| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2016/01521/И |
| Дугаар | 20 |
| Огноо | 2016-12-26 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Рашаантын 7 дугаар гудамж, 442 тоотод оршин суух, эмэгтэй, ОА86021901 дугаарын регистртэй, Такандар овогт Цэдэнбалын Баясгалангийннэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 19 дугаар хороо, Тахилтын 2 дугаар гудамж, 160 тоотод оршин суух, эрэгтэй, ЖЮ87042115 дугаарын регистртэй, Иөншөөбү овогт Ганболдын Дашид холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 02-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Баясгалан, хариуцагч Г.Даш, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Баясгалангаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Даш бид нар 2007 онд танилцан 2009 онд гэр бүл болж амьдарсан. Гэрлэлтээ батлуулсан. 2010 оны 1 дүгээр сарын 15-нд хүү Манлай төрсөн. Бид 4 жил орчим хамт амьдарсан ба хоорондоо үл ойлголцож таарч тохирохгүй байсны улмаас салж 2012 оноос хойш тус тусдаа амьдрах болсон. Энэ хугацаанд хүү маань надтай хамт байсан. Г.Даш хүүтэйгээ ямар ч холбоогүй, ганц удаа ч утсаар яриагүй. Би хүүтэйгээ уулзуулах гээд утсаар ярих гэхэд холбогддогүй. Хүүдээ ямар нэгэн тусламж дэмжлэг үзүүлж байгаагүй. Бид цаашдаа хамт амьдрах боломжгүй учраас гэрлэлтээ цуцлуулж хүү Д.Манлайг өөрийн асрамжиндаа байлгаж хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэгийг тогтоолгож эцгээс нь гаргуулах хүсэлттэй байна. Бид нар шүүхээр шийдвэрлүүлэх хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэв.
Хариуцагч Г.Дашаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2007 онд танилцаад, 2009 оноос нэг гэрт орж хамтран амьдарсан. Гэрлэлтийн баталгаатай. Бидний дундаас хүү Д.Манлай 2010 онд төрсөн. 2012 оноос хойш бид хоорондоо маргалдаж, бие биенээ үл ойлгох болсон. Бидний амьдралд эхнэрийн эгч их оролцдог, нөлөөлдөг байсан. Таарч тохирохгүй байсан учраас тусдаа амьдрах болсон. Би нэхэмжлэгчийн гэрлэлтээ цуцлуулах гэснийг хүлээн зөвшөөрч байна. Бид цаашид хамт амьдрах боломж байхгүй. Хүү Манлайгийн асрамжийн талаар маргаангүй, ээжийнх нь асрамжинд байлгахад татгалзах зүйл байхгүй. Хүүдээ хуульд заасны дагуу тэтгэлэг төлөхийг ойлгож байна. Би хүүхэдтэйгээ уулзаж тусалж дэмжиж байгаагүй нь үнэн. Ц.Баясгалан намайг хүүхдийн баяраар хүүтэйгээ уулзах гэхэд уулзуулдаггүй байсан, би ч дандаа хамт байж чадахгүй юм чинь сэтгэл санааг нь зовоогоод яахав гэж боддог. Цаашид бол хүүтэйгээ холбоотой байж өөрийн боломжийн хэмжээгээр тусалж дэмжих болно. Харин намайг хүүтэйгээ уулзахад саад болохгүй байхыг хүсч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Баясгалан нь хариуцагч Г.Дашид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамжийг тогтоолох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Зохигчид 2007 оноос танилцан үерхэж, 2009 оноос хамтран амьдарсан байх бөгөөд энэ хугацаанд тэдний дундаас хүү Д.Манлай 2010 оны 1 дүгээр сарын 15-нд төрсөн байна.
Ц.Баясгалан, Г.Даш нар 2009 оны 10 дугаар сарын 21-нд эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон ба дээрх үйл баримтууд нь Г-174 тоот хүүхдийн төрсний гэрчилгээ, 1401 тоот гэрлэлтийн гэрчилгээ, зохигчдын тайлбараар нотлогдсон.
Гэрлэгчид хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2012 оноос хойш тусдаа амьдарч байгаа, гэр бүлээ үргэлжлүүлэх хүсэл сонирхолгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч байгаа, гэрлэгчид гэр бүлийн бусад гишүүдийг хүндэтгэдэггүй, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2., 28.1.4.-т заасан үндэслэлээр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн талуудыг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэн гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчид хүү Д.Манлайг ээжийнх нь асрамжинд байлгах талаар харилцан тохиролцож маргаагүй болно.
Иймд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүг эх Ц.Баясгалангийн асрамжинд үлдээн шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.-д ...эцэг, эх хүүхдээ....тэжээн тэтгэх үүрэгтэй гэж, 38 дугаар зүйлийн 38.1.-д Эцэг эх нь насанд хүрээгүй.хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу хариуцагч нь өөрийн хүүгээ тэжээн тэтгэх үүрэгтэй.
Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдав.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 31 003 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь хуульд нийцнэ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.4.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д зааснаар нэхэмжлэгч Такандар овогт Цэдэнбалын Баясгалан, хариуцагч Иөншөөбү овогт Ганболдын Даш нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар 2010 оны 1 дугаар сарын 15-нд төрсөн хүү Д.Манлайг эх Ц.Баясгалангийн асрамжинд үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1., 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар хүү Д.Манлайг 11 нас хүртэл нь тухай бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.Дашаар тэжээн тэтгүүлсүгэй.
3.Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг гэснийг дурдсугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хурамжид 31 003 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч
шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойшзохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.