг шил архи дуусаж байхад 22 цаг өнгөрч байхад нэг шил виски барьсан Энххуяг нилээн согтуу орж ирсэн. Ингээд бид нар авчирсан вискийг ууж дуусчихаад дараагийн шилтэй архийг ууж байхад шөнө 01 цагийн үед Тэмүүлэн тасарсан шалан дээр тонгойгоод суусан байсан чинь Энххуяг түүнийг бос гээд толгой руу алгадсан чинь Өсөх-Эрдэнэ боль гэсний улмаас Энххуяг, Өсөх-Эрдэнэ хоёр маргалдак үүдний өрөөнд зодолдоход Бямбатүвшин салгах гэж очсон араас нь намайг очиход Энххуяг доошоо тонгойсон, нүүр хамарнаас нь цус гарсан байдалтай байж байсан түүний хажууд Өсөх-Эрдэнэ зогсож байсан.Тэгээд Өсөх-Эрдэнийг нөгөө өрөө лүү оруулсан чинь Энх-Амгалан Энххуягыг таксинд суулгахаар гарахад миний куртикийг өмсөөд гарсан учраас би хойноос нь гарч куртигээ аваад Энх-Амгалан гэртээ ороод 5» И.Энххуягыг таксинд суулгаж өгөхөд нүд нь хөхөрч хавдсан, хамарнаас нь цус гар» байсан.Бид нарын дунд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй бөгөөд тэр хоёр сог-л байсан учраас шалихгүй асуудлаас болж зодолдсон... гэсэн мэдүүлэг / хх-н 28-29/,

          Гэрч А.Бямбатүвшин мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Энх-Амгалан найк Энххуягийг авчирахаар яваад эхний нэг шил архи дуусаж байхад Энххуяг нилээн согту орж ирсэн. Бид нар Энххуягийн авчирсан вискийг ууж байхад Энхуяг найзуудтайгаа уулзана гээд гарсан уулзсан эсэхийг мэдэхгүй удаагүй орж ирсэн. Шөнө 01 цагийн үед Тэмүүлэн тасарсан тонгойгоод суугаагаараа унтсан байсан чинь Энххуяг түүнийг бос гээд толгой руу нь алгадсан чинь Өсөх-Эрдэнэ боль гэсний улмаас Энххуяг, Өсөх-Эрдэнэ хоёр маргалдаж үүдний өрөөнд барьцалдаад авахаар нь салгах үед Энххуяг, Өсөх-Эрдэнийг нэг удаа нүүрэнд нь цохисон чинь Өсөх-Эрдэнэ түүнийг 2-3 удаа нүүрэн тус газар цохиж заамдалцаад зууралдсан байхаар нь Бат-Эрдэнэ бид хоёр салгахад Энххуягын хамарнаас цус гарсан, зүүн нүд нь хавдсан байсан... гэсэн мэдүүлэг  /хх-н 30-31/,

          Гэрч Б.Тэмүүлэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Би тасраад унтсан байсан үүрээр 05 цагийн үед сэрсэн чинь Бат-Эрдэнэ, Өсөх-Эрдэнэ бид гурав цаад талын өрөөнд орон дээр унтаж байсан. Тэгтэл Энх-Амгалан залгаад И.Энххуяг эмнэлэгт үзүүлсэн  гэж яриад тэндээсээ бүгдээрээ гараад Өсөхөө бид хоёр Энх-Амгалантай уулзахад И.Энхуягыг Өсөх-Эрдэнэ зодсон гэж хэлсэн. Маргааш И.Энххуягийн гэрт очиж уулзахад нүд нь хавдсан байсан... гэсэн мэдүүлэг / хх-н 32-33/,

          Гэрч Б.Энх-Амгалан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “.. Би том өрөөнд байж байхад гэнэт үүдэнд Өсөх-Эрдэнэ, Энххуяг хоёр зодолдохоор нь салгахад И.Энххуягийн хамар амнаас цус гарсан нүд нь хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг / хх-н 34-35/,

           Гэрч П.Отгонтуяа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... 2020 оны 02 дугаар сарын 28-ны орой манай хүү Энххуяг гэртээ халамцуу ирээд машинаа тавьчаад гэрийн гаднаас хүүхэд дуудаад аваад явсан. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 29-ний шөнө 2-3 цагийн хооронд хүү Энххуяг таксины жолоочийн утсаар над луу залгаж гэрийн гадаа ирчлээ аваач гэсний дагуу таксины мөнгийг төлөөд гэртээ оруулахад хүнд зодуулсан нүүр ам нь цус болсон орж ирсэн.  Нүдний ухархайны хагалгаанд 2 сая гаран төгрөгөөр орсон уг мөнгийг зодсон гэх Өсөх-Эрдэнэ нар өгсөн... гэсэн мэдүүлэг / хх-н 36/,

          Б.Өсөх-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 47 /, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 52/, оршин суугаа хаягийн тодорхойлолт / хх-н 49/

         Б.Өд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 37/, прокурорын тогтоол /хх-н 38-40/ яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 42-43/

          Б.Өд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 44-45/, хүсэлт/ хх-н 59/, прокурорын тогтоол/ хх-н 60/ зэрэг болно.    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

             Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Өсөх-Эрдэнийг 2020 оны 02 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө согтуурсан үедээ Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 143 дугаар байрны 06 тоотод И.Энххуягтай үл ялих шалтгааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь гараар цохиж биед нь тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн ухархайн дотор ханын цөмөрёөэ хугарал, таславчийн мурийлт, зүүн зовхинд шарх, цус хуралт, зүүн нүдний алиманд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.    

          Шүүгдэгч Б.Ө нь 2020 оны 02 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө согтуурсан үедээ Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 143 дугаар байрны 06 тоотод И.Энххуягтай үл ялих шалтгааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь гараар цохиж биед нь тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, зүүн зовхинд шарх, цус хуралт, зүүн нүдний алиманд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:     

         Хохирогч И.Энххуягийн мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... манай найзууд өглөө эмнэлэг дээр очиж уулзсан гэсэн тэгээд намайг Т.Өсөх-Эрдэнэтэй муудаад байсан тэгээд Өсөх-Эрдэнэ чамайг нүд рүү чинь 1 удаа цохисон гэж хэлсэн. Б.Ө өөрөө надад хэлэхдээ чамайг 1 удаа нүү лүү чинь цохисон. Миний биед нүднээс өөр гэмтсэн зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг  / хх-н 16-22/,                                              

          Шүүгдэгч Б.Өсөх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Энххуяг миний нүүрний шанаа хэсэг рүү цохисон би зөрүүлээд Энххуягийн нүүр лүү гараараа цохисон чинь Энххуяг нүүрээ дараад цаашаа харахаар нь би цааш нь түлхэж унагасан тэгээд бид хоёрыг манай гэрт байсан найзууд салгаад намайг манай найз Бат-Эрдэнэ нөгөө авч орсон. Энххуягийг найз Энх-Амгалан гэрээс авч гараад таксинд суулгаж өгсөн. Би тэндээ үлдэж найзындаа хоносон. Маргааш нь над руу Энххуягийн гэрээс намайг ирж уулз гэж залгасан. гэсэн мэдүүлэг / хх-н 12-13/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 3168 дугаар дүгнэлтээр И.Энххуягийн биед тархи, доргилт, хамар ясны хугарал, зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн зовхинд шарх, цус хуралт, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтооглоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэж тогтоогджээ. /хх-23-25/,

Гэрч Д.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .... Тэмүүлэн тасарсан шалан дээр тонгойгоод суусан байсан чинь Энххуяг түүнийг бос гээд толгой руу алгадсан чинь Өсөх-Эрдэнэ боль гэсний улмаас Энххуяг, Өсөх-Эрдэнэ хоёр маргалдак үүдний өрөөнд зодолдоход Бямбатүвшин салгах гэж очсон араас нь намайг очиход Энххуяг доошоо тонгойсон, нүүр хамарнаас нь цус гарсан байдалтай байж байсан түүний хажууд Өсөх-Эрдэнэ зогсож байсан....”, “... И.Энххуягыг таксинд суулгаж өгөхөд нүд нь хөхөрч хавдсан, хамарнаас нь цус гарсан байсан  гэсэн мэдүүлэг / хх-н 28-29/,

          Гэрч А.Бямбатүвшингийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...Тэмүүлэн тасарсан тонгойгоод суугаагаараа унтсан байсан чинь Энххуяг түүнийг бос гээд толгой руу нь алгадсан чинь Өсөх-Эрдэнэ боль гэсний улмаас Энххуяг, Өсөх-Эрдэнэ хоёр маргалдаж үүдний өрөөнд барьцалдаад авахаар нь салгах үед Энххуяг, Өсөх-Эрдэнийг нэг удаа нүүрэнд нь цохисон чинь Өсөх-Эрдэнэ түүнийг 2-3 удаа нүүрэн тус газар цохиж заамдалцаад зууралдсан байхаар нь Бат-Эрдэнэ бид хоёр салгахад Энххуягын хамарнаас цус гарсан, зүүн нүд нь хавдсан байсан гэсэн мэдүүлэг  /хх-н 30-31/,

          Гэрч Б.Энх-Амгалангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...гэнэт үүдэнд Өсөх-Эрдэнэ, Энххуяг хоёр зодолдохоор нь салгахад И.Энххуягийн хамар амнаас цус гарсан нүд нь хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг / хх-н 34-35/,

           Гэрч П.Отгонтуяагийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Энххуяг таксины жолоочийн утсаар над луу залгаж гэрийн гадаа ирчлээ аваач гэсний дагуу таксины мөнгийг төлөөд гэртээ оруулахад хүнд зодуулсан нүүр ам нь цус болсон орж ирсэн.  Нүдний ухархайны хагалгаанд 2 сая гаран төгрөгөөр орсон уг мөнгийг зодсон гэх Өсөх-Эрдэнэ нар өгсөн... гэсэн мэдүүлэг / хх-н 36/, зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Б.Ө нь И.Энххуягыг тасраад унтаж байгаа хүнийг бос гээд толгой руу нь алгадахад Өсөх-Эрдэнэ боль гэж хориглсосон асуудлаас болж маргалдан И.Энххуяг түүнийг цохиход нь өөдөөс цохисоноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Өсөх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайг тогтоож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.Ө нь хохирогч И.Энххуягийн эхний эмчилгээний зардал болох 2.560.000 төгрөгийг төлж барагдуулсан. Дараагийн эмчилгээний төлбөрийг нь төлж барагдуулна /хх-59/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байгааг хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна гэж үзэв.

Өнөөдрийг шүүх хуралд гаргаж өгсөн баримтын хүрээнд 49.336 төгрөгийн гаргуулж төлүүлэх нь зүйтэй.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлсөн, цаашид нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

        Шүүх ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Орлой овогт Батбаярын Өсөх-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар         Б.Ө.нийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар           Б.Ө  нь торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Өд нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Б.Ө нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Өсөх-Эрдэнээс 49.336 төгрөгийг гаргуулж, хохирогч И.Энхуягт олгож,  цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эртхэйг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсыг яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах, гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргнэий нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэй.

9. Давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН